"Спортын цонх" онлайн сэтгүүл - Спортод хайртай хүн бүрт зориулав! » Чөлөөт бөх

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН Б.НАРАНБААТАР: 2016 ОНЫ ОЛИМПОД Ч ЗОДОГЛОХ НӨӨЦ НАДАД БИЙ
Будапештийн ДАШТ-ээс хүрэл, Бакугийн дэвжээнээс мөнгөн медаль зүүж, ард түмнийхээ магнайг тэнийлгэсэн Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар харих болоогүй гэдгээ харуулж “Москва-2010” ДАШТ-д тавдугаар байр эзэлснийг та санаж буй биз ээ. Афин, Бээжингийн олимпийн азгүйтлээ засаж, Лондоны дэвжээнд хүч сорих тэмүүлэлтэй тэрбээр Германы Бундеслигт хоёр дахь жилдээ барилдаж, багаараа аман хүзүүдээд иржээ. Зүгээр ч үгүй аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий хүрэл, Европын аваргын мөнгөн медальт Албанийн Сахит Призренийг 1:0, 1:0, 4:0-ээр хожиж, багтаа чухал оноо авчирсандаа Намбаа баяртай яваа.

Мэргэн буудагч Д.Мөнхбаярыг урвуулсан Герман улс манай бас нэг шилдэг тамирчинг харьяалалдаа авах вий хэмээн харамлаж байсан хүн цөөнгүй. Харин гавьяат маань энэ талаар ямар бодолтой явна, олимпийн эрх олгох тэмцээнүүдэд оролцоход бэлэн үү? Амжилтаар өлсөж байдаг нь хэвээрээ юү? Түүх сөхвөл Намбаа ялгуусан ялалт байгуулсан нь олонтаа. Тухайлбал, Универсиадын хөтөлбөрийг олон жил өнжсөний эцэст 2005 онд сая л багтсан ээлжит наадамд аваргалж, Дан Коловын ОУТ-ий долоо дахь монгол аваргаар тодорсон.

Хамгийн сонирхолтой нь тэдгээр аваргууд бүгдээрээ олимп, дэлхийн дэвжээнээс хоёроос доошгүй медаль авсан байдаг. Мөн Тахтийн цомын хоёр дахь монгол аварга бол Намбаа. Олон жил өнжсөн Дэлхийн цомд чөлөөтийнхөн оролцоход тэр бас л багтаж, шагналын тавцангийн гуравдугаарт зогссон түүхтэй. Түүнчлэн Бундеслигт хүч сорьсон анхны монгол бөхөөр тодров. Түүнийг чимэх өөр тодотголууд ч олон. Намбаагийн дотоод ертөнц рүү ийн “өнгийв”.

-Бундеслигийн чухал барилдаантай давхцсан болохоор “Mongolia Open”-д оролцоогүй хэрэг үү?

-Тийм ээ. Би Германы Бундеслигт хоёр дахь жилдээ барилдлаа. Зарим хүн намайг гадны тамирчин болсон мэтээр андуу ойлгоод байх шиг. Энэ бол тийм биш. Яг л нөгөө хөлбөмбөг, сагсан бөмбөгийн лигт легионерууд байдаг шиг Германд гурван сар гаруй хугацаанд байрласан юм. Аваргын төлөө барилдаантай “Mongolia Open” давхцсан болохоор оролцож амжсангүй.

-Танай “KSV Kollerbach” клуб урьд нь ямар амжилт гаргаж байв?

-Манай баг лигийн зургаан удаагийн аварга. Нэлээн эрт гурав түрүүлсэн бөгөөд 2007, 2008, 2009 онд тэргүүн байр эзэлж, өнгөрсөн жил дөрөвт орсон юм. 2012 онд түрүүлэх боломжтой байсан ч 55 кг-д барилддаг болгар (сонгомол бөх), 96 кг-д өрсөлддөг швед ирээгүй. Тэд барилдсан бол манайхан түрүүлэх л байсан. Оронд нь барилдсан бөхчүүд тааруу амжилт гаргасан тул эсрэг багтаа зургаан оноо бэлэглэсэн.

Бундеслигт монгол хүн анх удаа барилдсаных түрүүлчихсэн бол сайхан байхгүй юү. Ер нь Бундеслигт барилдах гоё л доо. Герман улс спортыг хөгжүүлэхийн тулд бүх зүйлийг эмх цэгцэнд оруулж, ихэнх төрөлд лигтэй болж амжжээ. Тамирчнаа мөнгөтэй болгож, үзэгчдийг өөртөө татаад ашиг орлогоо бүрдүүлж байна. Яваандаа Монголд ч гэсэн бөхийн лигийг зохион байгуулахсан гэсэн бодол өвөрлөн ирлээ. Спорт тоглоомд ч гэсэн лигийн шинэ хэлбэрийг нэвтрүүлэх талаар “TLG 13”-ын Тулгаатай ярилцаж, санал бодлоо хэлсэн.

-Эх орондоо өндөр хөгжилтэй орны туршлагыг нэвтрүүлэх бодол танд төрж л дээ. Аваргын төлөө Албанийн бөхтэй барилдахаас өмнө өөрийгөө хэрхэн дайчлав? Герман багшид шавь орсон уу?

-Өнгөрсөн жилийн Европын АШТ-ий мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Сахит Призрентэй учраа таарсан . Барилдаан хийгээгүй байхад л өрсөлдөгч багийнхан намайг цагаасаа эрт хожих тооцоо хийсэн нь анзаарагдав. Эхний дөрвөн барилдааныг авах төлөвлөгөөндөө намайг багтаачихсан байлаа. Миний өрсөлдөгч улирлын турш нэг ч хожигдол хүлээгээгүй бөх учраас аргагүй биз. Финалд барилдахаас өмнөх 14 хоног бэлтгэлээ сайн хийсний хүчинд өрсөлдөгчөө хожсон. Эсрэг багийнхан ч гайхсан нь илт. Энэ ялалтад клубийнхэн маань, манай хотынхон ч сэтгэл өндөр үлдсэн. Би Монголдоо барилдана гээд бусад бөхчүүд шиг буцаад явчихаж болох л байлаа. Ингэвэл миний биш, Монгол Улсын маань нэр муугаар дуудуулна. Зэрэглэл өндөр тамирчдыг сонгож багаа бүрдүүлдэг энэ лигт монгол хүний үнэ цэнийг харуулахыг зорьсон юм. Надад герман багш байхгүй. Өөрөө өөртөө л багш.

-Германд барилдах гарцыг яаж олсон юм бэ?

-Олон улсын шүүгч Б.Төмөрбаатар ах хэдэн жилийн өмнөөс л Болгарын алдарт бөх Иван Цоновтой холбогдон, лигт монгол бөх барилдуулах санал тавьсан юм билээ. “KSV Kollerbach” клуб намайг сонирхож байгааг хэлэхэд би уриалгахан хүлээж авсан. Бундеслигт гаднын бөхчүүдийг өндөр шалгуураар авдаг. Надад нэгэн шинэ ертөнцийг нээж өгсөн Төмөрөө ахдаа баярлалаа.

-Дандаа чөлөөтийнхөн барилддаг юм уу, эсвэл сонгомол барилдаан хамтдаа болдог уу?

-Бундеслигт бөхчүүд 10 жинд барилддаг. Чөлөөт, сонгомлын барилдаан тав, таван жинд болж, арван хүн нэг дор хүч сорино. Гэхдээ арван бөхийн дунд зургаагаас доошгүй нь Германых байх ёстой. Таван үе үргэлжлэх барилдаан бүхэн хариуцлагатай. Хожил бүр оноо авчирдаг учраас тамирчны чадлыг дээд зэргээр шавхдаг. Үзэгчид нь ч гэсэн гайхалтай. Манай хотынхон тэр чигээрээ биднийг л балиашиглана.

-Ингэхэд аль хотод төвхнөсөн билээ? Германчуудыг дотогшоо хүмүүс гэлцдэг. Тэдэнтэй харьцахад хүндрэл гардаггүй гэж үү?

-Герман, Францын хил дээр орших Саарбрюккен хотод гурван сар амьдарлаа. Уг хотын нэр нь гүүр гэсэн утгатай юм билээ. Германчууд тус хотынхныг аял гатай ярьдаг гэлцэх нь бий. Бэлтгэлийн орчин сайхан. Цаг агаар, хүнсний хэрэ глээнд санаа зовох зүйлгүй. Гэм нь тэнд бага зэрэг уйтгартай. Дотны андуудаа санахаар ч тэр үү, германчууд нууц лагдмал юм шиг санагддаг. Гэхдээ манай хот цэвэрхэн, тохилог, модоор өвч бүрхэгдсэн. Болдогсон бол Германы мод, ус, чийгийг Монгол руугаа нүүлгэчихмээр санагдсанаа нуухгүй. Манай клубийн нэг фэн хувийн нуурандаа биднийг аваачиж загасчлуулсан юм. Хаа сайгүй ургасан алимны мод эзнийх нь хөдөлмөрч зангийн илэрхийлэл байлаа.

-Хэлний хувьд хүндрэл гарсан уу?

-Герман хэл сурч байгаа. Чөлөөт бөх хөгжсөн газар орос хэл моодноос гардаггүй. Англиар ч гэсэн ойлголцдог.

-Герман хэлийг хэзээнээс судалсан юм бэ?

-Би “Отгонтэнгэр” их сургуульд герман хэл, хуулийн чиглэлээр суралцаж байгаад МУИС-д шилжсэн. Тэнд суралцах хугацаандаа герман хэлний суурьтай болсон. Хаа ч явсан тухайн улсын хэлний толь бичиг авч явдаг зуршилтай.Германд байхдаа үг цээжилж, нэг ёсны ярианы бэлтгэл хийдэг байв.

-Хоёрдугаар байр эзэлсэн багаа клубийн тань удирдлага хэрхэн урамшуулав? Нууц биш бол хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

-Хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг орон учраас Монголд байснаас хавгүй илүү цалинтай. Биднийг Кубад багаараа амрах эрхээр шагнасан ч би Монголоо зориод ирлээ.

-Арван барилдааны хэдэд нь ялалт байгуулав?

-Найм ялсан. Харин өнгөрсөн жил 11-ээс есөн хожил авсан.

-Бундеслигт барилдсанаар Намбаа хэр өөрчлөгдөв?

-Бямба гариг бүрт тэмцээнтэй учраас сэтгэл зүйн цочроо гарчихдаг юм байна. Жингээ үзүүлснээс хойш 45 минутын дараа шууд барилдана. Энэ бүхэнд бэлэн байсаар бүр дасчээ. Харин Монголд эсрэгээрээ. Сүүлийн үед насанд хүрэгчдийн тэмцээн маш дутмаг байна.

-Танд иргэншлээ өөрчлөх санал Германы тал тавьсан гэл үү?

-Албан ёсоор тавиагүй. Харин нэг удаа энэ талаар сонирхоход нь “Би өөр орны нэрийн өмнөөс барилдахгүй” гэдгээ хэлсэн. Надад сайхан эх орон, бахархал, миний гэсэн бүхэн байна. Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч болсон ээж минь гэсэн сайхан үг бий. Тэгээд ч надад тэнд амьдрах сонирхол төрөөгүй. Харин Германаас авах зүйл, Монголд хийх ажил их байна.

-Яагаад Монголд ч бас бөхийн лиг зохиож болохгүй гэж… Энэ ажлыг эхлэх цаг болсон юм биш үү?

-Улаанбаатарт лиг зохион байгуулах хэцүү биш, харин менежментийн асуудал л чухал. Их спортоо орхисны дараа энэ талаар төлөвлөсөн зүйл бий.

-Таныг ойрд нутгийнхаа дэвжээнд барилдсаныг санахгүй байна. Залгамж халаа бөхчүүдтэйгээ хүч сорих боломж хангалттай гарч амждаггүй байх?

-Ноднин ДАШТ-ий сорилт тэмцээнд бараг бүгдийг нь хожсон доо. Одоо гарч ирж байгаа залуучуудын амжилт дөнгөж эхэлж байна. Эх орондоо өрсөлдөх, дэлхийн хэмжээнд барилдах нь хоорондоо ялгаатай. Дүү нар минь бөмбөрцгийн бөх болох зорилгоор бэлтгэлээ уйгагүй хийх хэрэгтэй гэж хэлмээр санагдлаа. Бидний өрсөлдөөний талбар дэлхийн дэвжээ. Түүнээс биш надтай барилдах, намайг ялах нь чухал биш. Цаг нь ирэхээр аяндаа би дэвжээгээ орхино. Намайг ид барилдаж байгаа энэ үед ойр дотно байж, надаас өөрт хэрэгтэй бүхнээ сурч аваасай гэж боддог.

-Лондоны визийн төлөө аль тэмцээнд нь өрсөлдөх вэ?

-Олимпийн эрх олгох тэмцээн гурав, дөрөв, тавдугаар сард болно. Чухам алинд нь оролцохоо хэлж мэдэхгүй байна. Ямартаа ч бэлтгэлээ эрчимтэй хийж байгаа. “Лондон- 2012” хүртэл өндөр зорилготой бэлтгэж, олимпийн дараа бэлтгэлээ аажмаар багасгана.

-55 кг-ын хүчтэй өрсөлдөгч Виктор Лебедевийн талаар ямар бодолтой байна?

-Хэн нь ч ялалт байгуулах боломжтой таваас зургаан бөх манай жинд бий. Лебедев бол сайн бөх. Гэхдээ түүнээс зүрхшээх зүйл үгүй. Түүнтэй өмнө нь ч барилдаж л байсан.

-2010, 2011 оны ДАШТ-д та Японы бөхчүүдэд ялагдсан. Тэдэнтэй барилдаан таарахгүй байна аа?

-Тийм ээ. 2011 оны Стамбулын ДАШТ-д Испани, Йорданы бөхчүүдийг ялсан ч Японы Ш.Юүмотод ялагдаж, 10 дугаар байр эзэлсэн. Харин “Москва-2010” дэлхийн аваргад Кыргызийн М.Захаровичийг ялж, Азербайжаны Т.Асгаровт ялагдаад Камеруны Х.Мокиг 8:0, Беларусийн Р.Гажиевийг 7:1- ээр хожсон. 2007 оны ДАШТ-д хэсгийн аваргын төлөө өрсөлдсөн беларусь л даа, тэр. Харин хүрэл медалийн төлөө Японы Я.Инабад хожигдоод тавдугаар байр эзэлсэн минь харамсалтай. Беларусийн бөхийн хувьд 2008 онд Дэвид Шульцийн ОУТ-д аваргын төлөөх барилдаанд ч бас надад ялагдсан юм. Тэр барилдааны үед Баяраа багш “Одоо л наадахаа хожиж чадвал олимпийн дэвжээнд тэр чамд ялагдана” гэж билээ. Бид олимпийн дэвжээнд таараагүй ч гэсэн хоёр жилийн дараах ДАШТ-д барилдсан.

-Э.Бадар-Ууганы амжилтад гэмтэл бэртэл сөрөг нөлөө үзүүлж байна. Таны хувьд энэ тал дээр юу хэлэх вэ?

-Надад жижиг бэртэл байгаа. Хоёр өвдөгтөө авсан гэмтлийн улмаас байнга тариа хийлгэдэг. Их спортын тамирчид эрүүл юм шиг харагдавч голдуу бэртэлтэй байдаг.

-Та Афин, Бээжингийн олимпийн эрхийг эртхэн авснаар ард түмэнд их хүлээлт бий болгосон. Харин одоо орой гарч, ширүүн дайрахаар төлөвлөж байна уу?

-Тийм ээ, олимпийн эрх эрт авчихаар олны анхааралд өртөж, хүлээлт үүсгэх нь бий. Бас янз бүрээр ч шүүмжилдэг. Санаагаар болдог бол тулгаж байгаад эрх авчихаад олимпод барилдах нь илүү амар ч юм шиг.

-2007 оны ДАШТ-д аваргын төлөө Б.Кудуховт ялагдсан ч гэсэн сарын дараа ОХУ-д болсон тэмцээнд түүнийг 6:0-ээр хожсон нь спорт сонирхогчдын итгэлийг улам лавшруулсан байх л даа…

-Магадгүй. Хоёр олимпод оролцоход од гүйгээгүй. Аль аль нь харамсалтай санагддаг. Гэхдээ гурав дахь олимпийнхоо эрхийг авчихвал хийгүй барилдана гэж бодож яваа.

-Олимпод амжилтгүй оролцсон буруугаа та хэн нэгэн рүү чихээгүй. Бээжингийн олимпод миний дасгалжуулагч, эсвэл шүүгч барилдаагүй. Зөвхөн Наранбаатар л барилдсан учраас буруугаа ухамсарлаж байгаа гэж ярьсан. Буруугаа шударгаар хүлээх нь тийм амархан гэж үү?

-Олимпод хийсэн барилдаануудыг минь хүмүүс мэдэж байгаа болохоор илүүг нуршаад яахав. 2008 оны олимпод өрсөлдөгчийнхөө хөлийг аваад эргэхэд агаарт явж байсан бөхөд оноо өгчихсөн. Намайг түрүүлж дэвжээний гадуур гишгэсэн гэж шүүгч үзсэн юм. Логикоор бодсон ч тэр, унаж яваа бөх оноо авна гэж юу байх вэ? Тиймээс дараагийн олимпод оролцох юм бол хийгүй барилдахыг хичээнэ. Тааруухан оролцсон тэмцээнүүдийн дараа хүний нүүр рүү эгцлэн харахад хэцүү болчихдог. Буруугаа хүлээж сурах нь хамгийн том ухаарал.

-Та олимпоос медаль хүртэж чадаагүй ч гэсэн дараа жилийнх нь дэлхийн аваргаас гурав дахь медалиа зүүх хүсэлтэй байсан нь мэдээж. Гэтэл 2009 оны ДАШТ-д тааруу оролцоход спорт сонирхогчид танд эргэлзэхэд хүрсэн. Харин 2010 онд тавдугаар байр эзэлсэн. Гурван жилийн өмнөх дэлхийн аваргад яагаад тааруу барилдсан юм бэ?

-Уг нь 2009 он өмнөө том зорилго тавьсан жил. Гэсэн ч нислэгээс хоцорсон нь бүх төлөвлөгөө нураачихсан. Хэд хоног жингээ хассаны улмаас тамирдаж, бөхчүүд жингээ үзүүлж байхад тэмцээн болох газар арай гэж очсон юм. Аян замынхаа алжаалыг тайлж чадалгүй, хэдхэн цаг унтаад дэвжээнд гарсан. Ардчилсан Солонгосын бөхийг эхний үед 5:0-ээр хожсон ч дараа нь 2:1-ээр хожигдсон. Оноо өгч болохуйц зүйл дээр шүүгчид хэрэгсэлгүй өнгөрөөсөн. Робот биш болохоор гуравдугаар үед тамир дуусч яах аргагүй ялагдсан даа. Өөрөөс биш, өрөөлөөс шалтгаалсан хариуцлагагүй байдлын улмаас амжилтаа баллуулсандаа харамсаад баршгүй. Дараа жил нь 2009 оныхоос арай сул бэлтгэлтэй байсан ч Москвагийн дэвжээнд айрагдсан.

-Намбаа амжилтдаа ханачихсан гэж үзэх хүн бишгүй л олон байна. Харин ярианаас тань амжилтаар цангаж яваа байдал мэдрэгдсээр?

- Шигшээ багийн зарим багшийн дунд ийм яриа гарч байгаа. Тэд намайг өөрөөс минь илүү мэдээд буйд нь би гайхдаг. Бусад оронд тамирчин 35 хүртлээ их спортод үнэнч зүтгэх нь хэвийн л зүйл. 2012 бүү хэл, 2016 оны олимпийн циклд зодоглох нөөц боломж надад бий. Гэсэн ч ийм бодол төрөхгүй байна. Би хэн нэгнийг хоолноос нь салгах гээд, өмнө нь хөндөлсөөд байгаа юм шиг сэтгэгдлийг зарим хүн бусдад төрүүлж байна. Аливаа зүйл цаг хугацаатай байдаг. Дүү нартаа тусалмаар санагдаж, надаас бага ч гэсэн зүйл суралцаасай, миний мөрөн дээр гишгээд амжилтад хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг.

Өндөр түвшинд амжилтаа олон жил хадгалах нь амар биш. Гэхдээ миний хувьд 2005 оноос хойш өнөөг хүртэл амжилтаа барьж байгаа гээд хэлчихэд буруудахгүй. Амжилт гаргасаар байгаа тамирчдыг албаар буулгах оролдлого хийдэг хүн цөөнгүй. Тухайн тамирчин ялалтын төлөө хөдөлмөрлөж, залгамж халаа үе нь бэлтгэгдэж байг л дээ. Цаг нь болохоор аяндаа спортоо орхино. Монголд дэлхийн хэмжээний бөх цөөн төрж байна. Миний хувьд ганц би биш, багаараа ДАШТ-д оролцож медаль авахыг мөрөөддөг. Бас багаараа Дэлхийн цомд оролцохыг ч хүсдэг.

-Монголын бөхчүүд олон жил завсарласан Дэлхийн цомын буухиаг 2002 онд залгасан бүрэлдэхүүнд та багтаж, хүрэл медаль хүртсэн. Тэгэхээр харамсах зүйлгүй юм биш үү?

-Арван жилийн тэртээх Дэлхийн цомд О.Пүрэвбаатар, Г.Өсөхбаяр ах нартайгаа оролцох хувь тохиосонд баяртай явдаг. Дэлхийн цомоос хүрэл медаль хүртсэн ч гэсэн ялагдал хүлээсний дараа Д.Сумъяабазар аварга “Намбаа, чи уйлах ёстой. Яагаад хожигдож байгаа юм бэ” гэж хатуухан хэлсэн нь одоо ч миний чихэнд сонсогддог. Бөх барилдаж чадахгүй байна гээд шаналсан үе удаа надад олон. Дүү нартайгаа багаараа энэ тэмцээнд дахин оролцож төрийн далбаагаа өндөрт өргөмөөр байна шүү дээ. Өнөөдөр эрчүүдийн амжилт чамлалттай байгаа ч гэсэн мөрөөдье л дөө. Дэлхийн цомд өндөр амжилт гаргавал дэлхийн шигшээд уригдана, мөн ч сайхаан.

-Таныг 2007 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэний дараа Дэлхийн шигшээд урьж, ЦСКА-гийн цомд оролцсон. Тэнд та дэлхийн дөрвөн удаагийн аварга, алдарт Кудуховыг ялсан биз дээ?

- Тийм ээ. Кудуховыг нутагт нь 6:0-ээр хожсон нь миний түүхэн ялалтуудын нэг. Надад олон сайхан түүхэн учрал тохиосон. Тухайлбал, Универсиадын хөтөлбөрт 1980 хэдэн оноос хойш ороогүй чөлөөт бөх 2005 онд багтахад нь эх орноо төлөөлж оролцоод түрүүлсэн. Тус наадмын хөтөлбөрт манай төрөл дахиж хэдэн онд багтахыг нь урьдчилж таахын аргагүй. Дэлхийн дөрвөн удаагийн аварга Кудуховын амжилтын товчоог үзэхэд дөрвөн хүнд л ялагдсан байдаг юм. Ялалт байгуулсан тамирчдын нэг нь монгол гэж тэмдэглэгдсэн. Дан Коловын ОУТ-д түрүүлсэн долоо дахь аварга нь би. Ингээд бодохоор түүхэн амжилтыг үргэлжлүүлээд байгаа ч юм шиг.

-Барилдах боломжоо 100 хувь гэж үзвэл та хэдэн хувийг нь ашигласан байна?

-Ердөө 50 хувийг нь л. Чамлалттай санагддаг юм. Ж.Мөнхбат аварга “Сайхан барилдъя гэж бодтол спортоо орхих болчихсон байсан” гэж хэлсэн байдаг. Залуучуудын маань өмнө бүх зүйл нээлттэй байна. Тиймээс зорьсондоо хүрэхэд илүү амар байх болно.

-Германд өөрийгөө дасгалжуулдаг байсан гэж ярьсан. Харин Монголд хэний удирдлагад бэлтгэл хийж байна?

-“Балкан” Баяраа багштай хамтран ажиллаж байгаа. Багш маань Москвагийн БТДС төгссөн, дасгалжуулах ур ухаантай, хөдөлмөрч хүн.

-Ингэхэд Лондонд барилдаж үзсэн үү?

-Үгүй. Европын ихэмсэг орны дэвжээнд барилдаж үзмээр санагдаж байна.

-Та бөхийн өлгий нутагт тун сайн барилддаг. Ираны Тахтийн цом, Дагестаны Али Алиевийн нэрэмжит тэмцээн санаанд буучихлаа…

-2004 онд Иранд Тахтийн цомд түрүүлсэн Монголын хоёр дахь аваргаар тэмдэглэгдсэн. Батбадрал ахын дараах аварга гэсэн үг. Нью-Йоркт болсон ДАШТ-д хожигдсон М.Исламыг нутгийнх нь дэвжээнд ялснаа мартдаггүй. Гуравдугаар сард болох тус тэмцээнд дахин оролцох төлөвлөгөөтэй. Харин Дагестанд Али Алиевийн тэмцээнд хоёр удаа оролцохдоо мөнгө, хүрэл медаль авсан.

-БТДС төгссөн юм чинь спортоо орхиод дасгалжуулагч болох уу?

-Тамирчин бүхэн дасгалжуулагч болох албагүй. Би өөртөө сайн итгэхгүй байна. Нэг хүүхдийг аварга болгоно гэж авчихаад чадахгүй бол яана. Хүний хувь заяагаар тоглож болохгүй.

-Тэгвэл аль салбарт хүч сорино гэж?

-Цаг хугацаа харуулах биз. Нийгэмд сайхан зүйл бүтээж, хаана хэрэгтэй вэ, тэнд л ажилламаар байна. Тамирчдын нийгмийн асуудлыг шийддэг, зодог тайлсныхаа дараа тухайн тамирчин дутагдаж гачигдах зүйлгүй амьдардаг тийм систем эх оронд маань бий болоосой. Энэ бол бүх тамирчны хүсэл. БТСын тухай хуультай болж, төрөөс баримтлах бодлого батлагдчихлаа. Нийгмийн баталгаа үгүй, сурч боловсрохоо хойш тавьдаг, амжилтын төлөөх хүслээр бүх зүйлийг хэмждэг тамирчны, залуу цагийн амьдралаа нас хэвийсэн хойно эргэн харахад хэнд ч хөөрхийлөлтэй, хайран санагдана. Төр засгаас хайрласан шагнал насан туршийн баталгаа болж чаддаггүй. Бусад орны хувьд өөр, тамирчдад насан туршид нь тэтгэлэг олгодог. МУИС-ийн Нарангэрэл багш намайг энэ чиглэлээр эрдмийн ажил хийхийг зөвлөсөн ч бэлтгэл, тэмцээний улмаас цаг гаргаж амжаагүй л явна.

Бид ийн ярилцав. Одоогоос 14 жилийн тэртээ М.Хойлогдорж багш нь Дан Коловоос мөнгөн медаль хүртэж, ДАШТ-д од нь гүйсэн дурсамжаа хуучлахад Б.Наранбаатар “Би түүн шиг 25-тайдаа Монгол Улсын гавьяат тамирчин болно” хэмээн өдрийн тэмдэглэлдээ бичсэн нь сэтгэлчлэн бүтсэн гэсэн. Ооска ахыгаа ДАШТ-ээс мөнгөн медаль зүүхэд өөрөө авсан мэтээр догдолж байсан түүнд энэ амжилт булган сүүлээ хайрласан.

Хэн нэгэнд тэр бас амжилтын хөтөч нь болохыг хүсдэг. Түүнд амжилтдаа ханасан удаа үгүй, харин байнга ялалтаар өлсөж явдаг. Тэрбээр өөрийг нь дэмждэг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, “М Си Эс Кока кола” компани, БТСГ, “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагын андууд, сэтгэлийн дэм хайрладаг хүн бүхэнд баярлаж явдгаа илэрхийлэв.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

Хуваалцах/Тэмдэглэх

Дэлхийн цомоос хос мөнгөн медальтай
Казахстаны Уральск хотноо болсон тус улсын ерөнхийлөгчийн нэрэмжит самбо бөхийн Дэлхийн цомын тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин МСБХ-ны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, ахлах дасгалжуулагч Ж.Баярсайхан, Ж.Энхбаяр нарын удирдлагаар оролцоод иржээ.

Тэмцээний 62 кг-ийн жинд хүч сорьсон “Хилчин” спорт хороо, БММБТ компанийн тамирчин ОУХМ Д.Амартүвшин, 82 кг-д зодоглосон МУБИС-ийн тамирчин ОУХМ О.Болд-Эрдэнэ нар тус бүр мөнгөн медаль хүртсэн байна. Амартүвшин ОХУ, Азербайжан, Тажикистан, Казахстаныг бөхчүүдийг ялж, аваргын төлөө дэвжээний эзэн орны бөхөд дийлдсэн бол Болд-Эрдэнэ эхлээд хийлж, хоёрдугаар тойрогт Тажикистан, гуравдугаар тойрогт Казахстан, дөрөвдүгээр тойрогт дэлхийн гурван удаагийн аварга Армений бөхийг хожиж, алтан медалийн төлөөх барилдаанд Гүржийн тамирчинд оноогоор ялагджээ.

Энэ үеэр Азийн самбо бөхийн холбоо хуралдаж, холбооны ерөнхийлөгчөөрөө Казахстаны Мудрановыг, дэд ерөнхийлөгчөөрөө Монголын Э.Мөнх-Очирыг тус тус сонгожээ.

Хуваалцах/Тэмдэглэх

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо
Эрэгтэй

55 кг                           Спортын мастер Эрдэнэбатын Бэхбаяр /“Ирээдүй” цогцолбор

сургууль/

60 кг                           Спортын мастер Банзрагчийн Баянмөнх /”Олимп” сургууль/

66 кг                           Залуу бөх Батсүхийн Мянганбаяр /“Арслан-клуб/

74 кг                           Олон улсын хэмжээний мастер Доржваанчигийн Гомбодорж

/“Хүч” спорт хороо, Ази тивийн аварга шалгаруулах

тэмцээний хүрэл медальт/

84 кг                           Спортын мастер Мягмарсүрэнгийн Батмөнх /”Хасу-Мегаватт” клуб/

96 кг                           Спортын мастер Доржхандын Хүдэрбулга /“Аврага” БТДС/

120 кг                         Олон улсын хэмжээний мастер Жаргалсайханы Чулуунбат

/“Сүлд” спорт хороо, Ази тивийн аварга шалгаруулах

тэмцээний 3 хүрэл медальт /

Эмэгтэй

48 кг                           Спортын мастер Эрдэнэсүхийн Нарангэрэл /“Хангарьд” клуб/

51 кг                           Олон улсын хэмжээний мастер Баярмагнайгийн Даваасүрэн

/”Хангарьд” клуб, залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт/

55 кг                           Спортын мастер Эрдэнэчимэгийн Сумьяа /”Хилчин” спорт

хороо/

59 кг                           Спортын мастер Энхбаярын Цэвэгмид /“Алдар” спорт хороо/

63 кг                           Олон улсын хэмжээний мастер Шархүүгийн Түмэнцэцэг

/“Хилчин” спорт хороо, Ази тивийн аварга шалгаруулах

тэмцээний хүрэл медальт /

67 кг                           Олон улсын хэмжээний мастер Цэрэндоржийн Баярзаяа

/“Хасу Мегаватт” клуб, Ази тивийн аварга шалгаруулах

тэмцээний мөнгөн, хүрэл медальт /

72 кг                           Олон улсын хэмжээний мастер Бадрахын Одончимэг /”Алдар”

спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт, Ази тивийн аварга

шалгаруулах тэмцээний мөнгө, 4 хүрэл медальт /

Дасгалжуулагчид

Арслангийн Цэдэнсодном   Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч,

Гавьяат дасгалжуулагч, Ази тивийн аварга

шалгаруулах тэмцээний мөнгөн медальт

Бямбаринчингийн Баяраа    Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч

Буяндэлгэрийн Батбаяр        Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, Ази

тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт

Шүүгч

Лувсан-Ишийн Болормаа    Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч

Насанд хүрэгчдийн

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний тухай

Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр 2012 оны хоёрдугаар сарын  16-19-ний өдрүүдэд БНСУ-ын Гуми хотод болно.

Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮ дахь, эмэгтэй чөлөөт бөхийн ХҮ дахь аварга шалгаруулах тэмцээн 3 дэвжээн дээр явагдана. Урьд нь Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн 2008 онд, эмэгтэй чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн 2000 онд БНСУ-д болж байжээ.

Энэ тэмцээнд олон улсын нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар зэрэгтэй шүүгчид ажиллана.

Албан ёсны төлөөлөгчдийн 1 хоногийн зардал 130 евро, албан бус төлөөлөгчийн 1 хоногийн зардал 170 евро, тэмцээний хураамж 100 евро болно.

Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн төрөлд манай эрэгтэйчүүд бөхчүүд 23 алт, 25 мөнгө, 31 хүрэл медаль нийтдээ 79 медаль, манай эмэгтэй бөхчүүд 3 алт, 15 мөнгө, 23 хүрэл медаль нийтдээ 41 медаль, бүгд 120 медаль хүртээд байна.

Тэмцээний хуваарь

Хоёрдугаар сарын 15, Лхагва гариг

8.00 цагаас                 Багуудыг угтан авах

9.00-13.00                   Шүүгчдийн зөвлөлгөөн

14.00 цагаас               Азийн чөлөөт бөхийн холбооны ассамблейн хуралдаан

16.00-17.00                 Техникийн зөвлөлгөөн

Хоёрдугаар сарын 16, Пүрэв гариг

14.00-17.00                 Сонгомол бөхийн 55, 60, 66, 74, 84 кг-ийн жингийн

бөхчүүдийн урьдчилсан болон дагах тойргийн барилдаан

18.00-18.30                 Нээлтийн ажиллагаа

18.00-20.30                 Сонгомол бөхийн 55, 60, 66, 74, 84 кг-ийн жингийн

бөхчүүдийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах

ёслол

Хоёрдугаар сарын 17, Баасан гариг

14.00-17.00                 Сонгомол барилдааны 96, 120 кг, эмэгтэйчүүдийн 48, 51,

55 кг-ийн жингийн бөхчүүдийн урьдчилсан болон дагах

тойргийн барилдаан

18.00-20.30                 Сонгомол барилдааны 96, 120 кг, эмэгтэйчүүдийн 48, 51,

55 кг-ийн жингийн бөхчүүдийн медалийн төлөөх барилдаан,

шагнал гардуулах

Хоёрдугаар сарын 18, Бямба гариг

14.00-17.00                 Эмэгтэйчүүдийн 59, 63, 67, 72 к, эрэгтэйчүүдийн 55, 60 кг-ийн

жингийн бөхчүүдийн урьдчилсан болон дагах тойргийн

барилдаан

18.30-20.30                 Эмэгтэйчүүдийн 59, 63, 67, 72 к, эрэгтэйчүүдийн 55, 60 кг-ийн

жингийн бөхчүүдийн медалийн төлөөх барилдаан

Шагнал гардуулах ёслол

Хоёрдугаар сарын 19, Бямба гариг

18.30-20.30                 Эрэгтэйчүүдийн 66, 74, 84, 96, 120 кг-ийн жингийн

бөхчүүдийн урьдчилсан болон дагах тойргийн барилдаан

17.30-20.00                 Эрэгтэйчүүдийн 66, 74, 84, 96, 120 кг-ийн жингийн

бөхчүүдийнмедалийн төлөөх барилдаан

Шагнал гардуулах ёслол, Хаалтын ажиллагаа

Хуваалцах/Тэмдэглэх

“Алтан гран-при”-д 19 бөх зодоглоно
Олимп, дэлхийн аварга Иван Ярыгины нэрэмжит “Алтан гранпри” тэмцээн энэ сарын 26-29-ны өдрүүдэд уламжлал ёсоор ОХУ-ын Красноярск хотноо болно. 23 дахь жилдээ зохиогдож буй, нийт 150 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 30 гаруй орны бөхчүүд хүч сорих бөгөөд энэ үеэр FILA-гийн ерөнхийлөгч Рафаэль Мартинеттигийн ахалсан товчооны хуралдаан болж, ээлжит их хурлын товыг тогтоон, барилдааны дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.

Манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном, Б.Баяраа, залуучуудын багийн коач Ц.Баярсайхан нарын ахалсан 19 бөх зодоглох ажээ. Тухайлбал тэмцээний 55 кг-ийн жинд Д.Цогтбаатар (Алдар), Г.Амархүү (ХасуМегаватт), 60 кг-д Э.Ням-Очир (Хилчин), Б.Нэмэхбаяр (Залуучуудын шигшээ), 66 кг-д Г.Цэрэнпунцаг (Хангарьд), 88 кг-д О.Үйтүмэн (Хүч), Б.Номиндалай (Аварга), 96 кг-д Н.Золбоо (Хүч), 120 кг-д Ж.Чулуунбат (Сүлд), эмэгтэйчүүдийн 48 кг-д Ч.Ганчимэг (Хасу-Мегаватт), Ц.Цэнджав (Налайх), 55 кг-д Б.Номин-Эрдэнэ (Хангарьд), Л.Хонгорзул (73-р сургууль), 59 кг-д Т.Мөнхтуяа (Хангарьд), А.Чанцалнямаа (Хүч), 67 кг-д Б.Оюунс үрэн (Хангарьд), 72 кг-д О.Бурмаа (Хүч) нар тус тус барилдана.

Мөн олон улсын шүүгч Х.Ганболд, Б.Төм өрбаатар нар Красноярскийн дэвжээнд шүгэлдэх аж. Сонирхуулахад Оросын домогт бөх Бувайсар Сайтиевын дүү, гэмтлийн улмаас олон жил барилдаагүй олимп, дэлхийн аварга Адам энэ тэмцээнд хүч сорихоор бэлтгэж байгаа сурагтай.

Хуваалцах/Тэмдэглэх

МИХАЙЛ ГАНЕВ: ОЛИМПООС БОЛЖ ХУВИЙН АМЬДРАЛАА ХОЙШ ТАВЬСАН
Манай сонины өчигдрийн дугаарт Болгарын чөлөөт бөхийн нэрт тамирчин, “Бээжин-2008” зуны олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальт Радослав Маринов Великовын ярилцлагыг хүргэсэн билээ. Тэгвэл амалсан ёсоороо энэ удаа түүний нутаг нэгт, 2010 оны дэлхийн аварга Михайл Петров Ганевтай уулзуулж байна. Түүний үндсэн жин нь 84 кг ч саяхан болсон “Mongolia Open”-д дээд жиндээ (96 кг) түүртэлгүй түрүүлсэн юм. Болгарын нэрт тамирчид маргааш өглөө үүрээр Красноярскийг зорьж, нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри” тэмцээнд зодоглох юм.

-Монгол Улс танд ямар сэтгэгдэл үлдээв?

-Их хүйтэн юм аа (инээв). Түүнээс биш Монголд маш сайхан байна. Сая анд явсан (Жаргалант руу) нь надад өндөр сэтгэгдэл үлдээсэн. Монгол орон хүйтэн ч хүмүүс нь дулаан сэтгэлтэй юм. Энэ нь их таалагдлаа.

-Юу агнав?

-(Инээв). Уг нь чононд явсан ч нэг туулайтай л ирлээ. Чонын бараа харж чадсангүй, мөрийг нь л үзсэн. Уг нь биднээс 20 гаруйхан метрийн зайтай өнгөрсөн юм билээ. Харж чадаагүйдээ жаахан харамсч байна.

-Таны үндсэн жин 84 кг. Монголд анх ирэхдээ 96-д барилдахаар төлөвлөсөн байв уу, жиндээ орж чадсангүй юу?

-Би 2012 онд олон тэмцээнд барил­дана. Тэр бүгдэд нь жиндээ орохын тулд ойр ойр хасна гэдэг боломжгүй. Монголд анхнаасаа л 96 кг-д барилдах гэж ирсэн. Одоо Красноярскт, дараа нь нутагтаа Дан Коловт барилдана. Үүнийг залгаад ЕАШТ, олимпийн эрхийн төлөөх тэмцээнүүд байгаа. Тиймээс гол тэмцээндээ л жингээ хасна.

-Зарим хүн таныг Юсуп Абдулсаламов (84 кг-ын жингийн хүчтэй өрсөлдөгч)-ыг Монголд ирснийг хараад 96 руу орчихсон гэж ярьж байна лээ?

-Үгүй дээ. Би Болгараас гарахдаа 96-д барилдахаар шийдсэн. Тэгээд ч Абдулсаламовыг ирэхийг мэдээгүй. Великов бид хоёр жингээ хасахгүй болохоор онгоцонд юу дуртайгаа идээд их сайхан байсан. Нэг нь жин хасч байхад нөгөөх нь хүссэнээрээ идээд байх хэцүү байдаг юм (инээв). Тиймээс зэрэгцээд л идээд байлаа.

-Монголчуудтай гар зөрүүлж байв уу?

-Танайхантай олон барилдаж байгаагүй. Дан Коловын тэмцээнээр ганц нэг таарч, хамтарсан бэлтгэлд хүч үзэж байсан. Сая л олон монголтой барилдлаа.

-“Mongolia Open”-д оролцохоо хэдийд мэдсэн юм бэ. Олуулаа ирэх боломж байсан уу?

-Энэ тэмцээнтэй Болгарын УАШТ давхацсан. Биднийг урьсныг мэдэж байсан ч Монголд ирнэ гэж бодоогүй. Тэгсэн чинь тэмцээн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө шигшээ багийн ахлах дасгалжуулагч Щерев бид хоёрыг Монгол руу явахыг зөвшөөрсөн. Тэр “Та хоёрт УАШТ нэг их нөлөөлөхгүй. Харин бусад жингийн тамирчдыг хамаагүй явуулж болохгүй байна” гэсэн юм. Ингээд л хоёулаа ирлээ.

-Тэмцээнд оролцсон гадны тамирчдын олонх нь нутаг буцаж, та хоёр л үлдлээ. Манайхантай хамтарсан бэлтгэл хийж үлдсэнд их баяртай байна?

-Бие биедээ зааж, өгч авах юм байсан учир үлдсэн.

-Та олон тэмцээнд оролцсон. “Mongolia Open” хэр болов?

-Бусдаас дутах юм байхгүй сайхан тэмцээн боллоо. Зохион байгуулалт сайн байлаа.

-Та олимпийн эрхээ хараахан аваагүй байгаа. Гэхдээ Европ тивийнхний эрхийн тэмцээн Софид болох нь давуу тал байх?

-Би эрх авчихна гэж бодож байна. Үүний төлөө бүхнээ зориулна аа.

-Та оргил амжилтаа 2010 онд үзүүлж, Москвад дэлхийн аварга болсон. ДАШТ-д хэд дэхээ оролцож байж түрүүлсэн бэ?

-2005 онд залуучуудын дэлхийн аварга болсноос хойш насанд хүрэгчдийнхэд бараг бүгдэд нь оролцсон (“Хернинг-2009”-ийг эс тооцвол).

-Та “Гуанжоу-2006”-д домогт Бувайсер Сайтиевийг ялж шуу­гиулсан шүү?

-Тийм ээ. Тэр ДАШТ-ээс медаль хүртэх боломжтой байсан ч Украины Ибрахим Алдатовт ялдагдаж тавдугаар байр эзэлсэн.

-Танай улсын чөлөөт бөхийн тамирчдын хангамж хэр байдаг вэ?

-Бидэнд гомдоллоод байх зүйл байдаггүй. Бүх зүйл хангалттай бай­даг.

-Нууц биш бол сарын цалин хэд вэ?

-Би Цагдаагийн газар ажилладаг болохоор цалин хөлсний тухай нэг их яримааргүй байна. Зөвөөр ойлгоорой.

-Манайхаар “Хүч” нийгэмлэгийн тамирчин гэсэн үг үү. Эсвэл Цагдаагийн байгууллагад нь бүр ажилладаг юм уу?

-Нийгэмлэгийнх нь тамирчин гэж явдаг, шаардлагатай үед очдог. Би энэ тухай илүү ярьж болохгүй.

-Таныг хүүхэд байх үед Болгарын бөхчүүд ид мандаж явлаа. Тэдний хэн нь таны шүтээн бэ?

-Мэдээж Валентин Йорданов (“Атланта-96” олимпийн наадам болон дэлхийн долоон удаагийн аварга). Бас ОХУ-ын Бувайсер Сайтиев, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Щеревийг хэлнэ. Би түүнээс маш ихийг сурч байгаа. Энэ хүн байгаагүй бол би урагшаа явахгүй байсан байх.

-Та эхнэр хүүхэдтэй юу?

-Одоохондоо байхгүй (инээв).

-Та нэр алдартайн дээр сайхан залуу. Итгэхгүй л байна шүү?

-Миний гол зорилго 2012 оны олимпод оролцож, медаль хүртэх. Тиймээс хувийн амьдралаа түр хойш тавьсан. Энэ талаар олимпийн дараа бодно оо.

-“Лондон-2012” таны анхны олимп байх уу?

-Тэгнэ.

-Монголд дахиж ирмээр байна уу?

-Хэрвээ биднийг урих юм бол болно шүү дээ.

-Таны хамгийн эхэнд “Монгол орон хүйтэн ч хүмүүс нь дулаан сэтгэлтэй юм” гэсэн үг намайг их баярлууллаа. Ойрын хэдэн өдөр эрс хүйтэрсэн болохоос үргэлж ийм байдаггүй шүү?

-Тэгсэн ч гэсэн дараагийн тэмцээнээ дулааны улиралд зохион байгуулаарай (инээв). Тэгвэл маш хурдан ирнэ.

-Ярилцсанд баярлалаа. Олимпод амжилттай оролцохыг хүсэн ерөөе. Дараа Монголд ирэхэд чинь илүү сайхан ярилцъя.

Ярилцсан Д.НАНЖИД

Хуваалцах/Тэмдэглэх

РАДОСЛАВ ВЕЛИКОВ: ОЛИМПИЙН ДАРАА ЗОДОГ ТАЙЛАХААР ШИЙДСЭН
Чөлөөт бөхийн олон улсын “А” зэрэглэлийн “Mongolia Open-2012” тэмцээнд оролцсон гадны тамирчид нутаг буцаж, Болгарын хоёр бөх л манайхантай хамтарсан бэлтгэл хийгээд үлдлээ. Гэхдээ тэд бол дэлхийд танигдсан “том гарынхан”. Тодруулбал, “Бээжин-2008” зуны олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальт Радослав Маринов Великов, 2010 оны дэлхийн аварга Михайл Петров Ганев нар. Дэлхийд данстай тамирчдыг бэлтгэлийнхээ дараа, МҮОХ-ны дэргэдэх Спортын анагаах ухааны төвд амарч байхад нь ярилцсан юм. Тэдэнтэй оросоор ойлголцоход түвэгтэй юм билээ. Харин энэ үед бидний хооронд “гүүр” болсон чөлөөт бөхийн олимпийн зэрэглэлийн шүүгч Ш.Төмөрбаатар-(Тэрбээр 1988-2007 онд Болгарт амьдарсан)-т гүн талархал илэрхийлье. Эрхэм уншигч та энэ удаа Радослав Великовын, маргааш Михайл Ганевын ярилцлагыг уншаарай.

-Та өнгөрсөн жил Германы “Бундеслиг”-ийн “Лукканвальде” клубт харьяалагдаж байсан. Энэ жил барилдахгүй байгаа юм уу, эсвэл танай баг плей-оффт шалгараагүй юм уу?

-Би “Аален” гэж өөр клубтэй гэрээ байгуулаад барилдаж байгаа. Манай клуб “Бундеслиг”-ийн 1/4 шигшээгээс хасагдсан тул би танай оронд хүрэлцэн ирээд байна.

-Та чөлөөт бөхийн спортоор хэдэн оноос хичээллэсэн юм бэ. 1996, 1997 оноос гэхчилэн зөрүүтэй мэдээлэл байгаа тул ингэж асуулаа?

-За байз (Бодолхийлэв). Атлантын олимп болдог чинь 1996 он биз дээ. Тэр жилийн арванхоёрдугаар сараас чөлөөт бөхөөр хичээллэсэн.

-Би андуураагүй бол та “Левски Софи”-д харьяалагддаг байх аа?

-Тийм ээ. Софид цэргийн алба хаахдаа “Левски” (Манайхаар “Алдар” нийгэмлэг)-гийн тамирчин болсон.

-Та өөрийн дасгалжуулагч дэл­хийн нэг, Европын гурван удаагийн аварга Симеон Щеревийн тухай ярихгүй юу?

-Би энэ хүнтэй 2004 оны Афины олимпийн эрхийн төлөөх тэмцээний өмнө танилцсан юм. 19 настай байхдаа Софид болсон тэр тэмцээнээс олимпийн эрхээ авсан. Гуравдугаар байрын төлөө ОХУ-ын Александр Контоевтой барилдаж, 3:0-ээр ялж байгаад ялагдсан юмдаг. Тэгэхэд Симеон Щерев над дээр анх ирж, барилдааны арга техник зааж өгсөн. Би түүнээс өмнө Щеревийг зааланд харж байгаагүй.

-Түүнээс хойш хамтарч ажилласан уу?

-Тийм ээ. Тэгэхэд надад утасны дугаараа өгч, би өдөр болгон залгадаг болсон. Щерев ажил ихтэй байсан тул эхэндээ надад хангалттай зав гаргаж чаддаггүй байсан. Бидний бэлтгэл шөнийн 22:00 цагт эхэлдэг байв. Заримдаа эрт тарвал 20:00 цагаас бэлтгэл хийдэг байлаа. Би өглөө нь өөрөө бэлтгэлээ хийчихээд орой нь дасгалжуулагчаа хүлээнэ. Щерев 2004 онд Болгарын шигшээ багийн дасгалжуулагч болсноосоо хойш бид салахгүй хамт яваа. Дараа жилийнх нь ЕАШТ-ээс би медаль авсан. Одоо надад бүх тэмцээний медаль байгаа.

-Болгарын эмэгтэй шилдэг бөх Станка Златева ч бас Щеревийн шавь биз дээ?

-Тийм ээ. Златева 2005 онд “Би та нартай бэлтгэл хийж болох уу” гэж асуухад нь “Тэг ээ” гэсэн. Түүнээс хойш Станкаг ямар амжилт гаргасныг та бүхэн мэднэ биз дээ (“Бээжин-2008” зуны олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий таван алт, нэг хүрэл, ЕАШТ-ий таван алт, хоёр хүрэл медальтай)

-Та сая “Афины олимпийн сонгон шалгаруулах тэмцээнд барилдахдаа 19 настай байсан” гэлээ. Үүнийг бодохоор 1985 онд төрсөн юм шиг. Харин зарим эх сурвалж 1983 онд төрсөн гэж бичсэн байна билээ?

-Тийм ээ, 1983 он нь зөв. Би сая буруу хэлсэн байна.

-Болгарын чөлөөт бөхийн хөгжил ямар түвшинд байгаа вэ. Танайхан 1990-ээд оны өмнө ДАШТ-д багийн дүнгээр ЗХУ-ын хамт эхний гурваас буудаггүй байсан. Харин одоо ингэх нь ховор болж?

-1990 оноос нийгэм өөрчлөгдөж, бөхчүүд амьдралын шаардлагаар спортоо орхисон. Ингээд л Болгарын чөлөөт бөх уналтад орсон. Тэр үеийг хүртэл манайхан үнэхээр сайн байсан. Спортод ахмадууд нь залуучууддаа зааж байж залгамж халаа нь бэлтгэгддэг. Харин бидэнд заах хүн байхгүй тул өндийх гэж их цаг алдсан. Ингээд л уналтад орсон. Гэхдээ чөлөөт бөх бол одоогоор Болгарын номер нэг спорт.

-Тийм үү. Европын олонх оронд хөлбөмбөг тэргүүлэх спорт нь байдаг болохоор гайхаж байна?

-Хөлбөмбөг хаа сайгүй тэргүүнд явдаг. Олон хүн үздэг, нэр хүндтэй спорт. Гэхдээ Болгарт амжилтыг хөлбөмбөгчид биш бөхчүүд авчирдаг. Даанч биднийг дэлхийн аварга болоод ирэхээр телевизээр түрүүлж гаргадаггүй. Хөлбөмбөгийн дараа л үзүүлдэг (инээв).

-Японы мэргэжлийн сүмод болгар бөх Котоошюү озэки цолтой барилдаж байна. Түүнийг эх оронд нь олон хүн мэддэг үү. Болгарчууд сүмог хэр үзэж байна?

-Яг монголчууд шиг их үздэггүй. Гэхдээ Котоошюүг хүмүүс мэддэг, тамирчид дундаа нэр хүндтэй.

-Котоошюү сүмод орохоосоо өмнө чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Та тэр үеийг нь мэдэх үү?

-Тэгэлгүй яах вэ. Бид нас чацуугаас гадна Велико-Тырново хотын спортын дунд сургуульд хамт суралцаж байсан. Энэ (Михайл Ганевыг хэлэв) бид хэд чинь бүгд хамт өссөн шүү дээ. Салшгүй найзууд.

-Эх оронд тань Котоошюү та хоёрын хэн нь илүү нэр хүндтэй вэ?

-Хүмүүс түүнийг илүү их сонирхдог байх.

-Болгарын өнөө үеийн хамгийн нэр хүндтэй тамирчин Димитар Бербатов мөн үү (Английн хөлбөмбөгийн “Манчестер Юнай­тед” клубийн довтлогч)?

-Тийм ээ. Наад нэрийг чинь хүн болгон мэддэг.

-Та “Mongolia Open”-д 60 кг-ын жинд барилдах гэж ирсэн үү. Эсвэл 55-даа орох гээд багтсангүй юу?

-Манай улсад арванхоёрдугаар сард олон баяр болдог. Би сая их идэж уусан тул жингээ барьж чадсангүй. Тиймээс жингээ хасалгүйгээр 60 кг-д барилдахаар шийдсэн юм.

-Та Монголын бөхчүүдээс гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатарыг сайн мэдэх байх. Түүнтэй хэдэн удаа таарч барилдаж байсан бэ?

-Тэмцээн дээр хоёр удаа барилдсан. Харин бэлтгэл дээр олон барилдсан.

-Ялалтын харьцаа хэд вэ?

-Би хоёр ялсан. Гэхдээ хэн нь ч ялж болох барилдаан болсон.

-“Mongolia Open-2012”-оос өмнө өөр монгол бөхтэй барил­даж байсан уу?

-Өнгөрсөн жил Красноярскт танай нэг залуу бөхтэй барилдсан юм байна.

-“Афин-2004” бол таны оролцсон анхны олимп. Танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?

-Буудуулсан туулай шиг л байсан (инээв). Залуу болоод ч тэр үү их сандарсан.

-Та БНХАУ-ын Ли Женгиуд ялагдаад хасагдаж байсан. Уг нь тэр тийм ч сайн тамирчин байгаагүй юм билээ?

-Туршлага дутсан. Би 0:5-аар ялагдаж байхдаа нөхөж, 6:5 болгосон. Дараа нь тэр намайг хоёр удаа хэвтүүлэхэд оноо алдах, үгүйн төлөө барилдаан хийж ялагдсан.

-Таны хамгийн анхны бөгөөд томоохон амжилт бол Унгарын Будапештэд болсон 2005 оны ДАШТ-ий мөнгөн медаль. Тухайн үед Узбекистаны Дильшод Мансуровт дийлдэж байлаа. Түрүүлэх боломж байгаагүй юм уу?

-Тэр ДАШТ-д оролцох гэж бөөн юм болсон. Хөл шархалж, идээлээд эмнэлэгт хэвтэж байсан. ДАШТ эхлэхээс 10 хоногийн өмнө эмч нар идээг хагалаад онгойлгочихсон, дасгалжуулагч нар намайг Будапешт руу явуулахгүй гэж байсан. Харин би эмнэлгээс шархтайгаа гарч, сорилт барилдаанд ялж байж ДАШТ-д оролцох эрх олж авч байлаа.

-Бэлтгэл сайн хангагдаагүй байж ээ?

-Яг тийм. Тэгээд л түрүүлж чадалгүй мөнгөн медаль хүртсэн.

-Гуанжоуд болсон 2006 оны ДАШТ-ий шигшээ барилдаанд ОХУ-ын Бесик Кудуховыг ялсан нь таны амьдралын мартагдашгүй мөч мөн үү. Яагаад гэвэл та хүнд гэмтлийн дараа энэ ялалтыг байгуулсан шүү дээ?

-Мөрөндөө мэс засал хийлгэсэн тул эмч нар барилдахыг хориод байсан. Тухай үед “Өөрийнхөө төлөө бүхнээ зүрх сэтгэлээсээ зориулъя” гэж шийдсэн тул гэмтэл, мэс засал намайг зогсоож чадаагүй. Өмнөх жил нь авсан мөнгөн медалиа алт болгох гэж зүтгэсэн, үүндээ ч хүрч чадсан. Хичээж, зорьсон зүйлээ авч байж л миний санаа амардаг.

-Та эмч нарын үгэнд ордоггүй хүн байна шүү?

-(Инээв). Үгэнд орохгүйдээ биш, миний хүсэл гэж зүйл намайг эзэмдчихсэн байсан.

-Та 2008 оны Бээжингийн олимпод гол өрсөлдөгчийн хувиар оролцсон. Гэсэн ч АНУ-ын Хенри Сежадод эхлээд ялагдсанаар зөвхөн хүрэл медалийн төлөө барилдах болсон. Хэрвээ түрүүлэх хувьтай бөхтэй эхэлж таараагүй бол медалийн өнгө өөр байх боломж байсан уу?

-Би олимпийн өмнө Киевт болсон олон улсын тэмцээнд Сежадог 6:0, 4:0-ээр оноо алдалгүй ялсан. Харин олимпийн өмнөх 15 хоногийн бэлтгэл дээр өвдгөө бэртээсэн. Шөрмөснүүд нь хэсэгчлээд тасарсан. Тухайн үед хөлөө даахгүй байлаа. Ингээд олимп болтол олигтой бэлтгэл хийж чадаагүй. Эмнэлгийн дугуйг гараараа эргүүлэх мэтийн хөнгөн зүйл хийж байснаас биш дэвжээн дээр гараагүй, гүйнэ гэсэн ойлголт бүр байгаагүй. Бэлтгэл хийхгүй болохоор жин нэмэгдэх тул хоол хүртэл идээгүй.

-Сэтгэл санаа тун хүнд байсан нь ойлгомжтой?

-Сэтгэлээр маш их унасан.

-Гэхдээ та Сежадог ялах шахсан шүү дээ?

-Би эхний үед ялсан. Хоёрдугаар үед хөлд нь ороод гаргахын оронд өөр юм хийж зууралдаж байгаад оноо алдаж ялагдсан. Би шийдвэрлэх гуравдугаар үед ялж явсан ч бэлтгэл тасарсны гор гарч ялагдсан даа. Тэгэхэд үнэхээр миний бие хүрээгүй. Тэр америкт ялагдсаны дараа буудалдаа ирэхэд маш хүнд байлаа. Нутаг буцмаар санагдсан. Энэ үед дасгалжуулагч маань (Симеон Щерев) ирээд Сежадог ялж байгааг хэлж, надад хүрэл медалийн төлөө дагах барилдаан байгааг ойлгуулсан. Үүнээс хойш ялсаар байгаад хүрэл медаль хүртсэн.

-Шагналын тавцанд зогсч байхдаа медалиа голсон уу. Эсвэл хүнд нөхцөлөөс хүртсэн болохоор өөр бодолтой байв уу?

-Тамирчин бүр алтан медалийг хүсдэг. Би түүнийг авч чадаагүй ч тийм хүнд байдлаас хүрэл медаль хүртсэнээрээ өөрийгөө тайтгаруулж байсан. Харамсахаасаа илүү баярласан.

-Таны ярилцлагыг уншиж байхад “Авсан медаль руугаа нэг их зүтгээд байдаггүй” гэж ярьсан байна билээ. Өнгөрсөн жил Туркийн Стамбулд болсон ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн нь үүнтэй холбоотой юу?

-Хийсэн юмаа давтаад байх шаардлагагүй гэсэн бодол байсан ч юм уу, өөрийгөө 100 хувь дайчилж чадаагүй. Дахиад түрүүлэх хүсэл байсан ч ДАШТ-д анх түрүүлж байсан үеийнх шиг байгаагүй. Би түүнтэй (ОХУ-ын Виктор Лебедев) байгаагаараа барилдаад л ялагдсан.

-Танд ганц л зорилго үлджээ. Олимпийн аварга болох боломж 2012 онд тохиож байна. Та үүний төлөө өөрийгөө 100 хувь зориулж чадаж байна уу?

-Энэ асуултыг сонсоод миний бие­ний үс босоод сонин болж байна (инээв). Би зөвхөн үүний төлөө л явж байна шүү дээ.

-Хэдэн жилийн өмнө 55 кг-д ноёлж байсан Бесик Кудухов, Дильшод Мансуров нар жин өгсч, 60-д барилдах болсон. Энэ нь боломж мөн үү?

-Шууд тэгж хэлж болохгүй. Тэд явсан ч олон сайн өрсөлдөгч гарч ирсэн. Мансуров эргээд 55 кг-д барилдаж эхэлсэн. Энэ жилийн олимп их хүнд болно. Аваргалахын төлөө өөрийгөө сайн бэлтгэнэ, улам хурцална.

-Та энгийн үедээ хэдэн кг жинтэй байдаг вэ?

-Яг одоо бол 64-тэй байна. Баяр таараад их идсэнээс биш эн­гийн үед 62 байдаг.

-Олимпийн өмнө хэдэн тэмцээнд барилдах вэ?

-Олон улсын бүх тэмцээнд оролцоно. Одоо шууд Красноярскийг зорьж Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гранпри”, дараа нь Болгарт Дан Коловын нэрэмжит тэмцээнд хүч үзнэ.

-Тэмцээн бүрт барилдаад байхаар өрсөлдөгчид тань судалчих юм биш үү?

-Яах вэ, Оросын бөхчүүдийн хувьд ийм хандлага байдаг л даа. Тэд яг бэлтгэгдэж байгаа тамирчнаа олон тэмцээнд явуулдаггүй. Харин надад тийм бодол байхгүй. Нэгдүгээрт, өрсөлдөгч нараа өөртэйгөө ойр байлгаж, тэднийг мэдэрч байх ёстой. Хоёрдугаарт, би тэдэнтэй байнга бэлтгэл хийж чадахгүй. Тиймээс тэмцээн дээр нэг ёсны бэлтгэлээ хийж байдаг. Болгарт надад тэдэн шиг сайн бэлтгэл хангагч байхгүй.

-Та “Лондон-2012” зуны олимпийн наадмын дараа жин өгсөх үү?

-Надад ийм асуулт тавих юм бол ярилцлагаа дуусгая тэгэх үү.

-Уучлаарай. Таныг эмзэглүүлнэ гэж санасангүй?

-Би олимпийн дараа зодог тайлна.

-Арай эрт биш үү?

-Үгүй дээ. Нэгдүгээрт гэмтэл бэртэл маш их байна. Хоёрдугаарт гэр бүлдээ анхаарал тавих хэрэгтэй. Тийм учраас ингэж шийдсэн.

-Таны хоёр дахь хүүхэд төрөх гэж байгаа гэж сонслоо?

-Миний эхнэр сайхан бүсгүй бий. Бүх зүйлийг минь ойлгодогт нь баярладаг. Би байнга тэмцээн, бэлтгэл, цугларалттай байдаг тул гэр бүлдээ цаг гаргаж чаддаггүй. Ой зургаан сартай хүүгээ яаж өсч өндийж байгааг ч мэдэхгүй. Энэ нь надад маш хэцүү байдаг. Гэсэн ч миний гэргий намайг бүрэн ойлгодог шүү.

-Сайхан ярилцсанд баярлалаа. Би “Лондон-2012” зуны олимпийн наадамд таныг чин сэтгэлээсээ дэмжих болно. Гэхдээ Монголын бөхтэй таараагүй тохиолдолд шүү дээ?

-(Инээв). Бурхан бид нарыг харж үзэх байх. Би аваргын төлөө монгол бөхтэй барилдах болно. Тэгээд хэн сайн байсан нь ялна.

-Ерөөл бат оршиг.

Ярилцсан Д.НАНЖИД

Хуваалцах/Тэмдэглэх

Баянаа аварга “Malaysia Open”-д
Саяхан өндөрлөсөн “Mоngolia Open” чөлөөт бөхийн олон улсын тэмцээний үеэр олон хүмүүс Х.Баянмөнх аваргыг үгүйлсэн. Гэтэл их аварга маань эртний анд, БСШУны дэд сайд асан Б.Эрдэнэсүрэнгийн хамт Малайзийн Куала-Лумпур хот, Тиоман аралд гэр бүлийн хамт амарч буй гэнэ. Тэрбээр Зайсан толгой мэт өндөрт орших Бату агуй өөд огт цуцахгүй гарсан бөгөөд Малайзад жүдогийн дасгалжуулагчийн алба хашдаг Д.Маралгэрэл нэг хоног хөтөч хийжээ.

Х.Баянаа аваргыг сургалтын төвийн захирал байхад Хайлаастын Дамбийнямын хүү Маралгэрэл жүдогийн секцэнд хамрагдаж, агуу бөхийг бишрэн харж явсан нь үнэн. Нас 70 хүрсэн их аварга маань Зүүн Өмнөд Азийн энэхүү оронд “shopping” хийхгүй ч соёл түүхийн дурсгалт газрыг шимтэн сонирхож, гэргий Дэжинбээ нь гэрэл зургийн аппаратаа тачигнуулсаар яваа нь тодорхой.

Саяхан өндөрлөсөн “Mongolia Open” чөлөөтийн тэмцээний үеэр байсан бол С.Белоглазоваас В.Гулюткинийг асууж, А.Мухамедьянаас “Тахтийн цом” тэмцээний талаар лавлаж, Г.Калчеваас В.Тодоров, Д.Неков, Д.Костов нарын “жинжав”- уудаа сураглан, халуун мэнд хүргэх байсан даа. Ийнхүү Х.Баянмөнх аварга маань “Mongolia Open”-ийг өнжиж, “Malaysia Open” аяллыг өрнүүлж явна даа.

Хуваалцах/Тэмдэглэх

Х.Баттуул: Тулга бид хоёр нэг өдөр төрсөн
Манай улсын нийслэл Улаанбаатарт өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд “Mongolia Open” чөлөөт бөхийн олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн болж, бөхөд хайртай монгол түмнийг баярлууллаа. Энэхүү тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Женко” групп хоёр дахь жилдээ ажиллаж, бид бүхэнд дэлхийн шилдэг бөхчүүдийн гайхамшигт барилдааныг эх орондоо үзэх боломж олгосон билээ. “Mongolia Open”-ий дуулиан тасраагүй энэ үед “Женко” группийн ерөнхийлөгч, нэрт бизнесмэн, чөлөөт бөхийн ОУХМ, 1987 оны Дэлхийн цомын мөнгөн медальт, 1990 оны Сайн санааны тоглолтын аварга Халтмаагийн Баттуултай ярилцсанаа хүргэе. Тэрбээр тун ч завгүй хүн. Нэг дор удаан ярилцлага өгөх цаг гардаггүй. Тиймээс энэхүү ярилцлага хоёр өөр өдөр хийсэн гурван ярилцлагаас бүтсэн гэвэл уншигч та бүү гайхаарай. Энэ эрхэм нэгэн цаг үед 57 кг-ын жинд барилдаж явсан ОХУ-ын Сергей Белоглазов, БНАСАУ-ын Ким Ён Сик, Болгарын Георгий Калтчев, Ираны Аскари Махоммадиани нарын домогт тамирчин андуудаа урин авчирсан нь тэмцээний хамгийн том сюрприз байсан. Тэмцээн өндөрлөсний дараагийн өдрөөс хамтарсан бэлтгэл эхэлсэн бөгөөд дээрх дөрвөн бөх нэг нэг өдрөөр удирдаж буй. Олимпийн хошой, дэлхийн зургаан удаагийн аварга домогт Сергей Белоглазовын удирдсан уржигдрын бэлтгэлийн дараа Х.Баттуулыг хувцсаа солих зуур ярилцлагаа овоо дөхүүлж авсан юм.

СПОРТ УЛС ТӨРИЙН ӨМНӨ ЯВААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

-“Mongolia Open” таны санаа­чилга байсан уу?

-Миний санаа л даа (инээв). 2009 оны УАШТ болсны орой Б.Болд, Х.Амараа, Ло.Энхбаяр бид хэд “Үүнийг цаашаа олимп хүртэл аваад явбал яасан юм бэ. Ингэж сайжруулахгүй бол манай бөхчүүдийн амжилт улам уруудаж магадгүй” гэж ярилцсан. Ингээд анхныхыг нь өнгөрсөн жил зохион байгуулсан.

-Энэ удаагийн тэмцээний тухай юу хэлэх вэ?

-Иймэрхүү тэмцээн зохиогоод, хамтарсан бэлтгэл хийгээд бай­вал тамирчдын амжилт ахина. Манайхан гадагшаа тэм­цээнд явдаг ч яаж барилдсан нь мэдэгддэггүй. Харин энэ тэмцээнд Монголын 150 гаруй тамирчин өрсөлдлөө. Тэд гадны өндөр зэрэглэлийн тамирчидтай гар зөрүүлж, туршлага сууж, дэлхийн хөгжил хаана явааг мэдлээ. Бараг жилийн юмыг нааш нь татчихаж байгаа хэрэг юм. Куба, БНАСАУ-ын бөхчүүд ирлээ. Энэ улсын тамирчид манайд сүүлийн 20-иод жил ирээгүй. Бараг спорт улс төрийн өмнө яваад байгаа юм биш үү. Үзэгчид маань иймэрхүү тэмцээнээр их цангасан байна.

-“Mongolia Open” өнгөрсөн жил УАШТ хэлбэрээр болж, “Женко” групп 350 гаруй сая төгрөгөөр ивээн тэтгэсэн. Харин энэ жил Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-ны “А” зэрэглэлийн тэмцээний статустай болж, шагнал урамшуулал нь ч өслөө. Нийт зардал нь хэд болсон бэ?

-БТСГ, МЧБХ, “Женко” групп, Үндэсний хөрөнгө оруулалтын банк хамтраад 450-500 сая төгрөг гаргасан. Энэ бол улсад их мөнгө биш ээ. Улс орон бүр ийм тэмцээнтэй байх хэрэгтэй. Хувийн хэвшлүүд нийлж байж эхний хоёр тэмцээнийг нь өндөр түвшинд зохион байгуулж, суу­рийг нь сайхан тавилаа. Цаашдаа спортоор дамжуулж улс эх орноо сурталчлах, хөгжлийг нь урагшлуулахын тулд олимпийн төрлийн тэргүүлэх спортын нэг нэг том тэмцээнтэй болсон нь дээр байх.

-Та жинжавуудаа урьсан нь жинхэнэ сюрприз байлаа. Энэ алдарт бөхчүүдийг хэрхэн цуглуулсан бэ?

-Тэд бүгд завгүй хүн. Өнгөрсөн намар Туркийн Стамбулд болсон ДАШТ-ээс эхлэн хөөцөлдсөн. Тэд хамтарсан бэлтгэлийг нэг нэгээрээ удирдах нь тэмцээнээсээ илүү үр өгөөж өгөх байх. Харин Кевин Даркус, Хидеаки Томиями нар ирж амжсангүй. Алехандро Пуэрто Кубад биш Испанид байгаа юм байна лээ.

-Томиямигийн багшилдаг их сургуулийн шалгалт нь эхлээд ирж чадаагүй гэж сонсогдлоо?

-Тийм шүү. МЧБХ-ноос гадна Асашёорюү Д.Дагвадорж аварга хүртэл хөөцөлдөж, өөртэй нь очиж уулзсан. Томиями өөрийнхөө бүх төлөвлөгөөг үзүүлж, ирж чадахгүйгээ мэдэгдэж, бидэнд мэндчилгээ хүргүүлсэн юм.

ААВ НАМАЙГ УРДАА, АХЫГ АРДАА СУУЛГААД ЯВДАГ БАЙСАН

-Би 1970-аад оны үеийн нэг зураг харж байсан юм. Төв цэнгэлдэх хүрээлэнд Х.Баянмөнх аваргатай олон хүн зураг авахуулсны дунд нэг хүү байсан нь та юм билээ?

-Би найман настай байсан гэхээр 1973 оны наадам юм шиг байгаа юм. Аав Тулга бид хоёрыг дагуулж тэр жилийн наадмыг үзсэн юм. Тэр үед Төв цэнгэлдэх хүрээлэнд орох их хэцүү байлаа. Аав бид хоёрыг чихээд аваад орчихож байсан санагдана. Бид хоёр наадмын талбай дээр аавыгаа дагаж сайхан байж байгаад л тэр зурганд орчихсон юм. Би яг авахуулснаа санадаггүй. Аав минь зураг авахуулах болоход намайг тийш зогсоосон уу, эсвэл зорьж авахуулсан уу. Сүүлд аавын цуглуулгаас гарч ирсэн. Аав минь 40-өөд жил бөх зассан.

-Цуглуулга нь одоо байдаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Аав минь сонин, сэтгүүл хадгалах дуртай байсан. Улсын баяр наадмын бөхийн дүйз, “Интернациональ” тэмцээний дүнг хуучин монгол үсгээр тэмдэглэдэг байсан. Бичсэн зүйлүүд нь одоо ч гэсэн байгаа.

-Х.Баттулга гишүүн та хоёр тэрсхэн өссөн байх. Хэдэн насны зөрүүтэй юм бэ?

-(Инээв). Хоёр насны зөрүүтэй. Ах 1963 оны гуравдугаар сарын 3-нд, би яг хоёр жилийн дараа төрсөн. Нэг хоногийн ч зөрүүгүй яг хоёр жилийн зайтай төрсөн сонин юм байдаг.

-Танайхыг их олон үхэртэй айл байсан гэж ярьдаг юм билээ?

-Яармаг бол хагас хотожсон газар. Айлууд мал их маллана, түүнийхээ ач буянаар амьдардаг байсан. Тэгэхгүй бол амьдрал их хэцүү. Малынхаа сүү саалийг авна, хоёр гурван жил болж нэг нядалдаг байсан. Тухайн үед “Ажилчны районд амьдарсан бол ажилчин болох ёстой” гэсэн ухагдахуун байлаа шүү дээ.

-Ах дүү хоёр яагаад самбо, чөлөөт гэсэн бөхийн хоёр өөр төрлөөр хичээллэх болсон юм бэ?

-Аав маань бөхөд дуртай болохоороо бид хоёрыг “Хөдөл­мөр” нийгэмлэгт дагуулан очиж, Тулгыг Г.Жадамба багшийн самбо бөхийн, намайг Х.Намшир багшийн чөлөөт бөхийн дугуй­ланд оруулсан. Бид хоёрыг дагуулж явж бөх их үздэг байсан. Ганц бөх биш л дээ. Дугуйныхаа ард нэг суудал хийчихсэн. Тэгээд усанд ч явсан модонд ч явсан намайг урдаа сундлаад, ахыг ардаа суулгаад явдаг байсан. Тухайн үед сайхан ч байж. “Хөдөлмөр” нийгэмлэгийн спартакиад, ажилчдын спартакиад наадам гээд бүх тэмцээнд бид хоёрыг дагуулаад явдаг байсан. Ажилчны районы нийгэмлэгийг “Хөдөлмөр” гэж нэрлэхгүй бол өөр юу гэх вэ дээ.

-Багадаа хэн шиг бөх болохыг хүсдэг байв?

-Том том биетэй бөхчүүдийг харж гайхаад, бүгдийг нь хүндлээд явж байсан. Бас нэг сонин юм ярья. Бөхийн секцэнд ороод удаагүй байхдаа районы аварга болоод сонин дээр гарч байсан. 1980 оны олимпод Белоглазов түрүүлэхийг зурагтаар үзсэн болохоор сурвалжлагчийн асуул­тад түүн шиг бөх болно гэж хариулсан байдаг юм. Аавын минь хадгалсан тэр сонин надад одоо ч байдаг.

-Та Туул голын эрэгт төрсөн үү. Таны нэр ингэж бодог­дууллаа?

-Тийм ээ. Манайх Төв цэн­гэлдэх хүрээлэнгийн тэнд байхад төрсөн юм билээ. Харин намайг нэг настай байхад нөгөө айхавтар үер болж, айлууд нүүсэн. Ингэж л Яармаг байгуулагдсан.

-Таны нэрийг хэн өгсөн бэ?

-Мэдэхгүй ээ. Аав, ээж хоёр л өгсөн байх.

НАМАЙГ “МӨНГӨН ҮЕ”-ИЙН ТАМИРЧИН ГЭЖ АНДУУРДАГ

-Та шигшээ багт хэдэн онд орсон юм бэ?

-Би үеийнхнээсээ эрт орсон. Монголд хүнд, хөнгөн жингийн бөхчүүд их дутмаг болоод байсан. Тиймээс 1982 онд хүнд, хөнгөн жингийн УАШТ анх зохион байгуулсан юм. Би тэгэхэд 17 настайдаа насанд хүрэгчидтэй барилдаж түрүүлээд шигшээ багт орсон. Есдүгээр ангид байсан санагдана. Дараа жил нь нэгдүгээр шигшээ багийн тамирчин болсон.

-Танаас өмнө 57 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Д.Оюунболд, “Хар” хэмээх Н.Ганбаатар агсан нар барилдаж байсан. Тэгэхээр жиндээ номер нэг болохын тулд их хөдөлмөр­лөсөн байх нь ээ?

-Ооёо ах бидэнд их үлгэр дууриал болсон. Бүх юм нь жигд хүн гэж байдаг шүү дээ. Ооёо ах барилдааны арга барил мундаг, яриа хөөрөөтэй, хүнтэй сайхан харьцдаг, сагсан бөмбөг, хөлбөмбөг тоглох, хүнийг баяр­луулах, хамт олныг удирдах чадвартай хүн шүү дээ. Манай Н.Ганбаатар хүний хөл авахыг урлаг болгосон хүн байлаа. Энэ ах нараасаа их зүйл суралцсан. Тэр үед Б.Болд, А.Энхээ, З.Дүвчин зэрэг миний өмнөх үеийн шилдэг тамирчид байсан.

-Та тэдэнтэй нэг үеийн тамирчин юм биш үү?

-Харин хүмүүс намайг андуу­раад байдаг юм. Шигшээ багт эрт орж, “Найрамдал-84”-т оролцсон болохоор “Мөнгөн үе”-ийнх гэж боддог. Яг миний үеийнхэн болох Х.Амараа, Ло.Энхбаяр, Ло.Эрхбаяр нар 1987 оноос ДАШТ-д оролцож эхэлсэн юм шүү дээ.

-Та “Найрамдал-84”-т о­ролцсон. Хэрвээ тэр жил социа­лист орнууд Лос-Ан­желесийн олимпийн наадмыг бойкотлоогүй бол бас үзэх байж ээ?

-Тэгэх л байсан байх. Юм мэдэхгүй, 19 настай хүүхэд байж дээ.

-Таныг Унгарын Будапештэд болсон 1985 оны ДАШТ-ий мөнгөн медалийн оосроос атгаад алдсан гэдэг юм билээ?

-Одоо нас явчихсан юм чинь ярихад зүгээр шүү дээ, тиймээ (инээв). Би нэгдүгээр тойрогт АНУ-ын Кевин Даркусыг 2:1, хоёрдугаар тойрогт Филиппиний ч билүү нэг улсын тамирчныг оноогоор цэвэр, гурав­дугаар тойрогт Аскари Махоммадианиг 13:8-аар ялсан юм. Дөрөвдүгээр тойрогт бас нэг нөхрийг ялж, тавдугаар тойрогт хийлсэн. Ингээд зургадугаар тойрогт тэр жилээ залуучуудын дэлхийн аварга болоод байсан Чехословакын Йожеф Швендтнертэй таарлаа. Би 12:1-ээр ялж явсан юм. Өрсөлдөгчөөсөө 12 онооны илүүтэй болоход оноогоор цэвэр ялдаг дүрэмтэй байсан. Би тэр нөхрийг (Швендтнер) мостод оруулаад дарж байхгүй юу. Өндөр, уян хатан залуу байсан л даа. Надад туршлага байсангүй, түүнийг татаад эргүүлтэл намайг дороо оруулаад цэвэр ялсан. Даркус Швендтнерийг ялж, бид гурван биеэ тойрсон. Оноогоо тоолоход Даркус зооноосоо нэгээр гарч мөнгөн медалийн болзол хангасан.

-Хэрвээ та Даркусыг цэвэр ялсан бол боломж гарч ирэх байж ээ?

-Гэхдээ тэр үед Даркусыг цэвэр ялна гэдэг их хэцүү л дээ. Пан Америкийн аварга болчихсон, намайг бодоход туршлагатай байсан. Харин тэр миний анхны ДАШТ байсан. Аваргын төлөөх барилдаанд Белоглазов Даркусыг 9:1-ээр ялж байлаа.

-Тухайн үед их харамсч байв уу?

-Хүүхэд байсан болохоор гайгүй ээ. Тэгээд ч А.Энхээ, Б.Болд хоёр мөнгө, Лу.Энхбаяр хүрэл медаль хүртээд манайхан бөөн баяр болсон. Сая манай хэд (“Mongolia Open-2012” тэмцээний хүндэт зочид) наргиа болгож ярьж байна. Белоглазов, Аскари эд нар “Хэрвээ чи тэнд ялсан бол өшөө олон олимп, ДАШТ гэж яваад чиний бизнес байхгүй байх байсан. Чи тэнд ялагдсанаараа бизнес рүү орсон” гэж байсан.

-Тэр жил монголчууд багийн дүнгээр гуравдугаар байрт орох боломжтой байсан гэдэг. Энэ тухай тайлбарлаж өгөхгүй юу?

-Манайх яг гурав руу орсон. Уг нь ДАШТ-ий багийн дүнг эхний зургаан байрт орсон тамирчдын оноогоор гаргадаг байсан. Харин тэр жил эхний 10 байрын тамирчдын оноогоор гаргаснаар Унгар гуравдугаар, манайх дөрөвдүгээр байрт орсон юм.

МОНГОЛД САЙН САНААНЫ ТОГЛОЛТЫН АВАРГА ГАНЦ БАЙДАГ

-1988 оны Сөүлийн олимпийн өмнө Сергей Белоглазовын гол өрсөлдөг­чийн тоонд таны нэр явдаг байсан. Олимпод хэрхэн хүч үзэв?

-Эхлээд Аскари Махоммадианид ялагдаад дараа нь гурав дараалан ялсан (Тунисын Мурад Зелфани, Югославын Жоран Шоров, Шинэ Зеландын Брент Холламби нарыг). Гомдмоор ч гэмээр юм уу нэг тохиолдол байдаг юм. Тэр олимпоос хүрэл медаль хүртсэн солонгос (БНСУ-ын Нох Кюн Сун)-той тавдугаар тойрогт барилдсан. Би барилдаан өндөрлөхөөс 45 секундын өмнө 4:0-ээр ялж явсан ч толгойгоо уургалуулаад, 15 секундын өмнө зургаан оноо алдсан. Барилдааны дараа зүүн германчууд над дээр ирж, бичлэг үзүүлээд “Хурдан протест бичих хэрэгтэй” гэсэн. Ийм үед хэрэг болдог 50 доллар нь ч бидэнд байсангүй, Ж.Даваажав багш бид хоёр тэр бичлэгийг бариад нэлээн гүйсэн ч болоогүй. Гомдол ярих юм бол их юм байгаа (инээв). Дараа нь япон (Рио Канехама)-ыг ялаад долдугаар байр эзэлсэн.

-Та бол Сайн санааны тоглолт хэмээх олимпийн дайны наадамд түрүүлсэн цорын ганц монгол тамирчин. Социалист, капиталист гэсэн хоёр том систем нийлж зохион байгуулсан “Сиэтл-90”-ийг эргэн нэг дурсахгүй юу?

-Тэр үед хоёр систем айхавтар салчихсан, ЗХУ, АНУ-ын хооронд онгоцны нислэг үйлдэгдэлгүй олон жил болсон байлаа. Үүний дараа анхны нислэг Москва-Сиэтлийн чиглэлд болж, бид суусан байдаг юм. Дэлхийн 54 орны 2312 тамирчин 21 спортын төрөлд 17 өдрийн турш өрсөлдсөн (Х.Баттуул алт, Туркийн Ремзи Мусаоглу мөнгө, ЗХУ-ын Руслан Караев хүрэл медаль хүртсэн). Монголд олимпийн аварга хоёр байдаг бол Сайн санааны тоглолтын аварга ганцхан (инээв).

-“Женко” клубийн лого дээр хоёр бөхийн барилдаж буй дүрс байдаг. Би түүнийг таны Сайн санааны тоглолтын үеийн зураг гэж харлаа?

-Тийм ээ.

-Та Сиэтлээс ирээд л барилдахаа больсон уу?

-1990 оны Азийн наадамд сонгомол бөхөөр барилдаад л больсон. Гадаад орон үзээд ирэхээрээ өөрсдийгөө хэцүү амьдарч байгааг мэддэг юм билээ. Ганц нэг футболка авчирч, зарж эхэлсэн. Ингэж л бизнест орсон доо. Улсын хөрөнгөөр ч гадагшаа их явсан (инээв).

БЯМБА ГАРИГИЙГ ХҮЛЭЭДЭГ

-Таны өмссөн энэ улаан борцовка хуучных шиг харагдаж байна. Тамирчин байхдаа өмсч байсан уу?

-Тийм ээ. Хөлд эвтэйхэн, 1980-аад онд солонгосчуудын хийсэн борцовка шүү дээ. Нээрээ би “Тайгер” нэртэй, өндөр үнэтэй авсан хамгийн сайхан борцавкагаа О.Пүрэвбаатарт өгсөн юм. Түүнийг өмсч барилдаад 2001, 2002 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Их сонин түүхтэй. Түүхийг нь О.Пүрэвбаатар гоё ярьж өгнө. Өөрөөс нь асуугаарай.

-“Женко” групп Монголын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг олон хүн мэднэ. Спортыг дэмждэг байгууллагуудыг төр засгаас харж үзмээр юм шиг санагддаг?

-Заавал харж үзэх ёс байхгүй л дээ. Бид өөрсдийнхөө санаагаар, дуртайдаа хийж байгаа. Өндөр хөгжилтэй оронд урлаг, спортод мөнгө гаргасан байгууллагуудыг татвараас хөнгөлдөг юм билээ. Энэ бол асар мундаг систем. Яг гаргасныг нь татвараас хасдаг. Энэ систем байх юм бол их хэрэгтэй. Хэнд өгч байгаагаа мэдэхгүй татварт өгч байхаар хэнд өгч байгаагаа мэдээд, үүнийгээ хообий болгодог тогтолцоо барууны ихэнх оронд байдаг.

-Та жишээ дурдахгүй юу?

-Саяхан NBA-гийн “Нью-Жерси Нетс” багийн эзэн Михаил Прохорв их гоё хэлсэн байна лээ. “Энэ бол миний амьдралыг тэнцвэржүүлэгч. Би спортоор амьсгалж, үүгээр дамжуулж хамаг муу муухай зүйлээ хаяж, стрессээ тайлж байна” гэсэн. Яг л тийм байгаа. Заавал мөнгөтэй хүн ингэх албагүй шүү дээ. Манай 1980-аад оныхон сүүлчийн арваад жил хагас сайн өдөр болгон уулзаж, биенийгээ магтаж байгаа. Бид одоо магтууллаа гээд онгироод, биеэ тоочих юм биш, сайхан байдаг юм. Бямба гаригийг хүлээдэг шүү.

-Зарим хүн Х.Баттулга гишүүнийг өдөрт дөрөвхөн цаг унтдаг, их хөдөлмөрч хүн гэж ярьдаг. Нээрээ дөрвөн цаг унтдаг юм уу?

-(Инээв). Хөдөлмөрчийн хувьд хөдөлмөрч. Мэдээж бусад сайд ч гэсэн дөрөв, тавхан цаг л унтдаг байлгүй дээ.

-Х.Баттулга гишүүн 2006 онд МЖБХ-ны ерөнхийлөгч болсноосоо хойш энэ спортыг яаж авч явааг монголчууд мэднэ. МЧБХ 2009 онд шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй болж, шинэлэг хэлбэрээр ажиллаж байна. Ингэхээс өмнө танд МЧБХ-г удирдаач гэсэн хүсэлт ирж байв уу?

-МЧБХ одоо нэгдэж, маш сайхан ажиллаж байна. Хааяа зарим нэг хүн ийм зүйл ярьж л байдаг юм. Бөхөд сэтгэлтэй хэн нь ч Холбоог сайхан аваад явж болно шүү дээ. Хамгийн гол нь эв нэгдэл хэрэгтэй. Эв нэгдлээс амжилт гарна.

ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД ЯВНА ДАА

-Та ирэх хоёрдугаар сард БНСУ-ын Гүмид болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын багийн ахлагчаар томилогдсон. Бэлтгэл ажлаа хэзээнээс хангаж эхлэх вэ?

-Нээрээ би амжихгүй юм билээ. Төлөвлөгөөгөө харсан чинь жилийн өмнө төлөвлөсөн өөр нэг чухал ажил байна лээ. Энэ тухайгаа маргааш (өчигдөр) МЧБХ-ндоо мэдэгдэнэ дээ. Надад маш их итгэл найдвар хүлээлгэж багийн ахлагчаар томилсон. Харин өөр тэмцээн юу байгаа бол.

-Таныг зав зай муутайг мэднэ. Бөхийн бэлтгэлээ хийж амжиж байна уу?

-Хийж байгаа. Долоо хоногт хоёр удаа хийдэг. Яармаг, Сонгино, Нисэх, Биокомбинатын хүүхдүүдэд зориулсан чөлөөт бөхийн дугуйланг “Буянт-Ухаа” ордонд хичээллүүлж эхэлсэн. Эндээс гавьяат тамирчин Г.Жамс­ран, Ч.Цэвээнпүрэв, Ж.Өлзий-Орших, О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар зэрэг олон аварга төрөн гарсан.

-Таны амьдралын гол зарчим юу вэ?

-Хүнд тогтсон хэдэн нийтлэг зарчим байдаг шүү дээ. Хүндтэй хэрэлдээд, зодолдоод байлтай нь биш. Урдах зорилгоо биелүүлэхийн тулд явна даа.

-Би тэмцээний хэд хоног тантай ойрхон байж, их анзаарлаа. Та их энгийн хүн юм. Сайн мэдэхгүй байхдаа ярилцлага хийх саналыг минь хүлээж авах болов уу гэж эргэлздэг байлаа?

-За баярлалаа (инээв). Бөхийн тухай бол гацаж муурахгүй яриад байж болох байлгүй. Харин өөр юмны тухай бол ч хэцүү л дээ. “Ямар зарчим баримталдаг вэ” гэсэн саяын асуулт надад их хүнд байлаа (инээв).

-Хүнд асуулт тавьсан бол уучлаарай?

-Үгүй дээ. Тэнд уучлалт гуйх юу байдаг юм.

Түүнтэй ийн ярилцлаа. Хүндэт зочид, жинжавууд нь хэдийнэ бэлэн болчихоод түүнийг хүлээгээд байсан тул бидний ярилцлага өндөрлөхөөс өөр аргагүй болсон юм. Хариултгүй асуулт олон үлдсэн ч амьдрал баян болохоор эргэж уулзах мөч тохиох байлгүй дээ. Танд амжилт хүсье.

Хуваалцах/Тэмдэглэх

“Mongolia Open-2012” өндөр чансаатай болно
“Mongolia Open-2012” чөлөөт бөхийн олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн энэ сарын 14-15-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. Энэхүү тэмцээнд оролцох тамирчдын Улаанбаатарт ирсээр байна. Эхний ирж байгаа тамирчдын чансааг харахад “Mongolia Open-2012” тэмцээн өндөр чансаатай болохоор байна. БНХАУ-ын шигшээ баг хамгийн түрүүнд манай улсад ирж, бэлтгэлээ базаагаад эхэлсэн.

Тэгвэл өнөөдөр өглөө Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор Куба, Тажикистаныг баг хүрэлцэн ирлээ. Кубын шигшээ багийг Мартинес Визет Рафаэль удирдаж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Ливан Лопес Аску, эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Пан Америкийн наадмын аварга Эчевериа Медина Лиззет нар зодоглох юм. Харин Тажикистаныг 84 кг-ын жинд олимп, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Юсуп Абдусаламов байна. Түүнчлэн тэмцээний ерөнхий ажиглагч Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны төлөөлөгч Болгар улсын иргэн Валентин Гецов,нарийн бичиг шүүгч ОХУ-ын иргэн Алексей Базулин нар  ирсэн юм.

“MONGOLIA OPEN-2012” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ДЭЛХИЙН ШИЛДЭГҮҮД ИРЖ БАЙНА

Тухайлбал АНУ-ын бөх, дэлхийн хошой аварга Кристи Дэвис ,дэлхийн аварга Клариса Чун, дэлхийн аваргийн мөнгөн мeдальт Мик Задик,Тажикстаны бөх олимп, ДАШТ мөнгөн мeдальт Юсуп Абдулсаламов, ОХУ-ын бөх, ДАШТ-ний хошой мөнгөн медальт, европийн 3 удаагийн аварга Лориса Ооржак, залуучуудын дэлхийн 3 удаагийн аварга Наталья Воробьёва, Кубын бөх энэ жилын  ДАШТ-ний хүрэл медальт Азкай Лопез,Японы бөх  ДАШТ-ний хүрэл медальт Иное Яшико, Монголын бөх, дэлхийн аварга С.Батцэцэг, ДАШТ-ний медальт  О.Бурмаа, Б.Одончимэг, Д.Отгонцэцэг, Б.Оюунсүрэн, Б.Насанбурмаа, Д.Нармандах, Ц.Энхжаргал, Азийн наадмын аварга Г.Мандахнаран, Г.Наранчимэг нар өрсөлдөх гэж байгааг онцлон дурдахад таатай байна

Хуваалцах/Тэмдэглэх

“Mongolia Open-2012” Чөлөөт бөхийн тэмцээн зохион байгуулагдана
Нэг. Тэмцээн зохион байгуулах байгууллага

Тус тэмцээнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбооны албан ёсны түнш “Үндэсний хөрөнгө оруулалт”- ын банк хамтран зохион байгуулж ерөнхий ивээн тэтгэгчээр “Женко” групп ажиллаж байна.

Олон улсын бөхийн холбооны дүрмийн дагуу “Мongolia open-2012” тэмцээн явагдана..

Хоёр. Тэмцээн болох газар

Насанд хүрэгчдийн олон улсын “Mongolia open-2012” тэмцээн 01 дүгээр сарын                 13-16-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.

гурав. Дүгнэх, шагнах

Жин тус бүрт эхний 3-н байр эзэлсэн 4 тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналаар шагнана.

1-р байр: 3000$, алтан медаль

2-р байр: 2000$, мөнгөн медаль

3-р байр: 1000$, хүрэл медаль

Жин тус бүрийн эхний 10 байранд оноо өгч багийн дүнг гаргана. Цомыг эрэгтэй, эмэгтэй багийн нийлбэр дүнгээр гаргаж эхний 3-н байрыг эзлүүлэн шагнана.

Дөрөв.Оролцогсод

Энэхүү тэмцээнд өрсөлдөхөөр АНУ, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Болгар, Вьетнам, Индонези, Иран, Казакстан, Канад, Киргиз, Куба, Монгол, ОХУ-ын Буриад, Якут улс, Красноярск хязгаар, Санктпетербург хот, Украин, Япон улсын бөхчүүд хүрэлцэн ирнэ.

Тэрчлэн АНУ-ын бөх, дэлхийн аварга Клариса Чун, ОХУ-ын бөх, ДАШТ-ний хошой мөнгөн медальт, европийн 3 удаагийн аварга Лориса Ооржак, залуучуудын дэлхийн 3 удаагийн аварга Наталья Воробьёва, Монголын бөх, дэлхийн аварга С.Батцэцэг, ДАШТ-ний медальт Б.Наранбаатар, О.Бурмаа, Б.Одончимэг, Д.Отгонцэцэг, Б.Оюунсүрэн, Б.Насанбурмаа, Д.Нармандах, Ц.Энхжаргал, Азийн наадмын аварга Г.Мандахнаран, Г.Наранчимэг нар өрсөлдөх гэж байгааг онцлон дурдахад таатай байна

Хуваалцах/Тэмдэглэх