"Спортын цонх" онлайн сэтгүүл – Спортод хайртай хүн бүрт зориулав!“Эрчим” 2012 оны Монголын Хөлбөмбөгийн холбооны цомын аварга » "Спортын цонх" онлайн сэтгүүл - Спортод хайртай хүн бүрт зориулав!
Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, МХБХ, Онцлох » “Эрчим” 2012 оны Монголын Хөлбөмбөгийн холбооны цомын аварга

Аэромонголия ХХК-тай хамтран зохион байгуулж байгаа “Монголын Хөлбөмбөгийн Холбооны Цом”-ын тэмцээн 2012 оны 9 дүгээр сарын 05-наас 15-ны өдрүүдэд шинэхэн байгуулагдсан хөлбөмбөгийн стандарт талбай бүхий “Эрчим” клубын талбайд амжилттай явагдан өндөрлөлөө. Нийт 10 багийн 220 гаруй тамирчид энэхүү тэмцээнд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.  22 тоглолтын дараа энэ тэмцээний аваргын төлөө талбайн эзэн Эрчим клуб, ХасБанкны Хасын Хүлэгүүд багтай үлдэж, гал гарсан тоглолтоор хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигчиддээ бэлэг барьлаа.

 

ТОГЛОЛТ №21

ЭРЧИМ VS ХАСЫН ХҮЛЭГҮҮД  1:1 (1:1, 0:0, пен 5:4)

ГООЛ: З.Баттулга  11 (1:0), Т.Ганзориг 42 (1:1),

ЭРЧИМ: Б.Ариунболд, Ц.Энхжаргал, Б.Анар, Б.Гарьдмагнай, Г.Билгүүн, (Т.Дүүрэнбаяр 85), Ц.Нямгомбо, (Ц.Энхтөр 66), З.Баттулга, Б.Эрхэмбаяр, (Т.Мөнхбаатар 114), Er nani Mauro, М.Төгөлдөр,  (Б.Даваажав 90), Milos Peresic,

ХАСЫН ХҮЛЭГҮҮД: Б.Батмагнай,  Т.Ганзориг, Б.Мөнгөнтулга, Б.Нямжигжид, (А.Ууганбаяр 87, Б.Жавхлан 114),  Б.Өлзий-Од, Ц.Мөнх-Эрдэнэ, Ц.Төмөр-Очир, Б.Ууганбат, Г.Даваа-Очир, Г.Молор-Эрдэнэ, Ө.Эрдэнэболор,

Шар хуудас: Г.Даваа-Очир 17, Ц.Энхжаргал 29, З.Баттулга 37, Er nani Mauro 50, Б.Өлзий-Од 74,

Шигшээ тоглолт үзэгчдийг уйдаасангүй. Тоглолт эхлээд хоёр баг харилцан довтолгоог хийж байлаа. Ялангуяа Эрчим клубын довтолгоо илүү аюултай болж байсан. Тэдний төвийн хэд хэдэн довтолгоо Хасын Хүлэгүүд багийн хаалгачийг сандаргаж байлаа. Тоглолтын эхний гоолыг Эрчим клубын тамирчин З.Баттулга хийжээ. Түүний 25 орчим м зайнаас цохисон цохилт хаалганы зүүн буланд орох нь тэр. Гоол орсны дараа Хасын Хүлэгүүд баг довтолгоогоо эрчимжүүлэх шаардлага гарсан. Хэд хэдэн аюултай довтолгоог хийсний эцэст Хасын Хүлэгүүд багийн багийн ахлагч Т.Ганзориг төгсгөлийг сайн хийж тооны харьцааг 42 дахь тэнцүүлж чаджээ.Энэ гоолоос хойш гоол хийх сайхан боломжийг 7 дугаартай Төмөр-очир алдлаа. Тэрээр хаалгачийн эсрэг ганцаараа гарч, хуурсан мөртлөө хаалга руу цохиж чадалгүй удсанаар хамгаалагч нар хаалгандаа амжин ирж бөмбөгийг аюулгүй болгосон байна. Хоёр баг үлдсэн цагт ч, нэмэлт цагт ч гоол хийж чадалгүй байсаар аваргыг торгуулийн цохилтоос шийдвэрлэх болсон.

Эрчим баг түрүүлж цохисон бөгөөд 3 дахь цохилтыг хашир туршлагатай Б.Анар алдсанаар боломж Хасын Хүлэгүүд багт гарч ирсэн. Гэвч 4 дэх цохилтыг 8 дугаартай Б.Өлзий-Од алдсанаар байдал тэнцвэржиж ирлээ. Гэвч 6 дахь цохилтоо Ц.Мөнх-Эрдэнэ алдсанаар 5:4 харьцаатайгаар Эрчим клуб хожин 2012 оны Монголын Хөлбөмбөгийн Холбооны цомын аварга боллоо. Ийнхүү 2012 он Эрчим клубт ивээлээ хайрлаж, Нийслэл лиг, МХБХ-ны Цомын аварга болоод зогсохгүй Монголын хөлбөмбөгийн клубүүдээ төлөөлөн Пакистан улсад болсон тэмцээнд оролцон анхны оноогоо авч, улмаар өөрийн хөлбөмбөгийн ногоон талбайтай болжээ.

МХБХ-ны Цомын шилдгүүдийг хамтран зохион байгуулж байгаа Аэроимонголия ХХК нэрлэсэн байна. Үүнд:

  • Шилдэг хаалгач                      Т.Батмагнай    Хасын Хүлэгүүд
  • Шилдэг хамгаалагч                Т.Ганзориг      Хасын Хүлэгүүд
  • Шилдэг хагас хамгаалагч      З.Баттулга       Эрчим
  • Шилдэг довтлогч                   Er nani Mauro  Эрчим

Хэдийгээр Монголын Хөлбөмбөгийн Холбооны цомын тэмцээн болон Нийслэл лиг тэмцээний аваргаар Эрчим баг нэрлэгдсэн боловч 2011 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа МХБХ-ны “Супер цом”-ийн төлөө Эрчим клуб энэхүү тэмцээний хоёрдугаар байрын шагналт Хасын Хүлэгүүд багтай хүч үзэхээр болж байна.

Супер цом 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 12.00 цагаас Эрчим клубын ногоон талбай дээр болно.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

Comments

comments

Powered by Facebook Comments



Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: