"Спортын цонх" онлайн сэтгүүл - Спортод хайртай хүн бүрт зориулав! » 5.Олимпизм

Багш нарын баярыг тохиолдуулан шагнал гардууллаа
Монгол улсын багш нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нэр бүхий хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Спортын салбарт олон мянган шавь бэлдэж, хүүхэд залуусыг эрүүл амьдралын хэв маягт сургахад үнэтэй хувь нэмэр оруулсан, Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, Монгол улсын гавьяат тамирчин Ц.Шоовдор, 3-р дунд сургуулийн захирал, сагсан бөмбөгийн спортын мастер Г.Болормаа нарыг Монголын үндэсний олимпийн хорооны “Алтан очир” одонгоор шагнав. Мөн БСШУЯ-ны Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн менежер, спортын ахмад сэтгүүлч Б.Авирмэд, МУБИС-ийн БТДС-ийн хөнгөн атлетикийн багш Г.Батцэцэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Баатарням, БЗД-ийн засаг даргын зөвлөх Н.Алтансүх нарыг “Олимпийн Алдар”, БЗД-ийн БТСГ-ийн дасгалжуулагч Ю.Баярсайханыг МҮОХ-ны “Алтан медаль”-аар тус тус шагнасан юм.

Хуваалцах/Тэмдэглэх

Испаничууд “Мадрид 2020″-ийн төлөө
2020 оны олимпийн наадмыг зохион байгуулахын төлөө Мадрид хот нэрээ дэвшүүлснээ зарлалаа. Одоогоор Италийн Ром, Японы Токио, Азербайжаны Баку, Туркийн Стамбул, Катарын Доха хотууд өрсөлдөх сонирхолтойгоо илэрхийлээд байна. Испаничууд 1992 онд Барселоны олимпийн наадам, 1982 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж байсан билээ.

Хуваалцах/Тэмдэглэх

Олимпийн медалиуд хэрхэн өөрчлөгдөж байв
Монголын Оюутолгойгоос олборлосон эрдэнэсээр “Лондон 2012”-ын медалийг хийж байгаа тухай бид олонтаа мэдээлсэн. XXX олимпийн шилдгүүдийн хүзүүг чимэх эл медаль нь олимпийн наадмын түүхэн дэх хамгийн том, хүнд медаль болсон билээ. Тэгвэл өмнөх олимпийн тоглолтуудын медаль бусдаасаа ялгарах ямар онцлогтой байсан юм бол?

Афин 1896

Өргөн нь 3.8 мм, диаметр 48 мм, жин 47 грамм. Орчин үеийн анхны олимпийн ялагчид алт бус цул мөнгөөр цутгасан медаль хүртэж байжээ. Медалийн загварын Францын уран барималч Жюль Клеман Шаплен зохиосон бөгөөд нүүрэн талд нь ялалтын тэнгэр ариун Никег атгасан Зевс бурхныг, хойд талд нь алдарт Акрополийг дүрсэлжээ. Хоёр, гуравдугаар байр эзлэгсдэд медаль гардуулаагүй учир ердөө 100- хан ширхэгийг хийжээ.

Парис 1900

Өргөн нь 3.2 мм, диаметр 59 мм, жин 53 грамм. Пьер де Кубертений үр сад анхлан олимпод эхний гурван байр эзлэгсдэд алт, мөнгө, хүрэл медаль олгож эхэлсэн түүхтэй. Дизаинер Фредрик Вернон бүтээл олимпийн түүхэн дэх эхний бөгөөд эцсийн дөрвөлжин хэлбэртэй медаль болжээ. Медалийн нүүрэн талд Нике бурхан ганцаар заларч, эсрэг талд нь түрүүлсэн тамирчныг бэлгэджээ.

Сент-Луис 1904

Өргөн нь 3.5 мм, диаметр 37.8 мм, жин 21 грамм. “Dieges & Clust” компанийн бүтээлийн нүүрэн талд лаврын навчит титмээр гоёсон ялагч тамирчныг дүрсэлж, нөгөө талд нь мөнөөх Нике заларчээ.

Лондон 1908

Өргөн нь 4.4 мм, диаметр 33 мм, жин 21 грамм. Георг V хааны дүрс бүхий Британийн зоосон мөнгөн тэмдэгтийг хийсэн Австралийн дизаинер Бертрам Маккеналигаар англичууд уг медалийн загварыг гаргуулжээ. Нүүрэн талд хоёр эмэгтэйгээс лаврын навчит титэм гардаж буй ялагчийн дүрсийг гаргасан бол эсрэг талд нь гэгээн Георгийн дүрийг мөнхөлжээ. Зохион байгуулагчид нийтдээ 250 багц медаль цутгасан аж.

Стокгольм 1912

Өргөн нь 1.5 мм, диаметр 33.4 мм, жин 24 грамм. Медалийн нүүрэн тал өмнөхөөс бараг өөрчлөгдөөгүй бол ар талд нь Шведийн нэрт эрдэмтэн бөгөөд гимнастикч Пер-Хенрик Лингийг дүрийг товойлгожээ. Дайн эхлэхийн өмнөх хямралын жилүүд үргэлжилж байсныг хэлэх үү жингийн хувьд маш хөнгөхөн, хэмнэлттэй медаль болсон гэж үздэг. Лондоны олимпийн медалийг бүтээсэн Бертрам Маккенал Шведийн Эрик Линдбергтэй хамтран загварыг нь гаргасан бөгөөд ердөө 90-хэн ширхэгийг үйлдвэрлэжээ.

Антверпен 1920

Өргөн нь 4.4 мм, диаметр 59 мм, жин 79 грамм. Дэлхийн I дайны дараах уг олимпод 2626 тамирчин спортын 26 төрлөөр 154 багц медалийн төлөө өрсөлдсөн бөгөөд зохион байгуулагчид нийтдээ 450 ширхэг медаль цутгажээ. Бельгичүүд медалийн нүүрэн талд тамирчин эр, ар талд эртний Ромын үлгэр домогт гардаг баатар Сильвиус Брабог дүрсэлсэн байна. Домогт Брабо аймшигт араатныг даран сөнөөж, Шельд гол руу живүүлснээр Антверпений оршин суугчдыг үхлээс аварсан гэж гардаг ажээ.

Парис 1924

Өргөн нь 4.8 мм, диаметр 55 мм, жин 79 грамм. Загвар зохион бүтээгч Андре Ривогийн уг бүтээлийн нүүрэн талд өрсөлдөгчдөө тусалж буй нинжин сэтгэлт тамирчныг, ар талд тус наадмын бэлгэдлийг товойлгон гаргасан бөлгөө. Нийтдээ 304 ширхгийг үйлдвэрлэсэн.

Амстердам 1928-Мехико 1968

ОУОХ-ноос зарласан уралдаант шалгаруулалтад Флоренц хотын уран зураач, архитектор Жузеппе Кассиоли түрүүлсэн бөгөөд түүний хийсэн медалийн нүүрэн талд нь лаврын навчит титэм барьсан Нике бурхан, ар талд нь олимпийн аваргыг гар дээрээ өргөн алдаршуулж буй хүмүүсийг дүрсэлжээ. Сонирхолтой нь ОУОХ 1972 оны Мюнхений олимп хүртэл Кассиолигийн ерөнхий загварт өөрчлөлт оруулаагүй бөгөөд ЛосАнжелес, Берлин, Лондон, Хельсинк, Мельбурн, Ром, Токио, Мехикогийн олимпийн медалиуд эмжээр, өнгө төдийхнөөр л нэгнээсээ ялгарч байв.

Мюнхен 1972

Өргөн нь 6.5 мм, диаметр 66 мм, жин 102 грамм. 44 жилийн дараа медалийн загварт өөрчлөлт орж, нүүрэн талдаа домогт гардаг эцэг өөр ихэр хөвгүүд Кастор, Поллукс, ар талдаа Тиндар хаан, Зевс бурхны дүрстэйгээр гарчээ. Загварыг Германы нэртэй зураач Герхард Маркс гаргасан бөгөөд нийтдээ 364 ширхэгийг үйлдвэрлэжээ.

Үргэлжлэл бий

Хуваалцах/Тэмдэглэх

“ИНСБРУК-2012” ӨНДӨРЛӨЖ, “ЛИЛЛЕХАММЕР-2014”-ИЙН БУУХИА ЭХЛЭВ
Монголын цаначин хүү, тэшүүрчин охин хоёр тэмцээнээ дуусгалаа. Эхлээд Дандарын Өсөхбаяр “Зифельд арена” цогцолборт болсон 1.2 км спринт уралдаанд өрсөлдөж, 50 тамирчнаас 48-р байр эзэлж, ардаа Иран, Македоны цаначдыг орхив.

Тэшүүрийн зайд цана хөлөглөж, тэшин уралддаг энэ төрлийнхөн эхлээд 32 шилдгийг шалгаруулан, дараа нь дөрөв дөрвөөр нь хэсэгчилж, түрүүлсэн тамирчид медалийн төлөө өрсөлдөхөд А.Мольден (Норвеги), М.Цебулла (Герман), А.Селянинов (ОХУ) нар тэргүүлсэн байна.

ЦАНЫН ӨСӨХӨӨ, ЦАГААН ОЛИМПИЙН ӨСӨХӨӨ

Ийнхүү үндэсний бөхийн даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр, уулын спортын гавьяат тамирчин Готовдоржийн Өсөхбаяр нарын адил Борнуурын 17 настай, цаначин борхүү Дандарын Өсөхбаяр эх орноо төлөөлөн “Инсбрук-2012”-д оролцсон цорын ганц “зандан хүлэгтэн”-ээр тодорч, цаашдаа “Сочи-2014”, “Пёнчан-2018”-д өндөр амжилт гаргахаар зориг шулуудлаа. “Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь ба олимп” гэж…

ОРДОНГҮЙ Ч ОЛИМПДОО УРАЛДСАН НЬ

Харин гүйлтийн тэшүүрчин, 16 настай Алтантулга овогтой Энх-Ариун бөөн гараатай найман тойргийн уралдаанд шандас сорьж, тэр бүү хэл таван тойрог салхийг авч тэргүүлж явсан боловч барианд 26 тамирчнаас 20-р байрт (6 минут, 38.7 секунд) оров. Гэхдээ түүний ард тойргоо гүйцээгээгүй, замдаа техникийн алдаа гарган унасан Итали, БНХАУ, Норвеги (2), Казахстан, Голланд улсын тэшүүрчид бичигдлээ. Дээвэртэй мөсөн гулгуурын ордонгүй нөхцөлд бэлтгэл хийдэг А.ЭнхАриун охин мөн л өвлийн спортынхны шинэ үеийг шинэ оргил өөд уриалан дуудлаа. Тус зайд С.Де-Нилинг (Голланд) 6 минут 01.06 секунд, Жан Сү-Жи (БНСУ) 6.01,13, С.Кикүчи (Япон) 6.01,24 амжилтаар медалийн тавцанд хөл тавьсан ажээ.

АНГЛИЧУУДЫН АЗЫН МЕДАЛЬ

“Лондон-2012” олимпийн эх нутгийн англичууд арайхийж 1 мөнгө, 1 хүрэл медаль шорт-трекийн төрөлд хүртэв. Ж.Барруос, А.Жемаль нар олон улсын гулгалтын холимог багийн бүрэлдэхүүнд багтан, Солонгос, Хятад, Украин хүүхдүүдийн ачаар хамтын медаль хүртсэн нь энэ.

“ЭЛЧИН САЙДАА” ОРХИЖ, ТАМИРЧИН ХУВЦСАА ӨМСӨНӨ

ОУОХ-ноос томилсон “Олимпийн элч төлөөлөгчид” ирээдүйн залуу ододтой идэвхитэй ажиллаж, үлгэр дуурайлал үзүүлсээр байна. АНУ-ын уулын цанын од, олимп, дэлхийн гурван удаагийн аварга, 27 настай Линдсей Вонн саяхан Пачеркотель дахь уулын цанын цогцолборточиж, хүүхдүүдтэй уулзсан байна. Тэрбээр “Инсбрук-2012”-ийн дараа шууд Словени руу нисч, Краниска Горад эхлэх дэлхийн цомд уралдах юм.

МОНГОЛ БА АВСТРИ

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар нар Австрийн ҮОХ-ны хүндэтгэлийн хүлээн авалтад уригдаж, орон орны мэргэжил нэгт нөхөдтэйгөө уулзав. Австрийн ҮОХ-ны Ерөнхийлөгч Карл Штосс, ерөнхий нарийн бичгийн дарга П.Меннель нар тус наадамд оролцож буй 70 орны ҮОХ-нд талархлаа илэрхийлэв. Дашрамд дурдахад, МҮОХ нь 1995 онд Австрийн ҮОХ-ны Ерөнхийлөгч Лео Вальнерийн үед хамтын ажиллагааны гэрээнд Вена хотноо гарын үсэг зурсан бөгөөд тус хорооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Меннель хоёр жилийн өмнө хувийн мото-аяллын шугамаар манай оронд саатаж, “Olympic House”-д зочилсон билээ.

ХОККЕЙН ӨВӨӨ МИШЭЭВ

Залуучуудын өвлийн олимпод олон ач, зээ нар алдар суут өвөөгийнхөө залгамж халааг үргэлжлүүлж буйгаа “зарлан тунхаглаж” байна. Сноубордын тэмцээнд Канадын Майкл Чикарелли түрүүлэхэд “Миннесота” клубт 19 жил тоглосон, мэргэжлийн хоккейчин Дино өвөө нь цэнхэр дэлгэцийнхээ өмнө баярласан нь лавтай.

АНХНЫ ДАРХАН АВАРГА

“Инсбрук-2012” олимпийн хамгийн анхны дархан аваргаар уулын цаначин Марко Шварц тодорлоо. Энэхүү авьяаслаг австри хөвгүүн уулнаас туг сүлжих төрлөөр ганцаарчилсан ба багийн ангилалд гурвын гурван алтан медалиар энгэрээ мялаажээ.

ШҮХЭР ХЭРЭГТЭЙ ЮУ?

Өвлийн олимпийн наадмын үеэр намрын бороо орж, ялангуяа цаныхны зам нь мөстөн хальтиргаатаж, тэмцээний дүнд сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн олон тэмцээн хойшлогдож, зохион байгуулагчдын ачаалал нэмэгдсэн нь тоогүй.

ХОККЕЙ ТОГЛООГҮЙ ХОККЕЙН АВАРГУУД

Хоккейн тулаанд шалгараагүй багийнхны дунд ур чадварын тэмцээн хийв. Уг тэмцээнд Латвийн хоккейчин А.Василонокс хурд, хууралт, цохилт, техникээр “толгой цохиж” түрүүлсэн бөгөөд түүний “буудсан шайб” 145.2 км/цагийн хурд үзүүлжээ. Харин эмэгтэйчүүдэд Ю.Цвартхоэд (Голланд) түрүүлжээ. Гэхдээ юуны олимпийн аварга гэхийг одоогоор хэн ч хэлж мэддэггүй ээ.

ЗОЧЛОМТГОЙ ЗАН БУРУУ ГЭЖ ҮҮ?

ОУОХ-ны олимпийн наадмын асуудал эрхэлсэн захирал Жильберт Фелли “Наньжин- 2014” залуучуудын зуны II олимпийн наадмыг зохион байгуулах хорооны орлогч нарийн бичгийн дарга Лю Юаньтай уулзаж, Инсбрук шиг эдийн засгийн хэмнэлттэй, эгэл даруу байх зарчмыг баримтлахыг үүрэг болгов. Хүүхдүүдийг тансаглуулахгүй, эрхлүүлэхгүй, давруулахгүйгээр зөв хүмүүжүүлж, ирээдүйн сайн тамирчин, сайн хүн болгоход “YOG” буюу залуучуудын олимпийн наадмын гол зорилго орших болно гэдгийг ОУОХ-ноос эцэс төгсгөлгүй найр цайллага, бэлэг сэлт, бэлэн унаагаар үйлчилдэг хятадуудад зориуд анхааруулав. Азийн зочломтгой зан буруу гэж үү?

БӨМБӨГ ДЭЛБЭРВЭЛ АЮУЛТАЙ ГЭЖ…

Олон сайхан дурсамж дүүрэн Австрийн олимпийн үеэр сэтгэл сэрдхийлгэм нэгэн үйл явдал болов. “Medal Plaza” буюу шагнал гардуулах ёслол болдог “Боцнер Плац” талбайгаас 400 м-ийн зайд барилгын ажилгүйцэтгэж байсан ажилчид эх орны дайны үеийн 65 кг хүнд жинтэй дэлбэрээгүй бөмбөг олох нь тэр ээ. Өндөр мэргэжлийн 65 хүнтэй тусгай бригад Вена хотоос десант бууж, дөрвөн цаг ажилласны эцэст бөмбөгний цэнэгийг суллаж, байдлыг аюулгүй болгосон байна. Инсбрукийн цагдаагийн газрын дарга Маркус Аунгерийн мэдэгдсэнээр Альпийн энэхүү цасан хотоос сүүлийн 20 жилд эх орны дайны үеийн дэлбэрч амжаагүй 10 бөмбөгийг илрүүлсэн ажээ.

УЙДАХ ЗАВГҮЙ ОЛИМПИЙН ТОСГОН

Хүүхдийн олимпийн нэг онцлог бол эхнээсээ дуустал заавал байх, чөлөөт цагаараа соёл, олон түмний ажил, үдэшлэг, өдөрлөгт идэвхитэй оролцох, олон орны холимог багаар тэмцээнд орох зэрэг найрамдал нөхөрлөлийн уур амьсгалд умбадаг билээ. “Mongolia” хувцастай манай хоёр ч бусдаас дутахгүй идэвхийлж, бузгай сонирхолтой гүйж явна. Өсөхөө, Энхээ хоёр WADA-гийн допингийн тухай асуулт хариултад оролцон, хонжвор авч, Австри бүжиг сурч, бас хажуугаар нь “Gymnasium Haal” ордонд нээгдсэн “Mongolia” гэсэн сурталчилгааны “улаан булан”-д зочлоод амжжээ. Инсбрукийн дунд сургуулийн сурагчид Монголын тухай сурталчилгааны самбар гарган, ноднин жил манай улсад жуулчилсан танилаасаа багш нь дээл, малгайг нь түр зээлж авсан гэнэ шүү. Мөн англи хэлтэй Энхээ ОУОХ-ны Ерөнхийлөгч Ж.Роггетой хийх уулзалтад оролцсон байна.

ТЭШҮҮРИЙН “ГОРОО”

Тавхан хүний бүрэлдэхүүнтэй Монголын цомхон багт голланд үндэстэн Николет, словени угсаатан Вероника нар туслахаар хүчин зүтгэсэн байна. Хөлөндөө тэшүүр зүүж төрдөг гэмээр голландчуудын нэгэн адил Николет манай дасгалжуулагч Д.Энхбаярын “ган хөлгийг” хөлдөө углан, “Olympic Oval” ордны мөсөн замаар 3 тойрог гороолон тэшсэндээ бэлгэшээж, магнай тэнийсэн гэнэ ээ.

ХОЁР ХӨРШ “ХАВСАЙДАВ”

Өсвөрийн олимпийн хамгийн олонүзэгчтэй нь уран гулгалтын тэмцээн байлаа. “Olympic Ice Stadium”-ийн 4120 суудал өдөр бүр пиг дүүрч, бүх алтыг хоёр их хөрш маань хос хосоор нь “булаан авав”. Э.Туктамышева (14 нас) эмэгтэй ганцаарчилсанд, А.Яновская-С.Мозгов нар спортын бүжгийн төрөлд түрүүлсэн бол эрэгтэйчүүдийн “сунгаанд” Хань Янь, хос гулгалтад Жинь Ян-Юй Шяоюй нар аваргалсан байна. Харин Наран улсын ганц гулгагч хоёр их гүрний медалийн “хувьцаанаас” ганц мөнгө сугалж, бусад оронд ямар ч өөр шагнал хүртсэнгүй ээ.

ЁОГҮЙ ЁО

Монголын багийн тусгай сурвалжлагч мэт чинь сэтгэлээсээ ажиллаж, олон сайхан агшныг бидэнд үнэ төлбөргүй бэлэглэсэн, ОУОХ-ны гэрэл зурагч Ёо Нагаяад манайхан талархлаа илэрхийлэв. Наран ургах зүгийн Япон улсын Ё.Нагая олон наадамд Монголын багийнхны зургийг авч, монголчуудад сэтгэл харамгүй хандивладаг. Тэрбээр 2007 онд Монгол улсад айлчилсан бөгөөд сүмо бөхөд барилдааны өмнө давсыг өөд нь өндөр цацдагаараа алдартай Митоизүмигийн төрөлх хот Митод хамт аж төрдөг гэнэ.

ИЛЬВА, НЕО ХОЁР

Харин “Инсбрук 2012”-ын Зохион байгуулах хороонд манайхыг хариуцдаг шар, бор хоёр бүсгүй ажилладаг. Латви үндэстэн Ильва Сиемите сургуулиа төгсөөд, харь газар алба хашихаар зориг шулуудан, Инсбрукийн сайн дурынхны хөтөлбөрт хамрагдан, авьяас зүтгэлээрээ тодрон, ЗБХ-ны сайчуудын эгнээнд гялалзаж байна.

Тэрбээр орос хэлээр ус цас тул “Сочи-2014” олимпийн мөс цасанд дэвшин ажиллах чинь хүсэлтэй. Ли Нео бол Малайзийн иргэн бөгөөд “Сингапур 2010” залуучуудын зуны олимпийн анхдугаар наадмын үеэр дайчлагдсан ба дараа нь Лозаннд боловсролоо дээшлүүлсэн.

Хятад хэлтэн тул “Наньжин-2014” залуучуудын олимпод зүтгэх мөрөөдөлтэй. “Сингапур -2010”-д 500 гаруй сайн дурынхан “дуулбал дуу нэг, дугтарвал хүч нэг” байсан бол энд 50 ч хүрэхгүй “staff” ажиллажээ.

ТӨРСӨН ӨДӨР, ХААЛТЫН ЁСЛОЛ

Ийнхүү 2012 оны спортын томоохон үйл явдлын нэг залуучуудын өвлийн анхдугаар олимпийн наадам нэгдүгээр сарын 13-22-ны өдрүүдэд Австри улсын Тироль мужийн Инсбрук хотноо 10 хоног үргэлжилж, буухиагаа Лиллехаммер хотод дамжууллаа. Орон орны хүүхдүүд 1994 онд өвлийн том олимпийг “толгой өвдөхгүй” зохиосон Норвегийн Лиллехаммер хотод дөрвөн жилийн дараа уулзахын ерөөл тавилаа. Хаалтын ёслолтой төрсөн өдөр нь давхцаж буй тэшүүрчин А.Энх-Ариун төрийнхөө далбааг залж, Монгол улс ОУОХ-ны өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ. Ойрын ирээдүйд цас, мөсний уламжлалтай цан хүүрэгт Монгол оронд өвлийн спорт хөгжин дэвжих нь дамжиггүй. (Бусад мэдээллийг www.innsbruck2012.com-оос үзнэ үү!)

БАЯРСАЙХАНЫ БАЯРТУЯА (МҮОХ)

Зифельд-Инсбрук

Хуваалцах/Тэмдэглэх

ХАНГАЛ ДОГШНЫГ ЧИХДЭЭД НОМХРУУЛДАГ ЦЭРМАА
Эмнэг сургадаг Х.Төмөржаагийн Цэрмаа гэзэгтэй эр хүн. Юунаас ч үл шантрах хатан зоригоороо “түрий барин”, хангал догшныг чихдээд номхруулдаг байсан хосгүй чадварынх нь тухай ахмадууд хуучлах нь бий. Урт хар үсээ сүлжиж, хойш “чулуудсан”, угийн биерхүү энэ бүсгүй өдгөө олон ач зээгийхээ зулайг үнэрлэж, гэрийн цэцэрлэг байгуулах шахсан эмээ болжээ. Харин тэртээх он жилүүдийн дурсамжийг сэргээх бүртээ “Галзуу барын аманд гараа хийхээс ч буцдаггүй залуу насны ааг” хэмээн тайлбарладаг “пээдгэр эгч“.

БАЯН ХОДООД БОЛСОН ТАВАН НАСТАЙ ОХИН

Түүний эцэг Х.Төмөржаа гуай алдар цуутай уяач байсныг Д.Даваахүү, Д.Онон, Э.Эрдэнэчулуун нар бэлхнээ гэрчилдэг. Тиймдээ ч найман хүүхдэдээ морины сонирхлыг өвлүүлсэн төдийгүй, таван нас хүрмэгц нь уралдаанд оролцуулдаг байжээ. Балчир үрээ агсам морины дэл дээр дэрвэхийг харсан ээжийнх нь сэтгэл хэчнээн зовнисон ч “Адуу ухаантай амьтан. Эзнээ барагтай л бол унагадаггүй юм” хэмээн хашир уяач тайвшруулна. Үнэхээр ч эцгийнх нь хэлснээр болдог байлаа. Харин Цэрмаагийн хувьд таван настайдаа улсын наадамд өрөөсөн нүдтэй сожоо хүрнийг унаж уралдахдаа баян ходоод болсон “гэм”-тэй.

Сожоо хүрнийхээ нуруун дээр олон морьдын дунд уухайлан давхиж явсан охин аав руугаа зэрвэс харахад эргээд ир хэмээн даллах шиг санагдсанаас бүх хэрэг мандсан аж. “Чигээр нь явуул” гэсэн дохиог ойлголгүй ам аван давхисан морио арай гэж эргүүлэн, аав дээрээ ирээд хатуу үг сонсон, олон морины араас нулимс бөмбөрүүлэн эргэн давхисан үеэ тэр мартдаггүй. Ийнхүү баян ходоодоор цоллуулсны орой майхандаа ирээд эцэгтээ ганц сайн шавхуурдуулсан тэрбээр хурдан морийг чигээр нь давхиулах ёстой, эхний арван морины тоонд багтаж гараанаас гарахын чухлыг яс махандаа шингэтэл ойлгосон аж. Тэрхүү алдаагаа Цэрмаа цаашдын уралдаанууддаа засаж, улс, аймаг, сумын наадмуудад хүлгийнхээ торгон жолоо өргүүлж, айрагдсан нь олон.

Зөвхөн аавынхаа ч бус өрөөлийн сойсон хурдан хүлгийг, тухайлбал Монголд алдартай Галшарын хүрэн азарга, Нийгмийн хонгорыг ч унаж л байв. Ж.Самбуу, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх даргаас ч шагнал хүртсэн удаатай. Гэхдээ хурдан морь унана гэдэг тоглоом биш. Уралдааны талбарт мориноос унасан удаа бий эсэхийг нь сонирхоход “Тийм тохиолдол үгүй. Хожим сонгомол морин спортын тамирчин болж, улсын дээд амжилт эвдэх зорилгоор бэлтгэл хийж байгаад газар доргитол унасан юм байна” хэмээн өгүүлсэн юм. Дээр өгүүлсэнчлэн, Х.Төмөржаа гуайн моринд хообийтой найман хүүхдийн дундаас ууган хүү нь есөн настайдаа хурдан морины үзүүлбэрт оролцохоор Чехийг зорих урилга гардаж байв.

МОРИН СПОРТООС ЗАЙ БАРИХГҮЙ

Арван хоёр нас хүртлээ хурдан хүлгийн нуруун дээр дэрвэсэн охин жилийн дараа сонгомол морин спортод эргэлт буцалтгүй орсон юм. Морио саадан дээгүүр харайлгах, тусгай сургууль хийлгэх, уран явдалд суралцуулах зэрэг нь тамирчнаас өндөр ур чадвар тэсвэр хатуужил шаарддаг. Моринд дөртэй болохоор Т.Цэрмаа энэ бүхэнд төдийлэн түүртсэнгүй. Түүнд морин спортын цагаан толгойг Д.Хадхүү багш нь заажээ. Төв цэнгэлдэхийн хажууд орших морин тойруулга материаллаг бааз, морьд, бэлтгэгдсэн дасгалжуулагч, тамирчнаар элбэг байсан цаг. ЗХУ-д суралцсан “будаг нь ханхалсан” дасгалжуулагч хийгээд түүний төрсөн ах Т.Даваадорж, уяач Дашдорж, уран явдлын багш Даш, хурдан морь унаач Сүхбаатар гээд шижигнэсэн залуус өргөө гэрийнхээ “галыг өрдөн, өрхийг татсан” юм. Энэ бол Монгол оронд олимпийн хөтөлбөрт багтдаг, сонгомол морин спорт хөгжих алтан үеийн эхлэл байлаа.

Нэгэн сонирхолтой баримт дурдвал, 1966 онд олон улсын хурдан морины уралдааныг Морин тойруулгад хийхээр зэхэж байсан боловч үерийн гамшгаас үүдэн уг уралдааныг зохион байгуулж амжаагүй. Оросын Будённый үүлдрийн долоон азарганы дөрвийг нь манайх худалдан авч, үлдсэнийг нь “ах нар” бэлэглэсэн гэдэг. Уяач Д.Даваахүү, Д.Онон, Д.Гарамжав, Э.Эрдэнэчулуун нарын галаар тархсан хурдан хүлгүүд морин тойруулгаас угшилтай болохыг Т.Цэрмаа эгч өгүүллээ.

ЭМНЭГ ХАНГАЛЫН ЭЗЭН НЬ ЦЭРМАА

Эмнэг сургана гэдэг ээжийн охин битгий хэл, хэр баргийн аавын хүүд ахдам ажил.Морин тойруулгад хөл тавьсан цагаасаа хангал догшныг чихдэж номхруулах урлагт дурласан түүнд анх хоёр ах нь хориг тавьдаг байв. Аавдаа “ховлон” байж ах нараасаа зөвшөөрөл авсан тэрбээр эмнэг морьдыг баруун солгойгүй булгиулж, явдал дундаа янз бүрийн үзүүлбэр хийн, олон түмний нүд баясгаж эхэлжээ. Пионер сурагчдын хоёрдугаар чуулганы үеэр зохиогдсон тэмцээнд ах нарынхаа өмнүүр орж, түрүүлсэн 13 настай охин “Шижир алтан медаль авчихлаа” хэмээн итгэж, хөл газар хүрэхгүй шахам баярлаж явсан үеэ Цэрмаа эгч дурсах туйлын дуртай. “Гэзэгтэй эр хүн” хоч авах эхлэл ийн тавигдаж, 200 гаруй тэмцээний шагнал, хожим хүртсэн төрийн дээд одонг далласан болохоор тэр биз. Тэрбээр морь булгиулах эрдмээрээ цэргүүдтэй ч өрсөлдөж явжээ. Өвөрхангай аймгийн уугуул энэ тамирчин Говь-Алтайн бэр болоод хадмуудтайгаа золгохоор алсыг зориход эмнэг булгиулдаг хүүхэн ирж явна гэсэн сураг сонссон тус аймгийн залуучууд адуугаа хурааж авчран, замыг нь тосож эрдмээ үзүүлэх санал тавьсан нь бий. Тэр бүхэнд Цэрмаа “Азарга адуугаар чинь дэнчин тавья” хэмээн хошигнон хариулна. Эмнэг булгиулдаг бүсгүй манай улсад тун ховор бөгөөд одоогоос арваад жилийн өмнө Хөвсгөл аймагт ийм эрдэмтэй эмэгтэй бий гэсэн яриа сонсогдсон ч төдөлгүй намжсан юм.

ШАРГА МОРЬ ЦЭРМАА ХОЁР

Т.Цэрмаа эгч эрсдэлтэй алхам хийх дуртай. Учир юу гэвэл хөл хүнд байхдаа Улаанбаатар хотын АШТ-д оролцсон удаатай гэнэ. 1972 оны долдугаар сарын 13-нд сонгомол морин спортын тэмцээнд оролцсоноос хойш тав хоногийн дараа нярайлж ууган охиноо өлгийдсөн гээд бод доо. Мэнгэт хүрэн, Тойго, Ангир, Чандага… Эдгээр морины нэр ярианд нь үе үе гарна. Түүний гараар орсон өөр олон хүлэг бий. Тэдгээрээс ард түмний дунд алдаршсан нь Чандага шарга. Цэрмаа, шарга морь хоёр саад харайлтын төрөлд улсын дээд амжилтыг олонтаа эвдэж, алдар нэрээ дуурсгасан түүхтэй. Морин спортын түүхэнд эрэгтэйчүүдээс спортын мастерын болзол анх биелүүлсэн тамирчин түүний төрсөн ах Т.Даваадорж, эмэгтэйчүүдийн анхдагч нь Т.Цэрмаа. Зөвхөн энэ төрлөөр дээрх цолд хүрсэн Т.Төрмөнх, Т.Дашцоодол нар бүгдээрээ Төмөржаа гуайн хүүхдүүд. Тэдний халааг авсан Д.Батбаатар өдгөө сонгомол морин спортоор ОУХМ-ийн болзол хангасан бол Цэрмаа эгчийн отгон хүү Батболд спортын мастер болжээ. Ууган хүү Х.Батбаасан нь авто спортын мастер аж. Ер нь түүний хүүхдүүд спортод хоосонгүй. Тухайлбал дунд хүү “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнийн уясан хүлэг (уяач Д.Бат-Өлзий) төрийн наадамд дээгүүр давхиж, эзнээ баярлуулсан нь олонтаа.

САЙХАН ДУРСАМЖ, ГАШУУН ТҮҮХ

Саад харайлтын төрөлд улсын дээд амжилтыг дөрвөнтээ шинэчилсэн тэрбээр өөрийгөө голж байсан нь үгүй. Хэний ч морийг унасан саадыг нь давна, ямар ч хүлгийг номхруулж чадна гэсэн уриатай тэрбээр улсын дээд амжилтыг шинэчилснийхээ дараа мориныхоо дэлэнд баярын нулимс унагаж байв. Энэ үед хурдан хүлгийнх нь нүд талимаарч, хамар сарталзаж байсан явдал эзнийхээ баярыг хуваалцсаны илрэл байсан биз ээ. “Морьтой олон жил ажиллахаар догдлох нь амархан болчихдог. “Жигүүр” хэмээх бор мориороо саадыг буруу талаас нь туулаад торгуулж билээ” хэмээн тэр дурсав. Өөрөө л зөвхөн тэргүүн байрт орох ёстой юм шиг санаж, морин тойруулгад тэр ганцаараа юм шиг бардаж явсан юм. “Адуу хийморьтой амьтан. Унаж яваа хүнээ барагтай л бол гэмтээхгүй. Бид морьдоо их хайрлана, гэмтэл авбал өөрсдөө эмчилнэ.

Өвлийн цагт Улаанбаатарт чаргатай мориор үйлчилдэг байлаа. Цасан өвгөнийг чарган дээр урлаад цасан охин нь болж нааддагсан. Морин тойруулга маань том талбайтай. Саад харайлт, морины гимнастик, олон янзын үзүүлбэр үзэх гэж хүмүүс олноор ирнэ. Тэднийг хөгжөөдөг байсан энэ газар сүүлд нь “үүдээ барьж”, Баянхошуу дараа нь Яармагт шилжсэн. Морин уралдааны томоос том талбай байхад сонгомол төрөлд нь газар олддоггүй нь жигтэй хэрэг. Энэ бүхэнд туйлаас харамсаж явдаг. “Хэзээ бид ид цэцэглэн хөгжиж байсан тэр үед эргэж очих бол. Тэр үеийг би биш юм гэхэд миний хүүхдүүд үзэх байх гэж сэтгэлээ тайвшруулдаг” хэмээн халаглаж явдгаа ахмад тамирчин нуусангүй.

МОРИНЫ ДОКТОР, МАШИНЫ Ч ДОКТОР

Тэрбээр олон шавьтай. 30 гаруй насандаа зодог тайлж, залгамж үеэ бэлтгэх ажилд ханцуй шамлан орсон түүний удирдлагад И.Нарантуяа, Мөнхтогоо гээд л олон тамирчин хичээллэж байв. Өдгөө ч морин спортоос сэтгэлээ салгаагүй түүний отгон шавь 14 настай. Холч морьдын уралдаанд гурван жил дараалан түрүүлж, “Манлай хүлэгч” цол хүртсэн Цэрмаа жаргал зовлонгоо хуваалцаж яваа, амьдралын хос багана болсон хань А.Хадбаасандаа талархаж явдгаа байн байн өгүүлсэн. Түүний нөхөр БХТНийн жолооны ангид багшилж, хүнд даацын тээврийн тэрэгний жолоо мушгиж залуу насаа өнгөрүүлсэн бөгөөд “Машины доктор” хэмээн үеийнхэндээ алдаршжээ.

ШАРГА МОРИНДОО ХӨШӨӨ БОСГОНО

“Алтай констракшн” морин спортыг төдийгүй, мотоспорт, буудлага, чөлөөт бөхийн тамирчдыг тусалж дэмждэг. Тухайлбал О.Гүндэгмаа, Э.Халиунболд, О.Насанбурмаа нарыг дурдаж болох юм. Цэрмаа эгчийн хүүхдүүд спортод элэгтэйн гэрч энэ буюу. Мөн Асашёорюү Д.Дагвадорж, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар аварга шинийн гуравнаас хэтрэлгүй золгодог бол Харүмафүжи Д.Бямбадорж хариас ирэхдээ зав муутай байсан хэр нь тэднийд зочлохоо мартдаггүй. Морин спортын ахмад тамирчны хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор хоёр удаа шагнаж, МҮОХ, БТСГ тус тусын дээд шагналаа гардуулжээ. Өдгөө ач зээ нарынхаа хөлд дарагдсан түүний сэтгэлд нэгэн хүсэл бий. Морин тойруулга байр суурьшлаа баттай олсон цагт шарга мориндоо зориулан хөшөө босгохыг зэгсэн мөрөөддөг аж.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

Хуваалцах/Тэмдэглэх

Цаныг цаначдад
Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороо , цанын холбоотой байгуулсан гэрээний дагуу Булган, Завхан, Орхон, Хөвсгөл , Увс , Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорнод, Хэнтий аймгийн олимпийн зөвлөл, цанын салбар холбоод, Алдар, Замчин, Хилчин, Сүлд спортын хороодод өвлийн спортыг хөгжүүлэх , цаашдаа Сочи-2014, Пёнчан-2018 өвлийн олимпод өрсөлдөх шинэ залуу авьяастныг илрүүлэх, өсөх ирээдүйтэй тамирчдыг бэлтгэн гаргах цана, зориулалтын гутлын хамт бэлэглэлээ. Монголын үндэсний олимпийн хороо ,  Монголын цанын холбоотой “Цанын спортыг төрөлжүүлэн орон нутагт хөгжүүлэх санамж бичиг”-т гарын үсэг зурсан бөгөөд аймаг дүүргийн олимпийн зөвлөл , цанын салбар холбоодтой  хамтран “Аваргыг аймагтаа бэлтгэе” хөтөлбөрийн хүрээнд энэхүү 20000 гаруй ам.долларын үнэ өртөг бүхий хос цана, бусад хэрэглэл материалын тусламжийг олгож байгаа юм. МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин цана гардсан байгууллагуудад дараа дараагийн тэмцээн, уралдаандаа  амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Хуваалцах/Тэмдэглэх

Д.Өсөхбаяр уралдлаа
Хүүхдийн олимпийн анхдугаар наадамд оролцож буй манай хоёр дахь тамирчин Дандарын Өсөхбаяр өчигдөр уралдаанаа хийлээ. Эрэгтэйчүүдийн цуваа гараатай сонгомол төрлийн 10 км-ийн зайд уралдсан Төв аймгийн хүү хамгийн эхэнд гараанд гарсан бөгөөд 37:16,0 минутын амжилтаар 48 тамирчнаас 42-р байранд орсон байна. ОХУ-ын тамирчин Александр Селянинов (29:28,8 мин), Японы Кинтаро Ишикава (29:40,2), Казахстаны Сергей Малышев (29:57,5) амжилтаар эхний гурван байрыг эзэлжээ. Манай тамирчин ардаа Унгар, Австри, Армен, Кыргызстан, Аргентин, Грек улсын цаначдыг хийлээ.

Д.Өсөхбаяр орон нутгийн цагаар маргааш 1,2 км-ийн ойрын зайн чөлөөт уралдаанд (спринт) хурдаа сорино. Хүүхдийн өвлийн анхдугаар олимпийн наадам Зифельд Арена цогцолборт болж байгаа юм. (гэрэл зургийг МҮОХ-ны хамтрагч, ОУОХ-ны гэрэл зурагчин Ёо Нагаяа)

Тэмцээний дүн:http://www.olympic.mn/wp-content/uploads/2012/01/CCM010101_C73A_1.0.pdf

Бусад мэдээлэл: www.innsbruck2012.com

Монголын багийн фото цомог: http://www.facebook.com/media/set/?set=a.10150527979611768.398656.375064866767&type=1

Монголын үндэсний олимпийн хорооны фото цомог: http://www.facebook.com/olympicMongolia

Хуваалцах/Тэмдэглэх

“Innsbruck 2012″ нээлтээ хийлээ
Орон нутгийн цагаар өчигдөр орой Австрийн Иннсбрук хотноо залуучуудын өвлийн анхдугаар олимпийн наадам нээлтээ хийлээ. Уг наадамд 70 орны 1059 тамирчин спортын долоон төрөлд 63 багц медалийн төлөө хүч үзнэ.

Манай улсаас цанын төрлөөр Төв аймгийн тамирчин Д.Өсөхбаяр, тэшүүрийн төрлөөр Улаанбаатар хотын 1-р сургуулийн тамирчин А.Энх-Ариун нар оролцох юм. Өчигдөр нээлтийн ажиллагаанд Монголын багийн тугчаар Д.Өсөхбаяр хүү ажиллалаа.

Төв аймгийн Борнуур сумын харьяат Д.Өсөхбаяр нь спортын дэд мастер цолтой, сумынхаа сургуулийн 11-р ангид сурдаг, тав дахь жилдээ цанын спортоор хичээллэж байгаа юм. Түүний багш спортын мастер Д.Ичинхорлоо тус сумын сургуулийн биеийн тамирын багш бөгөөд аймгийн цанын шигшээ багийн дасгалжуулагчийн албыг давхар хашдаг билээ. 2010 оны улсын хошой аварга тэрбээр олимпийн наадамд оролцох эрхээ өнгөрсөн жил Эстонид болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авчээ.

15 настай А.Энх-Ариун нь нийслэлийн арван жилийн нэгдүгээр сургуулийн аравдугаар ангийн сурагч.  Гавьяат тамирчин Л.Цэнд, Г.Болд, Д.Энхбаяр нарын удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг юм. Канад, Герман, Норвегид болсон цуврал тэмцээнд хурд сорьсоор Австри улс руу зорих эрхийн бичгээ өвөртөлжээ.

Орон нутгийн цагаар өнөөдөр 10,30 цагаас А.Энх-Ариун 500 метрийн зайд уралдана.

Хуваалцах/Тэмдэглэх

Олимпийн арав дахь эрхийг Н.Баяраа авлаа
Катарын нийслэл Доха хотноо буудлага спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Өнөөдөр манай урт бууны эрэгтэй баг онч мэргэнээ сорьж, багаараа хүрэл медаль хүртжээ. Ганцаарчилсан төрөлд ОУХМ Н.Баяраа шилдэг наймд шалгарснаар олимпийн эрхээ авлаа.

Ийнхүү Монгол улс “Лондон 2012” олимпийн наадмын арван эрх аваад байна. Буудлагын төрөлд өмнө нь Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа аваад байсан билээ.

ОУХМ Н.Баяраа нь С.Адилбиш багшийн шавь бөгөөд өнгөрсөн онд Хятадын Шеньжень хотноо болсон оюутны Универсиад наадмын багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн юм.

Буудлага спортын төрлөөр олимпийн эрх олгодог болсноос хойш эрэгтэй урт буугаар олимпийн эрх авсан анхны тохиолдол энэ болж байгаа бөгөөд өмнө нь ОУХМ З.Батхуяг эмэгтэйчүүдийн урт бууны төрлөөр олимпод өрсөлдөж байсан билээ.

Хуваалцах/Тэмдэглэх

Оросууд Лондонд бууриа заслаа
Лондонгийн олимпод оролцох ОХУ-ын баг тамирчид хотын хамгийн тансаг зэрэглэлийн бүст төвхнөхөөр боллоо. Хааны гэр бүлийнхэн байдаг Лексингтон хавьд тэд өөрсдийн хотхоноо барьж байгаа бөгөөд зочдод зориулсан тусгай гадаа талбайтай, архи, тамхигүй ордон байх нь ээ. Оросын домог болсон тамирчид, олимпод оролцох тамирчид, албаны хүмүүс бүгд энд олимп эхлэхээс дуусах хүртэл байрлах аж. Энэ газар мөн хөлбөмбөгийн талбай, нисдэг тэрэг буух тусгай талбайтай юм. Өнгөрсөн онд Их Британий ханхүү Уильям, гүнж Миддлтонтой сүй тавих ёслолоо энд хийж байсан гэнэ.

Оросын Сбербанк, Роснефть, Мегафон компаниуд ивээн тэтгэж буй Оросын хотхонд мөн 2013 оны Казаний Оюутны универсиадыг зохион байгуулах хороо, 2020 оны Екатеринбургийн Экспог зохион байгуулахад нэр дэвших хороо тус тус байрлаж, танилцуулга хийх гэнэ.

Хуваалцах/Тэмдэглэх