Raul gonzalez blanco

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

awarguudiin leugea iin bvh tsag veiin mergen buuch bolj chadah uu

ter bol oilgomjtoi
76
65%
yajach magadgvi
41
35%
 
Total votes : 117

Re: Raul gonzalez blanco

Postby Seikoni » Fri Feb 20, 2009 11:34 am

би энэ талаар Барсиктай зун нэг "хэрэлдэж" байснаа санаж байна... Раулийг багтаагаагүй нь зөв, тэрний ачаар шахуу аварга авлаа гээд л зөрөөд байсан.. тэгтэл Раул нь тэр улиралд лигтээ 18 гоол, ЧЛ-д 4 гоолтойгоор дуусгасан юм шүү дээ... одоо ч гэсэн лигтээ 11, ЧЛ-д 3, копад 3 гоолтой явж л байна... Дэль Боскэ бол Раулийг дуудъя гэвэл дуудна л гэж байсан..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Raul gonzalez blanco

Postby Realist » Tue Feb 24, 2009 7:49 pm

Раул Фиго 2ийн сонирхолтой ижил замнал түүхийн тухай өгүүлий.

Image

RAUL and FIGO
Нэг багт тоглох болсон цагаас эхлэн тэдний сарнишгvй их нєхєрлєл эхэлсэн бєгєєд «Хаа ч цуг» гэсэн дууны vгийг илтгэх мэт бvхий л цагийг хамт єнгєрєєдєг байна.

Супер оддын энэ агуу vерхлийн учгийг тайлахаар сэтгvvлчид олон талын судалгаа хийсний дvнд «Тэдний туулж ирсэн амьдрал, зан араншин дэндvv адил юм» гэсэн дvгнэлтэд хvрчээ. Гарал vvсэл нь ижил Хоёулаа дундаж орлоготой гэр бvлд тєрсєн. Рауль Мадрид хотын алслагдсан дvvрэг Колония Маркони де Сан Кристобал де лос Ахелест єссєн бол Фигу Лиссабоны ажилчны дvvрэг Куэва де Пьедадад хvмvvжжээ. Тэд хєл бємбєг тоглох «ажлаа» гудамжнаас эхэлсэн бєгєєд бvс, дvvргийнхээ хэмжээнд муугvй алдаршиж байв. Хамгийн сонирхолтой нь ээжvvдийн нь нэр хvртэл адилхан. Испани хєл бємбєгчийн ээжийн нэрийг Мария Исабель, португаль тоглогчийнхыг Мария Жоана гэдэг байна. Бяцхан одод нь хоолонд тун дургvй байсан тул Мария ээжvvд хvчээр ундалдаг байсан гэнэ. Хооллох дургvй хvvхдvvд туранхай байх нь мэдээж. Туниа муутай харагдах тєрх байдлаасаа болж Рауль «тураалт» гэж тохуурхуулдаг бол Фигуг «Фигиньо» хэмээн хочлох нь олонтаа байжээ. Бас нэг сонирхолтой баримт дурдахад хєл бємбєгчдийн шvтээн нь Паоло Футре байв. Португалийн «Опорто» багт тоглож байхад нь Луиш биширч, Мадридын «Атлетико»-д очсон цагаас нь Гонсалес хvv хvндэлж иржээ. Тэр vед Рауль тус клубын єсвєрийн багт тоглож байв. Тэд хожим Диего Мароданагийн ур чадварыг бишрэх болсон байна. Бага залуудаа хайртай багийнхаа дампуурахыг харсан хувь заяагаараа тэд бас адил. Тєрєлх «Ос Пастилья» нь хаагдан Фигу «Спортинг» руу явж, Хесус Хиль «Атлетико»-г нь дампууруулахад Рауль «Реал»-д очжээ. Том багаас авсан анхны орлого нь хvртэл ижил (17.000 песет) байгаад та гайхах бизээ. Раулийн эцэг «Атлетико»-гийн, Фигугийн аав «Бенфика»-гийн vнэнч хєгжєєн дэмжигч байсан тул хvvхдvvдийнхээ заналт дайсан «Реал», «Спортинг»-д очих шийдвэрийг эрс эсэргvvцэж байсан авч тусыг олоогvй байна. Бага залуудаа тэд бусдаас онцгойрч, товойдог байсан тул дасгалжуулагчид нь тусгайлан бэлтгэл хийлгэдэг байжээ. Кирояа, Кеирош хэмээх ойролцоо нэртэй анхны дасгалжуулагчдынхаа хvчинд хєлбємбєгчид одоогийн тэсвэр тэвчээртэй биеийн хєгжлийг олсон байна. Харин идэр насных нь дасгалжуулагчдын нь нэрийг сонирхоход Руаль Ауас (Фигугийнх), Луиш Палмеро (Раулийнх) байгаа нь бас л нэгийг єгvvлж байна. «Руаль» эсвэл «Нене», «Фигу» эсвэл «Луиш» хэмээн дєрвєн vсэгт нэрээр нэрлэгддэг хєл бємбєгчид хожим дээрх тооны vсэгтэй баг «Реал»-д учрах тавилантай байжээ. Спортын замнал нь ижил Хоёулаа 17 нас, дєрвєн сартай байхдаа дээд лигт хєл тавьсан. «Ла лиг»-ийн анхны гоолоо Рауль «Ролсареда» цэнгэлдэхэд «Сарагоса»- гийн хаалганд хийсэн байхад Фигу Испани дахь бємбєгєє дээрх хvрээлэнд оруулсан байх юм. Тэр vед «Реал»-ыг Хорхе Вальдано, «Барсе- лон»-ыг Йохан Кройфф тэргvvлж байсан бєгєєд тэд хєгжєєн дэмжигчдийнхээ шvтээн болсон Эмилио Бутрагеньо, Михаэль Лаудрупыг орлох vvргийг испани, португаль залууст єгчээ. Дээрх багууддаа хєл бємбєгчид «7» дугаарын цамцтай тоглож байгаад Фигу «Реал»-д очсон даруйдаа «10» дугаарыг сонгосон юм. Харин шигшээ багийнх нь дугаар «7» билээ.
Раулийн «Реал»-ийн бvрэлдэхvvнд тоглосон анхны єдєр 1994 оны есдvгээр сарын зургаан байсан. Тvvнээс долоо хоногийн дараа Луиш «Спортинг» багийнхаа хамтаар «Сантьяго Бернабеу» цэнгэлдэхэд UEFA-гийн цомын хvрээнд «Эзэн хааны баг»-ийн эсрэг тогложээ. Баг нь хэдий хожилдсон ч гайхамшигтай уран тоглолтооороо тэр Испани орныг бишрvvлсэн юм. Хорхе Вальдано тvvнийг багтаа авахаар зvтгэсэн боловч мєрєєдлєє гvйцэлдvvлж чадалгvй «Реал»-аас явсан билээ. Хожим буюу зургаан жилийн дараа спорт хариуцсан захирлаар эргэн ирж олон жилийн хvслээ биелvvлж, Фигуг «Барса»-гаас урвуулсан. Шагнал урамшууллын тал дээр тэд бас л ойролцоо явж ирсэн. Yнэ хєлсний хувьд ч ижил, 30 миллиард песетээр vнэлэгдэж байгаа. Тоглолтын байрлалаар нь тодорхойлбол тэд жигvvрийн хагас хамгаалагчаас довтлогч хvртлэх бvх vvргийг vvрч vзжээ. Зан харьцаагаараа ч ялгагдахгvй адилхан. Хєдєлмєрч, илэн далангvй, даруухан зантай тэд муу хvнийг олж танихдаа гаргуун. Ялангуяа худалч, бялдууч, хов зєєгчдийг vзэн яддаг. Хоёулаа математикт тааруу байсан бєгєєд хєл бємбєгєєс болж, алгебр болон бусад хичээлдээ огт оролцохоо байжээ. Єєр ёс заншил, соёлтой орчинд єссєн ч бяслагт дурлах чанараараа тун сайн нийлдэг. Тэдний бодлоор дэлхийн хамгийн сайн тогооч ээж нь. Хоёулаа католик шашинтай. Рауль эхнэр Мамен Санс, хvv Хорхе, Фигу гэргий Хеллен Сведин, охин Даниелийн хамт амьдардаг.
Луиш Фигу: Рауль талбайд лидер байж чаддаг. Тvvний багаа авч явах чадварыг мэхийн хvндэтгэнэ. Тэр ялахын тєлєє тєрсєн хvн. Гонсалес сайн анд. Тvvний хvчээр л би «Реал»-д идээшиж чадсан.
Рауль Гонсалес: Талбайд тvvнтэй хагас vгээр л ойлголцдог. Хєл бємбєгийг ухамсарлах тал дээр дэндvv сайн тул хэзээ ч муу тоглодоггvй. Тvvнчлэн гайхалтай уран техниктэй.
Last edited by Realist on Sat Jul 04, 2009 12:11 am, edited 1 time in total.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Raul gonzalez blanco

Postby Maslo » Tue Feb 24, 2009 9:11 pm

Реалист агуу идэвхтэй гишүүн байна аа... Энэ эрчээрэй :-D
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Raul gonzalez blanco

Postby Mojul » Tue Feb 24, 2009 10:04 pm

энэ нийтлэл хэдэн жилийн өмнө оллоо дээр лав тавигдсан бсан санагдана......
худалаа бол Реалист уучилж ажаамуу.......Уг н энд тэндээс материал авсан бол эх сурвалжаа тавидаг биздээ..........
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Raul gonzalez blanco

Postby Realist » Tue Feb 24, 2009 10:31 pm

Тиймээ хэдэн жилийн өмнө Оллоогоос копудоод хадгалсан байсий. Форумд бичих зав боломж муутай байдаг байсан ч байнга үздэг байсан шүү. Бараг Форумын тогоонд 3жил гаруй та нартай хамт чанагдсан гэхэд болноо.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Raul gonzalez blanco

Postby Realist » Tue Feb 24, 2009 11:40 pm

Масло их урам зориг өгсөнд их баярлаж байна шүү. Намайг дэмжиж байгаарай манай форумийхаан.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Raul gonzalez blanco

Postby BilguunRM » Tue Jun 02, 2009 12:57 pm

Raul mindeee :gold :gold
Real Madrid & Sacramento Kings
BilguunRM
Мадридиста
Мадридиста
 
Posts: 592
Joined: Sun Feb 22, 2009 8:11 pm
Location: Santiago Bernabeu

Re: Raul gonzalez blanco

Postby CAHAKA » Mon Jun 22, 2009 4:02 am

Realist wrote:Тиймээ хэдэн жилийн өмнө Оллоогоос копудоод хадгалсан байсий. Форумд бичих зав боломж муутай байдаг байсан ч байнга үздэг байсан шүү. Бараг Форумын тогоонд 3жил гаруй та нартай хамт чанагдсан гэхэд болноо.

Би энэ мэдээг нилээд олон жилийн өмнө 5 цагариг сонин дээрээс уншиж байсан. Одоо ч сайн санаж байна. Хичээл үймүүллээ гээд багш сонинг минь хурааж байсийн ккк. Энэ 2-н зурагтай. 5цагариг сонины цэнхэр гараг-н ногоон талбайд гэсэн хэсэг бүхэлдээ энэ нийтлэл байсан.Энэ нийтлэл гэхдээ дутуу байна. Оллоо чинь харин дараа нь жинхэнэ Копи Паст хийсэн байхгүй юу. Реалист харин энд үргэлжлүүлсэн байна :D
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Raul gonzalez blanco

Postby haka » Mon Jun 22, 2009 9:00 am

Одоо үе үе сэлгээнд суух байх даа.
Вилла ирвэл бүр ч тодорхой болно биз.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Raul gonzalez blanco

Postby Seikoni » Mon Jun 22, 2009 9:37 am

Пэрэз дасгалжууланч шийднэ гэчихсэн болохоор Раулийг суулгасан ч Пэрэз яах ч үгүй гэсэн үг... тэгэхээр суухаас өөр аргагүй л болж байна да..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Raul gonzalez blanco

Postby Makaveli » Mon Jun 22, 2009 9:43 am

Сэлгээнд суусан ч агуу багтаа зодог тайлах байхдаа. Агуу хүн шүү :eek:
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Raul gonzalez blanco

Postby Finalist » Tue Jun 23, 2009 2:17 am

nike_mgl wrote:Сэлгээнд суусан ч агуу багтаа зодог тайлах байхдаа. Агуу хүн шүү :eek:

байхдаа бишээ, угаасаа тэгнэ.
Арай ч шууд банзанд хадагдчихгүй юм байгааздээ, дөнгөж уржнан л яаж тоголлоо доо, бараг ид залуугийнх шигээ л гялалзсан, энэ жил ч бас чамлахааргүй л тоглоллоо шд. Болих цаг чинь болсон гээд байвал тоглолтоороо хариу бариад байж чадах л байх. Гарах үедээ гараад, сэлгэх үедээ сэлгээл тоглоно биздээ. Зодог тайлах ойртсон, гэхдээ лав л ирэх 2 жилдээ биш гэж бодож бна.
Зарим хүмүүсийн яриад байсан шиг чадахаа байж, цаг нь өнгөрчөөд тоглох гэж дайраад, нэр төрөөрөө далайлгаад байдаг юм биш, цаг нь болохоор нэр төртэйгөөр бидэнд баярлалаа гэж хэлээд пүүзээ өлгөнө дөө манай хүн.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Raul gonzalez blanco

Postby Miro Klose » Sat Jun 27, 2009 9:07 am

Виллаа ирүүл сууна ирэхгүй бол гараанд мэдээж
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Raul gonzalez blanco

Postby Шүдэрхэг » Tue Aug 04, 2009 11:07 pm

Раул.... Ёоооё агуу xөл бөмбөгч!!! Талбайд гараад ирхээр 1 л гоё... Үнэхээр л аxлагч хүн дээ
レ ノ √ 乇 尺 ア o O レ!!!
User avatar
Шүдэрхэг
Liverpool ийн Hooligan
 
Posts: 507
Joined: Tue Jul 28, 2009 5:04 am

Re: Raul gonzalez blanco

Postby Тэгшээ » Sun Aug 30, 2009 2:36 pm

Raul ч шинэ улирлаа сайхан эхлүүлж байна шүү. Өмнөх улирал ч тас байсан шүү. Mиний бодлоор хөгшчүүлээс хамгийн сайн нь Raul, Del Piero 2 байх даа... :spain :italy :D
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5416
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Raul gonzalez blanco

Postby BilguunRM » Mon Aug 31, 2009 1:47 pm

Tegshzaya wrote:Raul ч шинэ улирлаа сайхан эхлүүлж байна шүү. Өмнөх улирал ч тас байсан шүү. Mиний бодлоор хөгшчүүлээс хамгийн сайн нь Raul, Del Piero 2 байх даа... :spain :italy :D

:eek: :eek:
Real Madrid & Sacramento Kings
BilguunRM
Мадридиста
Мадридиста
 
Posts: 592
Joined: Sun Feb 22, 2009 8:11 pm
Location: Santiago Bernabeu

Re: Raul gonzalez blanco

Postby Finalist » Fri Sep 11, 2009 12:47 am

Image


Эдгээр гоолуудаас ганцхан 11 дэхь гоолыг л баруун хөлөөрөө хийж байж.

Мөн 9 дэхь гоол бол Мадридиста-нуудын хувьд их дурсамжтай гоол байх. Nou Camp-д 87 дахь минутанд 2:1 ээр хожигдож явахад Савио-гын дамжуулалтаар 2 хамгаалагчын дундуур сугарч хаалгачын эсрэг гарч ирээд хөнгөхөөн давуулж орхиод тэнцүүлсэн. Тэгээд Барса-гын дэмжигчид рүү хараад алдарт celebration-ээ хийдэг...

Image


Зураг томоор оруулцан чинь текст нь жоохон бүдгэрчиж, гэхдээ яахав харагдаж байгаа байх...
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Raul gonzalez blanco

Postby Seikoni » Fri Sep 11, 2009 10:43 am

за энэ зурагт үнэхээр Мадридистачууд хайртай юмаа гэж... нээх сонин бөмбөгөө өргөөд оруулдаг..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Raul gonzalez blanco

Postby Тэгшээ » Sat Sep 12, 2009 4:50 pm

Finalist wrote:Image


Эдгээр гоолуудаас ганцхан 11 дэхь гоолыг л баруун хөлөөрөө хийж байж.

Мөн 9 дэхь гоол бол Мадридиста-нуудын хувьд их дурсамжтай гоол байх. Nou Camp-д 87 дахь минутанд 2:1 ээр хожигдож явахад Савио-гын дамжуулалтаар 2 хамгаалагчын дундуур сугарч хаалгачын эсрэг гарч ирээд хөнгөхөөн давуулж орхиод тэнцүүлсэн. Тэгээд Барса-гын дэмжигчид рүү хараад алдарт celebration-ээ хийдэг...

Image


Зураг томоор оруулцан чинь текст нь жоохон бүдгэрчиж, гэхдээ яахав харагдаж байгаа байх...


Nice мэдээлэл оруулсан байна. Thanks Finalist. Тухайн үед Raul ч түвээж байсан шүү. Тэр хийж байгаа гоолууд нь яаая....
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5416
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Raul gonzalez blanco

Postby Finalist » Sun Oct 04, 2009 12:43 am

Image

Marseille-тай хийсэн тоглолтын дараа Cadena COPE (Cadena de Ondas Populares de España) гээд Испанийн радиод дэлгэрэнгүй яриа өгч...

Рекорд

    Би өөрийн тогтоосон амжилтууддаа сэтгэл хангалуун байдаг, ялангуяа оролцсон тоглолтын тоогоор тогтоосон амжилтандаа. Маноло Санчис болон багийн ахмад тоглогчид намайг дебютээ хийж байхад дэмжиж, зөвлөгөө өгч байсан. Би хэзээ ч тэдний хүрсэн өндөрлөгт хүрнэ гэж бодож байгаагүй. Би энд хэдийнэ 15 жил болж, энд байгаа минут бүртээ би сэтгэл хангалуун байдаг. Би маш жаргалтай байна, яагаад гэвэл би маш их хөдөлмөрлөсөн. Багийн энэ жилийн төлөвлөгөө маш гайхалтай. Бид ч улирлыг сайн эхлүүлж байгаа, бид өөрсөддөө сэтгэл хангалуун байгаа.



Карьер

    Миний бодлоор бүх л зүйлс өөрийн гэсэн цаг хугацаа, байрлалтай байдаг. Sanchis, Chendo, Hierro, Laudrup, Zamorano, Alkorta…
    Тэд бүгд надад өөрсдийн хүү шиг л санаа тавьж байсан. Би тэднээс суралцахыг хичээж байсан. Маноло-той би 2001 он хүртэл хамт тоглосон, би үргэлж ахмад тоглогчдоос суралцдаг байсан. Одоо шинээр ирэгсдэд багт дасан зохицоход нь туслах миний ээлж. Реал Мадрид үргэлж л нэгдмэл баг байж ирсэн. Зорилгодоо хүрэхийн тулд хамгийн чухал нь энэ байдаг.

    Атлетико Мадрид миний хувьд үргэлж онцгой баг байсан. Хэсэг хугацааг би тэнд өнгөрөөсөн. Би энэ багийг маш их хүндэлдэг, тэдэнд хамгийн сайн сайхныг хүсье.


Олон нийттэй харилцах

    Би ер нь ярих шаардлагатайгаасаа илүүг ярьдаггүй. Талбай дээр ярихыг би илүүд үзнэ. Миний хийсэн үйлдлүүд ямар нэг учир шалтгаантай байдаг. Би одоо ч тийм байна.


Дурсамж

    Надад маш сайхан дурсамжууд бий. Гэхдээ нэг бүрчлэн санахад надад хугацаа хэрэгтэй. Ингэхийн тулд би гэрийнхээ аль нэг өрөөнд орж харах хэрэгтэй байх.


Залгамжлагч

    Яг аль нэг тоглогчийг шууд сонгоно гэвэл бэрх. Тэрэнд өөрийн гэсэн зан араншин, хүсэл сонирхол байх ёстой. Клубт сайн тоглогч нар байсаар байна гэдэгт би найдаж байна.

Сайн форм

    Миний ар талд үргэлж чадварлаг сайн хүмүүс байдагт би баяртай байдаг. Клубын физикал хариуцсан баг, ялангуяа Pedro Chueca надад үргэлж сайн анхаардаг. Би маш цөөхөн удаа тоглолт өнжиж байсан. Нэг удаа өвдөгний бэртлийн улмаас 3 сар талбайд гараагүй.

    Тоглолтын дараа алдсан энергээ маш сайн нөхөж байх ёстой, сайн хооллох, амрах...

    Улаан карт авалгүйгээр, эсвэл олон картын торгуулиар тоглолт өнжихгүйгээр кареераа өндөрлөвөл надад маш сайхан байх болно. Би үүгээрээ одоо болтол бахардаг, ялангуяа би хэзээ ч бусад тоглогчидтой маргалдан эвгүй байдалд орж байгаагүй.

Испаний шигшээ баг

    Би одоохондоо багаас нэгмөсөн хасагдчихсан гэж бодохгүй байна. Би клубийнхээ төлөө бэлэн байхыг хүсэж байна, гэхдээ бид бүгд шигшээ багт анхаарал тавих, дэмжих ёстой, тэгж байж баг маань дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амуилт гаргана.

Марсейлын эсрэг тоглолтонд гараанд гараагүй

    Би зарим тоглолтонд сэлгээний сандалд суух болно, үүнийг би хүлээн зөвшөөрөх ёстой. Бид бүгд тогохыг хүсдэг, ялангуяа Аваргуудын Лигт. Би 2-аар хагаст тоглохыг үнэхээр маш их хүсэж байсан, гэхдээ би өөрсдийнхөө дараагийн тоглолтын талаар бодож эхэлсэн. Бидэнд бүгдэд маань тоглох боломж олгож байгаа, бид ч үүнийгээ сайн биелүүлж байгаа гэж бодож байна.


Багийн одоогийн байдал

    Бид өнөөдөр маш чухал алхам хийлээ. Бид Марсейлыг ялсан, бас Милан ялагдсан байна. Бид хэсгээ тэргүүлж гарах хэрэгтэй, учир нь бид 2 дахь тоглолтоо гэртээ хийх боломжтой болно. Бидэнд сайн бүрэлдэхүүн байна, бид зорилгодоо хүрэхийн тулд физикал болон сэтгэл санааны хүчээр хүрэхийг хичээх болно.

    Бид сайн тоглохын тулд тэмцэж байна. Бид найдвартай хамгаалалт болон хүчирхэг довтолгоондоо сэтгэл хангалуун, баяртай байх хэрэгтэй. Бөмбөг сайн эзэмшиж, бага зэрэг тайван, мөн уйгагүй байх ёстой. Миний бодлоор бид зөв замаар явж байна. Хөгжөөн дэмжигчид ч сэтгэл хангалуун байх болно.



Копенгагенд Мадридаа төлөөлж очсон боловч Бразилчууд Олимпын эрх авцан. 2016 онд болох байлгүйдээ.
Image

Image
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Raul gonzalez blanco

Postby Тэгшээ » Wed Oct 07, 2009 5:20 pm

Raul-с өөр 15 жил тоглохдоо нэг ч улаан карт авч үзээгүй тоглогч байна уу? Ер нь л Raul ч тасарцан юм байна дөө. Уг нь дэлхийн аврага болон европийн аврагад шагналт байранд ч гэсэн орсон болч нэр төртэй байхгүю :RD

!!! VIVA RAUL !!!! :eek: :spain
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5416
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Raul gonzalez blanco

Postby hosko » Thu Oct 08, 2009 11:26 am

tegsen tegeegui manai hun ner turtei sh dee...euro-2000-iig bodohoor l....gehdee aguu humuusiin neg l aldaa zuun zuund dursagddag hoino doo...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Raul gonzalez blanco

Postby Finalist » Sun Oct 18, 2009 7:07 pm

Раулийн тухай тэд.....
Image

Jesús Gil (29/10/1999)
Image
"Раул бол миний Bête noire"

Fabio Capello (15/11/1999)
Image
"Тэр бол ялагч. Тэр бол Реал Мадридын үнэт зүйл."

Javier Clemente (01/04/2000)
Image
"Раул бол дэлхийн шилдэг довтлогч."

Franz Beckenbauer (09/05/2000)
"Раул бол Европын шилдэгүүдийн нэг. Тэр бол Реал Мадридын амин сүнс. Тэр бидэнд яг л Лоттар Маттеус шиг: юугаар ч орлуулшгүй, тэгээд бас муу үсний засалттай."

Thierry Henry (25/06/2000)
"Тэр тоглож байх үед, түүнд хамгийн чухал нь гоол байдаг. Энэ бол хөлбөмбөгийн мөн чанар юм. Тэр цаг үргэлж ямар нэг зүйл хийж, чамайг суудлаас чинь өндөлзүүлэх болно."

Sir Alex Ferguson (08/04/2003)

"Түүнийг аялах дургүй байх гэж найдаж байна. Үгүй бол бид түүнийг нутагтаа оруулахгүй байх болно. Реал Зидан, Роналдо, Фигу гэх мэт том тоглогчдыг худалдаж авсан. Гэхдээ миний хувьд дэлхийн шилдэг тоглогч бол Раул"

Zinedine Zidane (12/02/2004)
Image
"Миний хувьд, Европ дахь миний дуртай тоглогчид гэвэл Раул болон Фигу"

Ottmar Hitzfeld (16/02/2007)
Бавари Мюнхен болон Реал Мадридын тоглолтын өмнө
"Би яг одоо яг энд түүнийг багтаа элсүүлмээр байна, яг ийм тоглогчийг элсүүлэхийн тулд би хаана ч очиход бэлэн байна. Тэр бол тоглолтыг өөрчилдөг тоглогч. Түүний хийсэн үйлдэл бүхэн надад таалагддаг. Тэр нэгэнт хангалттай туршлага суусан, бүрэн гүйцэд боловсорсон, одоо л түүнийг элсүүлэхэд тохиромжтой цаг."

David Trézéguet (08/05/2003)
"Бид бүгд түүний юу үлгэрлэн үзүүлдэгийг мэднэ. Зөвхөн өөрийнхөө багт биш, бүхэл хөлбөмбөгт."

Luís Figo (11/06/2005)
Image
"Би түүнийг хамт тоглож байсан хамгийн агуу тоглогч гэж боддог. Тэр талбайд гараад л...биднийг гайхшруулдаг. Энэ нь үнэхээр гайхалтай"

David Beckham (14/06/2007)
Image
Реал Мадрид дахь хамгийн сүүлийн хэвлэлийн хурал дээрээ
"Би ахлагчид амжилт хүсч байна, учир нь баг болон олон хүний хувьд тэр хүч чадлын цамхаг л гэсэн үг. Хувь хүн талаасаа тэр үргэлж олон хүний хувьд харж үлгэр дуурайл авах ёстой хүн. Учир нь тэр юунд итгэж үнэмшдэг, юу хийдэг вэ түүнийхээ төлөө зориулагдсан хүн. Түүнд болон багийнханд баярлалаа, цаашдын замналд нь амжилт хүсье."

Fernando Hierro (27/9/2007)
Image
"Би урьд нь Раулийг Феррари шиг гэж хэлж байсан. Харин одоо би түүнийг Макларен шиг., Фернандо Алонсогын машинтай зүйрлэмээр байна."

Xabi Alonso (18/10/2009)
Image
Valladolid-той хийсэн тоглолтын дараа
Раулийн гоол оруулах төрөлхийн мэдрэмж нь хэзээд байсаар байна. Тэр карерийнхаа туршид олон олон гоол оруулсан, цаашид ч тэгэх болно.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Raul gonzalez blanco

Postby spain man » Sat Oct 31, 2009 5:34 pm

Форум ажиллахгүй байх хугацаанд домогт ахлагчийн маань дебютээ хийсний 15 жилийн ой болоод өнгөрчээ...

Матадор

Image
1994 оны 10 сарын 29.. Анхны тоглолт..

Хөлбөмбөгт тоглодог клубынхаа нүүр царай болж хувиран ахлагчийн туузыг зүүн домог болон яригддаг тоглогчид бий... Ювентус Дэль Пейро, Рома Тотти, Ливерпүүл Жеррард, Манчестерийн Райан Гиггз гэх мэт... Гэхдээ эдгээр хүмүүсээс илүүгээр бараг клубын эмблемтэй зэрэгцэхүйц амьд билэг тэмдэг болон хувирсан нэгэн тоглогч буй нь Аугаа мадридиста Раул юм...
Рауль Гонзалез Бланко буюу товчхондоо Раул гэж нэршсэн амьд домог маань Мадрид хотын захын дүүрэг Колония Маркони де Сан Кристобал де лос Ахелест төржээ.. Бүх л испани хөвгүүдийн адилаар матадор буюу бух сургагч болохыг мөрөөддөг байсан түүнийг эцэг нь хөлбөмбөгт авьяастайг нь анзаарч өөрийн хөгжөөн дэмждэг Атлетико мадрид клубын үнэнч фэний хувиар хүүгээ Атлетикогийн академид шалгуулсан нь түүний зөв байсныг Раулын кареер нотлоно... Жаалхүү дэндүү гэмээр авьяастай байсан тул багийн дасгалжуулагч түүнд зориулж бэлтгэлийн тусгай программ хүртэл зохиож өгчээ..
12 хон настай хүүгийн тоглолтыг үзсэн хүн болгон испаний ирээдүй хэмээн эргэлзэлгүй ярьж байсан юм... Удалгүй түүний амьдралд маш чухал нэгэн үйл явдал болсон нь санхүүгийн хүндрэлтэй болсон Атлетико бяцхан хэрнээ үнэт авьяасаа зарах болсон явдал байлаа.. Раулыг олон клуб ангуучилж байсан ч тэрээр төрөлх хотдоо үлдэхээр шийдэж испаний, бүр дэлхийн хамгийн аугаа клуб болох Реалд элсчээ.. Ингээд тэр Кастилла буюу реалын академид хоёр жил өдрөөс өдөрт сайжирсаар 17 той доо үндсэн багт дуудагдлаа.. Тэрээр Кастилла С буюу гуравдугаар багт 9 тоглолтонд 16 гоол хийн дасгалжуулагчийнхаа анхааралд өртөн улмаар Кастиллад дэвшиж тоглон түүний тоглолтыг үзсэн шинэхэн дасгалжуулагч Хорхе Вальдона шууд үндсэн багт дуудан алдарт Эмиль Бутрагеньог орлуулахаар 7 номерийг зүүлгэсэн нь түүнд ямар их итгэл хүлээлгэснийг илэрхийлэх мэт... Үндсэн багт анхны тоглолтоо 1994 оны аравдугаар сарын 29 нд Реал Зарагозагийн эсрэг хийлээ... Хэдийгээр энэ тоглолтонд Реал 3-2 оор хожигдсон ч Залуухан бас тэгээд гайхалтай авьяастай залууг испани даяар үзүүлсэн юм... Тэр анхны гоолоо тийм ч удаан хүлээсэнгүй ээ.. Ердөө л ирэх тоглолтонд нь буюу 7 хоногийн дараа Атлетико Мадридыг хүлээн авсан тоглолтонд хүүхэд ахуйнхаа багийн эсрэг анхны гоолоо хийснээр ла лигийн хамгийн залуудаа гоолдсон тоглогчийн алдрыг 17 нас 4 сартайгаар эзэмших болсон байдаг.. Анхны жилдээ л 30 тоглолтонд 10 гоол хийсэн амжилт нь багаа Ла лигийн аварга болгоход тун их хувь нэмэр болсон нь ойлгомжтой...

Image
la Cibeles д ... Тайтл авсаны дараа хэдэн зуун мянган Мадридистачууд энд хуран чуулдаг билээ..

Ердөө л ирэх жил нь тэрээр багийн гол тоглогч болон хувирч 50 тоглолтонд оролцон 25 гоол хийсэн нь гайхалтай гэж хэлэхээс өөр аргагүй.. Эдгээр гоолоос Барсагийн эсрэг анхны гоолоо хийсэн нь 18 хан настай түүнд дэндүү их үнэ цэнэтэй байлаа..

Image
Матадор ...

Раул нэгэнтээ Барселонагийн эсрэг хийсэн тоглолтууд надад нэг бол хамгийн их аз жаргалтай нэг бол хамгийн дурсмааргүй тоглолтууд болж өнгөрдөг гэсэн нь чухам үнэн... Гэвч багийн амжилт тун тааруухан байж Ла лигд ердөө 6-р байранд шалгарсан нь харамсалтай... Ингээд аваргуудын лигийг нэг жил өнжсөн Реал Мадрид маань лигдээ түрүүлэн Раул хоёр дахиа ла лигийг авсан нь аваргуудын лигд шууд оролцох боломжийг өгч аваргуудын гайхалтай тоглолт үзүүлсээр Ювег Миятовичийн гоолоор буулган авч 31 жилийн дараа ахин түрүүлсэн билээ... Хэдийгээр Раул аваргуудын лигд хоёрхон гоол хийсэн боловч тун чухал чухал дамжуулалт өгсөн юм...
Ирэх жил нь Раул ла лигдээ 25 гоол хийн тэр жил тун сайн тоглож байсан Ривалдог ардаа Пичичи буюу ла лигийн мэргэн бууч болж залуухан өсөх ирээдүйтэй тоглогч биш дэлхийн хэмжээний тоглогч болсноо зарлан тунхаглав... Харамсалтай нь лигийн цомоо заналт өрсөлдөгчдөө алдлаа... Тэд дахин ла лигийг 2 жил хүлээх ёстой байсан билээ.. Харин 1999-2000 оны улирал аваргуудын лигийн шөвгийн 4 багийн гурав нь испани баг, нэг герман /Реал, Валенсия, Барса, Бавари/ баг үлдэж Реал Бавариг, Валенсия Барсаг тус тус буулган авч финалд Реал мадрид лигийн гол өрсөлдөгчдийн нэг Валенсияг 3-0 оор бут ниргэхэд Раул нэг гоол хийсэн юм ...

Image

Үүгээр ч зогсохгүй тэрээр 10 гоолтой аваргуудын лигийн мэргэн бууч болсон анх удаагаа байлаа.. Реал энэ он жилүүдэд аваргуудын лигд үнэхээр доминант байж чадсан нь ирэх жил нь шөвгийн наймд үлдээд зогсохгүй нэг хоёрхон жилийн дараа дахин Леверкузен багийн 2001-2002 онд буулган авснаар харагдана.. Леверкузентэй хийсэн финалын тоглолтонд ч Раул гоолдсоноор анх удаагаа аваргуудын лигийн 2 финалд гоолдсон тоглогч болсон юм... Энэ амжилт нь түүнийг Уефагийн шилдэг довтлогчоор гурван жил дарааллан шалгаруулахад гол нөлөө үзүүлсэн билээ... 2000 – 2001 онд тэрбээр дахин пичичи хүртэж ла лигийг 3 дахиа хүртсэн нь ФИФА – гаас шалгаруулдаг оны шилдэг хөлбөмбөгчинд 3-р байр, мөн европын шилдэг хөлбөмбөгчинд 2-р байр эзлүүлсэн билээ... Реалын ерөнхийлөгч Пэрэзийн Галактикос бодлогын хүрээнд маш олон одууд Мадридад газардсан ч түүний багт эзлэх байр суурь улам нэмэгдэж шигшээ болон, реалын ахлагч Фернандо Иерро зодог тайлахад түүнээс шигшээ болон, реалын багийн ахлагчийн туузыг хүлээн авсан юм...

Image

2003-онд багтайгаа хамт ла лигийг 4 дэхээ хүртсэн ч удалгүй Реалыг хүнд хэцүү жилүүд нөмөрсөн билээ... 3 жилийн турш маш олон дасгалжуулагч солигдож байсан ч тэр хэзээд багийн амин сүнс байж хөндөшгүй тоглогч хэвээр байсаар 2006-2007 оны улирал Капеллогийн удирдлаган дор гайхалтай улирлыг үдэн ла лигийн аваргыг тав дахиа, ирэх жил нь Шустерийн удирдлаган дор 6 дахиа хүртсэнийг та бүхэн тод санаж байгаа байх...



Шигшээ багт:

Image

1996 оны аравдугаар сард Чехийн эсрэг Прага хотноо тэрээр шигшээ багийнхаа дебютийг хийсэн бол анхныхаа гоолыг 96 оны 12 сард Югаславын эсрэг дэлхийн аваргын урьдчилсан шалгаруулах шатны тоглолтонд Месталла цэнгэлдэхэд хийжээ... Түүний шигшээгийн олон гоол Месталла цэнгэлдэхтэй холбогддог... 98 онд испани даштыг зориход Пеле түүнийг гялалзаж испани дэлхийн аварга болно хэмээсэн ч мөнхийн азгүй шигшээ маань нигерид хожигдон, парагвтайтай тэнцэж хэсгийн сүүлийн тоглолтонд болгарыг бут ниргэсэн ч энэ нь хангалтгүй байж хэсгээсээ ч гарч чадалгүй мултарсан юм... 2000 оны еврогоор шөвгийн дөрөвт шалгарсан ч түрүүлэх хувьтай Францтай пенальт цохиход өөрийн цохилтоо алдан харамсалтайгаар орхисон юм... Тэрээр еврогийн урьдчилсан шатны тоглолтонд хоёр тоглолт дараалан хет трик хийж мөн л еврогийн гол фаворит болж байсныг дурдахгүй өнгөрч боломгүй... Харин 2002 оны дашт-ыг тэр хэсгийн тоглолтонд гуяндаа бэртэл аван шигшээ баг нь түүнгүйгээр Солонгост эргэлзээтэйгээр хожигдсон билээ.. 2006 оны дашт –д тэр багаа ахлан оролцсон ч өөрийн багийн анд Зиданы шөвгийн 16-д хожигдон тэмцээнийг орхисон... 2008 оны еврогийн урьдчилсан шалгаруулах тэмцээнд Хойд Ирландын эсрэг хийсэн тоглолт түүний шигшээгийн сүүлчийн тоглолт нь аж... Энэ мэтчилэн тэр хэдийгээр шигшээ багтайгаа ямар нэг цом аваагүй боловч шигшээ багтайгаа 102 тоглолтонд 44 гоол хийн испаний шигшээгийн бүх цаг үеийн мэргэн буучаар тодорсон юм...




Хувийн амьдрал...

Image
Хурим

Тэрээр эхнэр 4 н хүүхдийн хамт амьдардаг ... Эхнэрийг нь Mamen Sanz гэдэг аж... Загвар өмсөгч... Өөрөөр хэлбэл энэ хүнд л зориулж гоол сэлэбрэшнээ бөгжөө үнсэж хийдгийг та бүхэн мэднэ...

Image
Гоол сэлэбрэшн...

Нэгэн сонирхолтой зүйл толилуулахад түүний ямархуу мадридиста вэ гэдэг нь 4н хүүдээ өгсөн нэрнээс харагдана... Том хүүдээ өөрийг нь дээд багт дэвшүүлсэн Реалын амьд домгуудын нэг тухайн үеийн дасгалжуулагч одоогийн спорт хариуцсан захирал Хорхе Вальдногийн нэрийг билэгдэж Хорхе гэж өгсөн бол хоёр дахь хүүдээ мөн л клубын домог болсон довтлогч Уго Санчезийн нэрийг билэгдэн Уго, Гуравдахь хүүдээ мөн 40-өөд оны үед реалын түүхийг бичилцэж байсан Хекторийн нэрийг билэгдэн Хектор хэмээн өгчээ...

Image

Харин 4 дэхь хүү нь түүний хүүхэд ахуйн шүтээний Лотте Маттеусыг билэгдэж Маттео хэмээх нэртэй... Удахгүй ам бүлийн тоо нь нэмэгдэх гэж байгаа Раул маань дараагийн хүүдээ хэн гэж нэр өгөх нь сонирхолтой.... Мөн ном унших хоббитой бөгөөд испаний алдарт зохиолч Arturo Pérez Reverte гийн зохиолуудыг шимтэн уншдаг... Мөн испаний бүхий л хөгжмийг сонсох дуртай гэнэ...



Түүний шагнал:
Клуб
o 6 La Liga titles: 1994-95, 1996-97, 2000-01, 2002-03, 2006-07, 2007–08
o 4 Spanish Super Cup titles: 1997, 2001, 2003, 2008
o 3 UEFA Champions League titles: 1997–98, 1999–00, 2001–02
o 1 UEFA Super Cup title: 2002
o 2 Intercontinental Cup titles: 1998, 2002
o All time top scorer with 321 official goals
o All time highest with 713 official matches
Хувийн шагнал
• Don Balón Award for Breakthrough Player in La Liga: 1995
• IFFHS World Goalgetter: 1999
• Euro 2000 Team of the Tournament
• ESM Team of the Year: 1996-97, 1998-99, 1999-00
• Pichichi Trophy (2): 1999, 2001
• UEFA Champions League Top Scorer (2): 1999-00, 2000-01
• FIFA World Player of the Year Bronze Award: 2001
• European Footballer of the Year Silver Award: 2001
• UEFA Club Forward of the Year (3): 1999-00, 2000-01, 2001-02
• Premio Don Balón for Best Spanish player in La Liga (5): 1996-97, 1998-99, 1999-00, 2000-01, 2001-02
• FIFA 100
• Trofeo Alfredo Di Stéfano: 2008[14][15]
• Madrid Gold Medal: 2009[16]
• Golden Foot 2nd place: 2009

Түүнийг гайхалтай ахлагчаас гадна жентлемен, ноён рекорд гэж нэрлэж болохуйц... Алдарт Эмиль Бутрагеньог оос тэр номерийг нь төдийгүй кареерийнхаа турш ганцхан улаан авч байсан түүний жентлемен занг үргэлжлүүлэн одоогоор нэг ч улаан карт авч үзээгүй нь бахархууштай... Түүнийг Ноён рекорд гэж дуудаж болохуйц хэдэн жишээ дурдахад:
Испаний шигшээгийн бүх цаг үеийн мэргэн буучийг 44 гоолтой тэргүүлдэг..
Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн буучийг 66 гоолтойгоор мөн хол тасархай эзэмшдэг...
Мөн Реал Мадридтай хамт ла лигд 309 ялалт хийсэн нь реалын түүхэнд бүх цаг үеийн гуравт ордог... Түүний өмнө Zubizarreta 333 мөн Sanchis 312 ялалттай бичигддэг байна.. Энэ жил үүнийг эвдэх бололцоотой..
Реал Мадридийн ла лигийн бүх цаг үеийн мэргэн буучийг 226 гоолтойгоор эзэмшиж байгаа... Түүний ард клубын хүндэт ерөнхийлөгч амьд домог Ди Стифено 216 гоолтой бичигддэг билээ..

Реал Мадридийн бүх цаг үеийн мэргэн буучийг 321 гоолтойгоор мөн л эзэмшдэг.. Түүний ард Di Stefano (307), Santillana (290), Puskas (236) and Hugo Sanchez (207) нар ордог... Бүгд зодог тайлсныг анзаарч байгаа биз ээ..
Реал мадридын тоглогчийн хувиар ла лигийн хамгийн их тоглолтонд оролцсон тоглогч ... 2009 оны 9 сарын 23 нд Вилльяралын эсрэг хийсэн тоглолтонд Маноло санчисийн 523 тоглолтонд оролцсон амжилтыг эвдсэн юм... Одоогоор Раул 528 тоглолтонд оролцоод байна...
Реал мадридын тоглогчийн хувиар хамгийн олон албан ёсны тоглолтонд оролцсон тоглогч... Тэрээр энэ амжилтыг аваргуудын лигд Олимпик Марселийн эсрэг хийсэн тоглолтонд Санчисийн хийсэн 708 тоглолтыг 709 болгон ахиулсан билээ...Яг одоо тэрээр 714 тоглолтонд оролцоод байна...
Ла лигийн бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтанд 4-т ордог... Тэрээр 226 гоолтой байгаа нь нэгт 251 гоолтой Зарра жагсдаг бол энэ жил домогт ахлагч маань хоёрт орох боломжтой... 2т Уго санчез маань 234 гоолтой байдаг юм байна... Түүний энэ амжилтууд цаашаа улам арвижих нь дамжиггүй юм...

Image
Мөнхийн ахлагч...

Бүх мадридиста нарын хайр хүндэтгэлийг хүлээсэн ахлагч маань 20 жилийнхээ ойг хийх болтугай... Зодог тайлсныхаа дараа ч тэр бидэндээ эргэн ирж дасгалжуулагчийн хувиар мөн олон олон цом ялалт бэлэглэнэ гэдэгт итгэж байна...

ХАЛА МАДРИД... ХАЛА РАУЛ ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13580
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Raul gonzalez blanco

Postby Miro Klose » Sat Oct 31, 2009 5:45 pm

:eek: :-D агуу шүү одоо дөнгөж 32 той л бгаа биз дээ 34 хүртэлээ бол топ түвшинд бол тоглочихно шд. Тэгээд бараг шууд дасгалжуулагч болох байлгүй. Кастиллагаа дасгалжуулаад эхлээсэй.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

PreviousNext

Return to Real Madrid CF

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 2 guests