Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Wed Jul 06, 2011 11:59 am

********************************************************************************Keep the Blue flag flying high********************************************************************************
Image
Багийн нэр: Челси /Chelsea/

Багийн хоч: Цэнхрүүд /The blues/, Язгууртанууд

Байгуулагдсан огноо : 1905.3.10

Багийн эзэн: Роман Абрамович /Roman Abramovich/

Багийн менежер: Андре Виллаш-Боас / André Villas-Boas/

Багийн ахлагч: Жон Терри /John Terry/

Багийн түүх:Английн алдарт Челси клуб нь 1905.3.10нд Баруун Лондоны Фүлхэм дүүрэгт Стэмфорд Бридж хэмээх цэнгэлдэх хүрээлэнд үүсэн байгуулагджээ. Тус цэнгэлдэх нь 1877.5.28нд хөнгөн атлетикийн зориулалттайгаар байгуулагдсан ч 1905 оноос Английн мэргэжлийн хөлбөмбөгийн Челси клубын цэнгэлдэх хүрээлэн болсон түүхтэй. Ихэнх клубүүд өөрсдийн дүүргийнхээ нэрийг авдаг жаягаар Фүлхэм нэрийг авах гэсэн боловч энэ нэр нь хэдийнэ өөр багийн харьяа болсон байсан тул ойролцоох дүүргийн ЧЕЛСИ хэмээх нэрээр нэрлэгдсэн аж. 1915 онд Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний Финалд тунан үлдсэн ч Шеффилд Юнайтед клубт хожигдсон нь Челсигийн хамгийн анхны томоохон амжилт нь байсан юм. Үүнээс хойш 40 жилийн дараа буюу 1955 онд хуучин Арсеналийн тоглогч асан Тэд Дракегаар удирдуулсан Челси клуб ПЛ-т анх удаагаа түрүүллээ. Челси клуб нь Английн дундаж ба дунджаас дээгүүр багуудын нэгт тооцогддог байсан ч тус багийг 2003 онд Оросын Тэрбумтан “Газрын Тосны Соронз”хочит Роман Абрамович өөрийн болгосон нь өнөөгийн Английн Топ баг,Европын аварга загаснуудын нэг, байрлал бүрээ дэлхийн шилдгүүдээр чимсэн Алдарт Челси клубын амжилт дүүрэн түүхийнх нь эхлэл байлаа. Абрамович Челси клубын эрс шинэчлэлд хөрөнгө мөнгийг ихээр зарцуулж,олон олон топ тоглогчидыг багтаа нэгтгэж чадсан. Тийм ч учраас Челси улам хүчирхэг болон олон олон цомын эзэд болж, Европ дахь нэр хүнд нь ч асар хурдтай өсч эхэлсэн юм. Челси 2003 оноос хойш ПЛ болон Английн холбооны цомын тэмцээнд тус бүр 3 удаа түрүүлж бас бус 5 цомыг авсанаар Английн Топ клубүүдийн тэргүүн эгнээнд бичигдэх болов.
Image
Бидний Англид үдсэн хамгийн амжилттай улирал 2009-2010 оны улирал байлаа.Энэ улиралд бид Итали мэргэжилтэн Анчилоттигийн удирдлага дор 2 ч цомыг хүртэн, өөрсдийн түүхэн дэхь анхны Даблийг хийсэн юм. Харин Челсигийн Европ дахь хамгийн том амжилт нь 2008 онд АЛ–гийн Финалд нутаг нэгт Манчестэр Юнайтэд клубтэй тунан үлдсэн явдал байлаа. Тэр үед үндсэн цаг Лампард ,Роналдо нарын гоолоор 1-1 харьцаатай өндөрлөсөн ба торгуулын цохилтыг Анелка болон Терри нар алдсанаар Челси “Дэлдэн чихт”гэж нэрлэгддэг АЛ-ийн цомыг атгаад алдсан юм.Челси клуб 2003 оноос хойш улирал алгасалгүй АЛ-ийн сүлд дуулалыг сонсож ирсэн бөгөөд өнгөрсөн 8 жилийн хугацаанд 5 удаа энэ нэр хүндтэй тэмцээний хагас шигшээд шалгарч чадсан байна. Тийм ч учраас Челси өнөө цагийн дэлхийн хамгийн хүчирхэг багуудын нэгт зүй ёсоор тооцогддог юм.

Абрамовичийн эрин үе

1-р хэсэг /2003-2007 он Онцгой нэгний үдсэн онцгой улирлууд/


2-р хэсэг /2007-2011 Анхны Дабль/



3-р хэсэг: Абрамовичийн эрин үеийн Челсигийн АЛ-т туулсан зам...



4-р хэсэг: Гайхалтай тоглолтууд болон гоолууд, сэтгэл хөдөлгөм агшинууд


5-р хэсэг: Домгууд болон хөгжилтөй агшинууд


Цэнгэлдэх хүрээлэн:Стэмфорд Бриж /Stamford Bridge/
Image
Байгуулагдсан огноо: 1876
Эзэн баг: Chelsea F.C.
Багтаамж: 42,449
Хэмжээ:103 x 67 метр (112.6 x 73.3 yards)

Багийн өмсгөл: Челси клубын хамгийн анхны эзэн болох Earl Cadogan Хөх өнгийн цамц байнга өмсдөг байснаас багийн жерсиг мөн адил өнгөөр хийлгэсэн түүхтэй. Үүнээс хойш баг байнга цэнхэр,хөх өнгөөр өөрсдийн жерсиг хийлгэдэг болсон ба үүнээс улбаалан Цэнхрүүд хэмээх хочтой болжээ. 2011-2012 оны шинэ улирлын жерси:

..............Home.............................Away...........................Goalkeeper
ImageImageImage



Багийн эмблем: Челси баг нь түүхэндээ 5 удаа эмблемээ өөрчилж байсан ба одоогын эмблемийг 2005 оноос хэрэглэж эхэлсэн.
......1905-1952............1952-1953..............1953-1986.............1986-2005................2005-
Image Image Image Image Image

Багийн амжилтууд:
ImageImage
1993 оноос буюу Английн лиг ПЛ нэртэй болсон үеээс хойших Челси клубын үзүүлсэн үр дүн ба оны шилдэг тамирчдын нэрс:
ImageImage


Өнгөрсөн улиралд Челси клуб:

Даблийн эзэд болчихоод байсан Челси клуб яахын аргагүй лигтээ төдийгүй Европын давцанд бусад багуудын шүдний өвчин болж байлаа. Да ялангуя улирал эхлэхэд бидний үзүүлж байсан үр дүн бусад багтай харьцуулахад хамаагүй илүү байсан юм. Тэр үед хөлбөмбөгийн ертөнцөд Челси энэ янзаараа аврагаа хамгаалж бүр удаан хүлээсэн АЛ-тээ ч түрүүлж магадгүй гэсэн битүүхэн таамаг яригдаж байлаа. Үнэхээр л ингэж бодогдуулам уран гоё,багийн тоглолтыг бид долоо хоног болгон харж байлаа. Бид лигийг итгэл төгс тэргүүлсээр байв.Гэсэн хэдий ч диваажингаасаа ПЛ-ийн халуун тогоонд эргэн шарагдаж эхлэв. 3 сар хиртэй бидэнд тохиосон хямралын үе Лампард ,Дрогба ,Терри ,Иссиен зэрэг багийг хөдөлгөгч үндсэн тамирчид гэмтсэнээр эхэлсэн юм. Энэ хугацаанд олон ч хожигдол ,тэнцээг амссанаар бид лигийг тэргүүлэгчээсээ 5,6-р байр хүртэл унав. Гагцхүү тэр л үеээс Челси аваргийн төлөөх өрсөлдөөнөөс хасагдаж , АЛ-ийн эрхээ авахын тулд тоглож эхлэв. Удалгүй нөхцөл байдал сайжирч тамирчдын порм ,өөртөө итгэх итгэл ч эргэн ирж эхлэв. Яг энэ л үед өвлийн наймааны цонх нээгдэж, Челси клуб бүрэлдэхүүнээ улам хүчирхэг болгох тал дээр анхаарлаа хандуулж эхлэв . Олон олон тамирчидтай нэр холбогдож байсаны дотор наймааны цонх хаагдах өдөр Челси клуб олныг алмайруулсан 2 ч наймааг хийгээд амжлаа. Эхнийх нь дэлхийн хэмжээний супер довтлогч, Ливерпүүлчүүдийн хайртай хүү Фернандо Торрес байсан бол харин нөгөөх нь ирэхгүй мэтээр яригдаж байсан Бенфикагийн залуухан хамгаалагч Давид Луйз нар байлаа. Тэд ирснээр Челси клуб бүрэн сэргэв. Баг дотор гарааны эрхийн төлөөх өрсөлдөөн ширүүн байсан болохоор ч тэрүү гараанд гарч байгаа тамирчид өөрсдийгөө бүрэн дайчилж байв. Бид цонх хаагдаснаас хойш 9 хожиж ,3 тэнцэж ,3 хожигдсон байна. Энэ 9н хожил дунд Манчестэрийн 2 баг,Тоттенхэм зэрэг топ клубүүд ч багтана.Энэ үзүүлэлтүүд биднийг эргэн аваргын төлөөх өрсөлдөөнд оруулсан ч улирлыг бид 2-р байрт үдсэн. Хямралын үетэй харьцуулахад сайн үр дүн ч Дабль хийсэн улиралтай харьцуулахад муу үр дүн байлаа. Лигтээ түрүүлж чадаагүйтэй ижил АЛ-ийн Ш8-д Манчестэр Юнайтэдэд хожигдон хасагдаж ,бусад тэмцээнүүддээ ч гэсэн амжилт үзүүлж чадалгүй 2010-2011 оны улирлыг ямар ч цомгүй үдсэн юм. Энэ амжилт муутай улирлын төгсгөлд биднийг 2 дахь жилдээ дасгалжуулж байсан Итали мэргэжилтэн Карло Анчилоттиг халах шийдвэрийг 5.22нд клубийн зүгээс гаргав.

2010-2011 оны улирлын зуны наймааны цонхоор хийсэн наймааны жагсаалт:
Image
2010-2011 оны улирлын өвлийн наймааны цонхоор хийсэн наймааны жагсаалт:
Image
2010-2011 оны улирлын наймаанд зарцуулсан үнэ:
Image
2010-2011 оны улирлын шилдэг мэргэн буучид:
Image
2010-2011 оны улирлын шилдэг 10 гоол:

2010-2011 оны улирлын үр дүн:
Image
Last season was dissapointing for us, But the greatest season is coming...

2011-2012 оны шинэ улирлын багийн бүрэлдэхүүн:

Багийн тоглогчид:
ImageImageImage
Нэр: Петр Чех /Petr Cech/
Дугаар: 1
Төрсөн он сар өдөр: 1982.5.20 /29/
Яс үндэс: Чех
Байрлал: Хаалгагч
Өндөр, Жин : 1.96 м/92 кг

Аливаа багийн амжилтанд хүрэх гол нууц хөзөр яахын аргагүй хаалгандаа найдвартай зогсох хаалгагчид байдаг. Хичнээн сайн бүрэлдэхүүнтэй байлаа гээд хаалгагчаа зөв сонгоогүй баг өндөр амжилтийн оргилоос буцдаг жамтай. Хаалгагч гэж бодохоор олон хүний тоглойд Танкчин шиг малгайтай, үргэлж зөв газраа байж гайхалтай хаалтуудыг хийж, багаа олон аюулаас аварч байсан Чехийн дүр буух бизээ.3 ихэрийн нэг маань 2006 онд толгойндоо хүнд гэмтэл аван талбайгаас хэсэг хугацаанд хол хөндий байсан ч хөлбөмбөгийн ертөнцдөө эргэн ирж,гайхалтай карьераа үргэлжлүүлсэн юм. Тэр Челсигийн амжилт болгонтой салшгүй холбоотой. Түүнийг Челси клуб анх 2004 онд Rannes клубт 7 сая фунт төлснөөр багтаа нэгтгэж байжээ. Тэрээр ирсэн улиралдаа гайхалтай тоглолтыг үзүүлэн хаалгандаа ердөө 15 гоол алдсан амжилтаар ПЛ-ын алтан бээлий шагналыг хүртэж байсан ба үүгээрээ тэр ПЛ-ийн хамгийн бага гоол алдсан хаалгагч болон түүхийн хуудаснаа мөнхөрчээ. Ингэж Чех өөрийгөө дэлхий нийтэд батлан ,таниулж эхэлсэн түүхтэй. Тэрээр 2010 онд Алтан Бээлий шагналыг 2 дахь удаагаа хүртсэн. Чех Челсигийн хамгийн нүдээ олсон наймаануудын нэг юм.Тэрээр одоогын байдлаар Челсигийн төлөөх 310 тоглолтонд оролцчихоод байна.

2010-2011 улиралд :Өнгөрсөн улиралд багийг үндсэндээ уналтанд ороод байхад ПЛ-ийн бүх тоглолтонд орж ,орсон тоглолт бүрдээ шилдэг формоо хадгалж багаа уналтаас гарахад томоохон нөлөө үзүүлж чадсан түүнийг фанатууд Челсигийн оны шилдэг тамирчнаар тодруулсан. Тэрээр өнгөрсөн улиралд багийнхаа төлөө нийт 50 тоглолтонд оржээ.

ImageImageImage
Нэр: Бранислов Иванович /Branislov Ivanovic/
Дугаар: 2
Төрсөн он сар өдөр: 1984.2.22 /27/
Яс үндэс: Серби
Байрлал: Төвийн хамгаалагч, Баруун жигүүрийн хамгаалагч
Өндөр, Жин: 1.88 м/ 86 кг

Ивановичийг 2008 онд Челси 9.7 сая фунтээр Lokomotiv Moscow клубээс авч байжээ. Ирсэн улиралдаа тэрээр нийт 20 тоглолтонд орж АЛ-т 2 ч гоолыг хийгээд амжсан байна.Иванович Төвийн хамгаалалтанд Терри, Алекс зэрэг хашир туршлагатай тоглогчдын дэргэд тун найдвартай тоглолтыг үзүүлдэг ба жигүүрийн тоглолтыг ч сайн дэмждэг тамирчин. Тэрээр Челсигийн хамгаалалтын гол хөдөлгүүрийн нэг байсан Карвальогийн орон зайг гайхалтай нөхөж байгаа. Мөн тэрээр агаарын тоглолтондоо их сайн. Мэдрэмжтэй байж чадварлаг мөргөлтүүдийг хийн шийдвэрлэх үеүүдэд гоолдож байсан удаатай. Үүгээрээ ч Территэй төстэй гэж яригддаг. Тэрээр Стефан нэртэй хүүтэй. Хүү нь биднийг шинэ улирлын өмсгөлийн нээлтийн тоглотын үеэр хэрхэн баясгасныг та бүхэн санаж байгаа биз. Иванович маань одоогын байдлаар Челсигийн төлөө нийт 113 тоглолтонд оролцож 9 гоолыг хийчээд байна.

2010-11 улиралд: Тэрээр өнгөрсөн улиралд нийт 47 тоглолтонд оролцон тоглосон. Үүнээс ПЛ-ийн 34 тоглолтонд 4 гоол хийж, АЛ-ийн 10 тоглолтонд орохдоо 2 гоолыг хийжээ. Мөн тэрээр энэ улиралд Челситэй гэрээгээ сунгасан ба түүний гэрээ 2016 онд дуусах юм байна.

ImageImageImage
Нэр: Эшли Коул /Ashley Cole/
Дугаар: 3
Төрсөн он сар өдөр: 1980.12.20 /31/
Яс үндэс: Англи
Байрлал: Зүүн жигүүрийн хамгаалагч
Өндөр, Жин: 1.76 м/ 66 кг

Бид түүнийг 2006 онд 5 сая фунт дээр William Gallas -ийг нэмж өгсөнөөр Арсеналаас авч байсан. Тэр бол маргаангүй дэлхийн шилдэг зүүн жигүүрийн хамгаалагчдын нэг. Тэр хамгаалалтыг сайн хийдгээс гадна довтолгоог үнэхээр сайн дэмждэг. Талбай дээр тун ч идэвхитэй байж хамгаалалтаас довтолгоонд, довтолгооноос хамгаалалтанд хурдтай шилждэг болохоор багийн сөрөг довтолгооны үндсийг тавьдаг. Коле Английн шигшээдээ ч гунхашгүй байр суурьтай нэгэн. Тэрээр одоогын байдлаар Челсигийн төлөө 213 тоглолтонд талбайд гарч 6 удаа гоолдсон амжилттай байна.Сонирхуулаад хэлэхэд Эшли маань алдарт дуучин Mariah Carey-ийн хамаатан юм байна.

2010-11 улиралд: Тэрээр өнгөрсөн улиралд нийт 48-н тоглолтонд багаа төлөөлж орсон. ПЛ-ийн бүхий л тоглолтонд орсон түүнийг оны шилдэг тамирчнаар багийн нөхөд нь сонгосон.Шагналаа авсныхаа дараа Коле Челсид 3 жилийг лав найдвартай үднэ гэж хэлсэн байсан.

ImageImageImage
Нэр: Давид Луйз /David Luiz/
Дугаар: 4
Төрсөн он сар өдөр: 1987.5.22 /24/
Яс үндэс: Бразил
Байрлал: Баруун жигүүрийн болон төвийн хамгаалагч
Өндөр, Жин: 1.88 м/ 73 кг

Энэ жил Челсигийн хийсэн наймаануудаас хамгийн нүдээ олсон, үр дүнгээ өгсөн наймаа нь тэр байсан гээд хэлэхэд хэлсдэхгүй. Түүнийг бид өнгөрсөн өвлийн наймааны цонх хаагдахтай зэрэгцэн Бенфика клубээс 25 сая еврогоор авсан.Түүний анхны гоол лигийг тэргүүлэгч Манчестэр Юнайтэдийн хаалгийг мялаасан юм. Үүгээр ч зогсохгүй тус тоглолтонд Луйз Манчетэрийн амин зүрх болсон Рүүнийг хөдөлгөлгүй тогтоож сайн хамгаалагч гэдгээ ч нотолсон.Хувь хүнийхээ хувьд ч тэрээр их нийтэч, боловсон, мөн нэлээн шогч гар гэнэ. Мөн тэрээр талбай дээр их шийдэмгий, хурц, зоригтой хожихын төлөө тоглолтыг үзүүлдэг. Бас нэлээдгүй сэтгэлийн хөдөлгөөнтэй залуу. Үүнийг нь ч Ахлагч үнэлж өөрийнхөө залгамж болно гээд зөгнөөд амжсан. Ямар ч л байсан түүний Челси дэхь анхны улирал гайхалтай байлаа. Ирэх улирлуудад үүнээс ч илүү сайжрах болно гэдгээ Луйз маань амласан. Ямартай ч түүнд ихийг зааж сургах Терри,Алекс,Иванович нар байгаа хойно Луйз амлалтаа биелүүлэх нь лавтай. Түүнийг чинь Манчестэр хотын эрлэг гэлцдэг шүү дээ.

2010-11 улиралд:
Тэрээр нийт 12 тоглолтонд гарч 2 гоолыг хийсэн. 2 гоол нь 2 уул Манчестэр хотын 2 багт орсон. Тэр энэ улирлын тухайд зөвхөн ПЛ-т тоглосон ба ирэх улирлаас АЛ болон бусад тэмцээнд оролцох болно. Мөн тэрээр өнгөрсөн ПЛ-ийн сарын шилдэг тамирчин хүртэл болоод амжсан.
ImageImageImage
Нэр: Майкл Эссьен / Micheal Essien/
Дугаар: 5
Төрсөн он сар өдөр: 1982.12.3 /28/
Яс үндэс: Гана
Байрлал: Цэвэрлэгч /Хагас хамгаалагч/
Өндөр, Жин: 1.78 м / 85 кг

Талбай дээр жентэлмэн шиг байж хэрүүл уруул хийж гүйдэггүй, даруу боловсон зантайгаараа алдартай Эссьенийг бид Лион клубээс 2005 онд 24.4 сая фунтээр авч байжээ. Тэрээр талбай дээр гайхалтай сайн тамирчин байдаг шигээ талбайн гадна ч их сайхан сэтгэлтэй хүн гэнэ.Жишээ нь: Энэ зун тэрээр өөрийн төрсөн нутаг болох Гана ,ер нь бүхий л Африк тивд амар амгаланг авчирахын тулд буяны ажлийг зохион байгуулсан.Тэрээр өөрийн багийн Эшли ,Дрогба бас бусад тамирчдийг ч энэ ажилдаа нэгтгэсэн. Гана залуу маань урьд нь ч олон хүмүүнлэгийн ажилд нэгдэн,нэлээдгүй ажлыг хийж байсан. Хэрвээ та түүнийг талбай дээр харах юм бол ухаалаг тоглолтыг нь бишэрч ,хүчтэй цохилтыг нь гайхах болно. Харин талбайн гадна түүний энэрэнгүй ,зөөлөн ,даруу занг нь шагшин магтах болно. Түүний урын санд олон ч гайхалтай гоол бий. Тэр Челсигийн оны шилдэг гоолын шагналыг 2 ч удаа хүртсэн. Бид түүний холоос асар хүчтэй атлаа эргүүлэгтэй хаалгыг зүглэх олон олон гоолын гэрч болсон шүү дээ. Тэр одоогоор бидний төлөөх 224 тоглолтонд орчихоод байгаа ба 25 гоолыг хийжээ.

2010-11 улиралд: Тэрээр ДАШТ-ийг хүндхэн гэмтлээс болж өнжөөд байсан ч улирлыг сайн эхлүүлсэн билээ. Гэсэн хэдий ч тэрээр улирлын дундуур дахин 2 сарын гэмтэл авч талбайг орхисон. Түүнээс гадна багийн хэд хэдэн чухал тамирчид бэртэл аван багаа орхисноос болж Челси хямралд орсон билээ. Түүнийг эргэн ирэхэд Челси 9 тоглолтоос ердөө 1л ялалт байгуулсан гэсэн муухан амжилттай угтсан юм.Энэ улиралыг Иссиен нийт 40 тоглолтонд оролцож 4 гоолыг хийсэн амжилттайгаар үдсэн.

ImageImageImage
Нэр: Рамирэс /Ramires Santos do Nascimento/
Дугаар: 7
Төрсөн он сар өдөр: 1987.3.24 /24/
Яс үндэс: Бразил
Байрлал: Баруун жигүүрийн хагас хамгаалагч
Өндөр, Жин: 1.80 м/73 кг

Бидний өнгөрсөн зун хийсэн цөөхөн хэдэн наймааны нэг бол Рамирэс. Бразил хүүгийн хурд, хууралт, тэвчээр зэргийг үнэлэхгүй байхийн аргагүй.Талбай дээр хамгийн идэвхитэй байж үргэлж л гүйж явдаг хөдөлмөрч тамирчин гээд тодорхойлчиход буруудахгүй. Түүнд орчиндоо дасах, хэл сурах гээд зарим нэг асуудлууд гарч байсан ч улирлын дундаас энэ байдал өөрчлөгдөж тоглолт нь ч орж эхэлсэн.Ирсэн улиралдаа тэрээр ид шидээ бүрэн дүүрэн үзүүлж амжаагүй ч Челси клуб түүнийг авсан нь зөв сонголт байсан юм шүү гэдгийг нотолсон. Та бүхэн санаж байгаа бол бид түүнийг 22 сая еврогоор Бенфика клубээс авсан ба 4 жилийн гэрээ үзгэлсэн.

2010-11 улиралд: Тэр энэ улиралд нийт 38 тоглолтонд оролцсон. Үүний 29 нь лигийн тоглолт байсан бөгөөд тэр 2 ч гоолыг хийгээд амжсан. Та бүхэн түүний Ман.Ситигийн хаалганд хийсэн гоёмсог гоолыг нь мартаагүй биз. Түүний тэр гайхалтай гоол нь энэ оны Челсигийн шилдэг гоолоор шалгарсан.

ImageImageImage
Нэр: Фрэнк Лампард /Frank Lampard/
Дугаар: 8
Төрсөн он сар өдөр: 1978.6.20 /33/
Яс үндэс: Англи
Байрлал: Довтлох чиглэлийн хагас , Төвийн х.х /Найруулагч/
Өндөр, Жин: 1.84 м / 88 кг

Челси болон Английн шигшээгийн нэрийн хуудас болсон түүний уран чадварлаг, ухаалаг тоглолт нь дэлхийд данстай. Түүнээр бахархдаггүй, түүнийг хайралдаггүй, түүнийг бишэрдэггүй Челсигийн фанат гэж үгүй ээ. Лампард энэ клубийн төлөө 10 жил зүтгэхдээ бараг л жил бүр +20 гоол,+10 ассистийг өгсөөр иржээ. Тэрээр Английн ПЛ-ийн бүх цаг үеийн шилдэг мэргэн буучид 139 гоолтойгоор 8-д , 85 ассист өгсөнөөрөө 2-т бичигддэг бөгөөд ПЛ-ийн хамгийн олон гоолтой хагас хамгаалагч гэсэн үзүүлэлттэйгээр түүхэнд нэрээ мөнхөлсөн нэгэн. Лампард яг одоо ПЛ-т тоглож байгаа бүхий л тамирчдаас хамгийн олон гоолтой нь. Мөн тэрээр Челсигийн төлөө 509 тоглолтонд оролцож ,170 гоолыг хийж,108 ассистыг өгчээ. Үүгээр ч зогсохгүй тэрээр Английн шигшээ багийн төлөө 86 тоглолтонд оролцон тоглож 22 гоолыг хийсэн байна. Тэр Челсигийн амжилт болгоны эх үүсвэр, амин зүрх нь байж чаддаг. Лампард дэлхийн шилдгүүдийн тэргүүн эгнээнд бичигдэхүйц тамирчдын нэг яахын аргагүй мөн юм.
Челси клубийн төлөө 500-н тоглолтыг хийлээ. Танд ямар санагдаж байна? гэсэн сэтгүүлчийн асуултанд тэрээр:
-Надад өөрөөрөө маш их бахархах сэтгэл төрж байна. Учир нь ямар ч гавъяа шагналаас илүүтэйгээр би энэ гайхалтай, маш хүчирхэг бүрэлдэхүүтэй багт 10 жил зүтгэхдээ сэлгээний биш гарааны тамирчинаар тоглолоо. Энэ магадгүй миний хамгийн том амжилт байх. хэмээн хариулсан байдаг.
Тэр Челсигийн хэзээ ч мартагдашгүй амьд домогуудын нэг.Хэдий түүний нас явж байгаа боловч хүсэн хүлээсэн АЛ-ийн цомоо яг л энэ цэнхэр өмсгөлтөйгөө өргөнөө гэдэгт нь би хувьдаа эргэлзэхгүй байна.

2010-11 улиралд: Тэр өнгөрсөн улиралд харамсалтайгаар өөрийн +20 гэсэн үзүүлэлтийг үргэлжлүүлж чадаагүй. Учир нь бараг л гэмтэл бэртэлд өртөлгүй жил бүр тогтмол сайн тоглолтыг үзүүлдэг байсан Лампард цавьны гэмтлээсээ болж 4 сарыг талбайн гадна өнжсөн. Энэ нь түүнд ч багт ч маш том цохилт болсон. Түүнийг болон бусад тамирчдыг үгүйд баг нэлээн хямралд орсон. Түүний орон зай Челсид ямар чухал вэ? гэдгийг ч энэ явдал баталсан. Одоо түүний гэмтэл бүрэн илааршсан ба ирэх улирлаас эргэн өөрийн сүпер формдоо орох бизээ. Тэрээр энэ улиралд нийт 32 тоглолтонд орж ,13 гоол хийж, 6 ассист өгчээ.

ImageImageImage
Нэр: Фернандо Торрес /Fernando Torres/
Дугаар: 9
Төрсөн он сар өдөр: 1984.3.20 /27/
Яс үндэс: Испани
Байрлал: Довтлогч
Өндөр,Жин: 1.83 м/ 80 кг

Алтан жаал хочит түүний талаар сонсоогүй хөлбөмбөг сонирхогч гэж үгүй биз ээ. 7 настайгаасаа л хөлбөмбөгийн ертөнцөд хөл тавьсан түүнийг хамгийн анх олонд нээн харуулсан баг бол Атлетико Мадрид. Торрес хүү ч багаасаа энэ багийн фанат байлаа. Үүний гол шалтгаан нь насаараа энэ багийн фанат байсан түүний өвөө нь билээ. Тэрээр энэ багийн төлөө 7 жил зүтгэхдээ 249 тоглолтонд оролцож 91 гоолыг хийжээ. Түүний уран гоё, чадварлаг тоглолт олон ч том багийн анхаарлыг татаж байсны дотор Ливерпүүл түүнийг 2007 онд багтаа нэгтгэж чадсан. Ирсэн улиралдаа л 33 гоолыг хийж олонд өөрийхөө авъяасыг нотлон харуулсан Нандо түргэн хугацаанд Ливерпүүлчүүдийн хайртай хүү болсон юм. Гэсэн ч ирсэн цагаасаа хойш нэг ч цомыг дээш өргөж үзээгүй нь Торресийн буйраа сэлгэх шалтгаан болов. Энэ өвлийн наймааны цонхоор олны анхаарлыг хамгийн их татсан наймаа нь яахын аргагүй Торрес Ливерпүүлийг орхиж ,Челсид ирсэн явдал байлаа. Тэр ПЛ-ийн хамгийн өндөр үнэтэй тамирчин болж Челсид 50 сая еврогоор ирэв. Гэсэн хэдий ч дэлхийн шилдэг тамирчдын тоонд зүй ёсоор ордог Испани залуу маань төдийлөн багтаа дасж өгөлгүй байсаар 14 тоглолтонд,1 гоол хийсэн гэсэн тааруухан үзүүлэлтэйгээр өнгөрсөн улирлыг үдсэн. Гэхдээ энэ асуудал бишээ. Түүний ур чадвар, чансаа, туршлага нь хэвээрээ байгаа. Түүнд зөвхөн багтаа дасан зохицоход хугацаа л хэрэгтэй. Ирэх улирлаас тэр хуучны сүпер Эл Нино болох нь дамжиггүй ээ. Түүнд Челсигийн бүхий л фанатууд итгэж мөн хүлээж байгаа. Энэ итгэлийг нь тэр хөсөрдүүлэхгүй биз. Учир нь тэр чинь АЛТАН ЖААЛ шүү дээ.

ImageImageImage
Нэр: Ёсси Бенаюун /Yossi Benayoun/
Дугаар:10
Төрсөн он сар өдөр: 1980.5.5 /31/
Яс үндэс: Израйл
Байрлал: Довтлох чиглэлийн хагас хамгаалагч
Өндөр, Жин:1.73 м/ 70 кг

Тэрээр мөн л Ливерпүүлчүүдийн хайртай тамирчин байсан бөгөөд 3 жилийн хугацаанд тус клубд тоглохдоо 92 тоглолтонд орж 29 гоолыг хийжээ. Түнийг бид өнгөрсөн зун 5.5 сая еврогоор багтаа нэгтгэсэн. Тэрээр ирээд клубийн албан ёсны сайтад "Челси шиг клубт хүчин зүтгэхээр болсондоо би маш их баяртай байна. Энэ бол үнэхээр том клуб. Миний бодлоор тамирчин бүр л энэ багийн төлөө тоглохыг мөрөөддөг байх. Бид хамтдаа олон олон амжилтанд хүрч чадах байхаа гэж би найдаж байна"хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байдаг.

2010-11 улиралд: Гэмтэл бэртлээсээ болоод төдийлөн олон тоглолтонд орж чадаагүй ч 9 тоглолтонд орохдоо өөрийн анхны гоолоо хийгээд амжсан.

ImageImageImage
Нэр: Дидье Дрогба /Didier Drogba/
Дугаар: 11
Төрсөн он сар өдөр: 1978.3.11 /33/
Яс үндэс: Кот д'Ивуар
Байрлал: Довтлогч
Өндөр, Жин: 1.89 м/ 91 кг

Ямар ч хамгаалагчын айдсийг төрүүлж чаддаг Африкийн хар азрага хочит Дидьер Дрогба.Хурд , хүч, авъяасыг хослуулан олон олон гоолыг хийж байсан түүнийг бид 2004 онд 24 сая фунтээр Марсель клубээс авсан түүхтэй. Талбай дээр гайхалтай байдаг шигээ хувь хүнийхээ хувьд ч гэсэн тэр үнэхээр сайхан сэтгэлтэй нэгэн. Өөрийн нэрээр нэрлэсэн буяны байгуулагтай ба үргэлж л үйл ажилгааг нь дэмжиж бие, сэтгэлээрээ оролцож байдаг.Тэрээр өөрийн амжилтаас үргэлж багийн амжилтийг илүүд үзсээр ирсэн. Хэдий дэлхийн хэмжээний ,ямар ч менежерийн шүлсийг гоожуулсан довтлогч боловч хэзээ ч цалингаа нэмүүлэе, би гараанд гарах ёстой хэмээн их зан гаргаж байгаагүй, цаанаа л нэг буурь суурьтай, сэтгэлтэй нэгэн.Тэр үргэлж л хэрэгтэй, эгзэгтэй үед багтаа тусалж, гайхалтай гоолуудыг хийж чаддаг. Дрогба бууж өгөх гэдгийг мэдэдгүй. Эцсийн минутанд хүртэл Дрогбад итгэх итгэл алдраагүй байдаг.Түүний авъяас чадвар их хойхон илэрсэн гэж хэлж болно.Тэрээр анх Марсельд ирсэн жилээ 35 тоглолтонд 19 гоол оруулсан амжилтаараа олны анхаарлыг татаж эхэлсэн. Улмаар Челсигийн эгнээнд нэгдсэн эхний улиралдаа 16 гоолыг хийн гарааны тамирчин болох замаа зассан түүхтэй. Түүний карьерийн хамгийн гайхалтай улирал нь 2009-10 оны улирал байсан. Тэрээр ёстой л гоолын машиг шиг байж оролцсон 44 тоглолтондоо 37 гоолыг хийсэн. Ингэснээр тэр Челси төдийгүй ПЛ-ийн шилдэг мэргэн бууч болсон. Мөн тэрээр Тайм сэтгүүлээс тодруулдаг Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний тоонд багтсан юм. Магадгүй түүний насыг хараад хүмүүс формоо алдах байх гэж хэлж болох л юм гэхдээ та бүхэн дөнгөж гэмтлээс эргэн ирчихээд үзүүлсэн түүний өнгөрсөн улирлын сүүл үеийн тоглолтыг харах юм бол дахиад нэлээн хэдэн жил өрсөлдөгчиддөө гай болох юм байна даа гэж бодох байх. Түүний гайхалтай карьер үргэлжилсээр байна.

2010-11 улиралд: Тэр улирлыг үнэхээр сайн эхлүүлсэн. Гоолуудыг хийж ассистуудыг ч өгч байсан. Гэсэн ч удаан хугацаанд түүнийг зовоосон Малиар өвчин нь хүндэрч улмаар хэсэг хугацаанд талбайг орхисон. Гэмтлэээсээ эргэн ирсэн ч хуучны формоо тэрээр хараахан үзүүлж чадахгүй байсан. Гэсэн ч улирлын төгсгөл үеэр түүний гайхалтай тоглолтууд эргэн сэргэж,багаа 2-р байр хүртэл дэвшихэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэрээр өнгөрсөн улиралд 37 тоглолтонд орж 13 гоол хийсэн. [/img]

ImageImageImage
Нэр: Жон Оби Микел /John Obi Mikel /
Дугаар: 12
Төрсөн он сар өдөр: 1987.4.22 /24/
Яс үндэс: Нигер
Байрлал: Хагас хамгаалагч
Өндар, Жин:1.88 м/ 86 кг

Тэрээр 2006 онд Челси клубтэй нэгдсэн ба ирсэн улиралдаа 2 гоолыг хийснээс хойш гоолгүй байгаан байна. Гэсэн ч тэр гоол хийхдээ биш багийн хамгаалалт, сөрөг довтолгоонд илүү анхаарч хувийн амжилтаасаа багийн амжилтыг илүүд үзсээр ирсэн. Тэрээр ирсэн цагаасаа хойш нийт 158 тоглолтонд орж 2 гоолыг хийсэн байна.

2010-11 улиралд: Тэрээр өнгөрсөн улиралд нийт 34 тоглолтонд оролцсон.

ImageImageImage
Нэр: Флорент Малуда /Florent Malouda/
Дугаар: 15
Төрсөн он сар өдөр: 1980.6.13 /31/
Яс үндэс: Франц
Байрлал: Зүүн жигүүрийн хагас хамгаалагч
Өндөр, Жин: 1.81 м /73 кг

Манай зүүн жигүүрийг Малуда, Эшли 2ийн хослон тоглолтоор төсөөлөн харж болно. 2007 онд бид түүнийг авахаар Реал Мадридтай ширүүхэн өрсөлдөөнд орсоны эцэст ялан Лион клубээс 13.5 сая фунтээр авч байжээ.Тэрээр ирсэн цагаасаа Арьен Роббены байранд тун ч чадварлаг тоглож, төд удалгүй гоолуудыг ч хийж эхэлсэн байна. Түүний хамгийн амжилттай улирал нь 2009-10 улирал ба тэр 15 гоол хийж, 15 ассист өгчээ. Тэрээр одоогын байдлаар Челсигийн төлөөх 184 тоглолтонд оролцож, 42 гоолыг хийгээд байна. Тэрээр өөрийн эхнэр, 3 охин, 1 хүүгийн хамт өнөр өтгөн амьдардаг юм байна. Түүний гэрээ хэдий 2013 онд дуусах ч Малуда гэрээгээ илүү хугацаагаар сунгах тал дээр клубтэй зөвшилцөж байгаа.

2010-11 улиралд: Тэрээр лигийн бүх тоглолтонд орсон ба өнгөрсөн улиралд нийт 50 тоглолтонд орж 14 гоолыг хийжээ.

ImageImageImage
Нэр: Жозе Босингва /Jose Bosingwa/
Дугаар: 17
Төрсөн он сар өдөр: 1982.8.24 /29/
Яс үндэс: Португал
Байрлал: Баруун жигүүрийн хамгаалагч
Өндөр ,Жин: 1.83м /75 кг

Түүнийг бид 2008 оны 5 сард 20.6 сая еврогоор багтаа нэгтгэж байжээ. Тэрээр 5 жил Портуд тоглохдоо 107 тоглолтонд оролцож 3 гоолыг хийсэн байна. Харин тэрээр Челсигийн төлөөх нийт 62 тоглолтонд оролцож 2 гоолыг хийжээ. Босингва баруун жигүүрийн хамгаалалтанд найдвартай тоглодгоос гадна довтолгоог маш сайн дэмждэг тамирчин.

2010-11 улиралд: Тэрээр энэ улиралд нийт 19 тоглолтонд оролцжээ. Одоогоор түүний байранд Иванович, Луйз гэсэн чадварлаг тамирчид байгаа учир тэрээр хараахан байнга гараанд гарч чадахгүй байна.

ImageImageImage
Нэр: Паула Феррейра /Paula Ferreira/
Дугаар: 19
Төрсөн он сар өдөр: 1979.1.18 /32/
Яс үндэс: Португал
Байрлал: Баруун жигүүрийн хамгаалагч
Өндөр , Жин: 1.83 м/ 76 кг

Жозе Моуриньо 2004 онд Португ дасгалжуулан АЛ-т түрүүлчихээд Челсид ирэхдээ хуучин багаасаа хэрэгтэй гэж үзсэн 2 хамгаалагчаа авчирсан нь Феррейра болон Карвальо нар байлаа. Моу түүнийг Портуд 20 сая евро төлснөөр авсан юм. Тэрээр энэ оны 5 сард өөрийн Челсигийн төлөөх 200 дахь тоглолтондоо орсон. Харамсалтай нь тэрээр хараахан өөрийн гоолыг хийж амжаагүй байна. Түүний гэрээ нь 2013 онд дуусгавар болно.

2010-11 улиралд: Тэрээр өнгөрсөн улиралд нийт 28 тоглолтонд оролцсон.

ImageImageImage
Нэр: Саломон Калу /Salomon Kalou/
Дугаар: 21
Төрсөн он сар өдөр: 1985.8.5 /26/
Яс үндэс: Кот д'Ивуар
Байрлал: Довтлогч
Өндөр, Жин: 1.86 м/ 78 кг

2006 оны 5 сард Моу түүнийг Feyenoord багаас 9 сая еврогоор авч байжээ. Дрогбагийн шавь гээд хэлчихэд буруудахгүй тэрээр энэ багийн тамирчин болсоныхоо дараа тэрээр "Энэ багт нэгдсэн нь яг л зүүд мэт байсан.Харин би сэрчихээд энэ зүгээр л зүүд байж гэж бодохыг хүсэхгүй байна" хэмээн хэлж байжээ. Тэрээр 5 жилийг энд үдэхдээ 227 тоглолтонд орж, 55 гоолыг хийж, 39 ассист өгсөн байна. Калу маань дээрээ 2 ах, 8 эгчтэй айлийн бага хүүхэд болон мэндэлжээ. Мөн Калу Дрогба, Ессиен ах нарынхаа үйл хэргийг дагаж өөрийн буяны байгуулгыг 2010 онд нээсэн байна. Мөн тэрээр шигшээгийнхээ хамгийн үнэ цэнэтэй тоглогчдын нэг бөгөөд багтаа 37 тоглолтонд орж,13 гоолыг хийж байжээ.

2010-11 улиралд: Тэрээр 19 тоглолтонд гараанаас орохдоо 13 гоолыг хийж,6 ассистыг өгчээ.

ImageImageImage
Нэр: Росс Тюрнбулл /Rodd Turnbull/
Дугаар:22
Төрсөн он сар өдөр: 1985.1.4 /26/
Яс үндэс: Англи
Байрлал: Хаалгагч
Өндөр, Жин: 1.93 м/ 85 кг

17 настайгаасаа л Middlesbrough багт тоглосон түүнийг бид 2009 онд багтаа үнэгүй нэггэж байжээ. Тэрээр одоогын байдлаар Челсигийн төлөөх 7 тоглолтонд орчихоод байна.

ImageImageImage

Нэр: Даниел Старриж /Daniel Sturridge/
Дугаар: 23
Төрсөн он сар өдөр: 1989.9.1 /22/
Яс үндэс: Англи
Байрлал: Довтлогч
Өндөр, Жин: 1.88 м / 76 кг

15 настайгаасаа л жил бүр Английн залуучуудын шигшээд дуудагдаж байснаас нь л та түүнийг хэр чансаатай тамирчин вэ гэдгийг нь мэдрэх болно. Түүний Манчестэр Сититэй хийсэн гэрээ дуусангуут, бид түүнийг багтаа 4 жилийн гэрээтэйгээр нэгтгэж байжээ. Челси түүнийг энэ өвөл Болтон клубд зээлээр тоглуулахаар өгсөн нь маш нүдээ олсон зөв шийдвэр байсан юм. Старриж Болтонд ирсэнээсээ хойш 2 өдрийн дараа талбайд сэлгээгээр орж ирэнгүүтээ л өөрийн анхны гоолыг хийсэн нь шуугиан тарьж байлаа. Үүгээрээ ч тэр өөрийгөө гараанд тоглох ёстой тамирчин гэдгээ баталж улмаар Болтоны гарааны тамирчин болсон юм. Түүний гоол ч зогсолгүй үргэлжилж Старриж дараагын 3 тоглолтондоо дарааллан гоолдосноор ПЛ-т эхний 4 тоглолтондоо 4 гоол хийсэн гэсэн амжилттай 6 дахь хүн болж нэрээ мөнхлөв. Болтондох түүний карьер гайхалтай байж тэрээр улирлыг 12 тоглолтонд 8 гоол хийсэн гэсэн бахдам амжилттайгаар үдэв. Тэрээр улирал дуусасны дараа өгсөн ярилцлагадаа:

-Би Челсигийн төлөө тоглохдоо жаргалтай байдаг. Би өөр ямар ч багт очихийг хүсэхгүй байна. Гэхдээ хэрэгтэй гэж үзвэл би дахин зээлээр тоглоход бэлэн. Гэхдээ миний гол зорилго бол Челсид байр сууриа олж авч энэ багийн төлөө тоглодог гарааны тамирчин болох.

ImageImageImage

Нэр:
Жон Терри /John Terry/
Дугаар: 26
Төрсөн он сар өдөр: 1980.12.7 /31/
Яс үндэс: Англи
Байрлал: Төвийн хамгаалагч
Өндөр, Жин: 1.87 м/ 90 кг

Челси клубийн жинхэнэ амьд домог болсон тамирчин бол Жей Ти буюу Жон Терри юм. Тэр Челсигийн фанатуудын хамгийн хайртай тоглогчдын нэг. Учир юунд вэ? гэвэл 15 наснаасаа л Челсигийн акидемээр хүмүүжин өдгөө 16 жилийг Челси клубын Цэнхэр өмсгөлтөй үдэхдээ багийнхаа төлөө хором мөч бүрд санаа тавьж , амжилт болгоных нь түлхүүр нь байж чаддаг түүний уран чадварлаг тоглолт, багаа амжилтруу удирдан чиглүүлэх агуу ухаанд нь байдаг юмаа. Тэр бол цаанаасаа л лидер байх заяатай төрсөн хүн. Тэрээр дэлхийн хамгийн шилдэг хамгаалагчдын нэг төдийгүй хамгийн шилдэг ахлагчдын нэгт зүй ёсоор тооцогддог. Челси төдийгүй хөлбөмбөгийн орон гэгддэг Английн шигшээ багийн ахлагчийн эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэдэг энэ эрхмийг Төмөр хүн хочоор нь олон хүмүүс мэдэх бизээ. Тэр бараг л жил бүр 40-50 тоглолтонд багаа удирдан ордгоос гадна гоолгүй улирлыг сүүлийн 10 жилд үдээгүй ээ. Хэдий тэр толгойдоо өшиглүүлж талбай дээр ухаангүй хэвтэж байсан удаатай ч хэзээ ч хөлбөмбөгийн ертөнцийг удаан хугацаагаар орхиж байсангүй. Үүнд л төмөр хүний нууц оршдог юм. 2 ч том багийн хамгаалалтын ноён нуруу хэмээн яригддаг Жей Ти үнэхээр л хамгаалалтанд хана хэрэм мэт байдгаас гадна, 2-р давхарт хамгийн чадварлаг тоглолтыг үзүүлдэг тамирчдын нэг. Тэр шигшээ багтаа өдгөө 11 дэхь жилдээ тоглож байна. Тэрээр Английн шигшээгийн ахлагч гэсэн цолыг 2006 онд хүртсэн бол Челсигийн ахлагчаар 2004 онд сонгогдож байсан юм. Тэр Челсигийн бүх цаг үеийн хамгийн шилдэг ахлагч. Терригийн бүхий л зүйл Челситэй нягт холбоотой байдаг ба түүний судсаар цэнхэр цус урсдаг гэсэн хошигнол ч байдаг. Ахлагч маань өнгөрсөн 16 жилийн хугацаанд бидний төлөө 501 тоглолтонд оролцохдоо нийт 42 гоолыг хийж байжээ.

2011-2012:Энэ улиралд гэмтэл бэртэлд өртөдгүй төмөр хүн мэт биеээрээ алдартай Терриг удаан хугацаанд зовоож байсан гэмтэл нь хөлбөмбөгөөс 3 сарын хугацаанд чөлөөлсөн. Гэсэн ч ахлагч маань өөрийн жил бүр +40 тоглолт гэсэн амжилтаа хадгалан өнгөрсөн улиралд нийт 45 тоглолтонд оролцсон ба 4 нь ч гоолыг хийгээд амжжээ.

ImageImageImage
Нэр: Алекс /Alex Rodrigo Dias da Costa/
Дугаар: 33
Төрсөн он сар өдөр: 1982.7.17 /29/
Яс үндэс:Бразил
Байрлал:Төвийн хамгаалагч
Өндөр, Жин: 1.89 м /92 кг

Түүнийг олон хүмүүс хамгаалалтанд найдвартай зогсдогоос нь гадна маш хүчтэй цохилтоор нь мэдэх биз ээ. Тэрээр Челсид 2007 онд ирж байсан ба өнгөрсөн хугацаанд нийт 83 тоглолтонд оролцож 7 гоолыг хийжээ. Түүний талаар Эшли нэг удаа ” Бид хааяа алсаас хэн сайн хүчтэй цохих вэ? Зэргээр бооцоотой тоглодогын. Харин Алекс үүнд хамрагдсан л бол тэмцээн утгаа алддаг. Тэр үнэхээр хүчтэй цохилттой. Бид бүр хааяа хаалт хийхээс ч айдаг шүү” хэмээн ярьж байжээ.Үнэхээр л түүний нэрийн хуудас болсон асар хүчтэй гоолыг нь бид хамгийн сүүлд Арсеналын эсрэг тоглолтон дээр харсан.

2010-11 улиралд: Тэрээр энэ улиралыг гэмтэл бэртлээс болж төдийлөн олон тоглолтонд оролгүй өндөрлүүлсэн. Тэрээр нийт 12 тоглолтонд 2 гоол хийсэн.

ImageImageImage
Нэр: Патрик Ван Аанхолт /Van Aanholt/
Дугаар: 38
Төрсөн он сар өдөр: 1990.8.20 /21/
Яс үндэс: Голланд
Байрлал: Зүүн жигүүрийн хамгаалагч
Өндөр, Жин: 1.75 м/ 67 кг

2007 онд Челсигийн акидемд ирснээр Аанхолт өөрийн мэргэжлийн хөлбөмбөгийн замналыг эхлүүлжээ. Тэрээр Челсигийн төлөөх анхны гоолоо 2010 онд Ньюкастл багийн эсрэг хийсэн. Түүнийг Эшли ихээр үнэлдэг ба өөрийнх нь орыг сайн залгана гэж үздэг. Эшли тэр 2ийн харьцаа их сайн ба Аанхолт Эшлигээс нэлээдгүй зүйлийг сурч мэдчээд байгаа юм байна.

ImageImageImage
Нэр: Николя Анелка /Nicolas Anelka/
Дугаар: 39
Төрсөн он сар өдөр: 1979.3.14 /32/
Яс үндэс: Франц
Байрлал: Довтлогч
Өндөр, Жин: 1.85 м /77 кг

Тэрээр карьераа Paris Saint-Germain багаас эхлэн тэндээ тэсэрснээр Арсеналд очин гайхалтай тоглолтуудыг үзүүлж улмаар Реал мадрид баг руу зарагдсан ч удалгүй Paris Saint-Germain гэх төрөлх багтаа буцан очсон юм. Гэсэн ч тэр эргэн ирж Manchester City,Fenerbahçe ,Bolton Wanderers зэрэг багуудыг дамжин өдгөө Бриджид ирэн хэдийнэ 3 жилийг үджээ.Эшли Анелка 2 бол Давхар цомын эзнээр 2 ч газар тодорч байсан анхны хүмүүс юм.Мөн тэрээр 2000 онд Реал Мадридийн хамт АЛ цомыг өргөсөн ба үүнээс 1 сарын дараа Францын шигшээд багтсан байна.Тэрээр АЛ-ийн Хагас шигшээд 2 ч гоолыг хийн багаа финалд хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ба финалын тоглолтонд ч орсон .Мэдээж АЛ-ийн аваргийг хүртэнэ гэдэг түүний карьерийн хамгийн онцгой үеүүдийн нэг байсан биз.Түүнийг клуб 15 сая фунтээр Болтон клубээс 2008 онд авч байжээ. Ирсэн цагаасаа хойш Анелка нийт 116 тоглолтонд оролцож 58 гоолыг хийсэн байна.

2010-11 улиралд: Тэрээр өнгөрсөн улиралд 45 тоглолтонд орж 16 гоолыг хийжээ. Тэрээр өнгөрсөн улирлын Челсигийн хамгийн олон гоолтой тамирчин юм. Тэрээр энэ улиралд АЛ-т тун ч одтой байж өөрийн оролцон тоглосон 9 тоглолтондоо нийт 7 гоолыг хийсэн.


ImageImageImage
Нэр: Энрике Хиларио /Henrique Hilario/
[b]Дугаар: 40
Төрсөн он сар өдөр:[/b] 1975.10.21 /36/
Яс үндэс: Португал
Байрлал: Хаалгагч
Өндөр, Жин: 1.89 м /88 кг

Манай багийн хамгийн ахмад тоглогч болох Хилариог бид анх 2006 онд багтаа нэгтгэж байжээ.Тэрээр Челсигийн төлөөх 18 тоглолтонд орчихоод байгаа ба саяхан клубтэй гэрээгээ 1 жилээр сунгасан.

ImageImageImage
Нэр: Жепри Брума /Jeffrey Bruma/
Дугаар:43
Төрсөн он сар өдөр: 1991.11.13 /20/
Яс үндэс: Голланд
Байрлал: Төвийн хамгаалагч
Өндөр , Жин: 1.85 м /76 кг

Түүнийг гаднаас нь харвал Алекстай их төстөй. Байрлал нь ч ижил. Бяцхан Алексийг бид 2007 онд акидемдээ нэгтгэсэн ба энэ жилээс өөр багуудлуу зээлээр тоглуулж эхэлсэн. Брума анхныхаа гарааг 2011 оны 1 сард Виллагийн эсрэг хийсэн ба ахлагч Территэй хослон бүтэн тоглолтонд орсон.Саяхан гаргасан клубын шийдвэрийн дагуу Брума маань ирэх улирлын турш Хамбург клубт зээлээр тоглохоор болсон.

ImageImageImage
Нэр: Гаэль Какута /Gaël Kakuta/
Дугаар: 44
Төрсөн он сар өдөр: 1991.6.21 /20/
Яс үндэс: Франц
Байрлал: Довтлогч
Өндөр, Жин: 1.73 м / 65 кг

Тэрээр Брума , Аанхолт нарын нэгэн адил 2007 онд Челсигийн акидемид нэгдсэн. Ирэнгүүтээ л багийн түлхүүр тоглогч болж чадсан түүнийг Баллак магтаж байсан удаатай. Тэрээр “Яваад тэр Франц хүүг хар, тэр бол од” хэмээж байжээ. Тэр Акидемийнхаа анхны улиралд 14 тоглолтонд орж 12 гоолыг хийн Челсигийн өсөх ирээдүйтэй тамирчдын нэг гэдгээ нотолсон. Тэрээр Челсигийн үндсэн багт 6 тоглолтонд гараанд гарахдаа 1 гоолыг оруулжээ.Өнгөрсөн өвөл түүнийг Фүлхэм дүүрэгт зээлээр тоглуулсан ба тус клубт Брума 7 тоглолтонд орж 1 гоолыг хийсэн.

ImageImageImage
Нэр: Жош МакИхрэн /Joshua McEachran/
Дугаар: 46
Төрсөн он сар өдөр: 1993.3.1 /18/
Яс үндэс: Англи
Байрлал: Төвийн хагас хамгаалагч
Өндар, Жин: 1.78 м / 65 кг

8-хан настайгаасаа Челси клубийн акидемээр хүмүүжсэн Жошуа хүү аль хэдийн 10 жилийг цэнхэр өмсгөлтөй үджээ. Залуу хүүг ирээдүйн Лампард болно гэдэгт олон хүн итгэдэг. Үнэхээр л түүний ухаалаг тоглолт, оновчтой дамжуулалтуудыг харвал хэзээний л туршлага суусан найруулагч уу гэмээр. Түүний олон нийтэд өөрийгөө харуулах боломжийг нь анх Анчилотти олгосон. Анчи түүнд итгэл хүлээлгэж бас ч үгүй чадварийг нь үнэлэн өнгөрсөн улиралд 9 нь ч тоглолтонд оруулаад амжсан. МакИхрэн ч энэ боломжоо алдалгүй ашиглан Челсигийн ирээдүй ямар гэрэлтэй байгаа вэ? гэдгийг баталсан. Челсигээс гадна тэрээр Английн залуучуудын шигшээгийн гол тамирчдын нэг. Тэрээр яг одоо U21-т тоглож байгаа. Шигшээгийн дасгалжуулагч түүнийг: “Челси түүний талаар нухацтай бодож байгаа байх. Яагаад гэдгийг нь та түүний тоглолтоос мэдрэнэ. Түүнд маш их чадвар бий. Ирээдүй ч бий.Тамирчид түүнд үзэгдэхгүй ,түүнээс хол байсан ч тэр тэднийг хайж олоод л пассаар хангадаг.Магадгүй бидний бүхий л хөндлөн дамжуулалтууд түүнээс ирдэг байх. Миний бодлоор тэр маш их авъяастай хүү.Яг л Уилшэр шиг” хэмээн магтсан удаатай. Түүний өнгөрсөн улиралд үзүүлсэн сайн тоглолтон дээр нь үндэслэн түүнийг клубийн зүгээс 2010-11 оны “Young Player of the Year”-аар тодруулсан.

Шинээр ирсэн тамирчид:
ImageImageImage
Нэр: Лукас Пиазон
Төрсөн он сар өдөр: 1994.1.20 /17/
Яс үндэс: Бразил
Байрлал: Довтлох чиглэлийн хагас хамгаалагч
Өндөр: 1.80 м

Түүнийг бид энэ оны 3.15 нд São Paulo багаас албан бусаар багтаа нэгтгэжээ. Челси Шинэ Какагын төлөө 8 сая фунтийг зарцуулсан гэсэн албан бус мэдээлэл байна. Челси São Paulo багтай бүх тохиролцоонд хүрсэн бөгөөд түүнийг бид 2012.1 сард албан ёсоор багийнхаа эгнээнд нэгтгэх юм байна.

ImageImage
Нэр: Тибо Куртуа /Thibaut Courtois/
Төрсөн он сар өдөр: 1992.5.11 /19/
Яс үндэс: Белги
Байрлал: Хаалгагч
Өндөр: 1.98 м

Бид түүнийг энэ оны 7.14 нд Racing Genk клубээс 9 сая еврогоор нэгтгэсэн байна. Залуу хаалгачтай бид 5 жилийн гэрээг үзгэлсэн.

ImageImageImage
Нэр: Ромелу Лукаку /Romelu Lukaku/
Төрсөн он сар өдөр:1993.5.13 /18/
Яс үндэс: Бельги
Байрлал: Довтлогч
Өндөр:1.91 м

Андерлект багт байхдаа 2 жилд 98 тоглолт хийж 41 гоол хийж, 14 ассист өгсөн юм байна. Тоглолт нь ер нь л Дрогба стилийн биеийн хүч давамгайлсан хамгаалагчидтай тулсан тоглолттой хүү байна лээ. Дрогба шиг л 2 3 хамгаалагч дагуулж байгаал гоолдоод байна лээ.

Багийг орхисон тамирчид:
Image Image


ImageImageImage
Нэр: Юрий Жирков /Yuri Zhirkov/
Дугаар: 18
Төрсөн он сар өдөр: 1983.8.20 /28/
Яс үндэс: Орос
Байрлал: Зүүн жигүүрийн хагас хамгаалагч
Өндөр, Жин: 1.80 / 75 кг

Оросын урдаа барьдаг шилдэг тамирчдын нэг Жирков өөрийн карьераа Оросын Спартак клубээс эхлүүлж байжээ. 2 жилийн хугацаанд 74 тоглолтонд орохдоо 26 гоолыг хийсэн түүнийг ЦСКА клуб 2004 онд багтаа нэгтгэснээр 2009 онд Челси клублүү 18 сая фунтээр зарсан. Тэрээр Челси клубд ирснээсээ хойш гэмтэл бэртэлд нэлээн өртөснөөр ердөө 48 тоглолтонд оролцож 1 гоолыг хийжээ. Ийнхүү Жирков Челсиг нэг их байр сууриа олж чадалгүй Оросын Анжи клублүү 13.5 сая фунтээр зарагдсан. Түүний хийсэн бүхэнд нь баярлалаа.

Багийн менежер болон дасгалжуулагчид:
Image
Багийн менежер: Андре Виллаш-Боас

Туслах дасгалжуулагчид:
Image
Роберто Ди Маттео
Image
Стив Холланд

Спорт хариуцсан захирал:
Майкл Эменало
Үндсэн багийн фитнессийн дасгалжуулагч:Глен Дрисколл, Хосе Мариа Роча
Үндсэн багийн фитнессийн туслах дасгалжуулагч:Крис Джонс
Эсрэг багийн судалгаа хийгч:Даниел Соуза
Эмнэлэгийн албаны захирал:Брайан Инглиш
Хаалгагчдын дасгалжуулагч:Кристоф Лоллишон
Залуучуудын багийн менежер:Дермот Драмми
Акидемийн менежер:Нил Беф

2011-2012 оны ПЛ-ийн улирлын тоглолтуудын хуваарь:

8-р сар
14Image Stoke (Away)
20Image West Brom (Home)
27Image Norwich (Home)

9-р сар
10Image Sunderland (A)
17Image Man Utd (A)
24Image Swansea (H)

10-р сар
1 Image Bolton (A)
15Image Everton (H)
22Image QPR (A)
29Image Arsenal (H)

11-р сар
5 Image Blackburn (A)
19Image Liverpool (H)
26Image Wolverhampton (H)

12-р сар
3 Image Newcastle (A)
10Image Man City (H)
17Image Wigan (A)
20Image Tottenham (A)
26Image Fulham (H)
31Image Aston Villa (H)

1-р сар
2 Image Wolverhampton (A)
14Image Sunderland (H)
21Image Norwich (A)
31Image Swansea (A)

2-р сар
4 Image Man Utd (H)
11Image Everton (A)
25Image Bolton (H)

3-р сар
3 Image West Brom (A)
10Image Stoke (H)
17Image Man City (A)
24Image Tottenham (H)
31Image Aston Villa (A)

4-р сар
7 Image Wigan (H)
9 Image Fulham (A)
14Image Newcastle (H)
21Image Arsenal (A)
28Image QPR (H)

5-р сар
5 Image Liverpool (A)
13Image Blackburn (H)

Шинэ улирал эхэллээ !!!

http://www.youtube.com/watch?v=W7t-yExmz50
Лампард, Терри 2оос юуг хамгийн ихээр хүсэж байна вэ? хэмээн асуухад нэгэн дуугаар АЛ-ийн цомийг өргөх гэж хариулсан байдаг. Магадгүй толгой дээрээ Дэлдэн чихтийг өргөн Аваргуудын аварга багийн нэгэн хэсэг гэдгээ мэдрэх тэр л агшин тэдний хувьд энэ олон жилийн нүр их хөдөлмөрийнх нь утга учир байх биз. Бусад тамирчидад ч мөн адил. Фанатууд бид ч энэ л агшинг хүсэн хүлээсээр ирсэн.
Бидэнд эрч хүч, урам зоригоор дүүрэн залуухан менежер, дэлхийн шилдгүүдээр байрлал бүрээ чимсэн бүрэлдэхүүн, багийнхаа төлөө юу г ч хийж чадах фанатууд байгаа цагт энэ нэр хүндтэй тэмцээний цомийг өргөх нь боломжгүй зүйл биш юм. Харин бид тэр боломжийг алдахгүйн тулд, Аваргуудын аварга болохын тулд, ээлжит нэгэн ПЛ-ийн цомоо хүртэхийн тулд энэ улирлын турш тэмцэх болно. Энэ улирал бидний хувьд хамгийн гайхалтай, бахархууштай, Дэлдэн чихттэй улирал болж түүхэнд мөнхрөх болно.
Image
Агуу өрсөлдөөний талбарт
Гайхамшигт ялалтын амтыг мэдэрч
Аваргуудын түүхийн хуудаснаа
Ялагчийн дүрээр мөнхрөх мөч хаяанд ирлээ Челсичүүдээ!!!
Last edited by Болжмор on Sat May 05, 2012 7:00 pm, edited 33 times in total.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2445
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 10/11 Blue Legends: The Begining of New Era

Postby Болжмор » Wed Jul 06, 2011 12:00 pm

Сэдвээ Наска ахын хэлснээр их утга ,учиртай нээлээ. Жишээ нь:

Өдрийн утга: 1.Монголчууд хэзээнээсээ л Билгийн тооллоо хүндэтгэсээр ирсэн. Тэр ч утгаараа 7,8 сардаа ганц тохиох Дашнямтай өдөр сэдвээ нээлээ.
2.Хамгийн гол энэ өдөр нээх болсон шалтгаан нь өнөөдөр Челси клубын 2011-12 оны шинэ улирлын анхны бэлтгэл болно. Тамирчид бүгд цуглан шинэ менежер Боастай анхныхаа уулзалтыг хийнэ гэсэн үг.
3. Мөн өнөөдөр миний форумд нэгдэсний 4 сарын ой бөгөөд 400 дахь бичлэгээр сэдвээ нээсэн нь ч гэсэн ийм учиртай :D

Цагны утга: 11.40-13.40 хүртэл Монгол цаг тооллоор бол Морь цаг байдаг. Морь цаг нь өдрийн хамгийн сайн,хийморьтой үе байдаг учраас сэдвээ Морь цагт багтааж нээлээ. Яг 12 цагт нээсэн юмдаа тэгсэн 11.59 байна.

Нэрний тухайд хамгийн олон хүний буюу 5 хүний санал авснаар нь The Beginning of a new era буюу Шинэ ирэн үеийн эхлэл гэсэн утга бүхий нэрийг өглөө.Мөн өнгөрсөн жилийн сэдвийн нэрний өмнө True Blue гэж байсан болохоор нь тэрийг нь сольж Blue Legends болголоо.
Алдаа их байж магадгүй бас илүү, дутуу зүйлүүд ч байгаа байх. Дор нь засч хэлж өгөөрөй.За тэгээд хэтэрхий мухар сүсгэлчих шиг л боллоо :ногоон: Гэхдээ муугийн ёс биш, монголын ёс гэдэг байхаа.

Жич: Бүх зүйлийг өөрөө бичсэн болно. Ямар нэгэн хуулалт явагдаагүй.
Last edited by Болжмор on Tue Mar 27, 2012 5:02 pm, edited 4 times in total.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2445
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 10/11 Blue Legends: The Begining of New Era

Postby robinhood » Wed Jul 06, 2011 12:02 pm

за юу xэлэx вэ...
болжмороо чи шүү...
за xамтдаа урагшаа...
сэтгэл xөөргөөд xаячxиймаа...
за миний дүүгийн нээсэн сэдэв олон цом дагуулаx болтугай... :mongol:
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Челси 10/11 Blue Legends: The Begining of New Era

Postby Aagii_03 » Wed Jul 06, 2011 12:03 pm

Тасархай нээлт болжээ. :eek:
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Челси 10/11 Blue Legends: The Begining of New Era

Postby Dj Tuvshin » Wed Jul 06, 2011 12:04 pm

Зээ сэдвээ нээсэн Болжмор дүүдээ :eek:
Энэ жил олон олон цомыг хамтдаа авцгаах болтугай!
Шинэ үе ирлээ..... :gold
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: Челси 10/11 Blue Legends: The Begining of New Era

Postby Болжмор » Wed Jul 06, 2011 12:04 pm

Тамирчдын 3 зураг яг 1 эгнээнд байж чадаж байна уу. Зарим хүмүүсийнх дээр багтахгүй байж магадгүй.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2445
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 10/11 Blue Legends: The Begining of New Era

Postby Seikoni » Wed Jul 06, 2011 12:05 pm

The beginning of a new era буюу А артикл нэмсэн нь дээр байхаа. Нэгэн эрин эхлэж байгаа юм чинь.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Челси 10/11 Blue Legends: The Begining of New Era

Postby [AMATORY] » Wed Jul 06, 2011 12:06 pm

Шинэ үе ирнэ гэж найдаж байгаа. Харин 2011/2012 болгож засахгүй бол дахин өнгөрсөн улиралын сэдэв нээгдэж байгаа юм шиг харагдаад байна :eek:
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Челси 10/11 Blue Legends: The Begining of New Era

Postby rednasca » Wed Jul 06, 2011 12:06 pm

лайтай лайтай...
ийм учраас л чамаар нээлгүүлэх гээд байлаа шүү дээ...
бүгдээрээ ирэх улиралд бут авнаа гэж...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21117
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Челси 11/12 Blue Legends: The Begining of a New Era

Postby Seikoni » Wed Jul 06, 2011 12:09 pm

Лайтай лайтай. Бусад багууд сэдвээ нээхдээ суралцмаар үлгэр жишээ л болсон байна.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Челси 11/12 Blue Legends: The Begining of a New Era

Postby Баясаа » Wed Jul 06, 2011 12:11 pm

Шинэ сэдэв нээсэнд баяр хүргэе. Дашнямтай сайн өдөр нээсэн юм байна. Гэхдээ нүүдэл суудал хийхэд муу гэнэдээ. Нэг сэдэвээс нөгөө сэдэврүү нүүж байгаа гэсэн үг биздээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------
Аргын тооллын: 2011.7.6 Лхагва гараг
Билгийн тооллын: 5. Есөн улаан мэнгэтэй хар нохой өдөр
Наран ургах шингэх: 05.09-20.51
Үс засуулбал: Эд,мал арвижна.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавих зэрэг үйлнээ сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: Челси 11/12 Blue Legends: The Begining of a New Era

Postby rednasca » Wed Jul 06, 2011 12:13 pm

хаха...
инээд хүрээд байх юм сэдэвт оруулмаар бичлэг байна...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21117
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Челси 11/12 Blue Legends: The Begining of a New Era

Postby Анхбая® » Wed Jul 06, 2011 12:14 pm

Сайхан нээлт байнаа
----------------------------------------
User avatar
Анхбая®
The Kop
The Kop
 
Posts: 1345
Joined: Mon Aug 16, 2010 8:33 pm
Location: •Монгол•

Re: Челси 10/11 Blue Legends: The Begining of New Era

Postby rednasca » Wed Jul 06, 2011 12:15 pm

Челси 11/12 Blue Legends: The Begining of a New Era

гэдэг дээр n үсэг дутуу байна...

Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21117
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Челси 11/12 Blue Legends: The Begining of a New Era

Postby Abra » Wed Jul 06, 2011 12:18 pm

Болжморт баяр хүргэе . Цаг зав, хичээл зүтгэл, ухаан шингээж нээжээ . Шинэ дасгалжуулагч, Шинэ хамт олон, Шинэ хуудас, Эрч хүч бүхний суурийг тавьж байгаа
ЧЕЛСИГИЙН ЗАМ НЬ ДАРДАН , ЗАМНАЛ НЬ ХИЙМОРЬТОЙ БАЙГ
....

:eek:
Монгол Монголoo дэмжиж байж л Эх орон хөгжинө .. Нэгнээ дэмжие, нийтээрээ хөгжие
User avatar
Abra
 
Posts: 156
Joined: Fri May 06, 2011 2:33 am
Location: Ix surguuli- Tagnuuliin gazar - Ger

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby *R9* » Wed Jul 06, 2011 12:22 pm

Үнэхээр сайхан нээлт болжээ.

Баясаад: Атаархалаа гэж.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Энэрэл » Wed Jul 06, 2011 12:23 pm

сэдвээ үнэхээр гайхалтай сайхан нээжээ.. Болжмороос нээрээ суралцах зүйл их байна шүү хүмүүсээ.. ирэх улиралд чинь амжилт хүсье,,
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby TraP » Wed Jul 06, 2011 12:27 pm

За бут авнаа шинэ сэдвээ ч нээчилээ..
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Баясаа » Wed Jul 06, 2011 12:27 pm

*R9* wrote:Үнэхээр сайхан нээлт болжээ.

Баясаад: Атаархалаа гэж.

:eek: :ногоон:

Хуучин сэдвээ цоожлооч
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Эрдэ » Wed Jul 06, 2011 12:35 pm

Хөдөлмөрч шүү :kissing: :ногоон:
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Naranbadrakh » Wed Jul 06, 2011 12:40 pm

үнэн тас болжээ баяр хүргэе дүүдээ.
сайн жиргээ болжмор, залуу дасгалжуулагч 2 шинэ эринг эрч хүчтэйгээр авч ирэв.
өглөө бүхэн өөдрөг шинэ, амжилт бүхэн амттай, үнэнч хөдөлмөр шингэсэн байг
User avatar
Naranbadrakh
 
Posts: 1717
Joined: Thu Dec 03, 2009 10:55 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby J@x » Wed Jul 06, 2011 12:48 pm

За ёстой сэдвээ сайхан нээлээ.
Болжмор дүүтэй ярих юм алгоо :eek:
Юм юм давхцсан сайн өдөр нээж. Ерөөлөөр болог
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13312
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby SAVAGE » Wed Jul 06, 2011 12:53 pm

Сэдэв нээмээргүй болтол нээж...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Nova » Wed Jul 06, 2011 12:53 pm

Аая.. Шинэ сэдвээр нь зочлоод гарав :ногоон: :ногоон: Good job!! Болжмор :-D
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6386
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby jal » Wed Jul 06, 2011 12:57 pm

Сайхаан, сайхан...
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests