Page 22 of 26

Re: SERIE A - 2013/14 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Wed May 21, 2014 10:30 am
by Forza Juve
Image

ESPN-ны Сери А-гийн улирлын бэлэгдлийн баг гэнэ. Багууд голчлон 3:5:2-оор тоглодог болохоор ингэж оруулсан байна. Энэ форматаас болж зарим нэг тоглогчид орох ёстой ч багтаагүй байна... Миний хувьд Женоагийн Перрин хаалган дээр зогсоод төвд Барцальигийн оронд Кьеллини, жигүүрт лав л Лулич байхгүй байсан байх.... Наполигийн 2 жигүүр Мертенс, Каллехон 2 бол бас л орох ёстой тоглогчид юм. Мертенс бол ёстой хэн ч мэдэхгүй гар Сери А-д ирээд л баллаж өгсөн.

Best game: The "Wanda derby"

Player of the year: Carlos Tevez, Juventus

Young player of the year: Domenico Berardi, Sassuolo

Best signing: Ciro Immobile, Torino

Worst signing: Alessandro Matri, Milan/Fiorentina

Best manager: Antonio Conte, Juventus

Biggest disappointment: Milan

Biggest surprise: Hellas Verona

Одоо Football-Italia-ын хувилбар гарч ирэх байх.

Re: SERIE A - 2013/14 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Wed May 28, 2014 9:12 am
by Г.Баяраа
Image

ЗА НИЛЭЭН УДААН НУХСАНЫ ЭЦЭСТ СЕРИ А-ГИЙН 2013/14 ОНЫ УЛИРЛЫН ТОЙМОО ДУУСГАЛАА. КАЛЬЧИО-ГИЙН ФЭНҮҮД ТА БҮХЭН CSPORTS.MN САЙТАД ЗОЧЛОН ӨНГӨРСӨН УЛИРЛАА ДУРСАНА УУ.

1-Р ХЭСЭГ

http://csports.mn/articles/view/747

2-Р ХЭСЭГ

http://csports.mn/articles/view/748

Re: SERIE A - 2013/14 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Wed May 28, 2014 10:13 am
by [AMATORY]
Улиралыг сайхан дүгнэж тойм бичжээ :eek:

Re: SERIE A - 2013/14 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Wed May 28, 2014 6:07 pm
by Жонон
Манай Сери А-гийнхан ийм сайхан тойм бичдэг хүнтэй хичнээн сайхаан гээч.Нүдэнд харагдтал бичсэн байна лээ.

Re: SERIE A - 2013/14 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Thu May 29, 2014 9:28 am
by Төрболд
балог 5:0 хийчиж хаха

Re: SERIE A - 2013/14 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Thu Jun 19, 2014 11:12 am
by Forza Juve
Image

ТВ-ээс орж ирэх орлого 2015-2016 оны улирлаас нэмэгдэх юм байна. ТВ-ын шинэ гэрээ байгуулагдсан шиг байна. Нийтдээ 268 сая еврогоор нэмэгдэхээс манайх гэхэд л 30 саяаар нэмэгдэх нь....

Re: SERIE A - 2013/14 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Tue Jul 29, 2014 1:58 am
by Чуугий
Image

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Thu Aug 21, 2014 8:49 pm
by JohnyEnkush
Энэ жилийн сериа а үнэхээр сонирхолтой болох нь гарцаагүй энэ дундаас Юүвэ , Рома- онцолмоор байна.

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Mon Sep 01, 2014 12:12 pm
by Forza Juve
Image

Земан Кальярид ирсэн, довтолгоо гол гэсэн хэвээр байх шив... бараг бүх тоглогчид голын шугам дээр :RD

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Mon Sep 01, 2014 5:54 pm
by Г.Баяраа
Image

СЕРИ А 2014-15 УЛИРЛЫН НЭЭЛТИЙН ТОЙРГИЙН СОНИН САЙХАН

1. КЬЕВО - ЮВЕНТУС - 0:1 (0:1)
Улирлын нээлтийн гоолыг Кьево-гийн Cristiano Biraghi өөрийн хаалганд хийжээ. Уг гоолоор Аллегри-гийн Ювентус улирлын эхний хожлоо авсан байгаа. 1994 оноос хойш нээлтийн гоол авто- байдлаар орж байгаагүй юм байна. Түрүү жил чинь Миланы Андреа Поли анхны гоолыг хийж байлаа гэж.
2.ТОРИНО - ИНТЕР - 0:0 (0:0)
Маццари-гийн Интер эхний тойрогт Торино-той гоолгүй тэнцлээ. Неманья Видич дебут тоглолтдоо улаан авч хөөгдсөн байна. Мань эрийн хувьд ч гайхаад байхаар юм биш л дээ. 2005-06 оноос хойш ПЛ-т 6 улаан жавтий өргүүлсэн хүн шүү дээ.
Бухнуудаас Марсело Ларрондо 20 дахь минутад пенальтиа алдсан бөгөөд Ханданович 2009 оноос хойш 14 дэх тц-оо хааж байгаа ажээ.
3. РОМА - ФИОРЕНТИНА - 2:0 (1:0)
Төвийн гол хамгаалагч Бенатиа-гаа Байерн луу үдсэн ч гэсэн Рома шинэ хамгаалалтын шугамтайгаар Фиорентинаг хожлоо. Эшли Коул, Астори, Манолас гэсэн гурван шинэ хамгаалагч хамт анх удаа гарсан гэхэд бас дажгүйээ. Рома-гийн шинэ залуусаас мөн Итурбе дебутээ хийсэн. Гоолын эзэд Найнгголан, Жервиньо.
4. МИЛАН - ЛАЦИО - 3:1 (1:0)
Милан 2010 оноос хойш нээлтийн тойрогт анх удаа хожиж байгаа юм байна. Тэр улиралдаа Скудетто авсан болохоор Россонерричүүд бас юм юм л бодож байгаа бололтой. Супер Пиппо-гийн дасгалжуулагчын дебутийг гэрэлтүүлсэн залуус нь Хонда, Мунтари, Менес. Дээр нь Алекс өөртөө автогоол хийж Лациог ичиж үхэх аюулаас аварчээ. Тэд Миланыг талбайд нь 25 жил хожоогүй байгаа юм байна.
Кандрева цаг дуусах мөчид пенальти алдсан байна. Касильясын хар дарсан зүүд Диего Лопес дебут тоглолтдоо ТЦ хаасан аж.
5 ЖЕНОА - НАПОЛИ - 1:2 (1:1)
Аваргуудын лигийн урьдчилсан шатанд Атлетикт бутниргүүлж хасагдсан Наполи уураа Женоад гаргав. Гэхдээ бас л оройтсон гоолоор. Свонси-гоос ирсэн Нидерланд залуу Де Гузман дебут тоглолтдоо хожлын гоол цаг дуусах мөчид хийсэн байна. Мань эр ч тэр шөнөө унтаагүй байх. Каллехон нөгөө гоолыг нь хийсэн. Санаж байгааа бол түрүү жил ч гэсэн Хосе нээлтийн тойрогт гоолдож байсан даа.

6. УДИНЕЗЕ - ЭМПОЛИ - 2:0 (0:0)
Зодог тайлахаа түр хойшлуулсан Тото Ди Натале карьерийн 26 дахь дублиэ хийж Сери А-д 195 гоолтой боллоо. Мань эр бүх цаг үеийн жагсаалтын 6-д явж байгаа бөгөөд Roberto Baggio-гоос 10 гоолын ард иржээ. Дашрамд дуулгахад Тотти жагсаалтын 2-т 235 гоолтой явж байгаа.
Клубын түүхэнд хамгийн олон жил ажилласан менежер Гуйдолиний халааг авсан Andrea Stramaccioni шинэ улирлыг хожлоор эхлүүллээ.
7. ЧЕЗЕНА - ПАРМА - 1:0 (1:0)
Чезена түүхэндээ анх удаа Сери А-гийн нээлтийн тойрогт хожлоо. Таван тэнцээ, хоёр хожигдлын дараа. Алехандро Родригес гэх 23 настай испани залуу тэдний түүхийг шинээр бүтээжээ.
8. АТАЛАНТА - ВЕРОНА - 0:0 (0:0)
Аталанта 2008 оноос хойш улирлыг хожлоор эхлээгүй хар цувралаа үргэлжлүүлсээр байна. Жоржиньо, Итурбе гэсэн хоёр түлхүүр тоглогчоо алдсан Хеллас Верона улирлыг оноотой эхлүүллээ.
9. ПАЛЕРМО - САМПДОРИЯ - 1:1 (1:0)
Сери Б-гийн аварга Палермо Самптай тэнцлээ. Хоёр жилийн өмнө Сери А-д үе үе нэрээ зарлуулж байсан Paulo Dybala тэдний улирлын гоолыг нээжээ. Нөгөө талаас Даниэле Гасталделло цаг дуусах мөчид тэнцээний бөмбөгийг оруулсан байна. Мөн Васко Реджини, улаан хуудас.
10. САССУОЛО - КАЛЬЯРИ - 1:1 (1:1)
Заза, 42 (1:0). Сау, 44 (1:1).


Image

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Mon Sep 01, 2014 5:56 pm
by mn_rocisky
Ди Натале гээд ясны гар байна аа. Ноднин зодог тайлцан гэж бодоод байсан байж л байгаам байна.

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Tue Sep 02, 2014 1:52 am
by Жонон
Уг нь зодог тайлсан,тэгээд дахиад тоглохоос болсон.

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Tue Sep 02, 2014 2:14 am
by Өсөхбаяр
Манай ла лигийг ингээд тоймлоод явдаг хүн байдаг бол ч... лиг 1 ийг Ээс бичдэг байсан энэ жил яахын байгаам.

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Tue Sep 02, 2014 5:47 pm
by Forza Juve
Image

Сүүлийн 2 жилийн наймааны мөнгөний зарцуулалтын том 5 лигээр харвал нэг иймэрхүү

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Tue Sep 02, 2014 5:58 pm
by El Payaso
Итали ч бүх талаараа германдп гүйцэгдэж байна даа...

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Mon Sep 08, 2014 6:14 pm
by Чуугий
2014/15 wage bill + highest paid player for each Serie A team.
Image

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Mon Sep 08, 2014 9:23 pm
by Tmshinoda
Энэ жил Сэри А-ийн багуудын тоглогчдодоо төлж буй нийт цалин 849 евро сая
Ноднин 912 саяыг өгч байсан бол
2011-2012 улиралд багууд нийтдээ 1100 саяыг төлж байжээ.

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Tue Sep 09, 2014 3:36 pm
by Forza Juve
Image

Нийт тоглогчдод төлж байгаа цалингын хэмжээ бараг л 2007-2008 оны түвшинд болтол Сери А-гийн багууд бууруулжээ. Тэр хэмжээгээр оддууд явж, багуудын байдал муудсан байхдаа....

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Tue Sep 09, 2014 3:40 pm
by Forza Juve
Image

Багуудын тоглогчдын цалингын мэдээлэл... мэдээж гар дээр цэвэр авч байгаа дүнгээр..

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Tue Sep 09, 2014 3:43 pm
by Forza Juve
Сери А-гийн дасгалжуулагчдын цалингын байдал

Serie A Coach salaries

Rafa Benitez, Napoli - €3.5m

Walter Mazzarri, Inter - €3.3m

Rudi Garcia, Roma - €2.8m

Massimiliano Allegri, Juventus - €2.4m

Pippo Inzaghi, Milan - €1.5m

Vincenzo Montella, Fiorentina - €1.4m

Sinisa Mihajlovic, Sampdoria - €1.2m

Stefano Colantuono, Atalanta - €900,000

Gian Piero Gasperini, Genoa - €800,000

Giampiero Ventura, Torino - €800,000

Andrea Stramaccioni, Udinese - €800,000

Beppe Iachini, Palermo - €700,000

Robero Donadoni, Parma - €700,000

Eusebio Di Francesco, Sassuolo - €700,000

Andrea Mandorlini, Verona - €650,000

Stefano Pioli, Lazio - €600,000

Zdenek Zeman, Cagliari - €500,000

Pierpaolo Bisoli, Cesena - €400,000

Eugenio Corini, Chievo - €400,000

Maurizio Sarri, Empoli - €300,000

Дасгалжуулагчдын цалин ч жижиг багуудынх ч бага юм даа.. Бенитез, Маццари 2 хөөрхий арай л хэтэрхий үнэлэгдэж дээ.

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Wed Sep 10, 2014 5:41 pm
by Forza Juve
Италийн хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр хэл ам, сенсаацитай сонгогдсон Тавеккио өвгөн шинэчлэлийн төлөвлөгөөгөө танилцуулсан шиг байна. Дараах 3 чиглэлд гол шинэчлэл хийнэ гэж.
1. Сери А-гийн багуудын тоог 20-18 , Сери Б-г 22-оос 20 болгож тус тус бууруулах
2. Багуудын гарааны Итали тоглогчдын тоог эхний удаад 4, цаашдаа 6 болгож нэмэгдүүлэх,
3. Англид байдаг шиг тоглогчид Италид ирэхдээ ажил эрхлэх зөвшөөрөл авдаг болгох гэж....

Тэрээр шинэчлэлийн эхний хэсгийг ирэх улирлаас эхлүүлэх санаатай байгаагаа хэлжээ.

1. Сери А-гийн багуудын тоог 18 болгох нь УЕФА-гийн коэффициентийг нэмэгдүүлэх, багуудын санхүүгийн чадварыг сайжруулах, зардлыг хэмнэхэд чухал алхам бөгөөд олон жил яригдаж байна. Энийг ирэх улирлаас хийчихвэл ч их л хэрэгтэй шинэчлэл болно. Гэхдээ ирэх улирлаас хэрэгжинэ гэдэг ч худлаа биз...
2. Итали дундаж тоглогчдын үнэ богино хугацаанд сүрхий өсөх нь, урт хугацаандаа бол шигшээд сайн тоглогчид төрж эхлэх нь... шигшээгийн хувьд өмнөхөөсөө чанар муудсаар л байна даа.
3. За тэр ч гадны тоглогчдыг авчирахад садаа болох, хямралтай эдийн засагтаа орлого нэмэх санаа биз.

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Sun Sep 14, 2014 9:07 pm
by fanaticalantifanatic
Image
Image
Image
цэргийн алба 10 сар байсан гэнэ, хэзээдээ ч явчихсан юм..

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Fri Sep 19, 2014 11:31 am
by Жонон
Кобе Брайнт Болоньяд 20 саяын хөрөнгө оруулалт хийж бгаа бололтой.

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Thu Nov 06, 2014 4:00 pm
by Forza Juve
Image

Каннаваро Липпигийн дасгалжуулж байсан Хятадын Гуанжао Эвэрграндыг дасгалжуулахаар болж... гэхдээ мань нөхөр гүйцэтгэх дасгалжуулагч нэрээр Липпигийн хяналтад ажиллах бололтой. Дасгалжуулагчийн карьер эхэлжээ.

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Tue Nov 11, 2014 10:49 am
by Forza Juve
Image

Италийн багуудаас Рома, Интер 2 УЕФА-гийн санхүүгийн шударга өрсөлдөөний шаардлагыг хангаж чадахгүй байгаа юм байна. Ромагийн 3 жилийн нийлбэр алдагдал 100 сая евро, Интерийнх 180 сая.... Ийм байхад Рома ч тоглогчдоо зараад л байхаас яахав...

Image

Интер бол бүр дампуурч байх шиг байна даа... Сүүлийн 5 жил санхүүгийн байдал эрс муудсан.... Требл хийсний дараа Моратти гэнэт хууч өвчин нь хөдөлж, баг нь сүйрсэн байна.