"Спортын цонх" онлайн сэтгүүл - Спортод хайртай хүн бүрт зориулав! » Жүдо

Н.Түвшинбаяр, Д.Цэрэнханд нар шагналт байр эзэллээ
Японы Токио хотноо жүдогийн ДАШТ эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ийн жингийн барилдаанууд явагдаж байгаа бөгөөд манай бөх Н.Түвшинбаяр, Д.Цэрэнханд нар өрсөлдөгч бөхчүүдээ ялсаар хэсгийн аваргын төлөө барилдаанд одоогийн байдлаар шалгарч үлдээд байна.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр эхний тойрогтоо Сербийн бөх Предраг Будичийг 1:26-д цэвэр, 2-р тойрогтоо Японы Кайхан Тагакиг цэвэр, 3-р тойрогтоо Оросын Тагир Хаибулаевийг вазари үнэлгээгээр ялжээ.

Одоо тэрээр хэсгийн аваргын төлөө Узбекистаны Уткир Курбановтой хүч үзнэ.

Монгол улсын гавьяат тамирчин Доржготовын Цэрэнханд +78 кг-ийн жинд эхний тойрогтоо Эквадорын бөхтэй Кармен Чалатай, хоёрдугаар тойрогтоо Тунисийн Нихель Чихрухутай барилдаж цэвэр ялжээ. Одоо тэрбээр хэсгийн аваргын төлөө Японы бөх Маки Цукадатай барилдана.

Манай бөх -100 кг-ийн жинд хүч үзсэн Б.Тэмүүлэн эхний тойрогтоо ОХУ-ын бөх Зафар Махмадовт ялагдсан байна. Харин +100 кг-д А.Давааням Италийн бөхөд ялагдсан бол Б.Сугаржаргал Египетийн бөхөд ялагджээ.

эмэгтэйчүүдийн -78 кг-ийн жинд П.Лхамдэгд Унгарын бөхөд ялагдлаа.

*** – Манай бөх Д.Цэрэнханд Японы бөх Маки Цукадад ялагджээ. Одоо дагах барилдааныг Солонгосын бөхтэй хийнэ.

*** – Олимпийн аварга Н.Түвшинбаяр Узбекистаны бөхийг ялж хагас шигшээ барилдаанд шалгарч үлдлээ.

*** – Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр хагас шигшээд олимпийн хүрэл медальт Хенк Грольд хоёр торгууль буюу юко үнэлгээгээр ялагджээ. Одоо тэрбээр хүрэл медалийн төлөө Францын бөх Тиерри Фабретэй барилдана.

*** – Монгол улсын Гавьяат тамирчин Д.Цэрэнханд Солонгосын бөхөд ялагдсанаар хоёр дахь жилдээ дараалан ДАШТ-ний шагналт байрт шалгарлаа. Түүнд баяр хүргэе!

*** – Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаяр хүрэл медалийн төлөө Францын бөх Тиерри Фабретай барилдаж шагнал 5-р байр эзэллээ. Тэрбээр хоёр вазари үнэлгээ алдаж ялагдсан юм. Манай тамирчинг ялсан Франц бөх баярлаад баярын нулимс унагааж байна. Аргагүй биз ээ. Олимпийн аварга, агуу тамирчинг яллаа шүү дээ.

Шагналт байр эзэлсэн хөдөлмөрийн баатар, гавьяат нартаа баяр хүргэе!

Маргааш манай дараах бөхчүүд Токиогийн татамид хүч үзнэ.

Эрэгтэй 90 кг: Э.Энхбат, Б.Ариун-Эрдэнэ

Эрэгтэй 81 кг: Д.Нямхүү, О.Ууганбаатар

Эмэгтэй 70 кг: Ц.Нарангэрэл

Хуваалцах/Тэмдэглэх

Эмэгтэйчүүдийн оноолтыг шинжихүй
Токио хотны энэ сарын 9-нөөс 13-ны хооронд Жудо бөхийн ДАШТ явагдах гэж байна. Та бүхэнд манай эмэгтэй жудочдын сугалаа яаж гарсныг танилцуулья. Эхний өдөр эрэгтэй -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78-ийн жингийн аваргууд тодрох болно.

48 кг – Манай улсаас М.Уранцэцэг, Б.Бат-Эрдэнэ

Курашын дэлхийн аварга М.Уранцэцэгийн сугалаа нилээд хатуу таарлаа. Энэ дэлхийн аваргад медаль хүртэх хамгийн өндөр боломжтой тамирчнаар нэрлэгдэж байгаа Японы Томоко Фүкүмитэй тэрээр 2-р тойрогт барилдах болж байна. Манай тамирчин эхний тойрогтоо хийлж байгаа бөгөөд мэдээж хэрэг Томоко Испаний Ойано Бланкод ялагдах магадлал тун бага учраас аваргаа хамгаалахаар зорьж буй Томокотой таарах нь эргэлзээгүй. Өнгөрсөн жил мэргэжилтнүүд  М.Уранцэцэгийг медальд хүрэх боломжтой тамирчдын тоонд оруулж байсан. Харамсалтай нь манай тамирчин шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө барилдаанд Солонгосын Чун Жун-Ёнд ялагдал хүлээсэн билээ. Манай тамирчинтай байнга ”таардаг”  Чун Жун-Ён Б хэсэгт багтсан байгаа. Мөн Бразилийн Сара Менесес энэ хэсэгт байгаа учраас хэрвээ манай тамирчин Томоког сөхрүүлж чадах аваас хагас шигшээд дээрхи шилдгүүдтэй тулах боломжтой юм.

Энэ жинд зодоглож байгаа  Б.Бат-Эрдэнэ  мөн эхний тойрогтоо хийлж байна. Дараагийн тойрогт манай тамирчин АНУ-ын Анн Ширайши – Эль Салвадорын Стефани Гарсиа нарын ялсантай тулах болно.

Дашрамд дуулгахад Стефани Гарсиа өнгөрсөн 4 сард явагдсан Пан Америкийн Жудогийн АШТ-д 44 кг-д мөнгөн медаль зүүж байсан. Гэвч жин өгсөж ДАШТ-д 48 кг-д өрсөлдөж байна.

Энэ жингийн Бээжингийн олимпийн аварга Румыны А.Думитру манай тамирчны ”замд”байгаа. Хэрвээ  Б.Бат-Эрдэн 3-р шатанд шалгарвал гарцаагүй түүнтэй тулах болж байна.  А.Думитру хамгийн сүүлд Венад зохиогдсон Европын аваргаас алтан медаль зүүсэн билээ.

52 кг

ОУХМ М.Бундмаа энэ жинд барилдана. Хоёр ч ДАШТ-д шагналт байр эзэлсэн манай шилдэг тамирчин энэ жил медальд хүрэх магадлал нилээд өндөр байна. Эхний тойрогт гоц мөргөсөн манай тамирчны эхний том даваа Испаний Испаний Ана Карраскоса байж магадгүй байна. Бээжингийн олимпод энэ бүсгүйтэй М.Бундмаа оноолт таарч ялагдаж байсан бөгөөд өнгөрсөн жилийн дэлхийн аваргад ч оноолт таарч байсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Кубын Янет Бермойд ялагдсан манай тамирчин дагах барилдаана Карраскосатай хийж байсан юм. Гэвч  вазари  үнэлгээгээр ялагдаж шагналт байранд шалгарч байсан билээ.

М.Бундмаагийн хэсэгт Японы жудочдоос багтаагүй байгаа. Бразилийн Миранда Эрика түүнтэй энэ хэсгийн аваргын төлөө барилдаж магадгүй. Энэ хэсэгт Бразил бүсгүйгээс өөр тэмцээний фаворитууд багтаагүй байна.

57 кг

Түмэн-Одын Баттөгс энэ жинд барилдана. Өнгөрсөн жил тэрээр энэ онд Европын аварга болсон Румыний Корина Каприориуг ялж, Японы Мацүмотод хожигдож байсан. Тивийн аваргын хошой хүрэл медальт Т.Баттөгсийн багтсан D хэсэгт тийм ч хүчтэй өрсөлдөгчид багтаагүй учир хэсгийн аваргаар шалгарна гэж хэлэх үндэстэй. Эхний тойрогт манай тамирчин Азербайжаны Кифяат Гасимоватай таарчээ. Өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медаль энэ бүсгүй он гарсаар амжилт тааруу байгаа. Хэрвээ Гасимоваг ялж чадвал энэ жинд сүүлийн үед давамгайлах болсон Францын тамирчинтай Сара Локотой  (13) барилдах болно.

Уг нь тэмцээн эхлэхийн өмнө Францын Морган Рибо энэ жинд барилдана гэж байсан ч тодорохой шалтгааны улмаас Сара Локо түүний оронд Японд ирсэн юм.

63 кг

Энэ жинд Дэлхийн цомын эзэн Ц.Мөнхзаяа, С.Энхзаяа нар барилдана. Ц.Мөнхзаяагийн эхний өрсөлдөгч нь өнгөрсөн 4 сард явагдаж өндөрлөсөн Европын аваргад 7-р байр эзэлж байсан Их Британий Фэйт Питман байх болно.

Харин дараагийн шатанд шалгарвал Германы Клаудио Аренс, АНУ-ын Кристал Рэнсомын ялсантай барилдах болно. Манай тамирчны багтсан B хэсэгт Голландын алдарт Элизабет Виллебүрдсе багтсан байгаа. Бээжингийн олимпийн хүрэл медальтай тэрээр энэ жилийн Европын аваргаас алтан медаль зүүсэн юм.

Манай тамирчин хэрвээ хэсгийн аваргын төлөө үлдвэл түүнтэй барилдаж магадгүй байгаа юм.

С.Энхзаяа хамгийн сүүлийн буюу D хэсэгт багтжээ. Эхний өрсөлдөгч нь Венесуелийн туршлагатай жудоч Ясис Беррето  байна. 8 сард явагдсан Төв Америк болон Карибийн тэнгисийн орнуудын наадмаас тэрээр энэ жинээ мөнгөн медаль зүүсэн гэнэ. Дараагийн шатанд манай жудочыг гоц мөргөсөн Израйлийн Ерден Герби хүлээж байгаа.

70 кг

Манай улсаад залуучуудын Азийн аварга Цэнд-Аюушийн Наранжаргал энд жинд барилдана. Манай тамирчин харьцангуй хялбар сугалаа татжээ. Түүний хэсэгт жингийн фаворитуудаас нэг нь ч алга байна. Гэхдээ Словений Раса Сракаг эс тооцвол шүү дээ.  Эхний тойрогт Ц.Наранжаргал хийлж дараагийн шатанд Тайваний Чай Миао Лайтай барилдах болно. Харин энэ шатны дараа өмнөх ДАШТ-ий мөнгөн медальт Раса Срака манай бөхтэй барилдаж магадгүй байгаа юм.

Энэ жилийн ДАШТ-д Хятадын багийнхан үндсэн тамирчдаа илгээгээгүй учраас тэдний  бүрэлдэхүүн нилээд сул байгаа. Манай тамирчны С хэсэгт урд хөршийн Меилин Зан багтжээ.

-78 кг

78 кг-д манай улсаас Пүрэвжаргалын Лхамдэгд хүч үзнэ.

Түүний эхний учраа нь 2010 оны Европын аварга Унгарын Жоо Абигэл байх юм байна. Харин дараагийн шатанд үлдвэл Германы Хэйд Воллерт – Францын Одрэй Чеумео нарын ялсантай барилдах болно. Энэ жинд нийт 32 жудоч барилдаж байгаа. Тиймээс манай тамирчин 3 ялахад хэсгийн аваргын төлөө үлдэх боломжтой.

Хэрвээ хэсгийн аваргын төлөө үлдвэл хажуугийн D хэсгээс Солонгосын Жён Гён-Ми, Хятадын Ян Сьюли нарын нэгтэй тулах хэрэгтэй болох нь.

+78

Энэ жинд МУГТ Азийн наадмын мөнгөн медальт  Д.Цэрэнханд зодоглоно. Эхний тойрогтоо өдгөө 44 настай Эквадорын алдарт жудоч Кармен Чалатай оноолт таарсан байна. Харин дараагийн өрсөлдөгч нь Тунисын Нигель Чихроуху – Австралийн Жанеле Стеферд нарын нэг байна.

Хуваалцах/Тэмдэглэх

Онцлог ДАШТ-ий ТААМАГ #4
Хоёр жил тутамд зохиогддог байсан жүдо бөхийн ДАШТ олимпийн наадамгүй жил бүр явагдах болж, тэгш тоотой жилийн анхны ДАШТ нь энэ сарын 9-13-нд Японы Токиод болох билээ. Нэг жинд нэг улсаас хоёр бөх барилдах болсон зэрэг онцлог зүйл ихтэй энэ ДАШТ-ий өмнөх урьдчилсан таамгийг “ТЦ” уншигчидтайгаа хуваалцаж буй. Энэ дугаарт эрэгтэйчүүдийн 90 кг, -100 кг, эмэгтэйчүүдийн 70 кг, -78 кгын “Preview”-г сонирхуулъя. Дараагийн дугаарт хамгийн хүнд жингийн прогноз болон “Токио-2010” ДАШТ-д оролцох Монголын багийн танилцуулгыг хүргэх болно.

90 кг (65 бөх)

Энэ жингийн чансааг тэргүүлэгч Такаши Оно олон улсын тэмцээнүүдэд одтой барилдаж түрүүлэх атлаа олимп, ДАШТ-ий дэвжээнд азгүйтдэг нэгэн. Түүний зэргийн бөх ДАШТий ганцхан хүрэлтэй (2005 онд 81 кг-д) гэхэд гайхмаар. Саяхны жишээг дурдвал “Бээжин- 2008” олимпийн наадмын эхний тойрогт Бразилийн Тьяго Камилод, 2009 оны ДАШТий хоёрын даваанд Узбекистаны Дилшод Чориевт ялагдаж хоосон хоцорч байв.

Харин өнгөрсөн жилийн ДАШТ-ий дараачаас ялагдал гэдгийг мэдэхгүй яваа. Японы эрэгтэй жүдочид түүхэндээ анх удаа аваргагүй нутаг буцсан өнгөрсөн жилийн ДАШТ-ий гол буруутны нэг тэрбээр Токиогийн татамид авч үзээгүй алтан медалиа хүзүүндээ зүүх магадлал өндөр. Энэ жингийн хүчтэй өрсөлдөгч олимп, дэлхийн аварга Иракли Цирекизе тэргүүтэй олон жүдоч 90 кг-д ерөнхийдөө 1985 оноос хойш төрсөн шинэ үеийнхэн давамгайлж байгаа. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга И Кюү-Вонь гэхэд л 1989 оны Валентиний баярын үдэш мэндэлсэн залуу авьяастан.

Түүнтэй түрүү булаацалдсан Кирилл Денисов 22, Европын АШТ-д хоёр удаа үзүүрлэж, ДАШТ-ий утаа үнэрлээд амжсан Варлам Липартелиани 21, энэ жил оролцсон тэмцээн бүрээсээ медаль зүүсэн Дайки Нишияма 19 настай гээд медаль авах магадлалтай бөхчүүдийн дийлэнх нь амжилтынхаа гараан дээр яваа залуучууд байна. И Кюү-Вонийн хувьд “Мастерс”-аас хүрэл медаль авснаас хойш олон улсын тавцанд барилдаагүй нь амжилтаа давтахад нь чөдөр болж мэдэх юм. Сиднейн олимпоос 73 кг-д мөнгө, Бээжингийн олимпоос 81 кг-д хүрэл медаль зүүсэн Бразилийн Тьяго Камило өнгөрсөн жилийн ДАШТ-д 90 кг-д барилдаад хомоол хамж байв.

Гэхдээ түүнээс хойш энэ жингийнхэнтэй эн тэнцүү өрсөлдөнө гэдгээ хангалттай харуулсан. 2007 онд нутгийн дэвжээгээ түшиж дэлхийн аварга болсон тэрбээр энэ жилийн ДАШТ-д медаль гардах гол нэр дэвшигчдийн нэг байх нь гарцаагүй. Харин залуучуудын давалгаанд том хориг болох ёстой байсан Египетийн Хишам Месбах гэмтлийн улмаас гэртээ үлдэж байна. Түүнчлэн 90 кг-ынхны чансааны №11- д эрэмбэтэй Вадим Синявски ДАШТ-д оролцох Украины шигшээ багийн гадна үлдэж, жин өгссөн Роман Гонтюк, Европын гурван удаагийн аварга Валентин Греков нар Токиод барилдах болжээ. Афины олимпод 81 кг-д түрүүлж, түүнээс хойш дээд жиндээ ДАШТ-д хоёр удаа үзүүрлэсэн Илиас Илиадис буурь заан сүүлчийн найман бөхөд үлдэж чадах биз ээ. Энэ жинд манай улсаас Азийн АШТ-ий мөнгөн медальт Батбаярын Ариун-Эрдэнэ, тивийн аваргын хүрэл медальт Эрдэнэбилэгийн Энхбат нар барилдана.

“ТЦ”-ИЙН ТААМАГ (медалийн төлөө өрсөлдөх найман бөх)

Такаши Оно, Дайки Нишияма (хоёул Япон), И Кюү-Вонь (БНСУ), Варлам Липартелиани (Гүрж), Илиас Илиадис (Грек), Андрей Казусёнак (Беларусь), Тьяго Камило (Бразил), Кирилл Денисов (ОХУ)

СҮҮЛИЙН ЖИЛҮҮДИЙН МЕДАЛЬТНУУД

“Афин-2004” олимпийн наадам 1.Зураб Звиадаури (Гүрж) 2.Хироши Изүми (Япон) 3.Марк Хуйзинга (Голланд), Хасанби Таов (ОХУ)

“Каир-2005” ДАШТ 1.Хироши Изүми (Япон) 2.Илиас Илиадис (Грек) 3.Марк Хуйзинга (Голланд), Андрей Казусёнак (Беларусь)

“Рио-де-Жанейро-2007” ДАШТ 1.Иракли Цирекизе (Гүрж) 2.Илиас Илиадис (Грек) 3.Роберто Мелони (Итали), Иван Першин (ОХУ)

“Бээжин-2008” олимпийн наадам 1.Иракли Цирекизе (Гүрж) 2.Амар Бенихлеф (Алжир) 3.Сергей Ашванден (Швейцарь),

Хишам Месбах (Египет)

“Роттердам-2009” ДАШТ 1.И Кюү-Вонь (БНСУ) 2.Кирилл Денисов (ОХУ) 3.Хишам Месбах (Египет), Дилшод Чориев (Узбекистан)

-100 кг (60 бөх)

Аваргалах бөхийг шууд нэрлэхэд хамгийн хэцүү жин нь энэ. “Бээжин-2008” олимпийн  наадамд Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт дуулиантай ялагдсанаар дээд жиндээ өрсөлдөх болсон Кейжи Сүзүкиг Такамаса Анаи гэх залуу залгамжлан гарч ирсэн. Эрч хүчтэй цойлон гарч ирсэн тэрбээр 2009 оны турш гялалзтал барилдчихаад ДАШТ-д Азербайжаны залуу бөх Элмар Гасымовт дийлдэн аваргалах боломжоо алдаж, хүрэл медаль дээр бууж байв. Түүнээс хойш Анаигийн унах нь олон болсныг оролцсон тэмцээнүүдийнх нь үр дүнгээс харж болно.

Гэхдээ нутагтаа болох ДАШТ-д дээгүүр барилдах нь тодорхой. Жил гаруйхны дотор огцом гарч ирсэн Кайхан Такаги түүнээс дутахгүй амжилт үзүүлэх биз ээ. Ахыгаа зодог тайлсны дараа иргэншлээ сольж, хөрш Бельгийн нэр дээр барилдах болсон Элко ван дер Геест ДАШТ-ээс анхны ме далиа Токиогоос авах болов уу. Төрөлх Гол ландынхаа өмнөөс дөрвөн ДАШТ-д оролцохдоо гурван тойргоос илүү барилдаж үзээгүй тэрбээр Бельгийн иргэн болсноосоо хойш оргил амжилтаа үзүүлж эхэлсэн. Энэ жил Европын АШТ-ий финалд өөрийг нь нутаг сэлгэхэд хүргэсэн гол “буруутан” Гролийг ялж, ямар ч амжилтад хүрч болохоо харуулсан.

Медаль авдаггүй юм гэхэд томчуудыг “торгочих” магадлалтай цөөнгүй сайн бөх энэ жилийн ДАШТ-ийг өнжих болсноос онцлон дурдвал Германы Димитри Питерс, Бенжамин Берла, Бразилийн Леонардо Лейте, ОХУ-ын Сергей Самойлович, Украины Артем Блошенко, Их Британийн Питер Коузинс нар байна. 2009 оны ДАШТ-д медалийн төлөө барилдаж байсан Артемын оронд түүний ах Андрей Блошенко Украиныг төлөөлөх ажээ. Өнгөрсөн жилийн ДАШТ-д од нь гүйж түрүүлсэн казах жүдоч Раковыг аваргаа хамгаалах нь битгий хэл медаль авна гэж итгэл хүлээлгэхэд хэцүү.

Харин жин өгсөн барилдаж байгаа Иракли Цирекизе, залуучуудын дэлхийн хошой аварга Лукаш Крпалек нарын бөхчүүдийг нэр дэвшигчдийн тэргүүн эгнээнд оруулахгүй ч медальт байрт шалгарах хэмжээнд чансаачилж болно. БНСУ-ын Хван Хи-Тэ “Бээжин-2008” олимпийн дараачаас -100 кг-д барилдаж (энэ жингийн Жан Сүн-Хо дасгалжуулагчийн албанд шилжсэн), бараг оролцсон тэмцээн бүртээ түрүү булаацалдаж яваад энэ жил нэг бус удаа медалиас мултарсан. Гэхдээ ДАШТ-ий шагналын тавцанд гарах магадлал өндөр. Энэ жинд манай улсаас олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр, залуучуудын ДАШТий хүрэл медальт, 2009 оны ДАШТ-ий VII байрын шагналт Баттулгын Тэмүүлэн нар барилдах билээ.

“ТЦ”-ИЙН ТААМАГ (медалийн төлөө өрсөлдөх найман бөх)

Такамаса Анаи, Кайхан Такаги (хоёул Япон), Элко ван дер Геест (Бельги), Хенк Грол (Голланд), Хван Хи-Тэ (БНСУ), Лучиано Корреа Бразил), Лукаш Крпалек (Чех), Даниэль Хадфи (Унгар)

СҮҮЛИЙН ЖИЛҮҮДИЙН МЕДАЛЬТНУУД

“Афин-2004” олимпийн наадам

1.Ихар Макарау (Беларусь) 2.Жан Сүн-Хо (БНСУ) 3.Ариэл Зееви (Израиль), Михаэль Журак (Герман)

“Каир-2005” ДАШТ

1.Кейжи Сүзүки (Япон) 2.Виталий Бубон (Украин) 3.Дмитрий Кабанов (ОХУ), Лучиано Корреа (Бразил)

“Рио-де-Жанейро-2007” ДАШТ

1.Лучиано Корреа (Бразил) 2.Питер Коузинс (Их Британи) 3.Орейдис Деспэйн (Куба), Даниэль Хадфи (Унгар)

“Бээжин-2008” олимпийн наадам

1.Найдангийн Түвшинбаяр (Монгол) 2.Асхат Житкеев (Казахстан) 3.Мовлуд Миралиев (Азербайжан), Хенк Грол (Голланд)

“Роттердам-2009” ДАШТ

1.Максим Раков (Казахстан) 2.Хенк Грол (Голланд) 3.Такамаса Анаи (Япон), Рамадан Дарвиш (Египет)

70 кг (34 бөх)

Өнгөрсөн жилийн дэлхийн аварга Юри Алвеар Токиод барилдахгүй. “Роттердам-2009”-д түрүүлснээсээ хойш Парисын Их дуулгад Тунисийн Хоуда Миледэд, Будапештийн Дэлхийн цомд Италийн Жулия Кантонид тус тус ялагдаж, гойд амжилт үзүүлээгүй тэрбээр гуравдугаар сард Өмнөд Америкийн наадамд түрүүлсэн.

Энэ бүс нутгийн хүчтэй өрсөлдөгч Бразилаас залуучуудын шигшээгийн тамирчнаа явуулсан болохоор түүний энэ түрүүг өндрөөр үнэлж боломгүй. Магадгүй үүний улмаас тэр Токиод очоогүй байж болох. Өнгөрсөн жилийн ДАШТ-д колумб бүсгүйд ялагдан мөнгөн медаль хүртсэн Анетт Мешарос түүнээс хойш оролцсон тэмцээн бүрээсээ медаль зулгаасаар өдгөө чансааны тэргүүн бөх болжээ. Олимпийн хошой аварга Масаэ Үэног зодог тайлсны дараа түүнийг залгамжлах бөхөөр нэрлэгдэж, итгэл хүлээсэн Ёрико Күнихара муугүй амжилттай яваа.

Олимп, ДАШТ-ий медальт, дайчин барилдаантай Ронда Роузи гэмтлийн улмаас ДАШТ-д барилдахгүй болсон байна. Түүнийг Лакинта Аллен, Кэтерин Селл гэсэн хоёр залуу бөх орлох аж. Ер нь энэ жинд өнгөрсөн жилийн ДАШТий дүнг эс тооцвол Франц, Голланд, Япон гэсэн гурван улсын бөхчүүд л давамгайлдаг уламжлал бий. Тэдэн дээр өмнө нь дурдсан Мешарос болон Словен, Тунисийн жүдочид өрсөлдөөнийг чимэх биз ээ.

Эмэгтэй жүдочид нь, ялангуяа дунд болон хүнд жингийнхэн нь дэлхийд хүчтэй өрсөлддөг хятадууд дотоод дахь зөрчлийнхөө улмаас энэ жилийн ДАШТ-д үндсэн багаа илгээгээгүй. Ихэнх жинд өмнөд хөршийнхөн гурав, дөрөв дэх тамирчнаа оролцуулж буй агаад бүр IJF-аас нэр заан урьсан шүүгчээ хүртэл явуулахгүй хэмээсэн гэдэг. Хятадын жүдо бөхийн холбоон дахь зөрчил, маргааны улмаас эмэгтэйчүүдийн 70 кг-д 15 дугаарт эрэмбэлэгддэг Яо Ютин тэргүүтэй олон сайн бөх хохирч байгаа бололтой. Энэ жинд манай улсаас залуучуудын Азийн аварга Цэнд-Аюушийн Наранжаргал барилдана.

“ТЦ”-ИЙН ТААМАГ (медалийн төлөө өрсөлдөх найман бөх)

Ёрико Күнихара, Мина Ватанабэ (хоёул Япон), Анетт Мешарос (Унгар), Хоуда Милед (Тунис), Раса Срака (Словен), Эдит Бош (Голланд), Люси Декос (Франц)

СҮҮЛИЙН ЖИЛҮҮДИЙН МЕДАЛЬТНУУД

“Афин-2004” олимпийн наадам

1.Масаэ Үэно (Япон) 2.Эдит Бош (Голланд) 3.Анетт Боэм (Герман), Чинь Дун-Я (БНХАУ)

“Каир-2005” ДАШТ

1.Эдит Бош (Голланд) 2.Жеврис Эмане (Франц) 3.Катерин Жак (Бельги), Раса Срака (Словен)

“Рио-де-Жанейро-2007” ДАШТ

1.Жеврис Эмане (Франц) 2.Ронда Роузи (АНУ) 3.Анетт Мешарос (Унгар), Елена Скапин (Итали)

“Бээжин-2008” олимпийн наадам

1.Масаэ Үэно (Япон) 2.Анаисис Эрнандес (Куба) 3.Ронда Роузи (АНУ), Эдит Бош (Голланд)

“Роттердам-2009” ДАШТ

1.Юри Алвеар (Колумб) 2.Анетт Мешарос (Унгар) 3.Мина Ватанабэ (Япон), Хоуда Милед (Тунис)

-78 кг (36 бөх)

2004 оноос хойших олимпийн наадам, ДАШТ-ий дүнгээс энэ жинд япончууд өндөр амжилт үзүүлдэг нь харагдаж байгаа. Гэвч Саэ Наказава зодог тайлснаар энэ уламжлал тасарсан гэж болно. Харин олимп, ДАШТд түрүүлээгүй ч францчууд хамгийн хүчтэй өрсөлдөгч байдаг. Селин Лебрун гэдэг нэрийг спорт сонирхогчид сайн мэдэх нь лавтай. Олимпийн мөнгө, ДАШТ-ий нэг алт, гурван хүрэл медальтай тэрбээр энэ удаагийн ДАШТд ч цуглуулгаа арвижуулах биз ээ. Түүнтэй хамт залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Одри Чеумео Токиод очиж байна.

Олимп, ДАШТий хүрэл медальт Стефани Поссамаи болон Люси Лауэт, Жералдин Ментопу нарын шилдэг жүдочид гэртээ үлдсэн гэхээр Францын -78 кгынхан ямар хүчтэй нь харагдана. Одри Чеумео Их дуулгын сүүлчийн хоёр тэмцээнд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Мархинде Веркеркийг хялбархан ялж, том зорилгод жижигдэхгүйгээ харуулсан. Япончуудын хувьд онцолж сонгоход бэрх жигдхэн залуу тамирчдаасаа Акари Огата, Томоми Окамүра хоёрыг ДАШТ-д барилдуулах болсон. Гартаа бяртай, мэхэндээ даацтай гэгддэг Рүика Сатогийн ДАШТ-ээс гарцаагүй авах медаль нь нэг жилээр хойшилж буй нь харамсалтай хэрэг.

-78 кг-д манай улсаас Пүрэвжаргалын Лхамдэгд хүч үзнэ. Олимпийн наадмын дараачаас 70 кг-дбарилдаж, жиндээ дасах гэж багагүй хугацаа алдсан тэрбээр эргээд үндсэн жиндээ зодоглох юм.

“ТЦ”-ИЙН ТААМАГ (медалийн төлөө өрсөлдөх найман бөх)

Селин Лебрун (Франц), Ян Сьюли (БНХАУ), Жён Гён-Ми (БНСУ), Абигел Жоо (Унгар), Эми Коттон (Канад), Кайла Харрисон (АНУ), Майра Агуйар (Бразил), Мархинде Веркерк

СҮҮЛИЙН ЖИЛҮҮДИЙН МЕДАЛЬТНУУД “Афин-2004” олимпийн наадам

1.Анно Норико (Япон) 2.Лью Ся (БНХАУ) 3.Лучиа Морико (Итали), Юрисел Лаборде (Куба)

“Каир-2005” ДАШТ

1.Юрисел Лаборде (Куба) 2.Саэ Наказава (Япон) 3.Клаудия Звиерс (Голланд), Селин Лебрун (Франц)

“Рио-де-Жанейро-2007” ДАШТ

1.Юрисел Лаборде (Куба) 2.Саэ Наказава (Япон) 3.Жён Гён-Ми (БНСУ), Стефани Поссамаи (Франц)

“Бээжин-2008” олимпийн наадам

1.Ян Сьюли (БНХАУ) 2.Яленнис Кастилло (Куба) 3. Стефани Поссамаи (Франц), Жён Гён-Ми (БНСУ)

“Роттердам-2009” ДАШТ

1.Мархинде Веркерк (Голланд) 2.Марина Прищепа (Украин) 3.И Сунь (БНХАУ), Хайде Воллерт (Герман)

Хуваалцах/Тэмдэглэх

Гурван хүрэл+нэг хүрэл
Наймдугаар сарын 28-29-нд Японы Токио хотноо “Asian Junior Sports Exchange Games 2010” нэртэй арга хэмжээ болж, Азийн 15 орны нийслэлийн 200 гаруй тамирчин жүдо, бадминтоны төрөлд өрсөлдлөө. Манай улсаас энэхүү наадамд жүдо бөхийн найман тамирчин, бадминтоны нэг баг оролцсон ба өдөн бөмбөгчид хэсэгтээ Бангкок, Макао болон Токиогийн “В” багт, сүүлчийн байрт орохгүйн төлөөх өрсөлдөөнд Ханойгийн багт тус тус 0:5-аар хожигджээ.

Жүдочдын хувьд найман тамирчны долоо нь медалийн төлөө барилдаж, гурав нь хүрэл медаль хүртсэн байна. Хөвгүүдийн 60 кг-д Г.Алтанбагана, 66 кг-д М.Дашням, үнэмлэхүйд Ө.Дүүрэнбаяр, охидын үнэмлэхүйд Д.Золжаргал нар V байрт шалгарсан бол охидын 70 кг-д Э.Хандармаа (Женко), хөвгүүдийн 73 кг-д Д.Бат-Эрдэнэ (Аврагч), 90 кг-д Х.Цогтгэрэл (Сонгинохайрхан) нар хүрэл медаль авлаа. Багийн тэмцээнд хөвгүүд хэсэгтээ Сингапурыг 4:1-ээр хожиж, Токиогийн “А” багт 0:5-аар дийлджээ.

Б.Ганхайч (52 кг, Хэнтий), Э.Хандармаа (70 кг, Женко), Д.Золжаргал (үнэмлэхүй, Женко) нарын бүрэлдэхүүнтэй охидын баг Тайпей (2-0), Манила (3-0), Вьентьян (2-1)-ыг хожиж хэсгээсээ шалгараад хагас шигшээд Токиогийн “А” багт 0:3-аар ялагдан хүрэл медаль хүртэв.

Хуваалцах/Тэмдэглэх

Онцлог ДАШТ-ий ТААМАГ #3
Есдүгээр сарын 9-13-нд Японы Токио хотын “Ёёги”ордонд зохиогдох жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах 26 дахь удаагийн тэмцээний урьдчилсан таамгийг “ТЦ” уншигчидтайгаа хуваалцаж буй билээ. Одоогоор 101 орны 850 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын “Preview”-г сонирхуулъя.

73 КГ (82 БӨХ)

Ямар ч тэмцээнд энэ жинд хамгийн олон бөх барилддаг. Энэ удаа ч уламжлал давтагджээ. ДАШТ-д оролцохгүй болсон шилдгүүдийг дурдвал өнгөрсөн жилийн дэд аварга Ким Чол-Су (БНАСАУ, №15), Европын АШТ-ий хошой мөнгөн медальт Йоэль Развозов (Израиль, №22), олимп, ДАШТ-ий хүрэл медальт Расул Бокиев (Тажикистан, №56) нар байна. Түүнчлэн францууд чансаагаар дээгүүр бичигддэг бөхчүүдээсээ энэ оны “Мастерс”-ын мөнгөн медальтай, чансааны №10 Жиль Бонхём, №19 Мохамед Риад нарыг үлдээж, №11 Бенжамин Дарбелье, №36 Уго Легран нарыг авчээ. 2007, 2009 оны дэлхийн аварга Ван Ки-Чунь гурав дахь алтаа зүүх итгэл төгс байгаа. Үүнийгээ тэр Их дуулгаас өөр тэмцээнд барилдахгүй, тэгээд барилдсан болгондоо түрүүлснээрээ харуулдаг.

Түүний жингийн гол өрсөлдөгч Бан Гүй-Ман харин идэвх, чармайлтынхаа хүчээр чансаагаа дэд байр хүртэл ахиулсан. Солонгос жүдочдын ноёрхдог энэ жинд тэдний давамгайллыг Европын бөх хазайлгах магадлалтай. Өнгөрсөн жилийн ДАШТ-ий гутгаар байрын эзэн Бельгийн Дирк ван Тишельт хэдийгээр олон улсын ямар ч тэмцээнд ихэвчлэн хүрэл медаль зүүдэг ч энэ удаа медалийнхаа өнгийг хувиргаж мэднэ. Манай улсаас энэ жинд Сайнжаргалын Ням-Очир (№12), Ганболдын Пүрэвдорж (№43) нар хүч үзнэ. С.Ням-Очирын хувьд энэ жил Дюссельдорфын гранприд түрүүлж, Прагийн Дэлхийн цом, Рио-де-Жанейрогийн Их дуулгад V байрт шалгаран, Сан-Паулу, Улаанбаатарын Дэлхийн цомоос хүрэл медаль хүртэж, чансаагаар хоёр дахь аравтын дэд байрт ирсэн бол Г.Пүрэвдорж эх орондоо зохиогдсон Дэлхийн цомд түрүүлсэн билээ.

“ТЦ”-ИЙН ТААМАГЛАЛ (медалийн төлөө өрсөлдөх найман

бөх)

Ван Ки-Чунь, Бан Гүй-Ман (хоёул БНСУ), Дирк ван Тишельт (Бельги), Мансур Исаев (ОХУ), Хироюки Акимото (Япон), Аттила

Унгвари (Унгар), Бенжамин Дарбелье (Франц), Заза Кеделашвили (Гүрж)

ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙН МЕДАЛЬТНУУД

“Афин-2004” олимпийн наадам 1.И Вон-Хи (БНСУ) 2.Виталий Макаров (ОХУ) 3.Жимми Педро (АНУ), Леандро Гильеро (Бразил)

“Каир-2005” ДАШТ 1.Акош Браун (Унгар) 2.Франческо Брюйере (Итали) 3.Киёши Үэмацү (Испани), Геннадий Билодид (Украин)

“Рио-де-Жанейро-2007” ДАШТ 1.Ван Ки-Чунь (БНСУ) 2.Эльнур Маммадли (Азербайжан) 3.Юүсүкэ Канамарү (Япон), Расул Бокиев (Тажикистан)

“Бээжин-2008” олимпийн наадам 1.Элнур Маммадли (Азербайжан) 2.Ван Ки-Чунь (БНСУ) 3.Леандро Гильеро (Бразил), Расул Бокиев (Тажикистан)

“Роттердам-2009” ДАШТ 1.Ван Ки-Чунь (БНСУ) 2.Ким Чол-Су (БНАСАУ) 3.Дирк Ван Тишельт (Бельги), Мансур Исаев (ОХУ)

57 КГ (47 БӨХ)

Хэдийгээр энэ жингийн чансааг япон бөх тэргүүлж байгаа ч өдгөө францчууд ноёрхлоо нэгэнт тогтоогоод байгаа. Олон улсын тэмцээнүүдэд эмэгтэйчүүдийн 57 кг-д медалийн тавцанд дөрвөн франц бүсгүй зогсох нь энгийн үзэгдэл. Энэ олон жигд тамирчдаасаа хэнийг нь үлдээж, хэнийг нь авч явах нь дасгалжуулагчдын хувьд толгойны өвчин байсан биз. Дэлхийн чансааны эхний 40-д Францын зургаан эмэгтэй бөх байдгаас өмнөх ДАШТ-ий түрүүт Морган Рибо (№3), 2008 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Отомн Павиа (№16) нар Токиод хүч үзэхээр болжээ.

Европын хошой аварга Барбара Харел (№9) болон Сара Локо (№13) нарын дэлхийн аваргын медальд хүрэхэд гайхахааргүй шилдгүүд гэртээ үлджээ. Өдгөө дэлхийн чансааг өнгөлж байгаа Каори Мацүмото япончуудын хэзээнээсээ энэ жинд тааруу барилдаж ирсэн тааруу “уламжлал”-ыг таслана гэсэн найдвар тээж буй. Энэ жил тэрбээр дотооддоо л ганц ялагдаж (бүх Японы АШТий финалд Наэ Үдакад дийлдсэн. Үдака энэ амжилтаараа ДАШТ-д оролцох эрх авсан), Мастерс болон Парис, Рио-де-Жанейрогийн Их дуулга, Дюссельдорфын гранпридтүрүүлсэн юм.

Жин өгсөж барилдсан анхны ДАШТ-дээ финалд шалгарсан Тельма Монтейру (№2) оролцсон тэмцээндээ медалиас мултарч бараг үзээгүй. Өнгөрсөн жил 19 настайдаа томчуудын ДАШТ-ээс хүрэл медаль зүүж, сар гаруйхны дараа үеийнхэнтэйгээ өрсөлдөж, залуучуудын дэлхийн аварга болсон Унгарын Хедвиг Каракас (№4) оролцсон тэмцээн нь олдчихоогүй бол гарцаагүй шагналын тавцанд гарах дөрвөн хүний нэг. Олимпийн наадмаар од нь гүйж аваргалсан Жулиягийн хувьд олимпоос хойш олигтой барилдахаа больсон. Энэ удаа ч түүнийг медальт байрт шалгарна гэхэд хэцүү. 57 кг-ын жинд манай улсаас тивийн аваргын хошой хүрэл медальт Түмэн-Одын Баттөгс барилдана. Өнгөрсөн жилийн ДАШТ-д тэрбээр энэ онд Европын аварга болсон Румыний Корина Каприориуг ялж, Японы Мацүмотод хожигдож байсан юм.

“ТЦ”-ИЙН ТААМАГЛАЛ (медалийн төлөө өрсөлдөх найман бөх)

Каори Мацүмото, Наэ Үдака (Япон), Тельма Монтейру (Португал), Морган Рибо (Франц), Хедвиг Каракас (Унгар), Сабрина Фильцмозер (Австри), Ирина Заблудина (ОХУ), Юрислейдис Люпетей (Куба)

ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙН МЕДАЛЬТНУУД

“Афин-2004” олимпийн наадам 1.Ивонне Боэниш (Герман) 2.Кюй Сун-Хуй (БНАСАУ) 3.Дебора Гравенштейн (Голланд), Юрислейдис Люпетей (Куба)

“Каир-2005” ДАШТ 1.Кюй Сун-Хуй (БНАСАУ) 2.Ивонне Боэниш (Герман) 3.Сабрина Фильцмозер (Австри), Хишигбатын Эрдэнэт-Од (Монгол)

“Рио-де-Жанейро-2007” ДАШТ 1.Кюй Сун-Хуй (БНАСАУ) 2.Изабел Фернандес (Испани) 3.Айко Сато (Япон), Бернадетт Башко (Унгар)

“Бээжин-2008” олимпийн наадам 1.Жулия Квинтавалье (Итали) 2.Дебора Гравенштейн (Голланд) 3.Янь Шү (БНХАУ), Кетлин Лима Куадрос (Бразил)

“Роттердам-2009” ДАШТ

1.Морган Рибо (Франц) 2.Тельма Монтейру (Португал) 3.Кифаят Гасымова (Азербайжан), Хедвиг Каракас (Унгар)

P.S: Монголчууд сайн зүйлийг зөгнөхөд амны би лэг хэмээн бэлгэшээдэг ч бас цагаан хэл ам хүрнэ хэмээн цээрлэдэг. Тиймээс хэн нь ч медальд хүрэхэд гайхахааргүй авьяаслаг бөхчүүдээ онцолж энэ жагсаалтад дурдсангүй.

ЖҮДО БӨХИЙН ДАШТ-ИЙ РЕКОРД

Хамгийн олон аваргалсан

7 Рёоко Тамүра (Япон, эм. бүгд 48 кг-д)

6 Ингрид Бергманс (Бельги, эм. үнэмлэхүй-4, +72 кг-2)

4 Наоя Огава (Япон, эр. Үнэмлэхүй-3, +95 кг-1)

Шёозо Фүжии (Япон, эр. -80 кг-3,-78 кг-1)

Ясүхиро Ямашита (Япон, эр. +95 кг-3, үнэмлэхүй-1)

Давид Дулье (Франц, эр. +95 кг-3, үнэмлэхүй-1)

Тун Вень (БНХАУ, эм. +78 кг-2, үнэмлэхүй-2)

Кюй Сун-Хуй (БНАСАУ, эм. 52 кг-1, 57 кг-3)

Гао Фенлянь (БНХАУ, эм. +72 кг-3, үнэмлэхүй-1)

Карен Бриггс (Их Британи, эм. бүгд 48кг-д)

Норико Анно (Япон, эм. -72 кг-1, +78 кг-3)

Хамгийн олон медальтай

11 Ингрид Бергманс (Бельги, эм. 6 алт, 4 мөнгө, 1 хүрэл)

8 Рёоко Тамүра (Япон, эм. 7 алт, 1 хүрэл)

7 Наоя Огава (Япон, эр. 4 алт, 3 хүрэл)

Роберт ван де Валле (Бельги, эр. 2 мөнгө, 5 хүрэл)

Дриулис Гонзалес (Куба, эм. 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл)

Хуваалцах/Тэмдэглэх

Монголчуудын дархалсан хоёр алтыг О.Дөлгөөн мөнгөн медалиар чимлээ
Монголын багийн гурав дахь медаль буюу Хүүхдийн олимпийн наадмын мөнгөн медалийг жүдогийн холимог багийн тэмцээнд хүч сорьсон О.Дөлгөөн хүртлээ.

Энэ тэмцээнд нийт 12 баг өрсөлдөж, О.Дөлгөөний “Белград” баг эхлээд хийлж, дараа нь “Осака” багтай 4:4 тэнцсэн ч чанараар давамгайлж, 3-р тойрогт “Токио” багийг 5:3 ялж шигшээд шалгарлаа. Алтан медалийн төлөө “Эссэн” багт 2:6 хожигдож, мөнгөн медалийн эзнээр тодорлоо.

Манай жүдоч О.Дөлгөөн (66кг) нь 81 кг-ийнхантай хүч сорьж, өөрөөсөө 15 кг-аар илүү өрсөлдөгчидтэй барилдсанаас Гондурасын бөхийг дийлж, Грек, Конго улсын тамирчдад өвдөг шороодсон байна.

Сингапур 2010-ийн мөнгөн медальт олон улсын холимог багийн бүрэлдэхүүнд Монголоос гадна ОХУ, Мальта, Туркмен, Сенегал, Шинэ Зеланд, Бельги, Герман улсын үе тэнгийнхэн оржээ.

Ийнхүү Монголын багийн 2 алтын дараа, О.Дөлгөөн эх орондоо мөнгөн медаль авчирлаа.

Хуваалцах/Тэмдэглэх

Онцлог ДАШТ-ий ТААМАГ #2
Есдүгээр сарын 9-13-нд Японы Токио хотноо зохиогдох жүдо бөхийн ДАШТ-ий урьдчилсан таамгийг “ТЦ” уншигчидтайгаа хуваалцаж буй билээ. Энэ удаа эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кгын прогнозыг танилцуулъя.

66 кг (75 бөх)

Тогтвортой амжилтын илэрхийлэл болсон чансааны эхний 30 бөхөөс 28 нь Токиод хүч үзнэ. ДАШТ-д оролцох багтаа багтаж чадаагүй хоёр азгүйтэн нь олимпийн хошой аварга Масато Үчишиба (№27) болон Камал Хан-Магомедов нар. Үчишибагийн хувьд өнгөрсөн жилийн Универсиадын аварга Масаши Эбинүма (№7), 2009 оны залуучуудын дэлхийн аварга Жюнпей Моришита нарын 20 настнуудад шахагджээ. Түүнчлэн олимп, ДАШТ-ий V байрын шагналт Алим Гаданов (№2), энэ жил амжилтаараа гэнэт цойлсон Муса Могушков (№8) хоёрын хажуугаар дайрах боломж Хан-Магомедовт гарсангүй. Гадановын хувьд хоёр жил дараалан медалийн оосроос атгаад алдсан азгүйтлээ таслахаар “хөмхий зуун” бэлтгэсэн нь дамжиггүй. Куба “Токио-2010” ДАШТ-д эрэгтэйчүүдийн доод гурван жинд бөхийн нэр өгөөгүй тул олимпийн хошой хүрэл медальт Йорданис Аренсибиа энэ удаа барилдахгүй болжээ. ДАШТ-ээс нэг мөнгө, гурван хүрэл медаль авсан тэрбээр өнгөрөгч оны эхээр 73 кг-д хүч үзэж, хэд хэдэн тэмцээний шагналын тавцанд гарсан билээ. Мөн “Бээжин-2008” олимпийн наадамд Масато Үчишибатай түрүү булаацалдсан Бенжамин Дарбелье (№46) энэ жилээс 73 кг-д барилдах болсон. 2005, 2007 оны дэлхийн аварга Жоао Дерли өнгөрсөн жил Рио-де-Жанейрод зохиогдсон Их дуулгад медальгүй үлдсэнийхээ дараачаас олон улсын тэмцээнд харагдахаа больсон. Дэлхийн хошой аваргын нутгаас энэ жинд Леандро Кунья (№15) ганцаараа зодоглоно. Монгол жүдочдын хамгийн өндөр амжилт үзүүлж байгаа 66 кг-ын жингийн анхаарал татах бөхчүүдийн тоонд сүүлийн гурван ДАШТ-д хүрэл медаль хүртсэн Миклош Унгвари гарцаагүй орно. Тэрбээр энэ жил Европын АШТ-д үзүүрлэж, олимпийн эрхийн оноог бодож эхэлсэн Тунисийн гранпригээс мөнгөн медаль хүртэн, Москвагийн Их дуулгад гуравлаж өнгөтэй байгаагаа харуулсан. Энэ жинд дэлхийн чансааг тэргүүлэгч Х.Цагаанбаатар аваргын хэргэмээ хамгаалахаар Токиог зорих бол “Мастерс”-ын түрүүт С.Мияарагчаа ДАШТ-д хоёр дахь удаагаа хүч үзнэ. С.Мияарагчаа 2007 оны ДАШТ-д есдүгээр байрт шалгарсан билээ.

“ТЦ”-ИЙН ТААМАГЛАЛ (Медалийн төлөө өрсөлдөх найман бөх)

Алим Гаданов, Муса Могушков (хоёул ОХУ), Миклош Унгвари (Унгар), Сугои Уриарте (Испани), Ан Жён-Хван (БНСУ), Рок Дракшич (Словен), Давид Ларос (Франц), Японы хоёр жүдочийн нэг нь

ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙН МЕДАЛЬТНУУД

“Афин-2004” олимпийн наадам

1.Масато Үчишиба (Япон) 2.Йозеф Крнач (Словак) 3.Йорданис Аренсибиа (Куба), Георгий Георгиев (Болгар)

“Каир-2005” ДАШТ

1.Жоао Дерли (Бразил) 2.Масато Үчишиба (Япон) 3.Араш Миресмаэли (Иран), Миклош Унгвари (Унгар)

“Рио-де-Жанейро-2007” ДАШТ

1.Жоао Дерли (Бразил) 2.Йорданис Аренсибиа (Куба) 3.Араш Миресмаэли (Иран),Миклош Унгвари (Унгар)

“Бээжин-2008” олимпийн наадам

1.Масато Үчишиба (Япон) 2.Бенжамин Дарбелье (Франц) 3.Йорданис Аренсибиа (Куба), Пак Чол-Минь (БНАСАУ)

“Роттердам-2009” ДАШТ

1.Х.Цагаанбаатар (Монгол) 2.Сугои Уриарте (Испани) 3.Миклош Унгвари (Унгар), Ан Жён-Хван (БНСУ)

52 кг (48 бөх)

Энэ жил чансааны оноо олгох олон улсын тэмцээнүүдэд амжилттай барилдаж, эрэмбээрээ жиндээ тавдугаарт жагсах болсон Хө Хунмейг БНХАУ-ын шигшээ баг бүрэлдэхүүндээ авсангүй. Өнгөрсөн жил Азийн аварга болж, ДАШТ-д медалийн төлөө барилдаад ялагдсан түүний оронд №31 Хө Цаньцань, №61 Жан Личуань нар Токиог зорих аж. Япончуудын хувьд энэ жинд зодоглох бөхөө сонгох гэж 48 кг-ынх шиг толгойгоо гашилгах шаардлага байсангүй. 2009 онд Парисийн Их дуулгын хагас шигшээд хожигдсоноосоо хойш ялагдал гэдгийг мэдэхгүй яваа Мисато Накамура тэргүүн сонголтоор ДАШТ-ий багт орж, 2007 оны ДАШТ-ий хүрэл медальтай Юүка Нишида хоёр дахь хүнээр нэрлэгджээ. 2009 оны ДАШТ-д чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдэн барилдаад эхний тойрогт манай бөх М.Бундмаад ялагдаж байсан ОХУ-ын Наталья Кузютина энэ удаа “дагавар магнай” болжээ. Бельгиэс “Токио-2010” ДАШТ-д тоотой хэдэн жинд л тамирчнаа илгээсэн ба үүнд 52 кг-ын жингийн №7-д чансаатай Илсе Эйлен багтсангүй. Түүнчлэн энэ жинд дэлхийн чансааны ТОП-30-д таван төлөөлөл нь багтдаг Франц улс ганцхан Пенелопе Боннаг (№13) л Токиод барилдуулах аж. Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальтай куба жүдоч Янет Бермой энэ удаа мэдүүлэгт Янет Акоста (№9) нэрээр бичигджээ. Өмнө нь 48 кг-д барилддаг байсан тэрбээр өнгөрсөн жил анх удаа 52 кг-д ДАШТ-д өрсөлдөөд финалд Японы Мисато Накамурад дийлдсэн билээ. Энэ жингийн анхаарал татах өөр нэг бөх бол Косовогийн албани гаралтай жүдоч Майлинда Келменди (№18). Улс нь Олон улсын жүдо бөхийн холбоонд хараахан гишүүнээр элсээгүй байгаа тул тэр IJF-ийн тугийн дор оролцоно. Хоёр ДАШТ-д шагналт байрт шалгарсан М.Бундмаа энэ удаа медальт байрт шалгарахын төлөө барилдах нь тодорхой.

“ТЦ”-ИЙН ТААМАГЛАЛ (Медалийн төлөө өрсөлдөх найман бөх)

Мисато Накамура, Юүка Нишида (хоёул Япон), Ана Карраскоса (Испани), Янет Акоста (Куба), Эрика Миранда (Бразил), Майлинда Келменди (IJF-Косово), Ким Кюн-Ок (БНСУ), Сорая Хаддад (Алжир)

ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙН МЕДАЛЬТНУУД

“Афин-2004” олимпийн наадам

1.Сянь Дунмей (БНХАУ) 2.Юүки Ёкосава (Япон) 3.Илсе Эйлен (Бельги), Амарилис Савон (Куба)

“Каир-2005” ДАШТ

1.Ли Ин (БНХАУ) 2.Юүки Ёкосава (Япон) 3.Ан Кум-Ай (БНАСАУ), Тельма Монтейру (Португал)

“Рио-де-Жанейро-2007” ДАШТ

1.Ши Жүньжиэ (БНХАУ) 2.Тельма Монтейру (Португал) 3. Ан Кум-Ай (БНАСАУ), Юүка Нишида (Япон)

“Бээжин-2008” олимпийн наадам

1. Сянь Дунмей (БНХАУ) 2.Ан Кум-Ай (БНАСАУ) 3.Сорая Хаддад (Алжир), Мисато Накамура (Япон)

“Роттердам-2009” ДАШТ

1.Мисато Накамура (Япон) 2.Янет Бермой (Куба) 3.Ана Карраскоса (Испани),Роми Тарангул (Герман)

Хуваалцах/Тэмдэглэх

Онцлог ДАШТ-ий таамаг
Жүдо бөхийн ДАШТ эхлэхэд 21 хоног үлдлээ. Хоёр жил тутамд зохиогддог байсан энэ тэмцээн анх удаа тэгш тоотой жилд болох гэж буй, мөн нэг улсаас нэг жинд хоёр тамирчин оролцохыг зөвшөөрсөн гэх мэт олон онцлогтой болох 2010 оны ДАШТд одоогоор 92 орны 506 эрэгтэй, 305 эмэгтэй тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байна. Зохион байгуулагч Япон болон БНСУ-аас эрэгтэй, эмэгтэйчүүдийн бүтэн багтай (32 тамирчин) оролцох бол ОХУ, АНУ-аас тус бүр 16 эрэгтэй, 15 эмэгтэй, БНХАУ-аас 14 эрэгтэй, 16 эмэгтэй бөхөө ДАШТ-д сойжээ. Манай улсаас 16 эрэгтэй, есөн эмэгтэй жүдоч Токиод хүч үзэх болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэмцээний мэдээллээс үзэхэд эрэгтэйчүүдийн 73 кг-д хамгийн олон бөх (80) өрсөлдөх нь. Түүнчлэн 81 кг-д 74, 66 кг-д 72 тамирчин оролцох болсон нь наанадаж 4-5 ялахгүй л бол медалийн тухай саналтгүй гэдгийг харуулж байна. “Лондон-2012” олимпийн наадмын эрх авахад чухал түлхэц болох учиртай “Токио-2010” ДАШТ-ий урьдчилсан таамгийг “ТЦ” гаргахыг оролдлоо. Эхний ээлжинд эрэгтэй, эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жингийн PREVIEW-г танилцуулъя.

60 кг (69 бөх)

Энэ жингийн оролцогчдыг харж байхад бараг бүгдээрээ IJF-ийн чансааны эхний 100-д багтах тамирчид ажээ. ТОП-10-ынхнаас №10-т эрэмбэлэгддэг БНСУ-ын Чой Гван-Хён л Токиог зорих багийнхаа бүрэлдэхүүнд багтсангүй. Түүнийг өнгөрөгч оны сүүлчээр Сүвоний Дэлхийн цом, Токиогийн их дуулгаас хүрэл медаль хүртэж, энэ жил Парисийн их дуулгад медалийн төлөө барилдан, Зүүн Азийн АШТ-д түрүүлсэн залуу тамирчин Жан Жин-Минь (21 настай, чансааны №29), олимп, ДАШТ-ий дэвжээнээс тус бүр алт, хүрэл медаль хүртсэн хашир туршлагатай Чой Мин-Хо (№79) нар шахжээ. 2008 оны олимпийн аварга Чой Мин-Хогийн хувьд 2009 оны ДАШТ-ий хоёрдугаар тойрогт Чехийн Павел Петриковт ялагдсанаасаа хойш олон улсын хэмжээнд бараг барилдаагүй юм. Хэдий солонгос бөхчүүд ямар ч тэмцээнээс медаль авах хэмжээнд яригддаг ч энэ жил дээрх хоёр бөхийн хэн хэн нь шагналын тавцанд гарч чадахгүй болов уу. Энэ жингийн чансааны тэргүүн бөх Ришод Собиров 2010 он гарсаар оролцсон тэмцээн бүртээ аваргын төлөө өрсөлдөн, ид формтой байгаа. Тэрбээр Мастерс, Тунисийн гранпри, Москвагийн Их дуулгад түрүүлж, Парис, Рио-де-Жанейрогоос мөнгөн медаль хүртсэн. Узбекистанаас түүний хамт 2008 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Габит Эсимбетов (№53) Токиод очиж байгаа юм. Энэ жингийн хоёр, дөрөвдүгээрт эрэмбэтэй япон бөхчүүд ДАШТ-д зодоглох ба тэднээс Хироаки Хираока саяхан Рио-де-Жанейрогийн гранприд л ганц удаа узбек жүдочийг сөхрүүлжээ. 2008 онд Азийн АШТ-д түрүүлснээсээ хойш оролцсон тэмцээн бүртээ дэд байрт (2009 оны ДАШТ мөн орно) шалгарч ирсэн Хираока жингийнхээ тэргүүн бөхийг тийн ялж, алт авдаггүй цувралаа тасалсан. Өнгөрсөн жилээс чансааны эхний найман тамирчныг оноолтод салгах дүрэм үйлчилж эхэлснийг уншигчид мэдэх биз ээ. Хэрвээ “ТОП-8” эрсдэлгүйгээр шөвгийн наймд шалгарвал Собиров ялж гаршсан Фүкүокатай хагас шигшээд барилдах магадлалтай. Францын баг 60 кг-д ганцхан хүн (№12 Софиан Милоу) илгээснээр Бээжингийн олимпод V байрт шалгарсан, тэсрэлттэй, хурдтай барилдаантай Димитри Драгин гэртээ үлджээ. Мөн Латин Америкийн орнуудаас жүдо бөхийн хөгжлөөр толгой цохидог Кубаас эрэгтэйчүүдийн доод гурван жинд тамирчин оролцуулахгүй болсон нь хачирхалтай шийдвэр юм. Манай улсаас энэ жинд залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Дэлхийн цомын гурван алтан медальтай Д.Төмөрхүлэг, энэ жилийн улсын аварга, Москвагийн Их дуулга, Чингис хаан Дэлхийн цомын хүрэл медальт Д.Амартүвшин нар ДАШТ-д хүч үзэх билээ. “ТЦ”-ийн таамаглал (медалийн төлөө өрсөлдөх найман бөх):

Ришод Собиров (Узбекистан), Хироаки Хираока (Япон), Георгий Зантарая (Украин), Людвиг Пайшер (Австри), Элио Верде (Итали), Софиан Милоу (Франц), Беслан Мудранов (ОХУ), Амиран Папинашвили (Армен)

P.S: Монголчууд сайн зүйлийг зөгнөхөд амны билэг хэмээн бэлгэшээдэг ч бас цагаан хэл ам хүрнэ хэмээн цээрлэдэг. Тиймээс хэн нь ч медальд хүрэхэд гайхахааргүй авьяаслаг бөхчүүдээ онцолж энэ жагсаалтад дурдсангүй.

48 кг (50 бөх)

Эмэгтэйчүүдийн хөнгөн жинд хамгийн их толгойгоо гашилгаж бөхөө сонгосон улс нь мэдээж Япон. 48 кгын ТОП-16-д таван наран бүсгүй багтсан бөгөөд Японы дасгалжуулагчид чансааны гуравдугаарт бичигддэг, энэ жил Парис, Москвагийн Их дуулгад түрүүлсэн Эми Ямагишиг бус, анхдугаар Мастерсын аварга Харүна Асамиг дэлхийн аварга, чансааны тэргүүн бөх Томоко Фүкүмигийн “дайвар”-аар сонгосон. Жүдо бөхийн өлгий нутаг Японы тив, дэлхийн АШТ-д оролцох багаа шалгаруулдаг журам нь жингийн шилдэг найман бөхийн тэмцээн бөгөөд үүнд Х.Асами үзүүрлэж, өндөр эрэмбэтэй өрсөлдөгчийнхөө өмнө гишгэсэн юм. Ингэснээр алдарт Рёоко Таниг залгамжлагч хэмээгдэж буй, сүүлийн хоёр жилд тоотой хэд бүдэрсэн Т.Фүкүмигийн хамгийн хэцүү өрсөлдөгч нь ДАШТ-д үзэгчээр оролцох болсон. Эми Ямагиши 2009, 2010 оны Парисийн Их дуулгын хагас шигшээд Томоко Фүкүмиг ялж байсан юм. Харүна Асами “Токио-2010”-т зодоглох болсноор энэ жинд нэг л япон бөх финалдах магадлал бий болсон. Учир нь ДАШТд оролцогчдын чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй Харүна хагас шигшээд хүрвэл нутгийн бөхтэйгөө таарах боломжтой. Тэд энэ жил Мастерст мөн хагас шигшээд хүч үзэхэд Харүна ялж байсан билээ. Олимпийн аварга А.Думитру (№6) өнгөрсөн жилийн ДАШТ-ий үеэр гэмтэл авч, нэг хэсэг дэвжээнээсээ хол байсан ч энэ жил Европын АШТ-д өнгөтэй түрүүлсэн. Мөн олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль тус бүр хоёрыг авсан Францын Ф.Жоссине энгэртээ алтан медаль гялалзуулах хүсэл тээсээр буй нь тодорхой. Гэхдээ эдгээр туршлагатай жүдочдоос илүү Бразилийн 20 настай тамирчин, залуучуудын дэлхийн хошой аварга Сара Менесес л Томоко Фүкүмитэй түрүү булаацалдах магадлал өндөр. Манай улсаас 48 кг-д М.Уранцэцэг, Б.Бат-Эрдэнэ нар барилдана. Энэ жинд Украин, Голландаас бөх аваачихгүй ба Бразилаас ганц л тамирчинтай очих юм.

“ТЦ”-ийн таамаглал (медалийн төлөө өрсөлдөх найман бөх):

Томоко Фүкүми (Япон), Фредерик Жоссине (Франц), Чун Жун-Ён (БНСУ), А.Думитру (Румын), Сара Менесес (Бразил), Н.Кондратьева (ОХУ), М.Бащин (Герман), Ү Шүгень (БНХАУ)

Хуваалцах/Тэмдэглэх

”Чингис хаан – 2010” Дэлхийн цомын тэмцээнд Тадахиро Номура зодоглоно
“Чингис хаан-2010” Жудо бөхийн дэлхийн цомын тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо хоёр дахь жилдээ энэ сарын 24, 25-нд Спортын төв ордонд зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнд “Лондон-2012” олимпийн наадмын эрхийн оноо олгох бөгөөд мөн шагналын сан нилээд өндөр учраас жудогийн спортийн дэлхийн шилдгүүд энэ тэмцээнд  зодоглохоор мэдүүлгээ ирүүлээд байна. Энэ жилийн тэмцээнд нийт 25 орны 300 гаруй тамирчин, дасгалжуулагч оролцохоор болсон байгаа. Өнгөрсөн жил болсон анхдугаар “Чингис хаан дэлхийн цом”-ын тэмцээнд 140 гаруй жүдоч зодоглож байсан билээ.

Манай улс зохион байгуулагч гэдэг утгаараа жин тус бүрт дөрвөн тамирчин өрсөлдүүлэх давуу эрхтэй байна. Мөн  БНСУ-ын баг 20 тамирчинтай ирэхээр мэдүүлгээ ирүүлсэн нь хамгийн олон хүний бүрэлдэхүүний багт тооцогдож байгаа. Дашрамд дуулгахад энэ удаагийн “Чингис хаан” цомын тэмцээнд олимпийн гурван удаагийн аварга Японы домогт тамирчин Тадахиро Номура зодоглох юм.

Тэмцээний цар хүрээ тэлж, тэмцээнд оролцох тамирчдын тоо ч эрс нэмэгдсэн учир “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээнийг Яармагийн дэнж дээр баригдаж буй шинэ спорт цогцолборт зохион байгуулах талаар ярилцаж байсан ч хугацаандаа амжиж ашиглалтад орохгүй учир Спортын төв ордонд зохион байгуулахаар болсон гэдгийг бид өмнө мэдээлсэн. Гэхдээ тамирчдын тав тухыг хангах, тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд 100 гаруй сая төгрөгийн засварыг Спортын төв ордонд хийж байгаа юм. Спортын төв ордны  багтаамжаас хамаарч цөөн тооны үзэгчийг дотогш нэвтрүүлэх ба тасалбарын үнэ нь 50 мянган төгрөг байх юм. Монголын үзэгч, жүдо сонирхогчид Монголын үндэсний олон нийтийн телевиз болон С1 телевизээр тэмцээнийг шууд хүлээн авах боломжтой юм.

Тэмцээн өндөрлөсний дараагийн өдөр буюу 26-нд “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцсон бүх тамирчин, дасгалжуулагч, шүүгчид Тэрэлж болон “13-р зуун” цогцолборт очиж, амрах бөгөөд 27-29-ний өдрүүдэд олон улсын хамтарсан бэлтгэл хийх ажээ. Дашрамд дурьдахад, Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид “Чингис хаан 2010” дэлхийн цомын тэмцээний бэлтгэлээ базаахаар Орхон аймагт байрлах “Олимп” баазад бэлтгэлд гарсан бөгөөд энэ сарын 22-нд нийслэл хотод ирэх юм.

Тэмцээнд оролцох манай баг тамирчид

Эрэгтэйчүүдийн 60кг

1.Д.Амартүвшин

2.Д.Төмөрхүлэг

3.О.Чинбат

4.Ч.Болдбаатар

66кг

1.Х.Цагаанбаатар

2.С.Мияарагчаа

3.Б.Хишигбаяр

4.А.Батсуурь

73кг

1.С.Ням-Очир

2.О.Болд-Эрдэнэ

3.Г.Пүрэвдорж

4.Г.Одбаяр

81кг

1.Д.Нямхүү

2.Р.Анхбаатар

3.О.Ууганбаатар

4.Н.Дагвасүрэн

90кг

1.Б.Ариун-Эрдэнэ

2.Э.Энхбат

3.Б.Жанчивдорж

4.Х.Мөнхбаяр

-100кг

1.Н.Түвшинбаяр

2.Б.Тэмүүлэн

3.Б.Бат-Орших

4.П.Батмөнх

+100кг

1.Д.Сугаржаргал

2.Х.Мөнхбаатар

3.Б.Төгөлдөр

4.А.Давааням

Эмэгтэй 48кг

1.М.Уранцэцэг

2.Б.Уранчимэг

3.Б.Бат-Эрдэнэ

4.Э.Номин

52кг

1.М.Бундмаа

2.Б.Солонго

3.Т.Амаржаргал

4.Г.Сайнзаяа

57кг

1.Т.Баттөгс

2.Д.Самъяа

3.Т.Мөнгөнтуяа

4.Л.Уянга

63кг

1.Ц.Мөнхзаяа

2.С.Энхзаяа

3.М.Нямжаргал

4.Г.Чимэдноров

70кг

1.Ц.Наранжаргал

2.О.Мөнхцэцэг

3.Э.Аззаяа

4.Т.Баасанжав

-78кг

1.П.Лхамдэгд

2.Я.Дулмаа

3.Н.Сугар

4.Н.Нямтуяа

+78кг

1.Д.Цэрэнханд

2.Б.Мөнхтуяа

3.О.Жавзмаа

4.Б.Уянга

Чингис хаан 2010” тэмцээний хөтөлбөр:

Долдугаар сарын 22-23

Тэмцээнд оролцох тамирчдыг хүлээж авах

Долдугаар сарын 23

18.00 – Шүүгчдийн зөвлөгөөн

19.00 – Техникийн зөвлөгөөн

20.00-22.00 – Хүлээн авалт

Долдугаар сарын 24

07.00-07.30 – Албан бус жингийн үзлэг

07.30-08.00 – Жин үзнэ

10.00 – Хэсгийн барилдаан /эр: 60, 66, 73 кг, эм: 48, 52, 57, 63 кг/

15.00 – Нээлтийн ажиллагаа

16.00 – Медалийн төлөөх барилдаанууд, Шагнал гардуулах ёслол

Долдугаар сарын 25

07.00-07.30 – Албан бус жингийн үзлэг

07.30-08.00 – Жин үзнэ

10.00 – Хэсгийн барилдаан /эр: 81, 90, -100, +100 кг, эм: 70, -78, +78 кг/

16.00 – Медалийн төлөөх барилдаанууд, Шагнал гардуулах ёслол

20.00 – Үдэлтийн үдэшлэг /Чингис хаан цогцолборт/

Долдугаар сарын 26-29

Олон улсын тамирчдын хамтарсан бэлтгэл

Хуваалцах/Тэмдэглэх

”Чингис хаан” Дэлхийн цомын тэмцээн спортын төв ордонд болно
МЖБХ-ноос Монгол улсад хоёр дахь жилдээ МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Чингис хаан” жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Тус тэмцээн хоёр дахь жилдээ спортын төв ордонд явагдахаар болж энэ жилийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад Олимпийн оноо өгөхөөр онцлог бөгөөд манай улсын тухайд ч энэ тэмцээнд нэлээдгүй ач холбогдол өгөх нь тодорхой боллоо.

Түүнчлэн шагналын сан өндөртэй учир дэлхийн шилдэг жүдочид ирж оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм байна. Энэ өдрүүдэд Олон улсын жүдо бөхийн холбооны албаны төлөөлөгчид Монголд ажиллаж байгаагийн зэрэгцээ тэмцээний бэлтгэл ажлын явцтай танилцахаар ирсэн IJF-ийн төлөөлөгчид өнөөдөр БТСГ-ын дарга Ч.Наранбаатартай уулзлаа.

Тус тэмцээнийг Яармагийн дэнжид баригдаж байгаа шинэ спортын ордонд зохион байгуулахаар төлөвлөж байсан хэдий ч тэмцээн болохоос өмнө амжиж ашиглалтанд орох боломжгүй учраас тэмцээнийг спортын төв ордонд зохион байгуулахаар болжээ. Тэмцээн энэ сарын 23-нд эхлэх бөгөөд үүнээс өмнө Спортын төв ордонд дахин засвар хийх шаардлагатай болж байгааг хэлсэн юм. Өмнө нь хийсэн засварын ажил хангалттай биш байгаа учраас саун, бие засах газар, заалны засварыг богино хугацаанд чанартай хийхийг хүссэн юм. ОУЖБХ-ны Энхтайвны зөвлөлийн ерөнхий захирал Жан Эрик Шиүтз хэлэхдээ “Монгол Улс олимпийн оноо олгох дэлхийн цомыг зохион байгуулах нь нэр төрийн хэрэг. Ийм эрхийг тийм ч амархан олохгүй. Бид танай улсын жүдо бөхийн холбооны хичээл зүтгэлийг үнэлж энэхүү эрхийг олгохоор болсон.

Тиймээс зохион байгуулалт дээд зэргийн түвшинд болно гэж найдаж байна” гэлээ. Олимпийн оноо олгох том тэмцээн манай улсад болох гэж байгаа нь монголын жүдо бөх ямар түвшинд хүрснийг илтгэж байгааг тодоос тод харуулж байгаа юм. Дашрамд сонирхуулахад, Яармагийн дэнжид сүндэрлэж байгаа Спортын шинэ ордон 07-р сарын 20-нд ашиглалтад орж магадгүй гэнэ. Ийнхүү дэлхийн шилдэг жүдочид “Чингис хаан” дэлхийн цомд чуулан Монголын татамид зодоглохнээ.

Хуваалцах/Тэмдэглэх