loading...
Челсигийн ахлагч Жон Тэрри хоёр сар гаран талбайд гарч чадахгүй байж магадгүй байна. Аваргуудын лигт Наполиой хийх чухал тоглолтын өмнө түүний өвдөгний бэртэл дахин сэдэрчээ.
Челсигийн дэмжигчид багийн ахлагч Сан Паулу цэнгэлдэхэд зочлоно гэж найдаж байлаа. Гэсэн ч түүний бэртэл бүрэн эдгэрэх болоогүй байлаа. Английн Daily Mirror сонины мэдээлж байгаагаар Тэрригийн өвдөгний зовиур хүндэрсэн учраас Андре Виллаш-Боашд хэлж тоглох боломжгүй гэдгээ дуулгажээ.
Тэрриг эзгүй Челси ганц ч тоглолтонд хаалгаа хуурай манаж чадаагүй. Харин тэдний өрсөлдөгч Наполи Кавани, Лавесси, Хамсик гэсэн хүчирхэг довтолгооны хослол байгаа юм.
Тэрри 1 сарын 8-нд ФА цомд Портсмутын эсрэг хийсэн тоглолтонд бэртэл авч улмаар багийнхаа сүүлийн 4 тоглолтыг өнжөөд байгаа.
Урьдчилсан байдлаар түүний бэртлийг 2 сарын дараа бүрэн эдгэрнэ хэмээн Челсигийн эмч нар мэдэгдэж байна. гэхдээ энэ хугацаа наашилж болно.
loading...



