"Спортын цонх" онлайн сэтгүүл - Спортод хайртай хүн бүрт зориулав! » Түүх, баримт

2010 оны ДАШТ-ий 10 шилдэг
SN та бүхэнд 2010 оны ДАШТ-д тааруухан тоглосон 10 тоглогчыг танилцуулсан бол энэ удаа шилдэг тоглолтыг үзүүлсэн 10 тоглогчыг танилцуулж байна.

Диего Форлан (Уругвай)

Довтлогч нар Жабулинигийн ”учрыг” олохгүй сандарч байхад Форлан хэсгийн 2 дахь тоглолтонд  бӨАБНУ-ын хаалганд алсын цохилтоос гоол оруулж тэмцээний анхны гоолоо оруулж байлаа. Улмаар тэр тоглолтдоо торгуулийн цохилтоос нэг гоол оруулж баг нь 3 : 0-ээр ялалт байгуулсан. Шөвгийн наймд Ганатай хийсэн хүнд хэцүү тоглолтонд Форлан багаа ялагдаж байхад чөлөөт цохилтоос гоол оруулж Уругвайчуудын аминд орсон. Форланы гайхамшиг үүгээр дуусаагүй бөгөөд хагас шигшээд Недерландын хаалганд мөн л алсын цохилтоос гоол оруулж тооны харьцааг тэнцүүлсэн. Ийнхүү тэрээр 1990 оны ДАШТ-аас хойш анх удаа дэлхийн аваргад 3 удаа торгуулийн талбайн гаднаас гоол оруулсан тоглогч болсон. Алдарт Лотар Маттеус энэ амжилтыг үзүүлж байсан. Харамсалтай нь баг нь Нисдэг Голландчуудад ялагдаж хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болсон ч Форлан тэмцээнийг нэр төртэй дуусгасан.

Германы хаалганд энэ ДАШТ-ийг чимсэн гайхалтай гоол оруулж нийт 5 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдэж чадсан.

Гэвч бас л хүрэл төлөөх тулаанд ялалт байгуулж чадаагүй учраас Уругвай болон Форлан эцсийн эцэст ямар ч шагналгүй тэмцээнийг дуусгахад хүрэв.

Харин ФИФА-гаас тэмцээний шилдэг тоглогчын шагналыг түүнд гардуулсан н чухамдаа нүдээ олсон шийдвэр болсон гэдэгтэй олон хүн санал нэгдэх байх. Тэмцээний турш хамгийн шилдэг тоглолтыг үзүүлсэн тоглогч гар хоосон буцна гэдэг шударга бус шүү дээ.

Томаш Мюллер (Герман)

Өдгөө 20 настай энэ залуугийн өмнө маш сайхан ирээдүй байна. Олон улсын карьераа түүн шиг сайхан эхлүүлсэн тоглогч ер нь ховорхон байх. ДАШТ эхлэхийн өмнө Мюллер шигшээ багтаа дөнгөж гуравхан тоглолтонд оролцоод байсан. Байерн Мюнхентэй хамт улирлын бүх тоглолтонд оролцсон ч гэсэн ДАШТ-д тоглоно гэдэг шигшээдээ дөнгөж багтсан залуу тоглогч байтугай хашир суусан туршлагатай нэгнийг ч сандрахад хүргэдэг.

Гэвч Мюллер гайхалтай тоглолтоороо өөрийг нь дутуу үнэлж байсан хүмүүсийн эргэлзээг алга болгож чадсан юм. Австралийг 4 : 0-ээр бутниргэхэд Мюллер нэг гоол оруулж Франц Беккенбауэрээс хойш ДАШТ-д гоолдсон хамгийн залуу Герман тоглогч болж чадсан. Улмаар шөвгийн 16-д Английн хаалганд дубль хийж Пелегаас хойш ДАШТ-ий хасагдах шатанд гоолдсон хамгийн залуу тоглогч гэсэн бас нэг гуншинг өөртөө нэмлээ. Энэ тоглолтын дараа Английн хэвлэлүүдээр ”Aнгличууд Мюллердүүллээ” гэсэн гарчигтай мэдээллийг нийтэлж байлаа. Дашрамд дуулгахад Герман хэлэнд Мюллер гэдэг нь цэвэрлэх гэсэн утгатай аж. Мюллерийн гайхалтай форм цааш үргэлжилж Аргентиний хаалганд тэмцээний 4 дэх гоолоо оруулсан боловч торгуулийн улмаас хагас шигшээд тоглох боломжоо алдсан нь харамсалтай. Харин энэ алдаагаа тэр хүрэл медалийн төлөөх тоглолтонд засаж  5 дахь гоолоо оруулж мэргэн буучдын жагсаалтын тэргүүн байранд бичигдсэн. Үүгээр ч зогсохгүй шилдэг залуу тоглогчын шагналыг давхар хүртэж шагналын хурд дарагдан эх орондоо ирсэн юм.

Тэр зөвхөн нэрээрээ ч Герд Мюллертэй төстэй байгаад зогсохгүй бүтээсэн гайхамшгаараа түүнтэй эн зэрэгцэх цаг удахгүй ирэх бизээ.

Давид Вилья (Испани)

Вилья хэдийгээр шилдэг тоглолтыг үзүүлж багийнхаа мэргэн буучаар шалгарсан ч гэсэн үүнээс илүү өндөр амжилт үзүүлэх боломж байсан. Өөрөөр хэлбэл түүний оруулсан гоолын тоо таваар дуусахгүй байж болох байсан ч мань эр өөрөө олон сайхан боломжыг алдаж ДАШТ-ий алтан шаахайгаа Мюллерт алдчихсан. Гэхдээ энэ нь түүний хийсэн гавьяаг огтхон ч бүдрэрүүлж эс чадна. Испаничуудыг аваргын цом авахад гол үүргийг гүйцэтгэсэн тоглогч болж яах аргагүй Давид Вилья. Одоо тэр шигшээ багийнхаа бүх цаг үеийн мэргэн бууч болоход ердөө ганц гоол дутуу байна. Реалын домо Раул Гонзалез 102 тоглолтонд оролцож байж 44  гоол оруулсан бол Вилья ердөө 65 тоглолтонд л 43 гоол оруулчихсан байгаа. Мэдээж хэрэг түүний гоол, оролцсон тоглолт цаашаа нэмэгдэнэ. Нэг тоглолтонд оруулсан дундаж гоолынхоо тоогоор Вилья ДАШТ-ий мэргэн бууч Роналдогоос ч илү гэсэн судалгаа гарсан байдаг.

Весли Шнайдер (Голланд)

Шнайдер энэ жилийн ФИФА-гийн оны шилдгийн шагналыг авбал би лав гайхахгүй. Яагаад гэдэг нь мэдээж тодорхой. Тэр ганцхан улирлын дотор Интерийн түлхүүр тоглогч болж чадсанаар барахгүй гурван тэмцээнд түрүүлэх боломжыг нь бүрдүүлсэн. Үүнээс гадна тэр ДАШТ -дшилдэг нь байж өнгөрсөн улиралын формоо алдалгүй  багаа финалд шалгаруулсан. Уэйн Рүүни, Роналду гээд лигийн тоглолтонд ”будаа болгож” байсан шилдэг тоглогчид ДАШТ-д юу ч хийж чадалгүй гэрийн зүг буцаж байхад харин Шнайдер огт эсрэгээрээ тоглосон.

Тэмцээний эхний тоглолтоос л Шнайдер өөрт нь найдаж байсан Голландчуудын итгэлийг хөсөрдүүлээгүй бөгөөд хэсгийн эхний 2 тоглолтын шилдгээр шалгарсан.

Нийт тэмцээний турш Шнайдер 4 удаа man of the match буюу шилдэг тоглогчоор шалгарсан байгаа. Харамсалтай нь финалын тоглолтонд Голландчууудыг аз ивээгээгүй ч Шнайдерийн шилдэг байсныг хэн ч үгүйсгэхгүй байх.

Гэртээ эргэн ирснийхээ дараа Шнайдер найз бүсгүйтэйгээр гэрлэлтээ батлуулж энэ зуны бас нэгэн аз жаргалаа нэмсэн юм.

Асамоа Гьян (Гана)

Хар тивд зохиогдсон анхны ДАШТ-д энэ тивийн багуудыг өндөр амжилт үзүүлнэ гэж таамаглаж байсан боловч Гана л ганцаараа тивийнхээ нэрийг тахалж шөвгийн 16-д үлдсэн. Харин энэ багийн онцлох тамирчныг нэрлэ гэвэл мэдээж Гьян байх нь гарцаагүй.

Тэр хэсгийн эхний тоглолтуудад тоглолтын хувь заяаг шийдсэн 2 гоол торгуулий нцохилтоос оруулж мэргэн буучдын жагсаалтанд бичигдэж эхэлсэн. Улмаар шөвгийн 16-д АНУ-тэй хийсэн тоглолтонд жинхэнэ ёсоор өөрийгөө харуулж нэмэлт цагт багтаа ялалтын гоолыг авчирсан билээ. Ганачууд Камерун, Сенегалын амжилтыг давтаж ДАШТ-ий шөвгийн наймд үлдсэн боловч тэдний тэмцээн тун харамсалтай байдлаар өндөрлөсөн гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

Уругвай – Ганын тоглолт нэмэлт цагт шийдэгдэх болж  цаг бараг дуусаж байхад Луйс Суарез бөмбөгөнд гар хүрснээр торгуулийн цохилтыг Ганачууд авлаа. Энэ цохилтыг оруулаад л цаг дуусаж ялалт талбайн эздэд ирэх ёстой байсан атал Гьян шийдвэрлэх цохилтоо алдаж гартаа ороод байсан ялалтыг хийсгэсэн билээ. Уругвайчуудын хувьд гайхамшиг гэж нэрлэж болохоор үйл явдал цааш өрнөж торгуулийн цохилтоор тэд ялалт байгуулсан. Гэхдээ Гьяаныг нутагт нь ардын баатраар хүлээн авсан нь дамжиггүй.

Икер Касильяс (Испани)

Испаний шигшээ багийн түүхийн хуудсанд Икерийн нэр алтан үсгээр бичигдэн үлдлээ. Евро 2008 тэмцээний өмнө Раул зодог тайлсан учраас ахлагчын тууз Касильясд ирсэн. Харин Икер энэ туузыг нэр төртэйгээр эзэмшиж дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд багаа ахлан түрүүлж байна. Урьд нь мөнхийн азгүй гэгддэг байсан Испаний шигшээг одоо хэн ч ингэж нэрлэж зүрхлэхгүй.

Тэмцээний турш Икер 5 тоглолтонд хаалгаа цэвэр манаж, нэг удаа торгуулин цохилт хааж (Парагвайн эсрэг), тэмцээний алтан бээлий шагналыг хүртсэн. Мөн финалын тулаанд шилдэг тоглолтоо үзүүлж Голландчуудын олон аюултай довтолгоог зогсоосон гавьяа түүнд оногдоно.

Икер Касильяс гайхалтай !

Филип Лам (Герман)

Баллакын орыг Лам гайхалтай залгаж багийн ахлагчын үүргийг нэр төртэй биелүүлж чадлаа. Лам Германы шигшээ багийн түүхэн дэх хамгийн залуу ахлагч болон үлдсэн. Дан залуучуудаас бүрдсэн Германчуудыг ийм өндөр амжилт үзүүлнэ гэхэд эргэлзэх хүмүүс цөөнгүй байсан. Харин тэд тэмцээний гол фаворитууд болох Англи, Аргентинийг бутниргэж дөрвөн жилийн өмнөх амжилтаа давтаж чадсан нь Ламын найдвартай хамгаалалттай холбоотой.

Цаашдаа ч Лам багийн ахлагчаар үргэлжлүүлэн тоглох сураг байгаа.

Бастиан Швайнштайгер (Герман)

Лам Баллакын оронд багийн ахлагчаар гайхалтай тоглосон бол Бастиан Баллакын байрлалд шилдэг тоглолтыг үзүүлсэн. Төвийн хагас хамгаалтад тэр үнэхээр шилдэг нь байж довтолгоо хамгаалалтад жигд оролцож байсныг нь үнэлэх хэрэгтэй. Ялангуяа Аргентинтэй хийсэн тулаанд 2 ашигтай дамжуулалт өгснөөс гадна Мессиг барих үүргээ маш сайн биелүүлсэн. Хүрэл медалийн төлөөх тоглолтонд Ламын оронд Швайни багийн ахлагчаар тоглож ялалт байгуулсан. Энэ тэмцээний турш тэрээр 7 тоглолтонд 3 ашигтай дамжуулалт өгч Өзил, Кака, Кюит, Мюллер нарын хамт тэргүүн эгнээнд бичигдсэн.

Чави (Испани)

Испаничуудын үзүүлсэн амжилт болгоныг гол найруулагч Чавигаас ангид авч үзэх аргагүй. Энэ тэмцээнд тэр нэг ч минут амралгүй хэсгийн шатнаас эхлээд финал хүртлэх бүхий л тоглолтонд оролцсон. Евро 2008 тэмцээнд Чави багийнхаа гол хөдөлгүүр байсан бол энэ удаад ч хэвээр. тэрээр нийт 2 гоолын дамжуулалт өгч аваргын цом хүртэх замыг зассан.

К.Хонда (Япон)

Хонда энэ ДАШТ-д 9 дугаарыг зүүж тоглосон ч нилээд хойшоо татаж хамгаалалтад тусалж байсныг дурьдах хэрэгтэй. Дасгалжуулагчынх нь энэ санаа түүнийг олон гоол оруулахад саад болсон байж мэдэх юм.  Гэхдээ л тэр энэ тэмцээнд 2 гоол оруулаад амжсан. Ялангуяа Данийн хаалганд өөрийнхөө нэрийн хуудас болсон чөлөөт цохилтыг хийж гайхалтай гоолыг оруулсан юм. Хонда Дани, Камерунтэй хийсэн хэсгийн тоглолт болон шөвгийн 16-гийн Парагвайтай хийсэн тоглолтын шилдгээр тодорч нэр төртэйгээр тэмцээнийг өндөрлүүлж чадсан.

Весли Шнайдер (Голланд)

Шнайдер энэ жилийн ФИФА-гийн оны шилдгийн шагналыг авбал би лав гайхахгүй. Яагаад гэдэг нь мэдээж тодорхой. Тэр ганцхан улирлын дотор Интерийн түлхүүр тоглогч болж чадсанаар барахгүй гурван тэмцээнд түрүүлэх боломжыг нь бүрдүүлсэн. Үүнээс гадна тэр ДАШТ -дшилдэг нь байж өнгөрсөн улиралын формоо алдалгүй  багаа финалд шалгаруулсан. Уэйн Рүүни, Роналду гээд лигийн тоглолтонд ”будаа болгож” байсан шилдэг тоглогчид ДАШТ-д юу ч хийж чадалгүй гэрийн зүг буцаж байхад харин Шнайдер огт эсрэгээрээ тоглосон.

Тэмцээний эхний тоглолтоос л Шнайдер өөрт нь найдаж байсан Голландчуудын итгэлийг хөсөрдүүлээгүй бөгөөд хэсгийн эхний 2 тоглолтын шилдгээр шалгарсан.

Нийт тэмцээний турш Шнайдер 4 удаа man of the match буюу шилдэг тоглогчоор шалгарсан байгаа. Харамсалтай нь финалын тоглолтонд Голландчууудыг аз ивээгээгүй ч Шнайдерийн шилдэг байсныг хэн ч үгүйсгэхгүй байх.

Гэртээ эргэн ирснийхээ дараа Шнайдер найз бүсгүйтэйгээр гэрлэлтээ батлуулж энэ зуны бас нэгэн аз жаргалаа нэмсэн юм.

Весли Шнайдер (Голланд)

Шнайдер энэ жилийн ФИФА-гийн оны шилдгийн шагналыг авбал би лав гайхахгүй. Яагаад гэдэг нь мэдээж тодорхой. Тэр ганцхан улирлын дотор Интерийн түлхүүр тоглогч болж чадсанаар барахгүй гурван тэмцээнд түрүүлэх боломжыг нь бүрдүүлсэн. Үүнээс гадна тэр ДАШТ -дшилдэг нь байж өнгөрсөн улиралын формоо алдалгүй  багаа финалд шалгаруулсан. Уэйн Рүүни, Роналду гээд лигийн тоглолтонд ”будаа болгож” байсан шилдэг тоглогчид ДАШТ-д юу ч хийж чадалгүй гэрийн зүг буцаж байхад харин Шнайдер огт эсрэгээрээ тоглосон.

Тэмцээний эхний тоглолтоос л Шнайдер өөрт нь найдаж байсан Голландчуудын итгэлийг хөсөрдүүлээгүй бөгөөд хэсгийн эхний 2 тоглолтын шилдгээр шалгарсан.

Нийт тэмцээний турш Шнайдер 4 удаа man of the match буюу шилдэг тоглогчоор шалгарсан байгаа. Харамсалтай нь финалын тоглолтонд Голландчууудыг аз ивээгээгүй ч Шнайдерийн шилдэг байсныг хэн ч үгүйсгэхгүй байх.

Гэртээ эргэн ирснийхээ дараа Шнайдер найз бүсгүйтэйгээр гэрлэлтээ батлуулж энэ зуны бас нэгэн аз жаргалаа нэмсэн юм.

Хуваалцах/Тэмдэглэх

2010 оны ДАШТ-ий 10 шившиг
Өнгөрсөн 19 дэх удаагийн ДАШТ-нд тааруухан тоглож фенүүдээ гомдоосон хэсэг бүлэг нөхдийг танилцуулья. Өөрсдийнхөө түвшнээс доогуур амжилт үзүүүлж хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалсан тэд мэдээж нутагтаа буцаж очоод сайнаа үзээгүй нь лавтай. Удахгүй өнгөрсөн тэмцээний 10 шилдгийг танилцуулах болноо.

10. К.Роналду (Португал)

Наниг бэртсэний дараа Португалчуудын ямар амжилт үзүүлэх нь шууд Роналдугийн хэрхэн тоглохоос шалтгаалах болсон. Мэргэжилтнүүд ч үүнтэй санал нэгдэж байлаа. Олигтой довтлогч байхгүйн дээр Роналдугаас өөр дэлхийн хэмжээний од энэ багт үлдээгүй учраас Европын Бразилчуудыг хол явна гэдэгт итгэх хүн тун цөөхөн байсан. Урьдчилсан шатанд үзүүлсэн амжилтыг нь бодоход ч тэр. Хамгаалалт тааруу Хойд Солонгосын хаалганд хамаг гоолоо оруулж орхиод Португалчуудын тэмцээн дууссан даа. Багаа ахлан оролцож байгаагийн хувьд ухаалаг тоглож гоолын боломжуудыг бүрдүүлэх ёстой байтал өөрийнхөө амжилтыг хөөж алсаас буудсаар байгаад таарсан болохоор Роныг шүүмжлэх нь зүйн хэрэг.

Реалд өнгөрсөн улиралд яаж тоглож байлаадаа.

9. Жонас Гутьеррез (Аргентин)

Марадонагийн л хийж байгаа ажил. Аваргуудын лигт багтайгаа хамт түрүүлсэн Занетти, Камбьяссог орхиод харин Ньюкэслтэй цуг доод лиг рүү унасан Гутьеррезийг бүрэлдэхүүндээ багтааж л байдаг. Өнөөх ”Хүн аалз” нь баруун жигүүрт багаа алсаар байгаад таарсан. Хэсгийн эхний тоглолтонд оролцоод л тараа таниулсан учраас Мара үүнээс хойш Отаменди хэмээх залуу тоглогчыг жигүүрт тоглуулах болсон. Хэрвээ Германтай хийсэн тоглолтонд Жонас гарсан бол гоолын зөрүү  ч 4-өөр  дуусахгүй байсан байхаа.

8. Николас Анелка (Франц)

Анелкагийн паян ихээ их.  Уг нь Францыг ДАШТ-д шалгаруулахд гол үүргийг гүйцэтгэж Хойд Ирландын хаалганд хожлын гоол оруулсан юм байгаамшд. Гэвч Өмнөд Африкийн ДАШТ түүний хувьд хар дарсан зүүд болон хувирсан.

Бүх л Францын фенүүдийн номер нэг дайсан болсон Раймон Доменекийг тэрээр ”Өөрийгөө хичээ, өлөгчний зулбасага минь” гэж хараагаад л ер нь зам нь шулуудчихсан гэхэд болно.

Мэдээж хэрэг Францын хөлбөмбөгийн холбоо түүнийг багийн бүрэлдэхүүнээс тэр дороо л хассан. Харин Анелка гал дээр тос нэмж  шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа зарлаж орхисон. Магадгүй Лоран Блантай тэр арга эвээ олоод байж магадгүй учраас шигшээ багтаа эргэн ирж ч магадгүй.

Нэгэн сонирхолтой баримт дурьдахад Анелка шигшээ багтаа 400 гаран минут ганц ч удаа эсрэг багийн хаалга руу цохилт хийгээгүй гэнэ. Довтлогч хүн шүү дээ.

7. Отто Рехагель (Грекийн дасгалжуулагч)

Үндэсний баатар үндэсний дайсан болох цаг ирдэг л юм байна. Хэрвээ Рехагель Евро 2004-ийн дараа зодог тайлчихсан бол тэгээд л насаараа Грекийн бахархал чигээрээ үлдэх байсансан. Гэтэл хөгшин Оттотой  2010 он хүртэл гэрээ байгуулснаараа Грекийн хөлбөмбөгийн холбоо том алдаа хийсэн юм. Оттогийн Евро 2004-т түрүүлсэн тактик бол ердөө л хамгаалалт, хамгаалалт, хамгаалалт. Дээрээс нь бага зэргийн аз тэднийг ивээсний хүчинд л өөрсдийнхөө түвшинд тоглож чадаагүй шилдэг багуудыг буулган авсаар түрүүлсэн. Мэдээж байнга ингэж аз ивээнэ ч гэж юу байхав. Орчин үеийн хөлбөмбөгт Рехагелийн ”хуучирсан” тактикаар хол явахгүй нь тодорхой байхад Грекчүүд түүнийг үлдээж л байдаг. Үүнийхээ горыг тэд хангалттай амсаж хэсгээсээ шалгарч чадалгүй гэрийн зүг буцлаа. Одоо түүний орыг Португалын Фернандо Сантос гэж мэргэжилтэн залгаад байна.

6. Фабио Каннаваро (Итали)

2006 оны Каннаваро, 2010 оны Каннаваро юугаараа ялгаатай вэ. Германд болсон дэлхийн аваргад багаа ахлан алдрын оргилд хөтөлсөн эрч хүчтэй, цог золбоотой, хүчирхэг ”багийн лидер” Каннаро тоглож байсан бол 2010 онд ямар ч урам зориггүй, ялах эрч хүчгүй, ”багийн алуур” Каннаваро тоглолоо. Түүний гаргасан дэндүү гэмээр алдаанаас бол Шинэ Зеланд, Словак, Парагвайтай хийсэн хэсгийн тоглолтуудаас Италичүүд бүрэн оноогоо авч чадаагүй. Дэлхийн аваргуудын хувьд гутамшигтай ДАШТ байлаа.

5. Фелипе Мело (Бразил)

Өнгөрсөн жилийн Сери А лигийн ”Алтан хогийн сав” шагналын эзэн Мело ДАШТ-д  энэ шагналын эзэн гэдгээ үнэхээр харуулж чадлаа. Самба бүжигчдийг тэмцээнээс мулталж Недерландыг дараагийн шатанд үлдээсэн гавьяаг Мелод ганцааранд нь өгөхөд буруутах зүйлгүй. Хэрвээ мань эр өөрийн хаалганд гоолдоогүй байсан бол юу ч болоо билээ. Бас хөөгдөөгүй бол тоглолтын хэмнэл арай өөрөөр ч өрнөх байсан юм билүү. Нэг ёсондоо Мело багаа утгаар нь ”алчихсан” гэхэд болно.

4. Нигери

Хар тивийн багуудаас Нигерийг л хол явах болов уу гэж дүгнэх хүмүүс олон байсан. Гэтэл ”Супер бүргэдүүд” жинхэн хэмх нүдүүлээд нутгийн зүг хамгийн түрүүнд хүлгийн жолоо залах нь тэр. Солонгостой 2 : 2-оор тэнцэж нэр төрийн  ганц оноо авсан нь их юм. Нутагтаа буцаж очсоны дараа Гүүдлак Жонатан гэх сүржин нэртэй ерөнхийлөгч нь шигшээ багаа 2 жил олон улсын тэмцээнд оролцохыг нь хориглож баахан шоудсан. Африкчууд гэж нээрээ сонин хүмүүс шүү. Мэдээж ФИФА-гийн шахалтаар Гүүдлак ерөнхийлөгч энэ хоригоо цуцалсан л даа.

3. Фернандо Торрес (Испани)

Торресын тааруухан тоглолтыг бэртэл гэмтэлтэй холбож үзэх нь зүйтэй. Испаничуудын гол найдвар болсон Эль Нино өнгөрсөн улиралын дундуур өвдөгний бэртэл авч үүнээсээ болоод Ливерпульд төдийлөн тус болж чадаагүй. Дээр нь ДАШТ-ий өмнө хагалгаанд орсон болохоор форм энэ тэр гэж ярих ч юмгүй байсан юм. Харин Торресийг ”эзгүйд” Вилья гоол оруулах үүргээ хангалттай сайн гүйцэтгэж байсан болохоор Испаничуудад тийм ч их хүндрэл учраагүй. Нэгэнт формгүй байгаа тоглогчыг гараанд гаргаад нэмэргүй гэдгийг Боске мэдэж байсан болохоор сүүлийн тоглолтуудад Торресийг гараанд тоглуулаагүй нь ч зөв болсон.

2. Марчело Липпи (Итали)

Дээр би Италийн хэсгээсээ мултарсан бурууг Канна руу чихчихсэн билүү. Тэгвэл түүнтэй энэ бурууг хуваалцах бас нэг хүнийг мартчихаж. Ер нь ч багийн амжилтыг дасгалжуулагчтай холбохгүй гээд яах билээ дээ. Мордохын хазгай гэгчээр ДАШТ-ий бүрэлдэхүүндээ форм сайтай байсан Кассано, Балотелли, Ж.Росси, Микколи гээд довтлогчдыг багтаагаагүй. Гол итгэл хүлээлгэсэн Жилардино, Яквинтай хоёр нь хэтэрхий удааны дээр өөрсдөө бөмбөг эзэмшээд багийнхандаа хоосон үүсгээд өгөх чадвартай биш. Түүний алдаа мэдээж ганцхан энүүгээр зогсохгүй л дээ. Эцэст нь Италичууд ДАШТ-ий түүхэн дэх хамгийн тааруухан амжилт болох хэсгийн хомоол хамсан дүнтэйгээр Өмнөд Африкийг орхисон билээ.

1. Рүүни (Англи)

МанЮ-гийн гоолын машин шигшээ багтаа гавьдаггүй хэвээр. 2006 онд юу ч мэдэхгүй ”хүүхэд” байсан,  одоо бол өөр гэж Англичууд Ваззаг дэвэргэж байсан ч бас л ялгаагүй. Тэмцээний турш ганц ч гоол оруулж чадалгүй,  олигтой цохилт ч хийлгүй байсаар байтал нэг л мэдэхэд гэртээ харих болчихсан байлаа. Яанаа яана Вазза минь.

Энэ ДАШТ Лампс, Жеррард, Жо Коул гээд шигшээ багийн зарим түлхүүр тоглогчдын хувьд сүүлчийн тэмцээн байсан байж мэдэх юм. Гэтэл тэдний халааг авч ирээдүйг Гурван арслангуудыг тэргүүлэн явах учиртай Рүүни бахь байдгаараа фенүүдийнхээ урмыг хугалсан хэвээр. Эсвэл түүнээс хэтэрхий их юм шаардах хэрэггүй байв уу ?

Хуваалцах/Тэмдэглэх

ДАШТ-ий түүхэн дэх дуулиантай улаан картууд #2
ДАШТ-ий түүхэн дэх хамгийн их сенсаац тарьсан 10 улаан картны түүхийг  сонирхуулья.

1-р хэсэг

Лоран Блан (Франц – Хорват 1998)

Хамгийн утга учиргүй, инээдтэй улаан хуудасны түүх. 1998 оны ДАШТ-ий хагас финалын Франц Хорватын тоглолт үргэлжилж байлаа. Чөлөөт цохилт гүйцэтгэх гэж байх үед Францын хамгаалагч Лоран Блан гараараа Славен Биличийн нүүрийг шүргээд өнгөрсний дараа Билич эгээтэй л амь тавих гэж байгаа аятай үсрэн унана. Үйл явдлыг хальт харсан шүүгч Бланд улаан хуудас өгч жүжигчин Биличийн зорилго биелэх нь тэр. Хэрвээ камерийн хяналтыг ашигладаг байсан бол шүүгч өөрийнхөө хийсэн үйлдлээс санаа зовох байсан биз. Гэхдээ л шударга үнэн ялж Францчууд  ялсан л даа.

<object classid="clsid:d27cdb6e-ae6d-11cf-96b8-444553540000" width="425" height="350" codebase="http://download.macromedia.com/pub/shockwave/cabs/flash/swflash.cab#version=6,0,40,0"><param name="src" value="http://www.youtube.com/v/dJa1dvEjBfg" /><embed type="application/x-shockwave-flash" width="425" height="350" src="http://www.youtube.com/v/dJa1dvEjBfg"></embed></object>

Антонио Раттин (Аргентин – Англи 1966)

Марадонагийн бурхны гар, Зууны гоол, Фалклиндийн арлын дайнаас өмнө Англи – Аргентиний хооронд альхэдийнэ ”гал” ассан байсан. Будант Албионд зохиогдсон дэлхийн аваргын шөвгийн наймд энэ хоёр баг оноолт таарч 1 : 0-ээр талбайн эзэд ялсан. Жефф Херстийн оруулсан цорын ганц гоол нь отон тоглолтоос орсон гэж одоо ч Аргентинчууд маргадаг бөгөөд el robo del siglo  (Зууны хулгай) гэж нэрлэдэг аж. Гэхдээ энэ гол биш.  Аргентиний багийн ахлагч Антонио Раттинд өгсөн улаан хуудас л гол асуудал. Раттин өөрөө ”Би ямар ч алдаа гаргаагүй. Ердөө л шүүгчтэй ярилцахыг хүссэн. Гэтэл тэр намайг зүгээр л хөөчихсөн” гэжээ. Раттин талбайгаас гарахгүй нилээд удаан маргалдсаны эцэст туслах шүүгчийн хамт цэнгэлдэхийг орхиж явсан. Аргентиний хэвлэлд бичихдээ “шүүгчид ( Рудольс Крэйтлэйн) Раттиний харж байгаа харц нь таалагдаагүй учраас хөөсөн” гэсэн бол Английн хэвлэлээр “Раттин шүүгчийг хэл амаар доромжилсон учраас хөөгдсөн” гэжээ. Аль нь үнэн болох нь тодорхойгүй ч Герман шүүгч Испани хэл мэддэггүй байсан нь хожим тодорхой болсон гэдэг.

<object classid="clsid:d27cdb6e-ae6d-11cf-96b8-444553540000" width="425" height="350" codebase="http://download.macromedia.com/pub/shockwave/cabs/flash/swflash.cab#version=6,0,40,0"><param name="src" value="http://www.youtube.com/v/kChRz8jr0tk&feature" /><embed type="application/x-shockwave-flash" width="425" height="350" src="http://www.youtube.com/v/kChRz8jr0tk&feature"></embed></object>

Франк Райкаард&Руди Фёллер (Недерланд – Баруун Герман 1990)

Өдгөө нас тогтож намба сууж, шилдэг дасгалжуугч болсон Райкаард болон Фёллер нар залуудаа бас л бужигнуулж байсныг та энэ бичлэгээс харах болно.

Түүхэн дэх хамгийн уйтгартай ДАШТ гэгддэг 1990 оны тэмцээнийг эдгээр тоглогчын маргаан нилээдгүй сонирхолтой болгосон гэдэг. Шөвгийн 16-д Недерланд – Германы багууд оноолт таарсан бөгөөд хоёр жилийн өмнө Евро 88 тэмцээнд Голландчууд Германыг мултлан түрүүлж байсан болохоор бага зэргийн ”өш хонзон” байсан л байх.

22 дахь минутад Райкаард, Фёллер тус бүр шар 1 хуудастай тоглолтыг үргэлжлүүлж байлаа. Чөлөөт цохилтын дараа эдгээр тоглогчид хаалганы хажууд дахин шөргөөцөлдсөн бөгөөд шүүгч хоёуланд нь шар хуудас өргөж талбайгаас хөөжээ.

Талбайгаас гарахын өмнө Райкаард Фёллерийн буржгар үс рүү нулимаж орхиод хэнэг ч үгүй гүйн одохыг та харах болно. Llama буюу Райкаардын Лам гөрөөс гэсэн хоч эндээс эхтэй гэдэг.

<object classid="clsid:d27cdb6e-ae6d-11cf-96b8-444553540000" width="425" height="350" codebase="http://download.macromedia.com/pub/shockwave/cabs/flash/swflash.cab#version=6,0,40,0"><param name="src" value="http://www.youtube.com/v/jfpaPIVO69Y&feature" /><embed type="application/x-shockwave-flash" width="425" height="350" src="http://www.youtube.com/v/jfpaPIVO69Y&feature"></embed></object>

Зинедин Зидан (Франц – Итали 2006)

Энэ бол домогт тоглогчын дуулиант төгсгөл !

Хэсгийн шатнаас арай ядан шалгарсан Францын багийг хөл дээр нь босгож финал хүртэл чирсэн ачтан бол Зизу.  Гэвч тэр  өөрийнхөө карьерийг арай ч ингэж дуусна гэж төсөөлөөгүй байх. Бидний мэдэх Зидан бол төлөв даруу, ухаалаг, тэвчээртэй нэгэн. Гэтэл түүнийг олон сая үзэгчдийн өмнө ийм үйлдэл хийхэд хүргэсэн гэхээр Матерацци түүний нилээн эмзэг сэдвийг нь хөндсөн бололтой. Зизу хожим өгсөн ярилцлагадаа ”Би түүний юу гэж хэлснийг олонд дэлгэмээргүй байна. Яагаад гэвэл олон хүүхэд залуус энийг сонсоно шүү дээ” гэсэн бол Матерацци бүр үүнийгээ ид бах болгож ”Би Зизуд ингэж хэлсэн” гэх утгатай ном хүртэл гаргаад амжсан. Мэдээж Матераццигийн нэр хүндийг Зизутэй харьцуулах нь утгагүй л дээ. Матриксийн бохир тоглолттой хүний хувьд ч тиймхэн эр гэдгийг хүн болгон мэднэ Хөлбөмбөгийн

нэгэн домгийн карьерийг ингэж төгсгөсөндөө мань эр өөрөөрөө бахархдаг ч байхыг үгүйсгэх аргагүй.

Гэхдээ яахавдээ нэгэнт өнгөрсөн бол өнгөрсөн.

Эцэст нь хэлэхэд хөлбөмбөгийн ертөнцөд олон гайхалтай он жилийг үдэж, уран гоёмсог тоглолтоороо үзэгчдийг байлдан дагуулж байсан  учраас Зизуг хэн ч шүүмжилж, шүүн хэлэлцэх эрхгүй. Эрик Кантона хүртэл ”Зидан Францын ард түмэнд аз жаргалыг бэлэглэсэн учраас түүнийг шүүх эрх байхгүй” гэсэн удаатай. Зизу бол амьд Домог билээ !

<object classid="clsid:d27cdb6e-ae6d-11cf-96b8-444553540000" width="425" height="350" codebase="http://download.macromedia.com/pub/shockwave/cabs/flash/swflash.cab#version=6,0,40,0"><param name="src" value="http://www.youtube.com/v/vF4iWIE77Ts&feature" /><embed type="application/x-shockwave-flash" width="425" height="350" src="http://www.youtube.com/v/vF4iWIE77Ts&feature"></embed></object>

Марио Дэвид (Итали – Чили 1962)

BBC телевизийн тодорхойлсноор ”түүхэн дэх хамгийн гутамшигтай, бохир, хөлбөмбөгийн бүх хар талыг харуулсан” тоглолт.

“Сантьяогийн тулаан” гэж нэрлэгдсэн энэ тоглолтоос Италийн 2 тоглогч хөөгдөж 2 : 0-ийн харьцаатай Чиличүүд ялалт байгуулсан. Английн шүүгч Кен Астоны хэтэрхий нэг талыг барьсан шүүлт сүүлдээ замбараагаа алдаж тоглогчид маргалдах тоолонд Италичуудад алдаа өгч байв.

8 дахь минутад Италийн Жеоржео Ферриниг тэрээр талбайгаас хөөсөн бөгөөд гэвч Феррини хэрүүл хийгээд явж өгөөгүй учраас цагдаа нар талбайд орж ирж байж түүнийг авч гарсан. Улмаар  нэгдүгээр үеийн төгсгөлд Чилийн Леонел Санчез Италийн Марио Дэвидийг булангийн тугны орчим цохиж унагаасан ч ямар ч шийтгэл хүлээсэнгүй. Үүнд шаралхсан Марио Дэвид хэдэн минутын дараа Кантона ч атаархмаар Кун-фу үсрэлтийг хийж Санчезийг ”КО”-д оруулсан. Санаатай хийсэн үйлдлээ мэдэж байсан учраас Дэвид  ч тэгээд нэг их маргалдалгүй талбайг орхисон. 9 хүнтэй үлдсэн. Үүний дараа тоглолтын хэмнэл улам бүр ширүүсэж өнөөх Санчез  италийн Умберто Маскиогийн хамрыг хугалсан боловч шийтгэлгүй өнгөрсөн байдаг.

<object classid="clsid:d27cdb6e-ae6d-11cf-96b8-444553540000" width="425" height="350" codebase="http://download.macromedia.com/pub/shockwave/cabs/flash/swflash.cab#version=6,0,40,0"><param name="src" value="http://www.youtube.com/v/uOtL1m1o_ok&feature" /><embed type="application/x-shockwave-flash" width="425" height="350" src="http://www.youtube.com/v/uOtL1m1o_ok&feature"></embed></object>

Хуваалцах/Тэмдэглэх

ДАШТ-ий түүхэн дэх дуулиантай улаан картууд
ДАШТ-ий түүхэн дэх хамгийн их сенсаац тарьсан 10 улаан картны түүхийг сонирхуулья.

10. Пласидо Галиндо (Перу – Румын 1930)

1970 оноос өмнө шар улаан картны дүрэм үйлчилдэггүй байсан гэдгийг та бүхэн мэдэх байх. Тиймээс бүдүүлэг алдаа гаргасан тоглогчид үүнээс өмнө шууд талбайг чөлөөлдөг байсан юм. Уругвайд зохиогдсон анхны ДАШТ-ий үеэр Перугийн тоглогч Пласидо Галиндо бүдүүлэг алдаа гаргасан учраас талбайгаас хөөгдөж ДАШТ-ий түүхэнд бичигдэж байсан байна. Хүн дутуу баг нь 3 : 1-ээр ялагдсан бөгөөд хэсэгтээ хомоол хамжээ. Тухайн үед талбай дээр үймээн будлиан болоход заавал орон нутгийн цагдаа нар очиж зохицуулдаг байсан гэдэг. Хуучин цагаа гэж.

9. Серхио Батиста (Уругвай – Шотланд 1986)

Батиста хамгийн хурдан улаан карт хүртсэн гэдгээрээ алдартай. Уругвай – Шотландын хэсгийн тоглолт эхлээд нэг минут ч (56 сек) өнгөрөөгүй байхад тэрээр өрсөлдөгч багийн Гордон Строханыг жийж унагаасан учраас шүүгч эргэлзээгүй улаан карт үзүүлсэн. Хэдийгээр хүний илүү тоглосон ч Шотландчууд ялж чадаагүй. Тэдний хэсгээс Дани, Германы багууд дараагийн шатанд үлдсэн юм.

<object classid="clsid:d27cdb6e-ae6d-11cf-96b8-444553540000" width="425" height="350" codebase="http://download.macromedia.com/pub/shockwave/cabs/flash/swflash.cab#version=6,0,40,0"><param name="src" value="http://www.youtube.com/v/pZIZkCQWoDc&feature" /><embed type="application/x-shockwave-flash" width="425" height="350" src="http://www.youtube.com/v/pZIZkCQWoDc&feature"></embed></object>

8. Педро Монзон (Аргентин – Баруун Герман 1990)

Монзон түүхийн хуудсанд нилээд хар дурсамжыг бүтээснээрээ алдартай. Тэрээр ДАШТ-ий түүхэнд хамгийн олон буюу 10 удаа талбайгаас хөөгдөж байсан бөгөөд үүнээс гурвыг нь 1990 оны ДАШТ-д хүртэж байсан байна. Герман – Аргентиний хооронд явагдсан финалын тоглолтын үеэр Монзон Юрген Клинсманыг алдаа гарган унагааж талбайгаас хөөгдсөнөөр ДАШТ-ий финалын үеэр улаан хуудас авсан анхны тоглогч болсон. Цаг дуусахаас 3 минутын өмнө Аргентиний бас нэгэн тоглогч талбайг чөлөөлсөн юм. Тэрхүү финалын тулаанд Бремегийн пеналтиас оруулсан гоолын ачаар Германчууд түрүүлсэн билээ.

<object classid="clsid:d27cdb6e-ae6d-11cf-96b8-444553540000" width="425" height="350" codebase="http://download.macromedia.com/pub/shockwave/cabs/flash/swflash.cab#version=6,0,40,0"><param name="src" value="http://www.youtube.com/v/aMSW7ZKBah0&feature" /><embed type="application/x-shockwave-flash" width="425" height="350" src="http://www.youtube.com/v/aMSW7ZKBah0&feature"></embed></object>

7. Дэвид Бекхэм (Англи – Аргентин 1998)

Бекхэмийн карьерийн хамгийн мартагдашгүй хар дурсамж. МанЮ-д ид мандаж байсан залуухан хүү анхны ДАШТ-даа оролцон муугүй тоглож байсан ч энэ улаан карт түүний замналыг сүйрүүлэх шахсан билээ. Хожим Бекхэм өөрийн номондоо Симеоне өөрийг нь газар унасны дараа үснээс нь зулгаахад дургүй хүрсэндээ өшиглөж унагасан. Одоо ч яах гэж тэгснээ ойлгодогггүй  хэмээсэн байдаг. Хүн дутуу үлдсэн Англичууд үлдсэн минутад гоол алдаагүй ч торгуулийн цохилтоор дийлдэж нутаг буцах болсон билээ. Энэ үйл явдлын дараа 10 зоригт арслан 1 тэнэг жаал гэсэн гарчигтай мэдээллүүд Английн хэвлэлүүдээр дүүрч байв.

<object classid="clsid:d27cdb6e-ae6d-11cf-96b8-444553540000" width="425" height="350" codebase="http://download.macromedia.com/pub/shockwave/cabs/flash/swflash.cab#version=6,0,40,0"><param name="src" value="http://www.youtube.com/v/_zTne4JzgBM&feature" /><embed type="application/x-shockwave-flash" width="425" height="350" src="http://www.youtube.com/v/_zTne4JzgBM&feature"></embed></object>

6. Диего Марадона (Аргентин – Бразил 1982)

1982 оны ДАШТ-ий 2-р шатанд Бразил, Аргентиний багууд нэг хэсэгт багтсан байлаа. Тоглолт Бразилчуудын давамгайлал дор өрнөж 3 : 0-ээр шар өмсгөлтнүүд тэрүүлж байх үед Диего Марадона эсрэг багийн тоглогчыг жийж унаган талбайгаас хөөгдсөн юм. Нэг багийн анд Батистаг нь бэртээж болохоор алдаатай унагахаад хилигнэсэн Марадона хариуг нь тэр дор нь барьсан нь энэ. Ингээд Мара болон Аргентиний багийн ДАШТ дуусжээ. Гэхдээ 4 жилийн дараа …

<object classid="clsid:d27cdb6e-ae6d-11cf-96b8-444553540000" width="425" height="350" codebase="http://download.macromedia.com/pub/shockwave/cabs/flash/swflash.cab#version=6,0,40,0"><param name="src" value="http://www.youtube.com/v/vefHf4Z2lnY&feature" /><embed type="application/x-shockwave-flash" width="425" height="350" src="http://www.youtube.com/v/vefHf4Z2lnY&feature"></embed></object>

үргэлжлэл бий …

Хуваалцах/Тэмдэглэх

ДАШТ-ий түүхэн дэх 10 том сенсаац (үргэлжлэл)
Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн их дуулиан тарьсан 10 тоглолтыг та  бүхэнд танилцуулж байна.  Хөлбөмбөгт ямар ч гайхамшиг болж болдог.  Тэмцээний хамгийн хүчтэй гэгдэж байсан баг ч ялагдаж болдог. Ийм л  учраас хөлбөмбөг гайхамшигтай байдаг билээ.

1-р хэсэг

5. Баруун Герман 1 : 2 Алжир (Испани 1982 – 2-р хэсэг)

Карл-Хайнц Румменигге, Хорст Хрубеш, Пауль Брайтнер, Ло́тар Матте́ус зэрэг шилдэг тоглогчдоос бүрдсэн Германы шигшээ баг тухайн үедээ дийлдэшгүй багуудын нэг байлаа. Хоёрхон жилийн өмнө Европын аваргад түрүүлээд байсан болохоор 1982 оны дэлхийн аваргад тэднийг түрүүлэх багаар зүй ёсоор нэрлэж байв. Гэвч хэсгийн эхний тоглолтдоо ДАШТ-д анх удаа оролцож байсан Алжирийн багт ялагдаж бөөн шуугиан дэгдээсэн.

Хожмоо нэгэн гутамшигт ”жүжиг” болсон Гиёон хотод 42,000 үзэгч цуглан тоглолтыг  үзсэн бөгөөд Алжирийн домог Рабах Мажер тоглолтын эхний гоолыг оруулж байлаа. 1987 оны Европын цомын финалд энэ тоглогч Байерний хаалганд өсгийгөөрөө гоол хийж байсан билээ. Румменигге 67 дахь минутад тооны харьцааг тэнцүүлсэн ч ердөө ганцхан минутын дараа Лахдар Беллоуми гоол оруулж Алжирчууд 2 : 1-ээр ялалт байгуулсан. Ийнхүү Зиданы нутгийнхан хэсгээсээ гарах өндөр боломжтой болсон ч тун харамсалтай байдлаар энэ эрхээ луйвардуулсан юм.

Хэсгийн сүүлийн тоглолтонд Алжирчууд Чилийг ялаад 4 оноотой болсон байлаа. Мөн тэдэнтэй адил Австри 4 оноотой байсан бөгөөд гоолын зөрүүгээр Австри илүү байсан. Хэсгийн сүүлийн Герман – Австрийн тоглолтонд Германчууд илүү дутуугүй 1 гоолоор ялж байж энэ хоёр хоёулаа хэсгээс гарах байв. Ингээд Хрубеш 10 дахь минутад хэрэгтэй ганц гоолоо оруулаад л үлдсэн минутад хоёр багийнхан бараг өөд өөдөөсөө инээгээд зогссоор цаг дуусгасан гэхэд болно. Герман, Австри дараагийн шатанд хамт үлдэж, харин Алжир луйвардуулсандаа уурссаар гэртээ харьсан билээ. Энэ жилийн ДАШТ-д Алжирчууд Германтай таарахыг яагаад хүсээд байгааг одоо та ойлгосон байх.

4. Англи 0 : 1 АНУ (Бразил 1950 – хэсгийн тоглолт)

Америкчуудын ”зүлгэн дээрх гайхамшиг” гэж нэрлэдэг тоглолт. Хөлбөмбөгийг бид зохиосон гэж онгирдог Англичууд өмнөх ДАШТ-үүдэд  ”их зан” гаргаж оролцохоос татгалзсан. Харин энэ удаагийн тэмцээнд тэд  өнөөх л омог бардам зангаараа ”ядах юмгүй” түрүүлнэ хэмээн ирсэн. Гэтэл хэсэгтээ загасчин, шуудан зөөгч, багш нараас бүрдсэн  хагас мэргэжлийн Америкийн багт ялагдаж ”онигоо” болоод буцсан түүх гарцаагүй үнэн билээ. Америкчууд энэ тэмцээнээс ердөө ганц ялалттай буцсан ч дэлхийн аварга болсноос дутахгүй баяртай байсан нь дамжиггүй. Английн хэвлэлүүд тухайн үеийн холбоо харилцаа тааруу байсан үеийг далимдуулан  энэ гутмашигтай ялагдлын талаар ташаа мэдээлэл түгээж байсан. Тэд уншигчдад бид 10 : 0-ээр ялсан гэж мэдэгдэж байлаа. Мөн тэр өдөр Английн крикетийн шигшээ баг Энэтхэгийн багт ялагдсан учраас тэр мэдээг ихэнхи сонинууд эхний нүүрэндээ томоор нийтэлж, харин ДАШТ-ий мэдээллийг цухас дурьдаад өнгөрч байсан гэдэг. Хожлын гоолыг оруулсан Гайити гаралтай Жое Гаетенс ДАШТ-ий дараа Франц руу цагаачилж хожмоо Гайити улсын шигшээ багт тоглож байгаад зодог тайлжээ.

3. Унгар 2 : 3 Баруун Герман (Швэйцарь – 1954 – шигшээ)

Дэлхийн хоёрдугаар дайны дараа эвдэрч сүйдсэн, сэтгэлээр унасан Германы ард түмэнд энэ ялалт асар их урам зориг итгэл бэлэглэсэн гэдэг. Тийм ч учраас Бернд болсон гайхамшиг хэмээн энэ ялалтыг нэрлэж кино, зохиол олныг гаргаж байсан билээ.

Густав Шебегээр удирдуулсан тухайн үеийн Унгарын шигшээ үнэхээр супер байлаа. 1950-иад оны үед 32  тоглолт дараалан ялагдал хүлээгээгүй Унгарчууд финал хүртлэх замдаа таарсан өрсөлдөгч болгоноо бутниргэсээр байсан. Финалын тоглолт эхлэхийн өмнө бороо шивэрч эхлэхэд Германчуудад ялах найдвар төрсөн гэдэг. Учир нь ”Борооны хүн” гэж алдаршсан багийн ахлагч Фритц Валтер ийм цаг агаарт тун сайн тоглодог байсан аж. Хэдийгээр бага зэргийн бэртэлтэй байсан ч Унгарын домог Пушкаш гараанд багтаж эхний гоолыг оруулсан. Улмаар түүний гоолоос 2 минутын дараа Унгарын Золтан Цибор тооны харьцааг дахин холдуулсны дараа бүгд Унгарын ялалттай эвлэрсэн байв.

Гэвч Германчууд 10 минутын дотор хариуг нь барьж Макс Морлот, Хелмут Ран нар тооны  харьцааг тэнцүүлж чадлаа. Цаг дуусахаас 6 минутын өмнө өнөөх Ран дахин довтолгоонд орж хаалганаас 20 орчим метрийн зайнаас гоол оруулснаар Унгарчуудын алдарт ялагдаагүй цуврал төгсгөл болсон билээ. Хамгийн гол нь Германы ард түмэн  энэ ялалтын ачаар дахин сэргэх, ирээдүйдээ итгэх асар их итгэлийг олж авсан нь хөлбөмбөгийн хүч ямар их вэ гэдгийг харуулсан билээ.

2. Хойд Солонгос  1 – 0 Итали (Англи 1966 – хэсгийн шат)

Одоогоос 40 гаран жилийн тэртээ Хойд Солонгосчууд ДАШТ-ий түүхэн дэх хамгийн дуулиантай ялалтыг байгуулж байлаа. Тэд ДАШТ-д шалгарахын тулд Австралитай 2 тоглолт хийснээс өөр шалгуур даваагүй. Анх удаа дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож байгаа тэднээс амжилт хүлээх нь утгагүй байсан. Солонгосчууд ч хэсгийн эхний тоглолтдоо ЗХУ-н багт 3 : 0-ээр ялагдаж, дараа нь Чилитэй 1 : 1-ээр тэнцэн тэмцээнийг орхиход ойрхон байв. Гэтэл хэсгийн сүүлийн Италийн багтай хийсэн тулаанд Пак Дү Икийн гоолын ялалт байгуулж дараагийн шатанд өрсөлдөх  эрхтэй болсон.

Их Британий уран бүтээлчид энэ тоглолтын тухай ”Амьдралын үнэтэй тоглолт” хэмээх кино бүтээж байсан билээ. Хэдийгээр энэ түүх цаашаа үргэлжилж болох байсан ч шөвгийн наймд домогт Эйсебио тэргүүтэй Португалын багт 5 : 3-аар ялагдал хүлээсэн юм.

1966 онд гайхамшгийг бүтээсэн эдгээр Хойд Солонгосын хөлбөмбөгчдийг ямар хувь заяа угтсан тухай мэдээлэл одоо болтол тодорхойгүй байдаг.

1. Уругвай  2 : 1 Бразил (Бразил 1950 – Шигшээ)

”1950 оны финалд Уругвайд ялагдсаны дараа манай орон яг л Хирошима шиг сүйрсэн. Хаа сайгүй уйтгар гуниг харуусал, үнэхээр аймшигтай” хэмээн Бразилийн зохиолч Нелсон Родригез бичжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа ФИФА ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг Бразилд өгсөн нь учиртай. Дайны хөлд бага сүйдсэн тэгээд ч тухайн үед хөлбөмбөг Бразилд жинхэнэ хүчээ авч байсан болохоор чухам оносон шийдвэр байсан юм.

Бразилчууд ч энэ жилийн Дэлхийн аварга манайх болсон гэж тэмцээн эхлэхийн өмнөөс л ярьж байсан. Тухайн үеийн дүрэм ёсоор финалын шатанд 4 баг үлдэж тойргоор тоглон хэн их оноо авсан нь дэлхийн аварга болох байв.

Гэхдээ Бразил, Уругвайн багууд 2 тойргийн дараа бусдаасаа оноогоор илүү байсан учраас энэ хоёр багийн тоглолтыг финал гээд нэрлэхэд буруутах зүйлгүй байсан юм

Алдарт Маракана цэнгэлдэх хүрээлэнд энэ тоглолтыг үзэхээр 173,830 үзэгч цугласан гэж албан ёсоор мэдээлдэг боловч үнэндээ 210.000 үзэгч цугласан байсан гэдэг.

Бразилчууд өмнөх 2 багтай тоглохдоо нийт 13 гоол оруулж 2 гоол алдсан бол Уругвай 5-ыг оруулж 4 бөмбөг алдсан байв. Цэнгэлдэхэд цугласан үзэгчид бүгд Бразилийг дэмжин уухайлж, өөрсдийг нь гэх ямар ч уур амьсгал байгаагүй ч Уругвайчууд сэтгэлээр унасангүй. Багийн ахлагч Обдулиа Варела ”Бид хэрвээ хамгаалж тоглох юм бол яг л өмнөх 2 баг шиг Бразилд бутниргүүлнэ. Харин өөдөөс нь довтлох юм бол бидэнд боломж байгаа. Аливаа залуусаа явж шоуг эхлүүлье” хэмээх алдарта үгээ хэлсэн юм. Үнэхээр ч Уругвайчууд жинхэнэ шоу үзүүлж 200.000 гаран мянган Бразилчуудыг чимээгүй болгож  2 – 1-ээр ялж чадсан билээ. Тоглолт дууссаны дараа зохион байгуулагч Бразилчууд бүгд цэнгэлдэхийг орхиж явсан учраас ФИФА-гийн ерөнхийлөгч Жюль Риме ганцаараа цомыг Уругвайчуудад гардуулсан хөгжилтэй ч гэмээр түүх бий.

Энэ финалын дараа Бразилчууд цагаан үндсэн өмсгөлийн өнгөө шар болгож өөрчилсөн билээ.

Хуваалцах/Тэмдэглэх

ДАШТ-ий түүхэн дэх 10 том сенсаац
Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн их дуулиан тарьсан 10 тоглолтыг та бүхэнд танилцуулж байна.  Хөлбөмбөгт ямар ч гайхамшиг болж болдог. Тэмцээний хамгийн хүчтэй гэгдэж байсан баг ч ялагдаж болдог. Ийм л учраас хөлбөмбөг гайхамшигтай байдаг билээ.

10. Испани – Швэйцарь 0 : 1 (ӨА 2010 H хэсэг)

За тэгэхээр хамгийн сүүлийнхээс нь эхэлья. ДАШТ-ий сугалаа явагдсаны дараа Испанийг ядах юмгүй хэсгээсээ нэгээр шалгарна гэж мэргэжилтнүүд байтугай хөлбөмбөг бага зэрэг гадарладаг нөхдүүд ч ”бүлт үсрэхэд” бэлэн байлаа. Аргагүй шүү дээ. Сүүлийн 4 жил гаран бараг ялагдаж үзээгүй, өнөө цагийн хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй гэгдэж байгаа дээр нь Европын аваргын хэргэмийг хадгалж байгаа болохоор арга ч үгүй биз. Гэтэл өнөөх дийлдэшгүй Испаничууд нь дөнгөж хэсгийн эхний тоглолтдоо ялагдаж хөлбөмбөг гэж ямар логикгүй спорт вэ гэдгийг дахин нотоллоо. Бөмбөг эзэмшилт, цохилт, булан, чөлөөт цохилт гээд бүх үзүүлэлтээрээ  Испаничууд ”нүдсэн” нь тодорхой ч аз гэдэг зүйл хөлбөмбөгт ямар их нөлөөтэй вэ гэдгийг энэ тоглолт нотолсон. Ялагдашгүй Армадаг Ялагдсан Армада болгосон тэр нөхөр бол Желсон Фернандес.

Карлос Пуйолийн алдааг ашилан Свисс сөрөг довтолгоонд орон Фернандес энэ ДАШТ-ий хамгийн анхны том сенсаацыг тарьсан билээ.

9. Өмнөд Солонгос – Итали 2 : 1 (Япон Солонгос 2002 – Шөвгийн 16)

2002 оны ДАШТ-д шүүгч нарын буруу шүүлт арай л хэтэрчихсэн. Тийм болохоор хэтэрхий нэг талыг барьсан шүүлтээс болж Италийг ялагдахад тийм ч олон хүн гайхаагүй болов уу. Эквадор  шүүгч Брайно Мореногод Солоносчууд ”хэдэн цаас” өгсөн нь тодорхойгүй. Гэхдээ Франческо Тоттид өгсөн түүний улаан карт, нэмэлт цагт оруулсан Томассигийн ”зөв зүгээр”’ гоолыг тооцоогүй зэрэг нь арай л хэтэрчихсэн. Эцэст нь Ан Жун Хваны 117 дахь минутад оруулсан гоолын ачаар Солонгосчууд шөвгийн наймд шалгарах эрхтэй болсон. Энэ тоглолтын дараа мэдээж Италичууд дуугүй байгаагүй. Италийн Перужиа багийн ерөнхийлөгч Лучиано Гауччи Ан Жун Хваныг багаасаа хөөж (тухайн үед Ан Жу Хван тэр багт харьяалалтай байв) ”Италийг булшилсан тоглогчийг дахиж харах хүсэл надад алга” хэмээн мэдэгджээ.

Мөн Италийн хөлбөмбөгийн холбоо шүүгч нарын алдаатай шүүлт бидний дөрвөн ч цэвэр гоолыг тооцсонгүй гэж заргалдсан. Хэсэгтээ Хорват, Мексиктэй хийсэн тулаанд Аззуричуудын дөрвөн гоолыг тооцоогүй нь гарцаагүй үнэн бөлгөө.

Гэхдээ гомдоллох юу байхавдээ Италичууд минь, ямар танайх ганцаараа шүүгчдээс болж ялагдсан биш. Испаничууд бас л тэдний зохиос болж Солонгост ялагдсан шүү дээ.

8. Испани – Хойд Ирланд 0 : 1 (1982 – 5-р хэсэг)

Солонгосчууд шүүгчдийн ачаар ингээд шөвгийн дөрөв хүртэл шалгарч байсан байхад шүүгч нартайгаа нилээд ч олигтой явж чадаагүй түүх байдаг л юм билээ. 1982 онд ДАШТ-ийг Испаничууд өөрийн нутаг дээрээ зохион байгуулж, ”Бид аваргална” хэмээн том дуугарч байлаа. Гэтэл хэсэгтээ Хойд Ирландын сулхан багт ялагдаж онигоо болох нь тэр.

Гэхдээ бүүр том онигоо нь нийт хийсэн 5 тоглолтдоо ердөө 4 гоол л оруулж (хоёр нь эргэлзээтэй торгуулийн цохилт) ганцхан тоглолтонд ялсанд байгаа юм.

Хэсгийн эхний хоёр тоглолтоо Испаничууд Гондурас, Югославын багтай хийж шүүгч нарын тусламжтайгаар 4 оноо салгасан. Харин Хойд Ирландтай хийсэн сүүлийн тоглолтод тэд шүүгч нарт пеналти өгчих олигтой довтолгоо өрнүүлээгүй гэдэг. Улмаар Гэри Армстронг хэмээх Ирланд эр зохион байгуулагчдын үнэн төрхийг илчилж хожлын гоолыг оруулжээ.

Тухайн үед багууд хэсгээсээ гараад дахин хэсэгт хуваагдан өрсөлддөг байв. Армадачууд Ирландын араас 2-р шалгараад Герман, Англитэй нэг хэсэгт багт ёстой ”арчуулсаар” байгад хасагдсан даа.

7. Аргентин – Камерун 0 : 1 (Италы 1990 – B хэсэг)

Африкчуудын одоог хүртэл дурсан ярьдаг ялалт. Өмнөх тэмцээнд түрүүлсэн баг нээлтийн тоглолтыг хийдэг жишиг тухайн үед байв. Энэ ёсоор 86 оны аварга Марадонагийн Аргентин нээлтийн тулааныг Хар тивийн Камерунтэй хийв. Цагаан-цэнхэрүүд энэ тулаанд үнэхээр  гутамшигтай ялагдсан гэхэд хилсдэхгүй. Учир нь өрсөлдөгч нь 9-үүлээ үлдчихээд байхад Марадонагаар ахлуулсан Аргентинчууд тэнцээний бөмбөг ч оруулж чадаагүй. Миланы Сан Сиро цэнгэлдэхэд явагдсан энэ тоглолтын цорын ганц гоолыг Франсуа Омам-Бийик оруулж түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн билээ.

Үлдсэн тоглолтууддаа ч Аргентин тааруухан тоглож хэсэгтээ 3-р байранд орсон. Аз болж сайн үзүүлэлттэй 3-р байранд орсон багуудыг шөвгийн16-д шалгаруулдаг ”хуулийн цоорхойн” ачаар Марадона тэргүүтэй Аргентинчууд шөвгийн 16-д тоглох болсон. Шөвгийн 16-д Бразилийг хожоод дараа нь Югослав, Италийг пеналтиар ялж финалд шалгарсан ч финалд Германд азгүй дийлдсэн гэдгийг та бүхэн мэдэх байх ..

6. Франц – Сенегал 0 : 1 (Япон Солонгос 2002 – А хэсэг)

Яг л 1990 оны ДАШТ шиг цомыг хамгаалж байсан баг Африкчуудад ялагдаж сенсаац дэгдээлээ. 30 дахь минутад Папа Буба Диопын оруулсан гоол Азарган тахиандыг ялахад хангалттай байлаа. Гурван улсын мэргэн буучыг (Англи – Анри, Итали – Трезеге – Франц – Сиссе) багтаасан хүчирхэг Францын шигшээ баг энэ тэмцээнд ганц ч гоол оруулж чадалгүй хэсэгтээ хомоол хамж байсан түүхтэй. Тэр түүх одоо давтагдахад ч ойрхон байгаа.

Сенегалчууд Францыг ялсан эрчээрээ шөвгийн 16-д шалгарч Шведийг шигшээг буулган авсан. Харамсалтай нь тэд шөвгийн 8-д Туркийн багт алтан гоолоор ялагдсан билээ.

үргэлжлэл бий …

Хуваалцах/Тэмдэглэх

Хөлбөмбөгийн тактикийн үүсэл, хөгжил #2
эхний хэсэг

…Уг нь 1941 онд Италид Падова гэдэг хүн анх санаачилсан ч амжилт ололгүй  унтарсан гэдэг. Харин Раппан үүнийг чадварлаг хэрэглэн “verrou” гэж  нэрлэсэн байна.

Бүх л багууд энэ тактик уруу хошуурч, өөр өөрийнхөө  хэлээр нэрлээд өөрийн болгож эхэллээ. Тухайлбал, францууд “beton”,  англичууд “bolt”, италичууд “catenaccio” гэх мэт. Эндээс Италийн  катеначчио хамгийн шилдэг нь байж чадсан тул хэдэн арван жил Италийн  Сери А лиги хамгийн шилдэг хамгаалалттай лиги болсон билээ. Одоо ч  хэвээр. 50-иад оны дундуур Холланд 5, Бразил 4 довтлогчтой талбайд  гардаг байсан бол италичууд тэдний эсрэг баахан хамгаалагч тавьдаг  болжээ. Либеро буюу свийпер нь хаалгач төвийн хамгаалагч 2-ын дунд  байрлаж, төвийн хамгаалагч урагшаа орсон нөхцөлд хаалгачийг  ганцаардуулдаггүй.

Тиймээс тэднийг “Зогсоогч” гэж нэрлэдэг байв. Харин  Франц Бэкэнбауэр гарч ирсэнээр энэ “Зогсоогч” гэсэн нэр алга болсон юм.  Тэр либеро байх ёстой тэр газар байрладаг байсан ч араас тоглолтыг уншиж  дүгнээд, өөрөө шууд довтолгоонд орчихдог байлаа. Ийм юм хараагүй багууд  самгардаж яах ухаанаа алддаг байв.

Бэкэнбауэр энэ үүргээрээ багаа  манлайлж ороод 1974 онд дэлхийн аварга болж байлаа. 1974-76 онд түүний  Бавари баг 3 жил дараалан Европын аварга болсон нь мэдээж үүний шууд үр  дүн. билээ. Либерогийн үүрэг ямар их болох нь Итали 1982 онд Счиреатай,  Аргентин 1986 онд Броун, Герман 1990 онд Аугэнталертай ингэж тоглоод  дэлхийн аварга болсон гэдгээс харагдана. Түүнээс хойшхи бүх л  тэмцээнүүдэд багууд либеротой хувилбар бас зохиогоод орж байгаа.

За ингээд орчин үеийн хөлбөмбөгийн хамгийн сонгодог хэлбэр болсон  бүсийн тактик уруу орьё доо.Энэ дундаас хамгийн өргөн тархсан хувилбар  нь 4-4-2 хэлбэр билээ.

4 хамгаалагч, 4 хагас, 2 довтлогч гэсэн үг. Орчин үед багууд өрсөлдөгчөө дээд зэргээр судалсан байхаас гадна тактик бүрийн сул ба давуу талыг маш сайн эзэмшсэн тул гоол орох нь тун цөөн болсон.

Энэ нь дэлхийн аваргаар харагдсан билээ. Хэсгийн тоглолт дуусангуут гоол орох тун дургүй болчихсон. ФИФА тэмцээний төгсгөл рүү хийсэн нэгэн зөвлөгөөнөөрөө яавал гоол арвинтай, үзэгчдийг уйдаахгүй тоглолтууд хийх вэ гэдэг дээр ярилцсан. Тэдгээрийн дунд хаалгыг томсгох, шүүгчдийн тоог нэмэх, 10 хүнтэй болгох гээд л олон санал байсан ч хөлбөмбөгийн шинэ дүрэм энэ дэлхий дээрхи эмзэг сэдвүүдийн нэгд тооцогддог тул шинэ дүрэм хэрэгжүүллээ гэхэд нэлээн олон жил жижигхэн тэмцээнүүдэд туршилт хийж үзнэ.

Энэ хооронд цаг урсаад л байна. За гэхдээ энэ ч яахав, ухаант хүн төрөлхтөн тул цагийн гольдролоор зөв шийдэлд хүрнэ биз гэж найдна. Эргээд бүсийн тактик уруугаа орьё. 4-4-2-оос гадна бас нэг өргөн тархсан хувилбар нь 4-3-3 юм. Гэхдээ үнэн хэрэг дээрээ өнөөдөр энэ хэлбэрийг тун цөөхөн баг, улс хэрэглэж буй. Өнгөрөгч дэлхийн аваргаар Холланд энэ схемийг хэрэглэсэн. Ерөөс тэд бол энэ хувилбарын хамгийн сонгодог төлөөлөгчид.

Довтолгоо сайтай тоглодог болохоор хүмүүс тэдний тоглолтыг харах дуртай байдаг. 70-аад оны Холландын шигшээ хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг байлаа. 1974 ба 1978 оны дэлхийн аваргуудад тэд энэ тактикаараа 2 удаа финалд үлдсэн гэхээр тэдний энэ загварыг бүрэн эзэмшсэн гэдэг нь мэдэгддэг. Энэ 2 хувилбараас гадна урдаа ганц довтлогч тавиад араас нь 5 хагас хамгаалагч тавьдаг багууд өнөө цагт багагүй болсон. Зооны тоглолтын давуу тал нь талбайд сул зай үлдээхгүйгээс гадна эсрэг багаа байнгын дарамтад байлгадаг.

Чадвар сайтай багуудын хувьд хиймэл отоо буюу хөлбөмбөгийн хэллэгээр урхи тавьдаг нь энэ тактикын бас нэг чухал зүйл. Яадаг гэхээр эсрэг багийн тоглогч бөмбөгөө урагшаа дамжуулах үед хамгаалагчид нэгэн зэрэг урагш гүйж, айлын довтлогчийг отооны байдалд оруулдаг. Гэхдээ бүтэл муутай хамгаалагчтай багууд бол бүр багаа хөөдөх нь ч бий. Мөн л Иохан Кройффын 70-аад оны Холландын шигшээ болон Аякс баг энэ аргын хамгийн шилдэг төлөөлөгчид нь. Эдгээрээс гадна 4-2-4 гэсэн өнөө цагт этгээд гэгдэхээр тактик ч хааяа байх.

Мөн ардаа либерогоо тавиад 3 хамгаалагчтай тоглолт орох дасгалжуулагч ч бий, тухайлбал 1990 оны дэлхийн аваргад домогт дасгалжуулагч асан Валерий Лобановски Оросын багийг энэ тактикаар тоглуулж байлаа. Хөлбөмбөгийн тактик одоо цагт оргил цэгтээ хүртлээ хөгжсөн. Тиймээс хөлбөмбөгийн дүрэмд өөрчлөлт оруулж гэмээнэ үзэгчид урьдын адил арвин гоолтой тоглолтуудыг үзэн баясах болно. Тэр цаг хүртэл удаан үргэлжлэхгүй гэж найдна. Хөлбөмбөгийг өнөөдөр асар олон хүн сонирхдог, тэдний хамгийн их таашаал авдаг үе нь гоол орох алтан агшин бөлгөө.

Хуваалцах/Тэмдэглэх

Роналду хамгийн их цалин авдаг нь
Португалийн Futebol Finance сэтгүүл-сайтаас 3 дахь удаагаа дэлхийн хамгийних цалин авдаг 50 хөлбөмбөгчинг нэрлэжээ. Криштиану Роналду энэ удаа жилийн 13 сая еврогийн (17,7 сая доллар) цалин авдгаараа хүснэгтийн тэргүүнд бичигдсэн байна. Түүний ардаас Барселона багийн Златан Ибрагимович (12 сая евро/16,3 сая доллар), Лионель Месси (10,5 сая евро/14,3 сая доллар) нар бичигджээ. Топ 50 цалин авдаг хүмүүсийн ихэнхи нь буюу 37 нь Испаний Ла лиг болон Английн Премьер лигийн тамирчид байна. Үлдсэн 13 нь Италийн Сери А болон Германы Бундеслигт тоглодог ажээ.

Хамгийн өндөр цалинтай 50 хөлбөмбөгч:

1  Cristiano Ronaldo- Real Madrid- 13.000.000 €

2  Zlatan Ibrahimovic- FC Barcelona- 12.000.000 €

3  Lionel Messi -FC Barcelona- 10.500.000 €

4  Samuel Eto´o -Internazionale- 10.500.000 €

5   Kaká -Real Madrid- 10.000.000 €

6  Frank Ribery- Bayern Munique- 10.000.000 €

7  Emmanuel Adebayor- Manchester City- 8.500.000 €

8  Karim Benzema-Real Madrid CF- 8.500.000 €

9  Carlos Tevez-Manchester City-8.000.000 €

10  John Terry-Chelsea FC- 7.500.000 €

11 Frank Lampard-Chelsea FC-7.500.000 €

12 Thierry Henry-FC Barcelona- 7.500.000 €

13 Xavi-FC Barcelona- 7.500.000 €

14 Ronaldinho -AC Milan- 7.500.000 €

15 Steven Gerrard-Liverpool FC- 7.500.000€

16 Daniel Alves-FC Barcelona- 7.000.000 €

17 David Villa-FC Barcelona- 7.000.000€

18 Michael Ballack-Chelsea FC- 6.500.000 €

19 Raúl Gonzalez-Real Madrid CF- 6.500.000 €

20 Rio Ferdinand-Manchester United- 6.500.000 €

21 Kolo Touré-Manchester City- 6.500.000 €

22 Wayne Rooney-Manchester United- 6.000.000 €

23 Iker Casillas-Real Madrid CF- 6.000.000

24 Victor Valdéz-FC Barcelona- 6.000.000 €

25 Frederic Kanouté-Sevilha FC- 6.000.000 €

26 Deco-Chelsea FC-6.000.000 €

27 Fabregas-Arsenal-6.000.000 €

28 Didier Drogba-Chelsea FC-5.500.000 €

29 Gianluigi Buffon-Juventus-5.500.000 €

30 Francesco Totti-AS Roma-5.500.000 €

31 Luca Toni-AS Roma- 5.500.000 €

32 Arjen Robben-Bayern Munique-5.500.000 €

33 Bastian Schweinsteiger-Bayern Munique-5.500.000 €

34 Ashley Cole-Chelsea FC-5.500.000 €

35 Fernando Torres-Liverpool FC- 5.500.000 €

36 Gareth Barry-Manchester City- 5.500.000 €

37 Charles Puyol-FC Barcelona-5.000.000 €

38 Andres Iniesta-FC Barcelona- 5.000.000 €

39 Sergio Aguero-Atletico Madrid- 5.000.000 €

40 Andreas Pirlo-AC Milan- 5.000.000 €

41 Joe Cole-Chelsea FC- 5.000.000 €

42 David Bechkam-AC Milan-5.000.000 €

43 Wayne Bridge-Manchester City- 5.000.000 €

44 Lassana Diarra-Real Madrid- 5.000.000 €

45 Dimitar Berbatov-Manchester United- 4.800.000 €

46 Andrei Arshavin -Arsenal- 4.800.000€

47 Nicolas Anelka -Chelsea- 4.800.000€

48 Ryan Giggs-Manchester United- 4.800.000 €

49 Alessandro Del Piero-Juventus- 4.800.000 €

50 Arshavin- Arsenal-4.800.000 €

Б.Төрболд

Хуваалцах/Тэмдэглэх

Хөлбөмбөгийн тактикын үүсэл, хөгжил
1800-аад оны дундуур хөлбөмбөг ирээдүйд дэлхийн хамгийн хүчирхэг  спортын төрөл болох замналаа жинхэнэ утгаараа эхэлж байх үед түүний  тактикын гол зорилго нь зөвхөн олон олон гоол оруулах явдал байлаа.  Багийн бүх тоглогчид бөмбөг эзэмшингүүтээ л өргөн фронтоор эсрэг талын  хаалга уруу дайрах нь  тэр үеийн моод байсан гэлтэй. Гэвч цаг хугацааны  явцад тэд энэ нь эсрэг багийнхаа контр аттаканд орж, хаалгаа арвин  гоолоор мялаалгах үүдийг нээж өгч байгааг анзаарч эхэлжээ. Явсаар 20-р  зуун гарлаа. Энэ үед л өнөөгийн дээд зэргийн түвшинд хүрсэн тактикын  анхны схем Англид тавигджээ. Хаалгачийн урд талд 3 шугам татаж, эхний  шугамд нь 2 хамгаалагч, тэдний өмнө 3 хагас хамгаалагчийг зоож, хамгийн  урд нь 5 довтлогчийг байрлуулжээ. Энэ байрлал нь зурган дээр пирамид  хэлбэртэй харагдсан тул пирамид тактик гэж нэрлэсэн байна. Төвийн хагас  хамгаалагч өрсөлдөгч багийн төвийн довтлогчийг харгалзахын хажуугаар  нөгөө 2 хагас хамгаалагчтайгаа нийлээд хамгаалалт ба довтолгооны  шугаманд байгаа тоглогчдыг хооронд нь холбож, хамгийн гол хариуцлагыг  үүрдэг хүн болж хүвирах нь тэр. Энэ ухаалаг сэдэл нь одоогийн тактикын ч  гэсэн амин сүнс нь билээ. Харин таван довтлогчтой тоглох тактик нь он  удаан жил арилсангүй, бүүр 60-аад он хүртэл зарим баг нь энэ хувилбарыг  чухалчилсаар л байв.

Дэлхийн 1-р дайны дараа “Метод” гэдэг арга дэлгэрлээ. 20-оод оны  сүүл, 30-аад оны эхээр Европод Английг эс тооцвол дийлдэшгүй гэгдэж  байсан Австрийн баг уг тактикыг анхлан санаачилжээ. “Шидэт баг” гэсэн  нэртэй байсан тэд хаалгачийн өмнөх шугамыг 2 болгож, эхнийхэд нь 2  хамгаалагчийг хамгаалах чиглэлийн 3 хагас хамгаалагчтай байрлуулсан.  Харин тэдний өмнөх шугамд довтлох чиглэлийн 2 хагас хамгаалагчийг 3  довтлогчтой нэгтгэжээ. Шугам бүрийг ажиглаваас 2 ширхэг М үсэг  харагдана. Ингээд Европод энэ аргыг “Метод” гэхээс гадна ММ гэж бас  нэрлэх болжээ. Нэг шугамд холбогдсон тоглогчид хоорондоо ойрхон  дамжуулалт хийн тоглож, бөмбөгөө бат эзэмшдэг энэ тактикын гол зорилго  нь ганцаарчилсан хурц тоглолтоор бус багийн нэгдмэл цулаар өрсөлдөгчөө  дарамтлах явдал байсан. Энэ арга нь санаанд ормооргүй амжилт олсон нь  1930 онд Уругвай, 1934 ба 1938 онуудад италичууд ММ схемээр тоглоод  дэлхийн аварга болсон гэдгээс мэдэгддэг. Уругвай хожим 1950 онд зарим  тоглолтод бас энэ тактикаараа тоглоод дэлхийн аварга болсон юм.

ММ-ыг ингээд багууд судлан, сүүлдээ 2 хамгаалагчтайг нь анзааран сул  зайг нь олоод гоолдчихоод байдаг болов. Дэлхийн 2-р дайны дараа Англи  дэх шинийг эрэлхийлэгчид үүний эсрэг түлхүүрийг гаргаад ирэв ээ, гэтэл.  Бүтэц нь маш амархан. Ердөө л эхний шугам доторхоо хөрвүүлчихлээ. Өөрөөр  хэлбэл хамгаалалтаа зузаалж, хаалгачийн урд 3 хамгаалагч зогсдог болов.  “Метод”-ын төвийн хагас хамгаалагч нь төвийн хамгаалагч болчихлоо гэсэн  үг.

3 хамгаалагч болон 3 довтлогчийн хооронд орших 4 хагас хамгаалагч нь  квадратыг үүсгэсэн нь зурган дээр харагдаж буй. Энэ л хамгийн чухал  нээлт байлаа. Учир нь тэд өрсөлдөгчийн алдааг ашиглан маш хурдан сөрөг  довтолгоог эхлүүлж чаддаг болсон. Нэгэнт эхний М үсгийг эргүүлчихсэн  болохоор юу болж хувирах вэ? Мэдээж буруу харсан М үсэг буюу W үсэг.  Ингээд энэ тактикаа WM тактик гэж нэрлэлээ. Уг нь анх “Систем” гэж  нэрлэсэн ч WM гэсэн нэр ч утга адил хэрэглэгдэх болжээ. 1950 оны дэлхийн  аваргаар Уругвай өрсөлдөгчөөсөө хамаарч зарим тоглолтоо “Систем”-ээр  хийж, үүнийхээ ачаар дэлхийн аварга болсон гэнэм. Тэдний квадратын  удирдагч буюу хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч Шиаффино хөлбөмбөгийн  түүхэн дэх анхны алдарт хагас хамгаалагч болон нэрээ мөнхөлжээ.

Тактикийн хөгжлийн үсрэлтийн жилүүд болох 50-иад он боллоо. Жам  ёсоороо WM-ын онгорхой нүх сүв ч танигдаж эхлэв. Энэ удаагийн нээлтийг  унгарчууд тэр тусмаа Унгарын лигийн Хонвед хэмээх баг хийлээ.

Унгарын спортын сайд, шигшээгийн дасгалжуулагч Густав Себес анх  санаачлаад, Хонвед эхэлж туршсан энэ арга нь MM-ыг орвонгоор нь  эргүүлсэн буюу WW хэмээх тактик байсан. Эхний шугам нь “Систем”-тэй адил  боловч 2 дэх шугамын төвийн довтлогчоо төвийн хагас хамгаалагч болгож  орхисноор түүний довтолгооны үүрэг өмнөхөөсөө хамаагүй илүү чухал ач  холбогдолтой болж эхэлсэн байна. Энэ байрлалд Унгарын шигшээд Хидегкути  зогсон, нэг шугаманд байрлах Будай Цибор нартай мөр зэрэгцэн гайхалтай  мэдрэмжийнхээ ачаар эсрэг багийн хамгаалагчдыг ангайлгадаг байжээ. Урд  байрлах Кокшиш Пушкаш 2 нь супер пассуудыг хүлээн аваад гоолыг ч  машиндаж гардаг байсан аж. “Хонвед” гэгдсэн энэ тактикыг уг багаас гол  цөмөө бүрдүүлдэг байсан Унгарын шигшээ үлгэр жишээ хэрэглэн 50-иад онд  ногоон зүлгэн дээр босоо байжээ. 1954 оны дэлхийн аваргад баталгаатай  аваргална гэгдэж байсан тэд урьдчилсан шатанд Германыг 8-3-аар бут  ниргэсэн ч аваргын төлөө тэдэнд нэг гоолын зөрүүгээр харамсалтайгаар  хожигдсон билээ.

Хөлбөмбөгийн цар хүрээ улам алдаршин өргөжихийн хэрээр хөгжлийн хурд  нь дагаад огцом нэмэгдэх боллоо. Гараад 2, 3-хан жил болов уу үгүй юу  “Хонвед”-ыг багууд нэвт судалчихав. Энэ үеэс л эхэлж одоо ноёлон буй  хамгаалалтын эрин эхэлсэн гэхэд болно. Багууд “Гоол хийхдээ бүү яар,  юуны түрүүнд хамгаалалтаа бод. Эс тэгвээс эсрэг багийн төвийн довтлогч  та нарт сюрприз барих болно.” гэсэн уриаг лоозондох боллоо. Өмнө нь  байсан 3 хамгаалагчтай тактикын үед хэрэв төвийн хамгаалагч нь урагш  бага зэрэг давшиж, довтолгоонд оролцвол 2 жигүүрийн хамгаалагчаасаа  дэндүү холдчихоод байв. Энэ үед айлын талын төвийн довтлогч контр  аттакаас урагшаа сугаран гарч, хаалгачтай цор ганцаараа тулдаг байлаа.  Энэ байдлыг засахаар хамгийн анх Швейцарийн шигшээ болон Швейцарийн  лигийн Серветте Женева багийн австри дасгалжуулагч Карл Раппан либеро  гээч зүйлийг хөлбөмбөгт бий болгоодохов.

үргэлжлэл бий …

Хуваалцах/Тэмдэглэх

2009/10 улирлын шилдэг баг (үргэлжлэл)
Их Британий Гоол.ком сайт өнгөрч байгаа улиралын шилдэг багийг  тодруулжээ. Олон мянган уншигчдын саналаар тодруулсан болохоор та бүхний  санаа бодлоос нэг их зөрөхгүй байх.

Мэдээж хэрэг тухайн улиралд  аваргуудын лигт түрүүлсэн багийн тоглогчид энэ багт түлхүү багтсан  байгаа. Мөн дотооын лигтээ өндөр амжилт үзүүлсэн багуудын түлхүүр  тоглогчид багтжээ. Ингээд та бүхэнд энэ улиралын шилдэг багийг  танилцуулья.

1-р хэсэг

хагас хамгаалагч :  Чави (Барселона)

Өнгөрсөн улиралд Барса түүнтэй гэрээгээ сунгаж 2014  он хүртэл тоглуулахаар болсон нь ёстой л нүдээ олсон шийдвэр болсон. Ла лигийн ашигтай дамжуулалтын хүснэгтийг Чави энэ улиралд дахин  тэргүүлсэн бөгөөд (14) түүнгүйгээр Каталоны баг ийм өндөр түвшний тоглолт үзүүлж чадах эсэх нь эргэлзээтэй.

Сэтгүүлчид ч Чавигийн талаар ам уралдан магтаж өнөө цагийн хамгийн шилдэг төвийн хагас хамгаалагч хэмээн өргөмжилж байна. Европын нэгэн сэтгүүл түүний дамжуулалт өгөх чадварыг Мишель Платинитэй зүйрлэсэн бол Испаний Марка сонин Чавиг Барсагийн Лотар Маттеус гэжээ. Өдгөө 30 настай түүнд дахиад цөөнгүй жил Барса болон Испаний шигшээн төвийн шугамыг эзэгнэх ур чадвар, нөөц бололцоо байгаа.

Франк Лампард (Челси)

Хэрвээ Лампсаас асуух юм бол энэ улиралыг карьерийнхаа хамгийн шилдгээр эргэлзээгүй нэрлэх байх. Өмнө нь тэр  ерөнхийдөө дунджаар 20 орчим гоолтой улиралыг дуусгадаг байсан бол энэ улиралд 27 гоол, 20 ашигтай дамжуулалт өгсөн амжилтыг үзүүлжээ.

Өөрөөр хэлбэл карьерийн оргил амжилтаа үзүүлсэн гэсэн үг. Сет-пис буюу чөлөөт цохилт, булангийн цохилт, торгуулийн цохилтуудоос Лампс ихэнхи гоолуудаа оруулсан. Мөн өөрийнхөө бренд болсон алсын цохилтоороо ч эсрэг багийнхаа торыг мялаагаад амжжээ. Энэ гайхалтай улиралын дараа Лампс  ДАШТ-д түрүүлэх ирмүүн хүсэл зорилготойгоор Африкийг зорьж байгаа нь дамжиггүй.

Арьен Роббен (Байерн)

Гарцаа байхгүй өнгөрч байгаа улиралын гол сенсаац. Реалын Галактико 2 төлөвлөгөөний золиос болж Мадридаас ”хөөгдсөн” ч энэ шилжилт нь түүнд харин ч сайн зүйл боллоо. Байерн Мюнхений удирдлага Роббений төлөө төлсөн 25 сая еврогоо хэд дахин нугалж олсон гэхэд хилсдэхгүй.

Багаа хүнд байдалд орох бүрт Роббен гайхалтай гоол оруулсаар аваргуудын лигийн финалд шалгаруулсан. Тухайлбал Фиорентина, МанЮ-тай хийсэн тоглолтуудад Роббен зүүн хөл л чухамдаа Байерний аминд орсон гэхэд хилсдэхгүй. Өмнө нь Рибери энэ багийн амин сүнс байсан бол одоо Роббен болсон гэхэд нэг их буруудахгүй байх.

Дээр нь Рибери элдэв асуудалд их орооцолдож фенүүдийнхээ дунд нэр хүндээ унагаад байгаа нь лидерийн үүрэг Роббенд шилжихэд нөлөөлсөн байх. Улиралын төгсгөлд Германы оны шилдэг тоглогчийд тодруулахад Роббен 72.1 хувийн саналаар тэргүүн байранд бичигдсэн бөгөөд энэ шагналыг хүртсэн анхны Голланд тоглогч болсон юм. Ийм шилдэг тоглогчийг явахыг хүсэхгүй байхад нь зарсандаа Флорентино Перез одоо амаа барьж байгаа нь дамжиггүй, гэхдээ нэгэнт өнгөрсөн хойно яая гэхэвдээ ноён Перез.

Леонел Месси (Барселона)

Диего Марадонагийн тодорхойлсноор бурхнаас ч илүү хүчтэй Леонел Месси. Энэ улиралд түүний багийн амжилт өмнөхөөс бага зэрэг буурч аваргуудын лиг, цомын тэмцээнд түрүүлж чадаагүй ч Ла лигийн аваргаа хамгаалж чадлаа. Дээрээс нь К.Роналдугийн 42 гоолын амжилтыг эвдэж Барсагийн төлөө 100 дахь гоолоо оруулан, аваргуудын лигт анхны покероо хийсэн.

Мөн 1996/97 онд тогтоож байсан Роналдогийн 34 гоолын амжилттэй эн зэрэгцэн Ла лигийн мэргэн бууч болсон. Аваргуудын лигийн мэргэн буучаар 2 дахь жилдээ дараалан тодроод байна. Дөнгөж 22 настай хэрнээ альхэдийнэ Барсагийн бүх цаг үеийн мэргэн буучдын толгойн хэсэгт ”давхиж” явна.

Нэг үгээр хэлэхэд Месси бол өнөө цагийн хамгийн шилдэг тоглогч гарцаа байхгүй мөн гэдгээ үйлдэл болгоноороо батлан харуулж байна. Ямар сайндаа Арсене Венгер Аваргуудын лигт Mессид ”дөнгүүлснийхээ” дараа ”

Тэр зүгээр л плэй- стэйшн тоглож байгаа юм шиг байна. Бидний гаргасан алдаа болгоныг тэр ашиглан гоол оруулж байсан. Нэг л хүчээ авчихсан байхад түүнийг зогсоох хүн үнэхээр олдохгүй. Тоглолтыг ганцаараа өөрчилж чадах тийм хүч зөвхөн Мессид л байна” гэж ярьж байхавдээ. Өмнөд Африкт Мессигээс их зүйлийг бид бүгдээрээ хүсэн хүлээж байна. Мэдээж тэр бидний найдварыг алдахгүй байх.

Довтлогч

Уэйн Руни (МанЮ)

Рунигийн гайхалтай улирал харамсалтай нь тун тааруухан дурсамжтай өндөрлөж байна. 2010 оны эхний саруудад Руни улирал ингэж дуусна гэж төсөөлөө ч үгүй байх.

Түүний супер улиралыг сүйтгэсэн үйл явдал 3 сарын 30-нд Байерний талбайд хийсэн аваргуудын лигийн тоглолтын сүүлийн мөчид тохиосон. МанЮ-г аваргуудын лигээс хасагдахад хамгийн их нөлөөлсөн Оличийн сүүлийн гоолын үеэр Руни эвгүй гишгэж шагайндаа хүнд байж болохоор бэртэл авсан.

Аз болж бэртэл нь хурдан эдгэрсэн ч зөрүүд Фергусон түүнийг хариу тоглолтонд гараанд гаргаж дөнгөж эдгэрээд байсан бэртлийг нь дахиад сэдрээж орхисон. Өмнөх ням гаригт нь Челситэй хийсэн лигийн чухал тоглолтонд  оролцож чадаагүй мөн баг нь ялагдал хүлээсэн гээд азгүй явдлууд ар араасаа хөвөрсөөр…

Улирлын сүүлийн тойрогт Челсид премьер лигийн цомоо, Дрогбад лигийн мэргэн буучын цомоо алдаж өөрөө бэртэл аван сэлгээнд сууснаар энэ улирал дууссан нь харамсалтай. Магадгүй хэрвээ бэртээгүй байсан бол Челситэй хийсэн тоглолтонд оролцож багтаа ялалт авчрах байсан ч юм билүү.

Энэ улирлыг Руни 26 гоол оруулсан амжилтаар дуусгаж байна. Улиралын төгсгөл бага зэрэг гунигтай байсан ч өөрийгөө МанЮ-гийн лидер болсон гэдгээ жинхэнэ утгаар нь харуулсан. Роналдугүйгээр юу ч хийж чадахгүй гэж тавлаж байсан хүмүүсийн амыг тэр таглаж МанЮ-гийн домог болох замаа засаж байна. Цаашлаад Английн домог ч болох зам Рунигин өмнө нээлттэй байгаа билээ.

Диего Милито (Интер)

Интерийн ”Ханхүү” Милито сая саяаар үнэлэгдэх үнэ цэнэтэй гоолуудыг энэ улиралд оруулсан билээ. Чухамдаа түүний гоолууд хар-хөхүүдийг гурван цомд хөтлөн аваачсан гэхэд болно.

Итлайин цомын финалд тэр Ромагийн хаалганд цорын ганц хожлын гоолыг оруулса. Мөн Сери А лигийн сүүлийн тойрогт Сиенаг 1 : 0-ээр ялахад бас л Милито гоолдсон. Ингээд болоогүй аваргуудын лигийн финалд дубль хийж багийнхаа гурав дахь цомыг өөрөө бэлэглэсэн.

Өмнө нь тийм ч өндрөөр үнэлэгддэггүй байсан энэ залууг эртхэн багтаа авч байхгүй яавдаа гэж олон багууд аваргуудын лигийн финалын дара халагласан нь дамжиггүй. Женоа, Сарагоса, Расинг гээд дундаж багууд карьерийн ихэнхи жилүүдээ өнгөрөөсөн тэрээр европын топ түвшний багт ирсэн анхны улиралдаа л мэргэн бууч болж гурван цомын эзэн болж чадлаа.

Ид формондоо байгаа түүнийг Месситэй хамт Аргентиний довтолгоонд хэрхэн хослох нь тун их сонирхол татаж байна. Магадгүй Марадонагийн номер нэг сонголт Милито болж мэдэх юм. Ямар ч байсан энэ улирал бол Милитогийнх байлаа.

Хуваалцах/Тэмдэглэх