Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ...

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Залуу Арслангууд энэ улиралд ямар ажилт үзүүлэх бол?

1. Амжилт гарган мөрөөдөлдөө хүрч - Топ4
6
8%
2. Сүүлийн жилүүдийн дундажийн дагуу - 5-6
13
17%
3. Европт арай амжихгүй - 7-9
34
45%
4. Орон гаран тоглосоор - 10-14
11
15%
5. Үлгэн салган явсаар арай гэж үлдэнэ - 15-17
2
3%
6. Яаг чойрно, унана - 18-20
9
12%
 
Total votes : 75

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby CrossBonez » Wed Apr 25, 2012 2:37 pm

Ер нь Мартин Онейл яагаад явчихсын? Нэг өдөр л ажлаа өгсөн мэдээ гарсан, би юугий нь ч мэдээгүй яваа юм байна ш д.
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3748
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Заанаа » Wed Apr 25, 2012 3:31 pm

Ер нь бол дүргүй нь хүрээд... Багийн эздүүдтэй таарахгүй, тоглогчид худалдаж авах эрх олгохгүй, багтаа үлдээх эсэхийг нь ч шийдүүлэхгүй байсан юм шиг байна лээ.
There is only One United...
User avatar
Заанаа
 
Posts: 681
Joined: Sun Jun 05, 2011 12:52 pm

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Monteyne » Wed Apr 25, 2012 3:35 pm

Яана, ямар хэцүү байдалд орчвоо .. Арай унах вий дэээ
football is the Manchester United
User avatar
Monteyne
Sir
Sir
 
Posts: 3279
Joined: Tue Dec 30, 2008 3:48 am

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Wed Apr 25, 2012 3:37 pm

CrossBonez wrote:Ер нь Мартин Онейл яагаад явчихсын? Нэг өдөр л ажлаа өгсөн мэдээ гарсан, би юугий нь ч мэдээгүй яваа юм байна ш д.


Ер нь бол нөхөр мөнгө их үрсэн, наймаанууд нь алдаатай ч их байсан оноотой ч их байсан, ерөнхийдөө бол үрэлгэн байсан... тэгээд 3 жил дараалж 6-д ороод сүүлд бол дахиад мөнгө нэхсэн тэр үед нь Лернер мөнгө өгөхгүй, эхний жилд хийсэн академийн хөрөнгө оруулалтын үр дүнг үзмээр байна гээд нөхөрт мөнгө гаргаж өгөхгүй гэснээс гадна Милнерийг МОН-ы оролцоогүйгээр зарсан... тэгээд МОН тэгвэл би ингэж ажиллаж чадахгүй гээд л явсан даа...

Милнер ер нь хэрүүлийн алим уу гайгүй юу? Ньюкастлд байхад нь Ашли дур мэдэн манайд зараад Кийган ажлаа өгч байсан... сүүлд МОН өөрөө тарьснаа хураагаад Милнерийг нь Лернер Сити рүү зараад өөрөө ажлаа өгсөн, одоо Милнерийг арабууд нэг тийш нь зараад Манчини ажлаа өгөх хэрэгтэй ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Gunnerz » Wed Apr 25, 2012 4:04 pm

нийт үрсэн нь 100 сая гэсэн байхаа
гэхдээ сүүлд улъе дээр бентийг 20 аар авч өгч л байсан МОН-д 20 оор тоглогч авах эрх ерөөсөө өгөөгүйш д
тэр бентийн 20 сая ер нь санхүүгийн сүүлчийн боломж байсан байхаа
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Thu Apr 26, 2012 11:47 am

Gunnerz wrote:нийт үрсэн нь 100 сая гэсэн байхаа
гэхдээ сүүлд улъе дээр бентийг 20 аар авч өгч л байсан МОН-д 20 оор тоглогч авах эрх ерөөсөө өгөөгүйш д
тэр бентийн 20 сая ер нь санхүүгийн сүүлчийн боломж байсан байхаа


Бент бол амь тариа байсан л даа...

МОН-д бол 20-оос дээшийг өгч байсаан байсан... эхний 2 жил дунджаар 17-20 орчим сая...сүүлийн 2 жил бол 08-09 онд 50 сая, 09-10 онд 35 сая орчимыг өгсөн байдаг.... дундаж гаруудыг арай л үнэтэй, өндөр цалинтай авсан л даа... Рео Кокерыг 8.5, Куртис Дэвисийг 10 сая, Куэяар 8, Сидвел 5.5 гэх мэт...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Thu Apr 26, 2012 11:58 am

Бенттэй тоглолтонд манайх дунджаар 1.23 оноо авдаг, Бентгүй бол дунджаар 0.69 оноо авдаг, Петровтой тоглолтонд дунджаар 1.15 оноо авдаг, Петровгүй тололтонд оноо авдаггүй гэсэн статистик байна...
Булангаас гоол хийгээгүй цорын ганц баг, булангаас хамгийн их 14 гоол алдсан нь Блакбурнтай тэнцүү байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby CrossBonez » Thu Apr 26, 2012 11:58 am

Манай өвөөгөөс их мөнгө үрдэг байсан юм байна ш дээ. Астон Вилла ч бас баян баг байна шүү. :RD
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3748
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Thu Apr 26, 2012 12:02 pm

ЖУ багш уг нь байсан бол тоглолт энтэр шал өөр байх байсан юм даа... санаа нийлэхгүй гаруудыг нь явуулаад л сайхан үзэх байсан юм... энэ том Экээс ч юм горьдолтгүй ээ... багийн эзэн бас фенүүдийг ойлгож байна, сүүлийн 3 тоглолт дээр бид багаа дэмжихээс өөр арга алга... харин улирал дууссаны дараа асуудлыг нэг тийш нь болгоноо л гэж авч... 3 тоглолтын өмнө менежерийг халаад ч ямар ч ашиггүй л дээ... эхлүүлсэн ажлыг нь өөрөөр нь л дуусгуулах хэрэгтэй...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Оргил » Thu Apr 26, 2012 12:03 pm

доошоо ойччихвол нью кастл шиг болчоод эргээд ирэчиж магадгүйшд..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Thu Apr 26, 2012 12:12 pm

Оргил wrote:доошоо ойччихвол нью кастл шиг болчоод эргээд ирэчиж магадгүйшд..


манай фенүүд бас нэг тиймэрхүү юм яриад л байгаа... их цалинтай дэмий тоглогчдыг явуулаад, хөгшчүүдээ явуулаад, залуустаа боломж олгож цалингийн зардлаа багасгаад шинэ ганц хоёр ирээдүйтэй сайн залуус авчраад гол нь сайн менежер авчраад нэг рес хийгээд үзвэл үзэх л юм... тэхдээ Ньюкастлын эргэн ирэлт бол бас ч тийм амархан биш л дээ... Шаазгайнууд бол мундаг байна, тэр амжилтыг хэр баргийн баг шууд давтана гэж хэлэхэд бэрх... сая гэхэд Портсмут бүүр доошоо явчихлаа шд... Лийдс явж байсан... Рийдинг хичнээн жилийн дараа одоо л дээшээ гарч ирж байна, Ватфорд, Мидлсборо, Бирмингам энтэр гарч ирээгүй л байна... Вестхам хүртэл хэрэв плей оффдвол бас л эргэлзээтэй болж байх шиг байна шд... тэхээр л унаж болохгүй байгаам даа хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby rednasca » Thu Apr 26, 2012 12:15 pm

яаж болохов...
Премьер лиг гэсэн мөнгөний машинаас яаж ийгээд л зүүгдээд явж байх хэрэгтэй...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21117
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Thu Apr 26, 2012 12:24 pm

тийн, дээрээс нь нөгөө санхүүгийн файр плей хэрэгжээд эхэлбэл дээрээ байж байх нь мааш чухал болж байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Оргил » Thu Apr 26, 2012 12:27 pm

тэгвэл битий унаасай.. энэ болтон виган зиган уначдгүйн байхдаа.. зивүүн багууд.. рэадинг гэж бас нэг зивүүн баг эргээд ирж байгаан биздээ.. бирмингхам бас эргээд ирчхийн бишүү..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Thu Apr 26, 2012 12:30 pm

Оргил wrote:тэгвэл битий унаасай.. энэ болтон виган зиган уначдгүйн байхдаа.. зивүүн багууд.. рэадинг гэж бас нэг зивүүн баг эргээд ирж байгаан биздээ.. бирмингхам бас эргээд ирчхийн бишүү..


Саутгамптон сүүлийн 1 тоглолтондоо тэнцэхэд гараад ирнэ, хэрэв хожигдоод нөгөө талд Вестхам ялвал Алхнууд гараад ирнэ...

Бирмингам, Кардифф, Блакпүүл, Мидлсборо 4 -ийн 3 нь дээр 2ын эрхээ авч чадаагүй тэй плей оффдоно... тэгээд 1 нь гарч ирнэ дээ... Блакпүл гараад ирээсэй...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Оргил » Thu Apr 26, 2012 12:32 pm

өө боро байшд.. жинхэнэ яаж шаирдагыг үзүүлж байгаад эргээд ирэх боломжтой болж байгаа байхаа.. ёстой хайран баг усанд хаясан чулуу шиг доошилсондоо..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Thu Apr 26, 2012 12:49 pm

АПЛ-д байсан Чарлтон Шейффилд 2 одоо л дөнгөж Лиг 1 ээс Чампионшип рүү гарч ирж байна шд... тэхээр л английн лигүүд овоо юмаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Jo_amka » Thu Apr 26, 2012 12:59 pm

Блэкпүүл ч ПО-н эрхээ авцан л даа... 7д яваа Боро-гоос 4 оноо илүү... Харин Боро бараг худлаам байна даа... Сүүлийн тойрогт Кардифф хожигдоод, өөрсдөө Уатфордыг талбай дээр нь хожих л нэг боломж байна...
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Tue May 01, 2012 1:20 pm

За за болдог юм болдгоороо болж 0:0 ээр тэнцлээ... нөгөө талд КПР хожигждож нэг юм сэтгэл сайхан болголоо... Бас Блакбурн хожигдож унах нь бараг тодорхой болчихлоо... тэсэж үлдэхийн тулд Уиганыг заавал хожих хэрэгтэй болно...дараа нь Челсид бараг хожигдох байх... Би бол Виллагаа Тот-д хожигдоод, Норвичтой тэнцэнэ гэж бодож байгаа... 38 оноо... тэхээр Блакбурныг хасаж бодоод КПР, Болтон, Уиганаас 1 ийг нь унахаар тооцож үзвэл Болтон Тот-д хожигдсон ч Вестбром, Стоукыг хожих боломжтой гэж үзвэл 40 оноотой болно аль нэг дээр нь тэнцвэл манай доор орно гэсэн үг... КПР Стоукыг хожоод, Ситид хожигдвол бас манай доор орно...Уиган Чононуудыг хожоод, Блакбурнтай доод тал нь тэнцэнэ цаашилбал хожно гэж үзвэл манай дээр гараад явчихна... тэхээр л миний таавар ёсоор Чононууд, Блакбурн, КПР уначихаж байгаам шиг л харгдаад байгаам даа... гэхдээ бүх зүйл муугаар эргээд хэрэв тэд бүгд учраагаа хожчихвол тэгээд манайх унаж таарна гэсэн үг... тэхээр тайвшрах болоогүй... ирэх тойрогт л бүх зүйл тодорхой болох байх... саяхан топ 4-т орох тооцоо бодож суусан хүн ингээд релегешн тооцоо бодож суух гэж туг ч барьж тугал ч хариулах юм байна л даа...

харин тэр Вестбромын фенүүдэд маш их баярласан шүү... МкЛейш плиз үлдээч гэсэн том баннернууд барьсан байсан... энэ баннер Лернерт нэгийг бодогдуулаа биз... Вестбромын фенүүд бид одоо Мидландын хаадууд болсон гэсэн баннер барьцан байна лээ... энэ баннерууд л манай фенүүдийн гомдлоос илүүгээр Лернерийг нэг алхам хийхэд хүргэх байх гэж найдаад битүүхэндээ баярлаж суулаа...
Бирмингам унасан, Волвес сая уначихлаа, манайх унах гэж байна гэхээр энэ удаадааа ч даам гарах нь аргагүй юм даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby tuwshin_pr » Tue May 01, 2012 6:45 pm

уйган ч бас л зэвүүн баг байлээ шүү. тэр прэссинг дамжуулалт дундаасаа урагшаа гаргаж ирж байгаа энэ тэр нь бараг л барса. Асар хурдан тоглолттой юм байна лээ. Бүр нэг том багуудын сийрэг хамгаалатан дээр тоглоод сурцан
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1347
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Mon May 07, 2012 6:05 pm

Image

Залуу Арслангууд АПЛ-т үлдэж чадлаа...

Вилла Паркт тоглосон энэ улирлын сүүлчийн тоглолтонд Тоттенхамтай оноо хувааснаар Виллагийн Залуу Арслангууд дахин нэг жил АПЛ-т тоглохоор боллоо... Кларкын гайхалтай алсын цохилт экс Виллан Фридлд ямар ч боломж олгосонгүй... Хэдийгээр манайх эхэлж гоол хийсэн ч, мөн Тоттенхамын тоглолтын талыг 10 хүнтэй өнгөрүүлсэн ч тэд биднийг бүх тал дээр илүүрхэн тоглосон... бидний релегешн батл тэдний ЧЛ батлд саад болсонд гүнээ харамсаж байгаа ч АПЛ-т үлдсэн мэдрэмж үнэхээр сайхан байна... үнэндээ энэ тоглолтоос би их зүйл хүлээхгүй байсан ч тэнцчих болов уу гэсэн горьдлого бол байсан... миний дээхнэ тооцоолж байсан ёсоор баг маань сүүлийн 3 тоглолтоос 2 тэнцээ авч чадсан учир сүүлийн тоглолтоос үл хамааран АПЛ-т үлдэж чадлаа... /гэхдээ Болтон 7:0 ээр хожоод манайх 7:0 ээр хожигдох онолын боломж байгааг үгүйсгэх аргагүй/

Харри Реднап хөөрхөн юм ярьж. "Вилла Паркт ирэхдээ би дандаа халгадаг, учир нь ганцхан энд л намайг тэсэхийн аргагүйгээр бүүлж, доош нь хийдэг. Харин энэ удаад тэд намайг энд байгааг мартчихсан юм шиг л байсан. Энэ тал дээр би их баяртай байгаа." гэж.

Тоглолт дуусмагц Виллагийн фенүүд АПЛ-т тэсч үлдсэндээ нэг баярлаж аваад, Том Экийг хараах ажилдаа орсондоо... Хэрэв Том Экийг энэ удаад Лернер халахгүй бол ирэх улиралд Вилла Паркын тал нь ирэх жилд хоосон байх болов уу... бизнес талаа бодсон ч тэр багаа бодсон ч тэр одоо халах цаг нь болж байгаа байлгүй дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Mon May 07, 2012 6:37 pm

Image

Хески, Гузан, Куэяар нар босманаар явж байна... Энэ дундаас Гузан, Куэяар нарт л их харамсаж байна даа... Хески ч яахав нас нь болоод бүр хэтрээд, утгаа алдаад явж байгаа хүн... Гузан өөрийгөө харуулж чадахгүй байсаар явлаа, локал биш тоглогчдоос Куэяарыг харин манай фенүүд яагаад ч юм хамгийн их хайрладаг байлаа... илүү дутуу зангүй, хувь хүн нь их л дажгүй залуу даа... Хаан Карлос хэмээн фенүүд дундаа алдаршсан Карлос Куэяар маань өчигдрийн тоглолтын дараа өөрийн твиттертээ ингэж жиргэж...

"Вилла Парк дахь хамгийн сүүлчийн тоглолтоороо хайртай клубээ байх ёстой газарт нь үлдээж чадсандаа маш их баяртай байна. Өнгөрсөн бүх хугацаанд, сайнтай ч муутай ч бүхий л үед хамт байсан Виллагийн фенүүддээ маш их баярлалаа..."

"Өнгөрсөн гайхалтай 4 жилийн төлөө та нартаа маш их баярлаж байна. Ийм агуу клубын нэг хэсэг байх нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа..."

"Би та нарыгаа үргэлж зүрхэндээ нандигнан санаж явах болно. Энэ клубыг орхих өдөр миний хамгийн гунигтай өдрүүдийн минь нэг байх болно. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье..." гэсэн байна.

Манайд ирэхийнхээ өмнөх улиралд Рейнжерст Шотландын шилдэг хамгаалагч болж байсан Испани залуу маань манайд ирээд талбай дээр болон талбайн гадна мэргэжлийн хөлбөмбөгчин ямар байх ёстой тэр бүхнийг харуулсан билээ...

Манай багийн төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа... Виллагийн феүүд дунд чи үргэлж Хаан Карлос хэмээн дурсагдах болно...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Mon May 07, 2012 6:49 pm

Image

Манай багийн амьд домог, 1982 оны ЧЛ-ын аваргад Баерныг гайхалтай гоолоороо гомдоож байсан Петр Вите "Надад Виллаг удирдах эрхийг өгчих, би клубээ байх ёстой байранд нь аваачаад өгье" хэмээн мэдэгдэж. Мэргэжлийн карьертаа 9 баг сольж нүүдэллэж явсаар Вилла клубт ирж тэндээ идээшиж Вилла багийн төлөө 5 жил зүтгэхдээ, АПЛ-т түрүүлж, ЧЛ-н цомыг өргөж гайхамшгийг бүтээж түүхэнд домог болон үлдэж байсан одоогоор 60 настай домогт довтлогч Петр Вите багийнхаа энэ арчаагүй байдлыг харж чадахгүйгээ мэдэгдэж, хэрэв надад энэ багийг удирдах эрх олговол би сэвхийтэл нь өөд нь татаж чадна хэмээн мэдэгдлээ. Азийн хөлбөмбөгийг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмрээ оруулж, Тайланд болон Индонезийн шигшээ багийг дасгалжуулж байсан дасгалжуулагч маань Англид эргэн ирж байгаатай холбогдуулан энэхүү амбицтай мэдэгдлийг хийжээ...

миний хувьд нөхөр эргээд ирвэл Кинг Кенни шиг л нэр хүндтэй байх болов уу гэж бодож байна... харин түүний топ түвшинд баг удирдах чадварт бол бага зэрэг эргэлзэж л байна... гэхдээ Том Эк биш л бол хэн ч байсан яахав гэдэг өнцгөөс харвал ядаж фенүүдийн сэгтэлд нийцсэн хүн байвал ч сайхан л байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Shaggy » Mon May 14, 2012 1:47 pm

Баяраа холбоо барих хэрэгтэй байна
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby BLGN » Tue May 15, 2012 1:14 am

Ашгүй Маклейш халагдлаа.Анх ирэх үед нь л дургүй байсан.
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2903
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron