АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby Цогоо » Thu Aug 01, 2013 12:59 pm

Image

Сэдвийн нээлт дээр багийн амжилт, тоглогч нар, дасгалжуулагчийн бүрэлдэхүүн гэх мэт мэдээлэл оруулах эсэхээ бодож бодож Арсеналын алдар фэн Ник Хорнбигийн Fever Pitch номын нэг бүлгийг орчуулж оруулахаар шийдэв.

ХАМГИЙН ГАЙХАМШИГТАЙ МӨЧ
Ливерпүүл – Арсенал, 26.5.89

Миний хөлбөмбөг үзэж эхэлснээс хойшх 23 улирлын турш ердөө долоохон баг Дээд Дивизионы түрүүг авч байсан нь Лийдс Юнайтед, Эвэртон, Арсенал, Дерби Каунти, Ноттингэм Форэст, Астон Вилла, тэгээд арван нэгэн удаа Ливерпүүл. Эхний таван жилд нь л гэхэд таван өөр баг түрүүлсэн нь Лигт ерөөсөө тэгээд тойроод түрүүлээд явж байдаг, харин жаахан хүлээх хэрэгтэй юм байна гэсэн ойлголтыг надад төрүүлж орхисон юм. Гэтэл далаад он дуусаад наяад он үргэлжилж эхлэхэд Арсенал миний амьд яваа насанд хэзээ ч түрүүлэхгүй байж мэдэх юм гэсэн айдас төрж эхлэв. Яахав мэдээж уншигдаж байгаа шигээ уянгын халилтай юм ч биш л дээ.

Зургаан жилийн дотор гурав дахь түрүүгээ 1959 онд тэмдэглэж байсан Волвэсийн фэнүүд ирэх гучин жилийн ихэнхийг нь Хоёр болон Гуравдугаар Дивизионд өнгөрүүлнэ чинээ санаагүй л байх, харин 1968 онд дөч орчим насандаа Манчестер Ситигийн түрүүг тэмдэглэж байсан фэнүүд одоо 70 гарч яваа байж таарна.

Ихэнх фэнүүдийн адилаар миний үзсэн тоглолтуудын дийлэнх нь лигийн тоглолтууд. Ер нь тэгээд зул сарын баяр өнгөрөөгөөд Арсеналын түрүүлэх сонирхол багасчихдаг ч доод лиг рүү унахгүй нь бас тодорхой болдог тул эдгээр тоглолтуудын тал орчим хувь нь спортын сэтгүүлчдийн хэлдгээр ямар ч ач холбогдолгүй тоглолтууд болж таарч байгаа юм. Тоглолтын үр дүнг хараад хумсаа, хуруугаа мэрэхгүй, гунигтай царай гаргахгүй, Ливерпүүлийнхэн яаж байгааг сонсох гэж чихээ халцартал радионд наалдахгүй, нүдээ бүлтийлгэж, чихээ дэлдийтэл баярлахгүй гэсэн үг л дээ. Тоглолтод ач холбогдол оруулдаг ганц зүйл бол Дээд Дивизионы хүснэгт биш харин чиний сэтгэл хөдлөл байдаг.

Энэ мэдрэмжийг арав гаран жил мэдрээд ирэхээр лигийн түрүү гэдэг зүйл яг л Бурхан гэж байдаг эсвэл байдаггүй гэдэг шиг их эргэлзээтэй асуудал болж хувирдаг. Мэдээж байж болох магадлалыг нь онолын хувьд хүлээж зөвшөөрөх бөгөөд түүнд эргэлзээгүй итгэж, найддаг хөөрхий гэнэн хүмүүсийг сэтгэлийг хүндэлж харьцана. 1975-аас 1989 оны хооронд би итгэдэггүй байлаа. Улирал болгоны эхээр заримдаа дундуур нь би найддаг байлаа, ялангуяа 86/87 оны улиралд найм, есөн долоо хоног тэргүүлж байх үед би бүр бараг үл итгэгчийнхээ байрнаас хазайх дөхсөн шүү. Гэвч чин зүрхнийхээ мухарт би энэ явдал хэзээ ч биеллээ олохгүй, яг л чамайг хөгшрөөд үхэхээс наана эрдэмтэд мөнх наслах нууцийг нээж чадахгүй гэдэг шиг.

Арсенал лигт түрүү авч байснаас хойш 18 жилийн дараа 1989 онд Арсенал түрүүлж чадаж болох юм гэдэгт дурамжхан бөгөөд мулгуугаар өөрийгөө итгүүлчихлээ. Тэд нар Дээд Дивизионыг нэгдүгээр сараас тувдугаар сар хүртэл тэргүүлэв. Хилсборогийн асуудлаас болж сунжирсан улирлын сүүлийн бүтэн долоо хоногт гуравхан тоглолт тоглох үлдсэн байх үед удаах байрны Ливерпүүлээс 5 оноогоор илүү байсан юм. Ливерпүүл нэг тоглолтоор илүү байсан ч Хилсборогийн эмгэнэлт явдал, тэндээс авсан үзэгчид, тоглогчдийн цочролоос болоод байнга хожоод байж чадахгүй гэсэн нийтлэг ойлголт гадуур их байлаа. Арсеналын үлдсэн гурван тоглолтын хоёр нь өөрийн талбай дээр сул багуудын эсрэг харин сүүлийнх нь Ливерпүүлийн талбай дээр.

Хожмын Үеийн Лигийн Түрүүнд Итгэгчдийн Сүмийн гишүүн болов уу үгүй юу Арсенал гамшиг тарьж орхив. Өөрийн талбай дээр Дербид шившигтэйгээр хожигдсоноо, Хайберид болж байгаа сүүлийн тоглолтдоо Вимблдонд хоёр ч удаа тэргүүллээ алдаж 2-2оор тэнцэж байгаа юм. Улирлын нээлтэн дээр 5-1ээр хожиж байсан багтайгаа шүү дээ. Дербитэй хийсэн тоглолтын дараа би хамтран амьдрагчтайгаа аяга цайнаас болж айхтар ширүүн маргалдаж байсан бол Вимблдоны дараа миний уур дуусч ердөө л чимээгүй цөхрөл үлдсэн байв. Би амьдралдаа анх удаа савангийн дууриуд дээр гардаг дурлалд зүрхээ шархлуулчихаад алдаагаа дахин давтахгүйг хичээж байгаа бүсгүйчүүдийн зовлонг ойлгож эхэллээ. Ерөөсөө л сонголтоо зөв хийх тухай асуудал байсан юм байна. Өөрийгөө хямгадаад, тоохгүй сууж байхын оронд өөрийгөө цэлийтэл нээгээд өгчихөж. Дахин хэзээ ч ийм байдлыг давтуулахгүй. **н** байснаа сая мэдлээ. Түрүүлэхийн даваан дээр ирчихээд өөрсдөөсөө болж бүтэлгүйтсэнд урам хугарсан сэтгэл минь олон жилийн турш шаналж явах болно гэдгийг бас ойлгов.

Тэгэхдээ хамаг найдвар хараахан бүрмөсөн тасарчихаагүй. Ливерпүүл талбай дээрээ Вэстхам бас манайхыг хүлээж авч тоглох ёстой. Хоёр багийн байдал их ойролцоо байгаа болохоор хожихын тулд бас л тоо бодох хэрэгтэй байв. Ливерпүүл Вэстхамыг хожихдоо оруулсан гоолын тооны ядаж хагасыг нь Арсенал хийж байж түрүүлнэ. Тодруулбал Ливерпүүл Вэстхамыг 2-0оор хожвол бид тэднийг 1-0оор хожих ёстой. Харин Ливерпүүл 5-1ээр хожсоноор бид заавал хоёр гоолын зөрүүтэй хожих ёстой болов. “АРСЕНАЛЧУУД АА, ТА НАР ЗАЛБИРААД Ч ХЭРЭГГҮЙ!” гэсэн бичиг Дэйли Миррор сонины хуудсан дээр томоос том хэвлэгдэн гарч билээ.

Би Анфильд руу яваагүй юм. Уг нь анх товлосон үедээ бол ингэж өндөр хэмжээнд хүрэлгүйгээр явагдах учиртай байсан энэ тоглолтоор лигийн түрүү хаашаа чиглэхийг шийдэх болсон нь мэдэгдэх үед тасалбарын үнэр ч байхгүй болсон байлаа. Өглөө босоод Хайбүри рүү очиж шинэ өмсгөл худалдаж авлаа. Зурагтын өмнө тэрнийг өмсөж суулаа гээд багийнханд маань сүртэй сэтгэл санааны дэмжлэг болохгүй нь тодорхой ч гэсэн ямар нэгэн юм хийх хэрэгтэй мэт санагдсанаас болоод л тэр. Ядаж миний сэтгэлийг өргөх юм даа. Үд дээр тоглолт эхлэхээс бараг найман цагийн өмнө манай цэнгэлдэхийн эргэн тойронд их хэмжээний машинууд цугларчихсан байлаа. Харих замдаа зөрж өнгөрч байгаа бүх хүмүүст амжилт хүссээр явав. Тэр хүмүүсийн энэ сайхан Тавдугаар сарын өглөө харуулж байгаа эерэг хандлага (“3-1”, “Ёстой төвөггүй 2-0”, бүүр “4-0” гэж хүртэл сонсогдож байгаа юм) нь намайг тэдний өмнөөс сэтгэл зовниход хүргэж байлаа, Анфильдэд хожигдох гэж байгаа биш Соммэ дэх үхлийн тулааны талбар луу явж байгаа мэт тэднийг өрөвдөж байв.

Үдээс хойш ажилдаа очоод үхэх гэж байгаа мэт дотор муухайрч суусаар арай гэж тараад Арсенал дэмждэг найзынх руугаа хөлбөмбөгөө үзэхээр очив. Цэнгэлдэхийн Хойд Энгэрийн харалдаа гэр нь байдаг юм. Тэр оройны бүх юм үнэхээр дурсамжтай байлаа. Тоглогч нар талбай дээр гарч ирээд Коп өөд алхан фэнүүдтэйгээ мэндчилж, цэцэг тараахаас эхлээд л. Тоглолт эхлэхэд л Арсеналчууд тэмцэлгүйгээр бууж өгөхгүй нь тодорхой болов. Тоглогч нарынхаа биеэ авч яваа байдал, нүүрний хувирлыг хараад мэддэг болсноо ойлгож, тоглогч нэг бүрийг хайрлаж байлаа. Мэрсоны завсартай шүдтэй инээмсэглэл, хүүхдийнхэрхүү ноолорсон үс, Адамсын өөрийн сул талаа халхлах гэсэн эршүүд бөгөөд сэтгэл булаам оролдлогууд, Рокастлын хээнцэр тоглолт, Смитийн хичээнгүй тоглолт... Түрүүлэх шахаад алдлаа гэхэд би тэднийг асуудалгүй уучлахаар байлаа. Залуу бүрэлдэхүүн гэхэд үнэхээр сайхан улирал өнгөрүүлсэн юм чинь дэмжигч хүний хувьд өөр юу хүсэх билээ?

Хоёрдугаар хагасын дөнгөж эхэнд гоол хийчихээр нь би их баярласан. Цаг дуусахаас 10 минутын өмнө Томас үнэхээр сайхан боломжийн Гроббелаар луу шууд өшиглөж орхиход бас л баярласан. Гэхдээ л Ливерпүүл улам ширүүсч боломжуудыг ээлж дараалан үүсгэсээр талбайн булан дээрх цаг 90 минут өнгөрснийг зааж эхлэх үед би багийнхнаа зүтгэл үзүүлснийх нь төлөө инээмсэглэлээр шагнахаар зэхэж байв. “Арсенал лигийн түрүүгээ алдахаар бол өчнөөн долоо хоног тэргүүлж байсныхаа төлөө өнөөдрийг ядаж хожлоор дуусгах юм бол үнэхээр л шударга хэрэг болох байх даа” гэж тайлбарлагч Дэвид Плитийг хэлж байхад Кэвин Ричардсон гэмтлээ эмчлүүлж, цаана нь Копууд баяраа тэмдэглэж байв. “Нэр төрийн хожил төдий гээд чамлангуй л байх байх даа” гэж тайлбарлагч Брайн Мур хариулж байсан юм. Бидний хувьд үнэхээр чамлалттай нэр төрийн хожил. Ричардсон арай гэж нэг юм бослоо, цаг 92 минут өнгөрчихсөн, торгуулийн талбайд Жон Барнс дээр такл хийж хүртэл үзэв. Лукич бөмбөгийг Диксон руу өнхрүүллээ, Диксон мэдээж Смит рүү, харин Смитийн гайхамшигтай өлгөсөн дамжуулалт... гэнэт улирлын сүүлийн тоглолтын сүүлийн минутанд Томас дундуур нэвт гараад ирлээ, гав ганцаараа, Арсеналд аваргын титэм авч өгөх алтан боломж. “It’s up for grabs now!” (Одоо боломж гарлаа!) хэмээн Брайн Мур орилж байх тэр үед хүртэл “Бурхан минь, Майклыг гоол оруулахад туслаач, Майкл минь битгий л алдаарай” гэж залбирахын оронд сүүлийн үед амссан гашуун туршлагуудаасаа болоод ядаж л хамгийн сүүлийн мөчид боломж гаргаад хожих шахлаа шүү гэсэн юм бодож өөрийгөө барьж суулаа. Нэг хартал нөгөөх чинь агаарт эргэлдэж байв, би ч газар дээр тэрий хадахад өрөөнд байсан бүх хүн миний дээр бүчлээ. Арван найман жил, бүхнийг мартлаа.

Иймэрхүү мөчүүдийг юутай ч зүйрлэмээр юм бэ дээ? Пит Дэвисийн 1990 оны ДАШТ-ий талаар бичсэн нэг ном дээр тоглогч нар гоол хийхийг зүйрлэж тайлбар хийхдээ секстэй зүйрлэсэн байдаг тухай тэрээр бичсэн байдаг. Жирийн үед бол тэрнийг би анзаараад байгаа юм. Жишээ хэлэх юм бол 1990 оны 12 сард талбай дээрээ Манчестер Юнайтедад 6-2оор хожигдсоноос хойш яг 4 хоногийн дараа Ливерпүүлийг 3-0оор хожиход Смит 3 дахь гоолоо хийхэд үнэхээр гайхалтай санагдаж билээ. Дөрөв, таван жилийн дараа Норвичийн талбай дээр тоглолтын турш хожигдож байгаад 16 минутын дотор 4 гоол хийхэд сексийн үед төрдөг нөгөө ертөнцийн гэмээр мэдрэмж төрж байсан.

Дур ханахаар зүйрлэж ярихад нэг асуудал байна л даа. Мэдээж дур ханахын сайхныг хүн болгон мэдэх хэдий ч энэ бол хүн болгоны мэдэх, дахин дахин мэдэрч болох (багаасаа зөв хооллож байсан бол ганц хоёр цаг болоод л дахиад мэдрэх боломжтой), ялангуяа эрчүүдийн хувьд бол секс хийж эхэлсэн л бол мэдрэх нь тодорхой мэдрэмж шүү дээ. Яахав магадгүй та 18 жилийн турш секс хийгээгүй, дахиад 18 жил ч хийхгүй нь дээ гээд сэтгэлээр уначихсан байж байтал гэнэт хаа нэгтэйгээс боломж гарч ирэх юм бол Анфильдэд болсон тэр гайхамшигтай ойролцоо зүйлийг мэдэрч болох юм.

Секс мэдээж хөлбөмбөг үзэхээс (гоолгүй тэнцээ, хиймэл отон, цомын гуниг гэж байхгүйгээс гадна чи даарахгүй) илүү сайхан ажил гэдэг нь тодорхой боловч түүнээс авдаг сэтгэл ханамжийг сүүлийн мөчид гоол хийж Лигийн аварга болж байгаа амьдралд ганц тохиох мөчтэй зүйрлэшгүй юм даа.

Хүмүүсийн амьдралын хамгийн нандин мөч гэж хэлж байгаа бүх мөчүүдийг үүнтэй зүйрлэхээргүй юм гэж би боддог. Жирэмсэн эхийн амаржих үнэхээр гайхамшигтай мөч байж магадгүй, тэгэхдээ л нөгөө гэнэтийн гэх зүйл байхгүй болчихно, тэгээд ч хэтэрхий удаан үргэлжилнэ. Хувь хүний зорилгодоо хүрч тушаал дэвших, шагнал авах зэргийг зүйрлэж болох боловч эцсийн мөчид болсон бас та өөрөө яаж ч нөлөөлж чадахгүй гэсэн үзүүлэлтийг хангахгүй байх? Асар их мөнгө хожихтой зүйрлэх гэхээр их хэмжээний мөнгө гэнгүүт бүүр өөр төрлийн сэтгэл зүй болоод явчихна. Тэгээд тэрний төлөө ард нийтээрээ баярлахгүй шүү дээ.

Тэгэхээр ерөөсөө энэ мэдрэмжийг зүйрлэх өөр юу ч байхгүй болж таарч байгаа юм. Би боломжтой бүх хувилбаруудыг тооччихлоо. Бүхэл бүтэн хорин жилийн турш тасралтгүй хүсэн тачаадаж ирсэн өөр зүйлийг санах гээд чадахгүй юм (тэгээд ч хорин жил өөр юунд тэгж тачаадах билээ дээ?), бас балчир хөвгүүн байхдаа ч, эрийн цээнд хүрсэн хойноо ч адилхан хүсч байсан өөр юу ч байхгүй. Тиймээс спорттой холбоотой зүйлийг өөрийн хамгийн аз жаргалтай мөч хэмээн зарлаж байгаа хүмүүсийг ойлгож өршөөхийг хичээгээрэй. Бидний төсөөлөл хязгаарлагдмал биш, амьдрал маань ч тийм бачуурмаар гунигтай байдаггүй, зүгээр л бодит амьдрал өнгөгүй, нэгэн хэвийн бөгөөд санаандгүй галзуурмаар тохиолдол гарах магадлал тун багатай байдаг.

За тэгээд шүглийн дуу тасхийж тоглолтыг дуусгахад (миний зүрхийг зогсоох шахсан нэг мөч: Томас Лукич руу хойш дамжуулахад цаадах нь маш тайван авсан боловч надад таалагдаагүй) би гадагшаа Блаксток гудамж руу үсрэн гарч онгоц болон гүйж байгаа жаал хүү шиг л гараа алдлан нисч эхэллээ. Үүдэн дээрээ зогсож байсан хижээл насны авгайчууд намайг эгээтэй л Майкл Томас өөрөө нисч яваа мэт дэмжин алга ташиж, солиорлын ирмэгт тулж оюун ухаанаа бүрэн гээснийг нүднээс минь анзаарсан дэлгүүрийн худалдагч надад оргилуун дарс хүчээр зарсан байсныг бүүр түүрхэн санаж байна. Эргэн тойрон дахь баарнууд, айлууд гээд зүсэн зүйлийн газруудаас хүмүүсийн уухайлах дуу дуулдаж, цэнгэлдэх дээр туг дарцаг барьсан, тааралдсан хүмүүсээ тэвэрсэн, машин дээрээ сандайлсан фэнүүд, оройн мэдээнд энэхүү баяр хөөрийг оруулах гэсэн телевизийн камертай хүмүүс цугларч, клубын ажилтнууд цонхоороо шагайн бидэн рүү даллаж баяр хүргэж байх тэрхэн мөчид би Анфильдэд биш энд байж гэрийн маань гадаа өрнөсөн энэ их баяр цэнгэлээс хуваалцах завшаан таарсанд тун их баярлаж байлаа. Хорин нэгэн жил Арсеналыг дэмжиж байхдаа, анхны дабл хийсэн жил цөөхөн тоглолт үзсэн болохоор өөрийгөө баярлах эрхгүй гэж үзэж байсан бол энэ удаа би ажлаа хангалттай хийсэн, өчнөөн олон жилийн нөр их зүтгэлийн дараа би энэ баяраас хуваалцах эрхтэй.

Болсон явдал Ютүб дээр:


http://www.youtube.com/watch?v=bQmO3S2eLPE

Зохиолоор хийсэн киноны оргил үе:

http://www.youtube.com/watch?v=FRmHrVhEegA

Үндсэн сайтын түүхийн буланд:
http://www.arsenal.com/news/news-archive/ggm-02-thomas-strike-seals-title-at-anfield

Бантагнасан: Цогоо
Эх сурвалж: Fever Pitch: A Fan's Life, ISBN: 978-0-241-95019-7
Last edited by Цогоо on Wed Aug 07, 2013 6:58 pm, edited 1 time in total.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby mn_rocisky » Fri Aug 02, 2013 9:35 pm

Хэдүүлээ дундаа фантази нээх саналтай байна. Манайхааан
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby Төгсбилэг » Fri Aug 02, 2013 11:47 pm

жервино зарагдчихаа юу даа?
User avatar
Төгсбилэг
 
Posts: 1246
Joined: Sun May 04, 2008 4:42 pm
Location: Utaanbaatar

Re: АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby Rozigoo » Sat Aug 03, 2013 3:42 pm

tery wrote:жервино зарагдчихаа юу даа?



8 саяар рома руу явжээ гэж ...
VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Rozigoo
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 1673
Joined: Wed Jan 09, 2008 11:49 pm

Re: АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby Соёлоо » Sat Aug 03, 2013 9:31 pm

"ЭМИРАТЕС" Цом:

23:20-аас АРСЕНАЛ - НАПОЛИ
, буучидаа тоглолтоо үзээрэй... Одоо Галатасарай-Порту 2 тоглож байна.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby Realist » Sat Aug 03, 2013 11:41 pm

Өө хөөрхий Пипитагаа Эмерайтсд харждээ хаха
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby Radiohead » Sun Aug 04, 2013 1:51 pm

2 дохь гоол алддаг дээр Фабиански хамгаалагчид шахаад орж ирж байхад дэмий урагшлаж алдхын. Жиру-н гоол гоё байлаа.
Кош маань багаа авардагаараа сүүлд ганган мөргөлөөдөө
Игуайн-г Кош сайн барьж тоглож байлээ
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2444
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby mn_rocisky » Sun Aug 04, 2013 1:58 pm

kosh ochigdor yostoi azarga bailaa. aimaar yumaa.
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby У.Тэмүүжин » Sun Aug 04, 2013 3:13 pm

Boscielnyg captain bolgochih yumsan. Periin ehnii murgult bas goy bsan oisniig n boss maani goy murgusun shv
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6194
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby d_koplord » Sun Aug 04, 2013 3:52 pm

Reanag dawj garch chadahgui baahan sandraldatsgaahshiw :ногоон:
Ямар ч ертөнцөд амьдраад түүнийгээ амьдрал гэж бодоод яваа хүн бэ дээ, би...
User avatar
d_koplord
 
Posts: 208
Joined: Thu Nov 05, 2009 12:37 pm
Location: enterprise architect

Re: АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby Цогоо » Sun Aug 04, 2013 5:49 pm

Вэнгэрийн тоглолтын дараах ярилцлага

Image

Вэнгэр өчигдрийн тоглолтын дараа хэвлэл мэдээллийнхэнтэй тоглолтын тухай болон наймааны талаар ярилцлаа.

Тэмцээний талаар...
Ерөнхийдөө их сайн тоглолт боллоо. Сайн багтай сайхан хурдтай тоглолоо. Наполи бол сайн баг. Өнгөрсөн улиралд Италийн лигт хоёрдугаар байрыг эзэлсэн. Сөрөг довтлох тал дээр их сайн. Нийт 90 минутын турш манай баг урагшаагаа их сайн довтолж тоглосон гэж бодож байна. Харин хамгаалалтын тал дээр удаж байж дасч эхэлсэн. Эхний үе дуусахад 2 нойлоор хожигдож байгаад 2-2оор тэнцэж тоглолтыг дуусгасан нь сэтгэлзүйн хувьд ч их сайн шалгалт болсон. Бидэнд их сонирхолтой байлаа л даа.

Трансферын тухай нээлттэй ярих тухайд...
Иймэрхүү яриаг би нэг их ойлгодоггүй юм. Энэ зорилгоор хуралд зарлаагүй учраас би трансферын тухай илэн далангүй ярихгүй. Өчигдөр хэлснийгээ дахиад хэлж өгье. Энэ сарын 31 хүртэл бүтэн сарын зай байна. Тэр хооронд бид хэн нэгний нэр хэлэлгүйгээр өөрсдийн багтаа хэрэгтэй байгаа хүнээ авахын төлөө ажиллана. Нэр хэлчих юм бол хэлэлцээрийн асуудалд сайн нөлөө үзүүлнэ гэж бодохгүй байна л даа. Харин нэгэнт тоглогч авчихсан тохиолдолд та хэд хэдэн төгрөгөөр авсныг нь сайхан ярилцацгааж болно шүү дээ.

Наймааны хэлэлцээрийн талаар...
Тоглогч худалдаж авахдаа клубын зөвшөөрөл, тоглогчийн зөвшөөрлийг аваад үнээ тохирох ёстой. Тэгэхээр гурван зөвшөөрөл хэрэгтэй гэсэн үг. Тэгэхгүй гэх юм бол хөршийнхөөрөө ороод “Танай байрыг авах гэсэн юм, маргааш гэхэд суллаад өгөөч” гэж байгаатай л адил. Ийм хандлагад хэн дуртай байх вэ дээ.

Одоо байгаа тоглогч нартаа гол анхаарлаа хандуулах ёстой. Гадуур яригдаж байгаа яриануудад бид онц ач холбогдол өгдөггүй. Хөлбөмбөг сонирхогчдын хувьд сонирхолтой байдаг байж болох боловч хөлбөмбөгийн хамгийн чухал зүйл бол биш шүү дээ.

Бид бүх наймаагаа өмнө хийдэг байсан шигээ шударга, хүндлэлтэй аргаар л хийнэ. Энэ бол манай клубын зарчим. Өөр клубууд өөр зарчмаар хийдэг бол тэд нарын л асуудал. Бид өөрсдийн чухал гэж үзсэн зарчмууддаа үнэнч ханддаг.

Лигт түрүүлэх тухай...
Би итгэлтэй байна. Одоо байгаа бүрэлдэхүүнээ түрүүлэх боломжгүй гэж хэлэх шаардлага надад байгаа гэж үү?

Багийн тоглолтын талаар...
Хоёрдугаар хагаст манай хамгаалалт сайн тоглосон гэж бодож байна. Эхний үед хамгаалалтын хувьд айлын тоглогч нарт зай их гаргаж өгөөд байсныг хоёрдугаар үед багасгасан. Хоорондоо бага зайтай, урагшаагаа шахасхийж тоглосон нь тун дажгүй боллоо.

Гонзало Игуайны талаар...
Миний аваагүй тоглогч болгон гоол хийх болгонд гамшиг боллоо гээд байвал юу болох вэ? Ямар өөр газар очлоо гээд тэд нар сайн тоглохоо больчих биш. Игуайн бол сайн тоглогч. Өнөөдөр гоол хийхээр байсан л даа, тэгэхдээ хийлээ гээд миний бодол өөрчлөгдөхгүй.

Явах магадлалтай тоглогч нарын тухай...
Жервиньо нэг клубтэй тохиролцоонд хүрч байгаа. Бэндтнэрийн хувьд тохиролцоо байхгүй. Тэгэхээр манай тоглогч хэвээрээ гэсэн үг. Шамах явж магадгүй, ойрын 48 цагийн дотор тодорхой болох байх. Бүрмөсөн явах тоглогч нар гэвэл энэ хэд л байна даа.

Наполигийн талаар...
Тэд бол үнэхээр сайн баг. Маш зохион байгуулалттай. Хагас хамгаалалт дээр тэдний хийж байгаа юм надад их таалагдсан. Энэ бүрэлдэхүүнээрээ хэдэн жил тоглочихсон нь харагдаж байсан. Ялангуяа Хамшик гэхэд эхний үед эзэрхийлж байлаа шүү дээ. Тэд бидэнд их төвөг удаж байсан. Ерөнхийд нь ярих юм бол их цомхон, эв нэгдэлтэй, маш сайн зохион байгуулалттай баг.

Бакари Саньягийн гэрээний тухай...
Гэрээг нь сунгахыг хичээнэ. Одоогоор хэлэлцээр хийж эхлээгүй байгаа.

Луис Суарезийн төлөө санал өгсөн эсэх...
Ливерпүүлд санал хүргүүлсэн гэж би өмнө нь хэлж байгаагүй, харин одоо хэлэхэд бид нэг санал хүргүүлсэн гэчихвэл хангалттай мэдээлэл болох байх. Харин бусад мэдээллээ өөрсдөдөө хадгалъя. Нөхцөл байдалд өөрчлөлт гарах юм бол та бүхэнд мэдэгдэнэ. Одоогийн байдлаар энэнээс өөр мэдээлэл алга даа.

Бантагнасан: Цогоо
Эх сурвалж: Арсенал цэг ком
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby Төгсбилэг » Sun Aug 04, 2013 7:08 pm

суарез рийллий? (mannn
User avatar
Төгсбилэг
 
Posts: 1246
Joined: Sun May 04, 2008 4:42 pm
Location: Utaanbaatar

Re: АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby UULAA » Sun Aug 04, 2013 7:20 pm

Realist wrote:Өө хөөрхий Пипитагаа Эмерайтсд харждээ хаха

Эмирэйтст авчирна гэсэн амлалтдаа хүрч л байнашд хаха
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby Rozigoo » Sun Aug 04, 2013 8:12 pm

Суарез суарез л гээд байхын манайд хэрэг байгаа гэжүү ? одоогийн нөхцөлд нэг найруулагч + нэг жигүүр л авуул ...
VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Rozigoo
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 1673
Joined: Wed Jan 09, 2008 11:49 pm

Re: АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby Radiohead » Sun Aug 04, 2013 9:23 pm

Image
Matthias Ginter-г 6,1 сая оёго-р Фрейбург-с авж байгаа гэнэ
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2444
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby NikkEi_Hotspur » Sun Aug 04, 2013 10:34 pm

You won't buy class........гээд байгаа биз хахаха
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby tsenguunm » Sun Aug 04, 2013 11:29 pm

класс тоглогч авдаггvй нь Венгертээ байна уу эзэндээ байна уу?
Венгер нь ПСЖ явахуу гэрээгээ сунгахуу гэдэг хэсэгтээ нам жим байх шив
Madridista
User avatar
tsenguunm
 
Posts: 547
Joined: Sat Jan 16, 2010 12:03 am

Re: АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby Forza Juve » Mon Aug 05, 2013 12:41 am

BLGN wrote:Энэ жил түүчихжээ. :ногоон:


ПЛ-ын хүснэгтийг харсан чинь Арсенал одоогоор 1-рт л явж байна.. ойрхон л байгаа юм байлгүй. :ногоон:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby Realist » Mon Aug 05, 2013 12:52 am

Image

энэ төлөг бүр од болжээ, багийн автобусанд суугаад авхуулсан зургаа үзүүлээл английн виз даруулждээ :ногоон:
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby Realist » Mon Aug 05, 2013 1:57 am

Дрогбадуулдаг хэвээрээ л байндаа :-o :-o http://www.youtube.com/watch?v=H2DO13zySLI
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby rednasca » Mon Aug 05, 2013 2:04 am

Дрогба хөгширсөн ч Арсеналыг чадахтайгаа юм даа...
жижиг ч гэсэн цом авахуулсангүй... ккк...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby boboZ » Mon Aug 05, 2013 2:06 am

Hahaha
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby Gunnerz » Mon Aug 05, 2013 8:17 am

тороосон толгойтийг зайлуулахаар оронд сэржэ гнабри гээд бацаан 1-р багт орох болж ясны вингер залуу
өөр 2 бацаан ч 1-р багт дуудагдаж магадгүй нь тэр нэг 97 оны зелалам гэхдээ арай ч нялх хүүхдийг оруулахгүй байлгүй дээ
чамах бараг явчих байх
бээгий гэж гайны нөхөр байна авах баг олддогүй
энэ байдлаараа нэг ч наймаа хийхгүй улирлийг эхлүүлэд эхний багтаа сайхан нүдүүлэх байхдаа
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby Mr.Teddy » Mon Aug 05, 2013 8:43 am

z.fabre wrote:Image
Matthias Ginter-г 6,1 сая оёго-р Фрейбург-с авж байгаа гэнэ

Төвд тоглодог өсөж яваа тоглогч 19 настай. өнгөрсөн улирал 21 тоглолтонд оролцсон. хөдөлгөөн сайтай тоглолт нь нилээн таалагддаг шүү. Авцан байхад алзахгүй ээ
Red is the color,
Football is the game,
Arsenal is our team,
The Gunner is our name
User avatar
Mr.Teddy
 
Posts: 1041
Joined: Fri Mar 27, 2009 6:28 pm
Location: Монгол улс Улаанбаатар хот

Re: АРСЕНАЛ 2013/14: It's Up For Grabs Now

Postby CrossBonez » Mon Aug 05, 2013 9:10 am

Gunnerz wrote:тороосон толгойтийг зайлуулахаар оронд сэржэ гнабри гээд бацаан 1-р багт орох болж ясны вингер залуу
өөр 2 бацаан ч 1-р багт дуудагдаж магадгүй нь тэр нэг 97 оны зелалам гэхдээ арай ч нялх хүүхдийг оруулахгүй байлгүй дээ
чамах бараг явчих байх
бээгий гэж гайны нөхөр байна авах баг олддогүй
энэ байдлаараа нэг ч наймаа хийхгүй улирлийг эхлүүлэд эхний багтаа сайхан нүдүүлэх байхдаа

Нүдүүлэхгүй ээ, тийм үйлс нь хазайцан юм гэж юу байхав дээ. Энэ баг тийм ч муу биш, харин ч гар хөлөө ололцдог болчихсон. Харин бүтэн улирал зүтгэхэд чадахуу л гэдэг байна л даа.
Зелалемыг хожих нь баталгаатай болсон тоглолт ч юм уу эсвэл Капитал энэ тэрд л оруулна биз.
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3747
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests