Page 50 of 52

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Sat Jul 14, 2018 11:31 pm
by Mojul
Нийт 450 хавьцаа гоал шүүдээ

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Mon Jul 16, 2018 9:24 am
by Бороо

Францын шигшээн хамт дэлхийн аваргад түрүүлсэн Варанедаа баяр хүргэе.. 25 настай гэхэд 4 удаагийн аваргуудын лиг тэгээд дэлхийн аварга гээд авч үзээгүй цом бараг үлдсэнгүй шүү..
Нөгөө талд Модрич маань сүүлийн дэлхийн аваргадаа үнэхээр мундаг оролцлоо.. Тэмцээний шилдэг болсонд нь баяр хүргэе..
Хулен финалд үлдсэн 3 тоглогчдоо бүгдэнд нь баяр хүргэсэн байна лээ..

Кристиано - 438 тоглолтонд 450 гоол.. Мань хүн Туринд очсон өнөөдөр танилцуулга нь болох юм байна.. Туринд очихоосоо өмнө Мадридад ирж зарим тоглогчидтой уулзан үдэлт хийсэн л гэсэн байна.. Экс ерөнхийлөгч Калдерон Кристианог зарсан нь клубын түүхэн дэх хамгийн том алдаа гэж.. Гэхдээ манайх ямар зарцан биш дээ.. Тоглогч өөрөө хүсээд явж байхад.. Калдерон тэгж байгаад их олон үгтэй шүү хаха..
Кристианод Ювентусээс өмнө Наполи санал тавьсан юм байна.

Кристиано явснаар Бензема багийн 3дахь ахлагч болж, Варане 4 дэх ахлагч болох бололтой.

Мбаппег өнгөрсөн зун л авах байж гэж харамсаж сууна даа.. Ирэх улиралд Паристаа үлдэнэ гэсэн байна лээ..

Клубын зүгээс Неймарыг авах ямар сонирхол байхгүй ээ гээд бүр албан ёсны мэдэгдэл хийж..

Азар, Куртуа 2 л ирэх бололтой.. Хурдхан шиг тоглогчдоо аваасай.. Одоо талент тоглогчид авна гэхээсээ илүү стар тоглогч авчрах хэрэгтэй байна даа.. Азарын төлөө 170 саяын санал тавихаар зэхэж буй гэнэ.. Гэрээнд нь 2 жил үлдсэн.. Харин Куртуа гайгүй үнээр ирж магадгүй бололтой.. Ирэх жил гэрээ нь дуусах юм байна..

Хамес Родригезыг Хулен буцаан авчрах сонирхолтой байгаа гэнэ. Хэрвээ тоглогч өөрөө хүсвэл асуудалгүй л юм шиг байна..

Vinicius jr хагас сайнд Мадридад ирж.. Энэ долоо хоногт танилцуулгыг нь хийнэ гэнэ. Лунин, Одриозола 2-ынхыг бас энэ долоо хоногт хийх гэнэ..

Манай экс хаалгач Аданыг Атлетико худалдан авсан байна.

Image
Зиданы удирдлаганд байсан фитнесс дасгалжуулагчид маань хэвээр үлджээ..

Карло Бенземаг багтаа авчих гээл үзээд байгаа гэнэ шүү. Манай зүгээс ямар нэгэн санал сонсохгүй байгаа л гэнэ..

Перез ерөнхийлөгчөөр ажилласан хугацаандаа наймаанд 1.4тэрбум еврог зарцуулж, 676сая еврог тоглогч зарж олоод байгаа юм байна.
Cristiano (€105M) - Morata (80) - Di María (75) - Özil (45) - Robinho (43) - Higuaín (40) - Anelka (34.5) - Danilo (30)

Image
Шинэ улирлын 3-р өмсгөл.. 7 сарын сүүл юмуу 8 сарын эхээр танилцуулах юм гэнэ..

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Tue Jul 17, 2018 9:22 am
by Бороо
Image
Улирлын өмнөх бэлтгэл албан ёсоор ВАЛДЕБЕБАСТ эхэллээ.. Тоглогчид маань эмнэлгийн үзлэгээр ороод албан ёсоор бэлтгэлдээ оржээ. Дэлхийн аваргад оролцоогүй үндсэн багийн 14 тоглогчдоос гадна академи, зээлээс эргэн ирсэн нөхдүүд хамт бэлтгэл хийсэн байна. Мөн энэ зун багт нэгдэж буй Vinicious Jr бас бэлтгэлд гарч..

Image
БЕЙЛ МААНЬ 29 НАС ХҮРЛЭЭ... :-D :-D

Кристианы наймааны 100 саяыг Ювентус 2 хувааж төлөх юм байна. Одоо 50-г нь төлөөд, ирэх жил үлдсэн 50-г нь төлөх гэнэ. Бүтэн ч өгчихгүй зүгээр хаха :ногоон:
Өчигдөр Кристианы албан ёсны танилцуулга болж.. Мань хүн Италид өөрийгөө харуулнаа, МанЮтд, Реалд бид түүхийг бүтээсэн, одоо Ювентуст тэгэхийг хүсч байна, миний насны тоглогчид ихэнхдээ Катар, Хятад явж байгаа, харин би энд өөрийгөө залуу, дэлхийн шилдэг гэдгээ харуулнаа гээд нилээн амбицтай ярилцлага өгчээ...

Челси Азарыгаа тийм ч амар тавьж явуулахгүй бололтой.. 230 саяыг хүсч байгаа гэж байна..
Куртуаг 35 орчмоор авах боломж байгаа гэнэ. Мань хүн өөрөө Мадридад ирэх сонирхолтой байгаа, гэрээнд нь 1 жил үлдсэн гээд. Авах гээд зүтгэвэл боломж бол байна...

Ковачичийг Сити ямартай ч сонирхож байгаа юм байна. Гэхдээ манай зүгээс хэлсэн үнийг бол төлж чадахгүй л гээд байгаа бололтой..

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Tue Jul 17, 2018 2:02 pm
by Seikoni
За агуу домог минь явж дээ. ЧЛ дуусахад л шинэ челлэнж гэж яриад л эхэлсэн ингээд биеллээ олно гэж хэн бодохов. Buy-out-ийг нь тэрбум байлгаж байгаад 100 сая болгоод тэгээд явууллаа даа. Пэрэз нэлээд үзсэн л бололтой. Ювэ амалж байгаа цалинг өгье энэ тэр гээд. Өөрөө тэгээд энд авч болох юмнуудаа авсан шинэ газар гээд явж байгаа нь тэр юм биз дээ. Одоо юундаа харамсахав. Зөндөө л сайхан баярлуулсан, шийдвэрийг нь хүндэтгээд сайн сайхныг нь л хүснэ.

Дараагийн хүн хэ бэ гэхээр одоо үнэхээр кандидат алга. Мбаппэ бол худлаа болж байгаа нь үнэн юм шиг байна. ПСЖ-д үлдэх нь бат гээд өөрөө зарлаж. Уг нь бол өнгөрсөн жил Монакогийн босс Реалд өгье гэж байсан ч өөрөө мань эр ПСЖ-г илүүд үзсэн бололтой. Нэймарын шуум ч гэсэн ингээд чимээгүй болж буй бололтой. Хазард болохоор бас хүмүүсийг алцагнуулж байна. Гэхдээ манайд яг байрлал дээр нь бас шаардлага байхгүй байгаад байдаг. Пэрэз л би авчирна гэхгүй бол Хулен Искогоо илүүд үзнэ л дээ. Тэгээд өөр хэн бэ гэхээр үнэхээр өөр хүн орж ирэхгүй юм. Бэйлийг бол одоо үлдээхээс өөр аргагүй болж байна адаглаад энэ жилдээ.
Нөгөө бразил довтлогч Vunicius нь ирчихсэн байгаа. Гэхдээ Хулен нь үлдээх юм уу зээлэх юм уу бүү мэд.

Варандаа баяр хүргэе. 25 насандаа бас л том амжилтад хүрчихлээ шүү. Одоо сайхан амраад ороод ирэг.
Модричдоо нээрээ том баяр хүргэе ээ. Үнэхээр мундаг тоглож аргагүй хүртэх ёстой шагналаа хүртлээ.

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Wed Jul 18, 2018 10:11 am
by Бороо
Тэр шинэ Бразил довтлогч Vinicious Зиданы удирдлаган дор ажиллахыг хүсч байсан явчихлаа гунигтай байна гээд ярилцлага өгч байсан, Кристианотой хамт тоглохыг мөрөөдөж байсан одоо нөгөөх нь явцан бүүр гунигтай байгаа байхдаа :ногоон:

Зидан 10 сард Ювентусын спорт хариуцсан захирлаар томилогдож магадгүй гэж. Ювентуст хамаг юмаа тонуулаад дуусах юм байна л даа :ногоон:

Теог зээлээр явуулах сонирхолтой байгаа гэнэ. Гэхдээ хэрвээ явчих юм бол Марсело ганцаараа зүүн жигүүрт үлдэнэ гэхээр арай ч явуулчихгүй байхаа л гэж бодож байна..

Хамес эргэн ирэх асуудал нааштай болж эхэлсэн гэнэ.. Байерн Хамесын орны хүнийг хайгаад эхэлж..

Куртуагийн наймаа 35 сая дээр бараг л бүтэж байгаа юм шиг байна. Куртуа Мадридад байшин хайгаад эхэлсэн гэнэ. Кейлор маань одоо яах юм болдоо??

Одриозола-гийн албан ёсны танилцуулга өнөөдөр болох юм байна..

Марсело маань амралтнаасаа эрт хүрэлцэн ирж.. Валдебебаст дасгалжуулагч, багийнхантайгаа очиж уулзаж..

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Wed Jul 18, 2018 12:22 pm
by Realist
Харин ч Перез явий гэсэн дээр нь гээд явуулчихсийм бишүү

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Wed Jul 18, 2018 1:18 pm
by El Payaso
Тэр татвар матварыг нь шийдэхгүй болохоор жаахан гомдоод явчихсым бишүү тэгэж ойлгосон шүү дээ. Эсвэл шийдэхээр болоод байсым уу.

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Wed Jul 18, 2018 1:42 pm
by 21Grams
Гомдомхой л доо. Одоо улиралд оруулдаг 40-50 гоолыг нь урд хэд маань хуваагаад хийж дөнгөдөг л байгаа даа.
За Куртуа ирдийм байж. Навасдаа яаж сорри гэж хэлнэ дээ. Манай хүн гарааны эрхийн төлөө өрсөлдөнө, үлдэнэ гэж магадгүй шүү,

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Wed Jul 18, 2018 1:47 pm
by El Payaso
Навасыг муу хааж баг алж байхыг нь лав чухал тоглолтод мэдэхгүй. Нас нь ч болоогүй. Яагаад танайх жил бүр л хаалгачтай орооцолддог юм бэ дээ хэхэ.

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Wed Jul 18, 2018 1:53 pm
by Бороо
Кристианы татварын асуудал дээр багаас өмөөрч ямар нэгэн юм хийгээгүй, фанатууд бүүлдэг нтр гээд их юм бодсон байхаа..
Ер нь улирал дуусахаас өмнө явах талаар бодож байгаад тэгээл Зидан явсны дараа нэг мөр шийдсэн байх.. Тэгээд Ювентусын фанатууд чинь сая хавар аймаар гоол хийхэд нь баяр хүргээд бүр сэтгэгдэл үлдээсэн :ногоон:

Одоо Бейл ч явахгүй байх.. Ирэх улиралд лидершипээ үзүүлэх хэрэгтэй.. Бензема маань одоо яажшуухан байдаг юм байгаан..
Довтолгоо л асуудалтай байна даа. Бензема нурмайгаад унавал мөд сэргэхгүй, тэгээд Бейл гэмтчихвэл хэцүү...
Борха Майорал, нөгөө Бразил 2-ыг Хулен яах юм байгаан.. Борха-д бол лигийн бусад багуудаас санал ирээд байгаа гэсэн. Гэхдээ мань хүн өөрөө улирлын өмнөх тоглолтуудад оролцчихоод тэгээд шийдвэрээ гаргана гэж.. Тэр Vinicious бас улирлын өмнөх бэлтгэл, тоглолтуудад оролцсоны дараа ирээдүй нь тодорхой болох байх..
Нээрээ Моратагийн аав нь хүүгээ Мадридад эргэн авчрах талаар хөөцөлдөж байгаа гээд шуум яваад байсан..

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Wed Jul 18, 2018 3:16 pm
by Realist
Бензема одоо яваасай, шинэ газар өөрийгөө сорьж үзий гэж боддоггүйм байхдаа.
Ямар ч амбиц байхгүй унжийгаад л байж л байхийн. Нэгэнт Роныг явуулцан юм чинь довтолгооны хэдээ бүгдийг нь шинэчлэмээр байхийм. Хэрвээ үлдэхийм бол яг л хуучин хэвээрээ чол хийсэн юм цохиод л баг алсаар байгаад таарна шүү

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Wed Jul 18, 2018 3:19 pm
by Realist
Куртуа шиг ворлд класс хаалгачыг ийм хямдхан багтаа авах боломж гарч ирж байхад авах л хэрэгтэй.
Тэгээд ч Навасаас 5 дүү болохоор ойрын 5-8 жилдээ хаалгачын асуудалгүй болно.
Навас одоо 32 хүрнэ, багийнхаа ирээдүйг бодоод Куртуаг авах нь зөв л дөө.

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Wed Jul 18, 2018 4:34 pm
by 21Grams
Бэнзэмаг Наполи сонирхоод байгаа гэсэн үү. Гэхдээ хөөрхий олон жил Роны ассистэнт хийлээ. Яс нь амраг дээ. Бэйл энэ 2 Ронгүй яаж тоглох нь сонин байгаа. Хаан ч байхдаа хамаг бөмбөгийг нь дээрэмдэж аваад хаалга нүүлгэчихдэг байлаа, ккк. Хазард шиг ассистанттай болчихвол бүр гангараад ч өгөх юм билүү.

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Wed Jul 18, 2018 4:41 pm
by 21Grams
Довтлогч гэвээс Марсиал хямд байгаа бололтой. Моу л зэврээчихсэнээс бас л гоё гарч ирсэн. Бас Балотэлли, кк. Лэва дуртай байгаа гэсэн. Гэвч ид үедээ ирээгүй шд.

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Wed Jul 18, 2018 5:33 pm
by Бороо
Энэ зундаа нэг том нэр авчрах хэрэгтэй л гэж би бодож байгаа.. Сүүлийн хэдэн жил л том нэр авчирсангүй шд..

Нээрээ 7 дугаарыг АСЕНСИОдоо өгчих юмсан хэхэ..

Бенземаг маань Анчи даллаад манайхаас санал сонсохгүй ээ гэцэн байгаа.. Энэ жилдээ угаасаа Бензийгээ үлдээсэн нь дээр байхөө.. Хэр тоглохыг нь харъя. Би ч хавар Бейлийн явах цаг болсон нтр гээл байсан.. Тэр үгээ буцаая өөө хахах :ногоон:... Мань хүн ирэх улиралд тэгээд чөлөөтэй өөрийнхөө, багийнхаа довтолгоог гоё авч яваасай..

Хулен Чебаллосын төлөө санал тавьсан саналуудад зөвшөөрөхгүй байхыг удирдлагаас хүссэн гэнэ. US Tour-р харъя, тэгж байгаад шийдье гэсэн гэнэ. Угаасаа Хулен ч Чебаллосыг их үнэлдэг, ер нь л явуулахгүй байх..

Челсигийн сонирхоод байсан Алиссоныг Ливерпүүл бараг авах гээд тохиролццон гэнэ. Тэгээд Челсигийн зүгээс Куртуагийн орыг залгах хүн олж байж явуулнаа гээд байгаа. Наймаа бол бүтсэн юм шиг байнаа. Заа тэгээд Куртуа ирвэл Кейлороос удирдлагууд хэрхэхийг нь асууна гэж, харин Касилла, Лунин 2ын нэг бол зоолттой явах юм шиг байна..

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Wed Jul 18, 2018 8:05 pm
by Baterdene_mn
Ро явсан болохоор одоо ирэх, одоо байгаа тоглогчид -д хүсэнээрэй тоглох боломж олдондоо. Уул нь ирээд манайд мөнгө хийгээд бас авьяасаа харуулдаг газар шүү.

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Thu Jul 19, 2018 8:57 am
by Бороо
Image
Одриозолагийн албан ёсны танилцуулга болжээ. 5 дахь-д Vinicious Jr, ирэх 1 дэхэд Лунины танилцуулга болох юм байна.
Odriozola: “Carvajal? When you come to Madrid, you know you’ll face the greatest competitions. Carvajal has always been my idol but I’m here to fight for my place and that’s good for the team. The first objective is to aspire to everything and succeed in Madrid. I will fight.”

Image

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Fri Jul 20, 2018 1:30 pm
by Reda
El Payaso wrote:Навасыг муу хааж баг алж байхыг нь лав чухал тоглолтод мэдэхгүй. Нас нь ч болоогүй. Яагаад танайх жил бүр л хаалгачтай орооцолддог юм бэ дээ хэхэ.


3жил дараалж СЛ авчихаад хаалгачаа голоод солино гэхээр харин гайхаад байхын. Нас нь ч залуу бна.

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Fri Jul 20, 2018 1:53 pm
by Бороо
Навас маань ямартай ч ирэх улиралд үлдэнэ.
Куртуа ирсэн ч Куртуатай гарааны эрхийн төлөө өрсөлдөнө л гэсэн байна..

Хамес энэ жил эргэн ирэх асуудал худлаа болж. Байерны талаас ирэх улиралд Германд үлдэнээ гээд мэдэгдэж..

Бямба гарагт Азарын хуулийн баг, аавтай нь уулзалт хийхээр товлосон гэнэ..

Сонирхож буй довтлогчдын жагсаалтанд Интерийн Икарди нэмэгджээ.

Vinicious Jr багтаа үлдэнэ гэдэгтэй итгэлтэй байгаа гэнэ. Хэрвээ ийш тийш зээлээр явуулахаар болвол удирдлагын зүгээс хот доторх багууд руу зээлэх сонирхолтой байгаа гэнэ.

Image
Кристиано 2009 онд багт ирсэнээс хойш нийт 619 чөлөөт цохилт хийснээс мань хүн хамгийн их буюу 444-г нь гүйцэтгэж 33-г нь гоол болгож..
Ирэх улиралд чөлөөт цохилтыг хэн гүйцэтгэх вэ гэсэн санал асуулгыг Марка явуулж санал өгсөн 9000 хүний 40% нь Бейл гэж өгсөн гэнэ.

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Fri Jul 20, 2018 3:57 pm
by 21Grams
Куртуа бельгийн хэвлэлээр Челси намайг зарахгүй байсан ч хамаагүй ээ. Би гэрээгээ сунгахгүй. Клуб арай ч ворлд класс хаалгачаа банздчихгүй байх гэсэн байна лээ. Ирэх жил фрий болно. Хазард болохоор намайг клуб хаачмаар байгааг мэдэж байгаа гэчихээд Испанид амарч яваа. Хоёр бельгитэй болох нь дээ.

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Sat Jul 21, 2018 1:22 pm
by Seikoni
Бэнз Милан руу гэсэн шуум гарлаа даа. Пэрэз одоо орны хүнийг нь олчихсон л юм байх даа. Гэв гэнэт юу болоод явчихав даа.

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Mon Jul 23, 2018 9:15 am
by Бороо
Ковачич 5дахьд Хулентай Валдебебаст уулзаж, явахыг хүсч байгаа талаараа хэлж. Уулзалтын уур амьсгал тун сайн байсан хэдий ч Хулен Ковагийн бодлыг өөрчилж чадаагүй гэнэ.

Image
Vinicius Junior on his future: “I’ll be staying at Real Madrid. The club will decide if I will join Castilla or continue with the first team. I still don’t know the number I’ll wear, I’ll choose it later and wear it with pride and give everything to Real Madrid.”

Куртуа гэр бүлийн хамт Испанид амарч байна. Манай зүгээс АНУ руу тураар явахаасаа өмнө мань хүнийг зарлаж танилцуулах сонирхолтой байгаа гэнэ.. Челси Шмейхел, Чех 2-ын нэгийг авах бололтой...

2018/19 оны улирлын Ла Лигийн хуваарь 24 буюу маргааш гарах юм байна.

Кристиано явснаар Модричийн жерси хамгийн их борлуулалтай жерси болж..

Бензема Милантай холбогдсон шуумыг үгүйсгэсэн байна лээ..

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Tue Jul 24, 2018 1:54 am
by 21Grams
Ковачич явмаар байна, явуулаад өг гэсэн гэнэ. Тогломоор байгаа л даа, аргагүй. Хангалттай тоглоогүйгээс дэлхийн аваргаар сэлгээнд суугаад хэцүү байсан биз.

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Tue Jul 24, 2018 9:23 am
by Бороо
According to Real Madrid’s locker-room, there are 2 noticeable differences between Zidane and Lopetegui is less running and more communication. Pintus is part of Lopetegui’s staff but his method isn’t commanding as it was with Zizou. The players mostly work with the ball. [marca]

Энэ долоо хоногийн сүүлээр АНУ руу явахаас өмнө Испаний хэд тэгээд Касемиро багийн бэлтгэлд нэгдэх юм байна. 7 сарын 28-нд АНУ руу явж, 8 сарын 1-нд эхний тоглолтоо хийнэ..

James Rodriguez: “I scored most at Real Madrid with 36 goals and I gave out 42 assists, it’s not an easy figure. The best title in my career? The ones I’ve won with Real Madrid.” [marca]

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

PostPosted: Tue Jul 24, 2018 11:18 am
by Seikoni
За Коваг ч тавиад туухаас өөр аргагүй боллоо. Хайран сайхан талент, одоо яая гэхэв. Уг нь Модричоо залгажлуулъя гэж бодсон. Өөрөө ч тэгээд авч болох юмнуудыг авчихлаа, бас аргагүй байх л даа. Дээрээс нь Лопетеги ирээд Чебаллос энэ тэрийг дэмжинэ гэнгүүт бүр бодсон байх л даа.

Луниныг ч энэ жилдээ Кастилла байж магад бололтой. Бичлэгийг нь үзсэн чухам л өөртөө итгэлтэй, мундаг л сэйв хийдэг юм байна. Испанидаа ямар ч байсан үлдээд хэл энэ тэр сураад жаахан дасаад авбал зүгээр байна.

Одоо энэ Одегаард, Коэнтрао, Валвэрдэ эд нарыг яах вэ гэдэг асуудал байна.