МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist » Mon Aug 08, 2011 8:15 am

МАДРИДЫН РЕАЛ 2011-12 ОНЫ УЛИРАЛД

Image

Багийнхаа ирж буй шинэ улирлын сэдвийг нээж байна.
2011-12 оны энэхүү улирал бол манай багийн түүхэн замналын 108 дахь улирал юм.
Мөн Моуринью-ын "second season" буюу хоёр дахь жил нь.
Манайх эрч хүч дүүрэн, амжилт ялалтын төлөө тэмүүлсэн залуусын баг. Тиймээс ч багийнхаа сэдэвт дээрх нэрийг өглөө.
Реалын байлдан дагуулалт тун удахгүй эхлэх болно гэдэгт итгэлтэй байна.
Энэ улиралд багийн зорилго, амбиц бол тодорхой. Бүх фронтод эцсийг нь хүртэл үзнэ... :gold :gold :gold :gold


Шинэ улиралд багийн бүрэлдэхүүн

Image
Ла лигт 23н тоглогчыг бүртгүүлэх ёстой. Одоо багт 25н тоглогч байна.

* Хаалгач
o Casillas
o Adán

Хамгаалагч
+ Carvalho
+ Pepe
+ S. Ramos
+ Marcelo
+ Arbeloa
+ Albiol
+ Varane
+ Coentrao
+ Drenthe

Хагас хамгаалагч
# Gago
# Kaká
# Lass
# Granero
# X. Alonso
# Di María
# Özil
# Khedira
# Sahin
# Altintop

Довтлогч
* C. Ronaldo
* Benzema
* Higuaín
* Callejón


Багийн солилцоо наймааны бодлого маш ирээдүйгээ харсан шилдэг залуу тоглогчдыг урьж авчирж байна.
Мөн багийн бүрэлдэхүүн хүчирхэг болсон, байрлал бүр дээр 2 шилдэг тоглогчид бүрдсэн.
Багийн дундаж нас гэхэд л 25,1. Европын хамгийн залуу багуудын нэг.
Энэ зун шинээр ирсэн тоглогчдын дундаж нас 23.
Энэ баг дахиад яг энэ бүрэлдэхүүнээрээ олон жил тогтвортой тоглох чадвартай хүчирхэг суурийг бий болгосон.


Багт шинээр ирсэн тоглогчид

Image
Зуны наймааны цонхоор одоогоор 5н шинэ тоглогч авсан. Үүнд 55 саяыг зарцуулсан.

Нури Сахин

Энэ зун хамгийн түрүүнд багт нэгдсэн тоглогч бол Нури Сахин. Өнгөрсөн улирлын Германы аварга Боруссиа Дортмундын гол тоглогчдын нэг, Бундес лигийн 2010-11 оны шилдэг тоглогч 22 настай халуун цуст Турк залуу.
Төвийн хагас хамгаалагчын байрлалд тоглодог. Жозе өөрөө түүнийг ихээхэн онцолж багтаа урьж авчирсан. Энэ солилцоонд 10 сая евро төлж түүнтэй 6н жилийн хугацаатай гэрээ байгуулаад байна. Өзилын адил Реалын 10н жилийг ирээдүйг бичилцэх тоглогч гэж үнэлэгдсэн. Мөн чөлөөт цохилтыг маш сайн цохидог.


Хамит Алтинтоп

Мөн л Бундес лигт тоглож байсан Турк тоглогч. Гэхдээ түүнд Сахинаас илүү их туршлага бий.
Хагас хамгаалалт болон хамгаалалтанд хүртэл тоглож байсан олон талт чадвартай шилдэг тоглогч. Тэр бол герман чанар. Одоо 28 настай түүнийг Мюнхений багтай хийсэн гэрээ нь дуусахад багтаа авчирч 4н жилийн гэрээ байгуулсан.

Хосе Мариа Каллехон

Манай Кастиллагын бэлтгэн гаргасан тоглогч. Дээд лигт Эспаниолын бүрэлдэхүүнд 3н улирал тоглож хангалттай туршлага хуримтлуулсан залуу. Жигүүрын довтлогчоор ихэвчлэн тоглодог, хурдтай, хүчтэй цохилттой тоглогч. Улирлын өмнөх аялан тоглолтуудад маш сайн тоглож өөрийгөө харуулаад байгаа. Түүний төлөө Эспаниолд 5н саяыг төлж 5н жилийн гэрээг байгуулсан.

Рафаэль Варане

Тэр одоо дөнгөж 18 настай ч түүний тоглолт насыг нь мартуулдаг. Зидан спортын захирлаар ирээд хийсэн анхны наймаа. Түүнийг ирээдүйтэй потенциал өндөр тоглогч гэж ихээр үнэлж байгаа. Аялан тоглолтуудад ч дажгүй байсан. Моуринью ч хамгаалагчдыг бэлдэхдээ гаргууд. Мөн л 10 саяыг Ленст төлсөн. Түүнтэй 6н жилийн гэрээ хийсэн.

Фабио Коентрао

Коентрао бол Мадридад ирэхээр маш их хүсэж тэмүүлж байж ирсэн залуу. Түүний тоглолт ур чадварт эргэлзэх хэрэггүй шилдэг тоглогч. Зөвхөн Марселогын байрлалд тоглуулахаар 30 саяыг Бенфикад төлөөгүй. Фабио хамгаалахаас гадна довтолж хаалгачаас бусад бүх байрлалд төвөггүй тоглох чадвартай. Энэ чадварыг нь Моуринью ихээр үнэлдэг. Дээрээс нь тэр талбайд цуцашгүй тэмцэж гүйдэг. Реал ингээд 4н Португалийн шигшээн тоглогчтой болж байна. Коентрао Мадридад тоглохоор 6н жилийн гэрээ байгуулсан.


Багаас явсан тоглогчид

Дудек-Гэрээ нь дууссан.

Адяа-Зээллэгний хугацаа дууссан.

Матеос-Сарагозоруу зээлээр явсан.

Гарайя-Бенфикаруу үдсэн.

Каналес-2 жилийн хугацаатай лоанаар Валенсиад шилжсэн.

Педро Леон-Хетафи-руу лоанаар явсан.

Ласс, Гаго, Дренте нар тун удахгүй өөр баг руу шилжих магадлал тун өндөр байгаа.
Мөн шинээр Бразилын залуу од Неймарыг авна гэсэн шуум маш хүчтэй сонсогдож байна.


Улирлын өмнөх тоглолтууд

Шинэ улирал эхлэхийн өмнө клуб АНУ, Герман, Англи, Хятадаар 28 хоногын турш нийтдээ 7н аялан тоглолт хийсэн.

0-6 Tianjin Teda
1-7 Guangzhou
1-2 Leicester
1-3 Hertha Berlín
1-2 Philadelphia
0-3 Chivas
1-4 L.A.


Image
Image
Image

7н тоглолтоос 7н ялалт байгуулж 27н гоол хийж 5г хаалгандаа алдсан.
Моуринью шинэ тоглогчдоо болон залуучуудын багийн олон тоглогчдыг талбайд тоглуулж амжилттай туршсан.
Одоо энэ сарын 24нд Бернабуейд Галатсарай багтай тоглосноор улирлын өмнөх тоглолтууд дуусч байна.

Шинэ улирлын өмсгөл

Image

Хоме жерси амжилт ялалтыг билгэдсэн алтан шаргал өнгөтэй хүрээ судлуудтай үнэхээр гоёмсог болсон болсон.
2-р өмсгөл уламжлалт хар өнгөтэй хийгдсэн.


Ла лигийн хуваарь.

Image

Эхний тоглолтоо 8 сарын 21нд Бернабуейд Баскуудын багтай хийх бол Маллоркагын талбайд сүүлийн тоглолт.
Эль Классико 12 сарын 11нд Мадридад, 4 сарын 22нд Барселонд болох нь.

ЧЛ-н хуваарь 8 сарын 31нд гарна.

Үүнээс өмнө мэдээж Испаний супер цомын төлөө 8 сарын 14 болон 17нд Барсатай тоглох болно.


Дасгалжуулагчдын баг

Image

Ерөнхий дасгалжуулагч- José Mourinho
Туслах дасгалжуулагч- Aitor Karanka
Фитнесс дасгалжуулагч- Rui Faria
Хаалгачдын дасгалжуулагч- Silvino Louro
Техникын туслах- José Morais
Тоглолтын төлөөлөгч- Chendo
Эмч нар- Juan Carlos Hernández, Carlos Díez, Alfonso del Corral
Багийн сэтгэлзүйчид- Álvaro Solano, Pedro Checa, Daniel Martínez, Juan Muro
Багийн арын албаны менежерүүд- Manuel Fernández, Jorge Casabella, Manuel Ortega, Javier García



Нэмэлт
Гар утасны рингтон :ногоон:

Багийн сүлд дуулал-http://share.gogo.mn/O9FmJ9f2Ou24881312736088/Himno_del_Centenario_del_Real_Madrid.mp3

Мадрид...Мадрид...Мадрид....http://share.gogo.mn/8Fh0Yow74F49321312735831/madrid.wav

Burn Camp Nou.....http://share.gogo.mn/rQ7vZLeYch33721312735953/quemar.wav

ЧЛ-н сүлд дуулал-http://share.gogo.mn/c04uvcBDzk36461312751427/CL_theme.mp3
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: :::::МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::Бид Ирж Яваа Цаг

Postby Realist » Mon Aug 08, 2011 8:16 am

Image
Өнгөрсөн улиралд Жозе Моуриньюгын удирдлаган дор Реал Мадридын алдар нэр, сүр хүч эргэн ирж байгаагаа харуулсан улирал байлаа. 3н фронтод зэрэг хүчээ үзэж 18 жил хүлээсэн 18 дахь Испаний эзэн хааны цомоо хүртсэн. Аваргуудын лигийн бүтэлгүйтлээ ч засаж чадсан. Ла лиг болон ЧЛ-т энэ цагийн супер багт гомдолтой ялагдсан ч тэдэнтэй хамгийн ойрхон байгаа баг бол манайх байсан. Энэ улиралд тэдний урд гишгэх нь багийн гол зорилго. Ла лигт Барсатай хийх тоглолт тайтлыг хэн авахыг тодорхойлдог болсон. Тиймээс Барсагын урд гарч чадвал европт манайхыг дийлэх баг байхгүй болно.

Image
Багийн мэргэн бууч Роналдо 53 гоолоороо Европын алтан шаахайн эзэн, Ла лигт 40н гоол хийж лигийн бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч боллоо. Алдарт Зиданаас хойш өөрийн шилдэг тоглолтоороо Бернабуейг байлдан дагуулж буй Мезут Өзил ч өнгөрсөн улиралд өөрийгөө дээд түвшинд харуулж чадсан. Гайхалтай бөмбөг эзэмшилт хувийн ур чадвараараа гайхуулахаас гадна 10н гоол хийж, 25н гоолын дамжуулалт өгч багийн гол тоглогчын нэг болсноо баталсан. Өнгөрсөн улиралд Роналдогын хийсэн гоолууд, Өзилын ассистын урд бичигдэх тоглогч Европд байсангүй.
Ди Мариа мөн Моуринью-ын чухал тоглогчын нэг болж чадсан. Түүний өндөр хурд, жигүүрийн тоглолт багт маш чухал нөлөөтэй. Өнгөрсөн улиралд олон ч удаа багт чухал боломжуудыг гаргаж ирсэндээ. 9н гоол хийж, 20н ассист өгсөн. Баг маань өнгөрсөн улиралд 30н удаа хаалгаа цэвэр манаж Ла лигт 102, нийт тэмцээнүүдэд 148 гоол хийж Европын тэргүүн довтолгоотой баг болсон. Жозе Интерт 2 улирал ажиллаад 185 гоолтой Мадридад ирж байж.

Image

Жозе Моуринью-ын удирдлаганд эхний улиралд баг 74.58%-ын цэвэр амжилт үзүүлсэн. Энэ тоо ч Моуринью-ын хувийн рекорд болоод байгаа. Гэхдээ энэ бол түүний анхны жил, шинэ орчинд шинэ багийг бүрдүүлж ажилласан. Харин түүний хоёр дахь улирал үргэлж урьдынхаасаа илүү байдаг. Энэ бол түүний "нэрийн хуудас".

Багийн бүрэлдэхүүн ч маш эрч хүчээр дүүрэн залуучууд. Тэд амжилт ялалтаар өлссөн залуучууд.
Тэдний үе одоо биш байсан ч ирэх л болно. Энэ улирлын хувьд Карим Бенземад их итгэл найдвар хүлээлгэж байна. Испанид ирээд одоо 3 улирлаа эхлүүлэх гэж байна. Өнгөрсөн улирлын 2р хагасаас өөрийн тоглолтоо олж эхэлсэн. Түүнд мундаг потенциал ур чадвар бий. Хигуайн Бензема хоёрын дунд гарааны эрхийн төлөө гоё өрсөлдөөн болоосой гэж хүсэж байна.

Бүтцийн өөрчлөлт
Image

Өөрчлөлт гэдэг муу зүйл биш, хөгжиж дэвшихийн тулд өөрчлөгдөх ёстой. Энэ зун клубт болсон нэг том үйл явдал бол багийн спортын захирлаар багийн домогт тоглогч Зинеддин Зидан ажиллах болсон нь. Валдано, Моуринью хоёрт үүсээд байсан хагарал багт сөрөг нөлөөтэй байсан учраас Валданог явуулахаас өөр зам байсангүй. Нэгэнт Моуриньюд итгээд ажиллуулж байгаа бол түүнд элдэв саадгүй ажиллах боломж олгосон нь зөв. Клуб Английн багуудын бүтэц хэв маягтай их төстэй болж өөрчлөгдсөн.
Энэхүү бүтцийн өөрчлөлтөөр Жозе Моуринью зөвхөн дээрээс өгсөн тушаалаар ажилладаг дасгалжуулагч биш багийн ерөнхий менежер болж илүү эрх мэдэлтэй болсон нь үнэн. Үүгээр багийн дасгалжуулагч солилцоо наймаанд өөрийнхөө хүссэн тоглогчыг бүрдүүлэхээс эхлээд эерэг талууд олон бий.
Одоо Моуриньюд зөвхөн урагшаа харж ажиллах л үлдсэн. Тэр бол манай багийн хамгийн том од нь. Түүнд бүгд итгэж байгаа.

Шинэ улиралд бүх тоглогчид маань гэмтэл бэртэлгүй байж зорьсон амжилтууддаа хүрэх болтугай...
Багтаа өндөр амжилт, гайхалтай ялалтуудыг хүсъе...ХАЛА МАДРИД
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: :::::МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::Бид Ирж Яваа Цаг

Postby pein_akatsuki » Mon Aug 08, 2011 8:32 am

танайханд энэ улиралд амжилт хусий,сэдвээ гоё нээжээ :eek:
pein_akatsuki
RED FAN
RED FAN
 
Posts: 2887
Joined: Sat Aug 07, 2010 1:51 pm

Re: :::::МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::Бид Ирж Яваа Цаг

Postby Болжмор » Mon Aug 08, 2011 8:46 am

За амжилт хүсэе. Энэ улиралдаа заавал лигийнхээ цомыг хүртээрэй. Сэдэв :eek: :eek:
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2445
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: :::::МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::Бид Ирж Яваа Цаг

Postby Seikoni » Mon Aug 08, 2011 9:12 am

Сайхан нээжээ. Реалистын бичсэн зүйлүүдийг уншсан чинь яах аргагүй догдолж байна шүү. Уншиж байх зуур багийн сүлд дуулал чихэнд сонсогдоод л.

Хамгийн гол нь бэртэл гэмтэл хайрт тоглогчдоос минь хол байгаасай.

Que sepa el universo
Cómo juega en Madrid!!!!

Hala Madrid!!!
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: :::::МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::Бид Ирж Яваа Цаг

Postby adidavka » Mon Aug 08, 2011 9:20 am

Сэдэв маань гоё нээгдсэн байна шүү :eek:

Одоо багийнxаа амжилтыг алxам бүрд нь үзэx, xараx л үлдлээ
Impossible is nothing!!! adidas
KG and the Celtics, Iker and the Real Madrid
User avatar
adidavka
Мадридиста
Мадридиста
 
Posts: 800
Joined: Fri Jan 04, 2008 3:03 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: :::::МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::Бид Ирж Яваа Цаг

Postby Mr S » Mon Aug 08, 2011 10:18 am

марзан нэртэйм... :ногоон:
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: :::::МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::Бид Ирж Яваа Цаг

Postby Future » Mon Aug 08, 2011 11:30 am

сайхан сайхан энэ улирал танайхыг харна шүү ЛА Лигээс
Ирээдүй
Future
 
Posts: 1313
Joined: Tue Apr 17, 2007 6:36 am

Re: :::::МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::Бид Ирж Яваа Цаг

Postby Real.madrid » Mon Aug 08, 2011 1:29 pm

ӨӨ ёстой гоё нээжээ одоо багийнхаа амжилтыг л харах үлдлээ дээ .Энэ жил ямар ч байсан барсагийн дээр гарна шүү :)
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: :::::МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::Бид Ирж Яваа Цаг

Postby Ganaa » Mon Aug 08, 2011 1:57 pm

Шинэ сэдвээ гоё нээсэн байнаа. Аврагын төлөө урагшаа.

Жич: Одоо харин вэб сайт хийхэд хуваарилаж авсан ажлуудаасаа өгч эхэлмээр байна.
Ganaa
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1324
Joined: Sun Dec 11, 2005 10:11 am
Location: Mongolia

Re: :::::МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::Бид Ирж Яваа Цаг

Postby mgl_fcb » Mon Aug 08, 2011 1:58 pm

:eek: сайн нээжээ. Манайханд өрсөлдөөний амтыг мэдрүүлээрэй.гэхдээ л хэцүү дээ..
Ялсан ч ялагдсан ч шилдэг нь......
User avatar
mgl_fcb
Culé
Culé
 
Posts: 285
Joined: Wed Aug 18, 2010 11:26 pm
Location: Тал нутагтаа

Re: :::::МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::Бид Ирж Яваа Цаг

Postby Norman_Whiteside » Mon Aug 08, 2011 2:46 pm

Шинэ улиралд амжилт хүсье сэдэвээ гое нээсэн байна Анд минь. Ирэх улиралд Барсаг дарж Ла лигээ авах нь тодорхой . Жич Роналду 53 гоолтой шүү Реалистаа засаарай. Уг нь Пепе-гийн нэр дээр бичигдсэн гоолыг тооцвол бүр 54 болчихож байгаан гэхдээ яхав хэхэ:ногоон:
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: :::::МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::Бид Ирж Яваа Цаг

Postby Aagii_03 » Mon Aug 08, 2011 2:50 pm

Сайхан нээж :eek:

Realist wrote:Одоо Моуриньюд зөвхөн урагшаа харж ажиллах л үлдсэн. Тэр бол манай багийн хамгийн том од нь. Түүнд бүгд итгэж байгаа.


Энэ өгүүлбэр гоё кк
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: :::::МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::Бид Ирж Яваа Цаг

Postby Cule » Mon Aug 08, 2011 3:04 pm

Энэ жил Моу олигтой амжилт үзүүлж чадахгүй бол буурь сэлгэх л байх даа...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: :::::МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::Бид Ирж Яваа Цаг

Postby poseidon » Mon Aug 08, 2011 3:07 pm

ОЛигтойг үзүүлсэн ч сэлгэх байхоо доо
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6821
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: :::::МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::Бид Ирж Яваа Цаг

Postby Kaka_CR » Mon Aug 08, 2011 3:14 pm

Амжилт Мадридчуудаа
Алдагдсан нэр төрөө буцааж авах-н төлөө
Football is LIFE, KIFE, KIT, HOT, LIKE
User avatar
Kaka_CR
 
Posts: 308
Joined: Wed Jan 12, 2011 5:27 pm
Location: Bulganaas Madrid, Myunhen, Turin, Berlin ruu

Re: :::::МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::Бид Ирж Яваа Цаг

Postby Төрналдо » Mon Aug 08, 2011 3:35 pm

За ла-лигийн тэргүүн болоорой...
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: :::::МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::Бид Ирж Яваа Цаг

Postby chegevara » Mon Aug 08, 2011 4:52 pm

:eek: :eek: :eek:
User avatar
chegevara
 
Posts: 440
Joined: Tue Apr 14, 2009 7:33 pm

Re: :::::МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::Бид Ирж Яваа Цаг

Postby Gunnerz » Mon Aug 08, 2011 4:56 pm

сүүлийн тэр бонусууд бол гоёо шүү ийм шинэлэг бонустай сэдэв анх удаа харж байна :ногоон:
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: :::::МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::Бид Ирж Яваа Цаг

Postby tamirb » Mon Aug 08, 2011 5:08 pm

Гоё сэдэв нээсэн байна :eek:
User avatar
tamirb
 
Posts: 299
Joined: Sun Jun 05, 2011 6:58 pm

Re: :::::МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::Бид Ирж Яваа Цаг

Postby tamirb » Mon Aug 08, 2011 5:26 pm

Real vs 109 kids
User avatar
tamirb
 
Posts: 299
Joined: Sun Jun 05, 2011 6:58 pm

Re: :::::МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::Бид Ирж Яваа Цаг

Postby 21Grams » Mon Aug 08, 2011 6:18 pm

хэхэ, хөгжилтэй юм. Сэдэв :eek: .
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: :::::МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::Бид Ирж Яваа Цаг

Postby Realist » Mon Aug 08, 2011 8:09 pm

Image

Сами Хедира: Би илүү ч сайн байж чадна.

Сами Хедирагийн хувьд өнгөрсөн 12 сарын хугацаа хуй салхи мэт, үнэхээр эрч хүчтэй өнгөрсөн. 2010 оны дэлхийн аваргад Германы шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсанаар эх орноосоо гадагш, тодруулбал, Европт, цаашлаад дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний тоглогч гэдгээ харуулсан тэрбээр Өмнөд Африкт хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч /бидний хэлж заншсанаар “цэвэрлэгч”/-ийн рольд гайхалтай “тоглосны” ачаар Испанийн яруу алдарт “Реал Мадрид” багийг зорих эрхэм мөрөөдлөө биелүүлсэн нэгэн. Тэрхүү мөрөөдөл биеллээ олсон өдрөөс хойш бүтэн нэг жилийн дараа тэрбээр Испанийн нийслэл дэх аж амьдрал, Криштиан Рональдутай хамт нэг багт тоглох ямархуу байгаа тухай болон Жозе Моуриньогийн талаар, Германы шигшээ багт оруулж буй хувь нэмрийнхээ тухай FIFA.com-д ярилцлага өгснийг орчуулан хүргэж байна. Тэрбээр өдгөө 24 настай. http://sport.news.mn/content/76518.shtml
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: :::::МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::Бид Ирж Яваа Цаг

Postby saraul » Mon Aug 08, 2011 8:14 pm

Шинэ улиралд үзүүлээд өгнөө.....Хала Мадрид
User avatar
saraul
 
Posts: 258
Joined: Tue Nov 03, 2009 4:27 am

Re: :::::МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::Бид Ирж Яваа Цаг

Postby Генерал » Mon Aug 08, 2011 8:27 pm

За шинэ улиралын сэдэв сайхан болжээ. :eek: :eek: Сэдвээ мялаая. :D

Өвөл бичиж байсан юм жоохон хуучираад утгаа алсан байж мэднэ ойлгоорой


Мадридын зүрх зогсчихоогүй байна


Эзэн хааны багийн эзэмшсэн бөмбөг
Зүлгэн дээгүүр биш Зүрхэн дээгүүр өнхөрнө
Сантьяго Бернабеу дахь уухай
Сонорт минь биш Сэтгэлд минь цуурайтна
Тиймээ!!!!!!!! Дэлхийн хөлбөмбөгийн түүхэн хуудсанд өөрийн ул мөрөө шигтгэж, үлгэр домгийн мэт үзүүштэй тоглолтуудаараа үзэгч хорхойтнуудын зүрх сэтгэлийг үеийн үед эзэмдэж ирсэн энэ баг эдүгээ 109 дахь жилийн ойтойгоо золгоод байна. Хоёр жарныг дамнасан энэхүү хугацаанд Эзэн хааны багт авч үзээгүй цом авирч үзээгүй оргил нэгээхэн ч үгүй бөгөөд амжилттай нь ч тэр, цуглуулсан цомтой нь ч тэр дүйцэн очих байтугай дөхөж зогсох клуб үгүй билээ. Монголын зууны манлай бөх Х.Баянмөнх гэдэг шиг дэлхийн түүхэнд ХХ-дугаар зууны манлай хэмээх эрхэм нэр төрийг тамгалсан баг бол яахын аргагүй “Реал Мадрид” юм аа. Ямар ч спортод амжилт, уналт, алтан үе гэж байдаг. Тэгвэл бид яг аль үед нь явна вэ? Бүтэн зуун жил оройн тэргүүнд явж ойрын жилүүдэд уналтанд орсныг үгүйсгэхгүй ээ. Харин одоо бол шилдэг залуусаар цэнэгээ дүүргээд алтан үеийнхээ нүүрийг үзхээр алхаж биш гүйж байна. Цагтаа задарчихсан байсан баг яагаад хэсэг хугацаанд зутарчихсан байдалд орж болохгүй гэж. Багийг уналтанд орсон богинохон үелзэлд хүмүүс элэглэн шоглож тохуурхах өнгө аясыг хэл амаараа ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч илэрхийлэх боллоо. Телевизороо асаагаад спортын мэдээ үзвээс “Ривал” багийг дэмждэг хөтлөгч өөрийн багийн үзэл суртлын бороог оруулна. Интернэт ухаж мэдээ уншваас хумсаа нуусан муур мэт этгээдийн хульжин зальхай бах таваа хангасан нийтлэл байх юм. “Мадридын Реал” ингэж амны зугаа, зодуурын бай, оршуулгын газар болтлоо дуудагдах баг биш ээ найзуудаа. Үнэхээр энэ баг оршуулгын газрын түвшинд хүрчихсэн юм бол одод юунд хүсэмжилдэг юм бэ? Мөнгө лав биш ээ нотолгоо байна. Өнгө мөнгө “карма”-гаа бодсон бол Кака “Сити”-г зорих байсандаг. Ирсэн тамирчдаа зэврээдэг байсан бол ирээдүй нь гялалзах Бензема хүү олон гигантуудын саналаас татгалзан оршуулгын газар булшлагдхаар ирэхгүй байсан нь лавтай. Дараагын нотолгоо бол Криштиану Роналду. Энэ тамирчин европ дэлхийн шилдгээр тодорч хөлбөмбөг сонирхогчид дунд “Атлантын сувд” хэмээн хайрлагдах болсон нэгэн. Хэрэв тэр кариераа бодсон бол Челси, Барса, Интер зэрэг европын шилдэг багуудыг сонгох боломжтой байлаа. Гэвч ингэсэнгүй зөвхөн мөрөөдөлдөө хөтлөгдөж, уналтын үедээ ороод байсан Мадридын багыг сонгон хүүхэд насныхаа хүслийг гүйцэлдүүлсэн юм. Дэлхийд танигдсан “World Class” статустай тамирчид Мадридын хараанд өртсөнийхөө дараа “Та ямар багт тоглохыг хүсдэг вэ?” гэсэн хариултанд бүгд л “Миний мөрөөдлийн баг бол Реал Мадрид. Би Эзэн хааны багийн домог болохыг хүсч байна” гэж нийтлэг хариулдаг. Тиймээс ч алдарт З.Зидан, Р.Карлос, Д.Бекхэм, Роналдо, Л.Фигу (бүр Барсагаас урваад хүртэл шүү!!!!) М.Овен тэргүүтэй олон тамирчид Реал Мадридыг сонгосон юм. Энэ бол зөвхөн сүүлийн үеийн жишээнүүд. Үүнээс ч өмнө тухайн цаг үедээ дэлхийн шилдэг гэгдэж байсан ихэнхи тамирчид Мадридын багт тоглож байлаа. Хашаа байшинтай хүн орон сууцтай болохыг хүсдэг шиг, экселтэй хүн Лексус 570-тай болохыг хүсдэг шиг, хөлбөмбөгчин хүний хүслэн болсон газар бол ЭЗЭН ХААНЫ РЕАЛ МАДРИД баг юм аа. Энэ багт ирээд зэвэрсэн юм бол В. Шнайдер яагаад Интерийн уураг тархи болчихов. Ур чадвараа алдчихсан байсан бол А. Роббен Байерныг аваргуудийн лигийн финалд хүргэхгүй байсандаг. Зун зарагдаж Тоттанхэмд очсон Ван Дер Ваарт багийнхаа залан чиглүүлэгч нь болчихлоо. Үнэхээр Мадридад очоод оршуулагдсан юм бол тэд ийм сайн тоглох үндэслэлгүй. Аягүй бол тэд булшлагдаж хүнээ байгаад “ зомби” болчихож. Өнгөрсөн жил аваргуудын лигт өнгөлсөн Интер Милан багийн ноён нуруу В.Самуэл реалд булшлагдаж зомби болоод ирээдүйн багтаа очсон байх нь. Хамаг муу хар ажлыг нь хийдэг Эстебан Камбиасо нь мөн л дээрх замналыг туулсан болж таарлаа. Валенсиа багийн гол тамирчид Солдадо Мата хоёр, Хетафегийн Парехо, Севиллагийн Негредо, Вийядолидын Буэно, Германы лигт өнгөтэй байгаа Майнц багийн Шалай зэрэг европ даяар тархсан Мадридын академийн бүтээгдхүүнүүд очсон баг болгондоо түлхүүр тоглогчид нь болдог. Одоо академид нь Морато, Сарабиа, Хуан Карлос зэрэг ирээдүйн супер одууд хүмүүжиж байна. Дэлхийн шилдгүүд энэ багт тоглодог учраас дээрх тамирчдад боломж олдоогүй юм аа. Бид бол үнэхээр азтай хүмүүс. Дэлхийн өнцөг булан бүрт тархсан улс орнуудын хөлбөмбөгийн хорхойтнуудад хайрлагдаж хүндлэгдсэн супер одуудыг ЭЗЭН ХААНЫ РЕАЛ МАДРИД багаас өөр ямар ч клуб цуглуулж чадахгүй. Хайрлаж хүндэлж дэмждэг тамирчдаа нэг багт тоглохыг харах ХХI-дүгээр зууны хөлбөмбөгийн фанатууд бидний хувьд маш том аз завшаан амны хишиг юм аа. Хунгийн цагаан өмсгөл, агуу түүх, хүч чадал эрх мэдэл, хэзээ ч биелэшгүй мэт мөрөөдлийн бүрэлдэхүүн, уруд мангуд мэт шуургалсан довтолгоон энэ бүхэн бидний сэтгэлийг огшоож, цусыг минь буцалгаж байдаг учраас бид “Реал Мадрид” багийг хүндэлж хайрлаж Мадридиста болсон юм. Ойрын хугацаанд тун удахгүй ээ. Мадридын эрин үе айсуй. Доромжлуулах тусам бид долоон бурхан мэт гялалзах болно. Los Blancos!!!Los Galacticos!! Hala Madrid!!!!!
Миний зүрхний цагаан өнгө
User avatar
Генерал
Мадридиста
Мадридиста
 
Posts: 420
Joined: Sat Aug 30, 2008 8:32 pm
Location: Хар зүрхний хөх нуур

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests