Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Seikoni » Fri Jan 02, 2015 7:31 am

Угаасаа сертификатаа авангуутаа л том баг дасгалжуулна гэж байхгүй биз. Өөрөө ч угаасаа даруу хүн, нэг их том дуугараад нэг багт очоод фэйлдээд тэгээд жижиг багаас салахгүй тийм гар болмооргүй санагдаад алгуур туршлага хуримтлуулж байгаад болъё гэж байгаа байх.

Моугийн үед мань хүн сертификат энэ тэрээ авсан, тэгээд Моугийн сүүлийн жилийн хавар Мадридаас түр яваад Карлог ирэхэд туслахаар нь ирсэн. Тэгээд том багийн том дасгалжуулагчийн дор ажиллана гэдэг бас тэр болгон олдохгүй боломж, их туршлага олж авна биз.

Реалистийн хэлсэнчлэн тэгээд мундаг тоглогч мундаг дасгалжуулагч болж байсан нь ер нь л ховор санагдана. Гэхдээ мань хүн Кастиллад фэйлдсэн ч Франц энэ тэрд урьж ажиллуулах багууд зөндөө л байх шиг байгаа юм. Түрүү жил Бордо энэ тэр гээд л дуулдаж л байсан.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby maRS_mN » Sun Jan 04, 2015 1:57 am

Кроос Оны шилдэг Герман тоглогч шагналд 36.7 хувьтай 1т жагсаж яваам байна.. Араас нь Клозе 30.1 хувьтай..

Багийн Топ дамжуулагчид 2014/15
1. Криштиано 12
2. Кроос 11
3. Хамес 10
4. Бенз, Иско 9
5. Марсело 6

2014/15 Алтан шаахай шагналд Роналдо 1т 50 оноотой бичигдэж байна, ойрхон яваа нь Kabaev гэж залуу 36 оноотой гэнэ..

Валенсиагийн trainer : Тэдэнд дэлхийн шилдэг тоглогч байгаа гэхдээ бид ялж чаднаа л гэж..

Валенсиа - АТМ - Эспаниолыг дараалаад ялж чадвал Гиннесийн амжилтын эзэд болохнээ.. Реал Мадрид..
Madridismo Ultra Sur
Hala Madrid
User avatar
maRS_mN
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1974
Joined: Sun Jan 30, 2011 11:30 pm
Location: UltraSur of bernabeu

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Seikoni » Sun Jan 04, 2015 8:05 am

Одоо л их чухал тоглолтууд эхэлж байна даа. Валенси дээр хамаг хүчээ тарамдчихвал АТМ дээр бас хэцүү байх.
Валенси ч харин ч гайгүй байгаа юм шиг байна. Өнгөрсөн жил хоёр тоглолт хоёулаа л ширүүн болсон. Хесе Месталлад сүүлийн хэдэн минутад нэг гоол хийж өгөөд хожиж байсан.
Манай академийн залуу Даниель Парехо Валенсид бүр ахлагч болжээ. Модричоос бусад нь бүгд фит гэхээр сайхан байна шүү.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Norman_Whiteside » Mon Jan 05, 2015 1:48 am

za taviulahnde valencia laitai shu


Sent from my iPhone using Tapatalk
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby eL cuote » Mon Jan 05, 2015 1:49 am

Record togtoogood zogsvuu arai hureegui bsnuu?
C.H.E.L.S.E.A
eL cuote
 
Posts: 855
Joined: Sun Jun 19, 2011 2:39 pm

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Тэгшээ » Mon Jan 05, 2015 1:51 am

Бейл сугарч гарчаад дамжуулцан бол тоглолт эрт шийдэгдэх газар. Иско л ганцаараа гялтайх шив дээ
Last edited by Тэгшээ on Mon Jan 05, 2015 1:54 am, edited 1 time in total.
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5416
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby kayo » Mon Jan 05, 2015 1:52 am

За нөгөө урт цувралыг нь Сарьсан багваахайнууд зогсоолоо, энэ жил өнгөлөг байгаа, яагаад ч юм танайхаас оноо салгах байх гэж бодож байсан хусчихлаа шүү.

Сайхан хожигдол, кк.
kayo
Барса фэн
 
Posts: 8918
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Dj Tuvshin » Mon Jan 05, 2015 1:52 am

Цуврал тас уу?
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby eL cuote » Mon Jan 05, 2015 1:54 am

Bale teren dr yamar shiidver gargahaa medku bj bgaad aldchih shg bolson esvel yamar celebration hiihee bodsoor bgaad aldchihvuu :ногоон:
C.H.E.L.S.E.A
eL cuote
 
Posts: 855
Joined: Sun Jun 19, 2011 2:39 pm

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Өсөхбаяр » Mon Jan 05, 2015 1:56 am

багваахайнууд чанга байгаад байгаамаа... Атлетико энэ 2 лигтээ өрсөлдөөн үзүүлээд байвал ла лиг сонирхолтой сайхан болох юм бгаам шт..
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10207
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Vacuum » Mon Jan 05, 2015 2:06 am

22 дээр гацлаа, хайран юм... Дэлхийн рекордыг эвдэхэд 2дутлаа. Кроосын энэ жилийн терсен едер ч олиггvй боллоодоо. за одоо Атлетикогоо л хусчих юмсан....

Валенсиа гоё баг босгожээ.
User avatar
Vacuum
 
Posts: 215
Joined: Mon Sep 22, 2014 10:59 pm

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Realist » Mon Jan 05, 2015 2:11 am

За зүгээр зүгээр, тун удахгүй энэ цуврал төгсөх нь тодорхой л байсийн. Эртхэн дуусч санаа амраалаа. Манайхны нуруун дээр ч нэг том ачаа тавьцан юм шиг дарамт байсан нь тодорхой. Атлетикотой хийх тулааны өмнө том сэрүүлэг дугарлаа. Өнөөдөр Бэйл үнэн сугарлаа. Нэмээд орж ирсэн Хесе формгүй бүр дор тоглов. Иско л дунд ганцаараа эргэлээ. Манайхан нэг гоол хийчээд их тайван байсиймаа. Рекорд тогтоолоо гээд цом өгөх бишдээ, 22 дараалсан ялалт гэдэг гайхамшигтай мундаг амжилт шүү. Бахархаж байна одоо эргээд харахад.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby maRS_mN » Mon Jan 05, 2015 6:16 am

Ёстой л бараагүйдээ.. Атлетико дээр сайн гарч ирэхгүй бол бас л эвгүй шүү дээ..

Гэснээс Барсад бариулах нь гэсэн Моесдуулчиж :P
Madridismo Ultra Sur
Hala Madrid
User avatar
maRS_mN
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1974
Joined: Sun Jan 30, 2011 11:30 pm
Location: UltraSur of bernabeu

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby El Payaso » Mon Jan 05, 2015 10:18 am

Oo iimhen bsimu geshshs. Alonso dimmaria 2 oo yavuulsan uls gor ni garna l gej bi bodood yavaa yah ve la ligiin hedn bagaa bol urd hed ni zodood yavaa. Cld dunda ailin togloltiig busniuldag hamgaalalt saitai baguudtai taaruul hetsuu l sanagdad bga. Ochdor bol enenii neg jishe bolchih sheg bolloo. Oirin ued eroosoo hojooguiningej neg nuhah gej.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40726
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby spain man » Mon Jan 05, 2015 10:50 am

Баг бүхлээрээ тааруу, тэр дундаа урд хэд муу гэхэд ч багадахаар байж... Иско, Пэпэ хоёр арай дөнгүүр... Бэйлийн тэр дамжуулдаггүйгээс гадна нөхрийн нэг кроссон дээр айл бас гар хүрсэн дээ... Тэгээд 2-0 болчихсон бол асуудалгүй шд...

Клубүүдийн дашт, тэгээд Милантай халуунд хийсэн нөхөрсгөөс болоод фит болж амжаагүй юм шиг санагдлаа... Одоо аймаар шахуу хуваарь эхэлж байдаг.. Дандаа хүнд тоглолтууд... Яана даа...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13579
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby spain man » Mon Jan 05, 2015 10:50 am

Баг бүхлээрээ тааруу, тэр дундаа урд хэд муу гэхэд ч багадахаар байж... Иско, Пэпэ хоёр арай дөнгүүр... Бэйлийн тэр дамжуулдаггүйгээс гадна нөхрийн нэг кроссон дээр айл бас гар хүрсэн дээ... Тэгээд 2-0 болчихсон бол асуудалгүй шд...

Клубүүдийн дашт, тэгээд Милантай халуунд хийсэн нөхөрсгөөс болоод фит болж амжаагүй юм шиг санагдлаа... Одоо аймаар шахуу хуваарь эхэлж байдаг.. Дандаа хүнд тоглолтууд... Яана даа...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13579
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Seikoni » Tue Jan 06, 2015 6:38 am

Валенси худалч хүнд 2008 онд л нэг Бэрнабэуд хожигдсон байх. Сая бол сайн л тоглож байна лээ. Дундуур нь тэнцүүхэн үзсэн нь ганц хоёр л байх. Голдуу л дээрэлхүүлж их л хожигдсон. Манайх харин ч гайгүй яваа багт хожигдлоо.

Карло харин манайх хоёр дахиа түрүүлээд хусчихсан бол шал өөр байлаа. Гэхдээ дандаа effective байна гэж юу байхав л гэж.
Эрт, орой хэзээ нэгэн цагт хожигдох нь тодорхой байсан, гэхдээ зүгээр манайх сайн хэвээр байгаа л гэж.

Ер нь бол өнгөрсөн намар бол түрүүлж хоёр гоол хусаад л тоглолтыг шийдээд ирсэн л дээ. Сая тэгж чадсангүй.

Хамгийн чухал бөгөөд хүнд сар ингээд эхэллээ дээ. Карлогийн яриагаар бол фитнесс энэ тэр гайгүй л бололтой. АТМ дээр чухам яах юм байгаа юм. Би ч Хааны цом гэхээс ла лигт л эхний хэсгийн үлдсэн 3 тоглолтыг аятайхан дуусгамаар л санагдаж байна. Дараалаад хүнд тоглолт хийхээр айхтар ядарна л даа. Одоо тоглож байгаа байдал ч гэсэн нэг тийм үлбэгэр, хурц байдал нь алга болсон харагдаад л байгаа юм.

Бэйл яг нэг л цул хэсэг болохгүй байгаа нь ингээд л мэдэгдээд байгаа юм. Олон гоолоор хожиж явах үед нэг гоол оруулчихаад л, эсвэл үе үе нэг ассист хийгээд л. Нэг л тогтвортой биш. Тэгээд яг чухал үед баг алахаар тэр тусдаа байгаад байгаа нь бүр мэдэгдэх юм.
Last edited by Seikoni on Tue Jan 06, 2015 3:20 pm, edited 1 time in total.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby spain man » Tue Jan 06, 2015 10:23 am

Фитнессийн асуудал байгаагүй гэдэг нь Пэрэзийн арьсыг хамгаалж байгаа хэлбэр л дээ... Айл бол бүтэн тоглолтын турш прэссинг хийсэн мөртлөө ядралт багатай, манайхан хөдөлж ядаад л байсан...

Багваахайнууд 3 төвийн хамгаалагч, 3 төвийн хагас, хоёр вингбэк гээд зэвүүн тактиктай үзлээ... Нэмээд Пако нь хойшоо татаж Кроос дээр наалдаад ер тоглуулсангүй, ийм үед л Модрич үгүйлэгдэх нь мэдээж л дээ... Ер нь дунд Иско, Кроос, Хамес гэж гараад ёстой дэмий юм... Модричийг иртэл Хедира, Иллара хоёрыг тоглуулмаар байна... Энэ хоёрын ядах нь ээ нэгийг нь формонд нь оруулаад авбал хавар их хэрэг болно доо...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13579
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby a_odko » Tue Jan 06, 2015 10:45 am

Харин анхнаас нь Кроосыг Хедиратай гаргачих байсын. Энэ улирал Бейл бас дэндүү төв рүү орж тоглоод байгаа харагдах юм. Баруунаар Карвахал л үзээд байдаг.

За одоо тэгээд 2-р сарын эхэн хүртэл 3 хоног тутам нэг тоглолттой, үзээд байждээ.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Seikoni » Tue Jan 06, 2015 11:02 am

Одоо АТМ дээр бол яг энэ гараагаар гарвал яг л саяных шиг л Кроосыг ажилгүй болгоно, тэгээд яг 9 сарын эхэнд гарч байсан асуудал дахиад үүснэ гэсэн үг л дээ. Өнгөрсөн жил Алонзог тэгж шахаж байгаад ажилгүй болгоод л явж байсан нөхөд. Ядаж байхад Модрич байхгүй болохоор бүр төвд хэцүүднэ. АТМ төвдөө айхтар шахаж тоглож байгаад л гоолдоод хамгаалаад дуусгаад байгаа. Карло чухам тэгээд одоо яах юм байгаа юм. Иллараг гаргахгүй, Хэдираг формонд оруулахгүй, энэ чигээрээ болно л гэж бодоод байгаа юм байх даа. Иллара ядаж байхад Кроостой гарахаар тийм ч сайн сонголт биш байгаад байдаг. Гэхдээ л Иског тэнд тавьснаас дээр. Иско, Хамес гээд бүгд одоо натураль биш өөр байрлал дээр болохоор яаж ч бодсон тоглолт нь гарахгүй л дээ. Хамес яг довтлогчийн ард, Иско хамгаалалтаас урагш Хамесийн ард холбох маягтай байж л тоглолт нь гарна. Жижиг багууд дээр бараг ямар ч гараагаар гарсан зодоод л яваад байгаа, иймэрхүү цэгцтэй багууд дээр бол арай л биш.

Зизу, Карлос нар зүүнээр аюултай хосолдог байсан шиг Бэйлийг яагаад Карвахалтай хослуулаад байж болдоггүй юм бол доо. Өнгөрсөн жил баруунаар овоо хэдэн ассист өгсөн, энэ жил бүр баруун дээр огт байхгүй, яг л Бэнзтэй цуг хоёр striker гаргачихсан юм шиг. Уг нь Бэйлийн хэрэг жигүүрт л гарахаас биш өөр газар тэгж байрлал давхцах хэрэг байхгүй л баймаар. За тэгээд Карло нэг юм бодож л байгаа байлгүй дээ.

Клубын ДАШТ-ний логог энгэр дээрээ хадаад л дараалаад хоёр хожигдлоо гэнэ.
Last edited by Seikoni on Tue Jan 06, 2015 3:23 pm, edited 1 time in total.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Алтангэрэл » Tue Jan 06, 2015 11:29 am

Сүүлийн 20 минут үзсэн. Танайхыг шахаад нүдэх юм бодсон тэр гэхээр гоё довтолгоо бараг яваагүй дээ.
Сүүлийн булан дээр зураглаач Рамосыг харуулаад л, Рамос ч сүртэй харагддаг болсон байна лээ.
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Seikoni » Wed Jan 07, 2015 10:20 am

За өнөө шөнө айхтар АТМ-тайгаа дахиад үзэж дээ. Айлын талбай болохоор бас л эвгүй биз. Гризманн нь формондоо ороод эвгүй л байна лээ. Симеоне Торрэсийг шууд гараанд гаргана гэнэ. Бодвол Манзукичийг суулгаж байгаа юм байлгүй.
Кейлор гараанд гэнэ. Хааны цомд ер нь гарсаар байгаад дуусгах юм гэнэ. Ядарсан зүйл байхгүй гэж Карло дахиад л хэлж.
Ямартай ч гоолтой л ирэх хэрэгтэй дээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Amgaa » Wed Jan 07, 2015 11:38 am

Seikoni wrote:Клубын ДАШТ-ний логог энгэр дээрээ хадаад л дараалаад хоёр хожигдлоо гэнэ.

Танайх чинь баруун энгэр дээрээ хадчихсан харагдсан Испани бас тэндээ хадаад ДАШТ р гоё юм болсон доо хэхэ
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Seikoni » Thu Jan 08, 2015 6:04 am

Хожигдсон ч яахав, энэ жилдээ угаасаа лигтээ анхаарал хандуулаад эртхэн хасагдъя гэж бодож байсан бодсоноор л болох шиг боллоо.
За тэгээд Симеонегийн уламжлалт тактикт дахиад бүдэрлээ дээ. Сайтар хамгаалж байгаад л ямар алдаа гарахнав тэрийг ашиглаад л тэр үр дүнгээ хамгаалахад болоо.
Айл гэхээс илүү манайд их асуудал байна аа. Аль болох хурдан л асуудлыг шийдмээр байна даа, Модричийг иртэл ингээд л байвал хэцүү л юм байна. Энэ чигээрээ явсаар дараа дараагийн лигийн тоглолтод л нөлөөлөх вий дээ.

Яг нөгөө намрын гол нөхдүүд болж байсан Кроосын оновчтой пасс нь багасаад, Марсело бүр ядраад хамгаалалт ч байхгүй довтолгоо ч байхгүй болжээ, хөөрхий. За тэгээд ерөөсөө таг байгаад байгаа Бэйл, Хамес зэрэг нөхдүүд иймэрхүү тоглолт дээр бүр ч сураггүй. Авъяас чадварыг нь бодохоор хангалттай л тогломоор, тактикаас л болж байгаа гэж бодохоос өөр яалтай. Хүний урманд нэг хүн хуураад, эсвэл нэг аятайхан довтолгоо эхлүүлэхгүй болохоор үнэхээр урам хугарах юм. Роныг суусан яг ийм үед л тэр шидээ гаргамаар юм. Хэхэ.

Сүүлд Хесе баруунаар орж ирэх гэж үзлээ, Арбэлоа хосолж чадахгүй жулдаж байна, баахан дэмий кросс. Карвахал орж ирсэн ч нэгэнт оройтсон байсан л даа. Иско нэг аргагүй өөр арга барилтай тоглогч болохоор овоо орж ирэх юм, тэгээд айлын 4 хамгаалагч хамгаалахаар ямар нэмэр байхав.

За тэгээд цомыг мартаад лигтээ л анхаарлаа хандуулъя. Хариу тоглолтод хожигдолгүй шиг аятайхан үзэж байгаад дуусгана биз.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby maRS_mN » Thu Jan 08, 2015 6:15 am

Угаасаа хэцүү болчлоо л доо.. Атлетикод 3 гоол хийж хожно гэдэг одоо бол хэцүү л санагдаж байна.

Арбелоа яасан их түлээрвээ..
Madridismo Ultra Sur
Hala Madrid
User avatar
maRS_mN
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1974
Joined: Sun Jan 30, 2011 11:30 pm
Location: UltraSur of bernabeu

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron