РОМА 2012-2013 .:Вендетта:.

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

АС Рома энэ улиралд.

1. Түрүүлэх хэмжээнд өрсөлдөнө.
6
15%
2. Аваргуудын лигийн эрхээ авна.
17
41%
3. Италийн цомд түрүүлнэ.
3
7%
4. Дахиад бүтэлгүйтэл юу ч үгүй хоцорж дахин нэг жил хүлээнэ.
15
37%
 
Total votes : 41

РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby Shaggy » Wed Aug 22, 2012 9:06 pm

Image
АС РОМА 2012-2013

Өшөө Авалт

INTERMISSION

Бүтэн зуны турш гэгэлзүүлсэний эцэст энэ долоо хоногт хайрт Рома, Домогт Сериа Агийн 2012 оны шинэ улирал эхлэх гэж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Сериа Агийн аваргын төлөө 5 удаа тэмцэлдсэн болхоор энэ улиралын сэдвийн нэрийг Өшөө авалт нэрлэхээр шийдлээ. Санасан бүхэн сэтгэлчлэн бүтэг.

Өнгөрсөн улирал:

Шинэ эзний эхний улирал харамсалтай нь сайн байсангүй лигд 7р байранд орж, Лациод 2 удаа нам тавиулж урт удаан хугацаанд хөгжүүлэх гоёмсог хөл бөмбөгийн стиль нуран унасан. Улиралын төгсгөлд олон үгтэй Испани менежер клубыг орхиж дахин нэг шинэ оролдлогыг эхлэх ёстой болсон юм.

Багийн бүрэлдэхүүн.

Хаалгачид:

1. Богдан Лобонт
Image
78 онд төрсөн Румин хаалгач анх 2009 онд клубтэй нэгдэж байсан. Энэ хугацаанд клубын төлөө 17 тоглолтонд оролцож 15 амжилтай хаалт хийгээд байгаа.

24. Маартен Стекленбург
Image
Өнгөрсөн улирал клубтэй нэгдсэн шилдэг хаалгач. Клубын төлөө нийт 29 тоглолтонд оролцож 40 хаалт хийгээд байгаа. Кареарынхаа туршид авсан 2 улаан хуудсаа өнгөрсөн улиралд авсан.

Хамгаалагчид:

5. Леондро Кастан
Image
Шинээр нэгдсэн, 86 онд төрсөн Бразил хамгаалагч агаарт тун сайн тулалддаг том биендээ чамгүй хурдтай. Либертадорын цомын тэмцээнд үзүүлсэн чадварлаг тоглолтын дараа Сабатани түүнийг шууд авхаар шийдсэн.

23. Иван Пирис
Image
89 онд төрсөн залуу жигүүрийн хамгаалагч. Италь, Парагуайн давхар иргэнишилтэй. 174 өндөр 68 кг жинтэй довтолгоонд голцуу тоглодог.

27. Додо
Image
20 настай Бразил зүүн жигүүрийн хамгаалагч, бас л нэг довтолдог залуу, асар хурдан европын томоохон клубууд түүнийг сонирхож байсан өөрсдийн эгнээнд нэгтгэж чадсан нь сайн хэрэг.

29. Бурдиссо
Image
Аргентин хамгаалагч багтай дахин нэгдэж байгаад тун баяртай ухаалаг олон талт тоглолттой чадварлаг хамгаалагч. 81 онд төрсөн Ромад 2009 онд ирж байсан нийт клубын төлөө 71 тоглолтонд оролцож 5 гоал оруулаад байгаа. Багийн төвийн хамгаалалтын шугаманд байгаа тамирчидаас лигийн клубуудын онцлогыг хамгийн сайн мэдэх туршлагатай хамгаалагч.

42. Балзаретти
Image
Палермод сүүлийн 4 жилийн турш тун сайн тоглолтыг үзүүлсэн. Мөн зун европын аваргын тэмцээнээр шигшээн төлөө тоглосон сайн тоглолтуудыг санах юм бол яалт ч гүй маш сайн наймаа. Лигд нийт 356 тоглолтонд оролцоод байгаа төдийгүй лигийн хамгийн шилдэг зүүн жигүүрийн хамгаалагчдын нэг.
Last edited by Shaggy on Wed Aug 22, 2012 11:18 pm, edited 1 time in total.
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby Shaggy » Wed Aug 22, 2012 9:27 pm

Хагас хамгаалагчид.

4. Майкл Бредли
Image
Америкийн нэгдсэн улсын шигшээг нэг хэсэг удирдаж байсан Боб Бредлин хүү. 89 онд төрсөн энэ зуны солилцоо наймаагаар багтай нэгдээд байгаа. Хурдтай, хуу хамдаг такл хийдэг, бас сайн стандард цохигч. Сериа Ад тохирно гэдгээ баталчихсан хүн. Түүний тоглолтыг харахыг тэсэн ядан хүлээж байна.

7. Маркионо
Бразилд хэдийгээр жигүүрийн хамгаалагч байсан Ромад ирсэн хойш жигүүрийн хагас хамгаалалтанд тоглох болсон. Өнгөрсөн улирлын өвлийн цонхоор клубтэй нэгдэж нийт 17 тоглолтонд оролцож 3 удаа гоалдсон. Баруун хөлөөрөө хүчтэй цохидог, хууралт сайтай асар хурдан.

11. Таддеи
Image
2005 оноос клубын төлөө хүчин зүтгэж 201 тоглолтонд оролцон 23 гоалыг клубын төлөө оруулаад. Нас нилээн явсан ч хурд суугаагүй байгаа бразил жигүүр маань энэ зун нутаг буцахаар яригдаж байсан ч энэ улирал юу ч гэсэн үлдэхээр боллоо.

15. Пиянич
Image
Энэ улиралын Сериа Агийн нээлт болох магадлалтай залуу хагас хамгаалалгч. Өнгөрсөн улирал Лионоос их итгэл найдвар дагуулан ирсэн харамсалтай нэг л сайн дасаж өгөөгүй. Ухаалаг тоглогч, бүхий стандардыг маш сайн гүйцэтгэдэг.

16. ДДР
Image
2 дугаар ахлагчий маань Рома дахь хаанчлал энэ жилээс албан ёсоор эхлэх болов уу. Клубын ирээдүйн ахлагч гэх нэршлийг аль 2004 оноос хүлээчихсэн хүн. 2000 онд анх тоглолтонд оролцсоноос клубын төлөө 281 тоглолтонд оролцож 33 гоалыг оруулжээ. Төвийн шугамын хамгаалалтын гол ноён нуруу. Бас хөл бөмбөгт устаж байгаа Лоялти гэдэг зүйлийн амьд жишээ.

20. Симмоне Перротта
Image
2004 оноос хойш Ромын төлөө хүчин зүтгэж буй юниверсал хагас хамгаалагч. 34 настай түүний хувьд Рома дахь замналын сүүлийн жил байх.

77. Татчидис
19 настай грек залуу. Перрота ахынхаа шийрийг хатааж мэдэх чадварлаг залуу. Земаны толгой мэдэж авчирсан залуу. Нөхөрсөгүүдээр ч өөртөө олдож боломжуудаа сайн ашиглан хэдийнээ хөгжөөн дэмжигчидийн анхаарлыг татаад эхэлсэн.
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby Shaggy » Wed Aug 22, 2012 10:45 pm

Довтлогчид.

8. Эрик Ламела
Image
1992 онд төрсөн, өнгөрсөн улирал клубын маань хамгийн сайн наймаануудын нэг. Түүнд сурах боловсрох зүйлс их байгаа ч түүнд заяасан ховорхон авяас энэ улирлын багийн довтолгооны нэгэн чимэг болох бизээ. Одоогоор тийм ийм гээд яричихаар зүйл их алга гэхдээ Рома гэрэлтэх он жилүүд нь урд чинь байна. Клубын төлөө 29 тоглолтонд оролцож 4 гоал оруулаад байгаа.

9. Освалдо
Image
Бас нэгэн Аргентин довтлогч яг гоал хийхдээрээ жоохон гацчихдаг ч ур чадварын хувьд тун сайн. 25 настай өнгөрсөн улиралд 26 тоглолтонд 11 гоал оруулсан.

10. Франческо Тотти
Image
Мөнхийн ахлагч одоо 35 настай. Магадгүй гялалзах боломжтой сүүлийн улирал нь өөрөө ч үүнийгээ маш сайн мэдэж байгаа. Түүний өмнө байгаа гол зорилго мэдээж Сериа Агийн түүхэн амжилтаа ахиулан аль болох олон гоал оруулах. 1992 дебюгээ хийсэнээс хойш Рома ын төлөө 501 лигийн тоглолтонд оролцож 215 гоал оруулаад байгаад 59ыг пеналтаас оруулсан 2004 оноос хойш цэвэр довтлогчийн байрлалд тоглож байгаа. Гэхдээ энэ улирал түүний үндсэн байрлалд тоглуулж магадгүй. Нийт кареарыхаа туршид 81 шар 10 улаан хуудас авж байсан.

12. Марко Бориелло
Image
Сайхан залуу маань буцаад Милан руу явж магадгүй. 41 тоглолтонд 11 гоал оруулсан.

14. Боян
Image
Барсагийн акедимийн мундаг бүтээгдэхүүн. Энэ улирал хэр тоглохоос түүний ирээдүйд нилээн их зүйл шийднэ.

17. Нико Лопез
93 онд төрсөн Уругуай довтлогч энэ улирал үндсэн бүрэлдэхүүнд дуудагдсан байгаа.

22. Маттио Дестро
Image
Энэ зуны хамгийн сайн наймаануудын нэг. Италийн шигшээн төлөөлөн Английн эсрэг тун гайхалтай тоглолт үзүүлсэн нөхөрсөг тоглолтуудад бүгдэнд нь гоалдсон. Сериа Агийн энэ улирлын нээлт болох боломжтой бас нэгэн тоглогч.


Ерөнхийдөө манайд тун чадварлаг сайн бүрэлдэхүүн байгаа. Багийн бүрэлдэхүүнд нилээн цэвэрлэгээ явагдаж энэ жилдээ 20 саяын таналт гарж байгаа. Мэдээж довтолгоо, хагас хамгаалалтын шугаманд бол ярих зүйл байхгүй, харин багийн хамгийн нимгэн хэсэг хамгаалалтын шугамд нэмэж хүн авах талаар одоогоор мэдээ алга. Хамгаалалтанд энэ улирал тоглох тоглогчидоос Бурдиссо, Балзаретти нараас бусад нь лигийн шинэ цэргүүд.
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby Shaggy » Wed Aug 22, 2012 11:14 pm

Менежер.

Жденек Земан.
Image
65 настай Чех менежер бол шинэ цагийн Рома клубын түүхэнд тун чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг яалт ч үгүй мөн билээ. Анх түүнийг Ромад ирэх талаар шуум гархад фенүүд бараг л галзуураагүй. 4-3-3 хэмээх довтолгооны энэ тактикыг төгс эзэмшсэн мэргэжилтэн. Нийт кареарийнхаа турш шальтай цом шагнал цуглуулаагүй нь магадгүй түүний хамгаалалтаа хэтэрхий сул хаядагтай холбоотой байх. Өнгөрсөн улирал Пескараг дээд лиг рүү дэвшүүлсэн. Хамгийн их гоал хийсэн баг, баг Б лигийн хамгийн их гоал алдсан багт ч бас багтаж байсан.

Рома энэ улиралд
Сериа А даяар нүүрлэж буй энэ их хямралын үед багийн эзэн Америк хүн байгаа нь тун сайшаалтай хэрэг юм. Араб эзэд шиг мөнгөн бороо оруулахгүй байгаа ч лигийн бусад багуудтай харьцуулахад Рома энэ зуны солилцоо наймааны зах дээр бусад клубуудээс илүү амьтай байж чадлаа. Аваргаа хамгаалахаар зорьж буй Ювегийн дэргэд түүхий ч, уналтанд ороод буй Миланы 2 баг дээр байх боломж Ромад байгаа. Хэр хурдан нэг баг болж чадна төдий чинээ Аваргуудын лигийн байраа баталгаажуулах боломжтой билээ.

Форза Рома!!!
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby Shaggy » Wed Aug 22, 2012 11:16 pm

Ер нь тэгээд энэ улирал нилээн гэрэл гэгээтэй юм хараад байгаа шүү... земан байгаа болхоор Ромын дерби ч тасархай болно доо!
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby kamizake » Wed Aug 22, 2012 11:58 pm

:eek:
Энэ жил ч нэг юм дуулгах гээд л байна шүү
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby Г.Баяраа » Thu Aug 23, 2012 2:53 pm

Земандаа зориулаад нийтлэлээ дахиад нэг оруулчихья

Хөлбөмбөгийн “Жэдай” Зденек Земан эргэн ирлээ
Image
Өнгөрсөн улирлыг тааруухан үдэж 7-р байранд орсны дараа Италийн хамгийн олон дэмжигчидтэй багийн нэг Рома Испани дасгалжуулагч Луйс Энрикег ажлаас нь чөлөөлсөн билээ. Түүний халааг хэн авах нь олны анхаарлын төвд байлаа. Харин хөлбөмбөгийн ертөнцөд нэр нь дуулдахаа болиод удаж байсан Зденек Земаныг Ромчууд сонгоход гайхах хүн олон байсан. Өдгөө 65 настай Чех эрхэм 90-ээд оны сүүлээр Ромын багуудыг удирдаж байсан бөгөөд энэ хугацаандаа өөрийн дасгалжуулалтын арга барилаараа бусдаас онцгойрдог байлаа.

Тэр бол довтолгоо зонхилсон үзүүштэй хөлбөмбөгийг үр дүнд чиглэсэн уйтгартай хөлбөмбөгөөс илүүд үздэг эрсдэл хийх дуртай нэгэн. Түүний хувьд 1 : 0-ээр ялалт байгуулснаас 4 : 4-өөр тэнцсэн нь дээр. Чухам ийм л учраас түүнийг том багууд дасгалжуулагчаараа томилж эрсдэл хийхийг хүсдэггүй. Рома энэхүү зоригт “Жэдай”эрхэмд итгэл хүлээлгэснээрээ эрсдэл хийж байгаа гэдгээ мэдэж байгаа. Гэхдээ магадгүй энэ олон жилийн дараа тэр өөрийнөө зөв гэдгийг батлахыг үгүйсгэх аргагүй. Ингээд Земаны талаархи Wall street journal сэтгүүл дээр гарсан нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.

***

Хоёр жил орчмын өмнө Зденек Земан Ромын орон сууцны хороолол дунд орших жижиг пабд суугаад амьдралдаа магадгүй хэдэн арван сая удаа хийсэн зүйлээ хийж байлаа. Тэрээр тамхинаасаа удаан гэгч нь гүн сорсны дараа өөртэй нь ярилцаж суугаа эрхэм лүү “Одоо ярьж болно” гэсэн янзтай ширтлээ.

“Та хөлбөмбөг сонирхон хэвээр байгаа юу” хэмээн ярилцагч эрхэм нам дуугаар асуув.

Дахин нэг гүн сорсныхоо дараа Земан хэсэг хугацаанд бодолхийлэн суув. Энэ хооронд түүний тамхний утаа эзнийхээ бодлыг таах гэсэн мэт хачирхалтай хэлбэр үүсгэн агаарт хөвөрч байлаа.

“Ер нь ховорхон үзэж байгаа шүү. Гэхдээ сонирхохгүй байж чадахгүй юм. Би хөлбөмбөгөөс хэзээ ч ангижирч чадахгүй. Гэхдээ өмнөх шигээ тэгж хүчтэй татагдахаа больсон” дахин нэг соров. “Энэ бүхэн миний ертөнцө байхаа больсон”

Дөнгөж саяхан, энэ долоо хоногт Земан Ромагийнерөнхий дасгалжуулагчаар эргэн ирж байгаагаа зарласан. Түүнийг хөлбөмбөгийн ертөнцөд сүүлийн багаа удирдсанаас хойш 11 жил улиран оджээ. 11 жилийн турш хөлбөмбөгийн фенүүд энэ спортын түүхэн магадгүй хамгийн эрч хүчтэй, шинийг санаачлагч, тэрс үзэлт, худал хуурмагийг үл тэвчигч, улиг болсон бүхнийг эвдэгч, онцгой авьяаслаг мэргэжилтний нэрийг дурсалгүй өнгөрсөн байлаа.

“Бид нар үзүүштэй хөлбөмбөгийг хүсч байна гэж хэлж байсан. Харин Земан л үүнд хамгийн сайн тохирно” хэмээн Ромагийн ерөнхий захирал Франко Балдини ярьж байна.

Түүний хэлж байгаа үнэн. Земаны баримталдаг үндсэн зарчим өнөөгийн хөлбөмбөг хаана ч харахгүй өндөр тмптэй 4 – 3 – 3 байх болно. Учир нь энэ бол цус хөөргөм шуурган довтолгооноор эсрэг багаа зогсоо зайгүүй нүддэг тактик.

Хэдэн жилийн өмнө Земаны өөрийн тактикийн талаар “Бидний довтолгоо явагдаж байх үед гурван довтлогч бүгдээрээ торгуулийн талбайд байх ёстой. Үүн дээр нэмээд гурван хагас хамгаалагчын хоёр нь нэмэгдэж орж ирнэ. Ингэснээр эсрэг багийнхан ар талдаа хамгаалахаас өөр аргагүй болно. Тэгээд бөмбөгөө айлын 16- руу дамжуулахад манайхан тэнд олуулаа байх учраас гоол оруулах боломж олныг гаргах болно. Энэ бол физикийн шинжлэх ухаан биш. Харин байдаг л математик ”

Мэдээж хэрэг ийм байдлаар тоглох нь маш их эрсдэлтэй. Гэхдээ маш энгийн нэгэн зүйл түүний тактикийг тогтоон баригч гол хүчин зүйл. Энэ бол хурд болон хөдөлгөөн. Земаны баг бусдаас илүү өндөр темптэй тоглодог нь удаан хугацааны чанартай бэлтгэлтэй холбоотой. Мөн тэд маш олон хөдөлгөөнийг нэгэн зэрэг гайхалтайаар хийдэг . Тоглогчид багийнхан руугаа дамжуулахгүй, харин тодорхой байрлал руу дамжуулах болно. Учир нь тэнд дамжуулалт хүлээж авах тоглогч байх ёстой.

Земаныг зарим хүмүүс тоглогчдоо хэтэрхий шахдаг хэмээн шүүмжилдэг. “Миний бэлтгэл магадгүй удаан, хатуу чанга байж болно. Гэхдээ энэ бүхэн хөгжилтэй” хэмээн тэрээр ярьж байсан. “Хөгжилтэй байвал хэн ч уйдахгүй. Бяцхан жаалууд өдөржингөө гүйж харайдаг ч гэсэн ядардаггүй шүү дээ. Үүнтэй л адилхан”

Земантой холбоотой бүх зүйл уламжлалт бус. Тэр бол шинийг эрэлхийлэгч бас цыган гаралтай. 1947 онд Прагт мэндэлсэн тэрээр багадаа Итал руу нүүж хөлбөмбөгийн дасгалжуулагч нагац ах дээрээ өсжээ. Спортын эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн тэрээр 16 настайдаа хөлбөмбөгийн карьераа өндөрлүүлж улмаар Сицили арлын сонирхогчдын багуудыг дасгалжуулж эхэлсэн байна.

Олон жилийн уйгагүй хөдөлмөрийн хүчинд тэрээр 1991 оноос Сери А лигийн багуудыг дасгалжуулах боломжтой болсон байна. Италийн дээд лигт тэрээр 7 жил орчим ажиллахдаа эхлээд Фожжия, дараа нь Лацио руу шилжиж улмаар Ромад ирсэн юм. Мөнхийн хотын багт байхдаа тэрээр өөрийн сэтгэл хөдөлгөм үзүүштэй тоглолтын арга барилаараа фенүүдийн хүндлэлийг хүлээж байлаа. Хэтэрхийн нэг хэвэнд баригдсан Италийн хөлбөмбөгийн уламжлалт хуучинсаг ертөнцийг тэрээр шүүмжилдэг байлаа.

Түүний багаа удирдаж байгаа арга барил болон хэвлэлд өгч байгаа ярилцлага зэргээс энэ бүхэн нь тодорхой харагддаг байв. Земан өмнө нь хэний ч дэлгэж зүрхэлдэггүй байсан Ювентусын тоглогчдын сэргээшийн талаархи асуудлыг анх удаа ил тодоор шүүмжлэн ярьж байлаа. Италийн цагдаагийн газраас энэ асуудлыг нарийн шалгаж үзсэний эцэст Туриний багийн эмч Рикардо Агриколаг буруутай болохыг нотлон шийтгэл оногдуулж байсан юм.

Шинэ зуун гарахад Земаныг хүмүүс шинийг эрэлхийлэгч, ухаалагч дасгалжуулагч бас яггүй заргач нэгэн гэдгээр нь мэддэг болсон байлаа. Гэхдээ хэтэрхий огцом шийдвэр гаргаж, эрсдэл хийх дуртай чанар нь түүний багийн амжилтаас хойш зулгаадаг байв.

1994-өөс 99 оны хооронд Ром хотын хоёр багт ажиллах хугацаандаа тэрээр Алессандро Неста, Франческо Тотти гэсэн хоёр залуу тоглогчын авьяас чадварыг хөгжүүлж карьерийнхаа эхлэлийг сайн тавихад туалсан юм.

Земаны эрсдэл хийх дуртай, дураараа зан нь том багуудад ажиллах замыг нь хааж байлаа. Тиймээс удалгүй тэрээр жижиг багуудаар дамжиж эхэлсэн юм. Гэхдээ нэг багт нэг улирлаас илүү удаж байсангүй. Өнгөрсөн зун тэрээр Сери Б лигийн Пэскара клубын дасгалжуулагчаар томилогдож, гайхамшгийг бүтээсэн. Түүний баг Италийн доод лигт түрүүлж Сери А-д дэвшин гарч ирсэн юм. Ингээд тэрээр удалгүй Ромагийн саналыг хүлээн авснаар хөлбөмбөгийн элитүүдийн ертөнцөд эргэн ирлээ. Яг л 1999-ннд онд гэнэтхэн гарч ирж байсан шигээ.

Өнгөрсөн сард 65 хүрсэн Земан энэ бол түүний хувьд топ багийг удирдах сүүлийн боломж байж магадгүй гэдгийг нуухгүй байгаа. Америкт байрлалтай томоохон консорциум тус клубыг 2011 оны 4 сард худалдан авснаасаа хойш алсыг харсан нүүдэл хийж эхэлсэн. Шинэ эзэд өнгөрсөн улирлын эхэнд Испани дасгалжуулагч Луйс Энрикег хэд хэдэн шинэ тоглогчдын хамт авчирсан боловч тэдний туршилт бүтэлүй байдлаар өндөрлөсөн юм. Италийн хөлбөмбөгийг төдийлөн сайн мэдэхгүй, үндсэн багийн дасгалжуулагчын туршлагагүй Энрикег авчирсан нь томоохон эрсдэл байсан.

Гэхдээ Земаныг авчирсан нь үүнтэй эн тэнцэхүйц эрсдэл гэж хэлж болно. Учир нь Земаны удирдсан баг болгон нэг дүр зурагтай хоцордог. Үзэх харах юм ихтэй үзүүштэй сайхан хөлбөмбөг – гэхдээ эцсийн үр дүн хожигдол юм уу тэнцээ.
“Гэхдээ үр дүнгийн төлөө тоглоно гэдэг бол хөлбөмбөг биш. Харин миний баг жинхэнэ хөлбөмбөг тоглох болно” хэмээн тэрээр 2009 онд ярьж байсан. “Тухайн багийн амжилт ялалт зөвхөн тоглогчдоос л шалтгаалж байгаа. Дасгалжуулагчид зөвхөн гоол алдахгүй байх дээр анхаарч бусдыг нь тоглогчид хийж байдаг. Капелло, Моуриньо гэсэн залуус ялалт байгуулдаг учраас шилдэг гэж өргөмжлүүлдэг. Гэхдээ тэд нар сайндаа ч биш, багт нь шилдэг тоглогчид байгаа учраас л хождог юм. Миний өвөө тэдний багийг дасгалжуулсан ч гэсэн хожсоор л байх болно”

Юу ч болж байсан Земан байгаа цагт бид нар уйдахгүй
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby Amapaa » Thu Aug 23, 2012 9:13 pm

Зиа шинэ сэдвийн нэр ч бас л эвгүй болж... Нэрнээсээ л энэ жил юм дуулгана гэдэг нь харагдаж байна шүү.. Гэснээс Шэгги шинэ СВ-ынхэ тухай яагаад бүрэлдүүн дунд оруулсангүй вэ? 18тай болохоор нь примаверад ирсэн гэж бодсыму? :ногоон:
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby Amapaa » Thu Aug 23, 2012 10:22 pm

Image
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby Kop_z » Fri Aug 24, 2012 10:47 am

Дестрог энэ жил овоо юм дуулгах болов уу гэж бодож байна.
'If you are first you are first. If you are second you are nothing.' Bill Shankly
User avatar
Kop_z
 
Posts: 115
Joined: Thu Jul 07, 2011 7:02 pm

Re: РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby Lenin » Fri Aug 24, 2012 5:01 pm

Сериа А энэ жилээс эхлэн гарч байгаатай холбогдуулан. Танай багийг сэтгэлээсээ дэмжиж явахаа илэрхийлж байна. Өнгөрсөн жил Новараг дэмжинэ гэж байсан ч тоглолт нь гарахгүй уначихлаа. Форза Рома.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby Г.Баяраа » Fri Aug 24, 2012 9:31 pm

Стек Англи руу явна гэсэн шуум яваад байх чинь гүү байлгүдээ
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby Shaggy » Fri Aug 24, 2012 9:40 pm

Земанд нөхөр нэг их хэрэггүйн гэсэншт хэхэ Хулио Сезарийг л гээд байгаан байна лээ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby Amapaa » Fri Aug 24, 2012 9:49 pm

Бас нэг залуухан уругвай хаалгач яригдаад байлээшд...
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby Amapaa » Fri Aug 24, 2012 10:00 pm

Лигийн нээлтийн тоглолтонд гарах магадлалтай гараа...
Image
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby Lenin » Mon Aug 27, 2012 4:03 pm


2 аймар гоол хийсэн байнашд.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby Г.Баяраа » Tue Aug 28, 2012 11:59 am

өндөр хүлээлттэй байсан болохоор бага зэрэг сэтгэл дундуур л байна.
тэхдээ ер нь манай фэнүүд нэг их муулахгүй л байна.
харин ч өөдрөгөөр харж байгаа бололтой.
18 настай Лопез сайхан гоол оруулж дебутээ гоё хийлээ
Освалдо ч гэсэн
тэхдээ бусад тоглогчид ер нь санаанд хүрсэнгүй
Ялангуяа Ламела тоглолтын турш л үлбийсэн юм байлаа
харин арын хэд дээр санаа зовж байсан ч гэсэн санасныг бодвол давгүй ээ
Бурдиссо л баг алчих дөхсөн
Ер нь шинэ системээ манайхан хараахан гартаа оруулж бүрэн дасах болоогүй байгаа юм шиг санагдаж байна
удахгүй гурав дөрвөн тойргийн дараа бүхй зүйл хэмнэлдээ орчих байх
Интерийг нухчихвал сэтгэл санаа ч өргөгдөөд ирэх хуна
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby Оргил » Tue Aug 28, 2012 1:54 pm

viewtopic.php?f=12&t=4920&p=975958#p975958

Спортын цонх цом 2012 тэмцээний зарлал..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby Жавхаа » Tue Aug 28, 2012 3:29 pm

ДДР цонх хаагдахаас өмнө сугалнаа :ногоон:
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby kamizake » Tue Aug 28, 2012 4:51 pm

Танайд ч сугалуулхаар нөхөр биш дэ. Андуу бодолтой явжын да :D
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby Nobun@g@ » Tue Aug 28, 2012 8:00 pm

ДДР - аар яахнав... Наадах чинь Ромагаас өөр багт угаасаа чадахгүй
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby Shaggy » Tue Aug 28, 2012 8:07 pm

Nobun@g@ wrote:ДДР - аар яахнав... Наадах чинь Ромагаас өөр багт угаасаа чадахгүй

Энийг атаархал гэж ойлгох уу эсвэл наргиа гэж хүлээж авах уу
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby Nobun@g@ » Tue Aug 28, 2012 8:26 pm

Shaggy wrote:
Nobun@g@ wrote:ДДР - аар яахнав... Наадах чинь Ромагаас өөр багт угаасаа чадахгүй

Энийг атаархал гэж ойлгох уу эсвэл наргиа гэж хүлээж авах уу


Өөрөө л мэддээ... Өөр багт байх ёсгүй л гэсэн үг л дээ
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby Shaggy » Tue Aug 28, 2012 9:01 pm

аа тэгү би их буруу ойлгож шүү хэхэ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: РОМА 2012-2013 .:Вендетта:.

Postby kamizake » Wed Aug 29, 2012 2:42 am

Бояан явжээ. Милан манайд зээлсэний төлөөс 1 саяыг өгөх юм байна.
Дараа жил одоо яана гэсэн үг вэ нөхрийг авахгүй бол 13 саяаар 2 жил зээлж авсан болж таараад байна уу. Авбал 13аас гадна 28ыг нэмж өгнө гэсэн үг болоод байн. УУ
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests