Page 6 of 247

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Wed Aug 20, 2014 4:13 pm
by Соёлоо
CrossBonez wrote:
Соёлоо wrote:Image

"Челси" 2014 онд буюу сүүлийн 2 солилцооны цонхоор 212 сая доллар зарлагдаж, 228 сая долларийн орлого олжээ... (Тоон дүнгүүдийн нь нэмэхэд, 210, 230 гарахгүй л юм байна).

#Transfer #CHELSEAFCMONGOLIANFANS

Ашигтай ажилласан гэх гээд байна уу? :ногоон:


Романы үеэс хойш манайх жил бүр хасахтай гардаг байдаг. Аваргуудын лигийн аварга болсон 2012 онд + гарсан санагдаж байна.

Харин энэ жил НЭМЭХ юм уу даа ...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Wed Aug 20, 2014 4:19 pm
by Соёлоо
<<СЕСКИЙГ МАГТАХ ҮГЭЭ ОЛЖ ЯДАЖ БАЙНА>>.

Image

Манайхан багаараа л маш сайн тоглосон. Гэхдээ Сеск тоглолтын шилдэг тоглогч гэдэгтэй санал бүрэн нийлж байна.

Матич тэр 2 тоглолтыг хянаж, хэмнэлийг нь өөрсдийн дураад удирдлаа. Хэмнэлийг ихэсгэх үү, багасгах уу, илүү гүнд тоглох уу, эсвэл, тоглолтыг удирдах уу – манай хоёрын л гарт байлаа шүү дээ.

Би Сеск хэмээх тоглогчийг тод тодорхой мэднэ. Яагаад гэвэл, бид 1 лигт, тухайлбал, эхлээд энд дараа нь Испанид олон жилийг хамтдаа үдсэн. Сеск манай багт юу авчрахыг би яг таг мэдэж байна. Бидэнд чухал хэрэгтэй байсан: тогтвортой байдал, хагас хамгаалалтын төвд зөв, найдвартай шийдвэрийг хурдан гаргах чадвар. Үүнийг л манай багт өгөх болно. Тэрбээр өөрийн тоглолтоор бусаддаа нөлөөлдөг. Матичийн тоглолт ноднингийнхоос өөр болсныг та нар анзааран хараарай.

“2 дахь гоолын бүх зүйл төгс байлаа: хөдөлгөөн, дамжуулалтын ур чадвар, талбайг мэдрэх, харах байдал, тоглогчдын харилцан ойлголцол. ҮНЭХЭЭР СЕКСИ”.

#CF4 #CHELSEAFCMONGOLIANFANS

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Wed Aug 20, 2014 4:36 pm
by Соёлоо
Image

ЖОЗЕ МОУРИНЬО: Петр Чех сэтгэл гонсгор байсан. Гэхдээ хөлбөмбөгт зарим үед ийм зүйл тохиолддог. Тоглогчид дасгалжуулагчдаа сэтгэл дундуур, үүнээсээ болж гутрах нь бий.

Гэхдээ тэд өөрийн нөхөд, бусад тоглогчдоо дэмжих ёстой.
Би Петр үлдээсэй гэж, клуб ч түүнийг энд байлгахыг хүсч байгаа. Чех клубээ орхихыг хүсэхгүй, түүнд өөр санал ирээгүй гэж найдаж байна. Санал ирсэн ч мань эр татгалзана. Өөрийн бүрэлдэхүүнд дэлхийн шилдэг 2 хаалгачтай байвал би жаргалтай л байх болно. Петрийг 10 жил мэдэхийн хувьд, тэр өчүүхэн төдий ч сулрахгүй ээ.

#PC1 #CHELSEAFCMONGOLIANFANS

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Wed Aug 20, 2014 4:48 pm
by Соёлоо
Image

#PreSeason #CHELSEAFCMONGOLIANFANS

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Wed Aug 20, 2014 5:02 pm
by Соёлоо
Image

Гари Невилл Тибо Куртуагийн талаар: "Түүнд бараг бүх зүйл бий байх шүү. Өөрийгөө олох процесст яваа, шинэ шилдэг хаалгач гэж л харагдаад байгаа юм даа".

#TC13 ‪#‎CHELSEAFCMONGOLIANFANS‬

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Wed Aug 20, 2014 5:23 pm
by Соёлоо
Image

Виллиан, Рамирес, Оскар, Филипе Луйс нар Бразилын шигшээд дуудагдлаа:

Тэд 9-р сарын 6-нд Колумбийн эсрэг, 9-р сарын 10-нд Эквадорын эсрэг тус тус нөхөрсөг тоглолттой.

Дашрамд дурдахад шигшээн шинэ дасгалжуулагчаар өмнө нь 2006–2010 оны хооронд ажиллаж байсан Дунга "ДАШТ-2014" -ийн дараахан томилогдоод байгаа юм.

#CHELSEAFCMONGOLIANFANS

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Wed Aug 20, 2014 5:28 pm
by Аагий
Image

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Wed Aug 20, 2014 7:50 pm
by Mish
http://www.filesnack.com/files/ctcloi9h
Үүнийг татаж угшихтун...
эсвэл гоё хэсгээс нь орчуулж тавихтун...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Thu Aug 21, 2014 3:57 am
by tuwshuu_answer
goy l haragdaj bleedee

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Thu Aug 21, 2014 8:37 am
by Соёлоо
<<КУРТУА ЧЕЛСИТЭЙ ШИНЭ ГЭРЭЭ ХИЙХЭД БЭЛЭН БАЙНА>>.

Энэ зун Атлетико Мадридаас 3 жилийн түрээсийн дараа багтаа эргэн ирсэн Бельгийн шигшээн хаалгач Тибо Куртуа өөрийн ирээдүйг Лондоны клубтэй холбоход бэлэн болжээ.

7 хоногт 110.000 еврогийн цалинтай 5 жилийн гэрээ зуны эхнээс Куртуагийн ширээн дээр хэвтсэн боловч 22 настай хаалгач Стэмфорд Брижд гараанд тогтмол гарах эсэхдээ эргэлзэж байснаас гарын үсэг зурахдаа яараагүй юм.

Харин Куртуа АПЛ-ийн энэ улирлын эхний тоглолт буюу Бёрнлигийн эсрэг тоглолтонд үндсэн бүрэлдэхүүнд гараад Жозе Моуриньо өөрийг нь Петр Чехийн оронд 1 номерийн хаалгач болгоход бэлэн гэдэгт итгэн үнэмшиж, гэрээ сунгахыг зөвшөөржээ.

Челситэй хийсэн одоо хүчин төгөлдөр буй гэрээний нөхцлөөр Куртуа дахин 2 улирал 7 хоногт 37 мянган евро авах юм.

Шинэ гэрээ Тибогийн орлогийг 3 дахин нэмэгдүүлэх бөгөөд ингэснээр мань эр Рамирес, Гари Кейхилл, Бранислав Иванович нарын төвшний цалин авахаар болж байна.

#TC13 #CHELSEAFCMONGOLIANFANS

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Thu Aug 21, 2014 10:02 am
by ballu
Image

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Thu Aug 21, 2014 11:56 am
by asa
Жозе банздья гэвэл хэнийг ч банздахымдаа. Хайран сайхан танкчин минь.

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Thu Aug 21, 2014 11:58 am
by erdene_b7
Ээлжит золиос тодорчихвуудаа

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Thu Aug 21, 2014 12:03 pm
by Аагий
Чехийг ч олон баг сонирхож бна. Реал, Монако, ПСЖ гээд. Бас зээлээр гсн шум ч байна. Яаж ийж байгаад аваад үлдчээсэй. Гэснээс бас Торрес Рома руу гсн шум хүчтэй гарч эхэллээ :ногоон:

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Thu Aug 21, 2014 12:44 pm
by asa
https://www.facebook.com/photo.php?v=551669264959641&set=vb.476609922465576&type=2&theater

DD icebucketchallenge -д Моу, Ева -г дуудсан байна кк. Эваг хармаар байна.

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Thu Aug 21, 2014 1:17 pm
by !~MuRuN~!
asa wrote:Жозе банздья гэвэл хэнийг ч банздахымдаа. Хайран сайхан танкчин минь.


Гүй ээ, тэгээд өөр яалтай ч билээ.
Жозегийн оронд өөр хэн ч байсан гэсэн Куртуаг л гаргаж таарна.
Чех маань өөр багт очих уу, сэлгээнд суух уу гэдэг нь ёстой л өөрийнх нь гаргах шийдвэр.

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Thu Aug 21, 2014 2:54 pm
by rednasca
Куртуа чинь өөрийг нь гаргахгүй бол явна гэсэн...
Гэрээгээ сунгахгүй байгаад байхлаар Жозе ирээдүйгээ бодоод ийм шийдвэр гаргалаа даа...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Thu Aug 21, 2014 3:09 pm
by Takanohana_Nowitzki
Чех арай ч банздуулах болоогүй дээ, би бол дэлхийн шилдэг 10-т байгаа л гэж боддог. Нөгөөх нь яалт ч үгүй шинэ од юм даа. Кареерийг бодоод явуулах хэрэгтэй дээ.

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Thu Aug 21, 2014 3:19 pm
by Maslo
Танайх ер нь хаалгачийн тал дээр жаргацан улс юмаа.
Анх Чехийг дөнгөж тодрох үед нь дараад авсан.
Одоо өнөөх нь ид насан дээрээ ирсэн чинь бүр илүү ирээдүйтэй залуу хаалгачтай байдаг...

Энэ хоёрыг зэрэг жонглёрдоно гэж байхгүйээ. Чех бас сэтгэлтэй сэтгэлтэй гэхэд арай ч тийм аймар үнэнч биш байлгүй дээ...
Энэ хоёрын сургаар Hilario хөөрхий алга болоод өгсөн үү? ккк...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Thu Aug 21, 2014 3:23 pm
by rednasca
Хилариу чинь дасгалжуулагчийн албанд үлдсэн хүн шүү дээ...
Үнэн азтай гэвэл Хилариуг хэлнэ...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Thu Aug 21, 2014 3:27 pm
by Maslo
Өө тийм үү? Би явцым байх л гэж бодсышт.
Мань хүн бол өдийд хүүхдүүдэд түүх ярьж өгөхөөр болоо байлгүй дээ :ногоон:

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Thu Aug 21, 2014 3:28 pm
by TRISTAN
Авч үлдмээр байгаа ч үнэхээр Чехыг тоглохыг л хармаар байна. РЕАЛ МАДРИД аваасай.

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Thu Aug 21, 2014 3:29 pm
by Gooner
Хиларио одоо юу хийдэг байнаа тэр албанд кк.. баахан алуур хийсэн хүн юу зааж зөвлөдийм :ногоон:

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Thu Aug 21, 2014 3:30 pm
by Maslo
Хөөрхий муу Касилас, Буффон, Чехийн үе өнгөрсөн байна шүү.
Одоо ч Neuer, De Gea, Courtois л гэж яригдахаар болж дээ

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Thu Aug 21, 2014 4:02 pm
by Jaal_huu
TRISTAN wrote:Авч үлдмээр байгаа ч үнэхээр Чехыг тоглохыг л хармаар байна. РЕАЛ МАДРИД аваасай.

:eek:
Үнэхээр л явуулхаар болвол Том багруу явууласай. Өөр лигийн аварга авхаар. Франц нтр бол дэмий ...