Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby RedChili » Sat Aug 10, 2013 1:16 pm

------------------------------------------------------------------------------------------- ЛИВЭРПҮҮЛ ФЦ 2012/13 -------------------------------------------------------------------------------------------------
Image


Өнгөрсөн улиралын тойм :




Лигийн нийт тоглолтууд : 38
Хожсон : 16
Тэнцсэн : 13
Хожигдсон : 9
Оруулсан гоолын тоо : 71 (Эхний 4т)
Алдсан гоолын тоо : 43 (МЮ тай тэнцүү 5т)

2012/13 оны улирал бидний хүсэн хүлээж байсан шиг байсангүй. Шинэ улирал, шинэ менежер, шинэ тоглогчид бидний хайртай олон тоглогчид(Кюйт, Макси, Бэллами, Акуалани, Аурэлио ...) өөр багт шилжиж багийн бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт хийгдэж ерөнхийдөө баг шинэчлэлт, өөрчлөлтийн үедээ явсан хэвээр байна . Өнгөрсөн улиралын солилцоо наймааны цонхоор туршлагатай ур чадвартай ч нас ахисан тоглогчдыг зайнд авъяаслаг залуучууд болох Коутиньо, Старриж, Аллэн, Борини нар нөхөн орж ирсэн. Гэнэтийн өөрчлөлтийг хүлээж байсан фэнүүдэд эдгээр зоригтой шийдвэрүүд ч таалагдаж байсан ч талбай дээр нөхцөл байдал тийм ч улирлын нээлтийн тоглолтонд байж болох хамгийн муу үр дүн буюу 3 - 0 ээр Уэст Бромд хожигдож улирлыг эхлүүлсэн. Цаашдын тойргуудад Манчэстэр Сити, Арсэнал, Сандэрлэнд, МЮ тай хийсэн 4 тоглолтонд хожил авалгүй 2 тэнцэж, улирлын эхний 5н тоглолтноос ердөө 2 оноо авч ойрын 30 жилд байгаагүй тааруу эхлүүлсэн. Улирлын дундуур чангарсаар, төгсгөлийн 8 тойрогт ялагдал хүлээгээгүй боловч зорьсон байрандаа зогсож чадалгүй 7р байранд дуусгасан.

Өнгөрсөн улирлын онцлох үйл явдлуудын нэг бол яах арга байхгүй Ливэрпүүлийн унаган хүү, хамгаалалтын ноён нуруу Жэйми Каррагэр маань зодог тайлсан үйл явдал боллоо.
Оролцсон тоглолтууд :
Ливэрпүүлийн төлөө нийт : 737/5(гоолын тоо)
Ливэрпүүлийн төлөө ЕПЛ : 508/4
Ливэрпүүлийн төлөө хийсэн эхний тоглолт : 08.01.1997
Ливэрпүүлийн төлөө хийсэн сүүлийн тоглолт : 19.05.2013

Каррагэр нэгэн удаа : "Надаас илүү чадварлаг тоглогч багийн бүрэлдэхүүнд байж магадгүй ч хэн ч намайг өөрийгөө 100% дайчладаггүй гэж хэлж чадахгүй" хэлсэн байдаг. Үнэхээр ч түүний багийнхаа төлөө юугаа ч золиослоход бэлэн байдаг дайчин зан, европын тавцан дахь хур их туршлага, оновчтой хүчирхэг бөмбөг таслалтууд нь фэн бидний зүрх сэтгэлд үгүйлэгдэж цэнгэлдэх дүүрэн үзэгчдийн уухайнаас давж сонсогдох хашгаралтууд нь копуудынхаа сэтгэлд мөнхөд цуурайтах бизээ.


Хамгаалалт
Image
Алдсан гоол : 43
Хаалгаа хуурай манасан тоо : 16

Лигийн 3 удаагийн алтан бээлийгийн эзэн, 09/10 улирлын Ливэрпүүлийн шилдэг тоглогч Пэпэ Рэйнагийн маань тоглолт сүүлийн жилүүдэд базаахгүй байгаа нь нууц биш. Харин түүний өмнө зогсох хамгаалагчдын ур чадвар сайн боловч багаар тоглох, нэгийгээ нөхөх тал дээр мөн л асуудалтай байгаа. Хал үзэж халуун чулуу долоосон Каррагийн арын шугамыг бүхэлд нь удирдах орон зайг хэн төгс нөхөх вэ гэдэг өнөөдрийг хүртэл өнөө л "асуудалтай" хэвээр байна. Өмнөх жилийн улиралд тун сайн формтой байсан Мартин Шкртэл олон аюултай шийдвэрүүдийг гаргаж багаа хөөдөж эхэлхэд төвийн хамгаалалтын байрлалд Каррагэр Рожэрсийн эхний сонголт болж тоглолтонд оролцсоор улирлыг өндөрлөсөн. Жигүүрийн хамгаалагч Жонсон харин улирлын хамгийн олон такл хийсэн тоглогчоор шалгархад гайхах хүн олон байлаа. Ерөнхийд нь базаад хэлвэл хамгаалалт сайн байгаагүй ч бүр шүүрэн шанага байсангүй.
Хамгаалалтын шугамнаас онцлох хүмүүс бол Даниэл Аггэр & Глэн Жонсон. Үргэлж л бэртэл гэмтэлд ороогдож байдаг Даниэл Аггэр маань энэ улиралд тогтвортой тоглолт үзүүлж 35 тоглолтонд гараанд гарч тоглохдоо 3 гоол оруулсан байна. Хамгаалалтын шугамнаас өөр онцлох хүн бол Глэн Жонсон. Бэртэл гэмтэл авахдаа амархан, хамгаалалтандаа тааруу гэж үргэлж чичлүүлж байдаг Жонсон маань өнгөрсөн улирлын хамгийн олон бөмбөг тасалсан хүнээр шалгарч 38 лигийн тоглолтноос 36 д гараанд гарч тоглосноороо багийнхныгаа тэргүүлсэн.

Хагас хамгалаалт
Image

Хагас хамгаалалтын шугамд тогтвортой байсан гэвэл үгүй. Улирлын 2р хагасаас Коутиньог элсүүлж багийн үндсэн тоглолтыг илүү нээлттэй болгох гэж хичээсэн нь ч үр дүнгээ өгч урд талын фронт маань аль ч багт гэнэтийн цохилт өгч чадахаар сайжирсан боловч хамгаалалтын тал дээр мөн л асуудалтай байна. Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчид Лукас, Аллэн нар маань сэтгэлд хүртэл тоглож чадаагүйтээ маргах хүн цөөн биз. Довтлогчийн ард талын 10 дугаар байранд үндсэндээ Коутиньо гарах эрхтэй тоглогч гэдгээ харуулсан. Хэрвээ Коутиньо улирлын эхнээс элссэн бол улирлын шилдэгээр ч шалгарах магадлал тун өндөр байсан учраас Коутиньог хагас хамгаалалтын шугам дээр онцоллоо. + Хэдийгээр нас ахьсан ч каптайн фантастик харих болоогүй гэдгээ харуулж 36 тоглолтонд гараанд гарч тоглохдоо 9 гоол, 9 ашигтай дамжуулалт өгсөн.

Довтолгоо
Image
Нийт оруулсан гоол : 71

Суарэз дээр нэмэгдэж Старриж, Коутиньо нэмэгдсэнээр бид лигийн хамгийн аюултай урд талын шугмын бүрдүүлж чадсан гэж хэлж болно. Үнэхээр ч Рожэрсийн галын шугам өнгөрсөн улиралд сайн байж оруулсан гоолоороо лигт #4 байранд орж чадсан. Энэ гурав дээр нэмэгдээд араас нь Борини, Стэрлинг, Сусо мөн Ибэ гийн дебют тоглолт муугүй байсан. Довтолгооны шугамд өөр мартаж болохгүй хүн бол хашир туршлагатай Даунин. Мань эр ч өнгөрсөн улиралын төгсгөл хэсгээр давгүй тоглолт үзүүлсэн. Онцлох тоглогчоор мэдээж Луйс Суарэз.



----------------------------------------------------------------------------------- ЛИВЭРПҮҮЛ ФЦ 2013/14 ------------------------------------------------------------------------------------

Хэдэн бөмбөгөөр ч хожигдож байсан гутардаггүй хэзээ ч ганцаараа алхдаггүй копуудын шинэ улирал эхэллээ. Хэдийд үүссэн, хэн хэн тоглож байсан гэдгийг танилцуулахгүй, шаардлага ч байхгүй билээ.

Солилцоо наймаа :

Явсан :

Дани Уилсон --> Heart of Midlothian FC /үнэгүй/
Питэр Гулэкс --> Red Bull Salzburg /үнэгүй/
Жонжо Шэлви --> Swansea City 5.192.000 £
Энди Кэррол --> West Ham United 15.400.000 £
Стюарт Даунинг --> West Ham United £5m

Image
Жэйми Каррагэр --> Зодог тайлсан.

Зээлээр явсан :
Пэпэ Рэйна --> SSC Napoli
Жак Робинсон --> Blackpool FC
Конар Коади --> Sheffield United
Сусо --> UD Almería
Майкл Нгоо --> Yeovil Town.

Ирсэн :
Image
Сайман Мигнолэт

Image
Иаго Аспас

Image
Луйс Албэрто


Image
Коло Турэ

------------------------------------------------------------------------------------------------------------------МЕНЕЖЕР, АРЫН АЛБАНЫНХАН----------------------------------------------------------------------------------------------------------


Image
Ерөнхий менежер : Брэндан Рожэрс


Image
Туслах дасгалжуулагч : Колин Паской

Image
1р багийн дасгалжуулагч : Майк Марш


Image
Фитнессийн дасгалжуулагч: Райланд Морганс


Image
Багийн эмч : Икбал

Image
Хаалгагчдын дасгалжуулагч: Жон Ачтэрбэрг

Image
Нөхөн сэргээлтийн эмч : Жордан Милсом




Багийн бүрэлдэхүүн

Хаалгачид : #1 Жонэс , #22 Мигнолэ, #52 Уард

ImageImageImage

Хамгаалагчид : Жонсон, Аггэр (VC),Шкртэл, Энрикэ, Кэлли, Коатэс, Турэ, Фланаган, Уисдом, Жонэс, Сама, Мклауфлин

ImageImageImageImage
ImageImageImageImage
ImageImageImageImage

Хагас хамгаалагчид : Луйс Албэрто, Жэррард(C), Коутиньо, Ассайди, Хэндэрсон, Лукас, Аллэн, Ибэ, Стэрлинг
ImageImageImageImage
ImageImageImage
ImageImage

Довтлогчид : Аспас, Старриж, Есил, Борини
ImageImageImageImage

Багийн өмсгөл
ImageImageImage

Тоглолтуудын хувиар

8р сар

17 Stoke City (H)
24 Aston Villa (A)
28 Capital One Cup second round
31 Manchester United (H)

9р сар


14 Swansea City (A)
21 Southampton (H)
25 Capital One Cup third round
28 Sunderland (A)

10р сар

5 Crystal Palace (H)
19 Newcastle United (A)
26 West Bromwich Albion (H)

11р сар

2 Arsenal (A)
9 Fulham (H)
23 Everton (A)
30 Hull City (A)

12р сар

3 Norwich City (H)
7 West Ham (H)
14 Tottenham Hotspur (A)
21 Cardiff City (H)
26 Manchester City (A)
28 Chelsea (A)

2014 он 1р сар

1 Hull City (H)
4 FA Cup third round
11 Stoke City (A)
18 Aston Villa (H)
28 Everton (H)

2р сар


1 West Bromwich Albion (A)
8 Arsenal (H)
12 Fulham (A)
22 Swansea City (H)

3р сар

1 Southampton (A)
8 Sunderland (H)
15 Manchester United (A)
22 Cardiff City (A)
29 Tottenham Hotspur (H)

4р сар


5 West Ham (A)
12 Manchester City (H)
19 Norwich City (A)
26 Chelsea (H)

5р сар

3 Crystal Palace (A)
11 Newcastle United (H)
17 FA Cup final


Домгийн шувуугаа дээрээ дүрсэлсэн өндөрт хийсэх улаан баннэрууд, чих дөжрөм шуугиан, чи хэзээ ч ганцаараа алхахгүй хэмээн дуулалдах фэнүүдийн дотно уур амьсгал, бидний мөрөөдөл биелж бас хоромын төдийд салхинд хийсэж байсан олон дурсамжуудыг өөртөө шингээсэн Анфилдад маань өөр нэгэн улирал ирж байна копуудаа. Хүмүүс ирдэг, хүмүүс буцдаг зарим нь домог болгон үлддэг. Стивэн Жэррард маань олон сая копуудаа ахлан талбайд гарсан хэвээр байна!

Image
Last edited by RedChili on Thu Aug 15, 2013 2:59 pm, edited 2 times in total.
IN BRENDAN WE TRUST
User avatar
RedChili
Ливерпүүл 19 дэх тайтл
 
Posts: 818
Joined: Fri Sep 04, 2009 3:56 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby Батаа » Sat Aug 10, 2013 1:35 pm

Суарез-ыг түр азнахаар шийдсэн үү? хэхэ
Батаа
 
Posts: 10
Joined: Tue Jan 10, 2012 1:26 am

Re: Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby Болжмор » Sat Aug 10, 2013 2:27 pm

:eek: :eek: :eek:
Копууддаа шинэ улиралд нь амжилт хүсэе.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2445
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby erdene_b7 » Sat Aug 10, 2013 4:15 pm

За Амжилт
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby Reda » Sat Aug 10, 2013 4:39 pm

Goodluck!
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby Цогоо » Sat Aug 10, 2013 4:46 pm

Коло Түрэ нээрээ энд ирчихсэн билүү? Бас харах нь ээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby Адмирал » Sat Aug 10, 2013 7:52 pm

Good job
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby Ladykop » Sat Aug 10, 2013 8:06 pm

Chili :eek:
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby Bambagar » Sat Aug 10, 2013 8:24 pm

:eek:
This game is the most important for me as the coach of Spain. In fact probably ever
Luis Aragones
User avatar
Bambagar
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 995
Joined: Sun Jun 15, 2008 11:02 pm
Location: at the peak

Re: Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby Anreide » Sat Aug 10, 2013 9:30 pm

Суарезийг яаж байгаан яваагүй биз дээ?
Football best game in the world...
User avatar
Anreide
 
Posts: 319
Joined: Sun May 06, 2012 3:30 pm

Re: Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby boboZ » Sat Aug 10, 2013 9:34 pm

Suarez who?
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby Солонго » Sat Aug 10, 2013 9:43 pm

:eek:
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby Anreide » Sat Aug 10, 2013 10:08 pm

boboZ wrote:Suarez who?

Өөөө бүр ийм болсон юмуу :smile:
Football best game in the world...
User avatar
Anreide
 
Posts: 319
Joined: Sun May 06, 2012 3:30 pm

Re: Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby Энхбат » Sat Aug 10, 2013 10:27 pm

Сайхан нээжээ. Сансан бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай хурай хурай
"FC Liverpool 1892"
User avatar
Энхбат
 
Posts: 400
Joined: Sat May 21, 2011 8:50 pm

Re: Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby Соёлоо » Sat Aug 10, 2013 10:53 pm

#LFC team: #Mignolet, #Johnson, #Toure, #Wisdom, #Enrique, #Lucas, #Gerrard, #Allen, #Downing, #Aspas, #Coutinho.

Subs: #Jones, #Alberto, #Assaidi, #Henderson, #Sturridge, #Coates, #Borini, #Sterling, #Kelly, #Flanagan, #Ibe.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby Соёлоо » Sat Aug 10, 2013 11:55 pm

User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby Соёлоо » Sat Aug 10, 2013 11:56 pm

ямар аймар байна аа
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby gremlin » Sat Aug 10, 2013 11:56 pm

YNWA хамтдаа дуулж байна. Ёстой янзтай байна шүү.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2910
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby boboZ » Sun Aug 11, 2013 12:29 am

Celticiin goalie aimar yumaa
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby Адмирал » Sun Aug 11, 2013 12:52 am

Атмосфер гэж нөхөрсөг гэхэд аймаар бнаа... Ер нь ч нилээн ширүүн хэмнэлтэй тоглолт болж бна...
Селтик Барса нтр гээд намхан дамжуулдаг багуудтай маш сайн тоглодог... энэ л жинхэнэ шалгалт болно доо...
Аспас нтр ч гоол хийнэ гэхэд хэцүү харагдаж бна даа.. харин Стар хүү ороод ирвэл эвгүйтүүлж мэднэ..
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby Адмирал » Sun Aug 11, 2013 12:53 am

Висдом хүү бас арай л болоогүй бна.. ойлгомжтой нэг даралтад л явчиж бгаа харагдана лээ..
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby Адмирал » Sun Aug 11, 2013 1:04 am

boboZ wrote:Celticiin goalie aimar yumaa

Жинхэнэ аймаар хаалгач нь биш шт :ногоон:
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby mick » Sun Aug 11, 2013 2:38 pm

Арай ч уначихгүй байлгүй дээ энэ улирал...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby boboZ » Sun Aug 11, 2013 2:41 pm

Owgon tsagiin emee taslahgui shuu kkk
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Liverpool FC 2013/14 : IN BRENDAN WE TRUST

Postby nio » Sun Aug 11, 2013 3:00 pm

chili nz saihan sedev neej, turuuleh boltugai
nio
 
Posts: 589
Joined: Sat Oct 09, 2010 1:00 pm

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests