loading...
Мягмар гаригийн шөнө Наполи талбайдаа Челсиг угтан авна.
Италийн баг энэ жилийн аваргуудын лигийн хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэгэнд тооцогдож байгаа. Гэхдээ тус багийн ерөнхий дасгалжуулагч Валтер Маццарри Челситэй хийх хоёр тоглолтонд торгуулийн улмаас оролцохгүй.
Энэ жилийн аваргуудын лигт APOEL –оос гадна сенсаац дэгдээж байгаа өөр нэгэн баг бол Наполи. Тэд хэсэгтээ Байерн Мюнхен, Манчестер Сити, Вильяреал гэсэн хүчтэй багуудтай хамт орсон боловч ердөө ганц ялагдалтайгаар хэсгээс шалгарсан юм.
Уругвай довтлогч Эдинсон Кавани хэсгийн 6 тоглолтонд 4 гоол оруулж мэргэн буучдын жагсаалтанд дээгүүр бичигдэж байгаа. Мөн Сери А лигт тэрээр 15 гоолтой явж байгаа юм.
Тэдний аваргуудын лигийн өрсөлдөгч Челси энэ жил дотоодын лигтээ тааруу амжилттай явж байгаа. Гэхдээ Андре Виллаш Боашд алдаагаа засаж аваргуудын лигт сайн тоглох боломж байсаар байна.
Наполигийн дасгалжуулагч Валтер Маццари даваа гаригт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр багийнхаа амжилтанд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ. Мөн Челсигийн лигийн тааруу форм тоглолтыг амар болно гэсэн үг биш хэмээлээ.
Тэрээр өөрөө Челситэй хийх хоёр тоглолтыг талбайн гаднаас үзэх болно. Учир нь Вильяреалтай хийсэн тоглолтын үеэр Маццарри эсрэг багийн довтлогч Нилмарыг түлхэж бүдүүлэг авир гаргасан юм.
Италийн баг шинээр үүсгэн байгуулагдсан Европын клубуудын топ тэмцээнд анх удаа оролцож байгаа.
Наполи энэ жилийн аваргуудын лигт хамгийн хүчтэй өрсөлдөгч гэгдэж байсан Манчестер Ситиг хэсгийн шатнаас хассан юм.
Хоёр багийн хариу тоглолт Стэнфорд Бриж цэнгэлдэхэд 3 сарын 14-нд явагдана.
loading...





Alaan bolondoo City multalj chdsan yum chin yagaad CHelsea vgvi gj ???
loading...
City-g shvv
loading...
PaHaAHahahah suga chne oroinii togloltiig harjil bai cheLsEa ylNaa suguudaa ok harjil bai
loading...
er ni PLiin baguud CL hezvv bolson shdee manu bhgui arsenal todorhoi hasagdsan chelsea napolig barahgui bhaa
loading...