by Seikoni » Thu Aug 03, 2017 11:22 am
Прий-сизоноос ганц л хожил арай гэж авлаа. МЛС бүх оддыг пеналтиар л нэг юм хожлоо. Эхний үе ч уйтгарын далай байлаа. Залуучууд хөдөлж өгөхгүй, тэгэс ингэсхээд байх юм. 2-р үед ашгүй сэлгээнийхэн орж ирээд дээрдлээ. Зуны бэлтгэлд 3 удаа хожигдож байхыг лав санахгүй юм байна. Гэхдээ яахав нэг их чухал биш. Гол нь фит л болж байвал. Залуучууд гэхдээ болоогүй байна аа. Чебаллос, Тео эд нар бас дахиад уусах хэрэгтэй л юм байна. Хавраас нөхдүүдийн хэрэг гэхдээ гарна аа. Ачраф ч гэсэн нэг их мундаг биш л юм байна. Маркос пасс сайтай юм, тэгээд Касемирогоос сайн суралцаад байвал илүү сайжрах биз ээ.
Асенсио л нээрээ гоё байна. Улам сайжраад өөртөө итгэлтэй болоод манай довтолгоог үнэхээр чимж байна.
Харин Коваг бол энэ жил үнэхээр илүү их гараанд гаргах тоглох ёстой гэдэг нь батлагдаж байна. Модрич ч одоо нас яваад байнга нүдээд байлтай биш, заримдаа сайн нөөгөөд Коваг гаргаад байх нь л зөв юм байна.
Бэйл харин сайхан фит болж иржээ. Одоо Барса, МЮ дээр сайхан өөрийгөө харуулах ёстой доо. Рон ч угаасаа 9 сарын дундаас нааш формоо олохгүй. Тэгэхээр Бэйлд намар илүү найдах нь дээ.
8.8-нд Македонд МЮ-тай тоглох юм байна. Рон-ыг ч бараг гаргах хэрэг байна уу даа. Уг нь Испанид оччихсон бэлтгэлээ хийж л байгаа юм байна. Бэйл Бэнз гэж гараад л ардаа Искогоо тавиад үзвэл зүгээр байх даа.
Que sepa el universo
Cómo juega en Madrid