2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Fri Mar 27, 2015 9:43 pm

Маркизиогийн хувьд улирал дуусчээ... Италийн шигшээгийн бэлтгэл дээр гэмтэж, багыг орхисон байна. хамгийн багадаа 6 сар талбайд гарахгүй болж... энэ балай шигшээгийн цугларалт яг улирлын хэрэгтэй үед болоод, чухал тоглогчийг жагсаалаас гаргачих юм аа. Маркизиогийн хувьд энэ улирал ёстой сайн улирал байлаа. Ингээд Монакотой тоглоход Погба, Маркизио 2 байхгүй. Пирло, Видал, Перейра, Стураро 4 л үлдэх нь... Асамао 4 сарын эхнээс бэлтгэл хийж эхэлнэ гэсэн ч Сери А-д л тоглоно... харамсалтай юм болжээ.

Маркизиогийн хувьд Пирлогийн сул талыг нөхөөд сайн үзэж байсан... Одоо шууд Пирлог орлох тоглогч алга болчих шиг боллоо... Аллегригийн ур ухаан л улирлыг сайн төгсгөхөд хэрэгтэй болох нь... Стураро ч хэргээ гаргах нь... Стурарогийн тоглолтыг харахад бас хамгаалалт, довтолгоонд тэгш оролцдог тоглогч харагдсан.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby SimonE » Fri Mar 27, 2015 10:03 pm

Монако дээр ч чангалуулха нь дээ
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby rednasca » Fri Mar 27, 2015 10:08 pm

Монако нэг удаа эвгүй цойлсон түүхээ давтах бий вий дээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Sat Mar 28, 2015 8:23 am

Маркизиогийн гэмтэл санаснаас гайгүй бараг л 2-3 долоо хоног талбайд гарахгүй байх хөнгөн шиг болоод явчихлаа. Нөхөр ирээд багын эмч нараар үзүүлсэн байна.. Италийн шигшээгийн эмч нар ямар сонин чадвар муутай нөхөд вэ? зөв оношилчихгүй.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Sat Mar 28, 2015 8:24 am

Манай Мората Испаний шигшээгийн гараанд гарч, Украйны эсрэг хожлын гоолыг оруулсан байна шдээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby enzo » Sat Mar 28, 2015 4:16 pm

Маркизиогийн бэртэл гайгүй байсан нь сайн хэрэг боллоо.. гэхдээ Монакотой гэртээ хийх тоглолтод орохгүй нь дээ..

Сүүлийн үед Тевезийн гэрээний талаар хэвлэлүүдээр шуугиад байна, нөхөр улирал дуусаад юмуу эсвэл дараа улирал дуусаад хайртай Бока руугаа явна гээд байгаа. Тевез угаасаа Бокаруу явах нь тодорхой байх харин Тевезийн орны хүн, №10дугаар хэн байх бол? Маротта том багуудад байгаа сэтгэл ханамжгүй ч юмуу гэрээ нь дуусаж байгаа топ тоглогчдыг шүүж аваад байгаа манайх ч угаасаа нэг тоглогчид 40 50 саяыг төлөхгүй байх..
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby SimonE » Tue Mar 31, 2015 8:35 pm

Италийн хөлбөмбөгийн холбоог шүүхэд өгч 443 сая еврог нэхэмжилж байгаа гэнээ.
Кальчиополигийн хохирол гэнэ.
Италийн хөлбөмбөгийн холбоог дампууруулахын байналдаа.
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Tue Mar 31, 2015 9:33 pm

Сая Италийн дээд шүүхээс Калчиополигийн эрүүгийн хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар ихэнх зүйл дээр онцгой шийдвэр гаргаагүй юм уу даа. Гэхдээ шүүхийн шийдвэр нь бичгээр хэдэн долоо хоногын дараа гарахаар яагаад тэгэж шийдсэн нь тодорхой болох юм байна. Манай тал болохоор иргэний хэргийн шугамаар Ювентусыг зориудаар онилж, бас Италийн лиг, шигшээгийн эрхийг УЕФА, ФИФА-гаас энэ маргааны улмаас тодорхойгүй байдал үүссэн тул олон улсын тэмцээнд оролцох эрхийг хасах шийтгэлээс сэргийлж шахаж бусад нотлох баримтыг орхигдуулж, Сери Б рүү унагаж шийтгэснээс үүссэн хохирол болох 443 сая еврогийн нэхэмжлэх үйл ажиллагаа нээлттэй үлдэж байгаа юм байна.

Ингээд иргэний шүүхээр хохирол нэхэмжлээд явахаас сэргийлж Италийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Тавеккио манайтай наймаа ярих гээд байгаа юм уу даа. Хурааж авсан 2 аваргыг буцаан өгч болно, Ювентус иргэний хэргийн шугамаар 443 сая евро нэхэмжлэхээ болих хэрэгтэй гэж.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Gooner » Tue Mar 31, 2015 11:09 pm

Image
Image
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby El Payaso » Wed Apr 01, 2015 8:54 am

Forza Juve wrote:Сая Италийн дээд шүүхээс Калчиополигийн эрүүгийн хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар ихэнх зүйл дээр онцгой шийдвэр гаргаагүй юм уу даа. Гэхдээ шүүхийн шийдвэр нь бичгээр хэдэн долоо хоногын дараа гарахаар яагаад тэгэж шийдсэн нь тодорхой болох юм байна. Манай тал болохоор иргэний хэргийн шугамаар Ювентусыг зориудаар онилж, бас Италийн лиг, шигшээгийн эрхийг УЕФА, ФИФА-гаас энэ маргааны улмаас тодорхойгүй байдал үүссэн тул олон улсын тэмцээнд оролцох эрхийг хасах шийтгэлээс сэргийлж шахаж бусад нотлох баримтыг орхигдуулж, Сери Б рүү унагаж шийтгэснээс үүссэн хохирол болох 443 сая еврогийн нэхэмжлэх үйл ажиллагаа нээлттэй үлдэж байгаа юм байна.

Ингээд иргэний шүүхээр хохирол нэхэмжлээд явахаас сэргийлж Италийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Тавеккио манайтай наймаа ярих гээд байгаа юм уу даа. Хурааж авсан 2 аваргыг буцаан өгч болно, Ювентус иргэний хэргийн шугамаар 443 сая евро нэхэмжлэхээ болих хэрэгтэй гэж.

тэгээд Интерээс буцааж хураах юм уу? алиа юм... :ногоон:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40731
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Wed Apr 01, 2015 9:41 am

Кальчиополигийн хэрэг шийдвэрлэгдлээ.

Эрүүгийн хэргийн шугамаар явсан Кальчиополигийн сунжирсэн хэргийг Дээд шүүх хянаад зарим шийтгэлийг хүчингүй болгож, заримыг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн шалтгаанаар шийдвэр гаргаагүй байна.
Прокурорын саналаар Ювентусын захирал асан Лучиано Можжиг цагаатгаагүй боловч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шийтгэл нь хүчингүй болсон байна.
Өнгөрсөн орой 6 цаг хуралдсаны эцэст Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргасан бөгөөд үүгээр Можжигийн спортын булхайтай өөр 2 хэргийг хүчингүй болгосон байна.
Мөн Могги цагаатгагдаагүй боловч гэмт хэргийн шинжтэй хуйвалдааны улмаас 2 жил шоронд суух ял нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хүчингүй болж, шоронд суухааргүй болж.
Ювентусын өөр нэг захирал Антонио Жирудогийн булхайн улмаас 1 жил найман сар шоронд суух гэсэн ял нь бас л хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хүчингүй болж.
Тухайн үед шүүгч хийж байсан Паоло Бертини, Антонио Даттило нарыг дээд шүүхээс цагаатгасан боловч хэргийг анх олны анхааралд өртүүлсэн 3 дахь шүүгч Массимо Де Сантисийг цагаадах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байна. Де Сантис өмнө нь 10 сарын тэнсэн харгалзах ялыг хүлээн зөвшөөрсөн байсан юм байна.
Прокурорын Паоло Дондарини, Жианлуа Рокки, Тизиано Пиери болон AIC-ийн Ерөнхийлөгч Тулио Ланезе нарыг цагаатгахын эсрэг гаргасан гомдлыг Дээд шүүх хүлээн авахаас татгалзсан байна.
Хэргийн улмаас зарим нэг шийтгэлийг хэрэгсэхгүй болгосон, заримыг нь хэвээр үлдээсэн шалтгааныг шүүхийн шийдвэр бичгээр хэдэн 7 хоногын дараа гарахад тодорхой болох юм.
Эцэслэн шийдвэрлэгдсэний дараа Де Сантис туйлын их сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлж Би ийм шударга бус шийдвэрийг хүлээж байсангүй, энэ бол намайг онцлон гадуурхаж шийдвэрлэсэн шийдвэр боллоо. Би шүүхийг бичгээр гаргасан шийдвэрийг авч, яагаад зөвхөн намайг шүүгч нарын дундаас шийтгэв гэдгийг мэдэхийг хүсч байна гэсэн байна.
Лучиано Можжи шийдвэрийг өөрөөр харж байгаагаа илэрхийлж, энэ шийдвэр нь лигийн тэмцээн ямар нэгэн булхайгүй явагдсаныг нотолсон явдал болсоныг онцолсон. Энэ явдал таагүй зүйл байсан ч шүүхийн эцсийн шийдвэрээр юу ч байгаагүй болох нь тогтоогдлоо. Хэргийг шийдвэрлэх 9 жилийн хугацаанд Лигийн тэмцээн хэвийн, шүүгчийн сонголт хэвийн, ямар нэгэн холбоо харилцаа байгаагүй гэсэн байна.
Энэ шийдвэр гарсанаар Калчиополигийн эрүүгийн хэргийн шугамаар явсан таслан шийдвэрлэгдэх үйл ажиллагаа дуусаж, иргэний хэргийн шугамаар нэхэмжлэх, хэлэлцэх үйл авдал эхэлж, олон жил үргэлжлэхээр болж байна.
Ювентусын хувьд Италийн хөлбөмбөгийн холбооноос нэр төрд учирсан болон олж болох орлогын алдагдал гэж 443 евро нэхэмжлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар хэрвээ шүүгч нараас Де Санти болон Салваторэ Ракалбуто нар л буруутай гэж шийдвэрлэгдэж байгаа бол Ювентусын 443 сая еврогийн нэхэмжлэл цааш иргэний хэргийн шатаар явж ялах боломж улам нэмэгдэх юм. Нөгөө талаар Можжиг бүрэн цагаатгаагүй болохоор бас л дээрх нэмэмжлэлийг ялах боломжийг бууруулж болох юм.
Эцэст нь шүүхээс бичгэн шийдвэр гарахаар дараагийн арга хэмжээ тодорхой болох юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Wed Apr 01, 2015 9:42 am

Gooner wrote:Image
Image


Энэ чинь бараг л Реалийн жерсин дээр манай лого нэмсэн хувилбар байна... худлаа байлгүй дээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Realist » Wed Apr 01, 2015 11:16 am

training kit байнлээштдээ
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby SimonE » Wed Apr 01, 2015 11:38 am

El Payaso wrote:
Forza Juve wrote:Сая Италийн дээд шүүхээс Калчиополигийн эрүүгийн хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар ихэнх зүйл дээр онцгой шийдвэр гаргаагүй юм уу даа. Гэхдээ шүүхийн шийдвэр нь бичгээр хэдэн долоо хоногын дараа гарахаар яагаад тэгэж шийдсэн нь тодорхой болох юм байна. Манай тал болохоор иргэний хэргийн шугамаар Ювентусыг зориудаар онилж, бас Италийн лиг, шигшээгийн эрхийг УЕФА, ФИФА-гаас энэ маргааны улмаас тодорхойгүй байдал үүссэн тул олон улсын тэмцээнд оролцох эрхийг хасах шийтгэлээс сэргийлж шахаж бусад нотлох баримтыг орхигдуулж, Сери Б рүү унагаж шийтгэснээс үүссэн хохирол болох 443 сая еврогийн нэхэмжлэх үйл ажиллагаа нээлттэй үлдэж байгаа юм байна.

Ингээд иргэний шүүхээр хохирол нэхэмжлээд явахаас сэргийлж Италийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Тавеккио манайтай наймаа ярих гээд байгаа юм уу даа. Хурааж авсан 2 аваргыг буцаан өгч болно, Ювентус иргэний хэргийн шугамаар 443 сая евро нэхэмжлэхээ болих хэрэгтэй гэж.

тэгээд Интерээс буцааж хураах юм уу? алиа юм... :ногоон:

Тэгвэл Ромад аварга нь шилжих юм байналдаа :ногоон:
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby italiajuve » Mon Apr 06, 2015 8:41 am

Рома-д юу гэж шилжхэв дээ, манайд буцааж өгнө. Зүй есны цомоо буцааж авна.

Эмполид байгаа манай Ругани ч бас дажгүй залуу байна лээ. Ойрийн 2 жилдээ топ болчих л болов уу, байнгын практиктай байвал.
Эмполиг хөнгхөн хожлоо. Одоо яаж ийж байгаад Фиорентина-г талбай дээр нь хожиж Италийн цомын финалд үлдэх хэрэгтэй байна. 95 оноос хойш авсангүй. Юмыг яаж мэдхэв триплдчих ч юм билүү
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Tue Apr 07, 2015 11:16 am

Өнөөдөр шөнө Италийн цомын хагас шигшээн хариу тоглолтод Фиорентинагийн талбай дээр зочилж очно. Манайх талбай дээрээ баахан сэлгээний нөхдийг оруулж 1:2-ээр хожигдсон. Энэ удаа Буффоноос бусад байгаа гарааны бүрэлдэхүүнээр үзэх нь... хамгийн багадаа 2 бөмбөгөөр эсвэл 2:1-ээр хожиж торгуульд хүрэх хүндхэн даалгавартай байна.

Image

Фиорентинатай хүндхэн тоглолт хийгээд Парма дээр баахан сэлгээ гаргаад Монакотай тулах нь...

Цомын шигшээд шалгарах болтугай.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Tue Apr 07, 2015 11:19 am

Image

Манай энэ жилийн орлого одоогийн байдлаар иймэрхүүгээр төсөөлөгдөж, АЛ-ын хагас шигшээд шалгарвал дор хаяаж 10-12 сая еврогоор нэмэгдэнэ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby italiajuve » Wed Apr 08, 2015 8:56 am

Фиорентинаг сайхан хожлоо, Перейра нүдэн дээр л өсөөд байна шүү, сүүлийн 2 тоглолтод голдлоо. Мората шал балй юман дээр улаан авчих юм.
Сүүлийн 30 тоглолтын статистик байна
Image
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Realist » Wed Apr 08, 2015 9:10 am

Бэртэл гэмтлүүд чинь юу болов? Погба, Марчизио?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Wed Apr 08, 2015 10:53 am

Сайн формтой байгаа, нэг төрлийн дерби Фиорентинаг талбай дээр бут ниргэсэн байна шдээ. Манайханд ч нэг тийм моментиум үүсчихлээ шүү....

Мората залуу болохоор нэгэнт шийдэгдсэн байхад тоглолтын сүүл рүү дэмий улаан хуудас аваад байх юм. Өмнө нь нэг тэгсэн...

Энэ тоглолтонд Тевез жижиг гэмтэлтэй, Буффон, Лихтиг амраасан, Маркизио эргэж ирсэн ч Пирло, Погба наргүй сайхан хожил байгуулав. Матри багт дахин ирсэнээс хойш анхны гоолоо хийж :eek:

Image

Пирло, Тевез 2 Монако дээр эргэж ирнэ... одоо Парматай бас л баахан сэлгээний нөхдийг тоглуулах биз.. Бонуччи, Эвра, Видал 3-ыг амраагаад.....

Падойн энэ жил гайхалтай байна аа... манайд хэрэгтэй байрлал бүр дээр дажгүй тоглолт үзүүлээд л.... үе үе зүүн жигүүрийн хамгаалагч болдог байсан бол өмнөх тоглолтонд Пирлогийн байрлал дээр, энэ удаа баруун жигүүрийн хамгаалагч дээр гэх мэт...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby italiajuve » Thu Apr 09, 2015 8:14 am

Үндсэн жерси
Image

2 дахь өмсгөл
Image
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby italiajuve » Thu Apr 09, 2015 8:22 am

Падоин ч хэрэгтэй УНИВЕРСАЛ тоглогч болоод байна шүү. Бүх байрлал дээр сайн байна, гэхдээ илүү хамгаалалт тал руугаа юм аа. Урагшаа пас сайн өгдөг болчуул ярих ч юм алга. Одоо үндсэндээ 3 хожил 1 тэнцээ авахад л Скудетто кармаалаад АЛ, Коппа-даа бэлдэх л үлдлээдээ.
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Thu Apr 09, 2015 11:24 am

italiajuve wrote:Үндсэн жерси
Image

2 дахь өмсгөл
Image


Адидасынхан ирэх жилээс манайтай гэрээлсэн овоо идэвхитэй зарах арга хэмжээ авах биз... ядаж л Монголын Адидасын дэлгүүрүүдэд... Найк бол гэрээ хийчихээд элдэв салбаруудаараа заруулахдаа их л хойрго ханддаг.

Жерсины хувьд Ньюкаслынхтай адилхан харагдаад болж өгөхгүй юм... Адидасын жерсинүүд бүгд л мөрөөрөө канттай л даа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby italiajuve » Fri Apr 10, 2015 10:25 am

Харин тийм яг л Ньюкасл харагдаад байгаан.
Онлайн дэлгүүрийн хувьд ч тэр Найк-ийн хувцас маш сонголт багатай. Гэхдээ бас баг багаасаа шалтгаалдаг л байх. Бавариа, Челси гэсэн багуудын онлайн дэлгүүр маш их бараа, ганц спорт хувцас ч биш олон зүйлс их байдаг. Манай Ювестор бол ядмагхан. 6 сараас яаж өөрчлөгдөхнүү харж л бай. Адидас аятайхан юм хийчих болов уу гэж горьдоод л байна.
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Realist » Sat Apr 11, 2015 11:03 am

3 одтой ийм загвартай болжээ. Дээд талынх чинь худлаам байна.

Image
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests