Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Манчестер Сити » Тевес уучлалт гуйлаа

GD Star Rating
loading...

Карлос Тевес багаасаа албан ёсоор уучлалт гуйлаа. Тэрээр өнгөрсөн 9 сард Байерн Мюнхений эсрэг хийсэн тоглолтонд биеэ халаахаас татгалзаж улмаар Роберто Манчинитэй ам мурийсан юм.

Түүнийг уучлалт гуйхгүй бол дахин Ситигийн төлөө тоглуулахгүй гэдгээ Манчини мэдэгдсэн. Гэвч зөрүүд Аргентин довтлогч уучлалт гуйгаагүйгээр барахгүй нутаг руугаа дур мэдэн явсан юм.

Харин тэр явдлаас гурван сарын дараа Тевес өөрийнхөө хийсэн үйлдэлд уучлалт гуйлаа. Гэхдээ түүнийг дахин Ситигийн тоглуулах эсэх нь тодорхой бус байна. Учир нь тэрээр Англид ирэхээсээ өмнө Манчини өөртэй нь “нохой” шиг харьцсан хэмээн яриад амжсан юм.

Тевес Каррингтон дахь Ситигийн бэлтгэлийн баазад өнгөрсөн долоо хоногоос бэлтгэлдээ гарсан байгаа. Түүний хэзээ тоглож болох эсэхийг удахгүй олон нийтэд мэдэгдэх аж.

GD Star Rating
loading...
Тевес уучлалт гуйлаа, 9.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. ChiBa says:

    uuchlalt guisan bol ashguidee. dasgaljulagch ni udahgui togluulna biz. neg jahan ymnaas bolood boon zar ogdog shuu. ydgargaatai shoo. hehe

    GD Star Rating
    loading...
  2. oogii says:

    hul bumbugchiin huvid mundag zaluu shuu hurdan talbaid garaasai unheer erlheg zaluu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: