Page 1 of 157

MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Thu Jul 30, 2015 2:06 pm
by Maslo
2014-2015 улирлыг эргэн дурсвал:

Хоёр дахь жилдээ дарааллан цомгүй хоцорсон улирлаас ганц өөдрөгөөр харах зүйл нь мэдээж аваргуудын лигийн эрх. Мөн 2-р сарын сүүлээс 4-р сарын дунд хүртэлх хожлын цувралдаа Spurs, Liverpool, City гурвыг илт давуу хожсон нь Ван Гаалд багахан ч гэсэн итгэх итгэл төрүүлсэн. Өөрийнх нь анх ирсэн мөрийн хөтөлбөрийн дагуу бол энэ жил Юнайтэд ПЛ-т түрүүлэх ёстой.

Явсан тоглогчид:

1. Robin Van Persie (undisclosed to Fenerbahce)
Image
Манай 20 дахь түрүүг авахад гол үүрэг гүйцэтгэсэнд нь үргэлж талархах болно. Тэр улирлаас дурсамж ихтэй үлдсэн. Southampton дээр хийсэн hat-trick, City дээр хийсэн free-kick, Vila-гийн эсрэг хийсэн volley гээд л...

2. Nani (£4.25m to Fenerbahce)
Image
Түүний хамгийн том хувь нэмрээ оруулсан улирал нь 2010/11 онд 19 дэх түрүүгээ авдаг жил. Тэр улиралд 18 дамжуулалт, 10 гоол хийсэн. Old Trafford олон ч ганган гоол, ганган celebration хийж байсан даа.

3. Tom Cleverley (free transfer to Everton)
2011-2012 оны улирлын эхэнд өөрийгөө маш сайн харуулж Spurs, Arsenal, Bolton, Chelsea-гийн эсрэг 19 гоол хийж эхлүүлсэн залуу бүрэлдэхүүний нэг нь байсан ч Kevin Davies-ээс авсан бэртлээсээ хойш тэр формоо олж чадаагүй байсаар Юнайтэдын кареераа өндөрлөж байна. Цаашдын кареерт нь амжилт хүсье даа.

За тэгээд бусад нь:

4. Ben Amos (free transfer to Bolton)
5. Angelo Henriquez (undisclosed to Dinamo Zagreb)
6. Saidy Janko (undisclosed to Celtic)
7. Will Keane (loan to Preston North End)

Энэ жагсаалт дээр Di Maria нэмэгдэх тун магадлалтай болчихоод байгаа.
Мөн De Gea маань Мадрид уруу явах эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр. De Gea-г авч үлдэх нь энэ улиралд гаргах амжилтанд шууд нөлөөлөх учраас байдаг арга чаргаараа л авч үлдэх хэрэгтэй байна даа.

Ирсэн тоглогчид

1. Memphis Depay (£31m from PSV Eindhoven)
Image
Биеийн хүч сайтай, дриблтэй, цохилттой, хурдтай... Манай дараагийн Роналдо байна гэж найдъя.
Ганцхан эргэлзээ нь Голландын лигээс Пример лиг уруу шилжиж дасахад хэр хугацаа орох вэ? Үнэхээр л топ тоглогч мөн бол ямар ч лигт гялалзах л ёстой.

2. Bastian Schweinsteiger (£14.4m from Bayern Munich)
Image
Van Gaal түүнийг Bayern-д байхад нь holding midfielder-ээр ашиглаж эхэлсэн нь түүнийг world class түвшинд хүргэж чадсан гэлцдэг юм билээ. Мэдээж нас жаахан явсан ч тоглох гэж буй байрлалдаа 2-3 жилдээ бол асуудалгүй. Scholes, Giggs, Rio, Vida, Evra, Fletcher гээд хэдэн туршлагатай тоглогчид маань байхгүй болсон тул мэдээж бас туршлагыг нь бодож авсан биз.

3. Morgan Schneiderlin (£24m from Southampton)
Image
Сүүлийн хэдэн жил Юнайтэд төвд тоглох хүн хайсаар байсан. Шнайдерлинг Каррикын залгамжаар бодож авч байгаа болов уу. Пример лигт тогтвортой тоглолт үзүүлээд байгаа Шнайдерлин анхний тоглолтондоо гоолдоод амжсан.

4. Matteo Darmian (£12.7m from Torino)
Image
За үнэнийг хэлэхэд энэ нөхрийн талаар мэдэх юм алга. Ямартай ч энэ нөхрийг авч байгааг зарлахад муу Рафаелын маань ирээдүй худлаа болж байгаа юм байна гэж ойлгосон доо.

5. Sergio Romero (Free)
Image
No Comment.

6. Special Signing
Ван Гаал хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагандаа Юнайтэд наймааны цонх хаагдахаас өмнө нэг “топ” түвшний тоглогчоор “сюрприз” барих болно гэж хэлсэн нь одоог хүртэл хэвлэлийнхнийг янз бүрийн таамаг дэвшүүлэхэд хүргээд байгаа билээ.

Pre-Season Tour:

July 18: Manchester United 1-0 Club America

July 22: Manchester United 3-1 San Jose Earthquakes

July 25: Manchester United 3-1 FC Barcelona

July 30: Manchester United 0-2 PSG

2014 оны pre-season tour-ын хуваарь, зохион байгуулалтанд сэтгэл дундуур байсан Van Gaal энэ жил яг өөрийнхөө хүссэн хуваарийг гаргаж төлөвлөсөн. Илүү таатай цаг агаартай, нэг цагийн бүсэд байрлаж, тоглолт бүр хоорондоо ойролцоогоор 4 өдрийн зайтай явагдаж буй нь түүний бүх нарийн диталд ач холбогдол өгдөгийг харуулж байна. Pre-season бол тоглогчид тоглолтын фитнесээ олж авахад л хэрэгтэй болохоос хэр сайн тоглох нь улирлын тоглолтод тийм ч их нөлөөлдөггүйг бид өнгөрсөн жилийн туршлагаас харсан. 100%-ын рекордтой дуусгаад улирлын эхний тоглолтоо Swansea-д талбайдаа нухуулсан.

Image
Энэ улирлын бас нэгэн сонирхолтой үйл явдал нь 2002 оноос хойш хамтарсан Nike-ийн гэрээ дуусч, цаашид дэлхийд хамгийн ихээр борлогддог Юнайтэдын жэрсиг Adidas компани нийлүүлэхээр болж байгаа юм.

За ингээд улирал бүрийг Community Shield-ээр эхлүүлээд "муу зан" сурчихсан байсан Юнайтедийн фэнүүд энэ жил багаа яг ямар байгааг Spurs-тэй хийх тоглолтоор л үзэх нь дээ. Пример лигийн нээлтийн тоглолт учраас аль нэг free-to-air тв-ээр гарах болов уу.

Эцэст нь хувийнхаа expectation-ыг хуваалцаж анхны ярилцах сэдвийг хөндье:

Ирэх улирлаас хүлээх хүлээлт:

1. EPL: Title race-д бодит өрсөлдөгч байх
2. UCL: Хамгийн багадаа хэсгээсээ гарах (эхлээд ядаж байхад playoff-оо давах хэрэгтэй :ногоон: )
3. FA Cup: Бид хамгийн амжилттай оролцдог байсан энэ цомдоо түрүүлэлгүй 10 гаруй жил болох хугацаанд Буучид бидний дээр заларсан. Энэ жил энэ байраа эргүүлж авна гэсэн хүлээлттэй л сууж байна даа.

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Thu Jul 30, 2015 2:34 pm
by Maslo
За тэгээд саяын Barca, PSG-тэй хийсэн тоглолтоос харахад Spurs-ын эсрэг ингэж гарах магадлал өндөртэй юм шиг байна.
LVG өөрөө Darmian, Blind, Shaw гурвыг тоглуулна гэдгээ хэлчихсэн. Jones, Smalling хоёрын хэнийг нь гараанд гаргахаа л шийдээгүй байгаа байх.

-------------------------De Gea---------------------------
------------------------------------------------------------
Darmian----------Jones------------Blind-----------Shaw
------------------------------------------------------------
-----------Carrick------------------Schneiderlin---------
------------------------------------------------------------
Mata---------------------------Depay--------------Young
------------------------------------------------------------
---------------------Rooney-------------------------------

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Thu Jul 30, 2015 2:36 pm
by erdene_b7
Сайхан нээжээ :eek:

Хамгаалагч авахгүй байхдаа Blacket McNair гэд залуусаа л тоглуулъя гэж байгаа биздээ

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Thu Jul 30, 2015 2:38 pm
by erdene_b7
Evans үлдэхээр болсон уу

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Thu Jul 30, 2015 2:40 pm
by Maslo
Угаасаа удахгүй төлөвлөгөөнд нь багтаагүй тоглогчдоо босс явуулах байлгүй. 8-р сарын сүүл гэхэд жигдрээд ирнэ дээ.
Рамос лав Реалдаа үлдэхээр болсон л гэж байсан.

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Thu Jul 30, 2015 2:45 pm
by Mojul
Гайхалтай амжилттай улирал байх болтугай. Масло :eek:
Рамосыг авахгүй бол одоо байгаа хамгаалалтаараа ирэх улиралд тоглоно гэсэн яриа байсан нь бараг үнэн байх.

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Thu Jul 30, 2015 3:15 pm
by Mojul
Блиндийг төвийн хамгаалагчаар гаргаад байгаа л таалагдахгүйм

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Thu Jul 30, 2015 3:18 pm
by Maslo
Санаа нь бол Blind шиг ухаалаг тоглолттой мөртлөө агаарт сайн төвийн хамгаалагч л хүсээд байгаа юм биш үү? Тэгээд одоохондоо олоогүй байгаа болохоор Blind-ээр орлуулж байгаа байх.

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Thu Jul 30, 2015 3:51 pm
by turuue
Шнайдерлин, Депай, Дармиан сайн наймаа болсон байх, ялангуяа сүүлийн хоёр нь. Мемфис бол жижиг үйлдлүүдээсээ л мэдэгдэж байна лээ, голчлон жигүүрээ бариад хэрэгтэй үедээ төв рүү шилжээд тоглуулбал потенциалыг нь бүрэн ашиглаж чадахаар харагдсан. но10 бол яагаад ч болохгүй байх. Одоо мундаг довтлогч авчрахгүй гэвэл Рүүни үзүүрийн довтлогч, Мата 10 номер, Мемфис жигүүрт байвал л хамгийн өгөөжтэй. Гоолын аюул тарих тоглогч цөөдөж байгаа юм шиг. Төвийн довтлогч авахгүй гэвэл Пэдрог авчрах нь хэд хэдэн талаар хэрэгтэй наймаа болно. ЛВГ зарим тоглогчдоо робот шиг л 100 хувь удирдаж тоглодог хүсэлд нь яг таг нийцнэ, гоолын мэдрэмжтэй, төгсгөл маш сайн хийдэг, хэнтэй ч ойлголцоод комбинац явуулчихдаг, сэлгээнд суу гэвэл хэл үггүй суучихдаг.

ЛВГ явах үедээ гайхалтай амжилт үзүүлдэггүй юм гэхэд мундаг багийн суурийг тавьж өгсөн байхаар харагдаж байна. Клубын хувьд маркетинг, санхүүгийн бодлого үнэхээр сайтай нь хүнд хэцүү үеэ хурдан өнгөрөөж босч ирэх хүчин зүйлсийн нэг, аргагүй ОУ-д нэр хүнд өндөртэй юм аа.

Хэрэв наймааны цонх хаагдахаас өмнө төвийн довтлогч авахгүй нь үнэн бол сүүлийн 10 жил довтлох чиглэлийн тоглогчдоос хамгийн тогтвортой шилдэг сайн тоглолт үзүүлсэн тоглогчдын нэг Рүүни энэ жил довтлогчоор тоглож таарах нь. Цэвэр довтлогчоор тоглох үедээ хангалттай олон гоолдож байсан, одоо бага зэрэг төсөөрсөн байж болох ч эргээд гоолын хариуцлага үүрч хангалттай ихийг оруулах потенциалтай нь тодорхой. Рүүни хэр олон гоолдох нь өөрөөс нь илүү хагас хамгаалалт болон жигүүрийн санаачилгаас түлхүү шалтгаалах байх.

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Thu Jul 30, 2015 4:16 pm
by SimonE
Энэ улиралд ч эвгүй үзэх байхаа.

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Thu Jul 30, 2015 5:53 pm
by Mojul
Дэпайгаас л их юм хүлээж байгаадаа. Нөхөр бол зөв залаад хөгжүүлбэл алах шинжтэй. Сая ПСЖ дээр тэр хаалттай цохилт их гоё хийсэн санагдлаа.

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Thu Jul 30, 2015 8:57 pm
by Becks
:eek:
za hiamartai hvn neesiin baina ene jil neg yum duulgah baihaa. neeltiin toglolt hamt vzeh surag baisan uu?

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 31, 2015 3:41 am
by Monteyne
Di Maria g lvg haana bgag ni medehgui bn uul ni bagtai negdeh yostoi bsn gsn bn, yostoi mergejliin bus hachin amitan yumaa 7 dugaariig gutaasan yumiig haashaach yawuulahgui selgeend hataawal taarna, bur durgui hurgechlee

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 31, 2015 11:14 am
by Seikoni
Хэхэ. Хэрэв та хэдийн хэлээд байгаа үнэн бол Реалд байхдаа үе үе эвгүй юм болдог байсан ганц манай боардоос болоогүй л юм байна.

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 31, 2015 11:22 am
by Maslo
Нэгэнт явахаас хойш бэлтгэлдээ ирээд яахав гээд танкайраад байна гэж ойлгоод байгаашт.
Zidane Мариаг PSG-д яг тохирно энэ тэр гэсэн л байна лээ... Бараг PSG уруу явах байхөө

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 31, 2015 12:47 pm
by kayo
Ван Персиг л явсанг гайхаад байхын, тэгээд 6хан саяар турк ч явж байх шиг, тийм их муудсан гэж үү, саяхан л баллаж байсан хүн, ядаж итали явахгүй.

Тэгээд Рүүнийгээс өөр төвийн довтлогчгүй улирал эхлүүлэх гээд байна уу, нөхөр гэмтэхэд л хэцүүдэх нь байна шдээ.

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 31, 2015 12:55 pm
by Maslo
Төвийн довтлогч гэвэл Rooney Chicha хоёртой л байна даа одоохондоо. 4-2-3-1 формэйшнээр улирлыг эхлүүлнэ гэдгээ зарлачихсан байгаа. Тэгэхээр гараанд 1 л цэвэр довтлогч гарч таарна. Rooney гараанд Чича сэлгээнээс.
Одоо босс дахиад довтлогч авбал дан ганц гоолддог хүн авахгүй байх. Олон байрлалд хөрвөх чадвартай довтлогч л сонирхох байх даа.

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 31, 2015 1:21 pm
by Mojul
Мариагийн бие Дэ Хэагийн бодол санаа хаана байгааг би мэдэхгүй гээд Босс хэлсэн байсан Мариа нээрээ хөгиий гар юмаа.
Рүүний Чича Вилсон 3 л байна. Довтлогч авах байлгүй

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Sat Aug 01, 2015 12:34 am
by Mojul
Nike тай гэрээтэй байх үед өмссөн өмсгөлүүд
Image

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Sat Aug 01, 2015 9:13 am
by Mojul
Шинэ өмсгөлөө танилцуулжээ
Image

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Sat Aug 01, 2015 9:38 am
by Jaal_huu
нодлингийн өмсгөлчин л байна шдээ, арай өөр юм хийж болоогүй юм байхдаа.

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Sat Aug 01, 2015 10:39 am
by redi23
За би цааш нь уламжлийдаа

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Sat Aug 01, 2015 10:44 am
by Devil 7
Jaal_huu wrote:нодлингийн өмсгөлчин л байна шдээ, арай өөр юм хийж болоогүй юм байхдаа.

Спонсорын логоноос болж адилхан харагдаж бгаа бхаа.. Тэрнээс загвар бол өөр юм бна

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Sat Aug 01, 2015 10:45 am
by Devil 7
Image
ЭНэ зураг нь сүртэй юм бишүү кк

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Sat Aug 01, 2015 11:19 am
by Realist
Image

яг өмсөөд ирсэн гоё харагджийн шүү