Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Realist » Sun Oct 26, 2014 3:18 pm

Бахтай сайхан ялалт авлаа. Сүүлд алддаг боломжуудаасаа талыг нь гоол болгосон бол бүр янзтай байхгүй юу.
Надад бол Карвахал тоглолтын МОМ байлаа. Зоригтой гэж үзээл, хамгаалаал довтлоол мундаг байлаа. Жинхэнэ кастилла бүтээгдэхүүн гэдгээ харуулавшт.
Яг албан ёсны МОМ хэн болсон бэ? Хаанаас харах вэ?
Багийн сайт дээр Марсело, Икер, Карвахал 3-г онцолж. Барса ер нь арамаараа мууджээ тэ.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby magicman » Sun Oct 26, 2014 3:20 pm

Real.madrid wrote:өнөө цагт Марселод дөхөх ЛБ байхгүй шүү


Алаба бараг илүү дээ
User avatar
magicman
 
Posts: 507
Joined: Sun Oct 03, 2010 2:18 pm
Location: Иргэн нь болсноороо бахархдаг МОНГОЛДОО

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Real.madrid » Sun Oct 26, 2014 3:22 pm

Хамгаалалт бол жо дутуу байж мэднэ тэрнээс биш довтогоо ярих юм байхгүй шүү дээ ...Өчигдөр маш сайн тоглосон
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Алтангэрэл » Sun Oct 26, 2014 3:49 pm

Багт баяр хүргэе.
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Seikoni » Sun Oct 26, 2014 4:56 pm

Саяны тоглолтод Рамос, Пэпэ хоёр нэг ч алдаа хийгээгүй. Пэпэ нийт 15, Рамос 5 удаа бөмбөг тасалсан гэнэ.
Лигийн эхний 9 тоглолтод 33 гоол хийсэн түүхийг давтаж буй гэнэ. Өмнө нь манайх 59 онд буюу 55 жилийн өмнө л хийж байж.
Модрич 100 хувийн пассын гүйцэтгэлтэй гарсан гэнэ. Дараа нь Кроос 94.8 хувьтай, гэхдээ тики-така биш гэнэ.
Фэнүүд тоглолт дуусахад Que Viva Espana гэж дуулсан юм байна.


Ла лигийн албан сувгийн тойм 6 минут гарантай юм байна.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Өсөхбаяр » Sun Oct 26, 2014 5:21 pm

талбайдаа танайх илүү нь байлаа.. хавар эргээд уулзий да
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10201
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Dondogoo » Sun Oct 26, 2014 7:19 pm

Бүгд гайхалтай мундаг байлаа
Ахлагч амандаа үглээл орилоол буцаад формондоо орчихсон байналээ кккк
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Realist » Sun Oct 26, 2014 9:29 pm

Image
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Realist » Sun Oct 26, 2014 9:48 pm

Эль Классикогоос суралцах 5 зүйл

1. Месси өөрийн шилдэг формоо олж, зохих байрандаа байх хэрэгтэй байна
Лионел Месси бол бүхнээс илүү гоолдсоор ирсэн. Тэрбээр тоглолтын өмнө Ла Лигийн бүх цаг үеийн мэргэн буучын рекодтой зэрэгцэхэд ойрхон байсан ч тэр тоглолтод бөмбөгийг хангалттай эзэмшиж үр дүнтэй зүйл төдий л хийж чадсангүй.
Хэдэн жилийн турш тэр Барселонгийн гайхалтай суурин дээр гол хүн нь байсаар ирсэн. 2-0-р хожигдсон тоглолтоос 5-0 ялах хүртэл, дотоодын бүхий л тоглолтоос Аваргуудын лигийн шигшээд хүртэл тэр багаа хөтөлсөн.
Гэвч Аргентина эрийн гайхалтай кареерт ямар нэгэн зүйл сөргөөр нөлөөлж байх шиг. Месси Барселонагийн төлөө бүхнийг хийсэн магадгүй одоо өөр зүйлс, шинэ сорилыг хүсч байж мэдэх юм. Энэ улиралд түүний үүрэг өөрчлөгдсөн. Довтолгооны бүст Неймарын нөлөө ихсэж, одоо нэмээд Суарез. Шави үндсэндээ гараанд тогтмол гарахаа байж түүний тоглолт илүү гүнээс явагдах боллоо. Энэ үед тоглолтыг араас найруулах, удирдахуйц хагас хамгаалагч алга. Тиймээс гоолдохын тулд тэр талбай дээр илүү ихийг хийх шаардлагатай болсон. Дэлхийд хамгийн шилдэг дамжуулалтын мастерууд ямар ч хамгаалалтыг эвдэж бусаддаа боломж олгодог. Төвийн довтлогч нар бөмбөгийг эзэмшин, өөртөө байлгахыг эрмэлздэг, Месси өөртөө бөмбөг авч эзэмших нь илүү гүнээс эхэлж байна. Иймдээ ч үр дүн нь сайнгүй байна.
Энэ бүхэн түүний тоглолтод нөлөөлж байна. Тэр гоолын статистикуудыг тоохоо байсан ахмад тоглогч биш. Бернабеуд болсон хүндхэн тоглолтод тэр огт харагдсангүй.
Тэр нэг биш удаа хуурамч 9 номероор тоглож байсан. Магадгүй Аргентина залууд өөрийн шилдэг тоглолтоо эргүүлэн олохоос илүү тоглолтын шинэ арга барил хэрэгтэй байж мэдэх юм. Бямба гаригт тэр юу ч хийж чадсангүй, энэ нь Барселонагийн шагнал болчихлоо.

2. Иско Алоркан бол маш сайн сэлгээ
Ямар ч авъяастай, гайхалтай залуус том багт нэгдэхэд тоглолтоо гаргаж чадахгүй болчих вий гэсэн айдсыг давхар дагуулж явдаг.
2 жилийн өмнө Беналмаденаийн уугуул энэ хүү Ла лиг, Аваргуудын лигт тодоор гялалзаж Малага клубын довтолгооны хувилбаруудын зүрх нь болж байлаа. 2012-2013 оны улиралд Чили мэргэжилтэн Мануел Пеллигренигийн удирдлага дор Иско 46 тоглолтод гараанд гарч, удалгүй Мадридад 30 сая еврогоор нэгдэж байсан билээ. Бямба гаригийн тоглолтод тэр үнэхээр идэвхитэй оролцсон. Гайхалтай ур чадвар, үзүүштэй хөлбөмбөгийг ухаалаг тоглолттой хослуулж байснаараа Барселонагийн тоглолтын хэв маягийг эвдэж байлаа. Тоглолтын аль ч үед, бүх байрлалд тэр байлаа. Гэвч тэр энэ улиралд Мадридын оролцсон 15 тоглолтоос ердөө 6-д нь л гараанд гарсан.
Мадрид энэ зун Хамес Родригес, Тони Кроос нарыг нэгтгэсэн нь түүн шиг залуу тоглогчдын кареерт сөргөөр нөлөөлж байгаа. 2013 оны зун Мадридад ирэхээр гарын үсэг зурах үедээ ямар өрсөлдөөнд орж ирж буйгаа маш сайн мэдэж байсан.
Хэдий тэр гайхалтай байгаа ч цаашид иймэрхүү том тоглолтод түлхүүр тоглогчдын нэгээр тоглоно гэдэг хүнд. Гарет Бэйлийн бэртэл түүнд боломжуудыг олгож байна. Гэвч Мадридад мөнгө яригддаг, 100 сая еврогийн үнэ тухайн тоглогчийг ямагт гараанд байлгахыг ёстойг илтгэнэ. Хэрвээ Бэйл бэртэлгүй, тоглох боломжтой байх юм бол Иско Ла лигийн 4 тоглолт тутмын 1-д нь гараанд гарна. Иско удахгүй сэлгээнд шилжинэ. Магадгүй ирэх 7 хоногт, эсвэл түүний дараах 7 хоногт. Удахгүй. Хэдий хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч энэ бол маргаангүй асуудал.

3. Касиллас одоо ч Роналдо шиг түлхүүр тоглогч
Топ хөлбөмбөгчдийн гайхалтай амжилт нь тэд байх ёстой газраа олсонд оршдог. Яг л Роналдо Реал Мадридад зохицож, Реал Мадрид Роналдод зохицож буйтай адил. Роналдо 35 дахь минутад тоог тэнцүүлэх хүртэл Мадрид 2 ч гоолыг алдаж болохоор байсан ч Икер Касилласын сэтгэл хөдөлгөм тоглолт Мадридыг аварсан. Испаний шигшээн ахлагч 2013, 2014 онуудад тааруухан тоглолтыг үзүүлж байсан. Гэхдээ цаашид тэр олон жилийн турш Мадридын түлхүүр тоглогч байсан шигээ байх болно.
Мадридын философид хамгаалалт 1-рт, довтолгоо 2-т гэсэн ойлголт хэзээ ч байгаагүй, түүхийн бүхий л хугацаанд довтолгоо бол энэ багийн эрхэмлэдэг зүйл байсан. Довтолгоонд анхаарсан Мадридыг олон том ялагдлаас 10 жилийн турш Икер Касилласын гайхалтай хаалтууд, сэтгэл хөдөлгөм тоглолт аварсаар ирсэн.
Бямба гаригт болсон тоглолтод түүнийг эсэргүүцэгчдэд тэр одоо ч багт хэрэгтэй гэдгээ ахин нэг удаа харуулсан. Хамгийн тод жишээ нь 1-р хагаст Мессигийн цохилтыг хаасан явдал. Мадрид 2 магадгүй 3 гоол алдаж болох байсан ч 1-г л алдсан.

4. Барселонагийн арын шугамыг авч явах тоглогч алга
Хамгаалагчдын амьдрал ерөнхийдөө төстэй байдаг. Орчин үеийн зарим тоглоомын хамгийн шилдэг зогсоогчид хамгийн бага хөдөлдөг. Тэд аюулаас урьдчилан сэргийлж , тэдгээр боломжуудыг аажмаар үгүй хийх зорилготой байдаг.
Барселонагийн арын шугам асуудалтай гэдгийг лигийн тоглолтуудын статистик харуулж чадсангүй. Тэд гоол алдалгүй 9 дэх тойрогтой золгосон ч 3 гоолыг алдлаа, хамгаалалтын чанар нь энэ үр дүнгээс ч тааруу байлаа.
Херард Пике хайхрамжгүй олон алдаа гаргаж, Мадридын олон довтолгоог Машерано сүүлийн мөчид таслаж байлаа. Барселонагийн хамгийн сайн хамгаалалт бол довтолгоо, тэд бөмбөгийг маш их эзэмшиж дарамталсан тоглолт толилуулдаг. Реал Мадрид, ПСЖ-ий эсрэг хийсэн 2 гол тоглолтод тэд 6 гоол алдсан нь үүний нотолгоо. Хамгаалалтын асуудал тэдэнд байсааар байсан. Өнгөрсөн тойрогт Эйбарт 2 ч гоолыг алдаж болохоор байсан. Хамгаалалтдаа тэд энэ зун 40 сая евро зарцуулсан ч Томас Вермаелен одоог хүртэл тоглолтод оролцсонгүй, харин Жереми Матью Мадридын эсрэг зүүн жигүүрийн хамгаалагчаар тоглосон. Хэрвээ арын 4 иймэрхүү тоглолт үзүүлвэл энэ байдал үргэлжилсээр л байна.
Хэрвээ та Барселонаг мэддэг бол тэдний хувьд довтолгоо бол хамгийн сайн хамгаалалт шүү дээ!

5. Мадрид цаашид Эль Классикод ноёрхож магадгүй байна
Бямба гаригийн ялалт Мадридын хувьд лигийн тэргүүлэгчээс ердөө 1 оноогоор дутуу болгохоос гадна цаашдын тоглолтуудад нь ихээхэн түлхэц болох болно. Яг одоо Бланкосчууд гайхалтай байна. Анчелоттигийн залуус улирлыг тааруу эхэлсэн ч мэдэгдэхүйц өөрчлөгджээ. Дерби тоглолтод Атлетикод ялагдаж лигийн сүүл хэсэгт бичигдсэнээс хойш тэд 9 тоглолтод ердөө 6 гоол алдаж 38 гоол оруулаад байна.
Европ дах форм ч гайхалтай байна. Иско шиг Иллара, Хедира зэрэг тоглогчид сэлгээнд байгаа нь 1-р багийн сонголтыг хийхэд санаа зовоох зүйлгүйг харуулж байна. Удахгүй Хесе Родригес бэртлээс ирнэ.
Хагассайны үдэш Серхио Рамос твиттерт “Бид илүү сайжирч байгаа” гэж жиргэсэн, тэр өсч яваа залуу тоглогч биш шүү дээ!
Үргэлж амжилт шаарддаг, дарамт ихээр ирдэг Мадридын дасгалжуулагчийн албанд Анчелоттигийн байр суурь ч бат байна.
Луйс Энрикю ч Тата Мартиногийн дараагаар дасгалжуулагчийн албыг авснаараа Барселонаг буцаан оргил амжилтад хүргэх ёстойг мэдэж байгаа. Зайлшгүй өөрчлөлтүүдийг хийж, томоохон төлөвлөгөөгөөр ажиллаж тодорхой хугацаанд үр дүнг нь хүлээх хэрэгтэй. Дараагийн удаад магадгүй тэд ялж болох юм. Гэхдээ Эль Классикогийн үр дүн, Бернабеу дах Мадридын түвшин ийм боломж бага гэдгийг харууллаа. Бүхий л хэсэгт, жижиг зүйлсүүдэд ч тодорхой өөрчлөлтүүд хийгдэхгүй бол Луйс Энрикүйд давуу байдал гарч ирэхгүй.
Бид Эль Классиког энэ бямба гаригт үзлээ, улирлын төгсгөлд ч ахин нэг үзнэ.
Мадрид хүчирхэг, ялах эрмэлзэлтэй байна, Барселона хурдгүй, унтарсан харагдаж байна
Крис Воакес – ОУ-н хөлбөмбөгийн сурвалжлагч, нийтлэлч
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Барнаба » Sun Oct 26, 2014 11:26 pm

Хэхэ, Раул-н рекорд ч мөн хол санагддаг байж билээ, тэгсэн ийм хурдан хугацаанд 2 ч тоглогч уралдаад л эвдэх гэж.
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Takanohana_Nowitzki » Mon Oct 27, 2014 9:57 am

Эхлэв үү үгүй юу алдаад Икер муухай царайлаал эхлэхээр нь дэлхийн аваргын нээлт л бодогдсон. Гэтэл мундаг эргэн ирэлт хийлээ. Роны баахан пасслалт гайхшруулав.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby spain man » Mon Oct 27, 2014 10:35 am

Үндсэндээ дасгалжуулагчийн ялгаа гарчихлаа... Анчи тоглолтын өмнө "майнд гэйм" хийнгүүт ЛЭ бүдэрчих шиг...

Эль Классикогоос нэг өдрийн өмнө Анчи "Гараанд гэнэтийн бэлэг" байгаа гсн утгатай зүйл хэлсэн... Энэ үг шууд ЛЭ.д нөлөөлсөн болов уу... Мань мэтэд хүртэл за том өөрчлөлт орох нь дээ, Иллара гараанд багтах нь уу гэж бодогдсон... Яг энэ л ЛЭ.г хоёр, гурван сар тоглосон гараагаараа биш, Суарэзийг гараанд багтаахад түлхэц болсон байх... Суарэз бусдаасаа хичээл зүтгэлээрээ ялгарч байснаас биш үр дүнтэй өөрчлөлт биш байсан.. Чави, Мэсситэй байрлал давхцах маягтай... Нөгөө Круйффынх нь хэлээд байдаг л харагдсан, нэг багт хэтэрхий олон бөмбөг эзэмшдэг тоглогч гэж.. Хэрэв тоглож байсан арга барилаа өөрчлөөгүй бол юу ч болоо билээ...

ЛЭ үр дүн нь яаж эргэхийг мэдэхгүй өөрчлөлт хийсэн бол Анчи эсрэгээрээ 4-4-2 тактикийг Ливерпүүл дээр амжилттай туршчихсан... Тэгээд Эль Классикод туршилтаар баталгаачихсан тактикийг хэрэглэж давуу тал олж авсан...

Манайхыг ялалтад хөтөлсөн гол түлхүүр бол хоёр фуллбэк... Ливерпүүл дээр Кроос, Модрич, Иско, Рон, Бенз, Хамесын алийг нь ч биш Карвахалыг нөөж, Марселог сэлгээгээр суулгасан нь эль классикод фуллбэкүүд Анчигийн тактикт чухал үүрэг гүйцэтгэхийг харуулсан дохио байж...

Роналдо, Хамес, Иско нар жигүүрээр тоглохдоо Барсагийн фуллбэкүүдийг өөрсөд дээрээ татаад урагшаа цөмөрч орсон Марсело, Карвахал нар луу дамжуулж нөгөө хоёр нь ч хөндлөн дамжуулалтуудаараа аюул учруулж байсан... Нөгөө талаар жигүүрээр Барсад дарамт учруулж байснаар Кроос, Модрич хоёрыг довтолгоонд бага хүч зарцуулж, хамгаалалтад төвлөрөхөд нь тусалсан...

Анчигийн энэ тактик маш амжилттай хэрэгжсэнийг тоглолтын үр дүн, Карвахал МОМ, Марсело МОМ.д хүчтэй өрсөлдсөн гэдгээс харж болно...

Дээр Реалистын оруулсан нийтлэл дээр байгаа санааг давтмаар байна... Салхи Реалын талд эргэсэн болов уу гэж... Моугийн үед үр дүнгээ авахыг чухалчилдаг байсан бол одоо Анчи тэс өөр арга баримталж байна... Бид илүү довтолж, илүү гоол хийж, үр дүнгээс гадна агуулгаараа илүүрхэж байна...

Сайхан даа... :beer
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Seikoni » Mon Oct 27, 2014 11:00 am

Гоё анализ хийжээ.

Би өчигдөр бичлэг бүтнээр нь үзсэн. Үнэхээр жигүүрээр нүдээд ирэхээр Модрич, Кроос хоёр амар болчихож байна лээ дээ, нэг их зовохгүй урагшаа орж довтолгоо руу чичрэх шаардлагагүй болчихож харагдсан.
Иско сүүл рүүгээ хялайж байгаан нь мэдэгдэж байна лээ. Иско тэр жигүүрт хэдэн хэдэн нөхдийг өөртөө наачихаар төвийн хоёрт дарамт багасаад гоё болж байна лээ. Хамес ч сөрөг дээр арай л удаан юм билээ, яахав нэгийн хүрэлт нь аваад яваад байх юм. Ямар сайндаа л 2-р үед Хамесийн оронд Бэйл байсан бол Барса бүр хэцүү болох байсан гэдэг үнэн л дээ.

Тэгээд Пэпэг анх удаа бараг ийм тайван өөртөө итгэлтэй тоглож байхыг харлаа. Сүүлийн жил арай анги болж ирсэн ч Барса дээр үнэхээр бөмбөгийг яаж тасалдгийг харуулж байна лээ дээ. Ер нь гэхдээ хамгаалалт 2012 оноос эхлээд Барса дээр учраа олох шинжтэй болоод ирсэн. Тэгээд мидфилд нь сэргэж ирээд одоо давамгай байдал руу орж байх шиг байна.

Анчи Сосьедад, АТМ-д хожигдсоны дараа энэ байгаа байдал цаг зуурын асуудал 3 долоо хоногийн дараа шал өөр баг болох болно гэж байсан. Би ч ай даа юу л бол гэж бодсон, ямар ч байсан үнэхээр бодсон юм нь өөр л байдаг юм байна. Учрыг нь олчихлоо гэж хөөрөөд байх нь хаашаа юм гэхдээ 9 сар энэ тэртэй харьцуулахад шал анги болж ирж байна аа үнэхээр.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby spain man » Mon Oct 27, 2014 11:17 am

Харин Анчи үнэхээр мундаг дасгалжуулагч юм аа... Зөвхөн тактикч талаасаа ч биш... тоглогчдыг өөрчилж, хөгжүүлж, сайжруулж чадах юм... Ноднин бол ди Мариа нэг түвшин дээшилсэн, нэг хэсэг авч ч болохгүй, хаяж ч болохгүй хүн байлаа... Гэтэл одоо уорлд класс, энэ улирлын Иског бас... За тэгээд Пэпэ, Рамос хоёр... Ширүүн алдаа хийдэг, хий ихтэй... Гэтэл одоо Варанег гараанд авчрах шалтаг өгөхгүй формлог байна... Анчитай л холбоотой... За тэгээд Карвахал байна... Ганц улирлын дотор эрс сайжирлаа...

Улирлын эхэнд дунд шугамаас хоёр гол хүнээ явуулчихсан, яг л шинэ багт, шинээр ажлаа эхэлж байгаам шиг байдалтай байна гэж би бичиж байсан, гэтэл дор нь сайжруулж... Би ч за жижиг багуудыг нүдэх ч яахав гээд тоохгүй байсан, аргагүй формондоо орж байгаам байна... Өвөл хүртэл ахиад сайжраад явах байх аа...

Энэ улирал хоёр том цомоор даблдчихмаар байна...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby El Payaso » Mon Oct 27, 2014 12:06 pm

Дасгалжуулагчийн ч ялгаа харагдсан... нэмээд Шави Иниеста Бүсгүй гэсэн хагас хамгаалалтын шугам бол үнэхээр хуучирсан нь харагдаж байна лээ... Шави хөгширч, Иниеста уг нь учиргүй харих болоогүй гэхдээ л муудаж... Бүсгүй ч гэмтлээс ирээд шаал учраа олохгүй явж байх шиг... Ракитичээс гадна ахиад нэг сайн мид хэрэгтэй л болсон санагдсан Барсад... тэрнээс одооны байгаа дептээрээ бол Реал мэтийн том багуудыг барахааргүй юм шиг... Суарез дажгүй үр дүнтэй байсан ч Ней тэр хоёр урд гарчихаар Месси автоматаар хойшоо татаад тэр нь Иниеста Шавитай байрлал давхцаад ёстой хэрэггүй алхдаг хүн болж байх шиг... ямар ч байсан өнгөрсөн тойргуудын гоёо идэвхитэй тоглолт харагдаагүй би бодохдоо Суарез Ней хоёр зэрэг гарсанаас болов уу гэж бодсон... гэхдээ яах вэ Суарез формоо олчихвол Барсагийн тоглолтыг үзэхэд бас сонирхолтой л байна байх... урд гурав нь яах нь вэ гэж хараад...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40719
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Real.madrid » Mon Oct 27, 2014 2:58 pm

За тоглолттой холбоотой шог зурагнууд гарж угаасаа утгаар нь шоголцон доо...

марселог хүмүүс үнэлдэггүй хамгаалалт муу нтэр гээдл гэхдээ л Барса дээр жигүүрийн ЛБ яаж тоглохыг утгаар нь харууллаа ш д ...2 хүнийг бол хөнгөхөн аргалаад гараад ирсэн хэд хэдэн удаа харагдсан ..Хэд хэдэн аюултай довтолгооны эхлэлийг тавьсан ...Карвахал ч гэсэн өнгөрсөн жилээс шилдэг РБ болцон л байсан **н** өвгөн шигшээдээ дуудаагүй ...Рибери нтэрийг элэглсэн ш д ганц алдаа нь Иниестагийн гоал дээр л байна хаврын классико дээр ...
Классикогийн салхи аль 2 жилийн өмнөөс эргэсэн гэж бодоод байгаа шд ...Карлогийн анхны классико дээр гараандаа алдсан гэж бодоод байгаа Рамосыг ДМ дээр тавиад ер нь ойлгомжгүй ...Гараагаа зөв гаргасан бол хожих л байсан ....За хаврых дээр юу ярьхав угааса шүүгчтэй нийлсэн гэдгийг түм мэдэж байгаа ...

2 дугаар үед урд Бенз Рон Хамес дээрээс нь нэмээд иско ч юмуу энэ хэдл аюултай довтолгоо хийхэд хангалттай байсан ш д ...Одоо нөгөө Дмгүй тоглоод сурчихлаа шүү ...Бейл маань байсан бол гээд л харамсаад байхын ядаж 2 дугаар үед сэлгээнээс орж ирсэн бол ...

Бенз МОМ болсон юм байна ш д ...Иско ч бас сайн байсан ...Өнгөрсөн жил Ди мариа нээлт болсон энэ жил Иско нээлт болохнээ ...Одоо Хесе бэртлээс ирчихвэл ч сайхан даа ...

Image
Image
Image
Image
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Vacuum » Mon Oct 27, 2014 3:25 pm

Image

Хала Мадрид
User avatar
Vacuum
 
Posts: 215
Joined: Mon Sep 22, 2014 10:59 pm

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby best keeper » Mon Oct 27, 2014 3:36 pm

Би өчигдөр бичлэг бүтнээр нь үзсэн. Үнэхээр жигүүрээр нүдээд ирэхээр Модрич, Кроос хоёр амар болчихож байна лээ дээ, нэг их зовохгүй урагшаа орж довтолгоо руу чичрэх шаардлагагүй болчихож харагдсан.
best keeper
 
Posts: 163
Joined: Tue Sep 30, 2014 9:35 pm

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Seikoni » Mon Oct 27, 2014 4:31 pm

Корнелла гээд 3-р дивизийн багтай 29-нд тоглолт хийгээд энэ сар дуусах юм байна. 3-р дивизийн баг болохоор Барсатай тоглосон нөхдүүд амраад яг сайхан таарах юм байна.
Ирэх тойрогт харин Гранадатай талбай дээр нь тоглоно.
Ер нь хуваарь цаашдаа гайгүй байх нь. 11, 12 сар гээд хоёрын хооронд юман дээр оноо алдчихгүй яваад байвал зүгээр байна даа. Харин нэг сард АТМ-тайгаа эргээд л тулж эхлэх нь дээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Gooner » Mon Oct 27, 2014 8:04 pm

Нэймарын гоол дээр хамгаалалтын хэд тэр чигээрээ эргүүтэж байнаа, зүүнд Марсело Дани руу 2 хөлөөрөө такл хийгээд л ойчиход нь нөгөөх нь дарж гарч ирээд Нэймар луу гөөх юм, нөгөөх рүү нь Карвахал бас л **н** алдаа хийгээд л алдаж байсан, тэрнээс бусдаараа гоё тоглож байсан. Хамес бас дажгүй байсан шд, Кроос байнга гараанд гараад, тоглолт нь гоё зохицоод зөв газраа ирж дээ.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby maRS_mN » Mon Oct 27, 2014 8:23 pm

Мадридын МАРСА-с авсан санал асуулгаар Бейл гараанд хэрэгтэй юу эсвэл Иско гарах хэрэгтэй юу гэсэн асуултанд Мадридиста нарын 82 хувь нь Иско гэж хариулжээ. Үлдсэн 18% нь ердөө Уэльс залууг сонгосон байна.

Мөн Испанийн сэтгүүлүүдээр Андалуз хүү Бернабэуд гялалзаж байна гэх гарчигтай нийтлэлүүд олширсоор.

Image
Madridismo Ultra Sur
Hala Madrid
User avatar
maRS_mN
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1974
Joined: Sun Jan 30, 2011 11:30 pm
Location: UltraSur of bernabeu

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby El Payaso » Mon Oct 27, 2014 8:30 pm

Надад бас Бейлийн гэмтэл Мадридад ашигтай зүйл болсон санагдсан... уржигдарын гараа бол ер нь танай бест гараа байх шиг байна лээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40719
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Real.madrid » Mon Oct 27, 2014 11:29 pm

За бас Бейл арай ч дээ Иско сайн байгаа л даа ...Гэхдээ Бейлийг суулгах хэмжээнд биш Хамес суувал юу юм гэхээс биш өнгөрсөн жил бол том тоглолтууд дээр Бейл олон баг аварсан даа ...Ялангуяа гоцлон тоглолтоор тоглолтын хувь заяаг шийдэх хаврын Барса дээр хийсэн шиг тэр тал дээр бол Рон ч Бейлээс дутуу байх ..Бейл хэрэгтэй иско энэ формоо хэр удаан барих уу гэдэг эргэлзээтэй ...
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Funky » Mon Oct 27, 2014 11:34 pm

chi odoo boliishdee denduu tasarhai medlegtei yumaa

Sent from my SOL25 using Tapatalk
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby S.Erdene » Tue Oct 28, 2014 8:18 am

Тэгвэл одоо Роныг банздах кэрэгтэйшд
User avatar
S.Erdene
United fan
 
Posts: 1923
Joined: Sat Apr 17, 2010 11:18 pm
Location: UB

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron