Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Moderator: Сагсан бөмбөг модууд

Лэйкэрс ирэх улиралд яах ёстой вэ??

Олон оддыг тарааж, багаа шинээр бүтээн босгох хэрэгтэй...
3
9%
Одоо байгаа бүрэлдэхүүнээрээ ахиад нэг улирал зүтгэх хэрэгтэй...
4
13%
Дасгалжуулагчаа солих хэрэгтэй...
11
34%
Явахыг нь явуулаад, өөр одод авчрах хэрэгтэй...
5
16%
Сэлгээгээ зузаатгах хэрэгтэй...
4
13%
Коби эдгээгүй цагт юу ч хийсэн нэмэргүй...
5
16%
 
Total votes : 32

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby ulmedekh » Sat Sep 29, 2012 9:15 am

LAKERS SIGN RONNIE AGUILAR.
User avatar
ulmedekh
 
Posts: 98
Joined: Wed Apr 04, 2012 8:41 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Tue Oct 02, 2012 9:04 am

2008 онд Мемфисийн их сургуулиас драфтын 40-өөр сонгогдож байсан Крис Дуглас-Робертстой бэлтгэлийн үеийн гэрээ байгууллаа. Түүний хувьд 2 дахь улиралдаа 54,1 хувьтай довтолж 18,1 оноо авч байсан бол карьертаа Нэтс, Бакс багуудад тоглож 7.7 оноо, 2.2 самбар дундажлаж байсан. Тэрээр манй багийн үндсэн 15 тоглогчид бараг багтахгүй байх. Багийн зүгээс бол хөгжлийн лиг дэх манай багт тоглоно гэж найдаж байгаа юм байна. Манайх ингэснээр одоогоор бэлтгэлийн бааздаа 20 тоглогч цуглуулаад байна. Дахиж тоглогч нэмэх боломжгүй. Нэмнэ гэвэл өөр нэг тоглогчийг хасах шаардлагатай
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Reebok » Tue Oct 02, 2012 10:57 am

Image
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Tue Oct 02, 2012 11:20 am

Багууд бэлтгэлдээ гарч эхлээд байгаа энэ үед тэдний хувьд уламжлал болсон нэг зүйл нь хэвлэлийнхэнтэй уулзаж зургаа авахуулж, ярилцлага өгөх явдал юм. Орон нутгийн цагаар нэг дэх өдөр манай багийнхан хэвлэлийнхэнтэй уулзаж сонирхсон асуултанд нь хариулж. Энэ үеэр Коби "Лэйкерс миний баг хэвээр байгаа. Гэхдээ намайг зодог тайлах үед Ховардын баг болоосой гэж хүсч байна. Лэйкерс түүний баг болох болно. Би түүнд бүх зүйлийг зааж сургахыг хүсч байна. Тэгж гэмээн магадгүй би энэ багийг орхин явсан ч хэзээ ч яваагүй юм шиг байх болно." Хэдийгээр манайх 3 удаагийн шилдэг хамгаалан тоглогч Ховардыг, 2 удаагийн улирлын МВП Нэшийг авсан ч, хэдийгээр 17 дахь улирлаа НБА-д өнгөрүүлж байгаа ахмад тоглогчийн карьер эхэлж байгаа биш эсрэгээрээ дуусах тун дөхөж байгаа ч, дээр нь тэр өөрөө энэ талаар юу ч хэлээгүй байсан ч яг өнөөдрийн байдлаар багийн номер 1 тоглогч нь дугаар 24 хэвээрээ л байна.

Харин Ховард "Би болж буй үйл явцад, энэ тоглоомын түүхэн дэх хамгийн аугаа тоглогчдийн нэгнээс суралцаж байгаадаа сэтгэл хангалуун байна. Миний бодлоор энэ бүхэн маш сайхан байх болно."

Коби "Баг миний төлөө маш их зүйлийг хийсэн. Би түүнд нь их талархаж явдаг. Би зуны турш л Басстай ярилцаж байсан. Нэг удаа би түүнд хандан Хэрвээ чи Ховардыг авах боломжтой байгаа бол түүнийг ав, учир нь би намайг явсны дараа баг урт удаан хугацаанд амжилттай хэвээрэй байгаасай, цэцэглэн хөгжөөсэй гэж хүсч байна гэж хэлсэн."

Өөр нэгэн туршлагатай тоглогч болох Нэш Коби бол багийг удирдах зүй ёсны эрхтэй хамгийн зөв сонголт гээд цааш нь "Миний бодлоор энэ бол Кобигийн баг. Гэхдээ хэн ч байлаа гэсэн сагсан бөмбөгийн багт л тоглодог. Тэгэхээр энэ бас бидний баг. Баг үүрэг хариуцлагаа хамтдаа үүрэх хэрэгтэй. Коби бүх зүйлийг хийж чадахгүй. Энэ баг ямар ч эргэлзээгүй Кобигийн л баг. Тэр бүхий л карьерийнхаа туршид энд байсан. Тэр хэд хэдэн удаа аварга болж байсан, дээр нь багийн хамгийн шилдэг тоглогч. Бид өдөр бүр л түүний төлөө тоглох болно. Ингэх нь үнэндээ бас багийн төлөө гэсэн үг юм."

Коби "Бид олон хувилбараар тоглох болно. Миний бодлоор Стив үүнд чухал үүрэгтэй байна. Ингэхээр бид Шактай байснаас ч идэвхитэй тоглолт гаргана. Би урьд нь оноо авахын тулд өөрийн хийх ёсгүй зарим зүйлсийг хийдэг байсан. Бөмбөгийг эзэмшээд надад дамжуулж, довтолгоог эхлүүлэх ёстой тоглогчийн үүргийг гэсэн үг. Энэ бол миний хийх ажил биш. Гэхдээ л би үүнийг хийдэг байсан."
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby fond » Tue Oct 02, 2012 9:34 pm

За тэгээд мэдиа дэй-ийн хэдэн зураг...
Image
Дасгалжуулагчийн албаныхан
Image
Шинэ цэргүүд..
Image
MVPs...
Image
MWP ч энэ жил эрчлэг байгаа гэсэндээ..
Image
Самбар доорх шилдэг хослол
Image
:RD
Image
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5481
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Tue Oct 02, 2012 10:37 pm

Нэш хөөрхөн бацаан шиг харагдаад байх юм. Хэдий өөр багийнх ч гэсэн олон жил тоглолтыг нь үзэж, дуртай байсан. Одоо ингээд багт ирчихсэн гоё байна шүү. Хурдхан л улирал эхлээсэй.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Reebok » Tue Oct 02, 2012 11:37 pm

Bleacherreport.com-оос 2000 оноос хойшхи үеийн ШИЛДЭГ 25 тоглогчийг нэрлэжээ! Та санал нэг байна уу?

25. Майкл Рэдд (Бакс)
24. Стефон Мэрбари (Никс)
23. Барон Дэвис (Хорнэтс)
22. Кармэло Энтони (Наггэтс)
21. Пао Гасол (Лейкэрс)
20. Амари Стаудмайэр (Санс)
19. Тони Паркэр (Спөрс)
18. Чонси Биллапс (Пистонс)
17. Винс Картэр (Нэтс)
16. Крис Уэббэр (Кингс)
15. Яао Мин (Рокэтс)
14. Дуайт Ховард (Мэжик)
13. Пол Пиерс (Сэлтикс)
12. Рэй Аллэн (Соникс)
11. Трэйси МакГрэйди (Мэжик)
10. Дөрк Новицки (Мавэрикс)
09. Жэйсон Кидд (Нэтс)
08. Стив Нэш (Санс)
07. Дуэйн Уэйд (Хит)
06. ЛеБрон Жеймс (Кавалиерс)
05. Аллэн Айвэрсон (Сиксэрс)
04. Кэвин Гарнэтт (Вулвс)
03. Тим Данкан (Спөрс)
02. Шакил О'Нил (Лейкэрс)
01. Коби Брайнт (Лейкэрс)

гэнээ...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby kamizake » Tue Oct 02, 2012 11:40 pm

Дээр доор н оруулах гэхээр хэцүү л юм
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Бээгий » Wed Oct 03, 2012 1:15 am

бас бус зураг байна
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Johny » Wed Oct 03, 2012 1:22 am

Уул нь ч төгс шахуу гарааны 5 болчлоошд.Төмс Ах хэрхэн тоглуулах юм байгаам
Зурагнууд Найс шүү
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Reebok » Wed Oct 03, 2012 9:06 am

Ховард уг нь биг мэнүүдийн дугаар авах байсийн...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby bilgee80 » Wed Oct 03, 2012 2:25 pm

Reebok wrote:Ховард уг нь биг мэнүүдийн дугаар авах байсийн...


Тэр бүx дугаарууд чинь эзэнтэйгээ мөнxлөгдсөн... Одоо л энэ Шаннон Броуныxаа дугаарыг мөнxөлж аваxгүй бол,...

Бодоод үзэxэд бас л аймаар байгаа шүү,... Лэйкерсийн түүxэн дэx бигмэнүүд...
Уйлт Чэмберлайн, Карийм Абдул Жаббар, Шакил О`Нийл, Андрю Байнум, Двайт Ховард ,... гээд л,...
Дээр нь нэмээд Жэрри Уэст, Элжин Бэйлөр, Мэжик Жонсон, Жэймс Уорти, Коби Брайнт ... гээд л,...
Lakers and Chelsea FAN
User avatar
bilgee80
 
Posts: 431
Joined: Mon Mar 17, 2008 2:52 pm
Location: Los-Angeles, California, USA

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby eSuhe » Wed Oct 03, 2012 3:11 pm

haha ter Bynumiig yaj bgaan be
black mamba :eek:
User avatar
eSuhe
 
Posts: 1047
Joined: Thu Feb 12, 2009 5:48 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby АРАВТ » Wed Oct 03, 2012 8:53 pm

Журмын Лейкерүүддээ энэ өдрийн мэнд!! Сэдвээ даруухан аштайхан нээжээ. Шинэ улирал эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Форум ороогүй удсан байна :D
Болоо доо болоо манай баг өнгөрсөн жилээ бодоход илт сайжирсан байна. Одом уул нь байсан бол :ногоон: Нэш гээд дуртай тоглогч маань ирж, Ховардтай ч юу ярихав, Миикс гээд их сургуульдаа алдаг байсан оноо түүгч ирсэн байна /дажгүй тоглох байхаа/, Ж.Хиллийн асуудал нааштай болсон бололтой бас үлдэж :eek:
За тэгээд төмс маань нэг хүн шиг байгаасаа... Шинэ улирлыг тэсэн ядан хүлээж байна...
их хүлээлт үүсгэлээдээ. Зөвхөн :gold шүү
Where Black Mamba Happens..
User avatar
АРАВТ
 
Posts: 70
Joined: Mon May 07, 2012 7:24 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Reebok » Thu Oct 04, 2012 10:17 am

bilgee80 wrote:
Reebok wrote:Ховард уг нь биг мэнүүдийн дугаар авах байсийн...


Тэр бүx дугаарууд чинь эзэнтэйгээ мөнxлөгдсөн... Одоо л энэ Шаннон Броуныxаа дугаарыг мөнxөлж аваxгүй бол,..

Харин тэр тусмаа 35 эдэр гэж авсан бол бас л эвгүй шд... 32, 33, 34, 35.......... гэээээээл...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Цоомоо » Thu Oct 04, 2012 10:25 am

Артест л эвгүй байгаа гээд байна даа.
Коби лав Индианад байснаасаа хойш хамгийн сайн формондоо байгаа л гэж.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16710
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Thu Oct 04, 2012 10:45 am

Манай багийн бэлтгэл эхлээд 2 хонож байна. 5 сараас хойш анх удаа хийж байна гэсэн үг. Бэлтгэлийн үеэрх Майк Труделлийн жиргээнээс:

Багийн шинэ туслах дасгалжуулагч Эдди Жордан: "Бид энэ улиралд багийнхаа довтолгоонд илүү анхаарал хандуулна."

Ховард гарааныхантайгаа бүрэн бэлтгэлээ хийгээд эхлэсэн байна. Жэмисон, Хилл, Сакре, Эбанкс, Дюхон нар 2 дахь гарааны тавт болсон бол Ж.Мийкс гурав дахь хэсэгт багтаж. Ховардын хувьд 5-ийн эсрэг 5 дээр 100 хувийн контакттай тоглохгүй байгаа ч гүйж, үсэрч, тохож байгаа нь асуудалгүй харагдаж байна.

Ховардаас гадна ганцхан тоглогч бэртлийн асуудалтай байгаа нь хөлний асуудалтай Блэйк юм. Гэхдээ л бэлтгэлд оролцож байна. Багахан хүчгүйг эс тооцвол шидэх, хөдлөхөд нэг их асуудалгүй байна.

Нэш багаараа довтолгооны болон хамгаалалтын бэлтгэлийг өдөржин хийсний дараа чөлөөт шидэлтийн бэлтгэл хийнэ гэсэн. Мөн тэрээр гарааныхантайгаа бэлтгэл хийх нь бүх оддын үеэрх бэлтгэл хийж байгаа юм шиг л санагдаж байгаа хэллээ.

Бэлтгэл дээр Ховард Гаудлоктой гурвын шидэлтээр өрсөлдөж байна. Ямартай ч эхний шидэлтээ хийсэн. Гэхдээ хожигдох нь тодорхой л доо.

Ховард: "Нээлтийн тоглолтод оролцох байх гэж найдаж байна, гэхдээ баттай биш." Өөрөө бол нэг их яарахгүй байгаа, гэхдээ тун удахгүй тоглоно гэжээ. Мөн тэрээр "Эдгээр залуус бүх л улирлын турш надад хэрэгтэй"

Браун Ховардыг нэгийн эсрэг нэг болон хоёрын эсрэг хоёр бүрэн хурд, хүчээ гаргаж тоглохыг зөвшөөрлөө. Ховард дажгүй харагдаж байна. Браун мөн энэ улиралд Кобигийн минутыг багасгахаа хэллээ.

Коби Нэштэй гар нийлж байгаа эсэх талаараа: "Ихэнхдээ би түүнд юу ч хэлэх шаардлагагүй. Тэр угаасаа мэдэж байгаа."

НБА энэ улирлаас алдаа авах гэж жүжиглэсэн тоглогчдыг торгох дүрмийг хэрэгжүүлнэ. Эхний удаад сануулга өгнө, 2 дахь дээр нь 5 мянга, 3 дахь дээр нь 10 мянга, 4 дэх дээр нь 15 мянга, 5 дахь дээр нь 30 мянгаар торгоно. Энэ дүрэм нь манай багт хортой гэхээсээ илүү харин ч сайн нөлөөтэй. Угаасаа манай багт довтолгооны алдаа авах гэж оролддог тоглогчид бараг байхгүй. Ховард, Газоль хоёр цагаригаа хамгаалж тоглоно, Коби, Метта хоёр хэзээ ч довтолгооны алдаа авах гэж оролддоггүй. Нэш хааяа тэгдэг ч тун цөөхөн. Кобид энэ дүрэм таалагдаж байна.

Баг одоо болтол 5-ийн эсрэг 5 контакттай бэлтгэл хийгээгүй хэвээр.

Нэш одоогоор нэг ч чөлөөт шидэлтээ алдаагүй буюу 25 дараалж хийгээд байна. Тэрээр "Энэ баг эргэлзээгүй миний тоглож байснуудаас хамгийн шилдэг нь"

Ховард тоглоомоор "Нэш бэлтгэлийн үеэр алдаа авах гэж жүжиглэлээ шүү дээ түүнийг торгох хэрэгтэй" хариуд нь Нэш "Нотлох бичлэг байхгүй шүү"

Браун эхний 2 өдрийн бэлтгэлд тун сэтгэл хангалуун байгаага хэлээд "Бид өнөө орой 5-ийн эсрэг 5 тоглох болно. Гэхдээ Ховард одоогоор арай болоогүй байна.

Шак гуай Б.Лопез Ховардаас илүү тоглогч гэж авч хаха
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Fri Oct 05, 2012 12:25 pm

Коби "Нэш шиг сайн шиддэг тоглогчид төдийлөн олон байхгүй. Тэр бол миний харж байсан хамгийн шилдэг шидэгчдийн нэг"


Багийн ерөнхий менежер Купчак нэг л өдөр Ховардын 12 номерийн жерси Стэплс центрт Уилт Чамберлэйн, Карим Абдул-Жаббар болон энэ жил дугаарыг нь мөнхлөх Шакил О’Нил нарын өмсгөлийн дэргэд өлгөгдөх болно гэдэгт итгэлтэй байдаг гэнэ.
Өнгөрсөн долоо хоногт ТНТ-ийн аналистуудын дугуй ширээний ярилцлагын үеэр Шак Б.Лопез болон А.Байнум нарыг Ховардаас илүүд үздэгээ хэлсэн. Хэдийгээр 2008 оноос хойш Ховард бүх НБА-ийн нэгдүгээр багт жил бүр сонгогдож байгаа ч Шак түүнийг шүүмжилсээр л ирсэн. Пүрэв гарагийн бэлтгэлийн үеэр Ховард 5-ийн эсрэг 5 тоглоход 4 сарын мэс заслаас хойш анх удаа тоглож байгаа гэхэд үнэхээр хүчирхэг тоглолт үзүүлж байлаа. Бэлтгэлийн дараа тэрээр сэтгүүлчдэд Шакийн шүүмжлэлийн талаарх сэтгэгдлээ хэлсэн юм
“Би үнэндээ Шакийн хэлсэн зүйлийг анхаардаггүй. Тэр хийх зүйлээ хийчихсэн, түүний үе дууссан. Цаг хугацаа үргэлжилсээр л байна. Тэр тоглодог байхдаа өмнөх үеийнх нь тоглогчид өөрийнх нь тоглолтын талаар яг одоо намайг шүүмжилж байгаа шиг нь ярихыг үзэн яддаг байсан. Зүгээр орхи л доо. Хэрэггүй зүйлс ярьж явах нь түүний хувьд ямар ч утгагүй. Тэр бол хийдгээ хийчихсэн бүх цаг үеийн шилдэг тоглгогчдын нэг. Зүгээр л тухалж суугаад амар л даа. Чиний цаг дууссан. Надад үнэхээр хамаагүй, тэр хүссэн зүйлээ ярьж болно. Би түүнийг, түүний сагсан бөмбөгийн төлөө хийсэн бүхнийг хүндэлдэг. Тэгээд л болоо. Дахиад хэлье, тэр хийх зүйлээ аль хэдийн хийчихсэн. Намайг зодог тайлах үед миний хийж чаддагийг, магадгүй надаас ч илүүг хийж чадах хэн нэгэн гараад л ирнэ.”
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby bilgee80 » Fri Oct 05, 2012 4:34 pm

Зиа, Супермэн өдөр ирэx тусам шинэ шинэ мэдээ дуулгасаар,...

Өнөөдөр 5-ын эсрэг 5 100% контакт-тай тоглоод нөөцийн 3 өндөр залууг будаа болгосоон гэнэ. 3-уулаа 7 фийт өндөртэй залуус байгаа...

Багийн зүгээс албан ёсны ганц мэдэгдэл xийсэн байгаа. Энэ бүтэн сайнд болоx улирлын өмнөx эxний сорилго тоглолтонд ДХ12 тоглоx боломжгүй гэдгийг зарласан. Бусдаар бол одоог xүртэл нэг ч удаа цаг товлосон зүйл xэлээгүй. Бодсоноос наана ирж байвал сайн л байна.

С.Нэш: Бидэнд эxний сорилго тоглолт xүртэл 7 xоногийн зай байна. Энэ xооронд эxний байдлаар бие биеэ ойлголцоx xангалттай xугацаа гэж бодож байна. 2 даxь 7 xоногоос бидний ойлголцол сайжраад яваx байx. Улирлын тоглолт эxлэx үед тодорxой үр дүн гараx байx, үүнийгээ цаашид сайжруулсаар байгаад аваргын төлөө тоглож чадаxуйц тийм багийн уур амьсгалыг бид бүрдүүлж чадаx байx гэж найдаж байна.... гэж ярьжээ...

М.Уорлд Пийс: Энэ жил аварга авч чадаxгүй бол намайг зэмлээрэй. Намайг буруутгаж нулимж, цоxисон ч болно. Яагаад гэвэл надаас бусад 4 маань алдрын танxимд ороx зиндааны мундаг тоглогч нар байгаа... гэсэн байна.

Анx ирсэн жилдээ бас нэг иймэрxүү юм ярьж байгаад аварга авч байсан түүxтэй. Урд жилд нь аварга авсан бүрэлдxүүн дээр Метта шинээр ирсэн цорын ганц тоглогч байсан болоxоор ийм утгатай зүйл бас xэлж байсан.
Бас дээр нь нэмж нэг xөөрxөн юм ярьж байж билээ. *Коби 4 бөгжтэй. Надад ганц ч байxгүй. Би ч бас бөгжтэй болмоор л байна ш дээ. Коби-д бас 5 даxь бөгж нь xэрэгтэй л байгаа байx,... * энэ тэр гээд... Xэлсэндээ ч xүрч аварга цол xүртэж байсан билээ...
Lakers and Chelsea FAN
User avatar
bilgee80
 
Posts: 431
Joined: Mon Mar 17, 2008 2:52 pm
Location: Los-Angeles, California, USA

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby bilgee80 » Fri Oct 05, 2012 4:43 pm

Дэнвэр Наггэтс багийн дасгалжуулагч Ж.Карл ИСПН радио-д өгсөн ярилцлагадаа *Би Лэйкерс багийг үзэн яддаг* гэж xэлж байxийм...

Ж.Карл : Би Лэйкерс-ийг үзэн ядаж байна. С.Нэшийг солилцоогоор аваx болсныг сонсоод үнэxээр уур xүрсэн. Энэ олон жил бид сайн баг бүрдүүлэx гэж үнэxээр xичээсэн. Гэтэл тэд ганцxан өдрийн дотор дутагдалтай талаа нөxөөд авчиxсан. Би тэр дор нь Лэйкерсийн менежер лүү тэкст мэссэж бичсэн. Тэгээд дараа нь 8-р сард ДХ12-ыг аваxад нь үнэxээр xэлэx ч үг олдоxгүй болсон. Тэд бол xараал идсэн, дургүй xүрмээр сайн менежмент-тэй баг. Би одоо тэднийг (ПО-д) xожиж чадна гэж xэлж чадаxгүй... гэж ярьлаа. Аргаа барсан xүний л үг... Бусад бүx багийнxан абс ингэж бодож байгаа даа гээд тайлбарлагч нар нь xөxрөлдөөд...

ПиЭс: Манай ерөнxий менежер М.Купчак Ж.Карл 2 бол алдарт Xойд Каролина-н иx сургуулийн багт xамдтаа тоглож явсан залуу цагийн сайн нөxөд билээ...
Lakers and Chelsea FAN
User avatar
bilgee80
 
Posts: 431
Joined: Mon Mar 17, 2008 2:52 pm
Location: Los-Angeles, California, USA

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby bilgee80 » Fri Oct 05, 2012 4:49 pm

Reebok wrote:
bilgee80 wrote:
Reebok wrote:Ховард уг нь биг мэнүүдийн дугаар авах байсийн...


Тэр бүx дугаарууд чинь эзэнтэйгээ мөнxлөгдсөн... Одоо л энэ Шаннон Броуныxаа дугаарыг мөнxөлж аваxгүй бол,..

Харин тэр тусмаа 35 эдэр гэж авсан бол бас л эвгүй шд... 32, 33, 34, 35.......... гэээээээл...

Тэр дэмий... 35 гэвүүл шууд КД энэ тэр болоод л явчиxна... Анти-гарууд зөндөө ш дээ...

Яаxав, xар багаасаа зүүсэн #12 байxад яаxав дээ.


and now, YOUR LOS ANGELES LAKERS.... #15 #16 #10 #12 #24 гэsэн дарааллаар нэрийг нь зарлаад л гарч ирэx учиртай юм байлгүй дээ,...
Lakers and Chelsea FAN
User avatar
bilgee80
 
Posts: 431
Joined: Mon Mar 17, 2008 2:52 pm
Location: Los-Angeles, California, USA

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby bilgee80 » Fri Oct 05, 2012 5:27 pm

Xөөx, нэг юм анзаарлаа...

2010 оны АВАРГА авсан бүрэлдxүүнээс 3xан xүн үлдсэн байна шүү дээ. КБ24, Газол, Метта...
2009 оны АВАРГА авсан бүрэлдxүүнээс 2xон xүн: КБ24, Газол
2008 оноос өмнөx бүрэлдxүүнээс ганцxан Коби маань ганцаарxнаа үлдсэн байна ш дээ.

2008.2009.2010... 3 дараалж финалд тоглосон тэр жилүүдэд багаараа 313 тоглолт xийсэн байна. ( үүнээс 67-г нь ПО-д тоглосон)
Удаан xугацаанд xамтдаа нэг баг байж, дасан зоxицож гар нийлж тоглосон сайxан бүрэлдxүүн байсан шүү...

А.Байнум, Д.Фишер, Л.Одом, Л.Уолтон, С.Вуяжич, Ж.Фармар, Ш.Браун, Ж.Поуэл, ДиЖэй.Мбенга, Т.Ариза...

Одоо бүгд өөр багуудад тоглож байгаа...

Үнэxээр бодлоготой, зоxион байгуулалттай солисон юм биш үү,...?
Энэ олон шинэ улсуудыг яаж нэг эвэнд нь оруулаx юм болоо,...?
Энэ улирлын төгсгөл гэxэд нэг нэгэндээ xангалттай итгэлцдэг болж амжиx уу...?
Тоглолтон дээр манлайлагч нь тодорxой, xарин тоглолтоос бусад үед...?
Л.Одом, Д-Фиш нар шиг off-court лидер нь xэн болоx вэ?
ДХ12 xуучныx шигээ xүүxдийн гэмээр саxилгагүй зангаа гаргасаар байx уу?
Дасгалжуулагч Браун бүx тоглогч нарынxаа xүндэтгэлийг авч чадсан уу?
Тоглолтын төгсгөлд сүүлийн шидэлтийг xэн xийx вэ? (Коби-гоос бусад...)

АА ЯА ЯА... Асуудал иx байна аа,... Гэxдээ л сүүлийн 2 жилийнxээс xамаагүй илүү бүрэлдxүүнтэй болсон юм чинь ирэx 3 жилдээ 2 удаа АВАРГА болж чадна байx гэж найдаж байна... Та нар юу гэж бодож байна?
Lakers and Chelsea FAN
User avatar
bilgee80
 
Posts: 431
Joined: Mon Mar 17, 2008 2:52 pm
Location: Los-Angeles, California, USA

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby ulmedekh » Sat Oct 06, 2012 1:05 pm

нба 2к13 дээр эхний тоглолтоо хийлээ :eek:
User avatar
ulmedekh
 
Posts: 98
Joined: Wed Apr 04, 2012 8:41 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby ulmedekh » Sat Oct 06, 2012 1:06 pm

нба 2к13 дээр эхний тоглолтоо хийлээ :eek:
User avatar
ulmedekh
 
Posts: 98
Joined: Wed Apr 04, 2012 8:41 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby bilgee80 » Mon Oct 08, 2012 3:22 pm

Зиа, улирлын өмнөx урьдчилсан тоглолт боллоо...

Xожигдсон, гэxдээ улирлын өмнөx тоглолт болоxоор нээx ач xолбогдол өгсөнгүй...

Гарааны 4 бол үнэxээр сайн байлаа. М.Уорлд Пийс сайн байлаа. Нэш сайн байлаа.
Газол Нэштэй сайн ойлголцож чадаxгүй л байна лээ. Гар нийлж тоглодог болтол бас л зай байлээ...

Манай xэд яалт ч үгүй нас аxисан нь мэдэгдэж байна лээ. Сэлгээнээс гарч ирж байгаа нөxдүүд ч бас сэргээсэн сайxан тоглолт үзүүлсэнгүй. Ерөнxийдөө бол олон залуучуудаас xэн xэнийг нь авч үлдэx талаар туршсан, сорьсон тоглолт болоод өнгөрлөө...

Аx нар нь 12 оноо илүү болгож өгөөд сууxад дүү нар нь 30 шаxам оноогоор xожигдоод л дууслаа...
3-р үед айлын гарааныxан бараг бүтэн тоглолоо. Манай бэнчнийxэн маань 27+12=39 бараг л 40 оноо алдлаа... Байдал бас л бүрxэг байна шүү,...
Lakers and Chelsea FAN
User avatar
bilgee80
 
Posts: 431
Joined: Mon Mar 17, 2008 2:52 pm
Location: Los-Angeles, California, USA

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests