Page 11 of 103

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Thu Sep 18, 2014 3:34 pm
by hosko
Өмссөн өмсгөлийн өнгө, тэвэрсэн хүн 2 нээрээ л эвгүй байна даа...

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Fri Sep 19, 2014 1:03 am
by maRS_mN
Varane 2020 хүртэл гэрээгээ сунгажээ.. Баяртай сайхан мэдээ байлаа :-D

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Fri Sep 19, 2014 6:34 am
by Cule
Алонсо vнэн хаппи байнаа... кк


Sent from my iPhone using Tapatalk

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Fri Sep 19, 2014 7:44 am
by Seikoni
Энд unhappy байсан гэж хаанаас дуулаав?

За ашгүй Вараны цалинг нэмээд гэрээг нь сунгачихлаа. Одоо гараанд л гаргах хэрэгтэй байна.
Карвахал бэлтгэлдээ гарсан байна.
Баяртай мэдээ гэвэл Хэсэ бөмбөгтэй бэлтгэл хийж эхэлсэн сурагтай. 10 сарын сүүл 11 сарын эхээр тоглолтод оролцох боломжтой болно гэнэ. 12 сарын клубын ДАШТ, 1 сарын хааны цом энэ тэрд тоглуулаад формыг нь олуулаад авбал.

Депортой өнөө орой 10 цагаас, ашгүй эрт үзэх юм байна. Пэпэ гэмтэлтэй байхгүй оронд нь Варанэ гарах юм байна. Анчи гарааг энэ чигээр нь нүдээд байхгүй, өөрчлөлт хийгдээд явна л гэж, ашгүй минь.

Өнөө орой яаж ийж байгаад л 3 оноо зулгаачих юмсан.

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sat Sep 20, 2014 5:09 pm
by maRS_mN
Image

Зиа өнөө шөнө Депортивогийн талбай дээр 22-00 цагаас тоглоно. Лигд бол хожил юу юунаас илүү л хэрэгтэй байна..

Image

Image

Багийн дотоод уур амьсгал сайхан л байгаа харагдаж байна..

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sat Sep 20, 2014 10:47 pm
by maRS_mN
Эхний үе - Депортиво 0 : 3 Реал Мадрид..

Гоол - Криштиано дубль, Хамес..

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sat Sep 20, 2014 11:01 pm
by zigo
haaguur uzej bn?

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sat Sep 20, 2014 11:31 pm
by maRS_mN
http://www.wiziwig.tv/broadcast.php?matchid=275023&part=sports Энүүгээр л сопкаст сонгоол үзэж байна даа..

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sat Sep 20, 2014 11:52 pm
by sanchirb
За за үнэхээр сайхан тоглолт үзлээ, Чичарито ч бас л ганган юмаа, илүү дутуу юм хийх гэж оролдохгүй шууд л боломжоо ашиглаж байна бас л ёндоотой гар юм даа, Бенз ч одоо нэг юм бодох байлгүй дээ, Варане мундаг байлаа, за за энэ эрчээрэй тэгээд хожоод хожоод явчих байлгүй дээ, ХАЛА МАДРИД!!! :-D

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sat Sep 20, 2014 11:52 pm
by maRS_mN
Image

Үндсэн цаг : Deportivo 2-8 Real Madrid (51’ Medunjanin, 84' Toché | 28’, 41’, 78' Cristiano Ronaldo, 36’ James, 66’, 74' Gareth Bale, 88', 92' Chicharito)

За гоолын боломж бүхнээ л ашигласан сайхан тоглолт боллоо.. Роны аймар мөргөлт, Хамесын аймар гоол, Шинэ цэрэг Чичаритогийн аймшигтай 2 гоол гээл..

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sat Sep 20, 2014 11:52 pm
by Тэгшээ
бэлтгэл дээр бгаам шиг л цохицгоож бна даа

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sun Sep 21, 2014 12:00 am
by Mojul
Чичарито дэбютээ хийчвүү

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sun Sep 21, 2014 12:13 am
by CAHAKA
Депор доошоо унаснаас хойш бvр жин дунгуй болжээ, манай хэд тэгээд нэг ийм миа багуудыг хувийн ур чадвараараа аргалаад гарчих юм , олон оноогоор хожиж супер юм шиг харагдаад л..

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sun Sep 21, 2014 12:35 am
by zigo
tsomuudaa butsaad avahaar bolchvuu? kkkk

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sun Sep 21, 2014 1:30 am
by Оргил
yooy dandaa aimaar aimaar gooluud hiijee.. chichagiin but gool bol tas tas jamesiin gool ch bas yanztai...

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sun Sep 21, 2014 7:07 am
by Cule
zigo wrote:tsomuudaa butsaad avahaar bolchvuu? kkkk


+pichichi & zamora

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sun Sep 21, 2014 8:47 am
by Seikoni
Санакагийн хэлдэг яг үнэн дээ. Жижиг багуудыг олон гоолын зөрүүтэй хувийн чадвараараа хожихоор яг л супер баг мэт харагдаж байна даа. Тэгээд яг цэгцтэй хамгаалалт, цэгцтэй довтолгоотой багтай тулахаар шууд л хамаг нүүр царай нь илчлэгдээд байна даа гэж.

Депор ч аргагүй хамгаалалт нь гэж сарампай байна лээ дээ. Угаасаа 3 гоол алдаад л тэгээд цаашаа бүр хаячихсан, зүгээр л урагшаа орж ирээд л бөмбөгөө алдаад л тэгээд л гоол алдаад л. Түүхэндээ ийм олон гоолын зөрүүтэйгээр талбайдаа хожигдож байгаагүй гэнэ дээ. Ойрын үед лав ингэж цөмлүүлснийг нь санахгүй байна. Пэпийн Барса л 6 7 гоол чихэж байгаагүй бол. Хамгийн сүүлд санахад Ируретагийн үед Монакод талбайд нь 8-3дуулж байсан. Гэхдээ тэр жилдээ Ювэг мултлаад Миланыг 4-1дэж байсан цэнгэлдэх дээ. Дараа жил нь Монакод бас талбайд нь 5-0дуулж басан санагдаж байна.

4 жилийн өмнө Галактико 2 эхэлж байхад Риацорын хараалыг үүгээр тайлж билээ.
https://www.youtube.com/watch?v=TYnV9uImUbI
Гютигийн өсгийлдөж өгсөн ассистаар Бэнз анх удаа дабльдаж байсан. Сайхан ч үе байж. Раул, Кака, Гранеро гэх мэтийн нөхдүүд лав харагдана.

Роны мөргөж оруулдаг гоол үнэхээр гоё байлаа. Тэр холоос бас л ганган хуслаа. Реалд ирээд ингээд 24 дэх удаагаа хэт трик хийж буй гэнэ. Риацорт бас анх удаа гоолдож үзэж байгаа юм бана.
Хамес ч гэсэн бас мэдрэмжтэй л золиг юм, 16-гийн гаднаас сайхан л хуслаа.
За тэгээд Чича үнэхээр гоё байна. Хэдийгээр айл хамгаалахаа байгаад байхад гоол оруулсан боловч хоёр гоол нь бас л ганган байлаа даа. Бэнзийг байнга гараанд гаргаад байлгүй Чичаг бол ЧЛ энэ тэртэй 7 хоногт лигийн тоглолтод гараанд гаргаж баймаар л санагдав.
Анчи ер нь Пэрэзийн наймааг хамгаалах аргаа олсон бололтой. Эхний 60 минут энэ гараагаар нүдээд 2-р үеэс Иллараг оруулж ирж хамгаалалтдаа анхаардаг л болох юм байна л даа.
Бэйл ер нь чимээгүй байж байгаад тэгээд гоол оруулаад тэгээд сэлгээ рүү яваад байна уу даа. Ер нь довтолгоонд оролцож байна уу даа л гэмээр байна шүү. Хоёр гоё пассын ачаар гоолдчихлоо.

Гоол оруулсан нөхдүүдээс гадна Иско өчигдөр тас байлаа даа, тэр пассалж байгаа ассист өгч байгаа энэ тэр үнэхээр хараатай юм. Одоо жаахан илүү минут өгөөд Модричтой сэлгээд өгөөсэй.

За тэгээд хамгаалалт, сүүлд гарууд бас л хайнга болж ирж байгаад л алдлаа. Рамосын авах ёстой байсан хүн нь сув сул мөргөөд л гоол.

@ Mojul
Чича АТМ дээр дэбютээ хийсэн. Энэ нэг гоол нь.
Image

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sun Sep 21, 2014 6:29 pm
by Realist
Чичарито үнэхээр гоё гоолууд хийсэнд, бас Иско гялалзсанд их баярлав.

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sun Sep 21, 2014 6:29 pm
by Realist

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sun Sep 21, 2014 6:52 pm
by Өсөхбаяр
тогонд нь залгачуул ийм л аймар хүмүүс энд цуглачихаад байгаам даа..

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sun Sep 21, 2014 7:41 pm
by Realist
Image
Image
Image

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Mon Sep 22, 2014 11:25 am
by El Payaso
Чичи аймаар гоолууд хийжээ...

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Mon Sep 22, 2014 11:25 am
by El Payaso
МАНЮд голцуу л хаалганы урдаас чихэж харагддаг байсан ингэж алсаас цохиж байхыг нь нэг их хараагүй юм байна...

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Mon Sep 22, 2014 12:55 pm
by Realist
Мексикт байхдаа 16-ын гаднаас олон гоол хийдэг байсан гэсэн, тэгсэн ч Маню-д ирээд ганцыг ч хийгээгүйм байнлээ.

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Mon Sep 22, 2014 2:20 pm
by adidavka
Realist wrote:Мексикт байхдаа 16-ын гаднаас олон гоол хийдэг байсан гэсэн, тэгсэн ч Маню-д ирээд ганцыг ч хийгээгүйм байнлээ.


Манчестерт байхдаа 154 тоглолтонд оролцох 16н гаднаас 1ч гоол хийгээгүй. Мадридад ирээд 3н тоглолтонд 2г 16н гаднаас зоож орхилоо доо