ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

Postby focus_mn » Thu Aug 08, 2013 1:29 am

Image

Өнгөрсөн 2013 онд Олимп, хөлбөмбөгийн ДАШТ зэрэг тив дэлхийн хэмжээний томоохон уралдаан тэмцээн явагдаагүй ч спортын ертөнц үйл явдлаар баялаг байлаа. Уламжлал ёсоор хөлбөмбөгийн ногоон талбай спортын хорхойтнуудын анхаарлын төвд байсан. Юуны өмнө спортын хаан ангиллын оны шилдэг багийг онцолъё. Энэ бол 2013 онд нийтдээ 5 цом хүртсэн Германы Бундеслигийн алдарт Байерн Мюнхен клуб.

Баварчууд өнгөрсөн онд УЕФА-гийн Аваргуудын лиг, Бундеслиг болон улсынхаа цомыг хүртсэнээр энэ гурван тэмцээнд түрүүлсэн Германы анхны багаар тодорсон. Энэ гурван цомыг Мюнхений баг Юпп Хайнкесийн удирдлага дор авсан бол УЕФА-гийн супер цом болон ФИ1А-гийн клубүүдийн ДАШТ-д түрүүлэхэд дасгалжуулагчаар Пеп Гвардиола ажилласан юм. Албан ёсны 56 тоглолт хийж, 50 ялалт байгуулж, 3-хан ялагдал хүлээсэн нь агуу үзүүлэлт. ФЦ Байерн Мюнхен клубийн түүхэндэх хамгийн амжилттай оны үйл явдлыг шат дараалан тоймлон хүргэе.

Байерн - Бундеслигийн түүхэн амжилтуудын эзэн
Байерн өнгөрсөн хавар Бундеслиг дуусахаас аваргын болзлоо хангаснаар тус тэмцээнд 22 дахь удаагаа түрүүлж, өөрсдийн дээд амжилтаа ахиулсан. Үүнээс гадна хоёр жил дараалан улсынхаа аваргын царыг хүртээгүй байсан Мюнхений клуб 2012-2013 оны улиралд Бундеслигийн олон түүхэн амжилтыг шинэчилсэн юм. Тухайлбал:
- Байерн улирлын 34 тоглолтонд 91 оноо цуглуулснаар Боруссия Дортмунд-ын өмнөх улиралд тогтоосон амжилтыг эвдлээ. Хар шарууд 2012 онд 81 оноо авч, Баварчуудын 79 онооны амжилтыг шинэчлээд байсан. Энэ улиралд дэд аварга болсон Дортмунд Байерн-аас 25 оноогоор хоцорсон нь бас нэгэн гоц үзүүлэлт юм.
- Мюнхенчүүд 28 дахь тойрогт Франкфуртыг буулган авснаар тэмцээн дуусахаас 5 тойргийн өмнө аваргын болзлоо хангаж, Бундеслигийн түүхэндэх хамгийн хурдан аваргаар тодорлоо.
- Юпп Хайнкесийн баг өнгөрсөн улиралд 29 ялалт байгуулсан нь мөн л лигийн дээд амжилт. Эсрэгээрээ Байерн ердөө ганц ялагдал хүлээснээр 86-87 оны улиралд тогтоосон рекордоо давтсан байна.
- Гомес, Мандзукич, Мюллер нар 98 гоол оруулснаар клубийнхээ 30 жилийн өмнө тогтоосон амжилтыг эвдэж чадаагүй ч +80 бөмбөгний зөрүүтэй улирлыг төгсгөснөөр бас нэгэн түүхэн амжилтын эзэн боллоо.
- Байерн хаалгандаа 18 бөмбөг алдсан нь бас л Лигийн рекорд. Багийн хаалгач Мануэль Нойер, Том Штарке нар 21 тоглолтонд хаалгаа хуурай үлдээснээр бас нэгэн амжилтын эздээр тодорлоо. Хэрэв Нойер ахин нэг тулаанд гоол алдаагүй байсан бол Байерний домог Оливер Каны 19 тоглолтонд хаалгаа хуурай үлдээсэн амжилтыг давтах байсан юм.
- Байерн Бундеслигт өнгөрсөн улирлын хариу тойрог эхлэхээс хойш 14 дараалан ялсан нь бас нэгэн түүхэн амжилт.

Байерн гурван цом хүртсэн Германы анхны клуб
Сони: Байерн өнгөрсөн оны УЕФА-гийн Аваргуудын лигийн шувтаргын тулаанд Бундеслигийн өрсөлдөгч Боруссия Дортмундыг ялснаар 11 жилийн дараа Европын шилдэг багаар ахин шалгарлаа. Энэ оргилд хүрэх замдаа Хайнкесийн баг 1/8 шигшээд Арсенал-д нэг ялагдаж, оны анхны ялагдлаа хүлээснийг эс тооцвол бүх өрсөлдөгчөө буулган авсан. Тухайлбал, Италийн аварга Ювентус-ыг эхлээд 3-0-ээр бут ниргэж, дараа нь талбай дээрээ 2-0-ээр ялсан байна. Хагас шигшээ шатанд Мюнхенчүүд тэмцээний хамгийн том дуулианыг дэгдээлээ. Тэд агуу Барселонатай оноолт таарсны дараа 4 жилийн өмнө хоёр баг мөн л энэ шатанд учрахад өрнөсөн үйл явдал ахин давтагдана гэж дэлхий нийт таамаглаж байсан. 2009 онд Каталончууд Аваргуудын лигт түрүүлэх замдаа Бундеслигийн аваргуудыг 4-0-ээр бут ниргэж байлаа. Харин энэ удаад Байерн бүгдийн амыг таглаж, талбай дээрээ 4-0-ийн харьцаатай ялж, улмаар домогт Камп Ну-д 3-0-ээр ахин хожил авснаар Барса агууд түүхэндэх хамгийн гашуун ялагдлаа хүлээсэн юм. Улмаар 5-р сарын 25-ны өдөр Арьен Роббений цохилт Байерн-д Дортмундын эсрэг 2-1-ийн харьцаатай ялалт авчирч, Мюнхенчүүд Аваргуудын лигийн цомыг 5 дахь удаагаа хүртжээ.
Үүний дараахан Дэ-Эф-Бэ-гийн цомын шувтаргын тулаанд Штутгарттай учраа таарч, 3-2-оор өрсөлдөгчөө буулган авснаар 16 дахь удаагаа энэ тэмцээнд түрүүлсэн Байерн нэг улиралд гурван тэмцээнд түрүүлсэн Германы анхны багаар тодорсон байна.

Байерн – таван цомын эзэн
Энэ агуу амжилтанд Байерн Юпп Хайнкесийн удирдлага дор хүрсэн. Мюнхенчүүд 67 настай ахмад дасгалжуулагчтай ажиллах гэрээ нь дуусч, түүнийг 7-р сарын 1-нээс Пеп Гвардиола залгамжиллаа. Испани мэргэжилтэн 2009 онд Барса-г 6 цомд хүргэсэн үнэмлэхүй амжилттай энэ ажлыг хүлээн авсан. Түүнд энэ онд Байерний хамт ахин 3 цом хүртэх боломж байлаа. Гэвч үүнд хар шарууд саад болсон юм. Гвардиола шинэ багаа дасгалжуулсан албан ёсны анхны тоглолтоо Германы супер цомын хүрээнд хийж, Мюнхенчүүд Дортмунд-д 4-2-ын харьцаатай ялагдсан юм. Энэ Байерний өнгөрсөн онд хүртсэн ердөө хоёр дахь ялагдал байлаа. Испанийн мэргэжилтэн цаашид алдаагаа УЕФА-гийн супер цомын төлөөх тулаанд Челси-гийн эсэг залрууллаа. Прагийн Эден-Арена-д өрнөсөн тулаан 11 м-ийн торгуулийн цохилтоор шийдэгдсэн байна. Гэхдээ 2012 оны Аваргуудын лигийн шувтаргын тоглолт Лондончуудын ялалтаар өндөрлөсөн бол энэ удаад Байерн хожсоноор Челсигээс хариугаа авч, оны дөрөв дэх цомоо хүртсэн байна.
Гвардиола шинэ багтайгаа хэрхэн ажиллах арга барилаа хэсэг хайсны эцэст зөв шийдэлд хүрснээр Баварчууд гайхалтай тоглож, Бундеслигт хол тасархай намрын аваргаар тодорсон.Мөн Аваргуудын лигээс хэсгээс нэгээр гарч, цолоо хамгаалахад бэлэн гэдгээ өрсөлдөгчиддөө харуулсан. Байерн ямар ч ач холбогдолгүй Манчестер Сити-д хожигдсоныг эс тооцвол бүх тоглолтонд хожил авсан юм.
2013 оны туршид ердөө гурван ялагдал хүлээсэн Мюнхенчүүд клубийнхээ түүхэндэх хамгийн амжилттай жилээ ФИФА-гийн клубүүдийн дэлхийн аваргын цомоор чимлээ. Мароккогийн Касабланка хотод болсон тэмцээний шигшээ тоглолтонд нутгийн Ража баг хичнээн хичээсэн ч Баварчууд 2-0-ийн харьцаатай ялалт байгуулснаар энэ оныг 5 цомтой төгсгөлөө. Үүнээс гадна тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан Европ ба Францын оны шилдэг хөлбөмбөгчин Франк Рибери ирэх сарын 13-ны өдөр Алтан бөмбөгийг хүртэх магадлал өндөр байна.

Байерн-ий 2013 онд тогтоосон бусад амжилт тоон үзүүлэлтээр
Байерн 2012-13 оны улиралд Бундеслигийн олон дээд амжилт тогтоосон. Мюнхенчүүдийн рекордын тоо үүгээр дууссангүй. Тэд 2013 онд түүхэнд бичигдэх өөр олон амжилтын эзнээр тодорсон байна. Эдгээрээс онцлох гол нь Хамбургийн 1982-83 оны улиралд Бундеслигт 36 дараалан хожигдоогүй цувралыг ахиулсан явдал. Баварчууд 11 сарын 9-ний өдөр талбай дээрээ Аугсбургийг 3-0-ээр буулган авснаар 30 гаруй жил тогтсон энэ түүхэн амжилтыг эвдсэн юм. Цаашид амжилтаа ахиулсаар Гвардиолагийн баг Лигтээ хожигдоогүй цувралаа 41 тоглолт болголоо. Энэ дашрамд Гвардиола Бундеслигийн багийг дасгалжуулж эхэлснээс хойш хожигдоогүй цувралаа 16 тоглолт болгосноор Лигийн бас нэгэн амжилт тогтоогоод байна. Эдгээр тоглолтоос Байерн 44 оноо цуглуулсан нь Лигийн ээлжит рекорд. Бусад амжилтыг товчоор хүргэхэд:
- Байерн 2013 онд Бундеслигийн хүрээнд 33 тоглолт хийхдээ 93 оноо цуглуулсан байна
- Байерн хамгийн сүүлд 2012 оны 4 сард Дортмунд-д 1-0-ийн харьцаатай хожигдсоноос хойш Бундеслигийн хүрээнд эсрэг багийн талбай дээр ялагдлын амтыг мэдрээгүй байна
- Байерн Бундеслигт 53 тоглолт дараалан гоол оруулаад байна
- Франк Рибери талбайд гарсан тохиолдолд Байерн Бундеслигт 43 тоглолт дараалан ялагдаагүй байна. Мөн Шави Мартинес 33 дараалан хожигдолгүй байгаа аж.

Эдгээр нь бол Баварчуудын өнгөрсөн улирал болон жилийн туршид тогтоосон олон агуу амжилтын зөвхөн онцлох нь юм.

Oidii Otgonbaatar
Last edited by focus_mn on Wed Jan 01, 2014 10:39 pm, edited 4 times in total.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европийн хаад

Postby focus_mn » Thu Aug 08, 2013 1:30 am

Ерөнхий дасгалжуулагч

Image
Пэп Гуардиало

Орчин үеийн хөлбөмбөгийн хамгийн амжилттай дасгалжуулагч нарын нэг бол яах аргагүй Пэп Гуардиало. Тэрээр 1990-2001 оны хооронд Барселона клуб тоглож байсан бөгөөд багийнхаа хамт Аваргуудын лигийн цомыг 1992 онд анх удаагаан Каталанд авчирч байсан түүхтэй. 2001 оноос Итали, Катарт, Мексик тоглож байгаад 2006 онд тоглогчийн хувиар зодог тайлжээ.
Үүний дараа Барсагийн “B” багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад 2008 оноос Франк Райкаардыг орлож үндсэн багийн дасгалжуулагчаар томилогдсон. Түүнийг дасгалжуулах хугацаанд Барса 3 удаа Ла Лигийн аварга, 2 удаа Испанийн цом, 2 удаа Аваргуудын лигийн аварга нийтдээ 14 цомыг 4 жилийн хугацаанд авсан байдаг. Мөн УЕФА-ийн шилдэг дасгалжуулагчаар 2 удаа, ФИФА-ийн шилдэгээр 1, Ла Лигийн шилдэгээр 4 удаа тус тус шагнагдаж байжээ.
Гуардиало 2012 оны 6 сард хувийн шалтгаанаар клубээсээ явахаар болж 2013 оны 1 сард Байернд ирэх болсноо зарласан билээ.

Хаалгач

Image
1 Мануэл Нойер 1986.03.27

Нойер өнгөрсөн улирал кареерынхаа хамгийн амжилттай улиралаа өнгөрөөсөн. Статастик харвал тэрээр нийт 31 тоглолтонд 18 гоол алдсан байна. Энэ нь нэг тоглолтонд дунджаар 0.58 гоол алдсан буюу 155 минут тутам 1 гоол алдсан гэсэн үг. Харьцуулахад домогт Каанын хамгийн сайн улирал болох 2001/2002 оны улиралд 144 минут бүрд 1 гоол алдсан байдаг. Мөн гоол алдаагүй тоглолтын дунджаар бүх цаг үеийн Бундэслигийн хаалгачдыг тэргүүлж байгаа гээд түүний гаргаж байгаа амжилт нилээдгүй урт жагсаалт болно.
Нойер ЧЛ-т Ювэнтус, Барсагийн эсрэг 4 тоглолтонд хаалгандаа гоол алдалгүй мөн финалд найман хаалт хийж багтаа 5 дахь цом авчрахад том үүрэг гүйцэтгэсэн.

Image
22 Том Штарк 1981.03.18

Ханс-Йорг Бутт зодог тайлсны дараа түүнийг орлож Хоффэнхаймаас 3 жилийн гэрээтэй ирсэн. Анхны тоглолтоо покалд Кайзэрслаутэрнийн эсрэг хийж лигийн дэбютээ 3 сард хуучин багийнхаа эсрэг тоглосон. 4 сард Нюрнбэргийн эсрэг тоглолтонд эсрэг багийн пэналтийг хаасан. Бүх тоглсон 3 тоглолтондоо 9 хаалт хийж хаалгандаа гоол алдаагүй.
Штаркийн хувьд хэдий талбайд өөрийгөө төдий л сайн харуулж чадахгүй байгаа ч түүний туршлага Нойерийн ар талыг найдвартай авч явах нь гарцаагүй байх.

Image
32 Лукас Раэдэр 1993.12.30

Хамгаалагч

Image
4 Дантэ Бонфим 1983.10.18

Дантэг өнгөрсөн улирлын хамгийн сайн наймаа болсон гэвэл маргах хүн гарахгүй байхаа. Сүүлийн олон жил багийн шүдний өвчин болоод байсан төвийн хамгаалалт Лусиог явсанаас хойш бүр эзгүйрээд байхад Дантэ ирсэн даруйдаа хамгаалалтын цөм болж чадсан. Тэрээр лигийн анхны гоолоо 11 сард Ханновэрийн хаалганд оруулсан.
Агаарын тулаан, бөмбөг таслалт гээд хамгаалагч хүнд байх ёстой бүхэн түүнд бий. Гладбахт бүхнээс содон үстэй тэрээр фэнүүдийн хайртай тоглогч байсан бол Байернийн фэнүүд ч түүнийг хурдан хүлээж авсан Image Үүнээс гадна залуу тоглогчидод их тусалж дэмждэг чанарыг нь онцлох хэрэгтэй байх.
Түүнийг зөв багтаа арай хожуу ирсэн гэж хэлж болно. Байернд ирсэнээр түүнд шигшээгийнх нь үүд нээгдсэн. Мөрөөдөл нь болох Бразилийн шигшээдээ тоглож анхны гоолоо ч оруулаад амжсан.
Түүний шүтдэг тоглогч бол экс-Байернын од Лусио.

Image
5 Даниел ван Буйтэн 1978.02.07

Энэ жил 35 настай туршлагатай хамгаалагч шаардлагатай үед үргэлж бэлэн байдаг. Түүнийг бүтэн улирлын турш тоглоогүй байхад нь ЧЛ-ийн чухал тоглолтуудад шууд гаргасан ч санаа зовох зүйл байхгүй хийх ёстой ажлаа л хийнэ. Белги хамгаалагчийн гэрээ энэ зун дуусах байсан ч ирэх жил хүртэл гэрээгээн сунгасан өөрөө ч мөрөөдлийн багтаа тоглож байна эндээ зодог тайлах хүсэлтэй гэдэг.
Ван Буйтэн өнгөрсөн улирал 21 тоглолтонд оролцсон үүнд ЧЛ-ийн 6 тоглолт багтана.

Image
13 Рафиниа 1985.09.07

Өнгөрсөн улирал сэлгээнээс голдуу цөөн хэдэн тоглолтонд оролцсон. Лаамийн сэлгээ байна гэдэг мэдээж нэг их хүсэх зүйл биш гэхдээ Рафиниагийн хувьд хэзээ ч илүү цаг нэхэж гомдоллодоггүй. Маш сайн бэк-ап

Image
15 Йан Кирхоф 1990.10.01

Майнцийн төвийн хамгаалагч Кирхофтой өнгөрсөн 1 сард урьдчилсан гэрээ байгуулж улирлын төгсгөлд үнэгүй өөрийн болгосон. Түүний хувьд 2008 онд лигийн дэбютээ хийж нийт 58 тоглолтыг Майнцийн хамт хийжээ.
195 см өндөртэй хамгаалагчийн давуу тал бол агаарын тулаан, бөмбөг таслалт. Мөн түүний хувьд урагшаа цэвэрлэгчийн байрлалд тоглодог нь бас нэг давуу тал.
Кирхофийг авчирсан нь Заммэрийн шийдвэр байсан гэж болно. Спортийн захирал түүний талаар: “Бид Ю21-н авъяаслаг залууг Байернд авчирсандаа баяртай байна. Хувийн зүгээс түүнийг ийм шийдвэр гаргасанд баяртай байна”.

Image
17 Жером Боатэнг 1988.09.03

Сүүлийн 2 жилийн хугацаанд төвийн хамгаалалтанд хамгийн их тоглож байгаа тоглогч. Өнгөрсөн улирал Дантэгийн хамт сайн хослолыг бий болгосон. Зөвхөн хамгаалалтаас гадна сөрөг довтолгоог эхлүүлэх зэрэг олон талын тоглолтыг гаргаж чаддаг.

Image
21 Филлип Лаам 1983.11.11

Олон жилийн турш нэг ч тоглолт алгасалгүй талбайд гарч гэхдээ зүгээр нэг тоглох биш байнга топ форм үзүүлж байгаа ийм хөлбөмбөгч ховор байх. Өнгөрсөн улирлын статистик харвал түүнийг амраах эсвэл бусад тоглогчидод боломж олгох зорилгоор сэлгээнд цөөн хэд суусныг харж болно. Гэхдээ түүний тоглолт жил ирэх тусам улам төгс болж байгаан өнгөрсөн улирлын тэр бат найдвартай хамгаалалт дээрээс нь зогсолтгүй ирэх баруун жигүүрийн дайралтуудаас нь харагдах байх.
Лаам бол талбай дээр ахлагч үүнээс гадна амьдрал дээр ч лийдэр. Шинэ, залуу тоглогчдод туслахаас гадна хэд хэдэн олон нийтийн болон буяны арга хэмжээнүүдийг хариуцаж ажилладаг.

Image
26 Диего Контэнто 1990.05.01

Германд төрсөн Итали гаралтай манай унаган академийн тоглогч. Үндсэн байрлал дээр нь Алаба байраа бататгасан учраас төдий л талбайд гарах боломж бага. Өнгөрсөн улирал ердөө 7 удаа л тоглосон. Залуу тоглогч гэхэд гарааны илүү эрхтэй баг руу явна гэдэггүй. Хангалттай авъяастай тоглогч

Image
28 Холгэр Бадштубэр 1989.03.13

Бадштубэр өнгөрсөн 12 сард Дортмунтай хийсэн тоглолтын үеэр гэмтэл авч улирал дуустал талбай гарахгүй болсон. Гэвч 5 сард АНУ-д мэс засалд орж дахин 10 сарыг тоглох боломжгүй гэсэн харамсалтай мэдээ гарсан. Түүнийг хурдан эдгэж илүү хүчтэй болж эргэн талбайд гарна гэдэг фэнүүд бид итгэж байгаа.

Хагас хамгаалагч

Image
6 Тиаго Алкантара 1991.04.11

Зуны шуугианы эзэн. Одоо 22 настай Барсагийн академийн бүтээгдэхүүнийг Пэпийн хүсэлтээр 25 сая еврогоор авсан. Саяхан болж өнгөрсөн Ю21-н ДАШТ-н шилдэг тоглогч ирээдүйн сүпэр од гэгдэж байгаа тоглогч.
Тэрээр Италид төрсөн бөгөөд эцэг нь 1994 ДАШТ-ийн аварга Бразилийн шигшээн тоглогч асан Мазинио. Тэрээр энэ 2 орныг сонгож болох байсан ч Испанийн шигшээн төлөө тоглохоор шийдсэн.Түүний дүү Рафиниа нь Бразилийн залуучуудын шигшээд тоглодог байна.
Тиаго Барсагийн хамтаар 101 тоглолтонд оролцож 14 цом хүртсэн амжилттай.
Түүний талаар илүү ихийг улирлын сүүлд хэлж болох байх.

Image
7 Франк Рибэри 1983.04.07

Өнгөрсөн улирал түүний хувьд ч шилдэг улирлуудын нэг болж өнгөрсөн. Нийт 16 ассист өгч багийнхан дундаа тэргүүлсэн. Мөн 11 гоолыг нийт тэмцээнүүдэд оруулж мөн л 11 тоглолтын МоМ болж лигийн шилдэгүүдийн нэг нь байсан.
Сүүлийн хэдэн жил тогтвортой ворлд класс хэмжээний тоглолт үзүүлж байгаа түүний хувьд энэ жилийн Баллон’ор-д анх удаагаан хамгийн ойр ирсэн байж магадгүй.
Өнгөрсөн улирал Рибэри гэрээгээн сунгаж магадгүй Байернд зодог тайлах шийдвэр гаргасан. Зидан нэгэнтээ түүнийг “Францын хөлбөмбөгийн эрдэнэ” гэж байсан бол бидний хувьд “Байернын домог” болж үлдэх нь гарцаагүй бизээ.

Image
8 Хави Мартинэз 1988.09.02

“Шинэ Эффэнбэрг“ гэгдээд байгаа Мартинэз өнгөрсөн зун клубын төдийгүй Германы хөлбөмбөгийн түүхэн дахь хамгийн “том” наймаа болж Бундэслигт газардсан. 10 сая еврог цалингаасаа төлөн байж ирсэн нь өөрөө хэр хүсэж ирсэнийг нь харуулах байх.
Испани Германы хөлбөмбөгийн тоглолтын хэв маяг өөр ч Хавид шинэ клубтээ дасахад хүндрэл гараагүй. Густавог гэмтэсний дараа Швайнигийн хамт тогтмол гараанд гарч өөрийгөө богино хугацаанд харуулж чадсан. Хамгаалалт, довтолгоо аль алинд тэнцвэртэй тоглолт үзүүлдэг Испани хагас хамгаалагч Барсатай хийсэн ЧЛ-н хагас шигшээн тоглолтын үеэр гайхалтай тоглолтыг үзүүлж шигшээн андуудаа ажилгүй болгож байсан удаатай.
Лигийн анхны гоолоо 11 сард Ханновэрийн эсрэг оруулсан. Улирлын турш нийтдээ 3 гоол, 3 ассист өгсөн бөгөөд нийт бөмбөг таслалтын 65% болон дамжуулалтын 92% амжилттай гэсэн статистик байдаг байна.
Түүнийг ирэх үед Байернын бүрэлдэхүүн дахь том тэмцээнд түрүүлсэн ганц тоглогч (Испаний хамт Евро2012-т түрүүлсэн) байсан нь магадгүй багтаа булган сүүл дагуулсан байх ч талтай. Мартинэз Байернд ирэхийнхээ өмнө Европа лигийн финалд үлдэж зун нь шигшээгийнхээ хамт Евро2012 болон Лондонгийн олимпт тоглосон.

Image
Ариен Роббэн 10 1984.01.23

Эр хүн тугал ч хариулна туг ч барина гэж хэлц Роббэнд тохирох байх. Роббэн 2009 онд Реалаас ирсэн даруйдаа гоолын хур буулгаж багаа лигийн аварга, ЧЛ-н финалд хүргэн улмаар тэр оныхоо Германы шилдэг хөлбөмбөгчин болж байсан. Гэхдээ өнгөрсөн улирал Дортмунд болон Челситэй хийсэн шийдвэрлэх тоглолтууд дээр пеналт алдан өөрийн багийн фэнүүддээ хүртэл шүгэлдүүлж, мууллуулж байсан нь саяхан. Харин өнгөрсөн хаврын ЧЛ-ийн тоглолтуудад түүний гаргасан тоглолтууд үнэхээр өөртэйн холбоотой тааруу дурсамжуудыг дарж чадахаар гайхалтай байсан.
Байерн сүүлийн 4 жилд 3 дахиан ЧЛ-ийн финалд гарч ирсэн тэр чухал тоглолтонд Роббэн Манцукичийн гоолын дамжуулалтыг өгч мөн өөрөө цаг дуусахийн алдад хожлын гоолыг оруулж гайхамшигт баяр цэнгэлийг фэнүүд бидэндээ өгсөн нь хэзээ мартагдахгүй бизээ.

Image
11 Хердан Шакири 1991.10.10

Швейцари од өнгөрсөн зуны бас нэг гялалзсан наймаа болсон. Базелаас 11.6 сая еврогоор ирсэн Шакири шинэ багтаа өөрийн чадвараа хангалттай харуулсан. Лигийн 26 тоглолтонд оролцож 4 гоол, бүх тэмцээнүүдийн хувьд 39 тоглолтонд 8 гоол оруулсан. ЧЛ-ийн хэсгийн шатанд цаашаа шалгарах чухал тоглолтонд БАТЕ клубтэй тоглоход 1 гоол 1 ассист хийж тоглолтын МоМ болж байсан.
Шакири өнгөрсөн 2012 оны Швейцарийн оны шилдэг тоглогч болсон.
Түүнд илүү их гарааны эрх өгвөл ирээдүйн шилдэг тоглогч болох нь гарцаагүй болов уу.

Image
19 Марио Гөтцэ 1992.06.03

Хаврын гол шуугианы эзэн Гөтциниогийн наймаа түүнийг энэ жилийн Бундэслигийн хамгийн том мөн бүх цаг үеийн хамгийн үнэтэй Герман тоглогч болгосон. Заммерын тодорхойлсноор Байерн “Германы түүхэн дахь хамгийн шилдэг авъяастан”-ийн төлөө 37 сая еврог зарцуулсан. Магадгүй Гөтцэгийн release clause ийм бага байгаагүй бол хар шарууд өөрсдийн хамгийн тод одоо мөн л хамгийн том заналт дайсан руугаан ямарч үнээр явуулахгүй байсан бизээ.
Гөтцэгийн хувьд довтолгооны бүх байрлалд тоглох чадвартай. Клубтээ ихэвчлэн довтлогчийн ард тоглодог бол шигшээд Лөв түүнийг сүүлийн хэдэн тоглолтонд хуурамч 9 буюу довтлогчийн байрлалд туршиж байсан.
Гөтцэгийн шилжилт өнгөрсөн 4 сард ЧЛ-ийн хагас финалын тоглолтын үеэр нийтэд ил болсон. Клопп энэ талаар “Би түүний талаар юу ч хийх боломжгүй байсан. Тэр Пэпийг үнэхээр хүндэлдэг” гэсэн байдаг.
Тэрээр Мюнхэн мужид төрж өссөн бөгөөд аав нь их сургуулийн профэссор аж. Гөтцэ 6 настайдаа Дортмунд руу шилжсэн бөгөөд 3 жилийн дараа нь Дортмундад элссэн байна. Түүний ах нь Дортмундын залуусын багт харяалалтай бөгөөд 2010 оноос Унтэрхахинг клубт тоглодог болсон ба нэг дүү нь бас Дортмундын Ю15 багт багтдын байна.
Марио Дортмундын үндсэн багт 4 жил болохдоо 116 тоглолтонд оролцож 31 гоол хийж байжээ.Харин шигшээ багт 22 тоглолтонд 5 гоол хийсэн байна.
Домогт Кайзэр түүний тухай нэгэнтээ: “Марио Гөтцэг зогсоох боломжгүй. Түүнээс илүү тоглогч гэж үгүй. Тэр өрсөлдөгчийнхөө эсрэг яг л тэд огт байхгүйм шиг довтолдог. Техник болон тоглолт ойлгох тал дээр Мэсситэй адилтгаж болно. Тэр бол Мэсси шиг төрөлхийн хөлбөмбөгчин” гэж магтсан байдаг.

Image
23 Митчэл Вайзэр 1994.04.21

Өнгөрсөн зун Көльнөөс ирсэн залуу вингэр. Көльнд 17 настайдаа лигийн дэбютээ хийж ирээдүйтэй гэгдэн Байернд ирж байсан ч улирлын эхний хагаст тоглох боломж олдоогүй. Өвлийн солилцоогоор Кайзэрслаутэрнд зээлдүүлж тэндээ 13 тоглолтонд 2 гоол оруулсан амжилттай эргэн ирсэн. Саяны Ауди Кап-аар Сан Паула-ийн эсрэг анхны гоолоо оруулсан.
Заммерийн хийсэн наймаа, одоогийн бүрэлдэхүүнд тоглох боломж олдохгүй л боловуу дахиад 1,2 жил зээлдүүдэх хэрэгтэй байх.

Image
27 Давид Алаба 1992.06.24

2 жилийн өмнө Хоффэнхаймаас зээлээр ирэн гайхалтай тэсрэлт хийсан Алаба өнгөрсөн улирал өөрийн багийн чухал тоглогч гэсэн статусаа баталгаажуулж чадсан.
ЧЛ-т Ювэнтусын эсрэг тоглолт дөнгөж эхлээд 25 дахь сэкундэд гоол оруулсан нь хамгийн хурдан орсон гоолын 7-д орсон. Улирлын турш 35 тоглолтонд 5 гоол 5 ассист хийсэн.

Image
30 Луйс Густаво 1987.07.23

Өнгөрсөн улирал 24 тоглолтонд оролцож 4 гоол 1 ассист өгсөн. Харамсалтай нь намрын лигийн дундуур гэмтсэн учраас хагас улирлыг өнжсөн. Үндсэн байрлал нь ДМ хэдий ч Хайнкисийн тактикт харьцангуй урагшаа тоглодог байсан. Густавогийн хувьд бөмбөг таслалт, эсрэг багийн довтолгоо зогсоох тал дээр байрлалдаа дэлхийн хэмжээнд яригдах тоглогч.

Image
31 Бастиан Швайнштайгэр 1984.08.01

Өнгөрөгч улирлын Германы шилдэг тоглогч Швайнигийн хувьд нэгэн гайхалтай улирал болж өнгөрсөн. 2011/12 оны улиралд гэмтэл бэртэлтэй олон тоглолт өнжиж улмаар улирлын төгсгөлд “дэлдэн чихт”-ээс атгаад алдсан дэд-ахлагч өнгөрсөн улирлын турш топ тоглолтоо үзүүлж трипл амжилтын гол эздийн нэг болсон. Нийт улирлын турш 9 гоол, 9 ассист өгсөн.

Image
34 Пьер-Эмил Хойбиэрг 1995.08.05

2011 онд Данийн Ю17-н шилдэг тоглогч болж байсан авяаслаг залуу хүүг өнгөрсөн зун Байерн өөрийн эгнээнд нэгтгэсэн. Байернын 2-р багт тоглож байсан түүнийг хавар Юпп үндсэн багт дуудаж Лэвэркүзэнийн эсрэг бүрэлдэхүүнд түүний нэрийг оруулсан. Хэдий Хойбиэрг тэрхүү тоглолтонд тоглож чадаагүй ч 4-р сарын 13-нд Нюрнбэргийн эсрэг тоглолтонд Шакиригаар сэлгэгдэж орсноор түүний хувьд анхны дэбют тоглолт болж улмаар Байернаас хамгийн залуудаа лигийн тоглолтонд оролцсон тоглогч болсон (17 нас 251 хоног).
Хойбиергийн ээж нь Франц гаралтай бөгөөд өөрөө Франц пасспорттай. Алдарт Зиданыг шүтдэг тэрээр багийнхнаасаа Рибэри, ван Буйтэн, Швайни, Дантэтай их ярилцдаг ялангуяа Дантэ түүнд их тусалдаг гэж ярилцлагадаа хэлсэн байдаг.
Чөлөөт цохилтыг маш сайн гүйцэтгэдэг, биеийн хүчний тоглолт сайтай гэгдээд байгаа манай ирээдүйн нэг хэсэг. Пэп ч түүнд боломж олгоно гэж байгаа, энэ улирал Хойбиэргийг илүү олон минут талбайд харна гэж найдаж байна

Image
39 Тони Кроос 1990.01.04

Улирлын эхнээс л Кроос гялалзсан тоглолтуудыг үзүүлж байсан. Түүнийг зөв байрлалд тоглуулвал хэр потенциалтай тоглогч вэ гэдгээ улирлын турш харуулсан. Кроосын тоглолтыг дүгнэвэл пассын машин гэж хэлж болно.
Улирлын турш тоглолтуудад 89.7% оновчтой дамжуулалт хийсэн нь хагас хамгаалагч, байнга бөмбөгтэй харьцдаг тоглогчийн хувьд маш өндөр үзүүлэлт. Баг дотор Дантэ, Густаво л түүнээс илүү үзүүлэлттэй. Гэхдээ хамгаалагч, цэвэрлэгчийн хувьд дамжуулалт төдий л хийгээд байдаггүйтэй холбоотой. Мөн нэг тоглолтонд дунджаар 2.8 түлхүүр дамжуулалт, 0.5 уралдуудж хаясан дамуулалт өгсөн нь нэлээн өндөрт орох үзүүлэлт. Нийт тоглолтуудад 37 тоглолтонд 9 гоол, 8 ассист, нийт дамжуулалтын амжилттай гэсэн статистиктай.
Ювэнтустай хийсэн тоглолтын үеэр гэмтэл авч улирлын үлдсэн хэсгийг тоглож чадаагүй.

Довтлогч

Image
9 Марио Манцукич 1986.05.21

Өнгөрсөн зун 13 сая еврогоор ирсэн Манцукич анхны улиралдаа хэний ч хүлээгээгүй амжилтыг гаргасан. Нутаг нэгт Оличийг явах үед орлуулахаар авчирсан Манцукич дэбют тоглолтдоо Дортмундын хаалганд гоолдож багаа сүпэр цомын эзэд болгосон. Улирал эхлэхийн өмнө багийн үндсэн довтлогч Марио Гомэз бэртэл авснаар түүний хувьд өөрийгөө харуулах том боломж бий болсон.
Лигийн эхний гоолоо нээлтийн тоглолтод Фюртийн эсрэг оруулж дараагийн тойрогт Штуттгартыг 6:1 бут ниргэсэн тоглолтонд дахин гоолдсон. Харин дараа нь хуучин баг Волфсбургийн эсрэг 2 гоол оруулж улмаар лигийн эхний 11 тоглолтонд хэдийн 9 гоолыг оруулаад амжсан.
ЧЛ-ийн хасагдах шатанд Арсенал, Ювэнтусийн эсрэг тус тус гоолдож финалд Дортмундын хаалганд эхний гоолыг оруулснаар ЧЛ-н финалд гоол оруулсан анхны Хорват тоглогч болсон.
Манцукичийн хувьд зөвхөн өөрөө гоол оруулахаас гадна хамгаалалтанд туслах, бусад тоглогчдоо боломж олгох гээд багийн тоглолтонд чухал үүрэгтэй тоглодог.
Нийт улирлын турш 45 тоглолтонд 26 гоол 3 ассист өгсөн ба үүнээс Бундэслигт 15 гоол оруулж багийнхаа мэргэн бууч болсон бөгөөд ЧЛ-т 3 гоол оруулсан.
Евро2012 болон өнгөрсөн улирлын Байерн дахь амжилт нь Манцукичийг 2012 оны Хорватын шилдэг хөлбөмбөгчин болоход нөлөөлсөн болов уу.

Image
14 Клаудио Пизарро 1978.10.03

Нилс Петерсен өнгөрсөн зун Вэрдэр руу явсанаар багийн 3 дахь довтлогчоор тухайн үед гэрээн чөлөөтэй байсан экс тоглогч Пизаррог сонгож байсан. Пизаррогийн хувьд өмнө Байернд 2001-2007 оны хооронд тоглож байсан бидний сайн танил довтлогч. Тиймээс ч шинэ багт дасах асуудал байгаагүй. Талбайд ихэнхдээ сэлгээнээс голдуу гарч байсан ч хангалттай үр дүнтэй тоглолтуудыг үзүүлсэн. 10 сард покалд Кайзэрслаутэрнийн эсрэг тоглолтонд 2 гоол оруулж, ЧЛ-ийн хэсгийн шатны Лиллийн эсрэг хийсэн тоглолтонд хэт-трик хийж МоМ болж байсан.Хавар 3 сард Хамбургийн эсрэг лигийн эхний гоолоо хийж улмаар тэр тоглолтонд 4 гоол 2 дамжуулалтыг өгч байсан.
Мөн 4 сард ЧЛ-т Ювэнтусийн эсрэг сэлгээгээр орж ирэн чухал гоол оруулсан.
Пизарро зун гэрээгээн дахин нэг жилээр сунгасан бөгөөд Байернд аз жаргалтай байна дахин нэг жил энд тоглох болсондоо баяртай байна гэсэн байна.

Image
20 Патрик Вайраух 1994.03.03

Өнгөрсөн жил мэргэжлийн гэрээ байгуулж үндсэн багт нэр нь бичигдсэн ч ихэвчлэн нөөц байгийнхантай тоглож байсан. 7 сард 2 тестийн тоглолтын үеэр 6 гоол оруулаад амжсан.

Image
25 Томас Мюллэр 1989.09.13

Өнгөрсөн улирал Мюллэрийн хувьд кареерынх нь хамгийн амжилттай улирал болсон. Лигийн 28 тоглолтонд 13 гоол нийт тэмцээнүүдэд 23 гоол оруулсан. Ялангуяа Барсагийн хаалганд оруулсан 3 гоол, покалын финалд оруулсан хожлын гоолуудыг онцолж болно.
Байернын унаган хүү клубтэй байгуулсан гэрээгээ 2 жилээр сунгаж 2017 он хүртэл сунгасан.
Мөн Transfermarkt.de сайтын шинэчилсэн жагсаалтаар Гөтцэгийн хамт Бундэслигийн хамгийн үнэтэй тоглогч болсон (45 сая евро)
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европийн хаад

Postby focus_mn » Thu Aug 08, 2013 1:35 am

Улирлын өмнөх нөхөрсөг тоглолтууд
Code: Select all
30 June   19:00     TSV Regen   9–1   
Müller Goal 32'
Weihrauch Goal 35', 36'
Green Goal 47', 60', 80'
Can Goal 62'
Schöpf Goal 73'
Kroos Goal 83' - Kopp Goal 5'   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/43340.php

9 July     18:30   Brescia   3–0      
Müller Goal 23'
Kroos Goal 32'
Kirchhoff Goal 90'      
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/43578.php

13 July   19:00     Sonnenhof Großaspach   6–0   
Shaqiri Goal 25', 30'
Kroos Goal 40'
Robben Goal 45'
Alaba Goal 77'
Green Goal 84'   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/43668.php

14 July   17:00    Hansa Rostock   4–0   
Lahm Goal 20'
Ribéry Goal 24'
Müller Goal 75'
Mandžukić Goal 88'   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/43677.php

11 August   16:00   Győri ETO     4–1      
Shaqiri Goal 58', 71'
Götze Goal 63', 90'   -      Martínez Goal 40'   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/44232.php

1 September   Regional XI   5–1   
Weiser Goal 2'
Derflinger Goal 23', 77'
Shaqiri Goal 45'+1'
T. Schweinsteiger Goal 84' (pen.)   -     Pillmayer Goal 89'   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-benefizspiel-passau.php




Албан ёсны бус тэмцээнүүд
Traumspiel (Мөрөөдлийн тоглолт)

29 June Fanclub „Wildenau“ 15–1
Markoutz Goal 10'
Müller Goal 22'
Rankovic Goal 30'
Weihrauch Goal 50', 61', 64', 79'
Kroos Goal 51'
Green Goal 54', 76', 77'
Weiser Goal 59', 88'
Ribéry Goal 64', 69' - Förster Goal 54'

Paulaner Cup

5 July Paulaner XI 13–0
Can Goal 13'
Markoutz Goal 30'
Schöpf Goal 46', 80', 83'
Shaqiri Goal 53', 60', 86'
Højbjerg Goal 59'
Pizzaro Goal 63', 71', 89'
Rankovic Goal 76'

Telekom Cup

SF 20 July M'gladbach Hamburger SV 4–0
Boateng Goal 12'
Mandžukić Goal 41'
Kroos Goal 44'
Müller Goal 52'
https://www.fcbayern.de/de/spiele/spiel ... /43781.php

F 21 July M'gladbach Borussia M'gladbach 5–1
Ribéry Goal 17'
Lahm Goal 23'
Thiago Goal 23'
Robben Goal 41'
Müller Goal 60' - de Jong Goal 30' (pen)

Uli Hoeneß Cup

24 July Barcelona 2–0
Lahm Goal 14'
Mandžukić Goal 87'
https://www.fcbayern.de/de/spiele/spiel ... /43867.php

Audi Cup

SF 31 July São Paulo 2–0
Mandžukić Goal 55'
Weiser Goal 86'
https://www.fcbayern.de/de/spiele/spiel ... /43992.php

F 1 August Manchester City 2–1
Müller Goal 66' (pen.)
Mandžukić Goal 72' - Negredo Goal 61'
https://www.fcbayern.de/de/spiele/spiel ... /44011.php


Бундэслиг
Code: Select all
9 August   H   Borussia Mönchengladbach   3 – 1   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/44181.php
17 August   A   Eintracht Frankfurt   1 – 0   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/44357.php
24 August   H   1. FC Nürnberg   2 – 0   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-bayern-gegen-nuernberg.php
27 August   A   SC Freiburg   1 – 1   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-freiburg-gegen-fcbayern.php
14 September   H   Hannover 96   2 – 0   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-fc-bayern-feiert-gelungene-cl-generalprobe-gegen-hannover-96.php
21 September   A   Schalke 04   4 – 0   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-schalke-gegen-bayern.php
28 September   H   VfL Wolfsburg   1 – 0   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-mueller-belohnt-bayerns-geduld.php
5 October   A   Bayer Leverkusen   1 – 1   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-bayern-erklimmt-die-tabellenspitze-in-leverkusen.php
19 October   H   FSV Mainz 05   4 – 1   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-bundesliga-bayern-gegen-mainz.php
26 October   H   Hertha BSC   3 – 2   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-bundesliga-fcbayern-gegen-hertha-bsc.php
2 November   A   1899 Hoffenheim   2 – 1   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-bundesliga-tsg-1899-hoffenheim-fcbayern.php
9 November   H   FC Augsburg   3 – 0   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-bundesliga-fcbayern-fcaugsburg-bayerisches-derby.php
23 November   A   Borussia Dortmund   3 – 0   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-bundesliga-dortmund-fcbayern-231113.php
30 November   H   Eintracht Braunschweig   2 – 0   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-bundesliga-fcbayern-braunschweig-301113.php
7 December   A   Werder Bremen   7 – 0   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-bundesliga-werder-bremen-fcbayern-071213.php
14 December   H   Hamburger SV   3 – 1
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-bundesliga-fcbayern-hamburg-141213.php
25 January   A   VfB Stuttgart               

29 January   A   Borussia Mönchengladbach               

1 February   H   Eintracht Frankfurt               

8 February   A   1. FC Nürnberg               

15 February   H   SC Freiburg               

22 February   A   Hannover 96               

1 March   H   Schalke 04               

8 March   A   VfL Wolfsburg               

15 March   H   Bayer Leverkusen               

22 March   A   FSV Mainz 05               

26 March   A   Hertha BSC               

29 March   H   1899 Hoffenheim               

5 April   A   FC Augsburg               

12 April   H   Borussia Dortmund               

19 April   A   Eintracht Braunschweig               

26 April   H   Werder Bremen               

3 May   A   Hamburger SV               

10 May   H   VfB Stuttgart               


Покал
Code: Select all
Round 1: 5 August 2013   Schwarz-Weiß Rehden   0–5   Bayern Munich
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/44077.php
Round 2: 25 September 2013   Bayern Munich   4–1   Hannover 96
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-bayern-gegen-hannover-pokal.php
Round of 16: 4 December 2013   FC Augsburg   0–2   Bayern Munich
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-dfb-pokal-fcaugsburg-fcbayern-041213.php
Quarter-finals: 12 February 2014   Hamburger SV   v   Bayern Munich



Аваргуудын лиг
Code: Select all
Group game 1:   17 September   H   CSKA Moscow 3 – 0   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-fcbayern-moskau-champions-league-auftakt.php
Group game 2:   2 October   A  Manchester City England   3 – 1   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-champions-league-manchester-city-fc-bayern-demonstriert-seine-staerke.php
Group game 3:   23 October   H   Viktoria Plzeň 5 – 0      
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-champions-league-fcbayern-gegen-viktoria-pilsen.php
Group game 4:   5 November     A  Viktoria Plzeň Czech Republic   1 – 0   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-champions-league-viktoria-pilsen-gegen-fc-bayern-051113.php
Group game 5:   27 November   A   CSKA Moscow Russia   3 – 1      
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-champions-league-zska-moskau-fc-bayern-271113.php
Group game 6:   10 December   H   Manchester City     2 – 3   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-champions-league-fc-bayern-manchester-city-101213.php


Бусад тоглолтууд
Code: Select all
DFL-Supercup
27 July   Borussia Dortmund   2–4   
Robben Goal 54', 64'
Boateng Booked 90'   -  Reus Goal 6', 86', Van Buyten Goal 56' (o.g.),Gündoğan Goal 57'   

UEFA Super Cup
30 August   Chelsea   2-2   
Ribéry Goal 47'
Martinez Goal 120'   -    Torres Goal 8',Hazard Goal 93'
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-uefa-supercup-fc-bayern-fc-chelsea.php

FIFA Club World Cup
SF   17 December   Guangzhou Evergrande   3–0   
Ribéry Goal 40'
Mandžukić Goal 44'
Götze Goal 47'   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-klub-wm-halbfinale-guangzhou-evergrande-fc-bayern-171213.php

F   21 December   2Raja Casablanca   2–0   
Dante Goal 7'
Thiago Goal 22'   
https://www.fcbayern.de/de/spiele/spielberichte/2013/spielbericht-klub-wm-finale-fc-bayern-raja-casablanca-211213.php
Last edited by focus_mn on Wed Jan 01, 2014 10:34 pm, edited 3 times in total.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европийн хаад

Postby ТОНИ » Thu Aug 08, 2013 3:33 am

ImageImageImage :eek: :eek: :eek:
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европийн хаад

Postby erdene_b7 » Thu Aug 08, 2013 9:04 am

Амжилт
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европийн хаад

Postby ТӨӨГӨӨ » Thu Aug 08, 2013 10:36 am

:eek: Аваргын цомуудаа хамгаалахын төлөө
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европийн хаад

Postby tsenguunm » Thu Aug 08, 2013 10:34 pm

Триплээ энэ жил 5 болгоно гээд байгааз ккк
Madridista
User avatar
tsenguunm
 
Posts: 547
Joined: Sat Jan 16, 2010 12:03 am

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европийн хаад

Postby Соёлоо » Fri Aug 09, 2013 6:46 pm

Маргааш Бундеслиг эхэлж байгаа юм байна шдээ, өнөө шөнө 03:30 аас "Баерн Мюнхен ? - ? Боруссия Монченгладбах" ------ нээлтийн тоглолттой юм байна...Цөөхөн багтай багтай байж хамгийн эрт эхэлдэг лиг шүү...
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европийн хаад

Postby CAHAKA » Fri Aug 09, 2013 6:59 pm

Дараа жил ДАШТ-тай болохоор лигүүд энэ улиралдаа хамаагүй эрт эхэлцгээж байх шиг байна.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европийн хаад

Postby focus_mn » Fri Aug 09, 2013 8:53 pm

Image

Өнөө шөнө 2:45-аас Бундэслигийн нээлтийн тоглолтондоо Гладбахийг хүлээж авна. Хайнкинс 2 жилийн өмнө дэбют тоглолтоо Гладбахийн эсрэг хожигдлоор эхлүүлж байсан. Бас өнгөрсөн улирлын сүүлийн тоглолтонд бас л таарч 3 гоол хаалгандаа алдсан. Ер нь Гладбах манайд амар өрсөлдөгч байгаагүй ээ гоё сонирхолтой тоглолт болох байх.

Бүрэлдэхүүний хувьд Гөтцэ, Бади, Густаво гэмтэлтэй мөн Тиаго бүрэн фит биш гэнэ.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европийн хаад

Postby АЖИГЛАГЧ » Fri Aug 09, 2013 11:42 pm

Их сэтгэл гаргаж, мундаг нээжээ :eek:
Аваргуудын аварга гэж нээх байх гэж хүлээж байтал :ногоон:

Европын хаад гэж бичих байхаа :???:
User avatar
АЖИГЛАГЧ
 
Posts: 1010
Joined: Mon Apr 30, 2012 8:14 am

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европийн хаад

Postby АЖИГЛАГЧ » Fri Aug 09, 2013 11:45 pm

Яг Лигийн эхний тоглолт болохын өмнө амжиж нээлээ. Баярлалаа. Тоглолтоо хүлээгээд сууж байна доо
User avatar
АЖИГЛАГЧ
 
Posts: 1010
Joined: Mon Apr 30, 2012 8:14 am

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европийн хаад

Postby ТОНИ » Sat Aug 10, 2013 2:27 am

за сайxан тоглолтоо үзий...

Aufstellung / line up FCB: Neuer - Dante, Alaba, Boateng, Lahm, Müller, Schweinsteiger, Robben, Ribéry, Mandzukic, Kroos
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европийн хаад

Postby ТОНИ » Sat Aug 10, 2013 3:30 am

Риберигийн ганган пасс Роббен Тер Штегенийг давуулаад эxний гоол...
Xаалттай цоxилтоос Роббен Рибд дамжуулаад Рибийн цоxилтийг Штеген ойлгосонийг нь Манжу гоолдлоо...
Нойер Крузегийн цоxилтийн ганган xаасан... Данте минь өөртөө xийчиxэв...
Тоглолт гоё үзүүштэй xурдан болж бнаа... 1 дмтэй болоxоор яаг айл 16д ороод
ирэxээр xамгаалалтанд ковер xийx нь xовордчиx юм... Боётон минь 1 дмтэй тоглоxод гараxаар бол паакталж дуусаx бxаа...
эxний 2 гоалд муу бсан Штеген сүүлд Кроосын ганган цолитийг xаасан... Риберигийн xууралт зүгээр л тасарxай байлаа...
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европийн хаад

Postby Dj Tuvshin » Sat Aug 10, 2013 4:00 am

Даймондоор тоглоод байгаа юмуу хаашаа юм?
Xавимар яасан бэ?
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европийн хаад

Postby АЖИГЛАГЧ » Sat Aug 10, 2013 4:14 am

Сэлгээнд. Роб Риб л яах аргагүй хийх юмдаа
User avatar
АЖИГЛАГЧ
 
Posts: 1010
Joined: Mon Apr 30, 2012 8:14 am

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европийн хаад

Postby ТОНИ » Sat Aug 10, 2013 4:42 am

-------------------Нойер
Лаам-----Боа---------Данчи---Алаба
-----------------Швайни
Роб----Мюллер-------Кроос----Риб
-----------------Манжу

ийм бгаад

Раф баруунд тоглоод
---------------Кирxофф
Роб-----Лаам-------XавиМар--Риб

болоод дууслаа....

Тоглолт бол ганган блаа эxний үед ямар гоё xэмнэлтэй тоглолт болж бнаа гсн...
2-р үед бол бүүр xурдан ганган тоглолт болов... Мюллер минь л энэ тактикт xамгийн xоxирч
өөрийн тоглолтоо гаргаxад xэцүү юмаа... Кроос нэг гоё цоxилтоо xаалгаж нэг тогтоолгүй шууд
цоxисон нь шон боллоо... бас бус цоxилтууд нь xаамгалалтанд оров... Домингүез санамсаргүй
гар нь пен болоод Мюллер xаалгаад ойсон бөмбөгөнд нь Роб Домингүйз булаацалдаж бгаад
Аxиад гар болоод пен болсоныг нь Алаба xүү xийв... Манжу ер нь бxгүй бол xэцүүм бнадоо
Дасаад ирэxийм бол л юу юм гэxээс xуурамч 9тэй тоглоно гэxээр нэг л толгойд бууж өгөxгүй бнашт
Роббен тоглолт дуусаxад амиатсан чинь Риб иx л дургүй байн байн яриад xаxа Роб тоосон шинжгүй
инэгээд л xаxа... Нэг тоглолт манай талруу xазайxаар тэгээд мууxай амиа болчиx юмаа энэ нөxөр...
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европийн хаад

Postby ТОНИ » Sat Aug 10, 2013 4:47 am

Гладбаx ч гоё болжээ... Херрманн сүнгэнээд л Аранго xийxээ xийгээл Раффаел бас гоё тоглож бна...
Энэ Крамер 2-р лигт од болоод бсан метр 92той мөртлөө ямар эвсэлтэй xүүр вэ xууралт мууралт
бөмбөг эзэмшилт дамжуулалт гээл... Цоxилт л муутайм... Гранит Чака түрүү жил флопдсон сая бол
бас л сайнгүй байлаа... Юнес, Xргота 2 энэ жил учираа олоод эxэлчиxвэл сэлгээ нь ч бас дажгүй
Крузе түрүү улирал Фрайбургт xийснээ энд давтана...
болоx шинжтэй энэ жил эрчтэй үзэx бx гэж найдаж бна Гладбаxыг...

Пеп бол 70 xүртэл бол сууxгүй зааварлаал xөгжимийн удирдаач шиг л бxиймаа xаxа
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европийн хаад

Postby LeMoN » Sat Aug 10, 2013 9:32 am

Urid shunu bol haad shg l togloj bnalee.Robbery uneneer aljiileeshd.Pep CL d sain uzeh shinjtei
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европийн хаад

Postby focus_mn » Sat Aug 10, 2013 4:08 pm

Davtaltaar uzlee goy toglolt boljee. Muller Kroos 2 l uragshilsan bolhoos barag l turuu uliral shig l hev mayagtai toglojiine lee shd. Robbery bol gaihamshigtai baina leed Kroos Alaba geed busad ni ch goy togloson. Muller tegeed CM deer shahuu bolhoor toglolt ni garsangui shiv ulirliin dunduur Robbentoi selgegdeed l togloh baihdaa enuugeer bol. Odoo Gotzeg l ene 4-1-4-1 taktik deer harmaar baina
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европийн хаад

Postby zizu » Sat Aug 10, 2013 5:05 pm

Гладбах манайхтай эвгүй тоглодог гхэд сайн үр дүн...кккк
Хамгаалалтан дээрээ жоохон ажилуул болжийндөө. Мюллэр маань л харин энэ 8 номэриий байрлалд харагдсангүй
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европийн хаад

Postby Suicide » Sat Aug 10, 2013 10:16 pm

Сайхан нээсэн байна.

Мюллерыг урд тоглуулахад ер нь харагдахгүй байдал ажиглагдаад байсан шүү. Сүүлд Ауди Кап дээр лав их муу тоглосон доо.
Suicide
Die Roten
Die Roten
 
Posts: 1007
Joined: Wed Apr 25, 2012 12:34 pm
Location: Allianz Arena

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европийн хаад

Postby white » Mon Aug 12, 2013 7:57 am

Нөхөрсөгт тоглолтонд Готце 2 хийлээ. Албан бус тоглолтонд эхний гоолоо хийлээ.
Контентогийн дамжуулалтаар Шакира 2 гоол мөргөж хийжээ.

http://footyroom.com/gyor-1-4-bayern-munich-2013-08/
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европийн хаад

Postby Kro » Mon Aug 12, 2013 9:28 am

Нээлтийн тоглолтын тойм үзсэн Тер Штегэн галзуурчээ.
Алдсан гоол дээр Дантегийн буруу ч гэхэд хэцүү л юм. Нойер л сайн командлах байж.
Алаба хүү торгуулийн цохилт цохиол хэхэ. Уг нь Роббен бараг олж ирсэн гэдэгээрээ цохьвол цохихоор. Одоо дөнгөж 21-тэй, худалч хүнд өсөлт нь ч зогсоогүй мөртлөө байрлалдаа дэлхийн хэмжээнд яригдаад байдаг. Их ч ирээдүй байна даа мань хүүд.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европийн хаад

Postby Kro » Mon Aug 12, 2013 9:42 am

Нээрээ энэ жилийн зорилго юу вэ?
Өнгөрсөн жилийн бүх цомуудаа хамгаалах уу?
Ер нь энэ жил гэлтгүй ойрын хэдэн жилдээ энэ бүрэлдэхүүнээрээ Европт ноёрхох гээд байна уу?
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests