"Спортын цонх" онлайн сэтгүүл - Спортод хайртай хүн бүрт зориулав! » Үндэсний бөх

“Монгол бөх Гиннест” номын нээлт
Хоёрдугаар сарын 3-ны 13.00 цагт “Баянгол” ресторанд МЖБХ-ны дэд ерөнхийлөгч, гэрэл зураг сонирхогч Ч.Ганбат, Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр нарын хамтран гаргасан “Монгол бөх гиннест” фото альбом-номын нээлтийн ёслол болно.

Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Номын нээлтэнд үндэсний бөхийн улсын цолтнууд, бизнесийн төлөөллүүд оролцох юм. Мөн энэ үеэр гэрэл зураг сонирхогч Ч.Ганбатын үндэсний бөх, жүдо, чөлөөт бөхийн гэрэл зургийн “100 агшин” үзэсгэлэн гарна.

Хуваалцах/Тэмдэглэх

АЙМГИЙН АРСЛАН Ш.МӨНГӨНБААТАР, УЛСЫН АРСЛАН Х.МӨНХБААТАР НАР ТҮРҮҮЛЭВ
“Талх чихэр” ХК-ийн Атар хэвийн боовны баярт зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 2012 оны нэгдүгээр сарын 21-нд болов. Долоо дахь жилдээ зохиогдож буй энэхүү барилдаанд хүчит 256 (аймгийн арслан 55, заан 16, харцага 18, начин 71, сумын заан ба залуу бөх 96) бөх зодоглон уран мэхийг уралдуулан хүч үзэхэд Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Энгүй тал” ХХК, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, Увс аймгийн Давст сумын харъяат, “Олимп” дээд сургууль, ДЦС 4 ХК-ийн бөх аймгийн арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв.

Монгол улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр (I.22)Монгол бөхийн өргөөнд боллоо. Зургаа дахь удаагаа зохиогдсон буй тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглосноос Хөвсгөл аймгийн ШинэИдэр сумын харъяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Энержи ресурс” компанийн бөх, улсын арслан Х.Мөнхбаатар түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харъяат, “Бөхбилэгт” дэвжээ, НХЭГ, “Макс” группийн бөх, улсын заан Д.Рагчаа үзүүрлэв. Барилдааныг МҮБХ, хүнсний манлай үйлдвэр “Жем интернэшнл” ХХК хамтран хамтран зохион байгуулав. Мөн улсын харцага Д.Сэрээтэр, Ч.Өвгөнхүү, Ж.Бор, Ц.Юүвээ, Г.Намсрайжав, Т.Нармандах, Ю.Алтансүх, Л.Бадарч, Н.Саранцогт, Ж.Намжилдорж, Г.Батбаяр, Т.Амартүвшин нарын харцагууд хүндэтгэлийн индэрт тухлав.

А.ПҮРЭВЖАВ

Хуваалцах/Тэмдэглэх

УЛСЫН ГАРЬД Н.ГАНБААТАР: Би хүмүүсийг баярлуулах гэж л барилддаг
Монгол улсын хүчит гарьд Нямдоржийн Ганбаатартай шинэ оны босгон дээр уулзаж ярилцлаа.

-Өөрийг тань бөх сонирхогчид өндөр Ганбаа гэх болж дээ. Өөриймсөг дотно хандлага юм шиг надад бодогддог. Энэ тодотголын талаар яриагаа эхлэх үү?

-За байз. Би онцгой өндөр биш биз дээ. Өсөхөө аварга, Баяржавхлан гарьд гээд өндөр бөхчүүд бий. Ган нэртнүүдээсээ арай өндөр юм болов уу. Хоёр метр хүрэхгүй намайг өндөр энэ тэр гэж байгаа нь харьцангуй тодотгол байх.

-Барилдааныхаа үүх түүхээс уншигчдад сонирхуулж яриач.

-Цаг хугацаа мөн ч хурдан өнгөрөх юм гээч. Одоо 2012 он гарч байна. Би Улсын наадамд 2002 онд анх барилдаад одоогийн улсын харцага Л.Бадарчаар хоёр, Улсын начин Хэнтийн В.Батбаяраар гурав даваад, дөрвийн даваанд Улсын аварга О.Балжиннямд унаж байлаа. Наадамд барилдаж эхлээд 10 жил болжээ.

-Хэдтэйдээ улсад анх зодоглосон болж таарах нь вэ? -Хорь хүрээгүй л байхгүй юу. -Ингэхэд ер нь хэдэн оны хүүхэд билээ?

-1982 оны төгсгөлөөр төрсөн гэдэг юм.

-Өөрийг тань 16 настайдаа МУИС-ийн Физикийн ангид элсэн орж, хичээлээ шамдан хийхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний ажил сонирхож байсныг Ж.Бандихүү багш дурссан бий. Оюутан ахуй цагаа эргээд нэг яриач?

-Бандихүү багш намайг бөхийн хөдөлмөр рүү хөтөлсөн хүн л дээ. Чин үнэнийг хэлэхэд би барилдах сонирхол багатай оюутан байлаа. Яагаад ч юм бэ, эрдэм номын тал руугаа илүү сонирхолтой байж. Түүний гэрч нь Монголын их, дээд сургуулиудын оюутны эрдэм шинжилгээний уралдаанд түрүүлээд авсан “Гранпри” шагнал надад үлдсэн.

-Чухам ямар сэдвээр ажиллаж байсан юм бэ?

-Нэгэнт орхичихсон ажил, сэдвийн талаар ярих хэрэг байна уу?

-Амьдрал сонирхолтой шүү дээ. Оюутан ахуйдаа сонирхож байсан сэдвийг нэг тодруулаад ярьчихъя.

-Модны үртсийг малын тэжээл болгон ашиглах, үйлчлэлийн аргыг оролдсон ухаантай юм. Тэгж байтал Бандихүү багш, Давааням авга хоёр хүчлээд бөхийн хүрээнд хөл тавиулсан. Тэгээд унаж, давсаар 2007 онд улсын цолонд хүрч, буруу замаар ороогүйгээ ухаарсан.

-Улсын цолтон болохоосоо өмнө аймаг, цэргийн наадамд түрүүлж байхдаа буруу замаар явж байна гэж бодож явсан гэж үү?

-Онож уу, алдаж уу гэдгийг таньж гүйцээгүй л гэсэн үг.

-Өөрийн тань хэлснээр 2007 оны наадам шинэ сонголтын буруу зөвийг хагалсан төдийгүй, цаашид өсөж дэвжихийн суурь болсон нь мэдээж. Тэр наадмын тухай эргээд бодоход даваа бүхэн өчигдөр шиг санагдаж байгаа даа?

-Нэгийн даваанд Ганбагана нэртэй залуутай таарсан. Хоёрын даваанд барилдсан Ш.Жаргалсайхан минь өнгөрсөн зуны наадмаар улсын начин болж бид бүхнийг баярлуулсан. Гурвын давааны төгсгөлийн өмнөх дүйцэд босч, Б.Золбаяр гэдэг сайхан залуутай барилдав. Тэр минь аймгийн арслан цолтой байж билээ. Дөрвийн даваанд Улсын заан Д.Амгаланбаатартай оноолтоор таарсан. Тавын даваанд ам авсан улсын аварга, арслан заан, харцага, начин цолтой 15 бөх Ду.Батбаяр бид хоёрыг тунаагаад үлдээчихэж. Сонирхолтой нь зургаагийн даваанд дахиад л Л.Нямсүрэнтэй тунаж, санаархаж явсан улсын начин цолоо алгасч, харцага цолтны бүлд нийлсэн. Долоогийн даваанд мөн л тунаж, улсын заан цолтой барилдсан Х.Мөнхбаатарт ойччихсон. Х.Мөнхбаатар тэр наадмаар түрүүлээд арслан болж байлаа. Аль ч утгаар бодсон сайхан шүү, тэр наадам.

-Тийм ээ, шинэ арслантай, гарьдтай, хоёр харцага, долоон начинтай тэр наадмын данс бүртгэлийг эргээд сонирхсон хүмүүст олон дурсамж санагдах нь мэдээж. Тэр наадмаас эхлүүлээд өөрөө улсын баяраар тасралтгүй тав шөвгөрлөө. Цолоо ч ахиуллаа. Таны амжилтыг чамлангуй ярилцах хүмүүс хааяа байх юм. Зарим бөхийн хувьд сүүлийн таван наадамд завсаргүй шөвгөрсөн хоёрхон бөхийн нэг гарьдын амжилт мөрөөдлийн гэмээр үзүүлэлт л дээ, миний бодлоор. Өөрийн амжилт, цаашдын зорилгын талаар бөх сонирхогчдод тодруулан ярьж болох уу?

-Миний одоогийн амжилтад сэтгэл дундуур явдаг тэр хүмүүст гомдох, дургүйцэх зүйл алга аа. Надад итгэж, шинэ шинэ амжилт хүсч, хүлээж байгааг нь буруутгах учиргүй. Үнэнийг хэлэхэд нэг их тунхаглаад, туйлын зорилго болгоод олон түмэнд зарлаад байх төлөвлөгөө надад байхгүй ээ. Би ер нь хүмүүсийг баярлуулах л гэж барилддаг. Туйлын зорилго минь энэ. Аминдаа зорилгоо биелүүлсээр яваа. Яагаад гэвэл намайг давахад хүмүүс баярлаад алга ташиж л байдаг. Намайг унахад бас хүмүүс баярлаад алга ташиж л суудаг. Ганбаатар уналаа даа гээд баярладаг бөх сонирхогч байх нь юу л бол. Ганбаатарыг давлаа гээд миний өрсөлдөгч бөхөд баяр хүргэлээ гэж би боддог.

Эрийн гурван наадмын нэгэн үндсэн тулгуур үндэсний бөхийн барилдаан ийм агуулгатай. Хүмүүс наадам үзнэ, баяр үзнэ гэцгээдэг. Наадам баяр болдог. Бөхчүүд наадамчдыг төдийгүй, үзэгч сонсогчдыг баярлуулахын тулд бэлтгэлээ базаадаг. Хоёр бөх барилдаж барилдаж хаялцахгүй наадам тарвал хүмүүс нэг их баярлахгүй байлгүй. Бяр тэнхээ, хурд хараа, мэх овсгоо, ухаан бодлоо сорьсоор нэг нь давж, нөгөө нь үлдэнэ. Тэгэх тусмаа улсын наадамд аль нутгийн хэн ч бай шөвгөрөхөд үзэгч түмэн түүнд баярладаг уламжлалтайг хэн хүнгүй л мэднэ. Хэдэн жил барилдах нас байна. Зүлэг ногоон дэвжээн дээр “хэлэх” зүйлээ гүйцээсэн гэж бодохгүй бэлтгэлээ хийж явна даа.

-Харцага болсныхоо хойтон шууд гарьд болсон байх аа.

-Санаандгүй сайхан барилдсан. Наадамд дахин шөвгөрөх, чадвал харцага цолоо батлах бодолтой бүтэн жилийн хөдөлмөрөө зориулсан. Тавын даваанд ам авахаар очиход есөн бөхийн нэр дурайж байв. Э.Энхбаттай барилдахаар шийдсэн. Хойтон жилийн нь наадмаар түүнийг улсын начин болоход овоо л доо гэж бодсон. Аа, тийм. Зургаагийн даваанд Т.Мөнгөнцоож харцагатай тунаад үлдсэн. Долоогийн даваанд Д.Сумъяабазар аваргын аманд очоод ёстой эцэтлээ барилдсан даа.

Наймын даваанд улсын заан цолтой байсан Б.Ганбат намайг амлаж барилдаад өвдөг шороодож, улсын заан биш шууд гарьд цолтны эгнээд оруулсан. Есийн даваанд барилдахаар би анх удаа зүүн талын засуулуудыг ханаруулан гарч байлаа. Намайг хаясан До.Ганхуяг баяр наадамд түрүүлж, Монгол Улсын арслан цолонд хүрч, түмнээ баярлуулсан, бид. Цол авсан хоёр наамдынхаа тухай ярихад ийм л байна. Шөвгөрсөн бусад наадмын тухай бөх сонирхогчид бараг мартаагүй биз. Давтан нуршаад яах вэ. Ингээд болох уу?

-Наадмын тухай яриаг завсарлах бодлыг тань ойлголоо. Дахиад ярих учир ургах биз. Нэгэнт уулзсаных бас хэдэн зүйл тодотгоё. Одоо ном их уншиж байна уу?

-Худлаа хэлээд яах вэ. Тун бага уншдаг болсон. Бэлтгэл дээр очих, тэндээс ирэх хоёрт бэлтгэлийн хугацаанаас дутахгүй цагаа үрж байна. Бас гэр орны ажил төрөл багагүй. Зав муутайхан явах юм.

-Танайх нэлээд өнөр болсон гэл үү?

-Би хувийн амьдралдаа сэтгэл хангалуун явдаг. Манайх дөрвөн хүүхэдтэй. Удам судраараа яривал бид өнөр олуулаа. Аав дээрээ эгч, ахтай. Олон дүүтэй. Монгол ардын аман зохиолын нэг өвөрмөц төрөл ертөнцийн гуравт үр хүүхдийг эрхэмлэж багтаасныг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

-Дал гарсан бидний үеийнхэн эрх биш нэг юм багцаалах нь багцаална. Залуу үеийнхэнд Ертөнцийн гурван баянд юу юу багтдагийг гарьд нэг сануулаач.

-Намайг төрсөн жил “Монгол ардын аман зохиолын номын сан” таван цувралаар гарсан юм билээ. Тэдгээрийг хожуу олж үзэхэд “Ертөнцийн гурав” гарчгийн дор санаж, бодууштай олон зүйл байсан. Тухайлбал, ертөнцийн гурван баян нь нэг биш хувилбараар бичигдсэн байдаг юм билээ. Тэр хувилбаруудыг хэлэх үү?

-Хэлүүлэх санаатай л шалгааж байна даа?

-За, тэр номонд лав л…

Эрдэм ном дээд баян

Үр хүүхэд дунд баян

Эд хөрөнгө адаг баян.

Газар үндсээр баян

Тэнгэр одоор баян

Далай усаар баян.

Эрдэмтэй хүн нэг баян

Өргүй хүн нэг баян

Хүүхэдтэй хүн нэг баян гэхчлэн цөөнгүй хувилбар бий. Манай монголчууд эрдэм номоо эрхэмлэн дээдэлсээр ирснийг эндээс харж болно. Бас үр хүүхдийг ч эрхэмлэдэг байсан нь илэрхий. Ингээд бодохоор дөрвөн хүүхэдтэй айл ертөнцийн гурван баяны нэгэнд одоогоор багтах учиртай болоод байгаа юм гээд инээж суулаа.

-Бөхчүүдийг баян чинээлэг гэдэг тэр утганд дүйж очих нь ээ. Гарьдынх хаана аж төрдөг вэ?

-Ардын аман зохиолоос иш татаж байж асуултын занганд орох нь дээ, би. Үрээр баян гэдгээр хэлбэл овоо л болж байна. Эрдэм номын талаас хэлбэл суурь нь тавигдаад зогсчихсон. Эд хөрөнгө гэвэл улсын наадамд үзүүрлэхэд минь төрөөс мялаасан байны дээж, “Туушин” компаниас минь шагнасан шагнал голлоод бас нутаг нугынхан олон түмний урамшууллыг нэмсээр Баянзүрхэд сууц бариулсан. Манай үл хөдлөх үндсэн хөрөнгө тэр. Нийтийн жишгийг дагаад харьцангуй хожуухан бизнес сонирхож, анхны алхмаа хийлээ. Бүтсэн ч, бүтээгүй ч нүгэлгүй талыг нь эрхэмлэн буян санаж мод тарьсан. Чацарганы суулгацдаа өөрийн бололцооны хэрээр хөрөнгө оруулалт хийсэн. Үр жимсийг нь хүртэх болоогүй ээ. Хожим бидэнд, үр хүүхдэд минь өлзийгөө хайрлаж, өгөөжөө өгөхийг бодоод байгаль дэлхийд хор хөнөөлгүй, дэм тустайг нь эрхэмлээд ийм бизнес сонгон, эхлүүлээд байгаа.

-Чамайг шударга барилдааныг эрхэмлэдэг, бууж өгөхтэй эвлэрдэггүй гээд нэг залуухан бөх ярьж байсан. Өөрийг чинь бууж өг, энэ тэр гэх явдал хааяа тохиолдох уу?

-Бараг үгүй гэхэд болно. Би чинь гуч арай хүрээгүй байна. Зүлэг ногоон дэвжээн дээр ид барилдах нас биз дээ. Одоохондоо намайг буулгах сонирхолтой бөх, бас сонирхогч арай гарахгүй байлгүй.

-Нэг тийм зүйл болоод өнгөрсөн юм биш үү?

-Тэр чинь намайг улсын цолгүй байхад гарсан яриа байх аа!

-Хэзээ тэгсэн юм бэ?

-Цэргийн наадмаар 2006 онд биз дээ. Би тэгэхэд аймгийн арслан болчихсон байсан үе. Цэргийн наадмаар Бат-Эрдэнэ бид хоёр үлдлээ.

-Өнгөрсөн зун Улсын гарьд болдог Жанцангийн Бат-Эрдэнэ үү?

-Тийм л дээ. Тухайн барилдааны цэц байсан Д.Хишигдорж заан надад хандаад, “Давааням ах чинь Бат-Эрдэнэд буугаад өгчихвөл яасан юм бэ. Нутгийн хүүхэд цэргийн арслан болог гэж байна” гэсэн л дээ. Би шуудхан үгүй ээ гээд эргэсэн. Нэг л тийм тохиолдол бий. Том нагацынхаа үгэнд ороогүй надтай түүнээс хойш ийм сэдвээр хэн ч яриагүй өдий хүрлээ. Та олон жилийн өмнө Д.Дамдин аварга бууж өгөөд байдаг бөх биш гэсэн утгатай зүйл бичсэн байсан л даа. Ер нь ахмад, өндөр цолтой бөхчүүд даваа ханасан үедээ хэн нэг бөхийг амлан барилдаад өвдөг шороодохыг бууж өглөө гэх нь үнэмшилгүй гэнэн яриа.

-Өндөр гарьдын даамгай мэх гэвэл юу билээ?

-Өрсөлдөгчийгөө олон унагасан мэхийг даамгай, даацтай гэвэл оновчтой болох уу?

-Тийм санаатай л асууж байна.

-Нэг бөхийг хаясан мэхийг дараачийн даваанд ч юм уу, барилдаанд бид нар чинь хамгаалахыг бодно, хэн нь ч. Даацтай, даацгүй гэхээс биш манай бөхчүүд чинь олон мэхтэй. Эв нь таарвал аль нэгээр нь давахыг бодно. Тэр мэхээ л хийвэл хэнийг ч хаяна гэх дархан мэх надад лав алга, одоогоор. Барилдааны явцад юм гаргахыг бид хичээдэг.

-Бөхчүүдийн ёс зүй, хүн чанарын талаар шүүмжлэнгүй хандлага ер нь тасрахгүй юм даа. Энэ талаар өөрийн чинь бодлыг сонсъё.

-Уучлаарай. Дархан аваргууд, бөхийн холбооны удирдлагууд энэ асуултад хариулбал зохиолтой байх аа. Улсын баяр наадамд ганцхан үзүүрлэсэн бөхийн хувьд энэ сэдвээр бусдад сургаал хэлбэл ахдаж таарна. Монголын бөхийн өнөр бүлийн нэгний хувьд бусдынхаа алдар хүндийг хөөдөхгүйн тулд юуны өмнө өөрөө биеэ зөв авч явахыг хичээдэг. Нутгийнхаа залуу бөхчүүдийн заримд ганц нэг үг хэлнэ, тэрүүхэндээ. Үглэж хэлснээр биш, биеэрээ үлгэрлэж чадвал үр дүн нь илүүг ахмад бөхчүүдийн жишээ харуулах юм даа.

-Хэн хэний жишээ байна?

-Би энд хэн нэгнийг онцлоод яах вэ. Хүн хүнд л авууштай, даган дуураймаар сайн зүйл байдаг шүү дээ. Хэнээс юуг нь авахыг сонирхол, бас ухаан мэднэ. Нөгөө сайн бөхөд чинь бас дутагдал байгаа. Огт өөгүй онцгой сайн хүн ер нь байдаг юм уу?

-За бидний энэ удаагийн яриа өндөрлөж таарах нь. Бөх сонирхогч түмнээ дахин дахин баярлуулж яваарай.

-Хичээе ээ.

Р.ЧУЛУУН

Хуваалцах/Тэмдэглэх

Г.ЭРХЭМБАЯР АРСЛАН ТЭРГYYЛЖ ЭХЭЛЛЭЭ
“ТЦ” сониноос гаргаж буй туулай жилийн бөхийн чансаа бариандаа хүрэхэд улам ойртсоор. Цагаан сар хүртэл сар гаруй л хугацаа үлдсэн энэ үед оны тэргүүн болоод шилдэг наймын төлөөх өрсөлдөөн улам сонирхолтой болж ирлээ. Сүүлийн чансаанд Хууль, зүй, дотоод хэргийн алба байгуулагдсаны 100 жил, ардчилсан хөдөлгөөн өрнөсний 22 жил, Баянзүрх хайрханы хишиг болон Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойд зориулсан гэсэн дөрвөн барилдааны дүн орсон юм.

Отгон арслан Г.Эрхэмбаяр эдгээр барилдаануудаас 5800 оноо “бөөндөж” чансааны тэргүүн байрт орж ирлээ. Тэрбээр Баянзүрх хайрханы хишиг барилдаанд түрүүлж, 4000 оноо авсан нь ийн дэвшихэд нөлөөлжээ. Чансааг тэргүүлж байсан улсын аварга С.Мөнхбат нэг барилдаанд түрүүлж, нэг барилдаанд үзүүрлэснээр 3300 оноо авсан байна. Харин сүүлийн барилдаануудад зодоглоогүй заан Ч.Санжаадамба гурав руу уруудлаа. Энэ удаагийн чансааны онцлох бөх нь харцага Ө.Бат-Орших байв.

Тэрбээр Баянзүрх хайрханы хишиг барилдаанд үзүүрлэж, Ардчиллын ойгоор түрүүлснээр оноогоо 5000 гаруйгаар ахиулсан юм. Ингэснээр тэр 23-аас есдүгээр байр хүртэл урагшилжээ. Одоо Бат-Орших наймд жагсаж буй Д.Ганхуягаас ердөө 200 оноо дутуу тул үлдсэн барилдаануудад гайгүй хүч үзэхэд анх удаа оны шилдэг найман бөхийн тоонд багтах боломжтой. Чансааны шилдэг 64-д аймгийн арслан Б.Пүрэвсайхан дэвшиж, олимпийн аварга, аймгийн арслан Н.Түвшинбаяр хасагджээ.

Одоо хуваарь ёсоор Цагаан сар хүртэл гурван барилдаан үлдсэн. Энэ гурван барилдаанаас оны тэргүүн болоод шилдэг найман бөхийн нэр тодрох учиртай.

Нэр                                Оноо     + оноо

1.(3) у.а Г.Эрхэмбаяр                     23050    5800

2.(1) у.ав С.Мөнхбат                       21350    3300

3.(4) у.а Х.Мөнхбаатар                    18050    2300

4.(2) у.з Ч.Санжаадамба                  17750   0

5.(5) у.з Д.Рагчаа                            14300   300

6.(6) у.з М.Өсөхбаяр                       13450    650

7.(7) у.з Б.Соронзонболд                 13180   1700

8.(10) у.а Д.Ганхуяг                         12550   1350

9.(23) у.х Ө.Бат-Орших                     12350  5150

10.(8) у.г Н.Ганбаатар                       12010  600

11.(14) у.г Ж.Бат-Эрдэнэ                   11530 2200

12.(9) у.х Т.Өсөх-Ирээдүй                  11250 0

13.(13) у.х Ц.Содномдорж                  10850 1500

14.(17) у.н Б.Сангисүрэн                     10820 2450

15.(12) у.н Э.Энхбат                            10750 500

16.(11) у.з Д.Баасандорж                     10500 0

17.(15) у.н Б.Батмөнх                           9700  450

18.(16) у.х А.Цацабшир                        9550  800

19.(20) у.н Ду.Батбаяр                          9250 1550

20.(26) у.н Ц.Одбаяр                            8400 2400

21.(18) у.г М.Баяржавхлан                   8300   0

22.(19) у.н Б.Гончигдамба                    8250  500

23.(21) у.х Ө.Даваабатар                      7750  300

24.(24) у.х А.Бямбажав                        7750 1000

25.(22) а.а Ш.Мөнгөнбаатар                  7550 100

26.(25) у.х Л.Пүрэвжав                         6400  0

27.(28) у.з Ц.Мягмарсүрэн                   6250  900

28.(27) у.н Ш.Жаргалсайхан                  5980 100

29.(32) а.а О.Гантулга                          5350 1000

30.(29) у.н С.Батсуурь                         5080  250

31.(30) у.н Ш.Уламбаяр                       4730  0

32.(31) у.н М.Эрдэнэбат                      4630  0

33.(38) у.н Ж.Чулуунбат                      4500 300

34.(37) а.а Ч.Батчулуун                       4500 250

35.(36) у.н Ш.Тогтохбаяр                      4350 100

36.(33) даян.ав. Г.Өсөхбаяр                4300   0

37.(34) у.а Д.Азжаргал                       4300   0

38.(53) у.н Ч.Баянмөнх                      4300 900

39.(35) у.н Ч.Цогбаяр                         4300 0

40.(48) у.н Н.Батзаяа                          4260 700

41.(39) а.н Л.Цээсүрэн                       4200 0

42.(42) а.а Б.Одгэрэл                        4150 150

43.(50) а.а Р.Пүрэвдагва                  4130  650

44.(40) а.з Б.Ганзориг                       4070   0

45.(41) у.а Б.Ганбат                          4000   0

46.(43) у.н А.Батмөнх                       4000   50

47.(62) а.а Л.Шинэбаатар                  3930 800

48.(44) у.г И.Доржсамбуу                  3780 0

49.(59) у.н П.Ганхүү                          3700 550

50.(57) а.а Бо.Батжаргал                   3700 500

51.(45) а.а А.Алтанхуяг                     3680 0

52.(47) а.а Б.Дэлгэрсайхан                3680 100

53.(58) а.з Л.Батзориг                        3650 450

54.(46) у.н С.Багахүү                         3620 0

55.(49) у.з Б.Сайнбаяр                      3550 0

56.(60) у.х Д.Батболд                       3530 400

57.(54) а.а Н.Батсуурь                      3530 150

58.(56) у.н Б.Амарзаяа                      3500 150

59.(51) у.н Ц.Лхагвасүрэн                 3470 0

60.(52) а.а Ж.Амартүвшин                3430 0

61.(55) у.н Ж.Отгонбаяр                    3360 0

62.(64) а.а Д.Болдбаатар                  3330 250

63.(67) а.а Б.Пүрэвсайхан                3230 300

64.(61) у.х Г.Алтангэрэл                   3130 0

Жич: Хаалтад өмнөх чансааг бичив.

ЧАНСАА БОДОХ АРГАЧЛАЛ

1       2      3       4       5       6       7       8      9

Наадам                                      100    300   600   1200 1800  2500 3600 5000 7000

Цагаан сар, 4 уулын хишиг         80     150    300   600   1000  2000 3000 4000

Улс тунхагласан, Үндсэн хууль   70     130    200   400    800   1500 2400 3600

Бусад                                         50     100   150    300     600  1200  1800 2400

Хуваалцах/Тэмдэглэх

ӨНДӨР ГАРЬД ШИЛДЭГ НАЙМД ОРЖ ИРЭВ
Манай сонины бөхийн уламжлалт чансаа шинэчлэгдэн гарлаа. Энэ удаагийн чансаанд улсын начин цолд хүндэтгэл үзүүлэх, Худалдааны салбар үүсч хөгжсөний 90 жил, Улс тунхагласны 87 жилийн ойн гэсэн гурван барилдааны дүн орсон юм. Өмнөх чансаагаар отгон аварга С.Мөнхбат, шинэ заан Ч.Санжаадамба, арслан Г.Эрхэмбаяр нар багахан онооны зөрүүгээр эхний гурван байрыг эзэлж байгаа талаар өгүүлсэн. Тэгвэл эдгээр бөхчүүд сүүлийн барилдаануудад зодоглоогүй тул байрт нь өөрчлөлт орсонгүй. Энэ нь араас ойрхон нэхэж явсан бөхчүүдэд сайхан боломж олгосон ч Х.Мөнхбаатар, Д.Рагчаа, М.Өсөхбаяр нар үүнийг ашиглаж чадсангүй.

Заан Өсөхбаяр Улс тунхагласны барилдааны дунд шөвөгт шалгарсны 800 оноог л нэмсэн бол бусад нь барилдаагүй юм. Харин гарьд Н.Ганбаатар Улс тунхагласны ойгоор найм даван түрүүлж, чансаан дээрээ 3600 оноо нэмснээр 15-аас наймдугаар байр руу дэвшлээ. Өмнө нь шилдэг наймд багтаж байсан Т.Өсөх-Ирээдүй, Д.Баасандорж нар байр ухарсан байна. Одоо өндөр гарьд үлдсэн барилдаануудад энэ байраа хадгалж чадвал оны шилдэг найман бөхийн тоонд гурав дахь удаагаа багтах болно. Тэрбээр өмнө нь 2008, 2010 онд шилдэг наймын тоонд орж байв. Гэхдээ туулай жилийн чансаа эцсийн дүнгээ гаргахад дахиад хэдэн барилдаан үлдсэн тул бөхчүүдийн байрт ямар ч өөрчлөлт гарч болно.

Т.Өсөх-Ирээдүй, Д.Ганхуяг, Д.Баасандорж, Э.Энхбат, Ц.Содномдорж, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батмөнх нар “улаан шугам”-ны гадна бичигдэж байгаа ч наймдугаар байрын бөхөөс нэг их хол хоцроогүй. Тиймээс үлдсэн барилдаануудад гайгүй хүч үзвэл эдний хэн нь ч шилдэг наймд шалгарах боломжтой. Энэ удаагийн чансааны хамгийн хол үсрэлтийг улсын начин Ч.Баянмөнх, П.Ганхүү нар хийжээ. Сэлэнгийн өндөр начин Улс тунхагласны ойгоор тав, Худалдааны салбарын барилдаанаар гурав давж, чансаан дээрээ 950 оноо нэмснээр 18 байр урагшилж, 53-д бичигдсэн байна. Тэгвэл П.Ганхүү начин начин цолд хүндэтгэл үзүүлэх барилдаанд дөрөв, Худалдааны ойгоор гурав, Улс тунхагласны ойн барилдаанд дөрөв давж, 850 оноо авснаар мөн 18 байраар дэвшсэн юм.

Нэр                              Оноо + оноо

1.(1) у.ав С.Мөнхбат                 18050      0

2.(2) у.з Ч.Санжаадамба           17750     0

3.(3) у.а Г.Эрхэмбаяр                17250    0

4.(4) у.а Х.Мөнхбаатар              15750    0

5.(5) у.з Д.Рагчаа                       14000    0

6.(6) у.з М.Өсөхбаяр                  12800    800

7.(9) у.з Б.Соронзонболд          11480    1400

8.(15) у.г Н.Ганбаатар               11410    3600

9.(7) у.х Т.Өсөх-Ирээдүй            11250    0

10.(10) у.а Д.Ганхуяг                  11200    1500

11.(8) у.з Д.Баасандорж             10500    0

12.(14) у.н Э.Энхбат                   10250   2400

13.(17) у.х Ц.Содномдорж          9350    1800

14.(11) у.г Ж.Бат-Эрдэнэ           9330     280

15.(13) у.н Б.Батмөнх                 9250    1270

16.(21) у.х А.Цацабшир               8750   1800

17.(20) у.н Б.Сангисүрэн             8370  1370

18.(12) у.г М.Баяржавхлан           8300   0

19.(16) у.н Б.Гончигдамба           7750    0

20.(28) у.н Ду.Батбаяр                 7700     2500

21.(18) у.х Ө.Даваабатар             7450    0

22.(19) а.а Ш.Мөнгөнбаатар        7450    100

23.(23) у.х Ө.Бат-Орших               7200    800

24.(25) у.х А.Бямбажав                 6750    820

25.(22) у.х Л.Пүрэвжав                  6400    0

26.(24) у.н Ц.Одбаяр                    6000    0

27.(26) у.н Ш.Жаргалсайхан        5880   0

28.(27) у.з Ц.Мягмарсүрэн            5350   0

29.(29) у.н С.Батсуурь                  4830  130

30.(37) у.н Ш.Уламбаяр                4730  550

31.(33) у.н М.Эрдэнэбат                4630  350

32.(32) а.а О.Гантулга                   4350  50

33.(30) даян.ав. Г.Өсөхбаяр          4300   0

34.(31) у.а Д.Азжаргал                   4300   0

35.(35) у.н Ч.Цогбаяр                     4300   100

36.(40) у.н Ш.Тогтохбаяр               4250    450

37.(34) а.а Ч.Батчулуун                  4250   0

38.(41) у.н Ж.Чулуунбат                 4200    400

39.(36) а.н Л.Цээсүрэн                    4200   0

40.(44) а.з Б.Ганзориг                     4070    470

41.(38) у.а Б.Ганбат                        4000   0

42.(42) а.а Б.Одгэрэл                      4000   200

43.(39) у.н А.Батмөнх                     3950   0

44.(43) у.г И.Доржсамбуу               3780   0

45.(48) а.а А.Алтанхуяг                  3680 330

46.(46) у.н С.Багахүү                      3620 70

47.(49) а.а Б.Дэлгэрсайхан            3580 230

48.(53) у.н Н.Батзаяа                     3560 380

49.(45) у.з Б.Сайнбаяр                  3550 0

50.(58) а.а Р.Пүрэвдагва               3480 430

51.(50) у.н Ц.Лхагвасүрэн              3470 220

52.(47) а.а Ж.Амартүвшин           3430 0

53.(71) у.н Ч.Баянмөнх                 3400 950

54.(62) а.а Н.Батсуурь                 3380 430

55.(56) у.н Ж.Отгонбаяр              3360 250

56.(51) у.н Б.Амарзаяа                3350 150

57.(52) а.а Бо.Батжаргал            3200 0

58.(63) а.з Л.Батзориг                 3200 250

59.(77) у.н П.Ганхүү                    3150 850

60.(54) у.х Д.Батболд                  3130 0

61.(55) у.х Г.Алтангэрэл              3130 0

62.(60) а.а Л.Шинэбаатар           3130 180

63.(57) а.а Н.Түвшинбаяр          3100 0

64.(59) а.а Д.Болдбаатар           3080 130

65.(72) а.а Б.Батхуяг                  3080 650

Жич: Хаалтад өмнөх чансааг бичив.

ЧАНСАА БОДОХ АРГАЧЛАЛ

1           2       3      4         5        6        7         8         9

Наадам                                       100       300   600  1200 1800    2500   3600  5000 7000

Цагаан сар, 4 уулын хишиг         80       150    300  600   1000    2000   3000  4000

Улс тунхагласан, Үндсэн хууль 70         130    200  400   800     1500   2400  3600

Бусад                                           50       100     150  300   600     1200   1800  2400

Хуваалцах/Тэмдэглэх

МОНГОЛ УЛСЫН АВАРГА С.МӨНХБАТ: УЛСЫН НААДМЫН ТҮРҮҮ ДАХИАД БАЙГАА ГЭЖ БОДДОГ
Дөрвөн тэгш ой тохиосон өнөө жилийн баяр наадмаар улс орны өнцөг булан бүрээс ирсэн хүчит 1024 бөх зодоглоход Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын харцага Сүхбаатарын Мөнхбат арав даван түрүүлж, Монгол Улсын 20 дахь аварга болсон билээ. Отгон аваргыг Д.Бумбаяр зааны “Алдартан” клубт бэлтгэлээ базааж байх үед нь “олзолж”, “Таван цагаригийн бөхийн өргөө” буландаа урин уулзаж ярилцлаа.

-Аваргын бэлтгэл сургуулилт хэр жигдэрч байна вэ?

-Одоо л ерөнхийдөө жигдэрч эхэлж байна. Нэг хэсэг сагс тоглох зэргээр хөнгөн бэлтгэл хийсэн. Өнөөдөр л барилдааны бэлтгэл хийлээ.

-Сая Ц.Содномдорж харцагатай бэлтгэл хийж байгаа харагдлаа. Өнөөдөр та хоёрын даваа, унааны харьцаа хэд хэд болчихов?

-Нэлээн олон барилдлаа. Даваа, унаагаа сайн тоолсонгүй ээ. Харцага сайн байна лээ.

-Та нэлээн жин нэмсэн харагдана?

-Наадмаас хойш бэлтгэл сайн хийгээгүй болохоор жин нэлээн нэмэгдчихлээ. Одоо бэлтгэлээ сайн хийж, хуучин хэвэндээ орох санаатай. Бэлтгэл жигдрээд эхэлчихвэл гайгүй байх аа.

-Дээр ярихад цолныхоо найрыг хийх гээд зав муутай байна гэсэн. Найр сайхан болсон уу?

-Найр сайхан боллоо. Аравдугаар сарын 20-нд цолныхоо найрыг хийсэн. Энэ өдрийг сонгож хийсэн минь бас учиртай. Яагаад гэвэл би 10 давж түрүүлээд 20 дахь аварга болсон. Тийм болохоор энэ тоог бэлэгддэг юм. Миний машин ч ийм дугаартай. Ийм бэлгэдэлтэй өдөр аварга, арслан гэсэн хоёр том цолныхоо найрыг хийлээ. Хүмүүс их цугласан, том найр болсон.

-Гурван жил дараалаад найр хийчихэв үү?

-Тэглээ (инээв). Өмнө нь начин, харцага цол, харин энэ жил аварга цолны найр хийлээ. Энэ жил овоо туршлагатай болсон. Дээрээс нь аваргын найр гэдэг утгаараа гоё болж өнгөрлөө.

-Та энэ жил наадмаас өмнөх барилдаануудад түрүүлж, үзүүрлээд бэлтгэл сайтай байсан. Тэгэхээр цолоо ахиулж барилдах зорилготой байсан байх. Харин аварга цол хүртэнэ гэж төсөөлж байв уу?

-Би өмнө нь аймгийн заан байхдаа аймгийн арслан болчих юмсан гэж мөрөөддөг байлаа. Дараа нь улсын цол бодож эхэлсэн. Тэгээд цол авсныхаа дараа түүнийгээ ахиулах юмсан гэж хүссэн. Харин цолоо ахиулсныхаа дараа “Ер нь бөх болж төрсний хэрэг яг юу юм бэ” гэсэн том асуултыг өөртөө тавьж үзсэн л дээ. Хүн болгон салбарынхаа өндөрлөгт нь хүрэхийг мөрөөддөг. Тэр ч утгаараа төрийн наадамд түрүүлж үзэх юмсан гэж хүсдэг байлаа. Энэ жилийн хувьд ямар ч байсан дээгүүр барилдаж, цолоо ахиулна гэсэн бодолтой байсан.

-Наадмын өмнө О.Балжинням аварга “Энэ жил Мөнхбат заан цол хүртэнэ” гэж ярьж байсан гэсэн. Тэгэхээр нутгийн аварга таныг дээгүүр барилдана гэдгийг мэдэрч дээ?

-Балжинням аварга өнгөрсөн жил яг гардаж бидний бэлтгэлийг хийлгэсэн. Өөрөө наадамд олон жил барилдаж, түрүүлж байсан хүн хэн нь сайн барилдах нь вэ гэдгийг анзаарсан байх л даа.

-Улсын наадамд хийсэн барилдааныхаа талаар өмнө нь олон ярьсан байх. Гэхдээ наадмын барилдаануудаа дахин нэг ярьж өгөхгүй юу? Долоо давж, зааны болзол хангасны дараа дотор уужраад сайхан байх?

-Мэдээж тэгэлгүй яахав. Даваагүй даваагаа давж, заан гэсэн том цолны босго алхсандаа их баярласан. Өнгөрсөн жил би энэ даваанд тунаад унасан. Би өмнө нь зургаагийн даваанд барилдаж байхдаа жаахан бэртэл авсан юм. Түүндээ эмзэглэж байсан ч өөрийгөө ялж чадан долоо давчихаад бахархах сэтгэл төрж л байлаа. Д.Рагчаа заан бол бөхчүүд дундаа бяртай, том цол руу зүтгэх хэмжээний мундаг бөх. Тиймээс зааныг давчихаад ир орсон л доо. Миний бэлтгэл гайгүй байгаа юм байна гэдгээ тэр үед мэдэрсэн.

-Тэр үед түрүүлж болох юм байна гэсэн бодол төрсөн үү?

-Тухайн үед түрүүлэх талаар бодоогүй ээ. Ямар ч байсан өмнөө таарсан өрсөлдөгч болгонтойгоо бүх юмаа шавхаж барилдана гэж бодсон. Өмнөх жилүүдийн улсын наадмаар би шинэ цол авсандаа баярлаад дандаа яарч барилдаад унасан. Түүнээс биш дутуудаа унаж байгаагүй. Тиймээс энэ жил алдаагаа давтахгүй байх юмсан гэж хичээсэн. Мэдээж том цолыг ээлж дараалан авахаар сэтгэл хөдлөөд баярлаад гүйчихмээр л санагдана. Гэхдээ дараагийн даваа байгаа гэж бодоод өөрийнхөө сэтгэл хөдлөлийг дарж байлаа.

-Наадамд дээгүүр барилдана гэж үнэлэгдсэн Ч.Санжаадамбыг та шийдсэн мэхээ хийж давсан. Тухайн үед ийм мэх хийнэ гэж төлөвлөсөн байсан уу?

-Санжаадамба бол манай үеийнхэн дундаа бяртай, хүчтэй сайн залуу. Том цол руу зүтгэж байгаа бөх. Би тухайн үед бүх юмаа дуустал барилдана гэж бодсоноос ийм мэх хийнэ гэж төлөвлөөгүй. Тэгээд барилдааны явц дунд л мэх ороод ирсэн.

-Үзүүр, түрүүнд Г.Эрхэмбаяр арсланг хаясан барилдааныхаа талаар…

-Би арсланг өмнө нь давж байсан. Тиймээс унах болов уу, яах бол гэсэн бодол төрөөгүй. Ямар ч байсан шийдсэн мэхээ хийж, сайхан барилдъя гэж бодсон. Тэгээд хөдөлгөөд, барилдааны санаачилгыг авах гэж их үзсэн. Гэхдээ Эрхэмбаяр арслан бяртай, олон жил барилдсан туршлагатай болохоор тэр бүр хөдөлж өгөхгүй хэцүү байсан. Нэлээн цуцасхийж байгаад хийн дээр нь мэх хийж давсан даа. Давчихаад “Би чадлаа даа” гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирсэн. Би өмнө нь “Хэрвээ улсын наадамд түрүүлчихвэл ингэнэ, тэгнэ” гэх зэргээр мөрөөддөг л байсан. Харин яг түрүүлчихээд туг тойрч явахад яагаад ч юм тийм айхтар сэтгэгдэл төрөөгүй. Гэхдээ аварга цолныхоо тэмдийг зүүхдээ огшиж байсан даа. Би бөхчүүд дундаа жижиг биетэйд нь орно. Тийм болохоор хүмүүс намайг том цолны даваанд гарч ирнэ гэж тооцоолоогүй байх. Тэр бодлыг нь эвдэж, улсын наадамд түрүүлсэндээ их баярласан.

-Наадмын дараах хэд хоног өөрийнхөө амжилтад итгэмээргүй юм шиг санагдана биз?

-Өө, тэгэлгүй яахав. Заримдаа хүмүүс “Аварга аа” гэж дуудахаар өөр хүнийг дуудаад байгаа юм шиг санагдана.

-Увсынхан тэгш ойн жилийг авдаг гэсэн яриа бий. Энэ талаар наадмын өмнө мэдэж байсан уу?

-Манайхан “Увсын бөхчүүд тэгш ойн жилийг авах ёстой” гэж ярьж л байсан. Миний хувьд тэр яриаг нэг их ойшоогоогүй. Харин наадмын бэлтгэл дээр тоглоомоор “Энэ жил түрүүлнэ ээ. Өмнө нь дандаа Увсын хар бөхчүүд түрүүлж байсан. Би та нараас илүү харлачихсан байна. Тийм болохоор энэ жил түрүүлнэ” гэж маазарч байсан. Одоо манай найз нар “Чи өөрийгөө мэдэж байсан юм уу” гэдэг юм. Амны бэлгээс ашдын бэлэг гэдэг нь нөлөөлсөн юм болов уу.

-Сүүлийн үед бөхчүүдийн жин нэмэгдэж, ихэнх барилдаан барьц сонгосон байдлаар өндөрлөж байгаа. Харин энэ жил та түрүүлэхдээ бараг барьц сонгоогүй. Энэ нь өөрөөр барилдаад амжилт гаргаж болох юм байна гэдгийг харуулсан хэрэг байх?

-Би Д.Рагчаа заантай барьц сонголцсон. Харин бусад барилдаандаа барьц сонгоогүй. Ер нь аль болох хурдан барилдах сонирхолтой. Гэхдээ бяртай хүн мэх хийлгэхгүй хориод байвал яах аргагүй барьц сонголцоход хүрнэ. Наадмын өмнө би барьц сонгооны бэлтгэл хийж байсан нь нөлөөлсөн байх. Одоо барилдаж буй бөхчүүдийн жин 110 кг-аас дээшээ гарчихаад нэгэндээ илт бярдуулахаа больчихож. Дандаа том биетэй, масстай бөхчүүд болсон. Бас далбаа, сэнжиг, шуудаг нь барьц өгөхөөргүй нарийсаад ирсэн. Үүнээс болж бөхчүүдийн хийдэг мэхнүүд хоригдоод байна. Тэгэхээр барьц сонгоо их гарах болсон. Миний хувьд энэ жил өөрийнхөө давуу тал болох хурдыг онцлог барилдаантайгаа хослуулж чадсанаар амжилтад хүрлээ.

-Таныг дөрвөн мөчиндөө тэнцүү бяртай гэж сонссон. Ийм бярыг яаж олж авдаг юм бол?

-Тэрийг ёстой мэдэхгүй юм. Миний хувьд хүчний бэлтгэл бараг хийдэггүй. Багадаа газар тариалангийн ажил хийдэг байсан нь тамир суухад нөлөөлсөн байх.

-Таны наадмын өглөө хэрхэн өнгөрдөг бол?

-Мэдээж бөх хүн зодог, шуудаг, дээл малгайгаа хүндэлж, арц хүжээр ариулаад дээшээ тавьж хононо. Тэгээд өглөө нь цайныхаа дээжийг хангай дэлхийдээ өргөөд гарч өгнө дөө. Би урьд өмнөх жилүүдэд хүлээлтийн байдалтай, догдлоод олигтой унтаж чаддаггүй байсан. Харин энэ жил сайхан амарсан шүү.

-Наадмын үеэр хоол, цайгаа тохируулах гээд асуудал гарна биз?

-Мэдээж тэгэлгүй яахав. Хэтэрхий их идчихвэл хөдөлж чадахаа байчихна. Их өлсвөл ядарна. Тэр болгоныг тааруулах хэрэгтэй болно. Бас ууж байгаа юмаа хүртэл зөв сонгох хэрэгтэй. Миний хувьд гар хөл сарвайлгаад, ядраагаад байхгүйг нь бодож хар цай голдуу ууна. Ер нь наадмын дэвжээ гоё шүү дээ. Бүтэн жилийн бэлтгэлээ хоёрхон өдөрт шалгуулах болохоор хүн бүр л дор бүрнээ хичээнэ.

-Нэг үе зургаан залуу заан хоорондоо эн тэнцүү өрсөлдөж, тэдний нэг нь л улсын наадамд түрүүлнэ гэж таамагладаг байлаа. Харин ойрын үед наадмын үзүүр, түрүүнд хүрч барилдах бөх таны бодлоор хэн бэ?

-Би үеийнхнээсээ түрүүлээд том цол хүртлээ. Миний араас гарч ирэх бөх олон байна. Хэрвээ зөв хөдөлмөрлөж чадвал одоогийн залуусаас хэн нь ч дээшээ гараад ирж магадгүй. Өмнө нь түрүүлж, үзүүрлэх бөхчүүдийн нэр тодорхой хүрээнд л яригддаг байсан бол одоо бөхийг тааж хэлэхэд хэцүү болсон.

-Таны хувьд барилдаан таарддаггүй, хамгийн эвгүй бөх хэн бэ?

-Бөхчүүд бүгдээрээ л хүнд унахгүйн төлөө бэлтгэл хийж байна. Тиймээс бөх болгон л надад амаргүй өрсөлдөгч болно. Тийм учраас би бүгдэнтэй нь надад эвгүй биш байхаар барилдахыг боддог юм.

-Наадмаар сайхан барилдаж аварга цол авлаа. Одоо энэ цолны үүрэг хариуцлага гэж айхтар зүйл таны өмнө тулгарч байна?

-Миний үеийнхэн хоорондоо “Тийм цол авчихвал яах бол” гэх зэргээр их ярина л даа. Би тэгэхэд “Арслан л болж байвал боллоо” гэдэг байсан. Харин тэр мөрөөдлөө давуулан биелүүлж, аварга боллоо. Аварга цол авсны маргаашаас эхлээд л би олны анхаарлын төвд орсноо мэдэрсэн. Одоо надаар дамжуулж нийт бөхчүүдийг дүгнэнэ. Тийм учраас аварга цолны нэр хүндийг авч явахын тулд алхсан газар болгоноо эргэж харах хэрэгтэй болно. Нийт бөхчүүдийн, цаашлаад аварга цолны нэр хүндийг унагалгүй авч явах юмсан гэж их хичээдэг. Хүмүүс бөхчүүдийг боловсролгүй, мэдлэггүй гэж шүүмжилдэг. Би хувьдаа ард түмний дунд байдаг тэр яриаг өөрчлөх юмсан гэж боддог юм.

-Хүмүүс аварга хүнээс үргэлж давахыг шаарддаг. Нэг ёсондоо аварга цолтой бөх ямар ч барилдаанд үзүүр, түрүүнд хүрч барилдах хэрэгтэй болно. Энэ нь танд дарамт учруулдаг уу?

-Аварга гэдэг цолоор өөрийгөө боочихвол би барилдаж чадахаа байчихна. Би аварга цолтой болохоор унаж болохгүй шүү гэж бодоод байвал барилдаанаа гаргаж чадахгүй. Тиймээс давбал даваад, унавал унаад өөрийнхөөрөө л байна гэж боддог. Бөх хүн хэдийд ч унаж болно шүү дээ.

-Та аварга цол хүртсэнээсээ хойш Гиннесийн барилдаанд анх удаа зодоглосон. Тухайн үед шинэ аварга маань яаж барилдах бол гэж хүмүүс харж байсан. Тэр барилдааныхаа талаар юу хэлэх вэ?

-Хүн болгон шинэ аварга түрүүлэх ёстой гэж байсан л даа. Харин би Санжаадамбад унан үзүүрлэлээ. Гэхдээ унасандаа элдэв юм бодохгүй байгаа. Аварга цолныхоо чансааг цаашид олон барилдаан дээр харуулах байлгүй дээ.

-Та бага насныхаа сайхан дурсамжаас хуваалцаач?

-Хөдөөний хүүхдүүдийн нэгэн адил бөх болно гэж мөрөөддөг байсан. Тэгээд хөлд орох цагаасаа айлын хүүхдүүдтэй ноцолдож, дээл хувцсаа урж өссөн. Манай аав сумын заан цолтой. Тиймээс хүүхдүүдээ бөх болгоно гэж хөөрөгдөнө. Би доороо гурван эрэгтэй дүүтэй. Манайх чинь оройдоо бөөн бужигнасан юм болно. Унтахаасаа өмнө гудсаа дэвсчихээд аавтайгаа нийлээд тавуулаа бужигнуулж өгнө. Баганыхаа хоёр талд зогсчихоод нэгнийхээ цолыг дуудаад л оройжингоо барилдчихдаг байж билээ. Ээж “Та нар гэр буулгалаа” гээд уурлана. Одоо тэр үеэ дурсахад сайхан байна шүү.

-Дүү нараас чинь барилдаж ноцолддог хүн бий юу?

-Манай бага дүү бөхөөр хичээллэж эхэлсэн. Одоо 20 настай.

-Бөх болох замд хөтөлж, гардан бэлтгэсэн багш гэвэл хэн бэ?

-Яг тэгж дагнасан багш гэвэл бараг байхгүй шахуу. Би зургадугаар ангидаа Баруунтуруун сумандаа Эрдэнэтогтох гэж биеийн тамирын багшийн хичээллүүлдэг секцэнд орж, хоёр жил хэртэй явсан. Дараа нь нэг хэсэг бэлтгэл хийлгүй тасарсан. Хотод орж ирээд Хилийн цэрэг, ТИС гээд сургуулиар дамжиж байгаад 2004 оны намар “Шонхор” дээд сургуульд орж, аймгийн арслан Дамдингийн удирдлагад бэлтгэл хийх болсон. Тэгээд 2005 онд аймгийн заан болсон. Дараа нь 2008 онд Ө.БатОрших харцага, С.Батсуурь начин бид гурав Б.Гантогтох гарьд дээр бэлтгэл сургуулилт хийсэн. Тухайн үед барилдаанаас гадна бөх хүн ямар байх ёстой юм, бэлтгэлийг яаж хийдэг юм зэрэг маш олон зүйлийг гарьдаас сурсан. Тэрнээс хойш багшгүй шахам явж байгаад сүүлийн хоёр жил О.Балжинням аваргын удирдлагад бэлтгэл хийж байна.

-Цэргийн арслан цолоо хэзээ авлаа?

-2009 онд цэргийн арслан болсон. Би гурван жилийн дотор үндэсний бөхийн таван цол авсан байдаг юм. Цэргийн арслан болсон жилээ улсын начин цол хүртсэн. Өнгөрсөн жил харцага болоод энэ жил улсын арслан, улсын аварга цолыг дараалан хүртлээ. Ер нь монгол бөхийн бүх цолыг авсан байна шүү. Анх арван жилийн хүүхэд сумандаа болсон тойргийн барилдаанаар сумын начин болж байлаа. Дараа нь сумандаа түрүүлж сумын заан болсон. Тэгээд Хөвсгөл аймагт болсон Д.Дамдин аваргын нэрэмжит барилдаанд аймгийн начин болж, Сүхбаатар аймгийн баяр наадамд үзүрлэж, аймгийн заан авсан. Мөн Увс аймгийн аваргуудын чуулга барилдаанд барилдаад тойргийн аймгийн арслан болсон. Тэгээд 2009 оноос хойш цэргийн арслан, улсын начин, харцага, заан, гарьд, арслан, аварга цол авлаа.

-Аварга болсноос хойш таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бол?

-Мэдээж ахуй амьдралын хувьд тодорхой хэмжээний өөрчлөлт гарсан л даа. Унаж байгаа машинаас эхлээд. Нутгийн ард олон гаргасан амжилтыг минь үнэлж, сайхан машин авч өглөө. Энэ мэтээр өөрчлөлт гарсан. Харин сэтгэл санаа, зан авирын тал дээр бол хэвээрээ. Өөрчлөгдөхийг ч хүсэхгүй байна. Байгаагаараа л байх сайхан.

-Таны өмнөх 19 аварга бүгд өөрийн өөрийн онцлогоороо түүхэнд үлдсэн. Харин та олон жилийн дараа өөрийг чинь ямраар дурсаасай гэж хүсдэг вэ?

-А.Сүхбат аварга уран барилдаанаараа, Х.Баянмөнх аварга олон жил түрүүлсэн, Б.БатЭрдэнэ аварга хамгийн олон түрүүлсэн гээд хүн болгонд өөр өөрийн онцлог бий. Надад нэг хүн “За одоо ингээд аварга гэдэг том түүхийн эхний хуудас эргэлээ” гэж хэлж байсан. Тэрэн шиг миний түүх дөнгөж эхэлж байна. Одоо түүхээ яаж бичих нь зөвхөн надаас л шалтгаална.

-Уучлаарай, таниас нэг эвгүй зүйл асууя. Дөнгөж эхэлж байгаа аваргын түүхийг сэвтүүлэх мэдээлэл зарим сайт дээр гарсан байна лээ. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Аварга Мөнхбат хүн зоджээ гээд л бичсэнийг би уншсан. Ийм мэдээлэл түгээдэг сайтууд үнэн бодитой юм бичиж байгаасай гэж хүсч байна. Миний нэр хүнд унах ч яахав. Цаана нь монгол үндэсний бөхөөр барилдаж буй өчнөөн олон залуусын нэр хүндийн асуудал энд байна. Иймэрхүү ор үндэсгүй мэдээлэл цацсанд харамсаж л байна.

-Бөх сонирхогчид шинэ аваргаа барилдаан болгон дээр харахыг хүсч байгаа. Та цаашид барилдаан алгасалгүй зодоглоод явах уу, эсвэл цөөрүүлэх үү?

-Тухайн үеийн нөхцөл байдлаас л болох байлгүй дээ. Ерөнхийдөө барилдаан бүрт зодоглохыг хичээнэ.

-Улсын наадамд дахин түрүүлэх боломж, нөхцөл танд хэр байгаа бол?

-Мэдээж надад түрүүлэх боломж хангалттай байгаа. Би харих насандаа биш, барилдааныхаа замналыг дөнгөж эхэлж байхдаа том наадам түрүүллээ. Нас залуу байна. Тэгээд ч үеийнхнээсээ түрүүлэн том цол авч, дээр нь гарлаа. Тэгэхээр улсын наадмын түрүүнүүд дахиад байгаа гэж бодож байна.

-Хувийн амьдралынхаа талаар сонирхуулаач?

-Би нутгийнхаа бүсгүйтэй гэрлэсэн. Гэр бүлийн хүн маань прокурорын байгууллагад ажилладаг юм. Нэг охинтой. Охин маань гурван настай.

-Бөхөөс өөр юу сонирхдог вэ?

-Би ан гөрөө нэг их сонирхдоггүй. Спортын бусад төрлүүд, тэр дундаа сагс тоглох дуртай. Харин дуу хууранд тааруухан.

-Гэхдээ аминдаа тулвал дуулчихна биз дээ?

-Тийм үед ч дуулчихна аа. Нэг үеэ бодвол сайжраад байгаа (инээв). Ер нь сүүлийн үед найр хуримд их уригдах шинжтэй. Тиймээс дуулах бэлтгэл сайн хийхгүй бол болохгүй. Манай Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргууд олон жил найр хурим, хүлээн авалтад оролцсон болохоор ямар үед ямар дуу дуулах, юу хэлэхээ сайн мэддэг болчихдог юм билээ.

-Үндэсний бөх маань зөв замаараа хөгжиж чадаж байна уу? Илүү сайн хөгжүүлэхийн тулд яах ёстой талаар таны бодлыг сонирхоё?

-Үндэсний бөх нэг үеэ бодвол сайхан хөгжиж байна. Бидний дээд үеийн бөхчүүдийн хувийн амьдрал, одоо барилдаж байгаа бөхчүүдийн амьдралыг харьцуулахад их ялгаа гарна. Тэр талаараа бол бөх хөгжиж байна. Гэхдээ үүнээс илүү хөгжих ёстой. Хөгжихийн тулд барилдаан бүр шударга, үзүүштэй гоё байх ёстой. Хүмүүс хоёр бөх барьц сонголцоод зогсохыг биш, уран гоё барилдаан харахыг хүсдэг. Тийм барилдаан их гарвал үзэгчдийн тоо нэмэгдэнэ. Ер нь үзэгчгүй бол бөх гэж байхгүй шүү дээ. Монгол Улс маань сайхан хөгжиж байна. Үүнийгээ дагаад үндэсний бөх ч гэсэн илүү хөгжих байх аа.

-Цаг, зав гарган сайхан ярилцсанд баярлалаа.

-За баярлалаа. Танай сониноор дамжуулаад нийт Монголынхоо ард түмэнд өөрийнхөө болон нийт бөхчүүдийнхээ зүгээс монгол бөхийн босоо цагаан хийморь та бүгдийг ивээж явах болтугай гэж ерөөе.

Г.БАЯРСАЙХАН Фотог Г.ЭРДЭНЭТУЯА, Э.ХАРЦАГА

Хуваалцах/Тэмдэглэх

Д.Данзан: Сэргээш хэрэглсэн бөхчүүдийг заалны барилдаанд ч барилдуулахгүй
Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Данзантай холбогдож, Ардын хувьс­галын 90 жилийн ойн наадмаар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон хоёр бөхийн тухай цөөн асуултад хариулт авлаа.

-Сэргээш хэрэглэсэн хоёр бөхийн улсын наадамд барилдах эрхийг хоёр жилийн хугацаатай хассан. Тэд заалны барилдаанд барилдах уу?

-Баяр наадмыг зохион байгуулах комисс бидэнд энэ хоёр бөхийг ямар ч барилдаанд барилдуулахгүй байх үүрэг өгсөн. Саяхан нэг нь барилдаж байсан. Удахгүй ямар ч барилдаанд барилдуулахгүй.

-Бөхчүүдийн цолыг хураахгүй хэвээр үлдээсэнд олон хүн бухимдалтай байна?

-Баяр наадмыг зохион байгуулах комиссоос л тийм шийдвэр гарсан шүү дээ.

-Гэхдээ энэ шударга бус юм биш үү. Нэг бөх сэргээш хэрэглээд цол авчихдаг. Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон ч цолоо хураалгахгүй байна гэдэг. Энэ талаар МҮБХ-ноос Баяр наадмыг зохион байгуулах комисст ямар нэгэн санал хүргүүлсэн үү?

-Хүргүүлээгүй ээ.

-Энэ хэр шудрага вэ. Таны хувийн бодлыг сонирхоё?

-За миний хувийн бодлоор ч яах вэ дээ.

-МҮБХ-гоор сонин сайхан юу байна вэ?

-Улс тунхагласны ойд зориулж 256 бөх барилдууллаа. Үзэгчид ч сайхан хүлээж авч байна. Удахгүй Дөрвөн уулын хишиг барилдаан болно.

-Нэг том барилдаан болно гэсэн. Юунд зориулсан барилдаан бэ?

-Богд хааныг суудалд нь залсны ойд зориулсан хүндэтгэлийн барилдаан. Ирэх сарын 29-нд болно. Анх удаа зохион байгуулагдах болохоор бөхчүүд ч идэвхитэй оролцох янзтай. Бид ч анхаарлаа хандуулж байгаа.

-Хэдэн бөх барилдах вэ?

-Одоогоор тодорхойгүй байна. Болбол 256 бөх барилдуулахаар ярилцаж байгаа. Бараг 256 бөх барилдах байх.

-Удахгүй шинэ жил болно. Танай холбооныхон баяраа хэрхэн тэмдэглэх вэ?

-Манай холбооныхон жилд 30-40 удаа уулзалддаг болохоор баяраа тус тусдаа тэмдэглэнэ.

Хуваалцах/Тэмдэглэх

Гарьд Н.Ганбаатар Улс тунхагласны ойд анх удаа түрүүллээ
Бүгд найрамдах улсыг тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны 87 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өнгөрсөн бямба гаригт Монгол бөхийн өргөөнөө боллоо. Тус барилдаан 1984 оноос хойш 20 удаа зохиогдоход Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан, С.Хүрэлбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, И.Доржсамбуу, Д.Азжаргал, Ч.Санжаадамба гэсэн 11 бөх түрүүлж байжээ. Харин энэ өдөр тэдгээр бөхөөс нэг нь ч зодоглоогүй тул шинэ бөх түрүүлэх нь эхнээсээ тодорхой байлаа. Өнөө жил хүчит 256 бөх (улсын арслан нэг, гарьд хоёр, заан гурав, харцага тав, начин 31, аймгийн арслан 55, заан 20, харцага 18, начин 74, залуу бөх 47) уран мэхийг уралдуулан хүч үзсэн юм. Наадмаас хойш чансаа өндөртэй ийм барилдаан бараг болоогүй (Гиннесийн барилдааныг эс тооцвол) тул бөхийн өргөө үзэгчдээр битүү дүүрсэн байв. Тэр ч байтугай гадуур шагийн тасалбар олдоогүй тул олон хүн орж чадалгүй үлджээ.

Барилдаанд цагаан сарынхтай адил тооны бөх зодоглосон гэхэд түргэн шуурхай болж, бараг таван цагийн дотор дууссан. Шижигнэсэн залуус ёстой л уран мэхийг угсруулан хийж байсан нь үзэгчдийн сэтгэлд нийцсэнийг дурдах хэрэгтэй. Тэр дундаас тавын даваанд тунасан Э.Энхбат, Ж.Чулуунбат хоёрын барилдааныг онцлон дурдах ёстой. Нэг нь жүдо, нөгөө нь чөлөөтөөр хичээллэдэг, хоёул улсаа төлөөлөн дэлхийн дэвжээнд өрсөлдддөг хүчтэнүүд. Тэдний барилдаан удахгүй гэж таамагласан нь талаар болсонгүй. Ж.Чулуунбат Энхбатын хөлийг авч тахимдаад дайрахад нь элдэвтэй начин дагуулж хөмрөөд нисэлттэй хаясан юм. Бөхийн бүх л төрлөөр цэвэр ялалт авах энэ барилдаан Бөхийн өргөөг доргиосон гэж болно. Булганы начин дараагийн даваанд Б.Соронзонболд зааныг хүчийг нь дагуулж, их шөвөгт хүчтэй харцага Ц.Содномдоржийг даацтай хавираагаар шороодуулж, үзүүр, түрүүнд шалгарсан юм. Со харцагын хувьд ойрын үед барилдаан алгасалгүй зодоглож буй ч бэлтгэл сайн ханаагүй бололтой, ихэвчлэн доогуур даваануудад унасан. Тэгвэл энэ өдөр тэр урьдын гялалзсан барилдаанаа гаргаж, тун ч хүчтэй байгаагаа харуулсан юм.

Тавын даваанд Өвөрхангайн аралтай арслан Б.Батдоржийг амлаж, бярдан давж байна лээ. Харин шөвгийн наймд М.Өсөхбаяр заан түүнийг гурван бөхөөс амласан нь сонирхол татаж байлаа. Заан магадгүй цаашид олон таарах өрсөлдөгчтэйгөө гар зөрүүлээд үзье гэсэндээ ийм шийдвэр гаргасан байх. Аймгийн арслан болсноосоо хойш аманд бараг очиж үзээгүй Содномдорж харцага энэ удаа зааныг давуулж барингуут нь сэжиж өргөөд чангахан хаясан юм. Их шөвөгт арслан Д.Ганхуяг гарьд Н.Ганбаатарыг амлаж авснаар Со харцага, Энхбат начин нар тунасан. Ганбаатар өөртэй нь улсын наадмын түрүү булаалдаж байсан арсланг зайлаад давсан бол тунасан хоёрын барилдаанд бага цолтой нь хавираад давсан юм. Харин үзүүр, түрүүний барилдаан нэг их удаагүй.

Энхбат дархан хавираагаа хэд хэдэн удаа хийх гэж оролдсон ч Ганбаатар сайн хамгаалсан. Улмаар гарьд өөрөөсөө жин, чацаар бага өрсөлдөгчөө барьцаар ааглан давснаар улс тунхагласны ойн барилдаанд анх удаа түрүүллээ. Тэрбээр ойрын үед өөрийн хэмжээнд барилдаж чадалгүй хоёр эсвэл дөрвийн давааны нугалаанд өвдөг шороодох нь олширсон. Тэгвэл энэ өдөр хийгүй, нягт барилдаж, учраа бүрээ түвэггүй орхисон юм. Э.Энхбат начингийн хувьд өмнө нь Дөрвөн уулын хишиг барилдаанд найм даван түрүүлж байсан элдэвтэй бөх. Тэр 90 кг-д барилддаг хэдий ч өөрөөсөө жингээр хамаагүй илүү бөхчүүдийг уран мэхээр өвдөг шороодуулж, үзэгчдийг баясгаж байлаа. Булганы начин цаашид энэ эрчээрээ барилдаад байвал илүү том цол хүртэх бүрэн боломжтой билээ.

Хуваалцах/Тэмдэглэх

Ц.БАЯРСАЙХАН: “ХҮНИЙГ ХҮНДЭЛЖ БАЙЖ ӨӨРИЙГӨӨ ХҮНДЛҮҮЛДЭГ ЮМ ШҮҮ” ГЭЖ ӨВӨӨ ААВ МИНЬ ЗАХИДАГ БАЙСАН
Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Ц.Баярсайхантай ярилцлаа. Өдгөө ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны даргаар ажиллаж буй заан ажил ихтэй байсан ч бидний урилгыг уриалгахан хүлээн авсан юм. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд домог мэт алдаршсан 1964 оны луу жилтнүүдийн гол төлөөлөгчдийн нэг түүнтэй хөөрөлдөх мөчид эгэл даруухан, уриалгахан сайхан хүн болох нь эрхгүй мэдрэгдсэнийг дурдахгүй өнгөрч боломгүй.

МОНГОЛ ХҮН БЭЛГЭДЛЭЭРЭЭ АМЬДАРДАГ

-Таны машины дугаар 99-99. Хэдэн онд авсан юм бэ?

-Хамгийн анхны 99-99 байх шүү. 1996 онд авсан санагдана. Хүмүүс ижил тооноос айдаг байхад би зөрөөд авсан.

-Яагаад айдаг гэж?

-“Ижил тоог цагдаа нар амархан цээжилчихнэ” гэдэг юм /инээв/. Гэхдээ цагдаа нараас зугтаж явдаг хүмүүсийн л зан байх.

-Б.Бат-Эрдэнэ аваргын машины дугаар 90-90 хэвээрээ юү?

-Хэвээрээ. Монгол хүн бэлгэдлээрээ амьдардаг. Дуртай тоогоо хараад баясдаг, хийморь лундаагаа сэргээдэг. Манай Р.Раш дарга тавын тоонд дуртай.

-Та Б.Бат-Эрдэнэ аваргын сайн найз. Энэхүү нөхөрлөл хэдий үеэс улбаатай вэ?

-Цэрэг байхын онжавууд, найзууд. Гэр бүлээрээ сайхан нөхөрлөдөг. Би чөлөөт бөх, аварга жүдо гэж явахаар арай хол байсан. Харин сүмо гэж сайхан зүйл гарч ирж, шигшээ багт хамт хичээллэх болсноор илүү дотноссон доо. Үнэхээр агуу хүн шүү. Энэ хүний хамгийн агуу зүйл нь тэвчээр. Жилд ганцхан болдог наадамд 12 /”Монголын нууц товчоо” зохиолын 750 жилийн ойн наадмыг оруулаад/ түрүүлсэн гээд бод доо. Японы сүмо шиг жилд зургаа болдог байсан бол 72 түрүүлэх байсан байна. 1988-1992 оны хооронд жилдээ тохиолдлоор ганц нэг унана. Зарим жил унаагүй. Барилдаанд аварга ирсэн л бол түрүүлдэг байсан. Амьд домог шүү дээ. Аваргатай нэгэн үед барилдаж, зодогны сэнжигнээс атгалцаж явсан бид азтай.

-Ц.Цэрэнпунцаг гарьд Монголд бий юу?

-АНУ-д байгаа. Цаадах чинь ирэхээрээ ярьдаг юм. Бид хоёр их ойр дотно. Яагаад гэвэл нэгдүгээрт овог нэгтэй, хоёрдугаарт манай хоёр аав сайн найз байсан, гуравдугаарт манай ээжийн нутаг. Дөрөвдүгээрт “Эрэл”-ийн хороололд нэг байранд амьдардаг байлаа. Манай байрыг “Заануудынх” гэдэг байсан. Д.Мягмар гуай, Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох, Д.Сумъяабазар бид тав нэг байранд байсан. Харин залуучууд маань аварга, гарьд болоод, Д.Мягмар заан бид хоёр л бууриа сахиж үлдсэн дээ.

НОМ БИЧНЭ ГЭДЭГ ИХ БУЯН

-1964 оны луу жилтнүүдээс улсын цолтой хэдэн бөх яг байдаг юм бэ. Таныг зууны манлай онигооч А.Тэгшээ агсантай хам­тарч “ХХ зууны их асрын өмнө” гэж сайхан ном бүтээсэн болохоор асуулаа?

-Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан, П.Сүхбат гарьд тэргүүтэй 19 бөх байдаг юм. Бүх цолтон бий. Сүүлд П.Сүхбат маань гарьд, Жавхаа /Б.Жавхлантөгс/ харцага болсон.

-Тэрхүү номыг бичих санаа хэрхэн төрсөн бэ?

-Онигооч А.Тэгшээ маань бурхан болчихлоо, хөөрхий. Бид Монголын пионерын ордны үндэсний бөхийн дугуйланд хамт хичээллэдэг байсан. Багын найзууд. Түүнтэй 1998 оны Азийн наадамд явахын өмнө уулзаж ярилцаад ном хийхээр болсон юм. А.Тэгшээ бөхөд үнэхээр дуртай хүн байсан. Бөхийн нэвтэрхий толь байлаа. Түүний цуглуулга агуу. Үнэхээр ховор, гоц авьястай хүн байсан.

Эхэндээ Ардын хувьсгалаас хойших 80 жилийн тухай хийх гэж байсан юм. Гэтэл хуучны аваргуудын тухай материал олдоод, ХХ зууны тухай хийх болсон. Номын нэрийг бид хоёр их бодож өгсөн. Олон талаас нь бодож байж “ХХ зууны их асрын өмнө” гэж нэрлэсэн дээ. Ардын хувьсгалын 80 жилийн ойн наадмын өмнө амжуулж гаргахаар ажилласан. Үнэхээр сайхан ном болсон.

-Ном бүтээхэд хүндрэлтэй зүйл тулгарсан биз?

-Тэгэлгүй яах вэ. “Ийм ном хийж байна. Зургаа өгөөч” гэхэд зарим бөх “Тэгшээ та хоёр онигоонд оруулах гэж байна” гээд өгөөгүй. Харин ном бэлэн болсон хойно “Ийм сайхан ном болно гэж яаж санах юм бэ” гэж байсан. Номынхоо редактороор Х.Зандраабайды гуайг авсан нь болсон юм. Агуу хүн шүү дээ. Энэ саналыг маань дуртай хүлээн авч, өөрөө Хөх хотод очиж хэвлэлийн компаниудтай яриад хэвлүүлсэн. 1100 гаруй хуудастай энэ номыг хэвлэхэд яг зургаан сар болсон. Хуудас бүрийг гараар оёсон болохоор удсан. Ном бичнэ гэдэг их буян. Манай өвөө хэлдэг байсан. “Гурван том буяны нэг” гэж. “Хүнийг хүндэлж байж өөрийгөө хүндлүүлдэг юм шүү” гэж өвөө аав минь захидаг байж билээ.

-Та өөрийнхөө тухай ном гаргая гэж боддог уу?

-Үгүй дээ. Уг нь гаргах ёстой л юм шиг байна лээ. Өөрийнхөө түүхийг ном болгож гаргахыг үгүйсгэхгүй. Гэхдээ арай болоогүй байна.

ХАНЬТАЙГАА НЭГ ШИРЭЭНД СУУСНЫ 31 ЖИЛИЙН ОЙ БОЛЖ БАЙНА

-Та гэргийтэйгээ хэзээ танилцсан юм бэ?

-Б.Оюундэлгэр бид хоёр дунд сургуулийн нэг ангийн, нэг ширээний хоёр. Дээгий маань манай урд талын гудамжинд байсан. Цэргээс халагдаж ирээд л гэр бүл болсон. Тамирчин хүний ар гэр хамгийн чухал. Миний спортод гаргасан амжилт, өдий зэрэгтэй яваа маань ханьтай минь салшгүй холбоотой. Бидний нэг ширээнд суусны 31 жилийн ой болж байна /инээв/. Дунд сургууль төгсөөд 30 жил болчихжээ. Цаг хугацаа мөн хурдан явсан байна шүү.

-Тэгэхээр төгсөх ангидаа нэг ширээнд суусан байх нь ээ?

-Би 17 дугаар сургуульд сурч байгаад Долоон буудалд нээгдсэн 35 дугаар сургууль руу шилжсэн юм. Тэгээд наймдугаар анги төгсөөд 17-доо эргээд ирсэн. Манай хадам аав Архангай аймгийн арслан Б.Батмөнх гэж хүн бий. Бараг ах, дүүгээрээ бүгдээрээ аймгийн цолтон байдаг юм. 1938 онд улсад түрүүлсэн “Эрээн хавиргат” хэмээх Б.Төрбат арслангийн ойрын хамаатан юм билээ. Тэгэхээр манай хүүхдүүд хоёр талдаа бөхийн удамтай гэсэн үг.

-Таны том хүү Б.Төгөлдөр Японд сурч, жүдо бөхөөр амжил­ттай барилдаж байгаа. Хэдэн онд арлын орныг зорьсон билээ?

-2004 онд жүдогийн их сургуульд суралцахаар явсан, энэ зун төгсөнө. Японоос хүмүүс ирээд шалгаруулж авсан юм. Токиогийн нөгөө эрэг дээр байдаг Фүкэ хотод амьдардаг. Өглөө нь хичээлдээ яваад үдээс хойш нь бэлтгэлээ хийдэг. Төөгий мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргалтай хамт нэгдүгээр сургуульд суралцдаг байсан. Хоорондоо их барилдана. Манай хүү аваргын бэлтгэлийн багад нь сайн хангаж өгсөн шүү /инээв/.

-Б.Төгөлдөр 2006 онд Төв аймгийн наадамд үзүүрлэж, айм­гийн заан цол хүртсэн. Цаашид үндэсний бөхөөр барилдах болов уу?

-Тийм шүү. Ө.Даваабаатарт унаж үзүүрлээгүй юү. Цаашид үндэсний бөхөөрөө барилдана аа. Харин энэ жилийн наадмаар бүх Японы аварга шалгаруулах тэмцээн таарчихсан, түүндээ орохгүй бол болохгүй. Таван мужийн тэмцээнд түрүүлж эрхээ авсан юм. Долоон жил сургасан сургуулийнхаа өмнөөс барилдалгүй яах вэ. Япончууд манайхан шиг “За тэгье” гэхгүй л дээ. “Өөрөө л мэд” гэдэг гэсэн. Өөрөө мэдээд наадамдаа хүрээд ирэхээр юу гэж ойлгох юм бэ. Энэ чинь хамгийн аюултай үг байхгүй юу.

-Таны бага хүү бас Японд суралдцаг?

-Тийм ээ. Б.Тэмүүлэн маань мөн Фүкэ хотын ахлах сургуульд суралцахын хажуугаар жүдогоор барилддаг. Сая Монголдоо ирж, залуучуудын УАШТ-ээс мөнгөн медаль хүртээд буцаад явчихсан.

ДОЛООН БУУДЛЫН ГУДАМЖНААС ТАМИРЧИН БОЛСОН

-Таны бөх болох гараа хэрхэн эхэлсэн бэ?

-Би өөрөө Төв аймгийн Баян-Өнжүүл суманд Зорголхайрхан уулын өвөрт төрж, аавынхаа аав, ээж дээр өссөн. Намайг гурван настай байхад манай өвөөгийнх Улаанбаатарт орж ирж, Долоон буудалд байх болсон. Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир гуайн аав улсын арслан Х.Өлзийсайхан гуайнх манайхтай нэг гудамжинд байсан. Арслангийнд Б.Түвдэндорж аварга, “Хужаа” хэмээх Ө.Чүлтэмсүрэн арслан гээд их том биетэй бөхчүүд ирдэг байлаа.

Ө.Эрдэнэ-Очир гуайн том хүү Э.Энхбаяр бид хоёр 17 дугаар сургуулийн нэг ангид суралцдаг байсан. Бид хоорондоо их барилдана, би барахгүй. Цаадах чинь гурван үеийн мундаг бөхийн удамтай болохоороо намайг юу ч болгохгүй хаяна. Манай ангийн охидууд намайг том биетэй болохоор дэмжихгүй, Э.Энхбаярыг балиашиглана. Миний бөх болох гараа ийм сайхан байлаа.

-Хэдэн онд Монголын пионерын ордны дугуйланд орсон бэ?

-Манай өвөө Х.Өлзийсайхан гуайтай их найз. Хоёр өвөө хоёр ачаа 1979 оны намар Монголын пионерын ордны үндэсний бөхийн дугуйланд оруулж, С.Гомбо, О.Цэрэндагва багшийн шавь болгосон. Би дугуйланд ороод гурван сарын дараа 1980 оны өвөл Монголын пионер сурагчдын V спартакиадын 15-16 насны ангилалд түрүүлсэн. Ингэж амжилтын эхлэл тавигдсан даа.

-Хэдэн жилийн өмнө бөхчүүдийн дунд сагсан бөмбөгийн тэмцээн их болдог байсан. Тэгэхэд та багийнхаа Жордан нь байлаа. Хаана ингэж тоглож сурсан юм бэ?

-Долоон буудлынхаа гудамжинд. Жинхэнэ самбардана. Ер нь хүүхэд байхдаа олон спортоор хичээллэдэг байсан. Тэшүүрээр сайн гулгана, хоккей муугүй тоглоно.

-Бөмбөг өшиглөнө биз?

-Том биетэй байсан болохоор голдуу хаалгач болно. Бөмбөгөө хол өшиглөдөг болохоор хүүхдүүд “Чи нэг сайн цөлөөд өг” гэдэгсэн. Ер нь спорт тоглоомдоо сайн байсан. Волейбол тоглохдоо нэг их үсрэхгүй ч гэсэн бөмбөгөө давуулчихна. Гэхдээ яг сагсан бөмбөг шигээ сайн тоглодог байгаагүй л дээ.

-Танд бөхийн удам бий юу?

-Ээжийн талд байгаа. Заан цолтой хүн байсан гэдэг юм. Яг юуны заан байсан юм бол бүү мэд. Манай ээж, нагац ах нарыг харахад том биетэй хүмүүсийн удам гэдэг нь мэдэгддэг юм.

ГЭРИЙНХЭНДЭЭ Ч ХЭЛЭЛГҮЙ ЦЭРЭГТ ЯВСАН

-Хэдэн онд цэрэгт явсан бэ?

-1982 онд чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багт байхдаа найзуудтайгаа дарвиад тэр чигтээ цэрэгт явчихсан хүн шүү дээ. Чөлөөт бөхөөр залуучуудын улсын аварга болчихсон, насанд хүрэгчдээс медаль хүртчихсэн, үндэсний шигшээ багт орох гэж байсан үе. Тэр үед залуучуудын шигшээ багийн тамирчин цэрэгт явдаггүй, улсаас шууд чөлөөлдөг байсан.

-Цэрэгт явах гоё санагддаг байж дээ?

-Тэгэлгүй яах вэ. Явж байгаа хүмүүсийг их сүртэй гаргаж өгнө. Би хөөрөөд ангийнхнаа дагаад цэрэг татлага руу яваад орчихсон. Залуучуудын шигшээ багийн тамирчин гэдгээ хэлээгүй. Гэрийнхэндээ ч хэлэлгүй цэрэгт яваад өгсөн. Карантины баярын барилдаанд түрүүлээд, үүнээс хойш долоо хоноод “Алдар”-т очсон.

-Таныг “Алдар”, “Хүч” нийгэмлэг булаацалдсан байлгүй?

-“Алдар” нийгэмлэгийн Д.Лодой багш “Хүч”-ийн дасгалжуулагч гавьяат тамирчин Ц.Нацагдорж гуайтай булаацалдсан. Би алийг нь ч мэдэх­гүй байж байгаад “Алдар”-т очсон. Тэгэхэд Д.Хадбаатар аварга, Д.Баяраа гарьд, Ч.Гочоосүрэн заан, Ж.Бор харцага, С.Дамдинбазар начин тэргүүтэй мундаг бөхчүүд байлаа.

-Цэргийн заан, арслан цолоо хэдэн онд хүртсэн бэ. Тухайн үеийн цэргийн наадамд улсын цолтнууд зодоглодог чансаатай барилдаан болдог байсан юм билээ?

-“Алдар”, “Хүч” нийгэмлэг баяраа тус­даа хийдэг байсан. “Алдар”-ын наадам арай хүчтэй. Армийн аварга жилд хоёр болно. Би асман цэрэг байхдаа шууд цэргийн арс­лан цол хүртэх боломжтой байсан ч заан болсон. 1983 оны хаврын наадамд 32 бөх тойргоор барилдахад Ж.Бор түрүүлж, Хад ах /Д.Хадбаатар аварга/ хоёр, Гочоо ах /Ч.Гочоосүрэн заан/ гурав, барилдах ид хорхойтой байсан би дөрөв, Д.Баяраа тав, Д.Бадрах зургадугаар байрт орсон юм. Цэрэг хүн тэр олон ахлагч нарын урдуур орж, дөрөвдүгээр байр эзэлнэ гэдэг муугүй амжилт шүү. Цэргийн арслан цол хүртэх байсан ч ямар ч цолгүй байсан тул заан болж, зургадугаар байрт орсон цэргийн заан Д.Бадрахад /одоо улсын начин/ цэргийн арслан цол олгож байсан.

-Намар нь хэрхэн барилдсан бэ?

-Улсын цолтнуудаас Хад ах, Ж.Бор хоёроос бусад нь барилдсан. Тэгэхэд би түрүүлж, Б.Жавхлантөгс үзүүрлэж /одоо улсын харцага/ цэргийн арслан цол хүртсэн. Тэгэхэд “Хүч” нийгэмлэгийн наадамд Б.Бат-Эрдэнэ аварга, С.Сүхбаатар заан хоёр цэргийн арслан болж байсан. Бид дөрөв нэг жилийн арслан юм шүү дээ.

ЗАХ ЗЭЭЛИЙН ХЭЛМЭГДЭЛ ТААРЧИХСАН ЮМ

-Та 1989 оны УАШТ-д улсын начин цол хүртсэн. Тэр үеийн тойргийн барилдаан ямархуу болдог байв?

-Эхлээд хотын аварга шалга­руулах тэмцээн гэж мундаг юм болно. Хотоос шалгарсан найм, хөдөөнөөс шалгарсан 24, нийт 32 бөх тойргоор барилдана. УАШТ дөрөв хоног үргэлжилнэ, өдөрт найман барилдаан хийнэ. Өдөрт олон барилдаан хийхээр сүүлдээ гар атгахаа больдог юм даа. УАШТ-д медаль хүртвэл улсын цол олгох болзолтой байсан. Би гуравдугаар байрт ороод улсын начин цол хүртсэн. Гэхдээ хоёрдугаар байр эзэлж, шууд заан болчих ч боломж байсан.

-Хэрхэн хүч үзсэн бэ. Та тойргийн барилдаанд урамтай барилддаг шүү?

-Ерөнхийдөө Б.Бат-Эрдэнэ, О.Балжин­ням бид гурав үзсэн юм. Аварга маань /Б.Бат-Эрдэнэ/ энгүй тасархай байлаа. Ч.Бямбадорж ч начин цолны төлөө зүтгэж байсан. Би түүнтэй 25 дугаар тойрогт таарлаа. Би Ө.Тулгаа заанд унаад, Балжааг хаячихсан /О.Балжинням аварга/, аваргатай барилдаагүй байсан. Ч.Бямбадорж болохоор Балжаа, Б.Бат-Эрдэнэ хоёрт уначихсан. Би хурдтай байж. Намайг хөл авдаг байсан гэхэд одоогийн залуус гайхдаг юм. Би Ч.Бямбадоржийн суганы хонхороос нь татаад, өндийхөд нь цаад хөлийг нь тахимдаад тэр чигтээ дайраад давсан. Ингэж гуравдугаар байр эзлэх болзлоо ерөнхийдөө хангасан. Тэгэхэд Ч.Бямбадорж их харамсч байлаа. Би сүүлийн тойрогт Б.Бат-Эрдэнэтэй таарч унаж, улсын арслан цолтой байсан аварга нэг ч уналгүй түрүүлсэн.

-Хэрвээ Ө.Тулгаа заанд унаагүй бол заан цол хүртэх байжээ?

-Тийм шүү. Балжааг давсан гэдгээрээ.

-МБАТС-д амжилттай барилдсан бөхөд улсын цол олгодог уламжлалтай байсан. Харин таныг 1992 онд түрүүлэхэд олгоо­гүй. Ямар учраас ингэсэн юм бол?

-Тэр жил Б.Бат-Эрдэнэ гадаадад жүдогийн тэмцээнд оролцохоор яваад барилдаагүй. Би уналгүй түрүүлж, Д.Мөнх-Эрдэнэ хоёр, А.Сүхбат гуравдугаар байр эзэлсэн. Өмнөх найман спартакиадад улсын цол олгосон. Тэр байтугай уналгүй түрүүлсэн бөх аварга болдог байсан. Харин тэр үед зах зээлийн хэлмэгдэл таарчихсан юм. МҮБХ 1990 онд байгуулагдаж, “УАШТ-д улсын цол олгохгүй” гээд заачихсан. Ингээд Д.Хишигдорж бид хэд хэлмэгдчихгүй юу. Манай Хишгээ 1990, 1991 оны УАШТ, дараа жил нь би МБАТС-д түрүүлсэн. Би 1992 онд МБАТС-аас гадна хамт болсон “Их сорилго”-оос алтан медаль хүртсэн. Ер нь бөхийн түүхэнд нэг дор хос алтан медаль хүртсэн хүн байхгүй байх. Бас их сонин юм шүү.

БӨХЧҮҮД БӨХЧҮҮДЭЭ ХАЙРЛАЖ, БӨХЧҮҮД БӨХЧҮҮДЭЭСЭЭ ТӨРДӨГ

-Гэхдээ та дараа жил нь улсын заан цол хүртсэн. Наадмын бэлтгэлээ хаана базаасан бэ?

-П.Сүхбат бид хэд хамт хийсэн юм. Бид хоёр УБДС-ийн чөлөөт бөхийн дасгалжуулагчийн анхны ангид хамт суралцдаг байсан. Би дөрвийн даваанд М.Жамъянпүрэвийг, тавд Р.Гансүхийг, зургаад шинээр начин цолны болзол хангасан Ц.Цэрэнпунцагтай тунаж давсан. Долоогийн даваанд “Том” Сүх­батыгаа давж, заан хэмээх сай­хан цолыг хүртсэн дээ. Найзыгаа давж энэ цолыг хүртсэндээ баярладаг. Хүн бүхэн багадаа аварга, арслан болохыг хүсдэг байсан байх. Харин би “Монгол Улсын заан болох юмсан” гэж боддог байсан.

-Арай илүү зорилт тавьсан бол яах байсан бол?

-Би улсын хоёр цолоо оюутан байхдаа хүртсэн. Политехникийн дээд сургуульд /одоогийн ШУТИС/ байхдаа начин, УБИС-д байхдаа заан болсон. Дахиад нэг сургуульд суралцсан бол арслан болчих ч байсан юм бил үү /инээв/.

-Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарамын нэгэн ярил­цлагыг уншиж байсан юм. “Би П.Сүхбатыгаа зэмлэдэг. 1993 онд Ц.Баярсайханд унасанд нь” гэсэн байсан?

-Бие биенээ дэмжих тийм юм байлгүй яах вэ. П.Сүхбат бид хоёр хүүхэд байхаасаа насаараа хамт барилдсан. Нэг ангид сурч байсан. Хүний амьдралд тийм юм байлгүй яах вэ.

-Та хойтон нь Ч.Бямбадорж зааныг начин цолтой байхад нь долоогийн даваанд тунасан. Найз тань заан болох гээд зүтгэж байхад таны сэтгэл хоёрдсон уу?

-“Барилддаг юм уу” гэж бодож байтал П.Сүхбат ирээд “Бид онжавууд. Нэг нь зааны даваанд тулж ирчихээд байхад барилдаад яах вэ” гэсэн. Яах ч аргагүй унасан. Гэхдээ тэгсний буруу гэж юу байх вэ. Бөхчүүд бөхчүүдээ хайрлаж, бөхчүүд бөхчүүдээсээ төрдөг юм чинь.

-Их аварга Асашёорюү Д.Дагвадорж 1997 оны наадамд тантай барилдсан гэдэг. Тэгэхэд аварга ямархуу бөх байв?

-Аан, би гурвын даваанд амласан юм. Би Монголын сүмо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байлаа. Д.Дагвадорж тэр жилийн дөрөвдүгээр сард Япон явах нь тодорхой болоод байсан, дөнгөж 16 настай хүүхэд хоёр давчихаад байсан. Миний өмнөх бөхчүүд аваагүй болохоор нь би амалсан. Өөрийг нь хамгаалах, хайрлах талдаа амалсан хэрэг. “Хүүхэд юм чинь хамаагүй барилдаад гэмтээчих вий” гэж бодсондоо тэгсэн. Бөхийн хариуцлага гэдэг чинь энэ. Түүнээс “Аварга болохоос нь өмнө давчихъя” гэж бодоогүй. Арваад жилийн өмнө бөхийн нэр хүнд унаж байхад Асашёорюү гарч ирж, монгол эр хүний золбоог харуулсан.

ЮМАНД АНХДАГЧ БАЙХ САЙХАН

-Асашёорюү гэснээс та сонир­хогчдын сүмо бөхийн ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон анхдагчдын нэг. Манайхан анх хэдэн онд оролцсон юм бэ?

-1992 онд анх болоход нь оролцсон. Манайханд урилга ирж, БТСУХ-ны орлогч дарга З.Лагиржав гуай биднийг ахалж явсан. Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням хоёр ид байсан тул явах нь тодорхой. Тэр үед том биетэй хүн ховор байлаа. Харин намайг МБАТС-д уналгүй түрүүлсэн болохоор явуулсан. З.Лагиржав гуай надтай уулзаад “Сүмо гэж ийм бөх байна. Чам шиг хурдан барилддаг хүнд таармаар юм шиг. Барилдвал ямар вэ” гэж байсан. З.Лагиржав гуай одоо бурхан болчихсон, би үргэлж сайхан санаж явдаг юм.

-ДАШТ-д оролцохын тулд хэр бэлтгэл хийсэн бэ?

-14 хоног бэлтгэл хийгээд л барилдсан. Тэгэхэд л анх маваши гэж зүйлийг өмсч үзэж байлаа. Тэр жил хувиараа ч, багаараа ч гуравдугаар байр эзэлсэн. Би багийн барилдаанд нэг японтой барилдсан юм. Япон хүн сүмогийн сурцтай байж таараа. Намайг мөргөөд цүппари хийхээр нь үндэсний бөхийн шилдээгээрээ унагачихсан. Манайхнаас ДАШТ-д япон хүнийг анх ялсан тохиолдол тэр болсон. Юманд анхдагч байх сайхан шүү.

-Та 1992-2001 онд сүмо бөхийн ДАШТ-д завсаргүй 10 удаа барилдсан. Хэдэн медаль хүртлээ?

-Таван мөнгө, дөрвөн хүрэл. Германд болсон 1999 оны ДАШТ-д нутгийн бөхөд яалт ч үгүй луйвардуулж алтан медалиа алдсан даа.

-Б.Бат-Эрдэнэ аваргын том харыг ялдаг хэдэн он билээ?

-1994 оны ДАШТ. 320 кг жинтэй Явро хавай хүн. Сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ их онцлог. Дэлхийн бүх бүдүүнүүд цуглардаг юм шүү дээ. Би сүүлчийн хэдэн жил оролцсонгүй. Одоо барилдаан хөгжөөд өөр болсон ч юм бил үү.

-Монголын сүмо бөхийн хол­боо хэдэн онд байгуулагдлаа?

-З.Лагиржав гуай, Б.Бат-Эрдэнэ аварга бид хэд 1993 онд байгуулсан. Аварга ерөнхийлөгчөөр, би ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тухайн үед Монгол Улсад гуравхан факс байлаа. Төв шуудан, МҮОХ-нд байдаг. Бодвол Засгийн газарт байсан биз. Гадагшаа факс явуулахын тулд Төв шууданд очоод дугаарлана. Байгууллага болгоны гадаад харилцааны ажилтнууд бие биеэ таньдаг байлаа.

Хуваалцах/Тэмдэглэх

Улс тунхагласны ойгоор 256 бөх зодоглоно
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болдог билээ. Цагаан сарын барилдааны дараа орохуйц чансаатай тус барилдаанд 128 бөх зодоглодог байсан бол энэ жилээс МҮБХ-ны санаачилгаар хоёр дахин их буюу 256 бөх барилдахаар болжээ. Уг барилдаан нь анх 1984 онд болоход дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, аварга Д.Хадбаатар арслан цолтойдоо үзүүрлэж байжээ. Түүнээс хойш таван жил завсарлаад 1990 оноос өнөөг хүртэл тасралтгүй явагдаж байгаа юм.

Харин уржнан жил томуугийн улмаас нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон тул болоогүй аж. Улс тунхагласны ойн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан удаа түрүүлсэн бол Г.Өсөхбаяр гурав, Д.Сумъяабазар, И.Доржсамбуу нар тус бүр хоёр удаа түрүүлж байжээ. Дашрамд сонирхуулахад, энэ жилийн барилдаан ирэх бямба гаригийн 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхлэнэ.

Хуваалцах/Тэмдэглэх