2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Shaggy » Mon Jan 12, 2015 1:32 pm

Tanaih ugaasaa lalariin togloj hojson unen yum chini
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Tdi » Mon Jan 12, 2015 3:55 pm

Рафа өчигдрийн тоглолт ч гэлтгүй ер нь шүүлт Ювэгийн талд байгаад байна гэсэн байна. Дээр Р. Гарсиа бас тийм юм яриад байл уу?
User avatar
Tdi
 
Posts: 1510
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Mon Jan 12, 2015 4:15 pm

Хаанаас үсэрч гарсан, орон гаран нөхөр балай юм яриад байна аа...

Наполиг бол манайхан маргаангүй хожсон, Касересийн гоол дээр отон гэж мангар яриа гаргасан байна лээ.... отон биш л байсан. Рома дээр ч олон дүгнэлт, эксперт энэ тэр гарсан, тэрийг ямар бичээд байлтай биш, өнгөрсөн зүйл өнгөрсөн.

Италийн нийгэм нь өөрөө тийм бусад том европын орнуудаас өөр юм билээ. Бараг л Ромын үеэс хойш хэдэн мянган жил тусдаа байсан жижиг улсуудыг 100 жилийн өмнө нэг улс болгосон, тэгээд хоорондоо их эв түнжингүй, өрсөлдөөн, үзэн ядалт ихтэй шиг билээ... тэрэн дээр нь багын босс, дасгалжуулагчид нь аятайхан тоглоод хожигдчихгүй, шүүгч, Юве л гэвэл арьсаа хамгаалж гарахад амар.... бусад том лигт бол Италид болж байгаа шүүгч болон бусад шүүмжлэлийг хэн ч хэлсэн торгууль энэ тэрээр нэлээд шийддэг, лигийн нэр хүндээ хамгаалдаг шиг байгаа юм. Италид болд тэгэхгүй, бараг л манайхаар тамын тогооны үлгэрээр л улам л лигийн нэр хүндээ унагах юм яриад л.... тэгэхээр юу гэхэв...

Сая л гэхэд манайхны аюулгүй байдал гээд фэнүүдийг Наполигийн цэнгэлдэхэд оруулаагүй.... багыг автобустай очиход энэ удаа буудаагүй өнгөрч, ямар ч байсан хэдэн тоосго бол шидээстэй л байсан биз.

Гарсия хөөрхий олон юм ярьдаг ч саяын Бантан бантан болгодог тоглолт дээр шүүгчийн шийдвэр эцсийнх, зөв, цааш яриагүй энэ тэр гэж мангартсан байна лээ.

Манай баг энэ хавар Скудеттогоо авч Тоттид 8 дахь удаагаа дэд байрын шагнал олгуулна аа :ногоон:

Тотти ч Сери А, Италийн цомд дэд байрын шагналыг бол Европ байтугай, дэлхийд байхгүйгээр олон хүртэж, рекорд тогтоосон тамирчин байх даа :RD

Сери А-гийн фэнүүдэд гэж уриалахад заавал бид Италичууд шиг балай юмаа яриад итгээд суух уу? ингээд л суувал Сери А-гийн цөөхөн дэмжигч нэмэгдэхгүй, ядаж л ТВ-ээр Сери А-гийн эрхийг авах ТВ олдохгүй, авсан ч больсон байдалтай байх болов уу. Гэтэл цаагуур чинь Францын лигийн эрхийг аль нь ч билээ авна л гэж байх шиг байна... Францын лиг гарч байхад Сери А байхгүй юу болж байна аа таминь ээ. :smile:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby CAHAKA » Mon Jan 12, 2015 5:18 pm

Касэрэсийн гоол яалт ч vгvй отон байна лээ хэхэ, гээд яахав илvvрхээд хожсоноос хойш.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Thu Jan 15, 2015 11:01 pm

Image

Image

Манайд сая ажлаа өгсөн Пуйоль ирсэн байна. Мань нөхөр багадаа Дель Пьерогийн фэн байжээ. Багадаа манай багын өмсгөлийг өмсөж гудамжинд тоглодог байсан гэнэ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Thu Jan 15, 2015 11:05 pm

Image

Өнөөдөр Италийн цомын шөвгийн 16-д Веронаг талбай дээрээ хүлээн авч тоглоно.

Image

Тевез, Пирло 2-ыг дуудаагүй бол сэлгээний нөхөд Коман, Мората, Перейра, Падойн, Огбонна, Сторари нарт боломж гарах нь... манай энэ удаагийн Италийн цомын учраанууд хагас шигшээ хүртэл аятайхан таарсан байгаа. Жиовинко хөөрхий багт байргүй болсоныг Аллегри хэлсэн байсан.... нөхөр явна... манайд нэг л болохгүй байгаад явах нь дээ... Пармад гялалзаад 10 саяаар эргүүлж авсан ч хэргийг нь гаргаж чадсангүй явуулах нь дээ.

Ийм хөөрхөн манай фэн бүсгүй тоглолтын дүнг таамагласан байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Fri Jan 16, 2015 11:07 pm

Веронаг талбай дээрээ бут ниргэжээ.... Аллегри 4:3:3 гэсэн гараа гаргаж, машиндсан бна.... Удаан хугацааны гэмтэлтэй байсан Пепе гараанд тоглож.... бараг л 2 гаруй жил талбайд гараагүй, манайхан яаж гэрээг нь цуцлаагүй юм.. Аньелли ирсэнээс хойш явахгүй гээд байгаа тоглогчдыг шууд бэлтгэлээс хасч энэ тэр шахдаг жишиг манайхаас арилсан байна. Депортивогоос Андрада ирээд гэмтээд 2 жил боллуу гэрээгээ цуцалж байсан...

Коман хүү 6 дахь гоол хийсэн нь аймшигтай гоол байна даа... Команыг Аллегри довтлогч гэж хараад байна даа.. Тевезэд янз бүрийн юм учраагүй болохоор Жиовинко, Коман 2-т боломж цомд л гарах юм. Жиовинко ч гэсэн боломжоо сайн ашиглаж, өөрийгөө харуулж.

Өмнө нь цомын тоглолт гээд үзэгчид тоодоггүй байсан, гэтэл энэ тоглолтыг цэнгэлдэх дүүрэн үзэгч үзэж... гэтэл Миланы Сассоулог хожсон тоглолтыг 8 мянга гаруй хүн.... манай багын удирдлага ч сайн ажиллаж байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Thu Jan 22, 2015 6:01 pm

Image

Жиовинко энэ улирал дуусгаад Торонто руу явахаар болжээ... Ёстой авдар авдараар мөнгө олох гэрээ хийж

Image

Барцальи багынхантайгаа бэлтгэл хийгээд эхэлж.... байхгүй үед нь Бонуччи ч сайн орлож байгаа, бас өмнөх жилүүдээ бодвол ч жижиг алдаа гаргах нь багасч, эрс сайжирсан л даа. :eek:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Sun Jan 25, 2015 4:46 pm

Image

Контэ багын бэлтгэл дээр иржээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Sun Jan 25, 2015 4:48 pm

Image

Пирло гэмтэл..... Мората Ллорентэгийн оронд сонгогдох байх___ Касерес ирсэнээр Лихти жаал амрах боломж гарч
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Mon Jan 26, 2015 3:06 pm

Погбагийн ур чадвараар хэрэгтэй хожлоо авлаа даа.... Кьево ч бас томчуудтай яс үздэг эвгүй баг, улирлын эхэнд талбай дээр нь Бирагигийн өөрийн хаалганд гоолдсон гоолоор хожиж байсан.

Ромагаас 7 оноогоор илүү болчихлоо.... Ромагийнханд ч их дарамт болж байгаа байх даа.

Энэ Лхагва гаригт Парматай Италийн цомын шөвгийн наймд нутаг дээр нь зочилж тоглоно.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby LeMoN » Mon Jan 26, 2015 3:08 pm

Pogba ч улам тасарсаар ЧЛ л ид шидийг нь үзчээд явуулах юмсан
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Wed Jan 28, 2015 1:02 pm

Image

Өнөө шөнө Парматай тоглоно. Веронатай тоглосон шиг 4:3:3 гэж гарч магадгүй юм байна. Ингэж гарвал ч Ллорентэ ч хэт трик хийх байх аа

Погба, Тевез 2-ыг амраасан байна. Барцальи гараанд гарах болоогүй болтой. Жиовинко ч хөөрхий энэ өвлийн цонхоор явж магадгүй болж....

Италийн хөлбөмбөгийн холбооны нэг авууштай нь хавар Европын тэмцээн эхлэхээс өмнө цомын тэмцээнийг ерөнхийд нь тоглуулаад дуусгачихдаг.... яг ачаалалтай үед ачаалал болохгүй сайн :eek: Уг нь бүр хагас шигшээг 2 сард багтаагаад тоглуулчихдаг байсан, энэ жил ДАШТ-ын дараах болохоор хуваагаад 3, 4 сард зоосон байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Seikoni » Thu Jan 29, 2015 10:26 am

Жиовинко их мундаг болно гэж яригддаг байсан тэгсгээд унтарч байна уу даа. Эсвэл Италиуд 30-аас хойш гялалздаг гэсэн онолоор яваад байна уу? ккк.
Мората бас нэг их сүртэй байж чадахгүй л байгаа бололтой доо. Энэ маягаараа энд үлдэж, манайх наймаанаас хожих гээд байна уу даа.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Fri Jan 30, 2015 9:10 am

Image

Нэг иймэрхүү зүйл болох гээд байна уу даа
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Fri Jan 30, 2015 3:12 pm

Image
Манайх Фиорентинагийн хаалгач Нетотой гэрээ хийж, үнэгүй элсүүлж байгаа болтой.

Нөхөр энэ өвлийн цонхоос өмнө багтайгаа гэрээ сунгахгүй гэснээс болж, багаас хасагдаж шийтгэл амссан, баг нь түүнийг талбайд гаргахгүй гэсэн байсан. бараг л өвлийн цонхоор үнэгүй ирж байгаа юм уу даа. Манайд ирээд бүр л хараал зүхлийн бай болж байгаа байх.

Манай Буффон, Сторари, Рубиньо нар 3-уул л 37-аас дээш настай болж, бөөнөөр нь сэлгэх гэж толгой өвдөж байсан... ямар ч гэсэн сайн хаалгачаар эхнээс нь сэлгэх нь дээ.

Image

Манай Марроне Сампдоригийн саналаас татгалзаж, Испаний Кордоба руу зээлээр явах гэсэн боловч, эмнэлгийн үзлэг дээрээ унаад буцаад иржээ. Ёстой л үндсэн багт зай олдохгүй, өөрөө ч гэмтэж бэртээд биш байна л да.

Image

Манайд Паццини ирэх гээд байгаа болтой. Освалдог манайх авья гэсэн Интерийнхэн зөвшөөрөхгүй байгаа гэсэн яриа гарч, Паццини дээр тунаад байгаа болтой. Паццини уг нь Матритай нэлээд төстэй тоглолттой, гэхдээ нөхрийг бодвол илүү төгсгөл сайтай гэж хардаг шдээ... манайх уламжлал ёсоор 5 довтлогчийн сонголттой байя гэж байгаа биз.... сэлгээнээс ороод байхад 1-2 тоглолтыг Освалдо шиг шийдвэрлээд Скудетто аваг дээ ккк

Жиовинкогийн хувьд ирээдүйтэй гэгддэг ч яг цэвэр довтлогч биш, жигүүр, АМ биш саармаг маягтай, бас манай түвшний тоглогч биш болох нь харагдаад манайд идээшсэнгүй дээ. Сэлгээнээс оруулахаар гайгүй үзээд байна, яг гараанд гарахаар шийдмэг тоглолтыг, шийдвэрлэх үүрэгтэй байж чадахгүй флоппдоод, дээрээс нь бас супер сэлгээ байх хүсэлгүй, гэрээг нь сунгах гэхээр үндсэн бүрэлдэхүүний тоглогчийн цалин нэхэх гээд байгаа болохоор нөхрийг яаж ч чадахгүй явуулж байгаа бололтой.

Таарсан жижигхэн багт од болоод байх биз дээ. Торонтод амжилт хүсье дээ... Италийн том коммунититай гэсэн

Image

Трезеге маань Энэтхэгийн Супер лиг дуусангуут зодог тайлсан, одоо клубын элчин болж ажиллахаар болж... Японд газардсан байна.
Last edited by Forza Juve on Fri Jan 30, 2015 4:08 pm, edited 1 time in total.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Reebok » Fri Jan 30, 2015 3:29 pm

Анхны минь хайр...

Sent from my ЦОО ШИНЭ ГАР УТАС using Tapatalk 2
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Г.Баяраа » Fri Jan 30, 2015 6:14 pm

Forza Juve юу?
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Reebok » Fri Jan 30, 2015 6:31 pm

Япон нь...

Sent from my ЦОО ШИНЭ ГАР УТАС using Tapatalk 2
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Mon Feb 02, 2015 3:42 pm

Манайхан Удинезед очоод хуурай тэнцлээ. Видал гэмтэлтэй, Маркизио торгуулийн улмаас өнжсөн тул 3:5:2 гэсэн тактикаар төвдөө Пирло, Погба, Перейра 3-ыг гаргасан. Эхний үед Удинезегийнхэн манайхыг нэлээд сандаргаж, хэдэн аюултай боломж үүсгэсэн ч тэрнийгээ ашиглаж чадсангүй нь манайд завшаантай зүйл болж.... 2-р үед манайхан тоглолтын санаачлагыг авсан ч Удинезегийн нөхөд зай гаргалгүй сайн хамгаалж тоглосноос тоог нээж чадсангүй...3:5:2 болохоор гоол оруулах тал дээр шүдгүй эмгэн болчихдог л доо.. Перейра ганц цохиж шоно онов.... Ромаг дагаад оноо алдчих юм.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Mon Feb 02, 2015 5:26 pm

Image

Матри 5 дахь довтлогчоор ирж байгаа болтой... 18-хан сарын өмнө Миланд 11 саяаар зарсан Матриг 6 сарын хугацаанд үнэгүй бас цалинг нь Милантай хувааж төлөх нөхцөлөөр авч байгаа болтой :ногоон:

Тевез, Ллорентэ, Мората, Коман, Матри гээд 5 довтлогчтой болох шив... Жиовинког Торонтотой гэрээ байгуулсан тул энэ цонх хаагдахаас өмнө явуулж байгаа болтой.

Матригийн хувьд Ллорентэтэй төстэй боловч арай л динамик, гэхдээ гоол оруулах талдаа яг одоогоор хэнийг сайн энэ тэр гэхгүй адилхан л нөхдүүд болчихоод байна даа. Матригийн хувьд довтолгоо төгсгөх тал дээр их асуудалтай нөхөр л дөө. Ихэвчлэн сэлгээгээр орж ирэх л байх, гэхдээ сэлгээгээр орж ирэхдээ арай л өөр тоглолтын хэв маягт шилжүүлж чадна л даа. Нөхөр Анелька, Бендтнер, Освалдо, Бориелло нар шиг өвлийн цонхоор ирээд сүрхий нөлөө үзүүлэхгүй байж байгаад Скудетто хүртээд буцах байх даа :ногоон:

Моратагийн хувьд Ллорентэг бодвол тал талын чадвартай, зоригтой хаалга руу цохилт энэ тэр хийж байгаа ч арай л түүхий байна даа.... 20 саяаар авсан гэхээр арай л биш харагдаад байх юм.... манай 5 довтлогч дундаа л хамгийн үнэтэй нь шдээ :D
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby italiajuve » Tue Feb 03, 2015 11:07 am

Коман дотлогч гэхээсээ илүү атакинг мид байхаа. 2 жилийн өмнө Марти гарааны байсан одоо 4 дэх довтлогчоор ирж байна гэхээр бас манай баг дажгүй л урагшилсан санагдана. Матриг буцаах шаардлага гарахийг урьдчилаад мэдэж байсан бол Матри биш Квальяг үлдээх байсан юм даа. Хамаагүй илүү, цохилт баруу солгой, техникийн хувьд ч Матригаас илүү. Дээрээс нь Матри чинь сүүлийн хэдэн тоглолтод ороогүй бэртэлтэй байгаа санагдаад байх юм.
Асамоа эдгэрэлт удааширсан тул Де Чельег буцааж авав бололтой. Эвра ч нэг л тоглолт нь гарч өгөхгүй Аллегри юу хүсээд байгааг ойлгохгүй байх шиг.
Снейдер авах үнтэй байсан тул треквартиста Стурарог арендаас буцаалаа. Тоглолтийг нь яг харж байгаагүй ч хүмүүсийн яриагаар бас тийм муу бишдэг ээ. Харж л бай.

Марроне золиг чинь Кордоба д эмнэлэгийн үзлэгт тэнцээгүй байна лээ. Угаасаа бэртэлтэй байсан тэр нь гүйцэд эдгээгүй байсан байх. 24 хүрчлээ тэгсэн мөртлөө 100 тоглолт хийгээгүй, яана даа. Уул нь анх найдлаг төрүүлж байсан залуу.

Боруссия Байертай тэнцэж харагдан лээ. Ройс ирсэн ч тоглолт нь түүхий хэвээрээ л байна лээ. Тиймээс манайх 8д үлдэх шанс их л харагдаад байгаа.

Ашгүй Барцагльи бүрэн эдгэсэн. Удахгүй заменаар орж ирж формоо авах биз.
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Tue Feb 03, 2015 12:38 pm

Image

Стурарог өнгөрсөн зун худалдаж аваад Женоад зээлсэн байснаа дуудаж.... Улирлын төгсгөл рүү багын нөөц тоглогчдыг нэмэгдүүлэхгүй бол сэлгээ энэ тэр байхгүй хэцүү харагдсан биз... Сая л гэхэд Удинезе дээр Маркизио торгуультай, Видаль гэмтэлтэй гээд Пирло, Погба, Перейра гараад л сэлгээгүй болсон байсан. Стурарогийн хувьд өсөх ирээдүйтэй гэгдсэн залуу өвлийн цонх хүртэл Женоагийн гарааны 11-д тоглосон... АМ чиглэл биш, хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчаар тоглоод байсан. Стураро ч нэг их сүрхий гараанд гарахгүй, цом болон АЛ-ын тоглолт хооронд гол тоглогчид амраасан тоглолтод гарах биз... хааяа сэлгээгээр орж ирнэ.

Де Чельигийн хувьд Парма цалин энэ тэрээ тавьж чадахгүй байгаа, бас тоглолт нь орон гаран учраас гараанд гарч чадахгүй тул манайх дуудсан биз.. Ялангуяа манайх Пармаг 7:0 дэхэд Де Чельигийн хамгийн муу тоглолт байсан.... нөхөр буцаж ирээд Мотта шиг бараг талбайд гарахгүй биз... Падойн түүнийг бодвол зүүн жигүүрийн хамгаалагчаар илүү тогтвортой, найдвартай тоглоод байгаа. 3 дахь сонголт юм уу даа.

Image

Руганигийн 50%-ийг Эмполигоос 4,5 саяаар худалдаж авсан. Энэ залуу ирэх жил үндсэн багт ирэхээр боллоо. :eek:

Жиовинког зун чөлөөт агентаар явах тул өвөл цалингын бага хэсгийг өгөв үү, ямар ч байсан харилцан тохиролцож гэрээг нь цуцаллаа. Нөхөр 3 сар хүртэл бэлтгэл хийх, эсвэл нэг багт түр тоглох байх... Ирээдүйтэй гэгдсэн ч манайд ур чадвараа харуулж чадахгүй байсаар л явлаа даа. Амжилт хүсье дээ
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby kayo » Tue Feb 03, 2015 2:22 pm

Forza Juve wrote:Жиовинког зун чөлөөт агентаар явах тул өвөл цалингын бага хэсгийг өгөв үү, ямар ч байсан харилцан тохиролцож гэрээг нь цуцаллаа. Нөхөр 3 сар хүртэл бэлтгэл хийх, эсвэл нэг багт түр тоглох байх... Ирээдүйтэй гэгдсэн ч манайд ур чадвараа харуулж чадахгүй байсаар л явлаа даа. Амжилт хүсье дээ

Жиовинко ч испанийн лийгт л тохирох хүн дээ, Севилла, Виллериал энэ тэрт ирвэл амжилт гаргана шүү.
kayo
Барса фэн
 
Posts: 8910
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Wed Feb 04, 2015 10:15 am

Image

Үндсэн багт байж, 1-2 тоглолтонд сэлгээгээр гарсан Маттиелло хүү Кьево руу зээлээр явж...

Image

Марко Моттагийн гэрээг 2 тал тохиролцсоноор цуцалж... Ер нь энэ Моттаг яах гэж авсаныг гайхдаг юм....тухайн үедээ зээлээр Удинезегээс өвөл аваад дараа зун нь 4 сая гаруйгаар жинхэлж байсан, өөр наймааны завсар хавчуулах гэж авсан байх... тэгсэн хөөрхий сэхэлгүй байсаар ингээд чөлөөт агент боллоо... бараг л гараанд гараагүй, өнгөрсөн зун Де Чельитэй цуг Женоа руу зээлээр яваад эхний үед овоо гараанд гарч байсан ч сүүлдээ сэлгээнээс босоогүй, анх бол маш ирээдүйтэй хамгаалагч гэгдэж байсан ч ингээд дуусах... одоо энэний араас Де Чельи чөлөөлөгдөх биз... энэ зун чөлөөлөгдсөн байхад гайхах зүйлгүй.

Италийн цомын шөвгийн 4-д Фиорентинатай үзэлцэх болжээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests