SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улирлын аварга ?

1. Рома
12
10%
2. АС Милан
52
45%
3. Интер
8
7%
4. Ювентус
39
34%
5. Эдгээрээс өөг баг...
5
4%
 
Total votes : 116

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby saraul » Wed Aug 10, 2011 11:07 pm

Миланыг ирэх жил аварга авна гэж саналаа өгчлөө.
User avatar
saraul
 
Posts: 258
Joined: Tue Nov 03, 2009 4:27 am

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby Sathan » Thu Aug 11, 2011 12:25 am

Эй си бараг авчих биз..гол н юве 3т ороод АЛ-т ороод ирээсэй..Удинезе,Наполи мэт хамаг гайгүй хүмүүсээ зараад 2-ын хооронд юм хийгээд бхын..юве ороод ирүүл шал өөр дөө
User avatar
Sathan
 
Posts: 2025
Joined: Wed Aug 10, 2011 11:51 pm

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby Forza Juve » Tue Aug 16, 2011 9:35 pm

Италид хямралаас болж Засгийн газар бүсээ чангалах бодлого барьж, баячуудын татварын хувийг нэмэгдүүлчихэж.... жилд 150 000 еврогоос их орлоготой нөхөд нэмэлт 10%-ийн татвар төлөхөөр болж..... энийг баг төлөх үү, тоглогч төлөх үү гээд маргаан явж.... мэдээж энэтэй холбоотойгоор тоглогчид гар дээр очих цалингаа тооцоод гэрээгээ шинэчлэнэ гээд олон юм яриад эхлэх байх.... бас нөгөө цалингын хувьд өрсөлдөх чадваргүй байдлыг улам муутгасан нэрмээс болж дээ. (mannn
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby enzo » Tue Aug 16, 2011 10:34 pm

Тэгээд ер нь Сери А эхлэхнүү..
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby LeMoN » Wed Aug 17, 2011 12:55 am

Ална тална энэ жил хядна. ЛОЛ жил болгон л ингэж эрлэхийн
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby Г.Баяраа » Wed Aug 24, 2011 4:16 pm

enzo wrote:Тэгээд ер нь Сери А эхлэхнүү..

ер нь эвгүй л байна шүү... :smile:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby Nobun@g@ » Thu Aug 25, 2011 1:04 pm

Энэ долоо хоногт эхлэх байсан СэриА-гийн эхний тойргийн тоглолтууд, Lega (СэриА Клубуудын Нэгдэл) AIC (Тоглогчидын Холбоо) -ны нэгдсэн хэлэлцээрийн гэрээг зөвшөөрсөнгүй тул хойшлогдох болох нь...

AIC хэрвээ Lega гэрээнд гарын үсэг зурахгүй аваас эхний долоо хоногийн тоглолтонд оролцохгүй болохыг албан ёсоор мэдэгдээд байгаа юм.
"Lega-гийн нэгдсэн хурал дээр 18:2 гэсэн олонхын саналаар AIC-тай зөвшилцөлд хүрэхийг эсэргүүцсэн" гэж Lega-гийн ерөнхийлөгч Мауризио Бэрэтта хэллээ.
Дэмжсэн санал өгсөн 2 клуб нь Каглиари болон Сиэна байжээ.
Тиймээс хэрвээ Lega нэгдсэн хэлэлцээрийн гэрээнд 2 зуйлийг өөрчилж чадах аваас магадгүй хуваарийн дагуу тоглолтууд явагдах болно гэсэн өчүүхэн найдвар байгаам байна.

Article 4:Forcing players to pay the ‘solidarity’ contribution for those who find themselves without a club.
Article 7:as the players are adamant those in the middle of contract disputes must not be forced to train separately from the main squad.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby ganzorigmn » Fri Aug 26, 2011 2:27 pm

Чуугий wrote:
Жонон wrote:Калчиогоороо зуны цугларалт хийе.

13нд форумын салхидалтанд яваач хө.

Салхидалтанд явсан уу.Би мэдээллээс хоцорчээ.ПЛ-ийхэн чин их уулздийн бнлээ шд.Ялангуяа Ливэрпүүлийхэн.52-уулаа амралтанд яваад нам аваад ирсэн гэсэн.
User avatar
ganzorigmn
 
Posts: 398
Joined: Wed Apr 14, 2010 11:16 am

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby Nobun@g@ » Sat Aug 27, 2011 12:55 pm

Lega AIC 2 зөвшилцөлд хүрч чадалгүй эхний тойргийн тоглолт хойшлогдож байх шив дээ...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby RBK » Sat Aug 27, 2011 6:25 pm

LeMoN wrote:Ална тална энэ жил хядна. ЛОЛ жил болгон л ингэж эрлэхийн

:ногоон:
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby Г.Баяраа » Sat Aug 27, 2011 8:45 pm

Наполи

Image

Албан ёсны сайт - http://www.sscnapoli.it/

2007 онд Наполиг Италийн дээд лигт эргэн ирэхэд тэдний урьдын гайхалтай амжилтын дуулиан альхэдийнэ ор сураггүй алга болсон байлаа. 1984–1991 оны хооронд домогт Диего Марадона энэ багийн түүхийг тэр чигт нь өөрчилж хоёр удаа лигийн аварга болгоод зогсохгүй, УЕФА-гийн цомд түрүүлсэн билээ. Харамсалтай нь 1990 оны дэлхийн аваргын дараа Марадона хар тамхиний хэрэгт орооцолдож Наполигаас явсан юм. Түүнийг явснаас хойш талбай дээр Наполигийн амжилт доройтож , талбайн гадна санхүүгийн гүн хямралд орсноор уналтын байдалд орсон юм. Ер нь 1990 –ээд оныг Наполигийн фенүүд мартахыг хүсдэг гэхэд болно. Энэ хямралын байдал 2000 гарснаас хойш ч үргэлжилсээр байлаа. Харин тус багийн дэмжигч кино найруулагч Aurelio De Laurentiis 2006 онд багийн хуучин нэрийг сэргээн хөрөнгө оруулалт хийснээр эргээд өсөх замдаа орсон юм. 2008 онд Наполи дээд лигт эргэж ирснээсээ хойш гайхалтай хурдтайгаар алдсан нэр хүндээ эргүүлэн олж эхэлсэн. Энэ шинэ түүхийг бүтээхэд Вальтер Маццари хэмээх эрхэм гол дүрийг бүтээсэн бөгөөд түүний удирдлага дор Наполи түүхэндээ анх удаа Аваргуудын лигт зодоглох эрхтэй болоод байна.
Өнгөрсөн улиралд Эдинсан Каванигийн гайхалтай тоглолтын ачаар Наполичууд 70 оноотой лигтээ 3-р байр эзэлж Аваргуудын лигийн хэсгийн шатнаас өрсөлдөх эрх авсан. Өндөр түвшний тэмцээнд орж байгаа болохоор тэднийг арилжаа наймаанд их мөнгө зарна гэж мэргэжилтнүүд таамаглаж байлаа. Гэхдээ одоогоор Удинезегийн Турк хагас хамгаалагч Гохан Инлерийг 13 сая еврогоор авснаас өөр шийдвэртэй наймаа хийгээгүй байна. Мөн Фиорентина клубээс жигүүрийн хагас хамгаалагч Жузеппе Сантанаг үнэгүй авсан байгаа. Харин Наполитан хотын багаас багийн ахлагч Марек Хамсик явж магадгүй тухай яриа хүчтэй гарах болсон. Италийн аварга АС Милан клуб шинэ зорилгодоо хүрэхийн тулд Хамсикийг тун идэвхитэй сонирхож байгаа. Гэхдээ Наполи ч мөн түлхүүр тоглогчоо явуулахыг хүсэхгүй байгаа ажээ.

Update - Македон довтлогч Горан Пандев Интерээс зээлээр ирлээ. 28 настай энэ залуу Интерт байнга гараанд гарч чаддаггүй байсан ч Наполигийн их зорилгод гарцаа байхгүй тус болж чадах авьяастай тоглогч билээ.

Аваргууд лигт Наполи чамгүй хүнд сугалаа татаж А хэсэгт Байерн, Вильяраел, Манчестер Сити багуудтай хамт багтлаа. 9 сарын 14-нд Аваргуудын лигийн нээлтийн тоглолтоо баян эзэнтэй Манчестер Ситигийн эсрэг хийнэ.

Энэ үеэр тэд Сери А лигийн хүнд тоглолтууд хийх байгаа. Тиймээс Калчио лигийн хуваарь гарсны дараа Наполигийн эзэн Aurelio De Laurentiis би өөрийгөө Итали гэдгээс ичиж байна хэмээн бухимдаад амжсан юм.




Женоа –

Image

Албаны ёсны сайт - http://www.genoacfc.it/

Женоа бол Италийн хөлбөмбөгийн түүхэнд өөрсдийн арилашгүй мөрийг үлдээсэн шилдэг багуудын нэг. Хэдийгээр одоо тэдний нэрийг топ багуудын хэмжээнд авч үзэхээ больсон ч гэсэн он удаан жилийн түүхэндээ 9 удаа Италийн аварга цолыг хүртэж байсан юм. Мөн Италийн цомд нэг удаа түрүүлж, Италийн аваргын мөнгөн медалийг найман удаа хүртэж байсан шилдэг баг билээ. Гэхдээ тэдний үзүүлсэн эдгээр амжилтууд өнгөрсөн зууны эхээр болсон явдал. : 1897 – 1930 он хүртэл Сери А лигийн эхний жилүүдэд Женоа клубын дээр гарах чадалтай баг Итали даяар байсангүй. Тийм ч учраас тэднийг Италийн өмнөд хэсгийн хамгийн өндөр амжилттай баг болсон билээ. Ойролцоогоор 1940 оноос эхлэн Италийн Хойд хэсгийн багууд буюу Милан, турин хотын багууд улсынхаа аваргад манлайлах болсон юм.
Энэ багийн түүхийг Английн шигшээ багтай холбож болдог нь сонирхолтой. Женоа клубыг анх үүсгэн байгуулсан хүн нь Английн иргэн бөгөөд Англи улсын шигшээ багийн цагаан өмсгөлийг тэд эхэндээ өмсдөг байжээ. Харин 1901 оноос одоогийн алдарт Россблү буюу улаан хөх өнгийн өмсгөлөөр гангарах болсон.
Өнгөрсөн улиралд тэд лигтээ 10-р байр эзэлж тааруухан амжилт үзүүлсэн учраас ерөнхий дасгалжуулагчаа ажлаас нь чөлөөлсөн билээ. Давид Баллардини энэ ажлыг авахдаа анх хоёр жилийн гэрээ байгуулж байсан. Гэвч фенүүдийн хүсч байсан амжилтанд хүрч чадаагүй учраас түүний орыг Алберто Малесани хэмээх эрхэм хүлээж авсан юм. Малесани өмнөх улиралд Болоньяг дасгалжуулж 16-р байр эзэлсэн юм.
Зуны наймааны цонхоор Женоагийн удирдлага идэвхитэй ажиллаж бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлсэн. Тэдний авсан тоглогчдоос Франц хаалгач Себастьян Фрэйг онцолж байна. Артур Боруцын сүүдэрт дарагдаж сэлгээний сандалд суух болсон учраас Фрэй Фиорентинаг орхиж Женоад ирлээ. 31 настай хаалгач ирэх таван жилийг Генуя хотын багт өнгөрүүлэх билээ.
Мөн Морокко хагас хамгаалагч Хуссин Харжа Интерт нэг улирал зээлээр тоглосны дараа багтаа эргэж ирсэн. Гэсэн ч түүнийг нэг их удаалгүй Фиорентина руу 2 жилийн гэрээгээр явуулжээ.
Италийн ирээдүйтэй тоглогч гэддэг Акуафреска, Грек хамгаалагч Papastathopoulos, нар Женоад ирсэн ч өөр баг руу зээлээр тоглуулахаар явуулсан байгаа.


Лацио

Image

Албаны ёсны сайт - http://www.sslazio.it/

Италийн хөлбөмбөгийн чимдэг нэгэн дерби бол Нийслэлийн дерби билээ. Италийн нийслэл Ром хотод харьяалагддаг Рома – Лацио клубуудын дербиг ийнхүү нэрлэдгийг та бүхэн мэдэх байх. Хэдийгээр Ром хотын багууд одоогоос 10 жилийн тэртээ хамгийн сүүлд лигийн аварга болсон ч хойд зүгийн хотуудын давамгайллыг сөрөн зогсох гол тулгуур багана тэд болж байгаа. Энэ улиралд Лацио өөрсдийн ялалтын он жилүүдээ эргүүлэн авчирахаар тун идэвхитэй ажиллаж байна. Юуны түрүүнд тэд довтолгооны шугамаа хүчирхэгжүүлэхээр эрчтэй ажиллаж чамгүй үр дүнд хүрлээ. Нас явсан ч гэсэн ур чадвар нь хариагүй байгаа Герман довтлогч Мирослав Клозег хоёр жилийн гэрээгээр багтаа авсан байгаа. Клозе карьертаа анх удаа Германаас өөр лигт тоглож байгаа нь энэ юм. Түүнийг үнэгүй багтаа авчирсан учраас тааруухан тоглосон ч гэсэн Лациод ямар нэгэн хохирол учрахгүй.
Мөн түүнтэй хоршуулахаар ид үеэ Ливерпульд өнгөрүүлсэн Жибриль Сиссег 5.8 сая еврогоор авчирсан юм. Өдгөө 30 насны босгыг давж байгаа Сиссе Грекийн Панатинайкос багт хоёр жил тоглохдоо багийн домгийн хэмжээнд үнэлэгдэх хүртэл сайн тоглосон.
Мөн Кальяригаас хаалгач Федерико Маркеттиг 5 сая еврогоор худалдан авсан бол Франц жигүүрийн хамгаалагч Абдуллай Конког 6 саяар эгнээндээ нэгтгэж арын албаа баталгаатай болгосон билээ.
Лациогоос явсан тоглогчдын тоонд гарааны хаалгач Фернандр Маслера багтаж байгаа. Уругвайн шигшээ багийн гарааны хаалгачыг Туркийн Галатасарай клуб 12 сая еврогоор явсан билээ.
Ингэснээр тэр Туркийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй хаалгач болж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй хөлбөмбөгийн арилжаа наймааны түүхэнд ч дээгүүр бичигдэж байгаа.
Түүнээс гадна Швэйцарь хамгаалагч Стефан Лихтштайнерыг Туриний алдарт Ювентус клуб 10 сая еврогоор худалдан авч байгаагаа зарласан. Хэдийгээр Стефан жигүүрийн хамгаалагч хийдэг ч хагас хамгаалалтанд тоглох чадвартай хурдтай тоглогч билээ.
Австрали хагас хамгаалагч Марк Брешиано Саудын арабын Аль Наср клуб руу 3.9 са еврогоор зарагдсан.
Лацио өнгөрсөн улиралд лигтээ 5-р байр эзэлсэн учраас европын лигт энэ жил өрсөлдөнө.
Гэхдээ тэд шууд энэ тэмцээнд орохгүй бөгөөд Македоны Работнички багтай цуврал тоглолт хийж байж орох эсэхээ шийдэх юм.
Лацио шинэ улирлын эхлэлээ Олимпико цэнгэлдэхдээ Кьево Верона багтай хийх болно.

Фиорентина

Image

Албан ёсны сайт - http://it.violachannel.tv/

Клубын түүхэн дэх хамгийн олон жил ажилласан дасгалжуулагч Чезаре Пранделли явснаас хойш Фиорентинагийн амжилт нэг л явахгүй байна. Өнгөрсөн улиралд Серби дасгалжуулагч Синиша Михайловичийн удирдлага дор тэд лигтээ 9-р байр эзэлж Европын тэмцээний эрхгүй үлдсэн. Сүүлийн гурван жилд анх удаагаа үзэсгэлэнт Флоренс хотын баг Европын тэмцээнгүй улирлыг өнгөрүүлэх нь.
Тэдний энэ тааруу амжилтанд шинэ дасгалжуулагчаас гадна бэртэл гэмтэл ноцтой нөлөөлж байна. Өнгөрсөн жил л гэхэд Монтенегрогийн шинэ од Стевен Иоветич бэртлийн улмаас бүтэн улирлыг өнжсөн. Мөн улирлын дундуур үндсэн хаалгач Себасьтян Фрэй жагсаалаас гарч түлхүүр довтлогч Алберто Жилардино өндөр түвшинд тоглож чадаагүй учраас ийнхүү амжилт уруудахад хүрсэн юм. Гэсэн хэдий ч Виолагийн удирдлага бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлэх тал дээр тийм ч идэвхитэй ажилласангүй.
Арилжаа наймааны цонх хаагдах дөхсөн энэ үед Фиорентиначууд Женоагаас Морокко хагас хамгаалагч Хуссин Харжаг авснаас өөр тоймтой наймаа хийгээгүй. Мөн Бразилийн Крузеэйро клубээс Ромуло хэмээх 24 настай хамгаалагчыг 2.5 сая еврогоор худалдаж авсан. Мөн яг ийм үнээр Сербийн Партизанаас Матья Настасич хэмээх 18 настай авьяаслаг хамгаалагч авсан. Гэхдээ эдгээр наймаанууд фенүүдийн сэтгэлд хүрэхгүй байгаа нь тодорхой. Харин Флоренс хотоос явсан тоглогчдын тоо замаа алдсан. Багийн удирдлага ихэ цэвэрлэгээ хийж бараг 20 орчим тоглогч явууллаа. Тэдгээрийн тоонд багийн үндсэн хаалгач байсан Себасьтян Фрэй, сэргээшийн шинжилгээнд унаж нэр хүндээ унагасан Румын довтлогч Адриан Муту, бэртэл гэмтлээс болж бүрэн хүчээ гаргаж чадаагүй Марио Сантана гэсэн тоглогчид багтаж байна. Хэрвээ наймааны цонх хаагдахаас өмнө Жилардинотой сайн хорших довтлогч авчирахгүй бол өмнөх улирлын адил гар хоосон үлдэнэ гэдгийг багийн эзэд эрхбиш ухаарч байгаа биз ээ.
Италийн хоёр удаагийн аварга, цомын тэмцээний 6 удаагийн ялагч Фиорентиначууд улирлын өмнөх нөхөрсөг тоглолтууддаа томоохон хожил байгуулж байгаа. Гэхдээ тэдгээр нь дандаа доод лигийн сулхан багууд байгаа учраас жинхэнэ шалгуур болж чадсан эсэх нь эргэлзээтэй.
Жишээлбэл Калчио Фортино хэмээх багийг 12 гоолоор, Ваццолесе багийг 16 гоолоор буулган авсан байх юм.
Фиорентино шинэ улирлын нээлтийн тоглолтоо Сиенагийн талбайд хийнэ.

Болонья

Image


Албаны ёсны сайт - http://www.bolognafc.it/

Сери А лигийн Россоблү буюу Улаан цэнхэрүүдийн нэг Болонья клубын оргил жилүүд альхэдийнэ ард хоцорсон. Хэдийгээр тэд дотоодын лигтээ 7 удаа магнайлж, төдийн тооны удаа аман хүзүүдэж байсан ч энэ бүх амжилттай жилүүд 1966 оноор дуусгавар болсон.
Нилээд удаан доод лигт тоглосны эцэст 2008 онд тэд дээд лигтээ эргэж ирсэн ч санхүүгийн асуудал хурцаар тавигдаж байлаа. Хоёр ч эзний гар дамжсаны дараа тоглогчдынхоо цалинг өгч дийлэхгүй болтлоо сулдьсан Болонья клуб дампуурахад ойрхон байв. Хари аз болж өнгөрсөн оны өвөл Болонья 2010 хэмээх консорциум клубыг худалдан авч байгаагаа зарласнаар асуудал нааштай байдлаар шийдэгдсэн билээ. Дээр дурьдсан Болонья 2010 холбоонд банкны эзэн Giovanni Consorte, коффиний бизнесмэн Мassimo Zanetti нар багтаж байлаа. Гэсэн ч тэд дотроо ашиг сонирхлын зөрчилтэй байсан учраас удалгүй хагарал үүсч асуудал үргэлжилсээр байлаа. Ямартай ч тус консорциумын 17 хувийг эзэмшдэг бизнесмэн Albano Guaraldi одоо Болоньягийн эзэн гэсэн тодотголтой явж байгаа.
Болонья клуб энэ зун дасгалжуулагчаа сольж Пьерпа́оло Бизо́лигоор удирдуулахаар болсон. Өмнөх дасгалжуулагч Алберто Малезани Женоа клубт очсон гэдгийг өмнө нь бид мэдээлсэн билээ.Түүний удирдлага дор Болонья түрүү улиралд 16-р байр эзэлсэн юм.
Болонья талбай дээрээ буюу Renato Dall'Ara цэнгэлдэхдээ Ромаг хүлээн авч улирлыг эхлүүлнэ.
Кальяри
Сардиний арлын хамгийн том клуб болох Кальяри түүхэндээ нэг удаа сери А лигийн аварга болж байсан. Клубын домогт тоглогч Луйжи Рива 1970 оны улиралд 21 гоол оруулж багаа Скудетто хүртэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Түүний зүүж байсан 11 дугаарыг Кальярид дархалсан учраас хэн ч зүүх эрхгүй байдаг. Кальяри 90 жилийн түүхийнхээ ихэнхи хэсгийг Сери Б лигт өнгөрүүлсэн. Сардиний арлын унаган хүү Жианфранко Зола 2003–2005 оны улиралд Кальярид тоглохдоо багийн амжилтыг өөд нь татаж хүснэгтийн дунд хэсгээр тогтдог болгосон. Үүнээс хойш тэд доод лиг руу уналгүй энэ амжилтаа үргэлжлүүлэн хадгалсаар байна. Гэхдээ тэдний дасгалжуулагчын албанд удаан ажиллах мэргэжилтэн төдийлөн ховор байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд л гэхэд нийт 5 дасгалжуулагч энэ багаар дамжаад байна.
Харин хамгийн сүүлд Массимо Фиккаденти Сардиний арлын багийг удирдахаар ирсэн. Тэрээр өмнө нь Чезена, Пьяценза багуудыг дасгалжуулж байсан юм.
Кальяри шинэ улирлын эхлэлээ хүчтэй багтай хийхээр болжээ. Тэд 8 сарын 28-нд талбай дээрээ аваргаа хамгаалж буй АС Милантай тулалдах юм.

Катанья

Image

Сери А лигийн хамгийн даруухан амжилттай багуудын нэг бол Сицили арлын Катанья клуб. Заанууд хочоороо алдартай Катанья 1908 онд байгуулагдсан. Гэвч тэд одоо болтол Сери А-д 8-р байрнаас дээш амжилт үзүүлж чадаагүй байна. Гэхдээ тэдний ультра фенүүд Итали даяараа хамгийн алдартай, гал цогтойд тооцогддог.
Аргентининй алдарт тоглогч Диего Симеоне өнгөрсөн нэг сард Сицили аралд ирж Катаньягийн дасгалжуулагч болсон. Түүний ажилласан дөрөвхөн сарын хугацаанд Катанья хүснэгтийн хомоол хамагч хэсгээс 13-р байр хүртэл урагшилж чадсан. Гэвч Симеоне Испани руу буцаж Расинг Сантандерийг дасгалжуулахаар шийдсэн учраас Катанья дахин менежер хайх аянд гарлаа. Ингээд Ромагийн түр дасгалжуулагчаар ажиллаад удаагүй байсан Винченцо Монтелла тэдний саналыг хүлээн авч хоёр жилийн гэрээ байгуулсан юм.
Катанья 8 сарын 28-нд Пармагийн талбайд зочлон улирлын нээлтийн тоглолтоо хийх юм.

Палермо

Image

Дэлхийн хамгийн хүчтэй мафийн сүлжээ үүссэн Сицили арлын цорын ганц баг бол Катанья биш. Тэднээс илүү хүчтэй, илүү олон дэмжигчидтэй Палермо клуб энэ арлыг Сери А-д төлөөлж байдаг. Хэдийгээр Катаньягийн адил 60, 70-аад онд оргил жилүүдээ үдсэн ч 2004 онд дээд лигт эргэж ирснээсээ хойш зогсолтгүй өсөх хэмнэлээр урагшилж байна. 2006 оны дэлхийн аваргад л гэхэд палермо дөрвөн тоглогчоо Италийн шигшээ багт илгээж байсан.
Эдгээр нь Фабио Гроссо, Кристиан Заккардо, Андрэй Барцальи, Симоне Бароне гэсэн хамгаалах чиглэлийн тоглогчид байлаа. Эндээс Палермогийн арын алба тэр үед ямархуу хүчтэй байсныг харж болох байх. Мэдээж эдгээр тоглогчид дэлхийн аварга болж нэр хүндтэйгээр багтаа эргэж ирсэн.
Үүнээс хойш ч Палермогийн өсөн дэвжих үйл ажиллагаа үргэлжилсээр байлаа. Фабрицио Микколи, Хавьер Пасторе, Салваторе Сиригу зэрэг авьяаслаг тоглогчдынхоо ачаар тэд 2009–10 оны улиралд Аваргуудын лигийн эрх авах тун дөхсөн. Харамсалтай нь Сампдориад энэ эрхээ хоёрхон онооны зөрүүтэй алдсан юм. Эдгээр амжилтыг Делио Россигийн удирдлага дор байхдаа Палермо үзүүлсэн. Росси өнгөрсөн улирлыг дуустал Палермог дасгалжуулсан бөгөөд Италийн цомын финалд багаа шалгаруулсан гавьяатай. Харамсалтай нь Ромын олимпико цэнгэлдэхэд явагдсан шигшээ тоглолтонд тэд Интерт 3 : 1-ээр ялагдал хүлээсэн билээ.
Одоо Делио Россигийн халааг аван Стефано Пьиоли хэмээх дасгалжуулагч ажиллаж байна. Пьоли өмнөх улиралд Кьево Веронаг дасгалжуулж 11-р байранд оруулсан.
Өмнөх жилүүдэд Палермогийн нээсэн залуу одод энэ зун арилжаа наймааны зах дээр тун их эрэлттэй байлаа. Тухайлбал Италийн залуу хаалгач Салваторе Сиригу 3.5 сая еврогоор Францын PSG багт шилжсэн. Мөн Европын шилдэг багуудын хараанд өртөөд байсан хавьер Пасторе ч бас Францын баг руу явсан нь олон хүний сонирхлыг татаж байлаа. Пасторег авахын тулд Катар эзэнтэй PSG багийнхан 43 сая евро төлсөн юм. Энэ бол Палермогийн түүхэнд хийгдсэн хамгийн том наймаануудын нэг болжээ.
Фенүүд гол тоглогчдоо ийнхүү явуулж байгаад сэтгэл дундуур байсан ч эндээс олсон мөнгөөр сайн тоглогчид авчирна гэж найдвар тавьж байна. Одоогоор Палермочууд нэг арлын Катанья багаас Аргентин хамгаалагч Матиас Силвестрийг 7.3 сая еврогоор авсан. Харин бусад авсан тоглогчид дээд тал нь 4 саяаар үнэлэгдсэн дундаж тоглогчид байгаа юм.
Палермо өнгөрсөн улиралд лигтээ 8-р байр эзэлсэн учраас Европын лигийн урьдчилсан шатанд өрсөлдөх эрхтэй болсон. Гэвч харамсалтай нь Швэйцарийн Тун багт цуврал тоглолтын дүнгээр дийлдэж Европын лигээс хасагдаад байна. Хоёр тоглолты дүн 3 : 3 байсан ч талбайдаа олон гоол алдсан гэдэг үзүүлэлтээр тэд хасагдсан ажээ.
Үүнээс гадна улирлын өмнө олон нөхөрсөг тоглолт доод лигийн багуудтай хийжээ. Эдгээрээс Сиенатай хийсэн тоглолт хамгийн чухал ач холбогдолтой нь байх. Уг тулаанд Сицилийн баг 3 -1-ээр хожил авсан.
Сери А лигт шинээр дэвшсэн Новара багтай Палермо шинэ улирлын нээлтийн тоглолтоо хийх билээ.

Parma

Image

Парма шиг дотоодын лигтээ нэг ч удаа түрүүлж үзээгүй хэрнээ Европын тавцанд өндөр амжилт үзүүлсэн баг ховорхон. Тэд 1994, 99 онд УЕФА-гийн цомд түрүүлж байсан бөгөөд Европын супер цом, цомтой багуудын цомд тус бүр нэг удаа манлайлж байлаа. Харин улсынхаа тэмцээнд үзүүлсэн амжилт нь үүний хажууд арай даруухан. 1997 онд Сери А лигт аман хүзүүдэж, Италийн цомд гурван удаа түрүүлж байжээ.
Хамгийн сонирхолтой нь тэдний авсан энэ бүх цом шагналууд ердөө арван жилийн хугацаанд гялалзаад өнгөрсөн Пармагийн алтан үеийн өмч байлаа. Өөрөөр хэлбэл 1992 – 2002 оны хооронд Парма түүхийн хуудсаа шинээр бичиж Италийн хөлбөмбөгийн шинэ доминант болж чадсан юм.
1990 онд багаа дээд лигт дэвшин гарч ирсний дараа Пармагийн удирдлага хөрөнгө мөнгө харамгүй зарж багийн бүрэлдэхүүнийг хүчирхэгжүүлэх болсон юм. Энэ үед Шар – цэнхэрүүдийн бүрэлдэхүүнд Лоренцо Минотти, Алессандра Мелли, Стефано Коухи, Жианфранко Зола зэрэг тоглогчид багтаж байлаа. Эдгээр тоглогчид багий цом болж 1996 он хүртэл Европын супер цом, УЕФА-гийн цом, Италийн цомд тус бүр нэг удаа түрүүлсэн.
Харин 1996 оноос Пармагийн шинэ баг бүрэлдэж эхэлсэн бөгөөд Эрнан Креспо, хуан Себастьян Верон, Зе Мариа нараар удирдуулсан Парма дахин Европын тавцанд гайхалтай амжилт үзүүлсэн билээ. Яг энэ үе буюу 1997 онд Парма түүхэндээ анх удаа Италийн аварга болоход тун ойрхон хүрч ирсэн. Харамсалтай нь Ювентусаас ердөө хоёрхон оноогоор хоцорч аман хүзүүдсэн билээ. Ингээд 2002 оноос Парма санхүүгийн хямралд орж эхэлсэн учраас дахин Италийн хөлбөмбөгийн доминант байж чадаагүй. 2007 онд бүр зиндаа уруудаж доод лиг рүү унах дөхсөн ч Клаудио Раньеригийн сайн дасгалжуулалтын ачаар дээд лигтээ үлдэж чадсан түүх бий.
Өнгөрсөн улиралд ч бас Парма Сери Б рүү унах аюулд байлаа. Харин 4 сарын эхээр Франко Коломбаг дасгалжуулагчаараа томилсны дараачаас багийн амжилт дээшилсээр 12-р байрын амжилтаар дуусгасан юм.
Энэ зуны арилжаа наймааны зах дээр Парма шиг идэвхитэй ажилласан баг Итали даяар алга байна. Гэхдээ тэд олны төдийлөн танил биш залуу тоглогчдыг зээлээр авч буцаагаад бага үнээр зарах зэргээр ашигтай наймаа хийсэн байгаа. Харим тоймтой, томхон наймаанууд гэвэл Себастьян Жовинког жинхэлж албан ёсоор өөрсдийн тоглогч болгосон байгаа.
Мөн Жонатан Биабианиг Сампдориягаас авч довтолгооны шугамаа хүчирхэгжүүлжээ.
Нөхөрсөг тоглолтуудын тухайд Пармачууд Англиар аялаж Кардифф, Лутон Таун, Норвич, Вэст Бромвич зэрэг багуудтай тоглосон. Лутон Тауныг 2 :0 –ээр хожсоныг эс тооцвол сайн үр дүн авч чадаагүй.

Удинезе

Image

Италийн хамгийн олон жилийн настай клубуудын нэг Удинезе өнгөрсөн жил түүхэн амжилтаа үзүүлж Аваргуудын лигийн эрх авсан. Тэд өмнө нь 2005 онд Лучиано Спаллетигийн хамтраар Аваргуудын лигт орж байсан бөгөөд түүнээс хойш ийнхүү хоёр дахь удаагаа Европын клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээнд оролцож байна. Харамсалтай нь урьдчилсан шатанд Английн Арсенал клубтэй тэд оноолт таарсан байгаа. Лондонд явагдсан эхний тоглолтонд Тео Валкотт гоол оруулж 1 : 0-ээр ялагдал хүлээсэн. Хариу тоглолт 8 сарын 24-нд Stadio Friuli, цэнгэлдэхэд явагдаж Удинезе маш сайн тоглосон ч харамсалтай байдлаар 1 – 2-ээр дийлдсэн. Багийн мэргэн бууч Ди Натале энэ тулаанд торгуулийн цохилтоо алдаж багаа хөөдсөн билээ.
Гэхдээ тэд ямар ч байсан хоосонгүй. Европын лигт I хэсэгт Атлетико, Францын Ренн, Швэйцарийн Сион багуудтай хамт багтсан. 9 сарын 15-нд Удинезе Францын Ренн багийг талбайдаа угтаж Европын лигийг эхлүүлнэ.
Энэ чухал улирлын өмнө Парма шилдэг довтлогчоо Барса руу явуулчихсан. Чили тоглогч Алексис Санчез зуны турш олны анхаарлын төвд байсны эцэст 26 сая еврогоор Каталоны багийн тоглогч болсон билээ. Мөн Марко Мотта, Симоне Пепе гэсэн хоёр итали залууг Ювентуст зарж 10 сая еврогийн ашиг олсон.
Энэ хооронд Удинезеийн бүрэлдэхүүнд тоглохоор ирсэн шинэ залуус ч цөөнгүй байгаа. Тухайлбал Бразилийн Гремио клубээс залуу хамгаалагч Неутон 3 сая еврогоор ирсэн. Мөн Францын Трой багаас Абдул Сиссоко хэмээх 90 оны залуу тоглогч Удине хотод газарджээ. Эмполигоос Диего Фабрини, Баригаас Пауло Баррето нарыг 4 саяд багтаан газардуулж чадсан.
Удинезе улирлын нээлтийн тоглолтоо Ювентусын эсрэг хийнэ.


Chievo

Image

Италийн хойд хэсэгт байдаг хотуудаас Веронаг онцлохгүй байхын аргагүй. Гайхалтай уран тансаг барилгууд, дурсгалт газруудынхаа ачаар Верона хот ЮНЕСКО-гийн дэлхийн үнэт өвийн санд багтсан юм. Жуулчдын хөл тасардаггүй энэ үзэсгэлэнт хотыг Сери А-д төлөөлдөг баг нь Кьево Верона. Тэд 1929 онд албан ёсоор байгуулагдсан бөгөөд 2001онд анх удаа дээд лигт дэвшин гарч ирсэн юм. Мэдээж тэднийг буцаад доошоо унана гэсэн таамаг давамгайлж байсан ч Кьево гайхалтай үзүүштэй тоглолтоороо Сери А лигийг чимж эхэлсэн. Улирлын төгсгөлд тэд 5-р байранд орж УЕФА-гийн цомын эрх авсан нь гарцаагүй том сенсаац байлаа.
Харамсалтай нь Европын тавцан тэдний хувьд хэтэрхий өндөрдсөн учраас ердөө эхний шатанд Сербийн Улаан од багт дийлдэн хасагдсан билээ.
2006 онд болсон Италийн хөлбөмбөгийн хээл хахуулийн хэргээс болж олон баг оноогоор торгуулсан нь Кьевод аваргуудын лигт орох завшаан болсон юм. Гэвч тэд Болгарын Левски Софиа клубтэй урьчилсан шатанд таарч мөн л хожил авч чадалгүй мултарсан юм. Энэ мэтчилэн тааруухан тоглолтууд тэдний амжилтыг хойш нь чангааж байгаа ч Кьево шинэ түүхээ 2000 оноос хойш бичиж байгаа гэдэг нь эргэлзээгүй.
Верона хотын өөр нэгэн баг болох Хеллас Верона клуб хот дотроо тэднээс олон хөгжөөн дэмжигчидтэйд тооцогддог. Хэллас Веронагийн фенүүд нэг хотын дербигээ элдэв янзаар тохуурхаж доромжлох нь бий. Кьево дээд лигт гарч ирэхээс өмнө илжиг тэнгэрт нисэх байлгүй хэмээн тэд Кьевог тохуурхдаг байлаа. Харин 2001 онд Кьевочууд дээшээ гарч ирснээсээ хойч өөрсдийгөө бахархалтайгаар Нисдэг Илжигнүүд хэмээн нэрлэх болсон юм. Одоо дэлхий даяар тэднийг энэ нэрээр нь хүмүүс мэддэг болсон.. Кьево шинэ дасгалжуулагч Доменико Ди Карлог өнгөрсөн улирлын төгсгөлд томилсон. Энэ эрхэм нь түрүү улиралд Сампдориа клубыг удирдаж доошоо унагасан гол буруутан юм. Жиаллаблү буюу шар цэнхэрүүд өнгөрсөн жил 11-р байр эзэлсэн бол энэ жил европын эрх авах зорилго өмнөө тавиад байна. Тэдний шинэ улирлын эхний өрсөлдөгч нь Лацио байх болно.

Atalanta

Image

Энэ жил Сери А лигт шинээр дэвшиж байгаа багуудыг Аталанта Бергома тэргүүлж байна. Тэд өнгөрсөн улиралд Сери Б лигт 79 оноотой түрүүлж энэ эрхийг авсан юм.
Харамсалтай нь Аталантагийн улирлын эхлэл тийм ч таатай байхгүй бололтой. Тэднийг өнгөрсөн улирлын төгсгөлд тоглолтын үр дүнг тохиролцсон хэмээн буруутгаж хасах 6 оноотой шинэ улирлыг эхлүүлэх шийтгэл италийн хөлбөмбөгийн холбооноос оногдуулсан. Мөн багийн ахлагч Кристиано Дониг гурван жил хагас хөлбөмбөг тоглох эрхийг нь хассан юм. Энэ мэт шалтгаанаас үүдэн Аталантаг энэ жил буцаад доошоо багуудын тоонд багтааж байна. Nerazzurri буюу хар хөхүүд хочтой Аталанта Италийн цомд 1963 онд түрүүлж байсан. Мөн Сери Б лигийн аваргаар 6 удаа тодроод байгаа билээ. Тус багийн фенүүд үнэнч гэдгээрээ итали даяараа гайхагддаг. Тоглолт эхлэхийн өмнө цэнгэлдэхэд асар том хэмжээний зурагт хуудсыг аталантагийн ултра фенүүд дэлгэн харуулж багийнхаа сүр хүчийг харуулах дуртай. Ирэх улиралд ч бас та бүхэн тэдний хэр хүчтэй фенүүтэй болохыг харах болно. Кристиано Дони явсан учраас багийн ахлагчын тууз Жьенпаоло Беллинид шилжсэн. Аталанта 8 сарын 28-нд Atleti Azzurri d'Italia цэнгэлдэхдээ Чезенаг хүлээн авч 2012 оны улирлыг эхлүүлэх юм.

Novora

Image

Калчио 55 жилийн дараа Италийн дээд лигт эргэн ирлээ. Цагаан цэнхэр өнгөөр гангардаг энэ баг өнгөрсөн жил Сери Б лигт 3-р байр эзэлж хасагдах шатны тоглолт хийхээр болсон юм. Ингээд Падова багийг плэй- оффт буулган авснаар Новара хотын баг дээд лигт эргэн ирэхээр болсон. Хамгийн сүүлд Новарачууд 1955 онд Сери А лигт тоглож байжээ.
Энэ багт Италийн хөлбөмбөгийн бүх цаг үеийн мэргэн бууч Силвио Пьола карьерийн сүүлийн жилүүдээ өнгөрүүлсэн. Чухам 1947–1954 оны жилүүдэд Новара оргил жилүүдээ үдсэн билээ.
Новарагийн дасгалжуулагчаар Аттилио Тессер 2009 оноос хойш ажиллаж байна.

Siena

Image

Сиена дээд лигтээ эргэн ирж байна. Бианконери буюу хар цагаанууд хочтой энэ багийн түүх тийм ч арвин биш. 1904 онд байгуулагдсан ч одоо болтол ямар нэгэн томоохон түрүү авч амжаагүй байгаа. Түрүү улиралд харин Сери Б лигийн аварга болох боломж байсан ч харамсалтай нь; Аталантагаас хоёрхон оноогоор дутаж мөнгөн медаль зүүсэн юм.
Сиенагийн энэ амжилтанд Итали довтлогч Эмануэле Калайо чамгүй үүрэг гүйцэтгэсэн. өдгөө 29 настай Калайо нийт 18 гоол оруулж мэргэн буучдын жагсаалтанд дээгүүр бичигдсэн билээ.
Сиенаг дээд лигт гаргаж өгсөн дасгалжуулагч Антонио Конте Ювентус руу явсан учраас шинэ дасглажуулагч Жузеппе Саннини түүнийг орыг залгасан. Саннини анх удаа үндсэн дасгалжуулагчаар ажиллах гэж байгаа бөгөөд багийнхаа зорилгыг дээд лигтээ үлдэх хэмээн тодорхойлсон юм. Сиена өөрийн Artemio Franchi цэнгэлдэхдээ Фиорентинаг угтан авч улирлыг эхлүүлэх хуваарьтай байгаа

Lecce

Image

Итали орныг гуталтай адил дүрстэй гэдгийг та бүхэн мэдэх байх. Харин Энэхүү гутлын өсгийнд байдаг хот бол Лечче юм. Он удаан жилийн түүхтэй энэхүү багийг Сери А лигт төлөөлдөг цорын ганц баг нь U.S. Lecce. Тэд 1985 онд анх удаа дээд лигт гарч ирсэн бөгөөд түүнээс хойшхи түүхийн замнал нь тийм ч дардан байсангүй. Хамгийн сүүлд тэд 2010 онд дээд лигт дэвшин гарч ирсэн бөгөөд өнгөрсөн улиралд доошоо унах дөхсөн. Гэхдээ улирлын төгсгөлийг сайн хийснийхээ ачаар 41 оноотой 17-р байр эзэлж дээд лигтт дахин нэг жил үлдэхээр болсон. Энэ улиралд ч бас тэднийг зиндаа уруудах магадлалтай багуудын тоонд багтааж байна. Өнгөрсөн улиралд тус багийг дасгалжуулсан Луйжи ди Канио ажлаасаа халагдаж оронд нь Eusebio Di Francesco ажиллахаар ирсэн байгаа. Di Francesco түрүү улиралд Сери Б лигийн Пескара багийг 13 -р байранд оруулсан юм.
Санхүүгийн хувьд хүнд байдалд ороод байгаа учраас Леччегийн удирдлага энэ зун зээлээр тоглогч авчрах төлөвлөгөөтэй ажиллалаа. Тэд Ромагаас Бразил хаалгач Жулио Сержиог мөн АС миланы залуу тоглогч Родни Страссерийг тус тус зээлээр багтаа авчирсан.

Чезена

Image

Энэ жилийн Сери А лигт олны төдийлөн хараанд өртөөд байхааргүй даруухан багуудын нэг бол Чезена. Тэд 2010 онд ээлжит удаагаа дээд лигт дэвшин гарч ирсэн бөгөөд ямартай ч дээд лигтээ үлдэх зорилгоо биелүүлж чадлаа. Одоо тэд дараагийн зорилго болох хүснэгтийн эхний хэсэг руу бичигдэхийн төлөө тоглох болно_. Харин энэ том зорилгод нь тэднийг шинэ дасгалжуулагч Марко Жьянпаоло хөтлөх болно. Түрүү улиралд клубыг доошоо унахаас аварсан Massimo Ficcadenti Кальяри руу явсан учраас Marco Giampaolo түүний орыг залгахаар болсон.
Чезена наймааны цонхоор Румын довтлогч Адриан Мутуг тодорхойгүй үнээр авчирсан. Харин тус багийг Япон легионер Юто Нагатомо орхисон байгаа.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby enzo » Sat Aug 27, 2011 8:50 pm

найс жоб Баяраа
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby enzo » Sat Aug 27, 2011 8:52 pm

Эхний тойрог хойшлогдох нь тодорхой болсны дараа багууд хоорондоо нөхөрсөг тоглолтууд зохиож байгаа гэнэ, энэ хоосон зайд фитнэссээ авч үлдэхийн тулд..
Наполи - Палермо, Интер - Киево гээд дотооддоо нөхөрсөгүүд явах нь дээ...
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby Хашка » Sat Aug 27, 2011 8:56 pm

Гаяраа гоё шүү. :eek: :italy
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby Г.Баяраа » Sat Aug 27, 2011 9:37 pm

АС Милан .

Image

Россонеричууд өнгөрсөн улиралд 7 жилийн хүлээлтээ төгсгөл болгож Сери А лигийн аваргын титмээ эргүүлэн авсан билээ. Тэд 2004 оноос хойш лигийн аварга болж чадаагүй байсан бөгөөд Массимо Альегри Миланыг удирдсан анхны жилдээ л тэдний удаан мөрөөдсөн Скудеттог эргүүлэн авчирсан юм. Нэгэнт улсынхаа аварга болох зорилгоо биелүүлсэн болохоор одоо тэдний дараагий байх Аваргуудын лигийн цом рүү чиглэж байна. Мэдээж хэрэг Алиез Арена хүрэх зам бартаа нугачаа ихтэй байх болно. Харин энэ замыг туулахын тулд АС Миланд хангалттай хүчтэй бүрэлдэхүүн хэрэгтэй болно. Массимо Альегри ч үүнийг сайн бодолцож зуны арилжаа наймааны цонхоор цөөнгүй тоглогчид авчирч багийнхаа хүчийг зузаатгаад байна.
Юуны түрүүнд тэрээр жил ирэх тусам нимгэрч байгаа хамгаалалтын асуудлаа зохицуулахыг хичээсэн байна. Францы Марсель клубээс хүчирхэг бие бялдартай Нигери хамгаалагч Тай Тайвог өөрийн болгосон. Мөн Ромагийн эгнээнд чамгүй олон жил зүтгэж Сери А лигийн туршлага хуримтлуулсан Франц тоглогч Филипп Мексесээр ар талынхаа эгнээг зузаатгалаа. Эдгээр хоёр залууг аль алийг нь үнэгүй авсан болохоор тааруу тоглосон ч гэсэн багт ямар нэгэн хохирол амсахгүй гэсэн үг. Гэхдээ мэдээж тэгэх магадлал тун бага гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.
Өнгөрсөн улиралд Миланы бүрэлдэхүүнд зээлээр тоглосон Марко Амелиа энэ жилээс албан ёсны Миланиста болж байна. Түүнийг Женао клубээс 6 сарын эхээр Миланчууд худалдан авч Аббьятигийн нөөц хаалгачаар авчирсан байгаа. АС Милан сүүлийн жилүүдэд Женоа клубтай арилжаа наймааны зах дээр идэвхитэй хамтран ажиллах болсон нь өөр олон наймаанаас ч харагдана. Тухайлбал Италийн ирээдүйтэй залуу довтлогы Алберто Палоскиг, Жанмарко Зигон хэмээх 91 оны өөр нэгэн залуу довтлогчтэй авч урда шугамаа хүчирхэгжүүллээ. Гэхдээ эдгээр залуусыг хэдий хэрийн үнээр авсан нь тодорхой бус байна. Женоагаас ирсэн довтлогчдын үүгээр дууссангүй. Стефан Эль-Шаарави хэмээх 19 настай довтолгооны хагас хамгаалагчыг Миланчууд авсан бөгөөд энэ залуу 92 дугаарыг зүүн Сан Сирод тоглох юм.

Одоогоор хийгдээд байгаа голлох наймаанууд гэвэл иймэрхүү байна. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлж байгаагаар АС Милан хамгийн гол наймаагаа хараахан хийгээгүй байгаа гэнэ. Наймааны цонх нээгдсэн цагаас эхлэн Миланы дэд ерөнхийлөгч Адриано галлиани ноён Х хэмээх тоглогчын тухай цуу яриа дэгдээгээд байгаа. Түүний хэлснээр уг тоглогч нь Метр 83 см өндөртэй бөгөөд цэнхэр нүдтэй авьяаслаг нэгэн аж. Харин Галлиани уг тоглогчынхоо нэрийг олонд зарлалгүй удааж байгааү нь фенүүдийн дунд эргэлзээтэй байдал үүсгээд байна. Зарим хэвлэлүүд энэ тоглогчыг Кака гэж байхад зарим нь Марек Хамсик хэмээн тааж байна. Юутай ч тун удахгүй бид энэ тоглогчын нэрийг мэдэх байх.
АС Миланы бүрэлдэхүүнийг орхисон тоглогчдоос Андрэй Пирлог онцлохгүй байхын аргагүй. 2001 оноос хойш Россонерригийн төлөө хүчин зүтгэж багийн домгуудын тоонд альхэдийнэ багтсан түүнийг гэнэтхэн багаасаа явах шийдвэр гаргахад олон хүн гайхсан байх. Тэр тусмаа хүчтэй өрсөлдөгчдийн нэг Ювентусын гишүүн болоход харамсахын зэрэгцээ эгдүүцэх сэтгэл хөдлөл Миланы фенүүдийн дунд их байлаа. Пирло явснаар Миланд довтолгооны найруулах тоглогчын орон зай хоосон үлдлээ. Мөнхийн залуу Кларенс Зеедорфт энэ үүргийг найдаж болох ч Недерланд тоглогчын цаг дуусах дөхөж байгаа нь хэнд ч тодорхой. Тиймээс Галлиани энэ асуудлыг нэгэнтээ тунгааж байгаа бизээ.
Мөн Грек хамгаалагч Сократис Папастатопулос Женао руу явж хашир туршлагатай Чех тоглогч Марек Янкуловски зодог тайллаа. Түүнээс насаар нэг их залуужаад байхгүй Никола Ленротальи ч бас багаас явж өөрийн зам мөрийн хөөхөөр болсон.
АС Миланы шинэ улирлын өмнөх нөхөрсөг тоглолтуудын дүн тийм ч сэтгэл хөдөлгөм биш байна. Тэд 7 сарын сүүлээр Италийн Сери Д лигийн Solbiatese Arno Calcio багтай тоглож 0 – 12-ээр ялсан.
Харин дараа нь Ауди кап улирлын өмнөх нөхөрсөг бэлтгэл маягын тэмцээнд хүч сорьж Байерн Мюнхен, Интер Милан аль алинд нь торгуулийн цохилтоор дийлдсэн юм.
Харин үүний дараа тэд жинхэнэ сорилгоо хийсэн бөгөөд Хятадын Бээжин хотод зочилж Италийн супер цомын төлөө заналт өрсөлдөгч Интер Милантай туллаа. 8 сарын 6-нд явагдсан уг тоглолтонд Миланчууд 2 -1-ээр ялалт байгуулж шинэ улирлын анхны цомоо хүртсэн юм.
АС Миланы 6 дахь супер цомыг авчирахад Златан Ибрагимович, Боатенг нарын гоол тус болсон юм.
Саяхан Миланчууд ирэх улирлын амжилтанд нь онцгой тус хүргэж чадах авьяастай тоглогчыг эгнээндээ нэгтгээд байна. Одоо болтол өөрийнхөө жинхэнэ байх ёстой газраа олж чадаагүй яваа Алберто Аквилани нэг жилийн зээлээр Миланы тоглогч болсон юм. Миланчууд түүнийг жинхлэхийн тулд энэ улиралд 25 удаа талбайд гаргах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан юм.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Милан энэ шилжилтэнд 6 сая евро гаргасан аж.
Гэхдээ Миланы фенүүд Акуаг ноён Х гэж бодохгүй байгаа. Тэд наймааны цонх хаагдахаас өмнө жинхэнэ сенсаац тарьсан том наймааг хүлээж байгаа нь тодорхой.
Аваргуудын лигийн H хэсэгт Милан Барсатай хамт багтлаа. Тэднээс гадна Беларусын БАТЕ, Чехийн Viktoria Plzeň гэсэн түвшин доогуур багууд энэ хэсэгт орсон юм. Тэгэхээр хэсгээс шалгарах Италийн аваргуудын хувьд асуудал биш болов уу. Харин нэг үү хоёр уу гэдэг л гол асуудал.

Интер Милан

Image

Өнгөрсөн таван жилийн хугацаанд Интер Милан Сер А лигтээ тасархай байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тэд дотоодын лигтээ манлайлахаас гадна Европын тавцанд ч гайхалтай амжилт үзүүлж Италийн багуудаас анх удаа төгс требль хийсэн баг болсон билээ. Бүх тодруулбал 2009–10 оны улиралд онцгой нэгэн Жосе Моуриньогийн удирдлага дор оролцсон бүх тэмцээндээ түрүүлэн хөлбөмбөгийн ертөнцөд Quintuple хэмээх урьд хожид дуулдаж байгаагүй хэллэгийг оруулж ирсэн билээ. Харин одоо тэдний оргил жилүүд ард хоцорч урьдын адил Сери А лигтээ давамгайлж чадахгүй нь тодорхой болоод байна. Бусад багууд хүчирхэгжихийн хэрээг Интер ч мөн адил өөрчлөлт шинэчлэлт хийж байгаа ч төдийлөн амжилтанд хүрч чадахгүй байна.
Өнгөрсөн улиралын дундаас Интерийг удирдаж хүснэгтийн дунд хэсгээс аман хүзүү хүртэл урагшлуулж чадсан Бразил мэргэжилтэн Леонардо ажлаа хүлээлгэж өгсөн. Түүний орыг залгах дасгалжуулагчын нэр олны дунд нилээн том тааврын өрнүүлж байсан бөгөөд эцэст нь Экс-Женоагийн дасгалжуулагч Жьян Пьеро Гасперини энэ ажлыг авсан билээ.
Гасперинигийн хувьд өмнө нь Ювентусын хүүхдийн багийг 10 гаран жил дасгалжуулж байсныг эс тооцвол ерөнхий дасгалжуулагчын хувиар үзүүлсэн амжилт тийм ч арвин биш. Гэхдээ Интерийн ерөнхийлөгч Массимо Моратти түүнийг томилсондо сэтгэл хангалуун байгаагаа өгүүлж байсан.
Гасперини арилжаа наймааны зах дээр төдийлөн идэвхитэй ажиллаагүй бөгөөд түүний авчирсан тоглогчдоос Рикардо Алварезийг онцолж болох юм. Өдгөө 23 настай энэ залуу Аргентиний лигийн шинэхэн аварга Велез Сарсфилд клубыг орхион Интерт ирсэн юм. Зүүн хөлтэй Рикардогийн төлөө Интер 11,75 сая евро төлж тоглогчыг эзэмших 90 хувийг өөрийн болгосон. Шинэ улиралд Интерийн фенүүд энэ авьяаслаг залуугээс их зүйлийг хүлээж байна.
Мөн Болонья клубээс 4.2 сая еврогоор Итали хаалгач Эмилиано Вивианог худалдан авч Жулио Цесарын сэлгээний хаалгач болголоо. Харамсалтай нь Вивиано улирлын өмнөх бэлтгэлийн үеэр өвдгөө бэртээж ирэх улирлын ихэнхи хэсгийг эмнэлэгийн орон дээр өнгөрөөх боллоо.
Жонатан Морэйро хэмээх 25 настай Бразил хамгаалагч Интерийн хамгаалалтыг хүчирхэгжүүлэхээр энэ зун ирсэн. Баруун жигүүрийн хамгаалалтад тоглодог энэ залуугаар Майконы ар талыг найдвартай болгож байгаа юм. Хэдий хэрийн үнээр Жонатан ирсэн нь тодорхой бус байгаа ч 4 жилийн гэрээгээр Интерийн тоглогч болсон юм байна.
Мөн Юто Нагатомог албан ёсоор жинхэлж өөрийн эгнээнд багтаажээ.
Харин Интерээс явсан тоглогчдын тоонд Марко Матерацци багтаж байна. Өнгөрсөн улиралд төдийлөн талбайд гарч чадаагүй ахмад хамгаалагчын гэрээний хугацаа дууссан бөгөөд фенүүдтэйгээ салах ёс гүйцэтгэн Интерийг орхисон билээ. Мөн түүний адил гэрээний хугацаа дууссан Давид Соуса, Виктор Обинна, Хуссан Харжа гэсэн тоглогчид Сан Сиро цэнгэлдэхийг орхин явжээ. Эдгээр тоглогчдыг явуулаад Интер ганц ч еврогийн ашиг олоогүй бөгөөд харин тоглогч авчирсан хөрөнгө нь 16 сая евро болсон байх юм. Сүүлийн үед Италийн хэвлэлүүд Уэсли Шнайдерийг Манчестер руу явах гэж байгаа тухай ярих болсон. Хэрвээ энэ наймаа биелэлээ болвол Интер чамгүй өндөр ашиг олох нь тодорхой. Мөн өнгөрсөн улиралд гайхалтай тоглож 37 гоол оруулсан Самуель Это’о Оросын Анжи баг руу явах нь бараг тодорхой болсон. Хэдийгээр Это өөрөө дундаж лигт очихыг хүсэхгүй байгаа ч Анжигийн тавьсан асар өндөр цалингийн саналаас татгалзаж чадахгүй байгаа бололтой. Камерун эрд жилийн 20 сая еврогийн асар том цалингийн санал хүргүүлсэн бөгөөд мөн Интер Миланд 35 сая евро өгөхөөр Анжигий эзэн Оросын тэрбумтэн Сулейман Керимов амлаад байгаа юм.
Улирлын өмнөх нөхөрсөг тоглолтуудын тухайд 7 сарын 24.-нд тэд анхны томоохон шалгалтаа өгч Туркийн Галатасарай багтай Германы Бохум хотод нүүр тулж гоолгүй тэнцсэн. Харин дараа нь 7 сарын 30-нд Ирландын дублин хотод зочилж Селтиктэй нөхөрсөг тоглолт хийсэн бөгөөд Люк Кастайньос, Паццини нарын гоолын ачаар 2 : 0-ээр ялалт байгуулсан юм.
Уг тоглолт нь Дублиний супер цомын нэг хэсэг байсан бөгөөд мөн энэ тэмцээндээ Манчестер сититэй тоглож 3 :0-ээр дийлдсэн юм. Гэхдээ уг тоглолтонд багийн түлхүүр тоглогчид байгаагүй гэдгийг дурьдах нь зүйтэй.
Харин үүний дараа Гасперинигийн залууус жинхэнэ шалгуураа өгөхөөр Бээжин хотыг зорилоо. 8 сарын 6-ны өдөр шувууны үүр цэнгэлдэхэд Италийн супер цомын төлөө тэд тоглосон бөгөөд харамсалтай нь 2 : 1-ээр дийлдэж цом авах зорилгоо биелүүлж чадаагүй. Уг тоглолтонд Уэсли Шнайдер гайхалтай чөлөөт цохилтоор багтаа нэр төрийн ганц гоолыг авчирсан юм.
Одоогийн байдлаар Интерээс Юто Нагатомо, Лука Кастелацци, Эмилиано Вивиано гэсэн тоглогчид бэртэлтэй байгаа.
Аваргуудын лигт Интер тун амар сугалаа татаж Оросын ЦСКА, Францын Лилль, Туркийн Trabzonspor багуудтай багтжээ.
9 сарын 14-нд Интер Halil Altıntop , Дидье Зокора тэргүүтэй Туркийн багийг талбайдаа угтаж авснаар Аваргуудын лигийн шинэ улирлыг эхлүүлнэ.
Шинэ улирлын нээлтийн тоглолтоо Интер Лечче багтай хийх болно.

Ювентус

Image

Италийн хамгийн олон удаагийн аварга, хамгий олон фентэй багуудын нэг Ювентус клуб 2006 оноос хойш эхэлсэн хямралын байдлаасаа гарч чадаагүй л байна. Өнгөрсөн улиралд тэд лигтээ дөнгөж 7-р байр эзэлсан учраас энэ жил Европын ямар ч тэмцээнд оролцож чадахгүй. Магадгүй энэ бүхэн багийн эздэд томоохон сануулга болсон байх. Юутай ч Туриний алдарт клуб хааны тимтээ эргүүлэн авахын тулд зуны арилжаа наймааны цонхоор чамгүй идэвхитэй ажиллаа.
Юуны түрүүнд тэд өөрчлөлтийг дасгалжуулагчаасаа эхэлсэн бөгөөд Луйжи Дель Нериг ажлаас нь чөлөөлж клубын домогт тоглогч Антонио Контег удирдах албанд томилсон. Антонио Конте 1992–2004 оны хооронд Ювентусын төлөө зүтгэж явсан домогт тоглогч бөгөөд 2005 оноос дасгалжуулагчын карьераа эхлүүлсэн юм. Түүний дасгалжуулагчын туршлага чамгүй өндөр бөгөөд 2009 онд Бариг доод лигээс Сери А-д эргүүлэн авчирсан бол өнгөрсөн улиралд Сиенаг удирдан мөн Сери А лигт дэвшүүлж чадсан юм.
Ювентус энэ зуны солилцоо наймааны цонхоор маш олон тоглогч худалдан авсан бөгөөд хамгийн өндөр үнээр ирсэн нь Алессандро Матри байна. Энэхүү Итали довтлогчыг Кальяри клубээс 15.5 сая еврогоор худалдан авч 4 жилийн хугацаатай гэрээ байгуулсан юм. Үүний дараа орох том наймаа бол Монтенегро довтлогч Мирко Вучинич юм. Вучиничийг Ромагаас авчирахын тулд тэд 15 сая евро зарцлуулж 2015 он хүртэл багтаа үлдээхээ болсон. Эдгээр тоглогчдоос гадна Ювентусын довтолгооны шугамыг хүчирхэгжүүлэхээр Амаури, Фабио Квальерела нар эргэн ирлээ. Амауригийн хувьд Пармад зээлээр тоглож байгаад эргэж ирсэн бол өнгөрсөн улирлын ихэнхийг бэртлийн улмаас өнжсөн Фабио Кваларелаг жинхэлж 10.5 сая еврогоор Наполиогоос худалдан авсан юм.
Харин хагас хамгаалалтын шугаманд ирсан залуусаас Артуро Видалыг онцлохгүй байхын аргагүй. Байер Леверкузенд дөрвөн жил тоглож дэлхийн шилдэг цэвэрлэгч болтлоо өсөн дэвжиж чадсан Чили залууг 10.5 сая еврогоор Ювентус авчирч чадсан. Олон багийн хараанд байсан тоглогчыг ийм бага үнээр салгаж чадсан нь Ювентусын арилжаа наймааны сайн бодлогын ач гавьяа.
Видалаас гадна Серхио Алмироныг Баригаас 1 саяар, Албин Экдалыг Болоньягаас 1.3 саяар тус тус авчирсан . Ирэх улиралд Ювентусын хагас хамгаалалтын шугамыг авч явах тоглогчдын нэг бол гарцаа байхгүй Андрэй Пирло. Өдгөө 32 настай Андрэй Пирло Милантай хамт Сери А лигийн аваргын титмийг авсныхаа дараа Милан хотоос явж байгаагаа зарласан. Харин түүний очих газар гадаадын ямар нэгэн клуб биш Ювентус байсан нь олон хүний сонирхлыг татсан юм. Гэхдээ Пирло өөрөө энэ шилжилтийг буруу гэж бодохгүй байгаагаа өгүүлсэн билээ.
Дэлхийн хэмжээний найруулагчыг үнэгүй өөрийн багтаа авсан нь Ювентусын хувьд мэдээж хожоотой наймаа. Тэр тусмаа 4 жилийн урт хугацааны гэрээ байгуулж чадсандаа сэтгэл хангалуун сууж байгаа бизээ.
Шинэ тоглогчдоос гадна өнгөрсөн улиралд зээлээр тоглосон хэд хэдэн тоглогчдыг жинхэлж албан ёсоор өөрийн гишүүн болгосон. Эдгээр тоглогчдын тоонд нэгэн цагт Италийн шигшээ багийн ирээдүй гэгдэж байсан Марко Мотта багтаж байна. Моттаг 3.75 сая еврогоор Удинезегээс жинхэлсэн бол Симоне Пепег мөн энэ клубээс 7 сая еврогоор худалдан авсан.
Баруун жигүүрийн хамгаалалтыг хариуцахаар Швэйцарийн Стефан Личштайнер, Лацио клубээс 10 сая еврогоор ирсэн. Одоогоор Ювентусын хийгээд байгаа томоохон наймаанууд ийм байна. Эдгээр тоглогчдыг авчирахад Бианконери нийт 75 сая евро зарцуулсан тооцоо гараад байгаа юм.
Харин Туриний алдарт багаас явсан тоглогчдыг Фелипе Мело тэргүүлж байна. Италийн хамгий муу тоглогчид өгдөг алтан хогийн сав хүртэл авч уруудаж байсан тэрээр энэ улирлыг Туркийн Галатасарай багт зээлээр өнгөрүүлэхээр болсон юм.
Мөн түүний хамтаар Мохаммед Сиссоко ч бас Туринаас явлаа. Францад өөрчлөн шинэчлэлт хийж байгаа PSG клуб Сиссоког 7 сая еврогоор худалдан авч хөрөнгө оруулалт хийжээ. Босни тоглогч Хасан Салихамижич гэрээ дуусан тул Германы Вольфсбург баг руу өөрийн хүсэлтээр явсан билээ.
Алберто аквилани, Себастьян Жиовинко ч бас тэдний адил замыг сонгосон. Дараагийн Дель Пьеро хэмээн нэрлэгдэж байсан Жовинко өөрийн карьераа хөөж Парма руу 3 сая еврогоор явсан. Харин аквиланигийн хувьд Ливерпуль руу эргэж явсан ч гэсэн тэндээ үлдэх эсэх нь тодорхойгүй байна.
Хэдийгээр олон сайн тоглогчид авчирсан ч гэсэн Ювентусын улирлын өмнөх нөхөрсөг тоглолтууд тийм ч сэтгэл хөдөлгөм байсангүй. 7 сарын 23-наас тэд Канад Америк орнуудад явагдсан world football challenge тэмцээнд оролцож Португал, Мексикийн гурван багтай нөхөрсөг тоглолт хийсэн юм.
Канадын Торонто хотод Португалын Спортинг багтай тоглоход Дель Пьеро нэг оруулсан ч өрсөлдөгч нь хоёрыг хийснээр ялагдал хүлээсэн. Харин үүний дараа Мексикийн Америка, Гуадалахара багуудтай дараалан тоглохдоо тус бүрт нь 1 : 0-ээр ялалт байгуулж фенүүдээ баярлуулсан юм. Уг тоглолтуудад Фабио Кваларела, Кристиан Паскуота нар багтаа хожлын гоолуудыг авчирчээ.
8 сарын 11-нд Ювентус өөрийн өсвөрийн багийн хүчийг сорьж Турин хотын ойролцоо нөхөрсөг тоглолт хийлээ. Моденагаас эргэж ирсэн Паскуота мөн л энэ тулаанд гоолдсон бөгөөд Яквинта, Мотта, Циглер нар үлдсэн гоолуудыг оруулж 4 – 1-ээр ялалт байгуулсан.
Харин энэ тоглолтоос ердөө хоёрхон хоногийн дараа Испаний Реал Бетисийг талбайдаа угтаж аваад хуурай тэнцсэн юм. Дашрамд дуулгахад Ювентусын шинэ цэнгэлдэхийн барилгын ажил бараг дуусаж байгаа. Ювентус арена гэж нэрлэгдсэн уг цэнгэлдэхийн нээлтийн ажиллагаа 9 сарын 8-нд явагдах юм. Нээлтийн үеэр Ювентус Английн Нотс Каунти багтай нөхөрсөг тоглолт хийх ажээ. Ювентус шинэ улирлын нээлтийн тоглолтоо Чезенатай хийнэ.

АС Рома

Image

Франческо Тоттигоор ахлуулсан мөнхийн хотын Рома клуб энэ жил аваргын титмийн төлөө ээлжит оролдлогоо хийх гэж байна. Сүүлийн таван жил Интерийг дараалан түрүүлэхэд Рома л ганцаараа тэдэнтэй тэмцэж аваргын өрсөлдөөнийг сонирхолтой болгож байсан. 2010 онд тэд зорилгодоо хүрэхэд хамгийн ойрхон ирсэн ч харамсалтай нь Сампдориад ялагдаж алтан боломжоо алдаж байсан юм. Түүнээс хойш Ромагийн амжилт төдийлөн ахихгүй байсаар гурван ч дасгалжуулагчын нүүр үзээд байна. Өнгөрсөн жил л гэхэд тэд улирлын дундуур Клаудио Раньериг ажлаас нь халж зодог тайлаад удаагүй байсан багийн домог Винченцо Монтеллаг түр дасгалжуулагчын албанд томилсон. Хэдийгээр Монтелла дасгалжуулагчын туршлага байхгүй ч багийн сэтгэлзүйг сайн өргөж чадсаны хүчинд Европын лигийн эрхтэй үлдэж чадсан. Гэвч Ромагийн удирдлага, фенүүд, тоглогчид үүнээс илүү ихийг хүсч байсан нь ойлгомжтой. Ингээд улирал дууссаны дараахан Монтеллог ажлаас нь чөлөөлж Барсагийн домогт тоглогч Луйс Энрикег Ромд газардуулсан юм. Энрикегийн хувьд мөн л нас залуу цус шингэнээс гадна Барсагийн Б багийг 3 жил удирдсанаас өөр дасгалжуулагчын туршлага байхгүй. Гэхдээ Ромагийн шинэ эзэн Thomas DiBenedetto түүнийг Барса стилийн үзүүштэй, тики такаа хөлбөмбөгийг, Каталоны багийн гялалзсан амжилттай хамт Ромд авчирна гэж найдаж байгаагаа хэлсэн. Мэдээж хэрэг Барсагийн домогт тоглогч ирсэн учраас хийгдэх арилжаа наймаанууд ч Барса руу чиглэх нь ерөнхийдөө тодорхой байлаа.
Бүх зүйл ч таамаглаж байсан ёсоор болж Барсагийн ээлжит домог болно гэгдэж байсан Бояан Кркич 12 сая еврогоор Ромд ирлээ. Гэхдээ түүний гэрээ нилээн асуудалтай байдлаар хийгдсэн. Барса Фабрегасын алдааг давтахыг хүсээгүй учраас хоёр жилийн дараа 13 сая еврогоор Бояаныг эргүүлэн худалдаж авах гэрээг Роматай байгуулсан юм. Харин Рома түүнийг бүрмөсөн худалдаж авахыг хүсвэл 28 сая еврог нэмж төлөх хэрэгтэй болжээ. Өөрөөр хэлбэл Барса Баяныг хоёр жилийн зээлээр Ромд өгч байгаа хэрэг юм.
Энэ зун Ромад ирсэн залуусаас хамгийн их анхаарал татаж байгаа тоглогч бол Аргентини ирээдүй болсон Эрик Ламела хэмээх 19 настай залуу. Аргентиний шигшээ багт энэ жилээс дуудагдах болсон Ламелаг Ривер Плэйт клубээс 12 сая еврогоор худалдан авсан юм. Луйс Энрике Ламелаг дарагийн Тотти болж чадна хэмээн үнэлж байгаа бөгөөд ирэх улиралд Италийн хөлбөмбөгийг чимнэ гэдэгт итгэлтэй байгаа юм.
Ромагийн зүүн жигүүрийн хамгаалалтыг хариуцахаар ирсэн Испани залуу Хосе Анжелийг мөн мартаж болохгүй. Фулхэм рүү явсан Жон Арне Риизийг орон зайг тэрээр нөхөх бөгөөд хэд хэдэн нөхөрсөг тоглолтонд оролцоод амжсан. Түүнийг Испаний Спортинг Гиёон клубээс тодорхойгүй үнээр худалдаж авсан юм.
Хаалгачын асуудал сүүлийн хэдэн жил Ромагийн дасгалжуулагчдын толгойны өвчин болсон. Нэг хэсэг үндсэн хаалгач байсан Александр Дони Ливерпуль руу явсан учраас шинэ хаалгач зайлшгүй хэрэгтэй байлаа. Энэ асуудлыг Луйс Энрике тун ухаалаг байдлаар шийдсэн бөгөөд Аяксын хаалгач Мартен Стеленбургийг нилээд удаан ярилцсаны эцэст 6 сая еврогоор Мөнхийн хотод газардуулж чадсан юм. Дэлхийн хэмжээний ийм сайн хаалгачыг бага үнээр авчирч чадсан нь Ромагийн спорт эрхэлсэн захирал Валтер Сабатинигийн хичээл зүтгэлтэй холбоотой. Өнгөрсөн өвлөөс Ромд ажиллах болсон энэ эрхмийн гараар Ромагийн бүх наймаа, гэрээ хэлэлцээр хийгддэг билээ.
Хамгийн сүүлийн байдлаао Ромачууд Германы Вольфсбург багаас Дани хамгаалагч Симон Каерийг эгнээндээ нэгтгэхээр болсон. 22 настай төвийн хамгаалагчыг тэд 5 жилийн гэрээгээр авч байгаа бөгөөд энэ жилдээ 2 саяыг Вольфсбургийн дансанд шилжүүлж 2012 онд 8 сая еврог төлөхөөр гэрээнд тусгажээ. Каер ирснээр Ромагийн төвийн хамгаалалт тун найдвартай болж байгаад багийн фенүүд сэтгэл хангалуун байгаа. Түүнтэй хамт Аргентин хамгаалагч Габриел Хайнц Ромагийн арын шугамын шинэ эгнээг бүрдүүлж байна. Гэхдэ Хайнц гарааны гарах нь нилээд эргэлзээтэй бөгөөд хэн нэгэн бэртэл гэмтэл авсан үед л гараанд гарах боломж олдоно.
Мөнхийн хотын багийг орхисон тоглогчдыг ирсэн тоглогчдын хажуугаар та бүхэн дуулгасан. Жон Арне Рииз болон Донигоос гадна Жереми Менес, Мирко Вучинич гэсэн довтолгооны хоёр сайн тоглогчоо Рома явуулсан байгаа. Вуичинич Ювентус руу 15 сая еврогоор худалдагдсан бол Менез нутаг буцаж Парис Сайн Жермайн багт тоглохоор болсон. Ийнхүү довтолгооны шугам нилээд нимгэрсэн учраас наймааны цонх хаагдахаас өмнө Ромагийн удирдлага нэг сайн довтлогч, авахаар ярилцаж байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Ромагийн овоо хараанд орсон шинэ довтлогч нь Вильяреалын Нилмар байж магадгүй байгаа юм.
Улирал эхлэхийн өмнө Ромчууд тийм ч олон нөхөрсөг тоглолтууд хийгээгүй. 8 сарын эхээр Унгарын Будапешт хотод орон нутгийн Васас клубтэй тоглож 1 : 0-ээр ялалт байгуулсан. Хожлын гоолыг Ромагийн академас гарч ирсэн залуу тоглогч Федерика Вивиано оруулсан юм.
Харин үүний дараа Валенсиятай хийсэн тоглолтонд Ромачууд тун тааруу тоглож 3 : 0-ээр ялагдал хүлээсэн. Гэхдээ Луйс Энрике уг тоглолтуудад гарааны тоглогчдоо сэлгээнд үлдээсэн гэдгийг санах хэрэгтэй.
Ямартай ч Ромагийн шинэ тоглогчид ар араасаа цуварсаар л байгаа. Хамгийн сүүлд тэд Испаний Эспаньолоос Освалдог хэмээх Аргентин довтлогчыг авахаар болсон.
Рома шинэ улирлын эхний тоглолтоо Болоньягийн талбайд хийх болно.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby zorigtsaikhan » Sun Aug 28, 2011 9:59 pm

Г. Баяраа :-D :-D :-D :eek: :eek: :eek:
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3634
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby Батбаяр » Mon Aug 29, 2011 8:31 pm

viewtopic.php?f=81&t=4302&p=763627#p763627
манайхан ийшээ ороорой
Батбаяр
Миланиста
Миланиста
 
Posts: 2556
Joined: Mon Aug 13, 2007 6:03 pm

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby Nobun@g@ » Wed Aug 31, 2011 12:55 pm

Wow Баяраа мундаг
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby RBK » Wed Aug 31, 2011 9:12 pm

Баяраа :eek:
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby javkhlan » Thu Sep 01, 2011 1:30 am

User avatar
javkhlan
 
Posts: 99
Joined: Sun Apr 15, 2007 4:23 am

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby Forza Juve » Thu Sep 01, 2011 12:05 pm

Лигийн зөвшилцөл 9-р сарын 6 хавьд үр дүнд хүрэх байх аа.... эхлээд багын удирдлагууд болохгүй нөхдийг Турк руу айлгаж байгаад шахчихаад дараа нь гэрээгээ хийгээд улирлаа эхлүүлэх биз :ногоон:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby Хашка » Thu Sep 01, 2011 12:10 pm

Орос, Турк руу юу. Амаа уръя чинь Орос явчих юм биш үү :ногоон:
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby joogs » Sat Sep 03, 2011 3:37 pm

2011-2012 onii ulirald AC Milan turuulne gedegt itgeltei bna. Inter Milan runner up boloh bailgui dee.
joogs
 
Posts: 392
Joined: Wed Sep 03, 2008 8:47 am

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby ..::Affictor::.. » Sun Sep 04, 2011 11:32 am

Зөв бодолтой л залуу байна
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

Postby Чуугий » Mon Sep 05, 2011 10:13 pm

AN AGREEMENT has been reached and the Serie A will start this Friday.
За за ямар ч байсан 2 тал тохиролцоонд хүрч лиг энэ 7 хоногт эхлэх нь.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 2 guests