1960-2000 аад оны үе үеийн шилдэг Гарааны бүрэлдэхүүнүүд!Л.А Лейкерс маань 16 удаа аврага аваагүй.(11ыг нь Л.А-д , 5ыг нь Минаполис Лейкерс байхдаа) . Алдарын Танхимд нэрээ мөнхөлсөн маш олон тоглогчидтойгоор түрүүлсэн билээ.
Лейкерс маань үнэхээр Америкын мэргэжилийн спортын түүхэнд тодоор бичэгдсэн багуудын нэг билээ.Бид 17 дахь аваргын төлөө энэ намар гарааны бүрэлдэхүүндээ ирээдүй дөрвөн Алдарын Танхимийн гишүүд болох Коби Брайнт, Стив Наш , Пау Газол , Двайт Ховард нартайгаар эхлүүлэх гэж байна.
За тэгэхээр 1960 оноос хойш үе үеийн гарааны таван тоглогчоор та хэнийг сонгох вэ? Зарим сонголтууд маань таныг гайхшруулж мэдэлгүй..
Сонгосон 5 гарааны бүрэлдэхүүнийг хараад өөрийнхөө бодлоо хэлээрэй.
1960аад он: Шинэ хот, Эрч хүчтэй одууд, Зүрх шархлуулам хожигдолууд..Төв : Уилт Чамберлен
Довтлогч : Элжин Байлор
Хамгаалагч : Жэрри Уэст
Хамгаалагч : Дик Барнэтт
Довтлогч : Хаппи Хейрстон
1961-1970 онд Лейкерс маань НБАгийн топ багийн нэг болсон юм. Баг маань дараалан 6 удаа финалд үлдсэн ч бүгдэд нь Бостон Селтикс багд хожигдож байв.
Дик Барнэтт энэ багийн гараанд гарах гавъятай тоглогч юм. 193 см өндөр солгой тоглогч маань хамгаалагчийн байрлалд 3 жилийг Лейкэрсд тоглохдоо 18, 18.4, 13.8 оноог тус тус дундчилж байсан ба 47 хувьтай довтолж байсан.
Уилт Чамберлэн 1968 онд Лейкэрстэй нэгдсэн байна аймшигтай тоон үзүүлтүүд үзүүлж байсан.Нэг тоглолтонд дунджаар 21.1 самбар 20.5 оноо 58% довтолж байв.
Жэрри Уэст 1960аад оны Лейкэрсийн хүлээн зөвшөөрөгдсөн лидэр нь байв. Зарим учир мэдэх хүмүүс түүнийг хамгийн шилдэг хамгаалагч ч гэж хэлдэг. Тэр яах аргагүй шилдэг тавын нэг. Тэр энэ үед 30, 27, 28, 31, 31. 29, 26, 26, 31 гэсэн оноог 9 улиралд дундчилж байсан
Хаппи Хэйрстон нь 11 улиралыг НБА өнгрүүлсэн ба үүний сүүлийн 6 улиралдаа Лейкэрсд байсан гайхалтай хүчний довтлогч юм. Тэр оноо авч самбараас бөмбөг авж чаддаг байсан ба 1969 оны улиралын эхэнд Дэтройтоос Лейкэрсд ирж байсан. Хэйрстон Лейкэрсд байхдаа 20.5 оноо 12.5 самбар 49 хувьтай довтолж байсан.
Элжин Байлор танилцуулах хэрэггүй бизээ. 1960аад онд Байлор Уэст нар Лейкэрсийн оноо авдаг тоглогчид байв. 1961 , 1962 оны улиралуудад 38 , 34 оноо дундчилж байсан билээ. Байлор 14 улиралынхаа 11т нь 20 иос дээш оноог дундчилж байв. 1961 оны улиралын дундуур 38.3 оноо 18.6 самбар дундчилж байв. Тэр 195 өндөртэй байсан ба Майкал Жордан шиг үсэрч чаддаг байжээ(эсвэл түүнээс ч илүү)...
Үргэлжлэл бий :Р