2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Өсөхбаяр » Mon Mar 09, 2015 1:31 am

яаая ямар эвгүй юм болоо вэ.. харамсалтай юм болжээ.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10209
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Mon Mar 09, 2015 5:39 pm

Image

Мартин Касерес гэмтээд энэ улиралдаа дахин тоглохооргүй болжээ. Улирлын чухал үед ингээд алга болох гэж... RB дээр хүнгүй болж дээ. Лихтиг үе үе Падойн орлож, Де Чельид боломж олдож, үе үе Эвраг орлох нь дээ.

Барцальи эргэж ирж байгаа нь ашгүй дээ. Сэлгээний төвийн хамгаалагч чухал хэрэгтэй байв.

Энэ өвлийн цонхоор ирсэн Стураро чинь бас бэртэлтэй байсан юм уу даа... одоо л гайгүй болж байгаа юм шиг байна... бас Матри байна, бас л бэртэлтэй гээд ирсэнээсээ хойш талбайд гарсангүй.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby CAHAKA » Mon Mar 09, 2015 5:51 pm

Энэ Касэрэс нээрээ арай л дэндvv бэртэмтгий юм аа. Хаана ч л явсан улирлын тал нь бэртэл.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Tue Mar 10, 2015 2:27 pm

Image

Сассоулог талбай дээрээ Погбагийн гайхалтай гоолоор хожиж +11 онооны давуутай боллоо..

Сассоулогийн фэнүүд 41 000 хүн амтай хотоос ирсэн гэхэд харьцангуй олон байна шүү..
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby SimonE » Tue Mar 17, 2015 10:10 pm

Forza Juve wrote:Image

Өвөл Кьевод очоод гараанд 2 дахиа гараад байсан Маттиелло маань Ромагийн Найнголантай мөргөлдөөд хөлөө айхтар хугалжээ. Одоо бараг 9-10 сар талбайд гарахгүй, тэгээд бас гарлаа ч урьдын шигээ байх болов уу даа. Хайран залуу...

ямар аймар хугалаа вэ. энэ бараг карьер дуусгаж мэдэх бэртэл байна
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby italiajuve » Wed Mar 18, 2015 10:41 am

SimonE wrote:
Forza Juve wrote:Image

Өвөл Кьевод очоод гараанд 2 дахиа гараад байсан Маттиелло маань Ромагийн Найнголантай мөргөлдөөд хөлөө айхтар хугалжээ. Одоо бараг 9-10 сар талбайд гарахгүй, тэгээд бас гарлаа ч урьдын шигээ байх болов уу даа. Хайран залуу...

ямар аймар хугалаа вэ. энэ бараг карьер дуусгаж мэдэх бэртэл байна


Карьер дуусах биш ээ, операц амжилттай боолсон. Хамгийн гол нь өвдөгний зөөлөн эд болон нарийн яснууд зүгээр байгаа дээрээс нь өөрөө ч залуу хүн яс хурдан эдгэнэ. 10 сар хавьцаа ахин тоглох болов уу. Мэдээж ийм бэртэл авна гэдэг муухай л дайй, гэхдээ сэтгэл санаагаар унахгүй л байвал бүрэн эдгэрдэг л бэртэл. Маттиеллодоо эрүүл мэндийг хүсээд, хурдан эргэж ирээрэй гэж ерөөе.
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby italiajuve » Wed Mar 18, 2015 10:47 am

Гол ком дээр ийм статистик байна. Орооны тоглолтод Пирло тоглохгүй, тэр байтугаа Дортмунд руу ч нисээгүй байна лээ.

Image

4-3-1-2 гэсэн форматаар тоглохоор болох шиг. Уул нь Барцальи ирээд 3-5-2 тоглох гэсэн боловч Барц арай бүрэн формо аваагүй гээд Аллегри хаширлах шиг болон лээ. Гараанд Буффон - Лихтштайнер, Бонуччи, Кьеллини, Евра - Видаль, Маркизио, Погба - Перейра - Тевез, Мората

Эхний тоглолтод Кьел халитраагүй бол гол алдахгүй байх байсан, Боруссия оновчтой цохилт хийгээгүй. Тиймээс Хариу тоглолтод нэлээн итгэлтэй байна. Ямар ч байсан нэг гол хийгээд авахад л хангалттай. Миний таамаг 1-1

Форца Юве!!! :beer

PS: орой хамт тоглолт үзэх хүн байна уу?
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Wed Mar 18, 2015 3:00 pm

Image

Өнөөдөр Борусситай талбайд нь зочилж тоглоно. Боруссигийн Бундеслигт хийсэн сүүлийн 2 тэнцдэг тоглолтыг нь үзсэн, овоо формоо олж байна уу гэсэн довтолгоо энэ тэр нь боломж гаргах, ашиглах дээр тааруу хамгаалалт ч нэг их сүрхий найдвартай биш харагдаад байна лээ. Бараг л тэнцээд манайх цаашаа шалгарах биз. 1997 онд Риккен энэ тэр гэнэт цоорсон шиг л үйл явдал болчихгүй бол манайх 8-д бол гараад ирсэн л харагдана лээ.

Манайх 4:3:1:2-оор гараад тоглолтын сүүлд 3:5:2 болгож дуусгах байлгүй.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Өсөхбаяр » Wed Mar 18, 2015 3:48 pm

ЧЛ ын финалд хожигдсоноосоо хойш ер нь таарч тоглоогүй бхаа тиймүү
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10209
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby SimonE » Wed Mar 18, 2015 10:34 pm

Зиа Дортмундыг нутагт нь очоод чимээгүй болгоё. Погба нэг гоол хийх юм шиг санагдаад байгаамдаа
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby SimonE » Wed Mar 18, 2015 11:52 pm

Оросот ирсэн юм бишүү. :ногоон:
Image
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby italiajuve » Thu Mar 19, 2015 9:39 am

За сэтгэл сэргэм сайхан тоголлоо. Перейра маш таалагдлаа. Погбагийн бэртэл харин хэр юм болдоо, гуяны арын булчин байх шиг байсан. Ачаалал хидээд хэсэг амраах хэрэгтэй болов уу.
Оноолт маргааш орой 8 цагаас. Манай статистик ийм байна

Juventus (ITA)
Last QF: 2012/13 (0-4 v Bayern)
QF record: W10 L5
This season: W5 D1 L2 F12 A5
Top scorer: Carlos Tévez (6)
European head-to-heads
v Atlético W0 D1 L1 F0 A1
v Barcelona W2 D2 L2 F6 A7
v Bayern W3 D1 L4 F6 A11
v Monaco W1 D0 L1 F6 A4
v Paris W6 D2 L0 F17 A6
v Porto W2 D1 L0 F5 A2
v Real Madrid W7 D1 L8 F18 A16
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby borts » Thu Mar 19, 2015 9:53 am

BUFFON neg dairalt hiine geed bsan ter ni ene jil yum bish bizdee
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Жонон » Thu Mar 19, 2015 10:37 am

Байерн,Барса биш бол ч бусдыг нь хөөрхөн аргалчих бхөө.Хэр явахыг сугалаа л шийднэ дээ.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Thu Mar 19, 2015 10:50 am

Image

Image

1997 оны бүтэлгүйтлийг сануулсан шар ханыг тартал нь сайхан хожлоо.... Погбагийн гэмтэл гайгүй байгаасай даа.

Тевез хурдан гоол оруулсан нь Дортмундынд хүнд цохилт болсон байх.... тэднийг тоглолт эхлэхэд л нэлээд шахаж, гоол хийж тоглох байх гэсэн тэгсэнгүй дээ.... манайх Погбаг гэмтэх хүртэл жаахан пасс муутай, таслуулсан, нөгөө тал бөмбөг эзэмшсэн байдалтай байсан ч Барцальи гарч ирээд л 3:5:2-д шилжээд тоглолтын бүрэн хянаад эхэлсэн л дээ. Дортмундынхан хөөрхий олигтой боломж ч үүсгэж чадахгүй хэцүүхэн л байлаа...

Манайх Скудетто болон АЛ-ийн шөвгийн 8 гэсэн улирлын амжилтын минимум шаардлагыг биелүүлчихлээ.... одоо цаашаа Аллегригийн шид, тоглогчдын бэлтгэл, аз, сэтгэл зүй л мэднэ дээ. Дортмундыг талбайд нь бут ниргэсэн нь АЛ-ын цаашдын амжилтанд нэлээд томоохон сэтгэл зүйн дэмжлэг болсон байх... ямар ч багтай таарсан эхний тоглолтоо гэртээ хийгээд байвал ч ямар ч багыг аваад залчих санагдаад байгаа юм даа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Өсөхбаяр » Thu Mar 19, 2015 11:44 am

шарууд өөрсдөө буруу юмаа сануулж байж хариугаа талбайдаа нь авхуулцан байна шт
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10209
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby SimonE » Thu Mar 19, 2015 2:09 pm

Мората ганган юмаа. Ингэж тогллвол гол фаворитуудын нэг болж болох юм байна.
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Өсөхбаяр » Thu Mar 19, 2015 2:49 pm

муу тевез маань очсон газар бүртээ л чирхийм даа. аргентинагаас өөр шигшээд бол нэгдүгээр сонголт байхаар хүн дээ.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10209
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby italiajuve » Fri Mar 20, 2015 9:25 am

Муу мэдээ ирлээ Италиас, Погбагийн бэртэл: баруун хөлны гуяны арын 2 толгойт булчингийн шөрмөс булчингийн зөөлөн эдийн холбоосны бэртэл гэж гарсан байна. Буцаж ирэх хугацаа 50 өдөр - бараг 2 сар. Өөрөө мэдрээд уйлаад байсан юм байна гэж ойлголоо. Нэлээн зовиуртай харагдсан юм. Гэхдээ хугацаанаас өмнө ирнэ гэж найдаж байна. Урагшаа Погба хурдан эдгэрээрэй!
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Fri Mar 20, 2015 10:31 am

Погбагийн хувьд ч улирал дуусчихаж... Аллегри Боруссигийн эсрэг гаргаад эрсдэл хийчихэж л дээ. харин манай Асамао яав аа... уг нь Погбатай зөрөөд гэмтлээс эргээд ирвэл их хэрэг байна даа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby El Payaso » Fri Mar 20, 2015 1:32 pm

Өө хөөрхий тэгвэл СЛд хол явахад хэцүү л болж дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40728
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby SimonE » Fri Mar 20, 2015 2:01 pm

Пирло эргээд ирчнээ. Юве одоохондоо Погбагаас шалтгаалах болоогүй ээ арай.
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Fri Mar 20, 2015 9:46 pm

Image

АЛ-д хамгийн боломжит сугалааг сугалчихлаа... тэгээд бас эхний тоглолтыг гэртээ хийнэ гээд бараг л хагас шигшээд шалгарсан харагдаад байх юм :D Хагас шигшээд хамгийн магадлал багатай баг ч Погги хүү бэртлээс амжаад ирэх, бас Сери А-гийн аваргын байдал нэлээд тодорхой болоод ирэхээр бас ч боломжууд байна аа.

Хамгийн сүүлд Монакотай 1997-1998 оны АЛ-ын хагас шигшээд Анри, Трезеге 2 тоглож байхад таарч хожиж шигшээд шалгарч байв.

Сугалааны өмнө болон дараа нь гэнэ. Пирло л нөгөө л мөнхийн хэвэндээ :ногоон:

Image
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby SimonE » Sat Mar 21, 2015 1:10 pm

Pirlo is not impressed:)
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby italiajuve » Mon Mar 23, 2015 3:07 pm

Женоа-тай хийсэн тоглолт үзсэн үү? Пирлогийн хажууд бас сахалтай нөхөр сууж байсан хэн юм бол? Агент нь юм байхдаа?
Хөнгхөн хожиж харагданлээ, одоо ахиад 5 хожил авахад Скудетто өргөхнээ. АЛ-ийн хагас шигшээд шалгарвал их нэмэр болно доо.
Лиг 1-ийн тоглолтын тойм үздэг боллоо, Монако ч бас хурдан хөдлүүл гялалздаг л баг байна. Пас 1ээр яваал 2 гол хийж байна лээ. Манайд тийм ч амаргүй л байх болов уу. За гэхдээ яах вэ, хамгийн гол нь бэртэлгүй л байх хэрэгтэй байна. Чухал тоглолтууд ирж байхад хүн нэмж алдмааргүй л байна шүү.
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests