Page 1 of 4

Карим Бензема

PostPosted: Thu Feb 28, 2008 3:35 pm
by BuG
Таван цагариг-сонин дээр гарсан ярилцлагыг та бүхэнд хүргүүлж байна.

Image

К.Бензема: Надад “Милан” таалагддаг
Р.МАНЛАЙ (2008-02-26)

Нэрийн хуудас
1987 оны арванхоёрдугаар сарын 19-нд Лион хотноо төрсөн. Биеийн өндөр 183 см. Хувийн дугаар “10”. Францын шигшээ болон “Лион” багийн довтлогч. Клубтээ 65 тоглож 22 гоол, шигшээдээ есөн тоглолтод гурван бөмбөг оруулсан. 2005-2007 оны Францын аварга.

Эдүгээ Францын АШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг 16 гоолтойгоор тэргүүлж буй Карим Бенземаг ирээдүйд нэр алдраа дуурсгах тоглогч хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Тэрбээр энэ улиралд Аваргуудын лигт дөрөв, улсынхаа АШТ-д 12, Францын цомд гурав, лигийн цомд нэг, шигшээ багтаа хоёр гоол хийгээд байгаа юм. Алжир гаралтай энэ залууг Европын том багууд эгнээндээ элсүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа юм. Ингээд түүний бэсрэг ярилцлагыг толилуулъя.

-”Лион”-ын энэ улирлын гол зорилго юу байх вэ?
-Хамгийн гол хүсэн хүлээж байгаа зүйл бол Аваргуудын лигт түрүүлэх. Бас мэдээж Францын АШТ-д долоо дахиа дараалан аваргалж, цомын тэмцээнд өнгөлөхийг хүсч байна.

-Аваргуудын лигт түрүүлэх хамгийн боломжтой баг таныхаар хаанах вэ?
-Бид. “Лион” хэсгийн тоглолтод толгой өвддөггүй. Харин плей-оффт ганц ч тоглолтод ялагдал хүлээхгүй байх нь чухал.

-Гэхдээ үүний тулд эхлээд “Манчестер Юнайтед”-ыг гол гаргаж, дараа нь Италийн ч юм уу нэг хүчтэй багийг хожих хэрэгтэй болно шүү дээ. Энэ тийм амархан гэж үү?
-”Манчестер”-ын эсрэг идэвхтэй хувийн хамгаалалт хийвэл хожиж чадна. “Милан” хүчтэй, “Интер” ялагдашгүй мэт байгаа нь үнэн. Гэхдээ зөвхөн Италидаа л шүү дээ.

-Таны техник Зиданыхтай, хурд, хүч чинь Анригийнхтай адил юм шиг санагддаг…
-Тааламжтай л харьцуулалт юм. Гэвч миний тоглолтын стиль бол өөр хэнийх ч биш, зөвхөн Бенземагийнх л. Үүрэг маань довтлогч учраас хурдан шаламгай, техниктэй байх ёстой.

-”Лион”-оос аль эрт явах боломж байсан ч тэгээгүйн учир юу вэ?
-Гэр бүлийнхэндээ сайхан байшин авч өгөх нь миний мөрөөдөл байсан. “Түүний дараа л төрөлх хотоо орхино” гэж би өөртөө амласан юм. Тийм учраас яваагүй. Тэгээд ч эндхийн бүх зүйл сайхан учраас яарахгүй байна.

-Залуучуудаас хамгийн шилдэг таван тоглогчийг нэрлэ гэвэл хэнийг сонгох вэ?
-Нэгдүгээрт Месси, удаад нь Криштиану Роналду, Руни, Насри, Агуэро нарыг хэлнэ.

-Харин та өөрөө хэдэд орох вэ. Хүмүүс Францад “Алтан бөмбөг” авчрах хамгийн боломжтой тоглогч бол Бензема гэлцэж буй?
-Би энэ ангилалд орох болоогүй. “Алтан бөмбөг” авчрахад олон жилийн шаргуу хөдөлмөр хэрэгтэй.

-”Лион”-ы ерөнхийлөгч “Бид Аваргуудын лигт түрүүлэхээс нааш Карим эндээс явахгүй” гэж хэлсэн. Энэ үнэн үү?
-Тийм ээ, “Лион”-той хамт олон тэмцээнд түрүүлэхийг хүсч байна.

-Дуртай баг чинь?
-Надад “Милан” таалагддаг. Харин шүтээн маань Роналдо. Түүний тоглодог багуудыг дэмждэг.

-Франц Европын АШТ-д түрүүлж чадах уу?
-Хэсгийн тоглолтыг өнгөрөөчихвөл л цаашид өндөр амжилт гаргаж чадна.

-Шигшээ багт тоглоно гэдэг нэр төрийн хэрэг. “Азарган тахианууд”-ын бүрэлдэхүүнд хийсэн гурван гоолоо дурсаач?
-Хоёрыг нь Фарерт, нэгийг нь Австрийн хаалганд хийсэн юм. Ирэх зуны Европын АШТ-д илүү хүчтэй багуудын хаалгыг мялаахыг хүсч байна.

-Хэрвээ танд итали жүжигчин Сеголен Руаль, Францын ерөнхийлөгчийн шинэхэн эхнэр Карла Бруни хоёрын аль нэгтэй оройн хоол идэх боломж олдвол алийг нь сонгох вэ?
-Итали бүсгүйтэй. Гэхдээ улс төрийн идэвхтэй гэдгээ бас хэлмээр байна.

-Та ядуус амьдардаг хэцүүхэн дүүрэгт өсч торнисон. Шинэ ерөнхийлөгч энэ дүүргийн чинь асуудлыг шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна уу?
-Саркозид найдаж байна.

Re: Lyon's Young Star Karim Benzema

PostPosted: Sun Mar 02, 2008 1:16 pm
by khulgee
je t'aime Karim

Re: Lyon's Young Star Karim Benzema

PostPosted: Mon Mar 03, 2008 3:48 pm
by boboZ
herew ene zaluugiin od ni giigeed manug multalchihwal ch....!!!!!!! :mrgreen:

Re: Lyon's Young Star Karim Benzema

PostPosted: Tue Mar 04, 2008 3:10 pm
by spain man
Мултлахым бол үнийг нь дийлэхээ байчихий шд .

Re: Lyon's Young Star Karim Benzema

PostPosted: Wed Mar 05, 2008 11:16 am
by Devil 7
наадах чинь угаасаа зун манайд ирнэ :mrgreen:

Re: Lyon's Young Star Karim Benzema

PostPosted: Wed Mar 05, 2008 11:33 am
by BuG
MANU-d ochno l gej baihgui de. Yavbal La League-ruu l yavna

Re: Lyon's Young Star Karim Benzema

PostPosted: Wed Mar 05, 2008 11:37 am
by Devil 7
ooroo tegj helee yu

Re: Lyon's Young Star Karim Benzema

PostPosted: Thu Mar 06, 2008 2:20 pm
by khulgee
Devil 7 wrote:наадах чинь угаасаа зун манайд ирнэ :mrgreen:



muruud

Re: Lyon's Young Star Karim Benzema

PostPosted: Thu Mar 06, 2008 4:34 pm
by *R9*
Хамгийн очих магадлалтай нь Милан байхаа. Реал авах үзэх л байхдаа.

Re: Lyon's Young Star Karim Benzema

PostPosted: Thu Mar 06, 2008 9:22 pm
by tsoko
manaih bas ursulduun dund yawaa l yum bn le awchihwal ch.....

Re: Lyon's Young Star Karim Benzema

PostPosted: Fri Mar 07, 2008 7:12 pm
by boboZ
[quote="tsoko"]manaih bas ursulduun dund yawaa l yum bn le awchihwal ch.....[/quote

Манайд бараг хэрэггүй байхөө... Саяхан Кроучийн гэрээг сунгах талаар яриа гараад байгаа тэгээд ч одоо манайд дараа жилээс тэсрэх боломжтой олон форвордууд байгаашд..

Re: Lyon's Young Star Karim Benzema

PostPosted: Sat Mar 08, 2008 6:59 pm
by Mojul
BuG wrote:MANU-d ochno l gej baihgui de. Yavbal La League-ruu l yavna
та мэдэх бишдээ :RD :RD :RD :RD

Re: Lyon's Young Star Karim Benzema

PostPosted: Sat Mar 08, 2008 8:02 pm
by zigo
Реалд очих магадлал хамгийн өндөр байхаа. Тэнд довтлогч үнэхээр дутагдалтай байгаашд. Гэхдээ хамгийн сайн тоглож чадах баг нь бол Арсенал байхдаа. Өөрөө л мэдэг. хэхэ

Re: Lyon's Young Star Karim Benzema

PostPosted: Thu Mar 13, 2008 4:38 pm
by Г.Баяраа
Zun ene mangar bujignuulj hayah baihaa..

Image

Re: Lyon's Young Star Karim Benzema

PostPosted: Thu Mar 13, 2008 5:44 pm
by boboZ
Евро 2008-д хэр тоглохоос л хаашаа явах нь шийдэгдэнэ биз.

Re: Lyon's Young Star Karim Benzema

PostPosted: Sat Mar 22, 2008 11:47 pm
by Жонон
Энэ хүүрийн тоглолтыг харсан хараа, хурд сайтай хүүр байна лээ дээ. Ирээдүй нь ч гэрэлтэж байгаа. Амжилтынхаа замналыг Миланаас эхлээсэй.

Re: Lyon's Young Star Karim Benzema

PostPosted: Mon May 19, 2008 9:11 am
by Мөөжө
Unexeer ireeduitei sain dovtlogvh bnale. :eek: AC Milan tuunig avaxgui bxdaa tm ix mungiig enend zoriulaxgui Miland Pato gej neg young star bnashuude! manaix ene zunjingaa ene nuxriin araas xuutsuldux bx! tgd manaid irchixeesei gdl muruudud bj bnada! :) manaid tuun shig l xurdan zaluu erch xuchtei finisher xeregtei bn!!

Re: Lyon's Young Star Karim Benzema

PostPosted: Wed May 21, 2008 1:20 pm
by khulgee
Italy-n bag ruu l bitii ochoosoi

Re: Lyon's Young Star Karim Benzema

PostPosted: Wed May 21, 2008 4:54 pm
by Мөөжө
khulgee wrote:Italy-n bag ruu l bitii ochoosoi

Санал нэг бна! манайд л ирчээсэй дэ! :) :) :) :) :)

Re: Lyon's Young Star Karim Benzema

PostPosted: Fri Dec 05, 2008 10:52 pm
by Ortiz
Munkhjin wrote:
khulgee wrote:Italy-n bag ruu l bitii ochoosoi

Санал нэг бна! манайд л ирчээсэй дэ! :) :) :) :) :)

Тийм шүү Итали руу л битий явчаасай...
Манайд ирээсэй төмс гэж!!! :mrgreen:

Re: Lyon's Young Star Karim Benzema

PostPosted: Sun Feb 15, 2009 7:46 pm
by Чуугий
манайд л ирнэ дээ......

Re: Lyon's Young Star Karim Benzema

PostPosted: Wed Feb 18, 2009 12:50 pm
by Seikoni
манайд л битгий ирээсэй.. :mrgreen:

Re: Lyon's Young Star Karim Benzema

PostPosted: Wed Feb 18, 2009 2:15 pm
by ТӨӨГӨӨ
Seikoni wrote:манайд л битгий ирээсэй.. :mrgreen:

Одоо барсад гоолдуул танайх бүр чичрээд дайрах биз

Re: Lyon's Young Star Karim Benzema

PostPosted: Mon Feb 23, 2009 11:43 pm
by Funky
Shildeg 5 d Rooney maani Unen ugtei huuhed bn shd :-D

Re: Lyon's Young Star Karim Benzema

PostPosted: Tue Feb 24, 2009 10:17 pm
by khulgee
өнөөдөр хэдэн гоол хийх бол???