Raul gonzalez blanco

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

awarguudiin leugea iin bvh tsag veiin mergen buuch bolj chadah uu

ter bol oilgomjtoi
76
65%
yajach magadgvi
41
35%
 
Total votes : 117

Re: Raul gonzalez blanco

Postby enkuna » Thu Apr 14, 2011 9:50 am

Finalist wrote:Mr. Champions' League Raul: "I hope my Real Madrid and we meet in London"


Жинхэнэ леженд :eek:
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Raul gonzalez blanco

Postby spain man » Thu Apr 14, 2011 10:43 am

Манай хүний аваргуудын лигийн хасагдах шатны 18 дахь гоол гэнэ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13578
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Raul gonzalez blanco

Postby Realist » Thu Apr 14, 2011 10:46 am

hosko wrote:Тэр дээр байгаа Камбитай байгаа зураг нь бас л гоё харагдаж байна шүү...

:eek: :eek: :eek:
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Raul gonzalez blanco

Postby Жавхаа » Thu Apr 14, 2011 12:48 pm

:-D
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Raul gonzalez blanco

Postby Nomer 10 » Thu Apr 14, 2011 11:53 pm

Шалькегийн дуунууд гэнэ. Эхнийх нь 2006 оны дэлхийн аваргын дууг дуулдаг Хэрберт Грөнэмайерын хоолой шиг л санагдаад байх юм хэхэ.



Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Raul gonzalez blanco

Postby Finalist » Fri Apr 15, 2011 4:07 pm

Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Raul gonzalez blanco

Postby Finalist » Mon Apr 18, 2011 10:14 pm

Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Raul gonzalez blanco

Postby Finalist » Sat Apr 23, 2011 9:13 pm

Image


8 жилийн дараа Европын хамгийн гол тэмцээний шилдэг 4-т дахин үлдлээ. Таныг явахад олон хүн ингээд бүх зүйл дууслаа гэж бодож байсан. Харин та эсрэгээрээ улирлын гол хүн байж чадлаа. Та ингэнэ гэж бодож байсан уу?
Үгүй ээ. Бүх зүйл огт өөр байсан. Лигийн тэмцээнд бид маш их хичээсэн ч гэсэн эхний 5 тоглолтонд ялагдал амсаж, улирлын турш хүснэгтийн дунд хэсэгт байсан. Харин аваргуудын лигт хэсгийн болон хасагдах шатанд бид бүгдэд нь сайн байж чадсан. Бид илүү сайжирч өөрсөддөө итгэлтэй болсон. Валенсиа болон Интертэй тоглох гэж байхад хүн бүр л биднийг хасагдана гэж ярьж байсан. Гэхдээ бид цааш шалгарах эрхтэй гэдгээ харуулсан.

Хэдийгээр та ийм хол явна гэж бодож байгаагүй ч гэсэн Аваргуудын лиг таныг багаа солиход хэрхэн нөлөөлсөн бэ? Та өөрийн хувийн амжилтаа дахин давуулан тогтоох боломжтой болсон. Аваргуудын лигт та хамгийн олон гоол оруулж хамгийн олон тоглолтонд оролцсон. Танд хамгийн ихээр нөлөөлсөн тэмцээн мөн үү?
Тиймээ, энэ үнэхээр онцгой бөгөөд надад их нөлөөлсөн зүйл. Аваргуудын лигийн тоглолт өөр бусад тоглолтноос илүү онцгой байдаг. Гэхдээ хамгийн их нөлөөлсөн зүйл бол Феликс Магат надад итгэсэн явдал. Энэ бол сайн лигт тоглож байгаа сайн баг. Өнгөрсөн улиралд 2-аар байрт орсон, аваргуудын лигт оролцох эрхтэй. 50 жилийн дараа анх удаагаа лигийн түрүү авахаар зорьж байсан. Тэд надад тогтмол тоглож өрсөлдөх боломж олгосон. Ирэх улиралд бид аваргуудын лигт оролцохгүй байсан ч гсэн би эндээс явахгүй. Шалке руу ирэхээс өмнө надад өөр багуудад тоглох боломж байсан. Гэхдээ энд л надад хэрэгтэй зүйл байсан-тогтмол тоглох, жаахан ч гэсэн илүү тоглох явдал. Биеийн болоод сэтгэл зүйн хувьд би сайн байгаа, дахиад нэг улирал тоглоно гэж найдаж байна. Хэрвээ надад сайхан байвал дахиад үргэлжлүүлсээр л байх болно.

Өөр сонголтууд байсан гэдгээ тодруулаач?
Дахиад 2 сонголт байсан. Гэхдээ илүү бодитой, боломжтой байсан нь Алекс Фергусон байсан. Би түүнтэй биечлэн уулзаж байгаагүй, гэхдээ Юнайтед надтай холбоо тогтож байсан. Энд ирэхээсээ өмнө би надад 2 ч санал тавиад байсан английн тухай бодож үзсэн. Би английн хөлбөмбөгийн соёл, хөлбөмбөгийг хүндэтгэдэг байдал, тоглолтын уур амсьгал, эрч хүчтэй байдалд нь дуртай. Би Олд Траффорд-д очиж байсан, бас Арсеналд. Ливерпүүлд очиж Мориентесын тогллолтыг үзэх нь үнэхээр онцгой байсан. Би ямар нэг өөр зүйл үзэхийг хүсэж байсан. Гэхдээ энд ирээд тэр өөр зүйлээ үзэж чадсан. Би үүнээс илүү жаргалтай байж чадахгүй байх.

Та бүр үзэгчдийн суудал дунд очиж баяраа тэмдэглэж байсан
Тиймээ, үнэхээр гайхалтай байсан. Би хэд хэдэн фэнүүдтэй ярьсан, намайг ойлгосон байх гэж бодож байна. Мадридад бол ялах нь бидний үүрэг байсан. Энд бол арай ялгаатай, үзэгчид хожсоны дараа бидэнд талархаж бараг л үдэшлэг хийдэг.

Та энэ улирлыг ийм гайхалтай өнгөрөөснийхөө дараа, энд магадгүй арай эрт ирэх хэрэгтэй байж гэж боддог уу?
Мадридын төлөө тоглох нь үүнээс хавьгүй илүү чухал ч гэлээ шинэ үе эхэлж байгааг ойлгоод би шийдэлд хүрч чадсан. Хэрвээ хөлбөмбөг тоглохыг хүсэж байгаа л бол багаа орхихоос л өөр аргагүй байсан. Зөвхөн амжилт гаргах ч бус хөлбөмбөг тоглох нь чухал байсан. 10,11 сард байдал тийм ч сайн байгаагүй, би ганц хоёр гоол л оруулсан байх. Гэхдээ л би жаргалтай байсан. Намайг энд ирсний дараа хүн болгон л намайг зогсоогоод, баярлалаа, Шалькед ирсэнд баярлалаа гэж хэлдэг байсан. Миний хувьд үнэхээр итгэмээргүй зүйл байсан.

Харин дараа нь та ялж эхэлсэн...
эргээд шилдэг түвшинд тоглож эхэлнэ гэдэг...үнэхээр итгэмээргүй. [түүний царайд үнэхээр сэтгэл хөдөлсөн байдал харагдаж байв] Эхлээд, хэсгийн тоглолт. Бид үүнийг дуусгаж чадсан. Дараа нь, шөвгийн 16-д юу болохыг харая. Валенсиа. Бид ялсан. Интер, европын аваргууд. Италид бид 5 гоол оруулсан. Харин одоо бид хагас шигшээд байна. Ямар ч байсан би хайж байсан зүйлээ олсон.

Нэг талаас харвал, Мадридыг орхиод ямар нэг байдлаас сэтгэл уужирсан уу? Реал Мадридын ахлагч гэдэг хүнд ачааг нуруун дээрээсээ авна гэж сэтгэл амарсан уу?
Би илүү тайван болсон. Мадридад хөлбөмбөг тоглоогүй үед ч надад өөр олон хариуцлага байдаг байсан. Маш олон. Сүүлдээ энэ бүгд хүний эрч хүчийг шавхдаг. Би бэлтгэлдээ илүү анхаарал хандуулан сайн тоглож, өөртөө болон багийнхандаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй болсон. Одоо бол би өөр зүйлд санаа зовдоггүй. Долоо хоног болгон ямар нэг арга хэмжээнд оролцдоггүй. Энэ л миний хүсэж байсан зүйл. Реал Мадридад өнгөрөөсөн жилүүд үнэхээр гайхамшигтай байсан. Энэ бол миний баг, би үргэлж Мадридиста байх болно. Мадрид миний амьдралыг өөрчилсөн. Гэхдээ би хийх ёстой байсан шийдлээ хийж чадсан. Ахлагч байх гэдэг нэр төрийн хэрэг. Энд, хэлний асуудлаас болоод би ахлагч байх боломжгүй.

Германаар ярьж байгаа юу?
Хүний яриаг ойлгодог. Дасгалжуулагч маань Германаас гадна Англиар ярьдаг нь надад илүү дөхөмтэй байдаг. Хэцүү ч гэлээ бэлтгэл дээр дасгалжуулагч юу хүсээд байгааг мэдэрдэг. Герман хэл хэцүү. Юм болгонд л орчуулагч хэрэг болдог.

Юнайтед танд ямар дурсамжыг чинь эргэн санагдуулж байна?
Би гэмтэлтэй байгаад тоглоогүй ч гэсэн, Редондогын өсгийлдсөн дамжуулалт гайхалтай байсан. Роналдогын хет-трик. Мадридад хийсэн 2 гоол...

2000 онд Олд-Траффордод ялахын өмнө сонингийн нүүрүүд "Би Юнайтедаас айхгүй байна" гэсэн гарчигаар дүүрэн байсан. Цөөхөн хүн л үүнийг боломжтой гэж үзэж байсан?
Үнэхээр ээдрээтэй байсан. Тэдний баг гайхалтай байсан. Гэртээ хэдийгээр 0-0 гэсэн сайн үр дүнг авсан ч гэсэн тэднийг талбайд нь ялж чадна гэдэгтээ бил итгэлтэй байгаагүй. Реал Мадридын хувьд хамгийн сайн бүрэлдэхүүн биш байсан ч гэлээ маш сайн ойлголцдог баг байсан юм. Бид 3-0 ээр ялж байгаад 3-2 болсон. Дахиад 5 минут болсон бол яаж ч мэдэхээр байсан. Юнайтедын эсрэг тулаан ямагт онцгой байдаг.

Эхний тоглолтын дараа Фергусон таныг дэлхийн шилэгээр нэрлэсэн.
Тэр үргэлж л миний тухай сайхан зүйлс хэлдэг. Би үүнд нь маш их талархдаг, тэр бол хөлбөмбөгийн түүхэ дэхь хамгийн агуу дасгалжуулагчдын нэг. Нэг багтаа маш удаан байж, хүчирхэг багийг бүрдүүлсээр байна гэдэг онцгой хэцүү зүйл.
Туршлагатай Райн Гиггс, Пол Сколз, Рио Фердинанд, Ван дер Сар болон залуу чадварлаг Рүүний тэргүүтэй тоглогчид байна.

Та Гиггсыг дурдлаа. Гиггс болон Раул нар хагас шигшээд тулах гэж байна.
Бид энэ мэргэжилд хайртай. Гиггс бидний хувьд хөлбөмбөг бидний амьдрал. Тэр үнэхээр гайхалтай мэргэжлийн түвшний тоглогч. Одоо 37 настай-37-той зөв үү?-байнга л тоглож, тэгэхдээ дундын шугаманд, жигүүрт, илүү хойшоо эсвэл довтолгоонд ч тоглодог. Гиггс болон Скоулз нар бол миний маш их хүндэлж биширч явдаг тоглогчид маань. Тоглолтын дараа Гиггстэй өмсгөлөө солилцох нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно.

Та болон Гиггс, Скоулз нар тоглолтонд маш их ач холбогдол өгч байна? Хэвлэлд бага ярьж, сурталчилгаанд бага оролцож, талбайн гадна бага харагдаж байна?
Залуу байхдаа чи хэд хэдэн зүйлийг зэрэг хийдэг. Харин нас ахимагцаа чи хөлбөмбөгт үнэхээр хайртайгаа ухаардаг. Дараа нь бусад зүйлсэд эрч хүчээ зарцуулахаас зайлсхийдэг. Илүү удаан тоглоход энэ бүхэн хэрэгтэй. Би ч гэсэн үар сурталчилгаад оролцдог, гэхдээ амьдралаа хөлбөмбөгтэй холбоотойгоор л зохиодог байсан.

Гиггс болон та нар тоглогчид 30 хүрээд замнал нь дуусдаггүйн баталгаа мөн үү?
Бэлтгэлээ хийгээд тоглох урам зориг байвал тоглосоор байж болно. Марафон гүйлтийн тамирчдыг хар л даа. 38, 40 хүрээд оргил амжилтаа үзүүлдэг шүү дээ. 42 км гүйдэг. Хүний бие махбодь үүнийг хийж чадна. Гол нь толгой. Тоглохоо болиод өдөр бүр 2 цаг фитнесст явдаг, би өдөр болгон гүйдэг гэхдээ хэдэн км гэдгээ мэддэггүй гэж ярьдаг олон тоглогчийг би мэднэ. Дасгал хийх хэцүү, гэхдээ бие махбодь үүнийг тэсвэрлэж чадна. Сэтгэл зүйн хувьд бэлэн байх ёстой. Харин дараа нь үнэхээр гайхалтай болсноо мэдрэх болно.

Сэтэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж та хэллээ. Энэ үнэхээр бидний бодож байгаагаас илүү хэцүү зүйл үү?
Хаана байгаагаас л шалтгаална. Заримдаа 27 настай тоглогчийг хараад тэр дахиж тоглож чадахгүй байх гэж бодогддог. Заримдаа 30-тай тоглогчийг хараад, хөөх тэр нисэж байна л гэж бодох үе байдаг. Өөртөө итгэлтэй, тохь тухтай байдал, эргэн тойрныхон их нөлөөлдөг. Сэтгэл зүйн талын оролцоо тоглолтонд ч, амьдралд ч чухал үүрэгтэй.

Та өөрийнхөө одоогийн нөхцөл байдалд Капеллог хамгийн их нөлөөлсөн гэдэг?
Эхлээд Хорхе Валдано байсан. Дараа нь Капелло, тэр үнэхээр их нөлөөлсөн. Тэр Испанид илүү мэргэжлийн хандлага авчирахын зэрэгцээ Итали хэв маягыг ч авчирсан. Чи талбай дээр 60, 70 эсвэл 90 эсвэл 120 минут ч байж болно, чи анхаалрлаа бүрэн төвлөрүүлж, хөдөлмөрлөж, мэргэжлийн түвшинд байх болно. Энэ нь эргээд шан харамжаа өгдөг.
Бид ойлголцдог, бидний маш сайн харилцаатай байсан. Би түүнийг Манчестерт ирнэ гэдэгт итгэлтэй байна. Тэр хэзээ ч тоглолтыг минь өнждөггүй юм. Би үзэгчдийн дунд түүнийг байнга олж хардаг, ингэхдээ баяртай ч байдаг. 19 настай байхад минь тэр надаас маш их зүйл шаарддаг байсан. Заримдаа уур хүмээр болдог ч эцэст нь өөрт минь хэрэгтэйг ухаардаг байсан. Заримдаа тоглогчид дасгалжуулагчийн шаардаж буй зүйлийн талаар гомдоллоход би хариуд нь "сайн байна" гэж хэлдэг. Хэрвээ дасгалжуулагч чиний талаар ямар нэг зүйл хэлээгүй бол энэ нь илүү муу зүйл гэсэн үг. Харин тэр чамаас юм шаардаж байна гэдэг бол чиний сайн сайхны төлөө, илүү сайн тоглогч болгохыг хичээж байна гэсэн үг. Капелло миний хувьд маш чухал хүн. Хувь хүнийхээ хувьд ч тэр. Би түүнд итгэдэг, өнгөрсөн дэлхийн аваргаар Английн багаас илүү зүйл хүлээж байсан. Юм санаснаар болох нь дандаа байдаггүй. Заримдаа ямар ч таамаглах аргагүй зүйл ч байдаг. Европын аваргаар англи түрүүлж чадах эсэхийг хэн ч мэдэхгүй. Хүлээх хэрэгтэй, итгэх хэрэгтэй. Испани түрүүлж Англи удаална гэж бодож байна, хаха.

Капелло Мадридад дахин нэг жил л болсон. 2 удаад 2-ууланд нь. Юнайтед нэг 1986 оноос хойш дасгалжуулагчаа сольсонгүй.
Хөлбөмбөгийн соёл, тэвчээртай байдлын хувьд ялгаатай байсан байх. Дель Боскег эс тооцвол дасгалжуулагчид удаан үргэлжлүүлэн ажилласан тохиолдол байгаагүй. Зорилгооо биелүүлж чадахгүй болсон даруйд нь гэрээг нь цуцалчихдаг. Харин одоо тохиромжтой хүнээ олсон гэж бодож байна-Моурино. Тэр Испанид хүссэнээрээ удаан байна байхаа.

Энэ дарамттай байдал нь таныг дасгалжуулагч болохгүй гэж бодоход хүргэдэг үү?
Сайн мэдэхгүй байна. Тоглохоо больсныхоо дараа л харая. Өнгөрсөн 17 жилд миний хийсэн зүйл бол зөвхөн хөлбөмбөг тонлох л байсан. Гэхдээ би харсан, ажигласан, шинэ санаа төрж байсан. Хэрэв би дасгалжуулагч болох юм бол надад өөрийн гэсэн билэг тэмдэг, чадварлаг тоглогч хэрэгтэй. Тоглох болон шийдвэр гаргахын хооронд маш том ялгаа бий. Пеп Гуардиолаг хар л даа, өнгөрсөн жил гайхалтай амжилт үзүүлсэн ч гэлээ дахин нэг жилээр л гэрээгээ сунгасан. Моуриног Мадридад олон жил байж чадна гэж бодож байгаа. Амар биш ч гэлээ тэвчээртэй байх хэрэгтэй.

Шальке энэ шатанд ямар нэг дарамтгүй тоглож чадах уу?
Үнэнийг хэлэхэд бүтэн жилийн турш Шалькед ямар нэг дарамт байгаагүй. Магадгүй лигийн 2 тоглолтонд ялагдаж хүснэгтийн сүүлд бичигдсэн бол хэцүү байх байсан байх. Жинхэнэ дарамт гэвэл байгаагүй ээ. Валенсиа руу явахдаа бид сайн тоглож чадах эсэхээ харая гэж бодоод л тоглосон. Миланд
аваргуудтай тоглосон. Би нэг зүйл хэлье, хэрвээ чи дарамтанд байсан бол Интерийн хаалганд 5 гоол хийж чадахгүй.

Харин одоо?
Одоо юу? Юнайтедыг ялахыг мөрөөдөж байна. Тэднээс илүү сайн баг уу үгүй юу гэдгээ харна. Логикоор бол Юнайтед илүү. Гэхдээ бид хичээнэ. Магадгүй тэндээс илүү үр дүнтэй ирж магадгүй юм.

Шигшээ тоглолт Уэмблид болно?
[Раул жуумалзав] Энэ үнэхээр "leche" (Испаниар сүү гэсэн шууд утгатай үг) байх болно. Би Байерны хаалганд хэзээ ч гоолдож байгаагүй, харин цомын тэмцээнд хийсэн. Интерийн хаалганд гоолдож байгаагүй, харин Сан Сирод хийсэн. Би хэзээ ч Уэмблид очиж байгаагүй...Реал Мадридын фэний хувиар ч гэсэн тэнд очихдоо үнэхээр баяртай байх болно.

Энийг л яриад байна, фниалд Реалын эсрэг таарах нь мөрөөдөл үү, хар дарсан зүүд үү?
Би мэдэхгүй байна. энэ....энэ үнэхээр юу юунаас ч илүү онцгой байх болно. Энэ хүртэл явна гэж бодож байгаагүй болохоор бид сэтгэл ханасан байсан. Одоо бид дахиад илүүг хүсэж байна. Боломж тохиох эсэхийг мэдэхгүй байна. Мадрид 7 жилийн турш шөвгийн 16-аас цааш шалгарч чадаагүй байсан. Шигшээ тоглолт бүр л гайхалтай болно. Би, сайн мэдэхгүй байна. Их эвгүй байна. Финалд үнэхээр ялж чадна гэж бодвол Барселонатай тоглосон нь илүү дээр байх. Хувь заяа бидэнд юу бэлэглэхийг харая.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Raul gonzalez blanco

Postby Realist » Sun Apr 24, 2011 3:07 pm

Сайхан ярилцлага байна шүү :eek:
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Raul gonzalez blanco

Postby Realist » Mon Apr 25, 2011 6:52 pm

Рауль маань 2013 он хүртэл гэрээгээ 2 жилээр сунгажээ.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Raul gonzalez blanco

Postby 1220 » Tue Apr 26, 2011 9:38 pm

Раул минь бэлэн үү. :-D
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Raul gonzalez blanco

Postby Realist » Wed Apr 27, 2011 2:28 pm

Раулын маань Реалд өнгөрүүлсэн он жилүүд, хийсэн бүх гоолууд нь.
File name: Los 323 Goles de Raúl con Real Madrid 1994-2010..rar

Megaupload:
http://www.megaupload.com/?d=SJSQM4BW
http://www.megaupload.com/?d=KFNKB23U
http://www.megaupload.com/?d=5R9HFQM5
http://www.megaupload.com/?d=SYMLA2ZI
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Raul gonzalez blanco

Postby barca forever » Fri May 06, 2011 11:05 am

За энд хүрээд бараг бүх зүйл дуусж байх шиг байна даа.
Дараа жил явах ч хэцүү үлдэх ч хэцүү яамаар ч юм дээ.
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Re: Raul gonzalez blanco

Postby Finalist » Sat May 07, 2011 8:10 pm

Одоо дахиж баг солино ч гэж байхгүй байлгүй дээ. Тэгээд лигтээ цомдоо л үзэж дээ. Раулгүй аваргуудын лиг давсгүй хоол шиг л байна байхдаа....
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Raul gonzalez blanco

Postby tsenguunm » Sat May 07, 2011 9:07 pm

Шалкетай хэдэн жилийн гэрээ хийлээ?
Madridista
User avatar
tsenguunm
 
Posts: 547
Joined: Sat Jan 16, 2010 12:03 am

Re: Raul gonzalez blanco

Postby Finalist » Sat May 07, 2011 9:55 pm

12 оны 6 сард дуусна.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Raul gonzalez blanco

Postby spain man » Tue May 10, 2011 11:25 am

Покалд түрүүлбэл уефад бомбардир хийгээд явах байлгүй дээ ккк.. Тэгээд Пиппо шиг европд гээд тооцогдоод явах байлгүй..
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13578
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Raul gonzalez blanco

Postby hosko » Tue May 10, 2011 1:40 pm

Супер Пиппо ч бас л бас хөөрхөн тэрэндээ майр ач холбогдол өгдөг болтой юм билээ ш дээ... 68 дахь дээрээ 687 дугаартай жэрси энэ тэр бариад л баяраа тэмдэглээд байсан ш дээ...ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Raul gonzalez blanco

Postby Finalist » Fri May 20, 2011 11:41 am

Шигшээд хэрэгтэй үгүй нь хамаагүй, энэ өмсгөлтэй нь дахиад ганцхан удаа харчих юмсан даа :) :) :)
Image
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Raul gonzalez blanco

Postby hosko » Fri May 20, 2011 11:59 am

Уго Чавэсийн нутагийнхантай хийх нөхөрсөг дээр манай хүн бараг л ирчих байх гэж найдаад л байна даа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Raul gonzalez blanco

Postby madrid@spurs » Fri May 20, 2011 12:19 pm

Үнээсааль-ийн Угийн чаавасынхантай үзэхийн биздээ ккк
GO GO SAN ANTONIO SPURS and REAL MADRID
User avatar
madrid@spurs
SAS fan
 
Posts: 1408
Joined: Thu Oct 08, 2009 12:36 am
Location: Ulaanbaatar

Re: Raul gonzalez blanco

Postby hosko » Fri May 20, 2011 5:33 pm

хаха...Майр нэрлэсэн байна ш дээ....
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Raul gonzalez blanco

Postby Finalist » Mon May 23, 2011 11:06 pm

ImageImage
Image
ImageImageImage
ImageImage
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Raul gonzalez blanco

Postby Finalist » Mon May 23, 2011 11:09 pm

Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Raul gonzalez blanco

Postby Идэрээ » Mon May 23, 2011 11:50 pm

Явсан газар бүхэндээ хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж байна гэдэг бас л агуу хүн юм даа.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

PreviousNext

Return to Real Madrid CF

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests