Page 1 of 9

Бундэслиг 2011/2012

PostPosted: Thu Aug 19, 2010 2:59 pm
by Amgaa
Image
Шинэ улирал эхлэхэд ганц хоног үлдлээ энэ жилээс өрсөлдөөн улам ширүүссэн. Бундэс лигийн багууд ойрын хэдэн жил байгаагүйгээр сайн тоглогчидыг бусад орны лигээс авч ирсэн нь энэ улирлыг гайхалтай болгож өгнө гэдэгт итгэлтэй байна. Энэ жилээс монголын НТВ телевиз тоглолтуудыг албан ёсоор дамжуулах болсонд бид маш их баяртай байгаа :-D .
Эхний тоглолтууд
20.08.10 20:30 FC Bayern München : VfL Wolfsburg
21.08.10 15:30 1899 Hoffenheim : Werder Bremen
21.08.10 15:30 Borussia M'gladbach : 1. FC Nürnberg
21.08.10 15:30 1. FC Köln : 1. FC Kaiserslautern
21.08.10 15:30 SC Freiburg : FC St. Pauli
21.08.10 15:30 Hannover 96 : Eintracht Frankfurt
21.08.10 18:30 Hamburger SV : FC Schalke 04
22.08.10 15:30 1. FSV Mainz 05 : VfB Stuttgart
22.08.10 17:30 Borussia Dortmund : Bayer 04 Leverkusen

гаргах ТВ үүд
НТВ
2010.8.20 21:45 Бундеслига: Тойргийн өмнө
2010.8.21 02.00 Германы Бундеслига / Байерн М – Вольфсбург / /шууд/
2010.8.21 11.35 Германы Бундеслига / Байерн М – Вольфсбург / давталт
2010.8.22 00.15 Германы Бундеслига / Хамбург – Шальке 04 / /шууд/
2010.8.22 12.55 Германы Бундеслига / Хамбург – Шальке 04 / давталт
2010.8.22 23.15 Германы Бундеслига / Боруссия Д – Байер Л / /шууд/

ССТВ
2010.8.21 02.00 2010/2011 Bundesliga section 1 (Bayern Munich - Wolfsburg) (large live)
2010.8.22 00.05 2010/2011 Bundesliga section 1 (Hamburg - Schalke 04)
2010.8.22 23.25 2010/2011 Bundesliga 1st round (Dortmund - Bayer Leverkusen)

Re: Бундэслиг 2010/2011

PostPosted: Thu Aug 19, 2010 3:20 pm
by haka
Санал асуулга оруулахгүй :smile:
Bayer 04 Leverkusen :gold

Re: Бундэслиг 2010/2011

PostPosted: Thu Aug 19, 2010 3:50 pm
by focus_mn
Европийн багуудын УЕФА коефициэнт

Image

Тайлбар:
1-3 байр - АЛ-н 3 шууд эрх, 1 сонгон шалгаруулалтын эрх, Евро лигийн 2 эрх
4-6 байр - 2/1/2
7-9 байр - 1/1/3
10-12 байр - 1/1/2
13-15 байр - 0/2/2
16 түүнээс дээш - 0/1/2


Өнгөрсөн улирал Бундэслиг бусад лигүүдээсээ хамгийн их оноо цуглуулснаар 3-р байр буюу АЛ-н 4 эрхтэй болоход ердөө 131 оноо дутуу болоод байна. Сүүлийн 3 улирлын турш Германы лиг Италийн лигээс илүү оноо цуглуулж ирсэн харин энэ улирал 132 оноо илүү цуглуулахад ирэх жилээс 4 эрх кармалах боломжтой болох нь. Энэ жилийн Европийн тэмцээнүүдэд оролцож байгаа Германы багуудын чансаа өмнөх жилээсээ харьцангуй сайжирсан.
АЛ-д Байерн, Шалькэ, Вэрдэр гэсэн багууд байгаа бол Европийн лигт Лэвэркузэн, Дортмунд, Штуттгарт багууд байгаа. Ихэнх баг нь энэ жил хүчээ чамлахааргүй зузаатгасан бүгд хэсгээсээ шалгарах боломжтой. За тэгээд өнөөдрийн Вэрдэр Сампдориаг буулгаж чадвал Италиудыг гүйцэх шат нэгээр нэмэгдлээ гэсэн үг

Re: Бундэслиг 2010/2011

PostPosted: Fri Aug 20, 2010 7:04 pm
by Eternity
бундеслиг ч эхэллээ шүү.

Re: Бундэслиг 2010/2011

PostPosted: Sat Aug 21, 2010 10:02 am
by Барнаба
Уольфсбургчууд илүү боломж гаргаж байсан ч хожигдчих юмаа. Мюллер, Жеко 2 мэргэн буучид хүчтэй өрсөлдөхөөр харагдаж байна.

Re: Бундэслиг 2010/2011

PostPosted: Sun Aug 22, 2010 2:33 am
by Eternity
Хоффэнхайм гоё эхэллээ дээ.Энэ чигээрээ уржнан намрых шигээ байгаасай.

Re: Бундэслиг 2010/2011

PostPosted: Sun Aug 22, 2010 6:18 pm
by Барнаба
Eternity wrote:Хоффэнхайм гоё эхэллээ дээ.Энэ чигээрээ уржнан намрых шигээ байгаасай.


муусайн туучийнууд чинь харин ганц гоал оруулаад тэр чигтээ онголзчихлоо шүү :ногоон:

Re: Бундэслиг 2010/2011

PostPosted: Tue Aug 24, 2010 2:33 am
by meesh
Тоглолт хүлээнгээ Бохумыг үзлээ өнөө хойд Солонгос Тэ Сэ дажгүй байна гээч пасс нь сайн байна.

Re: Бундэслиг 2010/2011

PostPosted: Tue Aug 24, 2010 2:37 am
by Тэгшээ
haka wrote:Санал асуулга оруулахгүй :smile:
Bayer 04 Leverkusen :gold

:eek:

Re: Бундэслиг 2010/2011

PostPosted: Tue Aug 24, 2010 2:16 pm
by Шаазгай
Tegshzaya wrote:
haka wrote:Санал асуулга оруулахгүй :smile:
Bayer 04 Leverkusen :gold

:eek:

Чи спамдахаа больчооч!!!
Хаана л нэг бичил, микро бичлэгнүүд байна тэр нь Тэгшзаяа, Тэгшзаяа, Тэгшзаяа...
Тэгээд илүү дутуу юманд их оролцоно. Аль дээр би нэг цол гуйсан байсан чинь "Энэ юу болоод байна?" жихшиг
Чи Улаануудын фанат болохоор спамдлаа энэ тэр гээд хүн, амьтанд ад шоо болохгүйхэн шиг тэгээд яваад байдаг байх. Цаадуул нь ч амь нэгтэй. Нэгнийгээ айхтар өмөөрнө. Тэгээд намайг их ад үзнэ ээ. За тэр ч яахав. Өнгөрсөн асуудал...
Би өөрөө нээх төгс амьтан ч биш
Гэхдээ энэнд авах гээхийн ухаанаар хандана биз... :eek:

Re: Бундэслиг 2010/2011

PostPosted: Wed Aug 25, 2010 4:44 pm
by Amgaa
Image
Хойд солонгосын Jong Tae-Se чинь эхнийхээ тоглолтонд дубльдаад хаясан байна.
http://ecssport.com/deutschland/2-bunde ... bundesliga

Re: Бундэслиг 2010/2011

PostPosted: Wed Aug 25, 2010 4:48 pm
by Raldii
энэ хог Куйт шиг хаана л бол хаана гүйгээд байж мэднэ шү

Re: Бундэслиг 2010/2011

PostPosted: Wed Aug 25, 2010 4:50 pm
by meesh
Сайн байна лээ пасс масс яг л хаягласан юм шиг л байсан эхний үед ассист хаячих гээд л байсан дараагийн үеийг үзээгүй дубльдчихэж...

Re: Бундэслиг 2010/2011

PostPosted: Wed Aug 25, 2010 5:55 pm
by haka
Borussia M'gladbach чинь сайн залуустай баг байна лээ дээ. Довтолгоо гэж яадгыг үзүүлж өгч байсан. Даанч гүйцэтгэл муу. Овоо дээгүүр заларч магадгүй л юм.

Re: Бундэслиг 2010/2011

PostPosted: Thu Aug 26, 2010 6:14 pm
by Оргил
хака андуураад байна. гладбах чинь өөр баг. бохум чинь өөр баг.

Re: Бундэслиг 2010/2011

PostPosted: Sun Aug 29, 2010 10:50 pm
by Amgaa
Patrick Herrmann(19), Marco Reus(21) энэ хоёр Германы ирээдүй болсон залуус Леверкүсэнийг талбай дээр нь 3-6 р хожиж байна. Довтолгоо бол зүгээр аймаар явж байна шдээ

Re: Бундэслиг 2010/2011

PostPosted: Mon Aug 30, 2010 4:06 pm
by Kro
Өнгөрсөн тойрогийн зарим статууд болон сонирхолтой баримтууд:

-Нэгдүгээр тойрогт нийтдээ 28 гоол орсон бол 2-р тойрогт 39 гоол орсон байна. Нэг тоглолтонд дунджаар 4.3 гоол орсон гэсэн аймаар үзүүлэлт байна. Энэ магадгүй шинэ бөмбөгний ид шид юм боловуу. 4 нь тоглогч дабл хийсэн байна. Мөн нийтдээ 4 тоглогч тус бүр 3 гоолтой мэргэн буучийг тэргүүлж байна.

-355,316 үзэгч цэнгэлдэх хүрээлэнд ирж тоглолт үзсэн байна. Дунджаар нэг тоглолтыг 39,479 үзэгч.

-Майнз клубын гайхалтай комбайк. 3:0 ээр хожигдож байгаад 4 гоол нөхөж хийн хожил авсан тохиолдол 20 жилийн өмнө мөн тохиож байж. Тухайн үед Бохум Фортуна Дюзельдорф клубыг ингэж баярлуулан гомдоож байж. Үүнтэй холбоотой нэг сонирхолтой тоглолт 1976 онд Бохум Байерн клубуудын хооронд болж байж. Тоглолтын 53 дахь минут хүртэл Бохумчууд 4:0 ээр хожиж байж. Гэвч тоглолтын цаг дуусахад 5:6 ийн харьцаагаар Байерн клуб хожиж байж.

-Дээд лигт эргэн ирээд байгаа Кайзерслаутерн клуб 2 дараалан хожил аван лигийн хүснэгтийг тосгоны багийн хамт тэргүүлж байна. Тэдний гоолын зөрүү болоочгүй 5-1.

-Дасгалжуулагч Юп Хойкенс 8 дараалж талбай дээрээ хожил аваад байсныг нь өнгөрсөн тойрогт Мюнхэнгладбахчууд тасалдуулсан байна. Зүгээр ч таслаагүй нэг ч гоол алдаагүй байсан амжилтыг нь 6 болгож "ахиулсан" байна.

-Шалькегийн тааруухан эхлэл. Өмнө тэд 87-88 оны улиралд ингэж 2 дараалсан хожигдлоор улирлыг эхлүүлж байж. Тэр улирлаа яасан гээч. Шууд доод лигрүү хэхэ. Энэ удаа арай тийм юм болохын биш бээз.

-Өнгөрсөн тойрогт шүүгчид 3-н торгуулийн цохилт заасан байна. Үүний нэгийг гүйцэтгэсэн Фрингс 18 дараалж торгуулийн цохилтоос гоол хийгээд байна.

-Чононуудын мэргэн бууч Жеко өнгөрсөн тойрогт 2 гоол хийснээр багийнхаа бүх цаг үеийн мэргэн бууч болсон байна. Өмнөх рекордыг аргентин тоглогч Диего Климович 149 нь тоглолтонд 57 гоол хийсэн амжилтаар эзэмшдэг байж. Харин Босни эрд үүнийг эвдэхэд ердөө 96 тоглолт л хангалттай байж.

Re: Бундэслиг 2010/2011

PostPosted: Wed Sep 01, 2010 6:29 pm
by focus_mn
За энэ зуны цонхоор Бундэслигийн багууд арилжаа наймаанд нийтдээ 156.5 сая еврог зарцуулж 142 саяыг олсон байна, зөрөө нь -14.6 сая евро. Нийтэд нь аваад үзэхэд өнгөрсөн жилийн -116.35 саяын алдагдлын хажууд хавьгүй эрүүл үзүүлэлт юм.

Энэ үзүүлэлтийг бусад гурван топ лигтэй харьцуулбал:
Англи - худалдаж авсан 421.83 сая, зарсан 186.84 сая, зөрөө -234.99 сая
Испани - худалдаж авсан 260.87 сая, зарсан 250.77 сая, зөрөө -10.10 сая
Итали - худалдаж авсан 294.55 сая, зарсан 272.74 сая, зөрөө -21.81 сая

Бундэслигийн топ 10 наймаа (from/to) үнэ:
1. Карлос Эдуардо (Хоффэнхайм/Рубин) 20 сая евро
2. Мэсут Өзил (Вэрдэр/Реал) 18 сая
3. Диего (Ювэнтус/ Волфсбург) 15.5 сая
4. Хунтэлаар (Милан/Шалькэ) 14 сая
5. Хэдира (Штуттгарт/Реал) 14 сая
6. Боатэнг (Хамбург/Ман.Сити) 12.5 сая
7. Кжаер (Палэрмо/Волфсбург) 12 сая
8. Журадо (Ат.Мадрид/Шалькэ) 11 сая
9. Рафиниа (Шалькэ/Жэноа) 9 сая
10. Обафэми Мартинс (Волфсбург/Рубин) 9 сая

Хамгийн өндөр үнээр тоглогч авсан клубээр Волфсбург 38.9 сая зарснаар тэргүүлж байна. Харин Хоффэнхайм 25.3 саяаар тоглогч явуулсан нь эсрэг талын эерэг үзүүлэлт нь болж байна.
Тэдний хувьд энэ наймааны цонхоор 10.75 саяаар тоглогч авсан бөгөөд зөрөө 14.55 саяын ашиг олсон нь Бундэслигт тэргүүнд орохоор үзүүлэлт юм.
Тэдний дараа Штуттгарт (+9.5 сая), Байерн (+7.5 сая) орно.
Харин хамгийн алдагдалтай наймаа хийсэн клубээр Волфсбург (-18.05 сая), Шалькэ (-17.5 сая), Кайзэрслаутэрн (-4.5 сая) клубууд орно.
Шалькэ энэ зун 23 тоглогч шинээр авчирч бүрэлдэхүүнээ зузаалсан нь хамгийн олон тоглогч авчирсан клуб болгож байна.

Re: Бундэслиг 2010/2011

PostPosted: Thu Sep 09, 2010 7:01 pm
by focus_mn
Ирэх 7 хоногт Европийн шүүхээс гаргасан шийдвэрээс хамаарч Германын хөлбөмбөгийн клубууд орлогынхоо хэмжээг 7.8 тэрбум еврод хүргэх боломжтой болно.

Луксэмбургт байрлах шүүхээс 9 сарын 8нд Германы бооцоо тааврын үйл ажиллагаа нь Европийн хуулийг зөрчиж байгаа талаар шийдвэр гаргах юм.

Шийдвэр нааштайгаар гарсан тохиолдолд багууд бооцоо тааврын орлогоос хувь эзэмших эрхтэй болж багуудын орлого 300 сая еврогоор огцом нэмэгдэх боломжтой болж байгаа гэж Франкфуртэд байрлах Германы хөлбөмбөгийн холбооноос судлагаа гаргажээ. Интернетээр байрлах зохион байгуулалтгүй олон бооцоо тааврын үйлчилгээ үзүүлдэг газруудад 3.9 тэрбум евро эргэлддэг байна.

“Спортын бооцоо тааварт үүсээд байгаа одоогийн монопол байдал үндсээрээ буруу байгаа. Хяналттай, лицэнз бүхий спортын бооцоо тааврын зах зээл гарч ирэх ёстой” хэмээн Штуттгарт клубын захирал Райнэр Мутшлэр хэлсэн юм.

Германын клубуудын хувьд бооцоо таавар хаалттай байгаа нь энэ үйлчилгээг үзүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллахад ч саад болж байдаг. Европийн шилдэг 5 лигийн 20 клуб өөрсдийн өмсгөл дээрээ энэ бооцоо тааврын операторуудын логог тавьдаг. 9 удаагын Аваргуудын лигийн аварга Реал Мадрид гэхэд bwin Interactive Entertainment AG-тэй хамтран ажилладаг бөгөөд, тэдний логог өмсгөл дээрээ байрлуулсны хөлсөнд сүүлийн 3 жилд 45 сая еврог авсан байдаг.

Энэ хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлсэн бусад лигүүдийн хувьд ч орлого нэмэгдсэн байдаг. Францад онлайн бооцоо тааврыг хууль ёсны болгосноор 20 сая еврогийн орлого олж байсан тооцоо бий.

“Нэмэлт мөнгө орж ирэх нь арилжаа наймааны зах зээл дахь Герман клубуудын оролцоог нэмэгдүүлнэ. Ихэнх Герман клубууд цэвэр ашиг олж чаддагүй ч байнга багийн бүрэлдэхүүнийг сайжруулахийн тулд мөнгө хаядаг” гэж Мутшэр хэлсэн юм.

Германын хууль бооцоо таавар дахь монополь байдлыг дэмждэг бөгөөд, интэрнэт бооцоо болон бооцоо тааврыг суртчилахийг хориглодог. Харин Европийн шүүхээс гаргасан шийдвэр Германын хууль тогтоомжинд өөрчлөлт оруулахад том түлхэц болох юм.


Бүтнээр нь оруулна гэсэн залхуу хүрчихлээ, сонирхолтой байвал энд бүтнээрээ байгаа http://www.bloomberg.com/news/2010-09-0 ... lings.html

Re: Бундэслиг 2010/2011

PostPosted: Sat Sep 25, 2010 11:40 pm
by Чуугий
Майнз нээрээ аймар байнаа.

Re: Бундэслиг 2010/2011

PostPosted: Wed Sep 29, 2010 1:27 pm
by GUZ
энэ бундес лигийн хүснэгт доороосоо дээшээгээ эргэчихэсэн юм шиг харагдаад дээгүүр нь дандаа сураггүй багууд дортмундаас бусад нь тэгсэн шальке хамгийн сүүлд ч байх шиг нөгөө яруу алдарт Мюнхен, Леверкуузен,Бремен, Гамбург, Штутгард эд нар нь хаана ч байгаан ер нь сүүлийн 3 жил жил болгон нэг баг цоордог боллоо гоё лиг шүү. Эцэст нь майнц энэ эрчээрээ Хоффенхайм, Вольпс шиг шуугиан тариасай

Re: Бундэслиг 2010/2011

PostPosted: Wed Sep 29, 2010 1:54 pm
by Amgaa
Миний хувьд намрын аварга Дортмунд болно байх гэж бодож байна. Майнзын гол хэдэн хүн бэртэхэд л хэцүүдэхээр харагдаж байна лээ. одоо тэгээд эхнээсээ ч бэртээд эхэлсэн

Re: Бундэслиг 2010/2011

PostPosted: Wed Sep 29, 2010 2:05 pm
by Оргил
дортмунд ч яахав манайх эвтэйхэн байжийгаад намрын аварга авчих юмсан энтр :р

Re: Бундэслиг 2010/2011

PostPosted: Sat Oct 02, 2010 11:28 pm
by attilla
Майнзийг зогсоох баг байна уу

Re: Бундэслиг 2010/2011

PostPosted: Sun Oct 03, 2010 3:36 am
by Eternity
Майнц намрын аварга авах байхаа.Харамсалтай нь хавар Байерн титлийн төлөө өрсөлдөж байна байх даа.