Page 7 of 26

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Mon Nov 10, 2014 12:40 pm
by Shaggy
Улиралын хамгийн шилдэг тоглолтоо хийчэв үү

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Tue Nov 11, 2014 10:09 am
by Shaggy
Пиеро 40 хүрчээ... хурдан байна шүү саяхан л лааж явсан

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Fri Nov 21, 2014 9:40 pm
by Forza Juve
Image

Буффон 2017 оны улирал, Кьеллини 2018 оны улирал дуустал гэрээгээ сунгажээ. Буффон цалингаа 4 саяаас 3,5 сая, Кьеллини 3,5 саяаас 3 сая болгож гэрээгээ шинэчилсэн бололтой.

Одоо Жиовинко, Лихтштейнер 2-ын гэрээг сунгах үлдсэн, Жиовинкогийн хувьд өвөл явахгүй, талбайд гарга гээд байгаа болтой. улирал дуусгаад үнэгүй явах магадлал өндөртэй байх шиг байна. Лихтигийн хувьд мэргэжлийн карьерийн хамгийн чухал үеийн гэрээ гээд 3 саяыг шаардаад манайх 2,5 сая гээд байгаа юм байна. Энэ дээр тохиролцохгүй бол бас л үнэгүй явах нь....

Ромуло гээд гар Парма дээр талбай дээр гараад сайн тоглосон ч бас гэмтсэн болтой. Гэхдээ урдын шиг хүнд биш ч гэмтэмтгий гар шиг байна аа.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Fri Nov 21, 2014 9:42 pm
by Forza Juve
Image

Манайх Лациотой тоглохдоо бас л Ллорентэгийн ард Тевез, Перейра 2-ыг буюу 4:3:2:1 гэсэн форматаар тоглох болтой. Падойн маань нөгөө зүүн жигүүрийн хамгаалалтад гарах болтой :ногоон: :eek: бас л үүргээ хэрэгтэй үед сайн биелүүлчихдэг залуу шүү. Видалийг амрааж, Пирлог гаргах шиг байна.....

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Fri Nov 21, 2014 10:00 pm
by Forza Juve
Shaggy wrote:Пиеро 40 хүрчээ... хурдан байна шүү саяхан л лааж явсан


Image

Манай домогт ахлагч Дэли Динамос багт тоглож эхэлсэн. Одоогоор 5 тоглолтод гарааны 11-д, 3 удаа сэлгээгээр орж тоглосон байна.

Ер нь энэ Энэтхэгийн лигт Английн хаалгач Дэвид Жеймс, Бразилийн Элано, Грекийн Кацуранис, Францийн Трезеге, Анелька, Пирес, Ливерпулийн Луис Гарсия, Арсеналын Сантос, Испаний Капдевья, Германы Маниэль Фриедрих, Нигерийн Мартинс нар тоглож байгаа юм байна.

Бүр Италийн Матерацци, Бразилийн Зико нар тус бүр нэг багыг нь дасгалжуулж байгаа юм байна.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Fri Nov 21, 2014 10:01 pm
by Reebok
За Энэтхэг явъя...

Sent from my ЦОО ШИНЭ ГАР УТАС using Tapatalk 2

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Fri Nov 21, 2014 10:18 pm
by Forza Juve
Image

Манай 2 биесийнхээ эсрэг тоглосон болтой. Цагтаа Сери А-гийн 1 улиралд нийлээд хамгийн олон гоол оруулсан довтолгооны хослолын рекордыг тогтоож, одоо хүртэл эвдэгдээгүй л байна.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Sun Nov 23, 2014 3:56 pm
by Өсөхбаяр
италидаа даам юмаа нээрээ..лацио нь ромадаа шавар хааж хожигдож өгдийм биш үү хэхэ

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Mon Nov 24, 2014 11:03 am
by Forza Juve
Image

Эвра бэртлээс эргээд иржээ... өнөөдөр өмнөх тоглолтод бүтэн тоглоогүй нөхөд бэлтгэлдээ гарч, бүтэн тоглосонууд нь амарсан шиг байна... Ромуло бас гэмтэл гэж байсан эргэж ирж... Одоо Мальмог нутагт нь хусах хэрэгтэй байна.

Лациог бол талбайд нь бут ниргээд ирсэн дээ.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Nov 26, 2014 2:38 pm
by Forza Juve
Image

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Nov 26, 2014 2:57 pm
by Жонон
Цаасан дээр бол өлхөн 5-0 харагдавч талбайн дээр 0-1 дээд ирэхвий дээ.хихи

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Thu Nov 27, 2014 11:29 am
by Forza Juve
Мальмог талбайд нь 2:0-ээр ялж, хэсгийн 2-т орж ирлээ. Нөгөө талд Атлетико Олимпиакосыг бут ниргэсэн байна. Видаль өнгөрсөн тоглолтод пенальтигаа хийсэн бол одоо хэсгээсээ шалгарсан байв. Сүүлийн тоглолт Атлетикотой талбай дээрээ... хожих юм уу тэнцэхэд хэсгээсээ гарна. 2:0 эсвэл 2 бөмбөгний зөрүүтэй хожвол хэсгээсээ 1-р гарах нь....

Image

Манайх баахан л боломжоо ашиглаж чадаагүй юм байх...

Image

Талбай ч гамшиг байжээ.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Thu Nov 27, 2014 3:10 pm
by El Payaso
Нээх олон боломж гаргаад ашиглаагүй юм харагдаагүй ш дээ... харин ч Мальмо нэг гоёо боломжоо хийсгэж байгаа л харагдсан өглдөө тойм хальт хархад хэхэ...

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Thu Nov 27, 2014 6:31 pm
by Yago
Энэ хувцасны өнгө таалагдку байна.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Thu Nov 27, 2014 6:38 pm
by El Payaso
энэ харин ёстой алиа юм билээ ш дээ... нөгөө Мальмо ч сонин өнгөтэй... нээх сонин өнгөтэй юмнууд л гүйлдээд хаха... аль нь ч юве гэдэг ёстой танигдахгүй юм билээ хальт харвал хаха...

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Fri Nov 28, 2014 12:09 am
by Realist
Погбагын талаар хэдэн юм хэлж өгөөч. Энэ улиралд ямархуу байна? Хааяа харахлээр гоолдоол ууж идээл яваад байх шиг байхийн. Өдрөөр биш цагаар өсөөд байнуудаа? Ирээдүйн Баллон д Ор байгаа гэж бодоод байгаашт.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Fri Nov 28, 2014 12:54 pm
by Forza Juve
El Payaso wrote:энэ харин ёстой алиа юм билээ ш дээ... нөгөө Мальмо ч сонин өнгөтэй... нээх сонин өнгөтэй юмнууд л гүйлдээд хаха... аль нь ч юве гэдэг ёстой танигдахгүй юм билээ хальт харвал хаха...


Эль Паяасо одоо өөр багуудын тоглолтыг андуураад тоймыг нь харсан, тэрийгээ яриад байгаа болтой :ногоон: Манайх олон л боломж гаргаад, 1 удаа шон цохьсон л байна... Мальмо мэттэй тоглохдоо олон л боломж гаргаж таарна... манайх харин энэ олон боломжоо ашиглаж чадахгүй бол том багуудтай таарч үзвэл ёстой чойрно доо....

Мальмогийн хувьд Английн Сити шиг л хувцастай байна шдээ, хальт харвал Сити нэг жул багатай тоглож, алуулж байгаа аятай :RD

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Fri Nov 28, 2014 1:16 pm
by El Payaso
хэхэ мэдэхгүй ээ... тойм л харсан... мальмо нэг шон цохиж байгаа харагдсан... танайх нэг зуун хувийн юм алдах шиг харагдсан... тэгээд хоёр гоол хийжгаа харагдсан... жаахан танасан тойм байсын байлгүй дээ...

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Mon Dec 01, 2014 2:52 am
by enzo
ёоо Пирло гайхалтай.. Форза Юве

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Mon Dec 01, 2014 2:55 am
by Forza Juve
Дербидээ Пирлогийн гайхалтай гоолоор цаг дуусах мөчид хожлоо.... Торино ч үхэн хатан үзлээ дээ.... аргагүй л дерби тоглолт байлаа. гайхалтай хожлоо.... Манай сүүлийн 2 тоглолтонд Падойн, Лихти 2-ыг ямар хялбархан шардсаар байгаад хөөчихөв өө.... Энэ удаа Лихти хэл ам хийж байгаад шүүгчийн дургүйг хүргээд 2 шарлах шив дээ.

Image Image
Image Image
Image Image

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Mon Dec 01, 2014 9:15 am
by Reebok

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Mon Dec 01, 2014 10:43 am
by Forza Juve
Ториногийн Бруно Пересийн гоол ч гайхалтай гоол байсан л даа. ... муу Эвра хоцроод, гүйцэхгүй байлаа... ер нь Евра энэ улирлын муу наймаа болчих гээд байх юм.... золиг чинь хичээхгүй бол ч Падойнд байраа алдах нь :ногоон:

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Mon Dec 01, 2014 11:06 am
by El Payaso
El Payaso wrote:хэхэ мэдэхгүй ээ... тойм л харсан... мальмо нэг шон цохиж байгаа харагдсан... танайх нэг зуун хувийн юм алдах шиг харагдсан... тэгээд хоёр гоол хийжгаа харагдсан... жаахан танасан тойм байсын байлгүй дээ...

Энэ Перес чинь ямар аймаар гүйдэг гар вэ... өөрийнхөө 16-с бөмбөг авч гүйгээд л айлын 16 ороод аймаар гоол хийдэг наасан... үнэхээр драма болжээ...

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Mon Dec 01, 2014 1:09 pm
by Realist
Realist wrote:Погбагын талаар хэдэн юм хэлж өгөөч. Энэ улиралд ямархуу байна? Хааяа харахлээр гоолдоол ууж идээл яваад байх шиг байхийн. Өдрөөр биш цагаар өсөөд байнуудаа? Ирээдүйн Баллон д Ор байгаа гэж бодоод байгаашт.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Mon Dec 01, 2014 4:53 pm
by Forza Juve
Realist wrote:
Realist wrote:Погбагын талаар хэдэн юм хэлж өгөөч. Энэ улиралд ямархуу байна? Хааяа харахлээр гоолдоол ууж идээл яваад байх шиг байхийн. Өдрөөр биш цагаар өсөөд байнуудаа? Ирээдүйн Баллон д Ор байгаа гэж бодоод байгаашт.


Цагаар биш минутаар өсөөд, идэж, уугаад залгихгүй зажилаад байна.... Шууд л 2-3 Баллон Д"Ор авна, эхнээс нь өгөөд эхэлсэн ч болно :RD