Page 24 of 26

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Jun 10, 2015 9:40 pm
by Forza Juve
Погбаг бол хамгийн эртдээ Евро 2016-гийн дараа л явах болов уу гэж бодож байна. Пирло явахад Видал, Маркизио, Погба, Хедира, Перейра, Стураро гээд байрлал болгон дээр 2 өрсөлдсөн хагас хамгаалагчидтай үлдэнэ. Дээр нь Ромулогийн зээлийг сунгавал бас нэг нэмэгдэнэ. Илүү өрсөлдөөнтэй, таамаглах аргагүй, өрсөлдөх чадвартай хагас хамгаалалт болно.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Fri Jun 12, 2015 8:21 am
by italiajuve
Санал нэг байнав Евро 16 дараа л Пагва явах болов уу. Ромуло-г авч үлдэхгүй байхаа. Бэртэж эдгэрэх гэсээр байгаад л улирал дууслаа.
Хэд хэдэн шар мэдээлэл байна:
Заза-Берарди 2-ын тал дээр Сассуолотой тохиролцоонд хүрч чадаагүй байна. Манайх бол 2ланг нь авах сонирхолтой, гэхдээ Аллегри зөвхөн Берардиг авч үлдэнэ, Заза өөр багт зарах эсхүл зээлүүлэх санаатай байгаа бололтой.
Тевезийн талаар: Мадридад байр авсан нтр нь худлаа яг явбал зөвхөн Бока руу л гэсэн юм шиг байна.
Аллегри захиалга: Оскар (Челси) эсхүл Иско (Реал) трекуартиста дээр авах сонирхолтой байгаа. Перейраг Удинезегээс зээлсэн байгаа. Худалдаж авах эсэх тодорхойгүй байна. Авбал нэмэж 14 сая төлнө

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Fri Jun 19, 2015 9:23 am
by Цогоо
Тэвка Бока руугаа яваад оронд нь Атлетикогийн Манзукич ирж байгаа гэсэн сураг дуулдах юм. Хэр үнэний ортой бол?

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Fri Jun 19, 2015 12:10 pm
by Forza Juve
Манзукич 15 сая еврогоор ирлээ дээ. Сайн байвал 3-ыг нэмж өгнө. 4 жилээр жилийн цэвэр 3,5 саяаар гэрээлжээ. Манзукичийг манайхан өнгөрсөн жил авах санаатай байсан ч 1-2 сонголтоос 1-ыг нь сонгох боломжтой байсан тул үлдээсэн.

Тевез бараг л Бока руу явж таарч байна. Уг нь энэ жил үлдээд гэрээ дуусахаар явсан бол зүгээр байсан, өөрөө явья гэсэн болохоор нь манайхан явуулсан байх.

Ллорентэг яах юм бол доо... бараг л Манзукич ирсэн болохоор явж таарах нь.... Тевез, Ллорентэ яваад Дайбала, Манзукич, Мората 3 дээр нэг туршлагатай үнэ багатай довтлогч нэмнэ, тэгээд Заза, Берарди 2-ын нэгийг аваад, нөгөөг нь дахин 1 жил зээлэх байх.... Матриг эцсийн сонголт гээд байлгаад, дахин 1 жил зээлэх биз. Довтолгоонд их эрсдэл хийж байна даа....

Пирлогийн хувьд Евро 2016 онд оролцох найдвар нь багтаа үлдэх, MLS рүү явбал оролцохгүй нь ойлгомжтой тул дахин 1 жил үлдэнэ. Энэ жил Аллегри том нэрнүүдийг форм муутай бол шууд шууд гараанаас хасаад яваад байх хэрэгтэй байна.

Погбагийн хувьд асар том мөнгө санал болгохгүй бол манайхан зарахгүй биз... нөхөр Погба ч Евро 2016-гийн өмнөх жил багаа солих магадлал бага биз.

Одоогоор Дайбала, Хедира, Манзукич гээд 3 наймаа хийчихлээ.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Fri Jun 19, 2015 2:31 pm
by El Payaso
Гоёо чанартай наймаа хийлээ дээ... Хэдира Манзу хоёр хэргээ гаргах байх аа...

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Fri Jun 19, 2015 3:15 pm
by Forza Juve
Image

Өнгөрсөн өвлийн цонхоор MLS-ын Торонто баг руу явсан Жиовинко маань тэнд ёстой л элэглэж байна аа. Бараг л бүх цаг үеийн шилдэг тоглогч гэж нэрлэгдчих гээд л байх шиг :eek:

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Fri Jun 19, 2015 7:22 pm
by Барнаба
Яаая, Юве ч сэргэсэн шиг сэргэж байна даа. Манзу-Мората гэсэн бас мундаг довтолгооны хослолтой болж байгаам байна даа.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Mon Jun 22, 2015 8:27 am
by italiajuve
за Khedira, Dybala, Manzukic дээрээс нь Rugani, Zaza ирнэ. Тэгхээр Tevez, Lloriente, Pirlo явж таарах нь. Tevez Boca руу 5 сая. Lloriente-г Monaco, Sevilla, Gala гэсэн үү Fener гэсэн үү ямар ч байсан Туркийн баг сонирхож байгаа юм байна лээ.

Image

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Mon Jun 22, 2015 11:13 am
by Baysuk'RM
Тевез одоо сайн формтой байсын байж явдаг нь ямар шалтгаантайн бол доо

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Mon Jun 22, 2015 11:27 am
by El Payaso
Өөрөө угийн гуч хүрээд Бокад очино муудсан хойноо очихгүй сайн байхдаа очиж цом авч өгнө гэж яридаг байсан ш дээ... хар залуугийн...

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Mon Jun 22, 2015 11:28 am
by El Payaso
Бокаг хайрлах хайр гэж нэг юм байх шиг байгаа юм аа... Манай Рикийг л фэнүүд шигшээд гоолдхоороо аажуухан гурав алхдаг харин Бокад гоолдхоороо гучин метр хар хурдаараа гүйдэг гээд уурлаад байдаг хаха... Бас л залуудаа Бокад очино гээд явсан...

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Mon Jun 22, 2015 11:32 am
by Baysuk'RM
2 жилийн дараа очсон ч Бока-д бол чухал үүрэгтэй тоглогч баймаар. Тевез чинь ер нь МанЮ-д билүү Сити-д байхдаа нутаг буцмаар байна, гэрээ санаж байна эдр гээд бдг байсышд

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Jun 24, 2015 1:54 pm
by Forza Juve
Image

Өнгөрсөн жил Удинезегээс зээлээр авсан Перейраг бүрэн элсүүлэв. Удинезед 14 саяыг 3 жилээр хувааж төлөх бөгөөд 1,5 саяыг Перейра энэ жилийнх шиг байвал бонус болгож өгөх юм байна.

Тевезийг Бока руу явуулах хэлцлийг хийж байна. Нөхрөөр Бокагийн залуу Родриго Бентанкурыг сольж авах гээд байгаа болтой.

Image

Пирлог АНУ явахаар боллоо гэсэн шуугиан улам нэмэгдээд байх юм. Уг нь нөхөр Евро 2016-д орох их хүсэлтэй байгаа... нөгөө талаар Контэ Пирлог байнга биш, үе үе дуудаад, Пирлод баталгаа өгөхгүй болохоор энэ жилдээ MLS рүү явах гээд байна уу даа.

Пирло явбал Видал, Погба, Маркизио, Хедира, Стураро, Перейра гээд 6 хагас хамгаалагч үлдэнэ. 1 АМ авах гэж үзэх л байх даа. Пирло явбал Погбаг давхар явуулна гэж бүр байхгүй л дээ.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Jun 24, 2015 9:39 pm
by Baysuk'RM

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Jun 24, 2015 9:40 pm
by Baysuk'RM
Image

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Thu Jun 25, 2015 8:07 am
by italiajuve
Тевезийг Бокад зарахдаа 5сая + 97 оны Вадала гээд бацааныг дээр нь нэмж авахаар болсон байна

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Fri Jun 26, 2015 7:39 am
by italiajuve
Berardi-г Сассуоло-д 10 саяар заржээ. Харин Заза-г буцаагаад худалдаж авсан юм шиг байна.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Fri Jun 26, 2015 8:30 pm
by Forza Juve
italiajuve wrote:Тевезийг Бокад зарахдаа 5сая + 97 оны Вадала гээд бацааныг дээр нь нэмж авахаар болсон байна


Image

Энэ бацаан юм байна.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Fri Jun 26, 2015 8:34 pm
by Forza Juve
italiajuve wrote:Berardi-г Сассуоло-д 10 саяар заржээ. Харин Заза-г буцаагаад худалдаж авсан юм шиг байна.


Берардиг ирэх жил 18 саяаар эргүүлж авахаар болж.... Берардиг ч алдаж болохгүй л дээ.. 2016-2017 оны улиралд ч нэлээд туршлагажаад ирэх байх аа.. ирэх жил ч Сассуолод сайн үзвэл ч яах аргагүй гайхалтай гэдгээ батлах биз. Тэгээд ч манай санхүүгийн байдалд энэ улиралд Берардиг зараад, ирэх улиралд авах нь хэрэгтэй байх

Зазаг авчихаар Дайбала, Манзукич, Мората, Заза, Ллорентэ гэсэн нөхөд довтолгоонд үзэх нь... Зазаг гэхдээ аваагүй байлгүй дээ.... харахад яг гялтайх зүйл байхгүй л байдаг. Заза манайд ирвэл 1 жил сэлгээнд суугаад л явах юм шиг санагдах юм. Дэмий мөнгө урсгаж байх шиг.
Энэ жил яаж ч байсан Ллорентэг явуулахаар болж байх шиг.... Ямар ч байсан АМ эсвэл Тевез шиг хэрэгтэй үед төв рүү орж тоглолтыг найруулдаг тоглогч авах биз... ганц Дайбалад найдаад улирал эхлүүлэхгүй биз..

Ирэх улирлаас 4:3:3-ийг цомд биш лиг болон АЛ-д өргөн ашиглаж эхлэх нь ээ...

Image

Пепе явж байх шиг байна... энэ жил гэрээ нь дуусч байгаа .. Сүүлийн бараг 3 жил гэмтээд талбайд гарсангүй.. манайд 4 жил бараг талбайд гараагүй байж 4 Скудетто :D

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Mon Jun 29, 2015 4:43 pm
by italiajuve
За Видаль Копа Америка дуусгаад Арсенал руу 30 саяар явна гээд яриа гарад байна. Санчез золиг уруу татсан байх л даа.
Маротта өчигдөр Барсагийн Брайдатай хоол идсэн сурагтай. Погбаг нэлээн өндөр үнээр зараад гэхдээ дараа зун хүртэл манайд зээлээр тоглохоор яригдаж байна.
Аллегри Иско Оскар 2 надаа таалагддаг гээл яриад байна. Энэ 2ын нэгийг авчих юм биш биз. Иско ирүүл ч сайхан л байна.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Tue Jun 30, 2015 8:05 am
by italiajuve
Өчигдөрийн хов жив: Челси Погба=Оскар + 50 сая гэсэн санал тавьсан гэнэ.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Tue Jun 30, 2015 9:37 am
by El Payaso
Танайх чинь ойрын хэдэн жил байгаагүй сайн улирлаа хийсэн мөртлөө шууд цөлмүүлэх гээд байна уу? ялт ч үгүй Сериа А суларсаны шинж үү?

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Jul 01, 2015 8:41 am
by italiajuve
El Payaso wrote:Танайх чинь ойрын хэдэн жил байгаагүй сайн улирлаа хийсэн мөртлөө шууд цөлмүүлэх гээд байна уу? ялт ч үгүй Сериа А суларсаны шинж үү?

Суларсандаа биш ээ, нэг үе солигдох гээд байна. 30 гарсан тоглогч нар ихэнх яваад залуучууд ирж байна. Тевез, Пирло, Пепе, Сторари хөгшчүүл яваад Мората, Дибала, Коман, Ругани, Стураро, Заза гэх мэт дандаа 19-21 тэй залуучууд ирж байна. 23 хүн мэдүүлэгч өгөхөөс 10 нь лав залуучууд байхаар байгаа

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Jul 01, 2015 8:42 am
by italiajuve
За шинэ өмсгөл зураг хөрөг нь гарчээ. Хэрэв үнэн бол бас арай л царай муутай хогийн юмнууд байна аа. 3 дахь хар нь Германы шигшээ юм уу хашай юм. Тэр ягаан дээр бүр хэлэх ч үг алга

Image

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Jul 01, 2015 9:50 am
by Tmshinoda
Өмсгөлөөрөө бол танайхаас ч илүү байгаамаа манайх :ногоон: