Orlando Magic 10-11

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Chin-T-Mac » Fri Nov 06, 2009 9:04 pm

AG wrote:
Chin-T-Mac wrote:Шинэ гишүүн соёлтой форумдаарай... дүрэм энэ тэр байгаа унш... хараалын үг урсгахгүй байхыг хүсье... байдал дордвол арга хэмжээ авахыг хатуу анхааруулъя...

Надад хэлээд байна уу

хараал хэлсэн хүнийг хэлж байна... бас хараалтай бичлэгүүдийг устгасан болно...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8327
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Бээгий » Sat Nov 07, 2009 2:16 pm

Өнөөдөр пистоныг 110 103 аар буулган авлаа.Ховард 22 оноо 12 сба.Матт барнэс Жамээр нэслөн 2 18 оноо авчээ.Ингээд 5 хожил 1 хжигдолтой дорнодийн 3 р байранд явж бна
Last edited by Бээгий on Sat Nov 07, 2009 2:53 pm, edited 1 time in total.
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby avarga » Sat Nov 07, 2009 2:46 pm

Jameer гээч
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Бээгий » Sat Nov 07, 2009 2:52 pm

Андуурчиж
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Moza » Mon Nov 09, 2009 12:25 pm

Magic 74-102 Thunder
Юу болоод өнгөрвөө... :aain:
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Бээгий » Mon Nov 09, 2009 12:29 pm

Рашаад Картэр 2ийг эзгүйд надаад хаячихсан бна лээ
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby MJ » Mon Nov 09, 2009 12:32 pm

хэхэ Винсинэшн хар гэрт хоригдчингуут сэдэв н шууд хоосон оргидог байшд. Юу болоод баахан хараал нтр болоод бдиймдээ сайхан сагсаа яриад л бжийхгүй.
Тэр 2нь яацийн бэртцийм уу? :smile:
гоё дэлгэрэнгүй мэдээлэл өг л дөө!!!
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Бээгий » Mon Nov 09, 2009 12:34 pm

Сarter гэмтэлтэй Рашад яасаныг нь мэдкүү
Last edited by Бээгий on Mon Jan 10, 2011 6:26 pm, edited 1 time in total.
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Funky » Mon Nov 09, 2009 12:36 pm

Рашард торгуултай билүү юу билээ :help:
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Бээгий » Mon Nov 09, 2009 12:40 pm

Тийм бхаа
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Чуугий » Mon Nov 09, 2009 4:24 pm

Рашард хар тамхины хэргээр 10 тоглолт бандуулсан.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby AG » Mon Nov 09, 2009 5:03 pm

Чуугий wrote:Рашард хар тамхины хэргээр 10 тоглолт бандуулсан.

Допинг-ийн асуудлаар

Левисийн саспенд удкуй дуусна. Винс-ийн бэртэл дэй то дэй байгаа. Удкуй орно байх. Өнөөдөр гол цоороод байгаа Андерсон бас тоголсонгүй
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Norman_Whiteside » Mon Nov 09, 2009 10:04 pm

AG wrote:
dolchko wrote:http://terguun.com/viewtopic.php?f=110&t=1379&sid=d18074830161aa4e8f90d82e7f14c4f2&start=75 Энэ нөгөө алдарт жинхэнэ Картерийн фэн улсууд ордог сэдэв гэнэ ороод нэг харчаарай :-o


энэ нь одоо яадаг сэдэв юм.

Би 2000 оноос хойш Винс-ийг дэмжиж шүтэж хайрлаж ирсэн. Энэ сагсуу охин бодвол надаас удаан нээх шүтээгүй нь лав байх. Винсийн фен ийшээ орж англиар хэдэн халтуурдсан орчуулга л тавиа байлгүйдээ. Чиний энийг уншиж байсанаас ах нь өөрөө англиар мэдээллээ олоод авчдаг хүн . Хэл мэддэггүй гэж хэнийг хэлээд байна. Ах нь чамаас хэл боловсрол ажил мэргэжил гаргасан амжилтаараа дагуулахгүй байх гэж боджийнодоо


Ману хамыг шинэ гишүүн гээд байгаа муу. Мэдэхгүй л байна даа манай AG ч :)( гар ш дээ
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Бээгий » Sat Nov 14, 2009 12:59 pm

Орландоо ээлжит ялалтаа талбай дээрээ нэтсийг хожлоо.Картэр 14 Ховард 26 оноо авж багаа тэргүүлцгээлээ.
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby vinsanition » Thu Nov 26, 2009 4:41 pm

Бээгий чамд гоё цол өгөөд байхад наадхаа авч хаяаачээ хэхэ
За алуусаа одоо хэрүүл энээ тэрээ юмааа болицгооё
Намайг уучлаарай, миний буруу
Би буулт хийлээ

Одооноос сайхан сагсны талаар л мэтгэлзье.

Өнөөдөр манай баг Миами Хитсийг талбай дээрээ хүлээн авч тоглолоо.
Харамсалтай нь Бизлийгийн тохолт бидний 5 дарааллсан ядадтыг зогсоолоо
98-99 хайран ганц оноо

Image

Энэ тоглолтонд манай баг хожигдсоноор байрнаасаа 1-р ухарч бүсийнхээ 2т орлоо
Манай дараагийн өрсөлдөгч бол НБА-г донсолгож байгаа Атланта Хавкууд юм.
Тэд өнөөдөрийн манай хожигдлоор бүсийнхээ нэгт ороод байгаа юм.
I Can FLY #15
User avatar
vinsanition
 
Posts: 47
Joined: Mon Nov 05, 2007 8:39 pm
Location: Орландогийн Шидтэнгүүд => Винсент Ламар Картер

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby vinsanition » Fri Nov 27, 2009 3:54 pm

Атланта Хавксыг ёстой л нэг нухаж хаялаадаа
Орл 93 - 76 Атл
Эхнээсээ л Атлантагийнхан илүүрхэж байсан бол 2р хагаст манайхан тоглолтоо гаргалаа

Image

Энэ тоглолтонд:

Орл: Ховард 22 оноо, Картер 21 оноо
Атл: Жонсон 22 оноо, Смит 13 оноо

Атланта Хавксыг хожсоноор эргээд бүсийнхээ нэгт орлоо
I Can FLY #15
User avatar
vinsanition
 
Posts: 47
Joined: Mon Nov 05, 2007 8:39 pm
Location: Орландогийн Шидтэнгүүд => Винсент Ламар Картер

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Moza » Mon Dec 07, 2009 10:36 pm

Орландо ч лааж бн даа... :-D
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby mudical » Tue Dec 08, 2009 9:19 am

Hey ene magic iin fan gej bn uu yagaad endee yum bichdeggui bn aa ain...sonin l yum
Believe your idea
Lead your life
mudical
FAMOUS CHELSEA
 
Posts: 997
Joined: Sat Jul 12, 2008 3:17 am
Location: Ulaanbaatar

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Moza » Tue Dec 08, 2009 11:25 pm

Orlando Magic 5 дарааллан хожоод бн... 16 хожил 4 хожигдол...
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby AG » Tue Dec 29, 2009 12:29 am

За ойрдоо завгүй нээх ч юм бичсэнгүй. Тэгээд ч бэлэн ороод харчих тоймуудыг ч бичээд яахав гэж бодоод. Харин надтай адил Винс-ийн Фенүүд болон залуучууддаа зориулаад Винс-ийн намтар-ыг нилээд дэлгэрэнгүй орууллаа.

Нисэн дүүлэх Супер Баатар эх дэлхий дээр буцаж ирлээ

Image

Винс Картер , тиймээ түүнийг хүмүүс ингэж хэлэн шуугилдаж байсан бас түүнийг хүн бүхэн ”Дараагын MJ” гэж нэрлэж байсан цаг саяхан. Түүний амьдрал эгэл жирийнээс НБА-гын Супер од , Зогсолтгүй үргэлжилэх гайхамшигт Данк , Бэртэл гэмтэлээс эргэн үл ирж чадах вий хэмээх айдас, Багийхан нь үл итгэх шаналал, Аваргын төлөөх тэмцэл мэт адал явдалт зохиол мэт үргэлжилсээр. Энэ бол түүний түүх .....

Бага нас :


Түүний бүтэн нэр нь Винсент Ламонт Картер .Жр ба 1977 оны 1 сарын 26-ны өдөр Флорида мужийн Дайтона беач дээр Винс Картер Ср болон Мишел –ын Том хүү болон гэрэлт хорвоод мэндэлжээ. Харамсалтай нь түүнийг 2-р ангид нь байхад нь төрсөн эцэг нь гэр бүлээ орхисон ба Винс өөрийн хойд эцэг болох Харри Робинсон-ыг өөрийн эцэг мэт санаж явдаг аж.

Image

Бяцхан Винс-ийг дөнгөж 2 настай байхад нь түүнд анхны сагсан бөмбөгийн бяцхан шийдийг авч өгсөн ба хар багаасаа л мань хүн алдарт Жулиус Ервинг-ийг шүтэж түүний оронд өөрийгөө тоглож буй мэт төсөөлж тоглодог байв. Др.Жей-гийн гайхалтай үсрэлт агаар дээрх хөдөлгөөнүүдийг гайхан шагширж шүтэн биширсэн бяцхан хөвгүүн өөрийгөө яг л Др.Жей-гын оронд талбай дээр буй мэт төсөөлөн түүний хөдөлгөөнийг дууриаж хэдэн мянган үзэгчид түүнийг дэмжин уухайлж байна хэмээн өдөржингөө тоглодог байлаа. Удалгүй Винс-ийн итгэмээргүй авьяас уран чадварлаг агаар дээрх хөдөлгөөнийг Найзууд нь шагширж түүнийг UFO (Unidentified flying object) буюу нисэж буй тодорхой бус биет хэмээн хочилж байжээ.
Image

Винс-ийг хар багаас нь эцэг эх нь түүнийг тал бүрээр дэмжиж бүх л төрлийн авьяасыг нь хөгжүүлэхээр оролдож иржээ. Түүний хойд эцэг Харри нь хамтлагын ахлагч байсан ба тэрээр Винс-д багаас нь саксофон , бүрээ , бөмбөр зэрэг хөгжимийг яаж тоглохыг зааж өгж Винс ч угын эрчтэй хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор Бөмбөр тоглохыг эрхэмлэж байнга хөгжим тоглодог болж.

11-н настайгаасаа эхэлж ихэнхи цагаа гудамжны шийдэнд өнгөрөөх болсон хүү анх удаа шийдний кольцонд хүржээ. Тэр үед дөнгөж 5-н фут жаахан гарантай(152 см орчим) өндөртэй байсан бяцхан хүүд цагираган дээрээс довтлоход дахиад ердөө нэг жил л шаардагдаж.

Винс гудамжинд тоглохдоо дандаа өөрөөсөө ах хүүхдүүдтэй тоглож ,түүний уран гоёмсог цагариган дээрээс довтлох чадвар нь түүнийг Дайтона беач-д нэр алдарын түгээж эхлэх болов. Үзэгчид түүний тоглохыг харах гэж ирдэг болсон ба тэд Винс-ийг зөвхөн цагариган дээрээс довтлоод зогсохгүй асар их цул авьяас тэдний өмнө тоглож байгааг ажиглаж байлаа. Түүний авга ах Оливер Лий түүнд сагсан бөмбөгийн бүх л зүйлийг зааж сургаж байсан ба Винс-ийн Сагсан бөмбөг тоглох ур чадварт онцгой нөлөө үзүүлсэн нэгэн юм. Оливер Лий ч цагтаа чамгүй сагсчин байсан ба Маркүйт-ийн их сургуулийн од явж 1981 оны драфтад Чикаго буллз-д хүртэл драфтлуулж явж байжээ. Харамсалтай нь тэрээр клуб-ээс хасагдсан ба буцаад Дайтона беач-дээ ирээд байж

Винс-ийн бага нас ихэнхи сагчсдын адил ядуу зүдүү амьдрал хар тамхи аллага хүчирхийллийн хажууд өнгөрсөнгүй. Тэрээр жирийн нэгэн гэр бүлийн гишүүн байса ба түүний эцэг эх түүнийг бүх л зүйл дээр дэмжиж иржээ. Эцэг эхийнхээ дэмжлэгээр Винс авга ах Оливер-тэй сагсан бөмбөгөөр хичээллэж мөн үүнийхээ хажуугаар сайн Коллеж-д орохын тулд хичээл номоо ч маш сайн хийдэг хүүхэд байжээ.

Винс Дайтона беач дэх Мейнленд-ийн ахлах сургуульд явдаг байсан ба 91-92 оны улирал буюу анх ирсэн жилдээ л тэрээр үеийхнээсээ онцгой байлаа. Ихэвчилэн түүн дээр давхар хамгаалдаг байсан ч хэнд ч зогсоогдошгүй байв. Шийд рүү нэг л залж ороол ямар ч хамгаалагчдын өөдөөс шууд үсэрдэг байсан ба ихэвчилэн иймэрхүү зүйлс эсрэг хамгаалагчыг дорой харагдуулсан гайхалтай Данк-уудаар төгсдөг байв. Инээдтэй нь бусад 9-н тоглогч нь гайхсандаа амаа ангайгаад зогсох явдал их тохиолддог байсан ба шүүгчид тоглолт болж байгаа шүү гэж анхааруулж шүгэлдэх явдал нилээд их тохиолдож байж. Бяцхан хүүхдүүдийн нүдэн дээр үнэхээр гайхамшиг биелчилээ шүү дээ гэмээр л харагддаг байсан байхдаа.
Image

Винс өөрийн бурханаас заяасан гайхалтай атлетик чанар дээрээ суурилж бусад сагсан бөмбөгийн техникууд болох Залалт , дамжуулалт, шидэлт зэргийг баруун зүүнгүй шаргуу хөгжүүлж эхлэв. Ахлах сургуульд орохдоо 6-н фут (180 см орчим) өндөртэй болсон хүү дунджаар 20-н оноо авж байлаа.

Винс-ийн ахлах сургуулийн 2-дох жил тун завгүй өнгөржээ. Дунджаар 30-н оноо авахынхаа хажуугаар Мейнленд дэх хөгжимийн хамтлагын ахлагч болсон ба хөгжим бичих болжээ. Мөн Флорида дахь хамгын их анхаарал татсан сагсан бөмбөгч болсон байв. Багынхнаа тэргүүлж хамгын алдартай сагсан бөмбөгийн тоурнамент-д оролцох болсон хүүг Флорида-гын “Mr.Basketball” гэж нэрлэх болсон ба Флорида , Флорида Стейт, Хойд Каролина зэрэг алдартай сургуулиуд түүнийг элсүүлэхээр ятгаж эхэллээ. Энэ бүгдээс тэрээр алдарт Tar Heels-чүүд буюу Хойд Каролина-гын их сургуулыг сонгосон юм. Чухам яагаад тэр өсөж төрсөн гэрээ орхиж уран гоёмсог тоглолтоосоо илүүтэй хатуу чанга сагсан бөмбөгийг эрхэмлэдэг Деан Смит-ийн удирдлаганд очих боловоо гэсэн асуултын хариу нь ердөө л Майкл Жордан байсан ба түүнийг чухам жинхэнэ сагсан бөмбөгч болгож хүмүүжүүлсний нууцыг өөрийн биеээр Деан Смит-ийн удирдлаганд орсноор мэдрэх байсан юм.
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby AG » Tue Dec 29, 2009 12:30 am

Үргэлжлэл

Улам дээш тэмүүлсээр :

Image

Винс анх Чапел Хилл-д ирэхдээ чухам юу түүнийг хүлээж байгаа талаар ямар ч төсөөлөлгүй ирж. Маш олон агуу тоглогчид Tar Heels-чүүдийн бүрэлдхүүнд тоглож алдарын оргилд хүрж байсан ба тэрээр зүгээр л өөрийнхөө шинэ эхлэлийг шинэ амьдралыг хайж л энд ирсэн байлаа . Анх ирэхдээ л тэрээр сургуульдаа олонд танигдаж эхэлж. Учир нь түүнийг кампус-даа ирсэн өдрийх нь сонин-гийн дугаарын эхний нүүрэнд “Vinsanity” манай сургуульд ирлээ гэж гарсан байжээ. Бүрэг ичимхий залуу хүү чухам өөрөө ч мэдэхгүй алдартай болсондоо самгардаж сандарж байв. Удалгүй хичээл эхлээд хэдхэн долоо хоноод Винс MTV үзэж байгаад UNC #15 гэсэн дугаартай цэнхэр жерсий өмсцөн хүүхдүүдийг харжээ. Тэр үед Винс-д өөрөө ч 15 дугаартай өмсгөлөө авч амжаагүй байхад шүүдээ.
Өмнөх жил нь Хойд Каролина-гын их сургууль НСАА-гын сүүлийн 4-т үлдсэн ба энэ бүх гавьяа нь багын одод болох Жерри Стакхоус болон Рашеед Валлес нар байлаа. Энэ 2 тоглогч тэр жилдээ НБА-д драфтлагдсан тул Heel-чүүд хүндхэн байдалд ороод байв. Гэвч дараа жил нь асар их итгэл найдвар тээж ирсэн шинэхэн залуучууд болох Винс Картер , Антавн Жеймисон , Адемола Окулажа (Сүүлд Германы шигшээд тоглож байсан :mrgreen: ) зэрэг залуус үнэхээр сайн тоглосон төдийгүй Дасгалжуулагч Смит-ийн улирлын 20-н ялалтынх нь амжилтыг 26 болтол нь ахиулж чадсан юм.

Image

Винс ч асар их итгэл найдвартайгаар тоглож байсан ба багынхаа салшгүй хэсэг болж чаджээ. Гэвч түүний анхны жил амар хялбар байсангүй. Коллеж-ийн хатуу ширүүн тоглолт идэвхитэй хамгаалалт залуухан хүү-д эхэндээ огтхон ч боломж олгохгүй байлаа. Түүний өрсөлдөгчид түүний довтолгоог анхааралтай ажиглаж түүний сул тал дээр маш сайн ажиллаж амжилттай хамгаалж байв. Түүний довтолгоо мухардмал байдалд орж хамгаалалтыг давж чадахгүй байсан ба түүнийг Смит удалгүй сэлгээгээр тоглуулах болжээ. Окулажа-гын гайхалтай тоглолт , Жеймисон-ы АСС-гын оны шилдэг шинэ тоглогч шагнал авахыг харсаар тэр жилээ өнгөрөөжээ. Харамсалтай нь тэдний сургууль Хасагдах шатанд тун тааруухан тоглосон ба эхний шатандаа л Техас Тек сургуульд хожигджээ.
Тийм ч онц биш жилийг өнгөрөөсөн Винс 96 оны тэр зунаа гэртээ харихгүйгээр кампус-даа үлдэхээр шийдэж өөрийнхөө дутагдалтай талууд дээрээ шаргуу хичээллэж эхэлжээ. 2-дох жилдээ үнэхээр л хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж түүний довтлох чадвар асар огцом сайжирсан ба яг л дасгалжуулагчийн хүсэж байсан тоглогч болж чаджээ. Тэр жилжингээ тоглолтоос тоглолтонд огцом сайжирж байсан залуу Tar Heels-н тоглолтын стилд яв цав таарсан яг л Жордан хэрхэн явж ирсэн замналыг даган туулж байлаа.
Image
Дасгалжуулагч Смит-д Винс-ийн тоглолт маш их таалагдаж байсан ба Эд Кота-г холбон тоглогчын байрлалд тоглуулж Винс-ийг довтлогчийн байрлалд тоглуулах болсон нь нүдээ олсон хэрэг болж. 2 өсвөр насны 2 хүү яг л хуучин ахлах сургуульдаа тоглож буй мэт бүгдийг бут цохиж эхэлжээ. Тэдний баг оргил цэгтээ хүрж ялагдашгүй марш алхсаар Сүүлийн 4-т үлдлээ. Винс Беркели , Калифорнын их сургууль болон Луйзвилл-ийн их сургууль дээр гайхамшигтай тоглож багаа ялалтанд хөтөлжээ. Харамсалтай нь залуухан яг л гал халуун эрчин дээрээ байсан Хойд каролина-чуудын ялалтын маршийг Аризона-гын зэрлэг муурнууд болох Майлз Симон , Майк Бибби 2 хулгайлж 66-58-аар ялалт байгуулж. Хэдий Винс багынхаа 3-ны нэгээс их оноог авсан ч энэ нь хангалтгүй байжээ.

Сонирхуулахад Винс-ийг зунжингаа кампус-аа өнгөрүүлж элдэв янзын тоглолтуудад тоглож явахдаа тэрээр нэг хүүтэй танилцсан нь Ахлах сургуулын супер од Трейси Макгрейди байжээ. МакГрейди дараа жилдээ НБА-гын драфтад нэрээ дэвшүүлнэ хэмээн ид шуугиж байсан үе байж. Тэгээд зун өнгөрсний дараа МакГрейди холоо байдаг бараг холбоо бариагүй Авгындаа очисон хойно авга нь түүний ач хүү бас сагс тоглодог нэр нь Винс гэдэгийг сонсоод бүр өөртөө ч итгээгүй ба хөл нь газар хүрэхгүй баярлалдаж байсан гэдэг. Ийнхүү алдарт 2 сагсчид маань өөрсдийгөө үеэлүүд гэдгийг том болтлоо мэдээгүй байна. Манайд ч бас иймэрхүү зүйлс байж л байдаг. Би гэхэд зарим ойрын хамаатнуудаа огт мэддэггүй :mrgreen:
Image

97-98 оны улирал Винс-ийн коллеж дэх сүүлийн улирал мэт байлаа. Тэрээр ирэх хавар НБА-д өөрийгөө бэлэн гэж бодож байж. Тар Хеелс-чүүд ч Топ багуудын нэг байсан ба шинээр мөн л асар их итгэл найдвар тээж ирсэн Брендон Хейвүүд-ийг аваад байв.
Гэвч улирлын эхэнд алдарт дасгалжуулагч Смит зодог тайлж байгаагаа гэнэтхэн зарлаж орхих нь тэр. Тоглогчид нь ч үүнийг мэдээгүй гэнэтийн зүйл болжээ. Харамсалтай нь алдарт дасгалжуулагч маань хорт хавдар туссан байжээ. Туслах дасгалжуулагч Билл Гутридже үндсэн дасгалжуулагч болжээ. НСАА-дэх гайхалтай довтолгооны хослол болох Винс , Жеймисон 2 ч гайхалтай тоглож байсан ба гайхалтай хамгаалалт довтолгоог үзүүлж байлаа. Винс ихэвчилэн айлын хамгын шилдэг тоглогчыг хамгаалагч довтлогч аль нь ч байсан ялгаагүй хамгаалдаг байв.

Хойд Каролина-чууд тэр улирлынхаа тоглолтыг ердөө ганц ялагдалтай дуусгасан ба АСС тоурнамент-д 2 дахиа дараалж түрүүлсэн ба НСАА тоурнамент-д нэгд жагссан байна. Эхний тойрогтой тун хялбархан Navy-чуудыг буулган авсан ба дараагын 2 тойрогдоо хүнд хэцүү тулаануудыг хийж Шарлотте болон Мичиган Стейт-ийг буулгаж авж. Эдгээр 2 тоглолтонд Винс үнэхээр гарамгай гавьяа байгуулж мөн хатуу чанга хамгаалалтаар Ричард Хамилтон зэрэг айлын шилдэг хамгаалагчдыг ажилгүй болгож байв. Ийнхүү дахин Финалын 4-тээ дахин үлджээ. Харамсалтай нь тэд Юта-д семифиналд ялагдал хүлээжээ. Эхний үед 2 оронтой тоогоор хожигдож байсан ба 2-р үед Винс хичнээн их зүтгэсэн ч Юта-г арай бараагүй аж.
Image

Винс-д энэ ялагдал тун гашуун дурсамж үлдээж. Тэрээр гэнэт НБА-д орох тухайгаа ахин бодож эхлэх болсон ба удалгүй дахин нэг жил Аваргын төлөө тулаанд тулалдахаар төлөвлөөд байв. Гэвч түүний ятгалгыг үл хайхран багын анд гол тоглогчдын нэг Антавн Жеймисон өөрийгөө драфтад нэр дэвшүүлж орхисон ба энэ нь Винс-ийг мөн эргэлзүүлэх шалтгаануудын нэг болжээ. Винс хүнд хэцүү шийдвэрийн өмнө ирээд байлаа. Тэрээр гэр бүлийхэн болон дасгалжуулагч Смит , Гутридже зэрэгтэй удаан зөвлөсний эцэст НБА-д орохоор шийджээ.
1998 оны Драфт-ын эхний 3-аар төвийн тоглогчид болох Майкл Оловоканди , Раеф Лафренц (хамгын муу сонголтуудын нэг :mrgreen: ) , Майк Бибби нар гарсан ба 4-р байрын эрхтэй байсан Алтан хотын дайчид 2 гайхалтай довтлогчид болох Антавн Жеймисон , Винс Картер 2-оос Винс-ийг сонгожээ. Торонто Репторс уул нь 5-р эрхээр авьяаслаг Винс-ийг авахаар төлөвлөж байжээ. Тиймээс Голден Стейт-тэй удирдлагууд уулзаж Антавн Жеймисон нэмэх нь Хагас сая доллар-аар Винс-ийг солилцож авсан байна. Винс Торонто руу явах болсондоо тун баяртай байлаа. Учир нь тэнд өмнөх жил нь драфтлагдаж орсон Түүний дүү Трейси МакГрейди тоглож байлаа.
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby AG » Tue Dec 29, 2009 12:31 am

Алдар нэрийн оргил руу :

Image

Репторс яг л Винс-ийн тоглолтонд таарсан баг байлаа. Тиймдээ ч тэд Винс-ийг сонгож авсан бизээ. Төвийн шугаманд ахмад тоглогчид болох Чарлез Оакли , Кевин Виллис, маш сайн хамгаалагчид мөн ахмадууд болох Доуг Кристие , Дее Браун нар байлаа. Мөн нэр адил Хөлбөмбөгийн од Крис Картер-ийн ах болох Батче Картер дасгалжуулж байлаа

Харамсалтай нь тэр жил НБА-д Локаут зарласан тул Винс 1 сар хүртэл тоглолтонд оролцоогүй юм. Гэхдээ урт удаан Локаутын хажуугаар Винс бэлтгэлээ хийсээр л НБА-д өөрийгөө бэлдсээр л байв. Түүний багийн андууд болох ахмад туршлагатай тоглогчид түүний сайжралтанд тусласаар. Оакли түүнд хэрхэн өрсөлдөгчидийнхөө хамгаалалтыг сарниулахыг зааж , Виллис түүнд өрсөлдөгчдийнхөө сул талыг олоход чиглүүлж , Кристие Винс-ийг өдөр болгон бэлтгэлд нь эрчимжүүлж , Дее Браун түүнийг биеээ талбайн дотор ч гадуур ч хэрхэн биеээ авж явахыг зааж сургаж байлаа.

НБА-ын анхны тоглолтондоо Винс 16-н оноо авж Бостон селтикс-ийг буулган авжээ. Винс НБА-д дөнгөж тоглож эхэлсэн цагаасаа тогтмол амжилттай тоглож багаа тэргүүлж эхэлсэн ба 3-н сарын Репторсын түүхэн дэх хамгын их ялалтыг авж байлаа. Дөнгөж шинээр орсон залуу багаа тэргүүлж эхэлж амжилттай тоглох болсон нь хүн болгоны анхаарлыг татах болж Өмнөх жилүүдэд нь үргэлж бүтэлгүйтдэг байсан шинэхэн баг Репторс анх удаа ПО-ын эсрэг хүчтэй өрсөлдөх болов. Винс мөн онооноос гадна блок болон самбараас авах үзүүлэлт нь тун дажгүй байлаа. НБА-гын Фен-үүд чухам энэ үеээс түүний гайхалтай довтолгоогоор нь таньж мэдэж эхлэсэн юм.

Image
Торонто ПО-ын сүүлийн байрыг тэр жилдээ ёстой л атгаад алджээ. Энэ бүх хөдөлмөрийг нь үнэлж НБА-гын Оны шилдэг шинэ тоглогчоор 118 онооны 113-г нь авж шагнагджээ. Тэр улиралдаа Винс 18.3 оноо 5.7 реб 3 ассист гэсэн үзүүлэлт үзүүлжээ. Жилийн эцэсээр өөрийн тоглолтоо улам сайжруулж хамгаалагчын өөдөөс үсрэлттэй хүнд хэцүү шидэлтийг амжилттай хийдэг болсон ба Периметер шидэлтээ сайжруулж эхэлжээ. 4-н сард гэхэд л дунджаар 20-оос илүү оноо авдаг болцон байв.

1999-2000 он Винс-ийн хувьд амжилттай жил хүлээж байлаа. Репторс туршлагатай тун сайн тоглогчид болох Делл Курри , Антонио Девис-ээр хүчээ зузаатгасан ба Винс мөн л багаа тэргүүлж түүний эрч хүчээр дүүрэн залуу баг 45-37 гэсэн тун сайхан амжилт үзүүлжээ. Винс тэр жил үнэхээр их шуугиан тарьж байлаа. Дөнгөж 2-дохь жилдээ тоглож буй залуу тоглогч маань 30-ээс дээш оноог нилээд хэдэн удаа авж мөн 51 оноо хүртэл авсан ба тэр улиралдаа дунджаар 25.7 оноо дунджилжээ. Үүний хажуугаар МакГрейди ч амжилттай тоглож эхэлсэн ба Винс-ийг бөмбөг авах үед гарсан сул зайгаар тун амжилттай шидэж байлаа.

Image

Винс Бүх оддын тоглолтнд 2 сая орчим хүний санал авсан ба тухайн үедээ НБА-гын 2-дохь хамгын их санал авсан тоглогчоор тодорж байлаа. Одоо ч хүн бүхний дурсан ярих дуртай НБА-гын хамгын шилдэг Слам данк-ын тэмцээнүүдийн нэг болж уг тэмцээнд гайхалтай үзүүлбэрүүд үзүүлсээр боломжит бүх оноо-г авж түрүүлж байлаа. Тэр улирал бол Дөнгөж 2-дохь жилдээ тоглож буй залуухан хүү-гийн хувьд Үлгэр биелсэн мэт л санагдаж байв.

Репторс-чууд ПО-ын эхний тойрогт тэр жилийн аварга хүртэл тулалдаж жамтай байсан хүчирхэг Никс-чүүдтэй туллаа. Эхний тоглолтонд Винс үнэхээр тааруухан тоглолтыг үзүүлж баг нь ялагдав. 2-дох тоглолтонд Винс алдаагаа засж тун сайн тоглолтыг үзүүлжээ. Харамсалтай нь 1 оноогоор хожигдож явах үед Винс-д бөмбөг ирсэн ба давхар хамгаалалт түүн дээр иржээ. Тэрээр сув сул байгаа Браун- руу бөмбөгөө дамжуулж сув сул шидсэн боловч алджээ. Бөмбөгийг тэр алдсан ч шүүмжлэл Винс-д ирэх нь тэр. Супер тоглогч ямар ч үед аргалаад шидэх ёстой буюу нэг ёсондоо амиатсангүй гэж буруутгах нь тэр. Гэвч энэ нь нөгөө талаар тэр үед түүнийг бүгд л залуу хүү биш Суперстар хэмээн хүлээн зөвшөөрсний нэг илрэл байлаа. Тэр цувралдаа Никс-чүүд нялх Репторсчуудыг 3-н тоглолтонд буулгаж авсан ба 2 хамгаалагч тогтмол Винс дээр очиж Бахь шиг хавчиж байлаа.

2000 оны зун сайнтай муутай өнгөрлөө. Винс Пума-тай их мөнгөний гэрээ байгуулахаар зэхэж мөнгө авсан байсан ч Пума өмсөхгүй байхаар шийдэн буцаан мөнгөө төлжээ. Пума-гын пүүз Винс-ийн хөлийн гэмтээсэн гэж үзэж.

Image

Шинээр дасгалжуулагч Ленни Вилкенс ч бас иржээ. Мөн тэр зундаа түүний үеээл Т-Мак түүний сүүдэрт байхгүйгээр өөрийн мөрөө хөөхөөр шийдэж Орландо руу зарагдлаа. Т-Мак –д Нэг жилийн гэрээ үлдээд байсан ч Репторс-чууд нэгэнт авьяаслаг залуутайгаа дахин гэрээ хийж чадахгүй ба Винс эсвэл Т-Мак-ийг сонгох хэрэг гарна гэдэгээ мэдэж байсан ба Винс-ийг сонгон үлдээжээ. Т-Мак ч явахдаа нилээд онцгүй зан гаргав. Явахдаа Торонто-гын удирдлагын талаар таагүй үг чулуудаж , Винс-ийг довтлогчийн байрнаас зайлуулахыг хүсдэг байснаа хэлжээ. Винс энэхүү мэдээг уншаад маш их гайхаж цочирдсон боловч дараа нь мань 2 уулзаж учираа олсон байна.

Тэр зундаа Винс Мөрөөдлийн багын бүрэлдхүүнд багтаж Олимпод оролцохоор болжээ. Австралид болсон Олимпын тэмцээнээс тэрээр Стив Смиттэй тун сайн найзууд болсон юм. Ахмад хамгаалагч ч түүнд НБА-д ялан дийлэхийн тулд бага ч гэсэн зүйлүүд дээр анхаарлаа хандуулах ёстой ба Шоутайм Данк-уудаа мартах хэрэгтэй гэж зөвлөсөн байна
Image

Олимпын өмнөх бие халаалт маягын тоглолтонд Франц-ын эсрэг тоглолтонд сүүлд Мянганы тохолт хэмээн алдаршсан 218 см өндөр Фредрик Вейс-ийн дээгүүр тохсон билээ. Тэр Олимп-одоо Америк-чууд Алтан медалиар энгэрээ мялаасныг та бид бүгд мэдэж байгаа билээ.

2000-2001 оны улирал эхлэхэд Репторс-чууд Винс-ийг тойрон хүрээлсэн илүү нягт хүчтэй баг бүрдүүлэхийг хичээсэн байлаа. Шинээр Галзуу нохой хочит Корлисс Виллиамсон мөн ахмад алдарт холбогч Марк Жексон ,НСАА-ын аварга баг болох Мичиган Стейт-ийн түлхүүр тоглогчидын нэг болох Рүүкий Моррис Петерсон нарыг эгнээндээ нэгтгээд байв. Винс гараанд 2 холбогч болох Марк Жексон болон Алвин Виллиамс 2-той гарснаар улам үр бүтээлтэй тоглох болов.

Дасгалжуулагч Вилкенс түүнийг илүү их чөлөөт шидэлтээр оноо авахыг хүссэн тул Винс тэр жилээсээ илүү их бусад тоглогчидоос алдаа авж торгуулийн шидэлтээр улам их оноо авдаг болсон байна. Гэвч НБА-гын айхтар хатуу ширүүн хамгаалагчид түүн дээр хямдхан алдаа хийж оноо түүлгээд байхыг хүссэнгүй. Түүнийг ороод ирэхэд нэгэнт зогсоож чадахгүй тул бараг л зүрхийн үхүүлэх зорилгооор бараг л ороод ирэхэд нь зодож нүдэж байлаа.

Үүний үр дүнд нь нэгхэн жилийн дотор Винс маш олон газраа өвчин зовлон гэмтэлтэй болсон ба улирлын хэд хэдэн тоглолтыг зүүн өвдөгны шөрмөс сунаснаас өнжижээ. Хатуу ширүүн хамгаалалтууд мөн өөрийн гэмтэж буйгаас болоод Винс илүү их алсын зайнаас довтлох болов. Авьяаслаг залуу маань ч үүнд асуудал байхгүй байсан ба Дунджаар 27 оноо авж байв. Гэвч Репторс-чууд Винс-ийн сайн тоглолтонд сэтгэл хангалуун байсан ч Багын 50 хувь хүркүй байгаа амжилттай сэтгэл дундуур байсан тул Улирлын дундуур Солилцоогоор Крис Чайлдс , Жероме Виллиамс , Кеон Кларк нарыг авчиржээ. Энэ солилцоо ч нүдээ олж сүүлийн 46 тоглолтын 29-д нь ялалт байгуулснаар Сентрал Дивизион-ы 2-р байранд жагсаж чадсан байна.

ПО-д эхний тойрогтоо өмнөх жил өөрсдийн зажлахгүй залгисан Никс-чүүдтэй ахин таарсан ба Винс алдарт Мадисон Скуайр Гарденд нь үзэгчидийг нь багтай нь хамт Шоконд оруулан хожжээ. Дараагын өрсөлдөгчид нь Тэр жилийн Финал хүртэл явсан чухам Кареер-ийнхаа хамгын агуу улиралдаа явж байсан Айверсон-ы 76 байлаа. Энэ цуврал тоглолт одоо болтол ам дамжин яригдсаар байдаг та бидний сайн мэдэх цуврал билээ. Цуврал 7-н тоглолтонд ёстой л өөрсдийнхөө авьяас боломжийг 2 залуухан Лидер тоглогчид харуулсан ба хэн нь их оноо авахаа харилцан харуулж байсан юм. Дунджаар энэ цувралд 2 тоглогчын дундаж оноо нь бараг 40 орчим байлаа. Винс Айверсон 2-уул энэ цувралуудад 50-н оноо авцгаажээ.
Image

7-дох тоглолт болсон өдрийн өглөө нь Винс-ийн төгсөлтйин баяр Хойд Каролина-гын их сургуульд болжээ. Өмнөх зун нь Бакалавр-ын зэргийн болзолоо биелүүлсэн ба өөрөө Төгсөлтийн үдэшлэгдээ очихыг хүссэн байна. Тоглолтын өмнөхөн нь Филли рүү нисэж очоод шууд л тоглолтондоо орсон байна. Үүнээс болоод бас л бөөн шүүмжлэл түүнийг дагасан билээ. Тэрээр тоглолтын сүүлийн шидэлтийг хэрхэн харамсалтай алдаж байсныг та бүхэн сайн санаж байгаа бизээ.

Амралт ч тэгээд эхэллээ. Гэхдээ л маш их тунгааж бодох зүйл урьд нь байлаа. 2001-2002 оны улирал нь Репторс дэх гэрээнийх нь сүүлийн жил нь байсан ба Репторс-тэй үргэлжлүүлж гэрээ байгуулах уу эсвэл чөлөөт агент болох уу гэсэн сонголт байлаа. Гэвч тэрээр багтаа үлдэхээр шийдэж 6-н жилээр гэрээгээ сунгав
Image

Шинэ улиралд Алдарт тоглогч Хакеем Олажувоныг эгнээндээ элсүүлжээ. Олажувон-ы хувьд харамсалтай нь Кареер-ийх нь эцсийн жил нь байлаа. Винс доошоо орж тоглохоос илүүтэй гаднаас шидэхийг эрхэмлэж тоглох болов. Харамсалтай нь Зүүн хөлөө гэмтээснээр тэр жилийнхээ Бүх оддын тоглолтыг өнжсөн ба 2 сарын сүүл гэхэд л эргэн ирэв. Энэ үеээс эхлэн харамсалтай ч гэмээр над шиг фен-үүдийх нь гол харлуулсан үеүүд эхэлсэн юм. Репторс ч түүнийг байхгүйд олон дараалсан ялагдалууд авч эхэллээ. 3-н сард Винс-ийн зүүн хөлний бэртэл улам л түүнийг зовоох болсон тул мэс засалд орохоор шийджээ. Репторс ч ПО-д орох найдлага тун бага байсан ч Винс-ийн оролцсон сүүлийн тоглолтуудаа сайн хийж ПО-д оржээ. Харамсалтай нь Винс ПО-д тоглоогүй ба Торонто эхний тойрогтой Детройт-эд хожигджээ.

Тэр үед зарим хүмүүс Винс-ийг шүүмжлэх болж Винстэй Торонто , Винс-гүй Торонто 2 хэрхэх талаар ярьж эхэлцгээв. Энэ бүх шүүмжлэлийг үл хайхран зунжингаа гэртээ сайхан амарсан Винс 2002-2003 оны улиралдаа өөрийгөө бэлдсээр байлаа. Гэвч Хараал идсэн гэмтэл ахиаад тохиолдлоо. Үнэхээр чөтгөр аваасай. Азгүй гэхэд дэндүү азгүй байлаа. Улирал эхлээд Дөнгөж 3-н тоглолтонд оролцоод нөгөө Зүүн хөлөө ахиаад гэмтээж орхилоо.

Хэдхэн Жилийн өмнөх шинэ Жордан гэгдэж байсан залуу-г Наймааны зах дээр зарах сонирхолтой байгаагаа Торонто илэрхийлж эхлэв. Гэвч түүний гэмтэл дэндүү их эрсдэлтэй гэдгээс бүх багууд эмээж байлаа. Торонто Кливленд рүү хэд хэдэн удаа наймааны санал явуулсан ба Кливленд Винс-ийн гэмтэл түүнийг ахин эргэж ирнэ гэдэгт итгэлгүй байлаа.

Тэр жил Винс бараг л ихэнхи тоглолтондоо оролцсонгүй. Үүнийг дагаад Репторс ч Лиг-ийн муу амжилттай багуудын нэг болж орхив. Винс-ийг эзгүйд сайн орлож байх ёстой Антонио Даниелс мөн улирлын ихэнхийг гэмтэж өнгөрөөсөн ба бас шинээр ирсэн Линдсей Хантер Леймонд Муррай зэрэг тоглогчид бас гэмтэлтэй байв. Үр дүнд нь гутамшигтайгаар Лиг-ийн 3-дах муу амжилттай баг буюу 24-58 гэсэн амжилтыг үзүүлжээ.

Тэр жилдээ Винс улиралд бараг тоглоогүй ч Бүх оддын тоглолтын гараанд шалгарсан байлаа. Гэвч тэр жил эргэн ирж дахин тоглож байсан Майкл Жордан-ыг хүндэтгэх үүднээс өөрийнхөө гарааны эрхийг түүнд өгжээ. Гэвч энэ нь түүний Фен-үүд болон Спорт-ын сэтгүүлчдийн уур хилэнг хүргэж орхив. Тэд хэлэхдээ Бид Винс-ийг Бүх оддод харах гэж сонгосноос Майкл-ыг биш. Тэр бидний сонголтыг хүндэлсэнгүй хэмээцгээж байв.

Гэвч бүх зүйл хар бараан байсангүй. 2003 оны супер драфтаас Шинэ Гарнетт хэмээгдэж байсан Жеоржиа Тек-ийн Крис Бош-ийг сонгож авав. Винс ч тэр жилдээ эрүүл биетэй дажгүй буцаж ирэв. Одоо тэрээр бүх л үеийн турш цуцашгүй довтлогч байж чадах бие байхгүй болсон байлаа. Харин одоо Лидершип гэдэг зүйл буюу багаа удирдан залж чиглүүлэх үүрэгээ илүүтэйгээр ухамсарлаж байлаа. Өмнөх жилд нь үзэгчид тоглолт дуусахаас өмнө орхиж явсан гашуун дурсамж , өөрөө туслая гээд яаж ч чадахгүй гэмтэл зэрэг хатуу зүйлсийг тэрээр туулсан байв. 2003 оны улиралд Винс үнэхээр багыг удирдагч болсон байлаа. Тэрээр бүх л довтолгоог хийх гэж яарахгүй 4-р үед хүчээ гамнаж тоглодог болов. Баг ч бага багаар сайжирсаар эргэж формондоо орсоор байв. Тоглолтон дээр үзүүлэхээс илүүтэй амралтын цагаараа багынхаа андуудтайгаа тоглож наадах журмаар цагариган дээрээс довтолж байлаа. Давхар хамгаалагч ирсэн үед бөмбөгөө маш хурдан сул тоглогч руугаа шилжүүлж , мөн бусдыгаа довтлох боломжоор хангахыг эрмэлзэж тоглодог болов. Винс өөрийгөө дараагын Жордан болж чадах эсэхдээ санаа зоволгүйгээр зөвхөн багынхаа төлөө тоглох болжээ. Энэ бүхний эцэст яг л Торонто-гын түүхэнд байгаагүй Лидершип тоглогч болж чаджээ.

Аварга болоход шаардлагатай шинэ тоглогчид ч Репторс-чууд наймааны дундуур авж байлаа. Жален Роуз , Донейлл Маршелл , Лонни Бакстер нарыг Бухнуудаас наймаалцаж аваад байв. Бас л харамсалтай нь Винс өөрийнхөө бэртээгүй нөгөө хөл болох баруун хөлөө 1-р сарын дундур бэртээж орхих нь тэр. Тэрээр дараагын 3-н тоглолтыг өнжсөн ч гэмтэл бэртэлээ тэссээр доголон байж тоглож эхэлсэн юм. Учир нь Винс тоглохгүй болоход л баг үүрээ эвдүүлсэн мэт шоргоолж шиг л орон гаран тоглодог байлаа.

Тэрээр 4-дэх удаагаа Бүх оддын тоглолтонд Урьд нь хэн ч хэзээ ч авж байгаагүй санал асуулгын тоогоор шалгарлаа. Харамсалтай нь гэсэн би энэ үгийг яасан ч их бичиж байна даа ::санаа алдах:: дахиаал бэртэл. 2 сарын дундуур мэс засалд орж байсан зүүн өвдөгтөө ахин хүнд гэмтэл авснаар улирлыг дуусгасан юм. Түүнийг гэмтэвүү гү юу Торонто 9 дараалж ялагдсан ба сүүлийн 30 тоглолтынхоо 22-т нь ялагдсанаар ПО-ын байраа алдсан юм. Дээр нь тэд Розе , Виллиамс , Бош нараа ч гэмтэлд тавиад тууцан байна.

Винс тэр жилдээ 22.5 оноо 4.8 асс дундажилсан юм. Түүний багын тоглолт тэр жил тун их сайжирсан байлаа.

2004-2005 оны Улиралд Репторс гэмтэл бэртэлд идэгдсэн Супер од Тоглогчоо зарахаар шулуудаад байв. Өмнөх жилд нь Ямар ч Суперстар тоглогчгүйгээр Аварга Авсан Детройт-ийн арга барилыг НБА даяаар сонирхож даган дууриах болж. Торонто ч тэднийг дууриаж Ганц тоглогч тойрсон багаа задлах бодлого барьж эхэлжээ. Винс-ийн хувьд ч тэрээр багын удирдлагуудтай харьцаа бага зэрэг тааруу болж эхэлж мөн өөрөө ч явахыг хүсэж байгаагаа ил тод мэдэгдэж эхлэв.

Винс ч ямар ч тоглох хүсэл эрмэлзэлгүй мөн дасгалжуулагч түүнийг бага тоглуулж улирлын эхний сар 20-оос доош оноо авж байсан ба удалгүй түүнийг гэмтэлтэй тоглогчидын жагсаалтанд оруулав.

Яг энэ үед Нетсүүд Торонто-гын хүсэж байсан ашигтай санал болох самбарт сайн тоглогчид болон Драфтын эрхүүдээр санал тавьжээ. Нетс ч мөн тэр жилд нь Кенион Мартин-ыг зун явуулж орхисонд тун их уурсаж байсан Жейсон Кидд-дээ хамтрагч хайж байсан цаг. Ингээд 6-н тоглогчоор Винс-ийг сольж авсан наймаа боллоо. Эрик Виллиамс , Аарон Виллиамс , Алонзо Моурнинг болон 3-н ширхэг драфтын эрхээр Винс-ийг Нетс-тэй солилцжээ. Өмнөх 2 жилд нь аваргын төлөө үлдсэн НБА-гын шилдэг холбон тоглогч Жейсон Кидд тун баяртай байсан гэдэг. Тэр үед түүний пасс-ийг борлуулчих тоглогч бараг ганц Ричард Жефферсон л байлаа. Одоо харин Нисдэг Канад тэдний багт. Яг л түүнд хэрэгтэй байсан тоглогч. Миний бие ч тэр үед их л баярлаж хөөрж байсымдаг. SkyWalker-уудын цуглаан болоод одоо ШоуТайм гэдэг нэр Лейкерс-д биш Нетс-д ирлээ гээл их л олон хүн шуугиж байсан.
Image

Винс яг л багаа олсон байлаа. Шинэ эрч хүч , шинэ хамтрагчид , удаан гэмтэлээс эргэн ирсэн гээл үнэхээр галзуу. Тэрээр ирсэн даруйдаа л өөрийгөө хэн гэдгийг эргэн харуулж эхэлсэн ба шүүмжлэгчдийг амыг бахдалтайгаар дарж байлаа. 2-р сард 3 тоглолт дараалан 40 –ээс их оноо авж дунджаар 30 гаран оноо дунджилж байлаа. 3,4-р саруудад ч гайхалтай тоглосоор ПО-д оров. Кидд өөрийнхөө ажлыг дэндүү сайн хийж залуухан Ненад Кирстич тун сайн тоглож байлаа.
Image

Кристич –ийг НБА дээрх бигмен-үүдээс Новицки-гийн дараа орохоор шидэлт сайтай тоглогч гээд их л үнэлдэг байлаа. Мөн гэмтэлээс эргэн ирсэн Жефферсон ч тогтвортой тоглолтуудаа үзүүлсээр.
Сүүлийн 10-н тоглолтын 8-д нь ялалт байгуулснаар ПО-ын 8-аар гарсанаар Шак-аар хүчээ зузаатгасан Майами Хит-тэй тулав. Харамсалтай нь тэр Жилдээ Дэндүү хүчтэй байсан Хит-эд шүүрдүүлсэн юм. Уул нь тоглолт болгон маш өрсөлдөөнтэй болж байсан ба маш ойрхон оноогоор хожигдож байлаа.

Винс Картер тэр бол Тоглогч :


Винс сагсан бөмбөгийн талбай дээрх өөрийнхөө хүссэн зүйлийг хийж чаддаг НБА-ын ховорхон тоглогчдын нэг юм. Энэ л авьяас нь түүнийг Супер стар болгосон . Эхний 2 жил дэх галзуу оролтуудын дараагаасаа тэрээр Периметер тоглолтын чадвараа маш сайн хөгжүлж чадсан ба Энэ нь НБА-гын хамгаалагчдын өөдөөс хөнгөхөн оноо авахад хэрэг болж байлаа.



За үлдсэнийн дараа оруулнаа тэхдээ товчоор. Ихэнхи хүмүүс сүүлийн үеийн мэдэх болохоор миний ч залхуу үнэхээр хүрэв.
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Наагий » Tue Dec 29, 2009 1:32 am

AG чи шүүү :eek: :-D шинэ оний мэнд
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Funky » Tue Dec 29, 2009 9:54 am

:eek: :-D :-D :-D
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Бээгий » Thu Dec 31, 2009 7:19 pm

cool :-D :-D
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest