Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Senior expert » Thu Sep 01, 2016 12:06 pm

Энэ жилийн зорилго
1. Лигийн аварга болох
2. Аваргуудын лигт түрүүлэх
3. ....
гэсэн дараалалтай байна уу
Real Madrid LAL Ferrari fan
User avatar
Senior expert
Expert
 
Posts: 372
Joined: Tue Jan 03, 2006 3:01 pm
Location: Сэтгэлийн гүнд

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Norman_Whiteside » Thu Sep 01, 2016 1:35 pm

Реалын 3 дасгалжуулагч 3 уулаа агуу юмдаа, Моу жоохон азтай байсан бол 3 дэлдэн чихт зогсож байх байсан шүү
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby chegevara » Thu Sep 01, 2016 3:32 pm

Image

[/quote]

Энэ хэд хоорондоо ямар хэлээр ярьж байгаа бол :smile:
User avatar
chegevara
 
Posts: 440
Joined: Tue Apr 14, 2009 7:33 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Оргил » Thu Sep 01, 2016 3:38 pm

хамгийн баруун гар талынх нь хэн бэ..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Boldono » Thu Sep 01, 2016 4:17 pm

Allegri bish u?
Boldono
 
Posts: 2558
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby CAHAKA » Thu Sep 01, 2016 4:34 pm

Зизу нэг өвгөн стилтэй л юм байх юм , бор ботинк нтэр. Анчитай ЧЛ авдаг жил шөвийсөн гялгар хар гуталтай янзын байсан даа.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Seikoni » Fri Sep 02, 2016 11:10 am

За трасфэр нэг юм хаагдлаа. Касемирогийн сэлгээ л олдоогүй болохоос байрлал бүр дээр хангалттай л дуусгалаа. Маркосыг уг нь үлдээе гэсэн боловч мань хүн тогломоор байна гээд Алавэс руу явсан гэсэн. Ирэх улирал гайгүй тодроод өгөөсэй билээ.
Хүссэн 9-өө авчирлаа. ЛБ сэлгээ шийдэгдсэн. Яахав бэртэлтэй, фит болдоггүй ч гэсэн формондоо орвол хангалттай сайн л тоглоно. Бэнз асуудалтай байсан ч Моратагийн сэлгээ дахиад нэг академийн залуу Мариано бас үлдлээ. Доод дивизт балласан залуу уг нь өөр газарт гараад тоглосон бол. Зизу мэдэж байгаа юм байлгүй дээ.
Хесе маань ирэх жил гэрээ нь дуусах тул хамгийн дээд үнээрээ л явлаа. Ямар нэг buy-back clause энэ тэр оруулаагүй. Амжилт хүсэхээс өөр яахав. Орос залууг хүссэн багт нь л өглөө. Манайд зай байхгүй, ер нь өнгөрсөн зун буцаах хэрэггүй шууд л Виллареалд нь жинхэлдэг байж.
Борха Майорал маань Карвагийн шийрийг хатааж гайгүй болж чадах нь уу үгүй юу? Уг нь бас сайхан боломж гарч байна, Бундест үе үе гараанд гараад.
Медраныг буцааж авах нөхцөлтэйгөөр Валенси явуулчихсан. Хэр болох юм байгаа юм бол. Хетафед гэмтээд бас олигтой байсангүй.
За тэгээд Пэпэг орлох хоёр ч хүнээ бэлтгэж байна. Аль нэг нь гайгүй тодроод өгөөсэй билээ.
Иско ТОТ сонирхсон нь үнэн бололтой. Мань хүн болохоор үгүй гэж. Искогийн хувьд ч одоо энэ улирал тэгээд олигтой юм харуулахгүй бол ер нь нэг өөрчлөгдөхгүй тогтчихсон байгаа даа. Сэлгээнд суугаад байхаар нөгөө талентыг нь ч мартаж байна. Хамес нэг юм үлдэх шив. Шигшээдээ мань хүн үнэхээр одтой юм аа, Вэнэсуэль дээр гоол хийгээд ассист өгсөн байх юм. Энэ улирал Зизуд өөр тактик туршиж үзэх боломж үлдэж дээ. Нөгөө гурвалгүйгээр хийх туршилтууд явагдаж дээ. Яахав сунайсан урт улирал болохоор тоглох боломж бол зөндөө л гарах байх.

Явсан:
Jesé Paris Saint-Germain Paris SG £21.25m
Denis Cheryshev Villarreal CF Villarreal CF £5.95m
Borja Mayoral VfL Wolfsburg VfL Wolfsburg Loan fee:
£2.55m
Álvaro Medrán Valencia CF Valencia CF £1.28m
Omar Mascarell Eintracht Frankfurt E. Frankfurt £850k
Álvaro Arbeloa West Ham United West Ham Free transfer
Jesús Vallejo Eintracht Frankfurt E. Frankfurt Loan
Diego Llorente Málaga CF Málaga CF Loan
Burgui Sporting Gijón Sporting Gijón Loan
Marcos Llorente Deportivo Alavés Alavés Loan

Ирсэн:
Álvaro Morata Juventus FC Juventus £25.50m
Mariano Díaz Real Madrid Castilla R. M. Castilla

25 саяыг зарж, 31 сая паунд олжээ.

#Fun fact :ногоон:
England's 2nd division clubs Newcastle & Aston Villa spent more this summer (€122.4m) than both the UCL finalists from Madrid (€113.4m).
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby rednasca » Fri Sep 02, 2016 1:44 pm

Арбелоаг Уэстхэмд очсон байхаар нь гайхсан гэж...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21117
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Moza » Fri Sep 02, 2016 5:02 pm

Мората өчигдөр Бельгийн эсрэг тоглолтонд бэртэж. Гайгүй л байгаасай даа...
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Seikoni » Sat Sep 03, 2016 2:46 pm

Мората Лихтенштейний эсрэг дабль хийж. Гэмтэл нь ашгүй гайгүй бололтой. Асенсио маань албан ёсны дэбютээ хийлээ. Карва, Лукас хоёр сэлгээнд суужээ. Карва ямартай ч ядралтгүй ирэх нь.
Бэйл Молдавын эсрэг дабль хийгээд бас нэг ассист өгчээ. Ашгүй формоо олоод авч байх шиг байна.
Ямартай ч ББС Осасу дээр гардгаараа гарах бололтой. Роны фитнесс бараг л хэвийн болж байгаа юм байх. Реалд ирснээс хойш ингэж удаан амраагүй гэнэ. Өөрөө амралтаа дуусгалгүй шууд ирсэн гэсэн. Бэнз, Рон хоёр хоёулаа хамтарсан бэлтгэлд оролцож эхэлж.
Коэнтрао 9 сарын сүүлээр эргэж ирэх бололтой. 4 сард Монакод байхдаа бэртээд мэс засал хийлгээл 11 сар хүртэл аут гэж байсан. Харьцангуй эрт эдгэж байгаа гэнэ.
Иерро маань доод дивизийн Реал Овейдо багийг дасгалжуулахаар очиж.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Moza » Thu Sep 08, 2016 11:19 am

За манайхан 17 нд Цонхын цом болох гээд байдаг. Багаа бүрдүүлцгээе.

http://www.sportnews.mn/forum/viewtopic.php?f=109&t=9240&start=25
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Seikoni » Fri Sep 09, 2016 12:25 pm

За нөгө бан-г давж заалдаад барсангүй. Спортын арбитрын шүүхэд хандаж байгаа юм байна. АТМ-тэйгээ цуг энэ өвөл, ирэх зун хоёр ямартай ч тоглогч авч болохгүй байх нь. Лооноор байгаа нөхдүүд гайгүй бололтой. Хамес, Иско гээд үлдсэн нь зузаан л байх нь дээ. Мариано бас байна.
Бүр болохгүй бол тэгээд л нөгөө лоонуудаа дуудах болж дээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby spain man » Sun Sep 11, 2016 12:28 am

Осасунаг талбайдаа хүлээж аваад 5-2 оор хожлоо...

Зизугийн энэ ротэйшнээ зохицуулж байгаа нь мундаг санагдаад байгаа... Өмнөд америкийн хэдээ интернэйшнл брэйкийнх нь дараа амраагаа л, бэртлээс ирсэн тоглогчдоо хагас тоглууллаа... Зүүнд Марселогийн оронд Начо, төвийн хамгаалалтанд Рамос, Пэпэ, баруун ард Данило, хагас хамгаалалтын шугамд Модрич, Кроос, Кова гээд миний хармаар байсан хослол гарсан, үр дүн ч дажгүй... Касимейро бэртэлтэй үед ашиглахад их гоё санагддаг... Эсвэл хожигдож яваа үед ч юм уу... Кова, Модрич хоёр хоёулаа хамгаалалтанд туслаад урагш айлын хамгаалалтыг задлахад хоёулаа нэмэртэй... Кова ч бас муухай хурдтай байна лээ шүү... Ийм хагас бэнчид байна гэдэг их давуу тал болно доо... Яг дунд см дээр бол Искогоос илүү нөхрийг л ашигламаар санагдсан...

Урд Рон, Мората, Бэйл гэж гарсан... Ер нь ноднингоос хойш хараад байхад баг маань Роны гэхээс илүү Бэйлийнх болж... Нөхөр мундаг тоглосон... Анх ирээд хэцүү байсан шүү, багт ер уусаж өгөхгүй... Талбай дээр ямар ч үүрэггүй шахам нөхөр байдаг сан... Мань эр ер нь яг тоглолтын хувьд тогтворжоод топ формондоо орж байна...

Моратагийн тоглолт гарч өгөхгүй нь хэвээрээ... Уг нь санаа нь зөв зүйл хийгээд байгаа ч гүйцэтгэл дээрээ тааруу болчихоод байх юм... Гоолдохгүй болохоор их бухимдаад тэрэндээ бөглөрөөд байх шиг... Гэхдээ нөхөрт санаа зовохгүй байна өө... Угаасаа нэг ингээд хийхгүй болохоор удчихдаг... Ювэд бас гоолгүй овоо удаан явсан байсан ноднин... Хорин хэдэн тоглолтонд нэг гоол хийсэн гсн юм харсан... Гэхдээ мань эр чинь бас том тоглолтын одтой гэжуугаа... Интер, Милан, Байерн, тэгээд манай эсрэг гээд... Жаахан цаг хугацаа л шаардлагатай...

Рон яахав бэртлээс эргэж ирж байгаа хүн... Форм бол болоогүй байна лээ... Сэлгээгээр орж ирсэн Бэнз ч ялгаагүй...

Гоолуудыг: Рон, Данило, Рамос, Пэпэ, Модрич... Модричийн гоол гоё байсан шүү...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13578
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Seikoni » Sun Sep 11, 2016 7:59 am

Хоёр ч отон болох шив. Гэхдээ боломжууд нь чулуу болсон бол 10 гоол ч хийхээр байлаа. Иймэрхүү баг дээр Хамес ер нь одтой байдаг болохоор гаргавал их зүгээр санагдлаа. Сая ч шигшээ рүү яваад Зизу аргагүй амраачихсан.
Форм болоогүй байна лээ. Гэхдээ яахав дажгүй. Дахиад 2 долоо хоноход гар хөл нийлээд эхлэх байлгүй. Миний бодлоор Кроос, Данило хоёр ганган байлаа. Данило ялангуяа Карва маягийн довтолгоо дэмжихдээ тун ухаалаг болжээ. Хаана зай байгаа энэ тэрийг сайн хардаг болсон байна.
Урд бол Бэйл үнэхээр гоё тогтвортой тоглолттой болжээ. Ямар ч үйлдэл нь айлыг эвгүй байдалд оруулдаг болсон байна. Яг л манай довтолгооны хамгийн үр дүнтэй хэсэг нь мань хүнээс шалтгаалдаг болж. Мората жаахан азгүй л болохоос ворк-рэйт, сэтгэл байгаа нь таалагдаж байна. Тэртэй тэргүй их гоол хийлгүүлэх гэж биш, таргэт ман л хийлгүүлэх гэж байгаа болохоор тэгсгээд холбоод байж байхад болно. Ронни ч яахав формоо олтол бас зай байгаа биз. Бэнз жаахан азгүй л байлаа. Гоол орохгүй удсан бол хүний хараал барах байсан биз.
Спорингтой талбай дээрээ болохоор гайгүй биз. Марсело, Карва хоёр бүтэн амарчихсан ороод ирнэ.

La Liga: For the first time in the 21st century, 3 defenders scored in the same match for Real Madrid.
We equaled the 15 la liga wins in a row run from 1960/61.
Toni Kroos has made more assists from set pieces than any other player in La Liga since last season.
Sergio Ramos has scored more headed goals than any other current defender in Europe's top five leagues (John Terry 27).
The last time Real Madrid had a +3 point lead over Barça after 3 league matches was back in 2007 - Madrid were crowned La Liga champions.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby rednasca » Sun Sep 11, 2016 1:31 pm

Бейл шигшээдээ ч тэр, клубтээ ч тэр үнэхээр мундаг өндөр түвшинд тоглож байна...
ирэх жилээс дэлхийн шилдэгт өрсөлдөх буй за...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21117
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Seikoni » Sun Sep 11, 2016 2:03 pm

Дортмундтай удахгүй талбайд нь тоглоно. Тэр тоглолт дээр л сайхан формоо олчихсон баймаар байна.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby 21Grams » Mon Sep 12, 2016 8:42 am

Бэйл хэзээний лидер болчихоод байгаа. Рон, Рамос, Пепе, Модрич, Кроос гээд олон атаман байна дөө.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby turuue » Thu Sep 15, 2016 4:21 am

Өөрсдөө бөмбөг эзэмшээд санаачилга гаргах тоглолтон дээр ч Касемиро бараг дэмий ч юм уу даа. Хамэсийг иймэрхүү юман дээр гаргавал дээр санагдлаа.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby turuue » Thu Sep 15, 2016 4:34 am

яаяаяа лаг цохьлоо шүү, Роналду. гоё гоол орлоо.

Өмнө нь олон дараалсан аюултай кросс яваад гоол орчих гээд л байлаа.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby turuue » Thu Sep 15, 2016 4:41 am

хмм, "манай" Спортинг оноо салгах дөхлөө шүү. Сүүлд хоёр лаг гоол орчихлоо.

Хамэс орж ирээд хоёр хөндлөн хаясан нь хоёулаа сайн болох шиг боллоо.

Сүүлд нэхэж байгаа хэрнээ Зизу Касемирог биш Кроосыг суулгасан нь сонирхол татлаа. Ямар ч үед чухал хүн л гэж үзээд байгаа юм байна даа.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby CAHAKA » Thu Sep 15, 2016 5:12 am

Зизу ч том жижиг гэлгvй гаруудыг шаардлагатай гэж vзвэл шууд л сэлгээд явчиж байна. Яг одоогоор клубт хийсэн бvтээсэн зvйл , нэр хvнд , хvндлэл гээд гаруудыг зангарагаараа дараад дараад явчиж байна , тактик тал дээр жаахан тааруу ч ротэшн бол янзын хийж байна аа тоглолтоос тоглолтонд. Муу Модрич зайлуул гоол алдах эхлэлийг тавихаараа бvр нэг хvн алсан юм шиг зэвхийгээд л явчихна , тэгээд алдаагаа засах гээд байдгаараа зvтгэнэ ккк.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Seikoni » Thu Sep 15, 2016 7:28 am

Тойм л үзлээ. Ер нь багаараа л тааруу үзсэн бололтой юм. Мората, Роны цэвэр гарснаас өөр олигтой ч боломж гараагүй. Ер нь хүмүүсийн форм яагаа ч үгүй байх шиг байна. Модрич, Кроос тааруу байсан гэхээр ойлгомжтой байх л даа. Ирэх 7 хоногт Виллареалтай байгаа болохоор энэ бүтэн сайнд сайн сэлгэх л хэрэгтэй юм байна даа. Ялангуяа Кроос, Модрич хоёрыг фрэш байлгахгүй бол. Хамес бол одоо гараанд гарсан нь дээр л юм байна.
За юутай ч тэгээд 3 оноо. Сая хусуулчихсан бол Дортмунд дээр тун хүнд очих байсан. Одоо Дортмундаас л өмнө гайгүй фит болчихмоор байна. Ядаж байхад Варшавыг талбайд нь нугасласан байна шд.
Моратад их баярлаж байна. Яг ингээд чухал үед хэрэг болоод эрмэлзэл ямар байгаагаа талбайд харуулна гэдэг чинь их чухал. Бэнз бол супер формоо олоогүй бол ер нь Мората гарч байсан нь дээр юм шиг. За тэгээд тоглолт эргүүлсэн Хамесийг ер нь жижиг, дунд зэргийн тоглолтууд дээр гараанд гаргах нь зөв байгаа нь харагдаад байна.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Mojul » Thu Sep 15, 2016 8:16 am

КР7 аврагуудын лигт 12 гоал хаалттай цохилтоос хийж рэкорд гэнээ
Өмнөх рэкорд 11 гоалтой Дэл Пиеро
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby kayo » Thu Sep 15, 2016 10:00 am

Азтай гарууд шүү, цаанаа л нэг азаар яваад байгаамдаа, яг тоглолтыг нь үзэхээр тийм мундаг биш, Осасунатай хийсэн тоглолтонд эхлэл их л муу байсан, олигтой довтолгоо зохиож чадахгүй, тэгээл отонгоос ганц хийчихсэн чинь цаашаагаа уншчихсан, яг хажуугийн шүүгчийн урд Бэйл отонд бөмбөг авж байхад л зүгээр явчихсан даа. Ла лийг тэгээд олигтой камергүй юм уу, ер дагуулж харуулахгүйн.

Эхний тойргийн тэр гоол ч гэсэн отон гэж тооцвол тооцохоор л харагдсан. Отонд байгаа хүнрүү өгсөн бөмбөг нь ойгоод наашаа явчихсан.
kayo
Барса фэн
 
Posts: 8910
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Өсөхбаяр » Thu Sep 15, 2016 10:42 am

угаасаа азтай гарууд л даа :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10202
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

PreviousNext

Return to Real Madrid CF

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests