AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Shaggy » Wed Dec 02, 2015 3:40 pm

Жервээнк лав бэртэл эдгэрж, Гарсиаг хэсэгтээ арай ч халчихгүй бололтой түүний хүслээр буюу нэмж хамгаалагч авахаар болж 2 хамгаалагч авна гэж байгаа. Нэг нь мэдээж Хертуакс, нѳгѳѳх нь Ливерпүүлийн Сако. Бас нэг жигүүр авна тэр нь Валенсиагийн Фегуоли байх гэнэ. Думбиаг лав зарна гэхдээ үнэ тохирсон багт, нѳхрийн санаа бол ЦСКАдаа үлдэх байгаа. Итурбегийн Рома дахь кареар дуусаж байна. Лигийн дундчууд бас интер нѳхрийг сонирхож байгаа. Анхнаасаа Лаяичийг зээлдэг буруу шийдвэр байсан. Итурбе авьяас чадварын хувьд аймшигтай амьтан ч анх сурсан хѳл бѳмбѳгийн сургуулийн гайгаар системт хѳл бѳмбѳг, бѳмбѳг багаараа эзэмших гэдэг ойголтод харамсалтай нь сууж ѳгж чадсангүй. Дахиад жигүүр авж байгаад ерѳнхийдѳѳ гайхаж байгаа клубын багаас дэвшиж гарж ирсэн чадварлаг залууст боломж олдохгүй байхад. Яахав Фигуоли мундаг л даа гэхдээ сэлгээнд суулгахад хайран л сонголт. Батег балбаад хэсгээсээ гархад баталгаатай 60 сая евротой болно гээд бодход ѳвѳл импакт наймаа хийгээд тайтл рэйстээ орчвол ч асуудал алга л даа. Одоо манай эсрэг тоглож байгаа бүх баг хамгаалж тоглож байна, энэ байдалд зохицох тактик, довтолгооны хувилбар асар муу байна. Санаа нь бол ерѳѳсѳѳ жигүүрээр ороод балбах, хэт их жигүүр лүү шахсанаас болж тѳв бол ѳм цѳм, сѳрѳг алдах жишээтэй. ДДР уул нь их гоё хянаад байсан нѳхрийг хэвтэнгүүт голоороо гоожоод эхэлж байгаам. За тэгээд нѳгѳѳ л улиг болсон Тотти, Энэ хүнийг хэвтээд ѳгхѳѳр тоглож чадхаа байчдаг яасан сүнс сүлдгүй юм бэ дээ. Муу ахлагчийг минь залуу байхад ийм баг байсан бол ёстой зүлгэх байсан юм
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Өсөхбаяр » Wed Dec 02, 2015 4:09 pm

тотти ч ясны гар шүү.. 50 хүртлээ тоглохым биш биз дээ :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10201
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Shaggy » Wed Dec 02, 2015 5:19 pm

Бие хаа сайн байна, зодог тайлах бодол ѳчүүхэн ч алга гэсэн бнлээ сая, нѳхѳр бодвол шинэ цэнгэлдэхэд л зодог тайлая гэж бодоод байгаа байх. Эцэг Сенси Тоттид их сайн байсан, Сенсигийн мѳрѳѳдѳл ѳѳрийн гэсэн цэнгэлдэх хүрээлэнтэй болох байсан, их л дуншиж байгаа ажил даа. Манайх хамгийн сүүлд түрүүлэхэд Батигоол утгаараа импакт болсон Тотти ч их гоё хосолсон юм бнлээ... Бацаан ч байж нэг их сүрхий ч дэмждэггүй байж Батигаас хойш лав олигтой довтлогчтой байж үзсэнгүй. Ийм мундаг 10 номерийн дэргэд сайн довтлогчтой баойж үзсэн бол нээрээ, Кассано бол үлгэрийн байсан Реал яваагүй үлдсэн бол түүх их ѳѳр байх байсан биз. Жеког бараг 3 жил хүлээсэн даан ч бас л нѳлѳѳ үзүүлж чадахгүй л байна.
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby kamizake » Thu Dec 03, 2015 12:06 am

Кассано ч сайхан амьтан байж билээ.адтай ч нөхөр тэр ааш зан гэж авах юм байхгүй дураараа хог шүү. явхынхаа өмнө ахлагчтай таарамж муутай байгаад байсан санагдаад байна.
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Г.Баяраа » Thu Dec 03, 2015 12:24 am

Орчин үеийн хөлбөмбөгт үнэнч байдал, хүндлэл, Chivalry гэдэ зүйлийг хадгалж үлгэр жишээ болж байгаа бараг цорын ганц төлөөлөл гэж ахлагчийгаа боддог юм. Нэгэн үеийн домгууд нь бүгд зодог тайлах нь тайлаад Америк, Катарыг зорих нь зорьж, биеийн амрыг, мөнгөний ихийг харчихаад байхад Манай ахлагч нь төрөлхи багтаа 40 гартлаа үнэнчээр зүтгэсээр байгаад үнэхээр талархаж, бахдал, омогшил төрдөг.
Үнэхээр орчин үеийн хөлбөмбөгт үлгэр жишээ болж үлдсэн цөөхөн домгуудын нэг. РОМА гэхэд Тотти төсөөлөгддөг. Цаашдаа ч тэр хэвээрээ үлдэх нь мэдээж. Араас нь ДДР маань халааг нь залгаж, ахлагчийн туузыг аваад, Флоренци гээд энэ уламжлал хадгалагдах болов уу гэж найдаж байна.
Саяхан манай Ультранууд бэлтгэлийн талбайн гадна 50 кг лууван авчирч хаяад - Сайхан хооллоорой туулайнуудаа! гэсэн бичиг үлдээжээ.
Гал цоггүй, урамгүй, дайчин бус тоглож тааруу үр дүн үзүүлж байгааг л шүүмжилсэн бололтой. Харин Сабатини "Бидний хоолны цэсэнд лууван байхгүй. Багтаа итгэ. Битгий урмыг нь хугал" гэж хатуу үг хэлсэн байна.
Мартсанаас Бенатиаг буцааж авна гээд байгаа юм уу. Тэрмуугаар одоо яахавдээ. Сонин зан гаргаж явсан хөлсний цэргийг дахиж багтаа хармааргүй байна. Харин Маркуйньосийгоо яаж ийгээд буцаагаад авчих юмсан. Рудигэр золигт хичнээн итгэл тавьж, найдаж байлаа. Хийтэй юмаа. Манолс уг нь чанга залуу. Час хийсэн гар нийлчэх хамгаалагч байвал идээд ууналдаа. Даанч тийм ар алга.
Өвлийн цонхоор л харцгаая. Юуны өмнө А-Лигт хэсгээс гарах.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby kamizake » Thu Dec 03, 2015 12:39 am

Маркуйньо Псж д ямархуу байгаам бол до. Сүүлийн 4 тоглолтонд лав сэлгээнд л суусым байна.Одоо дөнгөж 21 тэй гэхээр овоо ирээдүй байгаад байгаам шүү. Тотти зодог тайлах гэсээр байтал ДДР барах хамт тайлах гээд байна шүү. :ногоон:
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Shaggy » Sun Dec 06, 2015 12:03 am

Болоо одоо халая, арай болхоо байлаа интэрээс хойш 2,3 гард л алууллаг боллоо карло минь хаана байна муу ч сайн ч манай ахлагч хийж явсан хүн шүү
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby El Payaso » Sun Dec 06, 2015 8:00 pm

Лжажич чинь Ромаг харамсуулмаар байна л гэж... нөхөр танайд тийм муу байсым уу? ягаад зээлцийм дээ... Интерт сайн л үзээд байх шиг байхын...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40719
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby fanaticalantifanatic » Sun Dec 06, 2015 8:15 pm

Ааш авир тааруу? фиорентинад л тийм байлуу
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby [AMATORY] » Sun Dec 06, 2015 8:17 pm

Манайд ирээд жигүүрт үнэн бужигнуулж байгаа шд. Дрибл үнэн сайтай сая хүртэл чөлөөтөөс цохиж гоолдоод хожчлоо. Ромад зай байхгүй байсын байлгүй. Манайх башийж байгөө
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Shaggy » Sun Dec 06, 2015 8:53 pm

Энэ улирлын хамгийн том алдаа, уул нь анх итурбэг зээлээд лаяичыг үлдээнээ гээд байсан яг сүүлийн өдөр л лаяичийг явуулцан сайн тоглож байгаа буцаагаад авчирах биз хэхэ улирал эхлэхээс өмнө гадуур бичээл байсан лаяич ёсьой гоё дээрээ ирлээ алаад өгнөө л гээд байсан гэсэн флопоо үлдээснээ угийн давгшй байсан лаяиеаа явуулчдаг би лав лаяичад маш дуртай
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Devil 7 » Sun Dec 06, 2015 8:56 pm

Манайх бас муухай гомдоосон санагдаж бна хэхэ
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8088
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Shaggy » Sun Dec 06, 2015 10:04 pm

Гомдоосон гэж танайх бүүр доромжлоо биз дээ бага насны хүүхэд шоконд орсым гээ биз дээ одоо ингээд хархад тосичийсоо бол илүү байжээ хэх
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Devil 7 » Sun Dec 06, 2015 10:05 pm

Тэхх. Тосич ч зайлуул бараг тоглоогүйдээ
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8088
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Shaggy » Tue Dec 08, 2015 11:57 am

Аваргуудын лигийн тоглолт залгаад энэ сарын дотор Гарсиагийн ирээдүй шийдэгдэх нь дээ, ер нь бол хусуулах 99 хувь болчоод бн, сая туринд тэнцсэний дараа ерѳнхийлѳгч шууд италид ирсэн эхний хийсэн мэдэгдэл би маш ууртай бн... Нэр дэвшигчидийн нэр жагсаалт ч нилээн урт байх шинжтэй!

Карло, Капелло, Спаллетти. 3уулаа тасархай сонголт, 3уулаа Ромын дэмжигчидийн итгэлийг даах, энэ багтай амьралаа холбосон хүмүүс. Карло манай багийн түүхэн дэхь хамгийн шилдэг тоглогчидын нэг, багийн ахлагч явсан хүн. Олон улсын тавцанд ѳѳрийгѳѳ баталсан топ түвшиний менежэр, ѳѳлѳх юм гэвэл Лигт тийм ч сайн биш. Капелло манай багийг хамгийн сүүлд түрүүлэхэд удирдаж явсан хүн. Лигийн хүрээнд очсон баг болгондоо түрүүлж явсан хүн харамсалтай нь шигшээн ажилд огт тохирсонгүй. Гэхдээ лигт бол жинхэнэ тоо бодоод тоглолтоос тоглолтын хооронд тоглодог туршлагатай топ түвшиний менежэр. Спаллетти Сенсигийн гэр бүлийн сүүлийн том багийг удирдаж байсан. Үнэндээ жигд гайхалтай баг бүрдүүлж байсан. Коппад 2, супер цомд 1 удаа түрүүлж байсан
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Forza Juve » Tue Dec 08, 2015 5:34 pm

Хэ хэ Гарсия энэ удаадаа тогтох байхаа... ямар ч олон удаа туршилтын хугацаа авав аа... танайх БАТЭ-д бараг хусуулчихгүй л бол хэсгээсээ гарчих юм биш үү. Танайхан Спалеттигээ их үнэлэх юм даа. Нөхөр ч Гарсиягаас сүрхий дээрдэхгүй л сонголт гэж бодогдох юм.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby kamizake » Tue Dec 08, 2015 11:10 pm

Спалетти Гарсиа 2 -н үеийн бүрэлдхүүн харьцуулхааргүй шүү. Илүү нь Тотти залуу байж дэ
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Shaggy » Wed Dec 09, 2015 6:03 pm

Ѳнѳѳ шѳнѳ хэсгээс гарах үгүйгээ шийдэх чухал тоглолтыг Италийн нийслэлийн баг АС Рома хийх гэж байгаа. Энэхүү тоглолтын ѳмнѳ Чононуудын домогт ахлагч ѳѳрийн туулж ѳнгѳрүүлсэн гайхамшигт кареарынхаа тухай дэлгэрэнгүй ярилцлагыг ѳгжээ. Тоттигийн тухай мэдэхгүй, түүнийг олон жил тоглож буй сайн тоглогч гэж боддог хүмүүст хэлхэд билэг тэмдэг болох хэмжээнд очтолоо тоглосон цѳѳхѳн тоглогч байдгийг юун түрүүнд сануулмаар байна. Тэрээр энэ жил 39 настай, АС Рома багтай байгуулсан гэрээ энэ онд дуусах гэж байгаа бѳгѳѳд дахин гэрээгээ сунгахаар болоод байгаа юм. 12 насандаа Ромын багачуудын акедемид элсэн орсон цагаас хойш энэ клубын тѳлѳѳ 27 жил тасралтгүй хүчин зүтгэж, клубын бүх цагийн үеийн гэгдэх рекорд амжилтуудыг тогтоосон домогт тоглогч юм.
Сэтгүүлч: 2уулаа хѳл бѳмбѳгийн тухай ярих уу?
Тотти: Ѳѳр юу ярих вэ дээ?
Сэтгүүлч: Ѳѳрийн чинь кареар эхэн хэсгийн тухай эхлэе, Сери А дахь анхны тоглолтоо та 1993 онд хийж байсан. Гэхдээ та үргэлж довтлогчийн ард тоглодог байсан.
Тотти: Тийм ээ би их жоохон байлаа, миний урд олон довтлогчид байсан Абел Балбо, дараа нь 94 онд Даниел Фонсека ирсэн. Тэр би бусаддаа гоолын боломж бэлдэж ѳгѳх тухай л боддог байсан. Миний ажил бол аль болох олон гоолын боломж багийхандаа бүрдүүлж ѳгѳх. Би ѳѳрѳѳ гоолдохоос ч илүүтэй, бусдыг гоолдуулах дуртай.
Сэтгүүлч: Дараа нь Зденек Земан довтолгооны гурвалын зүүн талд тоглуулж эхэлсэн…
Тотти: Тэгсээн, байрлалын хувьд Земаны тактикаас болсон хэрэг, бид багаараа илүү хичээж хамтарсан тоглолт гаргах болсон. Миний гүйцэтгэх үүрэг ѳмнѳхѳѳсѳѳ ѳѳрчлѳгдѳѳгүй, харин жигүүрт гарсанаар надад эсрэг багийн тоглогчидтой тулах, тэднийх хуурах боломжууд илүү нэмэгдсэн. Энэ 2 улирал ч үнэхээр хѳгжилтэй байсан шүү.
Сэтгүүлч: Дараа нь Фабио Капелло таныг урд тоглуулж эхэлсэн… Тотти: Тийм ээ, 2001-2002 оны улирал, Би ихэнх тоглолтонд довтолгооны эцсийн шугаманд Антонио Кассано болон Габриел Батистута нартай тоглох болсон. Тэгэхэд л би жинхэнэ ѳѳрийнхѳѳ тоглолтыг мэдэрч эхэлсэн, яг л гэртээ байгаа юм. Довтолгооны шугамын урд байхад илүү их гоолдох бас гоолын дамжуулалт ѳгѳх боломжууд нээгдэж байлаа. Би баруун талд гарах илүү дуртай байлаа. Лучиано Спаллетти ирсэнээр миний тоглох байрлал маш их ѳѳрчлѳгдсѳн. Сэтгүүлч: Яаж ѳѳрчлѳгдсѳн юм бол?
Тотти: Тэдний довтолгоо хоорондоо их ондоо. Капеллогийн үед Кассанотой хамт гархад бид 2, 2уулаа довтлогчоор гардаг гэхдээ довтолгооны хагас хамгаалагчид шиг хойноос тоглодог байсан. Харин Спаллеттигийн 4-2-3-1 хувилбарт яг цэвэр довтлогчоор намайг тоглуулж эхэлсэн гэхдээ бусад довтлогчидоос хамаагүй ѳѳр илүү их том талбайд тоглох болсон.
Сэтгүүлч: Шинэ байрлал ямар санагдаж байсан бэ
Тотти: Би ѳмнѳ нь хэзээ ч ѳѳрийгѳѳ довтлогчоор тоглоно гэж тѳсѳѳлж байгаагүй. Би ѳѳрийнхѳѳ чадварыг ч тохирохгүй гэж бодож байсан юм. Харин аз болход бүх зүйл сайнаар эргэсэн шүү. Би илүү их чѳлѳѳтэй тоглох боломжтой болсон. Би энэ үеийг ѳѳрийнхѳѳ кареарын хамгийн шилдэг үе гэж боддог.
Сэтгүүлч: Хэрэв дахин нэг боломж олдвол ѳѳрийнхѳѳ кареарыг довтлогчоор эхлүүлэх үү?
Тотти: Тэгнээ, сонгох боломж байвал мэдээж.
Сэтгүүлч: Тэгэхээр кареарын эхэн үеийн гоолын боломж бүрдүүлдэг байсан үеэсээ илүү гоол хийдэг сүүл үе нь илүү гэсэн үг үү? Тотти: Тэд бол миний замнал 2 ѳѳр хэсэг юм. Чи ѳсѳж том болох тусмаа, туршлага сууж, ѳѳрийнхѳѳ боломж бололцоог илүү мэдэрж эхлэдэг. Миний кареарт 2 том хэсэг байгаа би эднийг хооронд нь харьцуулж чадахгүй.
Сэтгүүлч: Ер нь кареарын чинь үед тоглолтын арга барилын хувьд хэр их зүйлс чинь ѳѳрчлѳгдсѳн бэ
Тотти: Хэлж мэдэхгүй юм даа. Энэ олон жилийн туршид их л зүйлс ѳѳрчлѳгдлѳѳ. Илүү тухтай болсон ч гэх юм уу жишээ нь торгуулийн цохилт байна.
Сэтгүүлч: Буцаад сэдэвтээ орход, та кареарынхаа туршид 80 гаруй торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэсэн. Ихэнх цохилтуудыг хаалгачийн баруун талд гүйцэтгэсэн байдаг.
Тотти: Ерѳнхийдѳѳ бол тийм. Би хѳлийн дотор хэсэг, хуруунуудынхаа дээд үеэр бѳмбѳгний бѳѳрѳнд нь цохьдог энэ бол миний цохилтын үндсэн арга барил. Гэхдээ би ѳѳр байдлаар ч гэсэн цохиж, гоолдож байсан. Сэтгүүлч: Тэднийхээ тухай яриач
Тотти: Хѳлийн гадар хэсэг, хѳлийн дотор бѳмбѳгѳн дээрээс дарж цохих гээл. Бас шууд бѳмбѳгний араас яг хѳлийхѳѳ дээд хэсгээр яг хаалгачийн зүүн талд цохьдог, Арсеналын эсрэг цохьсон пенальтыг санаж байгаа биз дээ. Гэхдээ энэ их осолтой зѳв цохихгүй бол бѳмбѳг хаалга руу чиглэхгүй, Сэтгүүлч: Евро 2000д Ван Дер Саарын эсрэг хийсэн хууралттай (хэмжиж цохих) цохилт байна.
Тотти: Тийм ээ, тэгэлгүй яахав мартчихаж.
Сэтгүүлч: Бэлтгэлийн үеэр пеналт цохих чадвараа сайжруулж болох уу Тотти: Боломжгүй, бэлтгэл болон тоглолт хоорондоо шал ѳѳр. Тоглолтын үеэр цохилтоос илүү сэтгэл санааны бэлтгэл илүү чухал байдаг. Ихэнх хүмүүс пеналт цохихыг их амархан гэж боддог, яахав ганц удаа бол ѳѳр л дѳѳ. Цохих тусам тэд чамайг илүү мэддэг болдог. Гоолдох боломж илүү багасаж байдаг.Би бѳмбѳг тавихаасаа ѳмнѳ хаана цохихоо шийдсэн байдаг. Шүүгч шүгэлээ үлээхээс ѳмнѳ тѳвлѳрж амжих хэрэгтэй, хамгийн чухал нь тѳвлѳрѳх. Чи цохихоор гүйж байхдаа л хаана цохихоо мэдэж байх ёстой.
Сэтгүүлч: Хууралттай цохилтын тухай ярихад, энэ хаалгачийг хуурж үзэгчидийг баясгахад чиглэсэн юм шиг санагддаг
Тотти: Миний хувьд нэг их ялгаа байхгүй. Хамгийн чухал нь бѳмбѳг хаалганд орох. Энэ техник бусдаасаа их ѳѳр, илүү хүнд гэхдээ илүү гоёмсог. Тэр чигээрээ л мэдрэмж юм даа. Би тоглолтын үеэр ч ингэж цохьдог. Зарим үед яг дамжуулах гэж байгаам шиг үйлдэл хийнэ. Гэхдээ би цохихынхоо ѳмнѳ яаж огт боддоггүй. Байрлалаас хамааран шийдвэрүүд ѳѳр байдаг. Сэтгүүлч: Хамгийн анх ингэж цохьсон торгуулийн цохилтоо санадаг уу? Тотти: Мэдээж. 2000 оны 5 сард Болониагийн эсрэг Жианлука Паглиучагийн хаалганд. Энэ бараг л Евро 2000д хийсэн торгуулийн цохилтын бие халаалт байсан юм даа. Олон ч удаа ингэж цохиж байсан. Жишээ нь нэг удаа ингэж цохиход хаалгач байрнаасаа огт хѳдлѳѳгүй бариад авсан, тэгэхэд миний уур маш их хүрж байлаа. Хууралтай цохилт бусад цохилттой ялгаагүй хаалгачийг хуурахын тулд ингэж цохьдоггүй, энэ бол зүгээр л гүйцэтгэл.
Сэтгүүлч: Зайнаас хэмжиж цохих тухайд? Энэ бас таны дуртай цохилт байхаа…
Тотти: Энэ их хүнд л дээ. Чи бѳмбѳгийг хэр их хүчтэй цохихоо маш сайн мэдрэх ёстой, бас хаалгачийн байрлалыг мэдрэх ёстой. Тухайн агшинд л ѳрнѳѳд ѳнгѳрдѳг.
Сэтгүүлч: Хамгийн анх та ийм цохилт Пармагийн эсрэг 97оос 98 оны улиралд хийж байсан….
Тотти: Тийм ээ… Би маш сайн санаж байна. Жианлуижи Буффоны эсрэг хийсэн юм. Талбайн гол орчимоос би бѳмбѳг рүү гүйсэн юм. Би бѳмбѳгѳнд хүрэхээс ѳмнѳ энэ тухай ѳѳртѳѳ хэлж байсан. Хэрэв тэр байрнаасаа хѳдлѳхгүй бол би шууд дээгүүр нь цохьноо гэж. Би зүүн хѳлѳѳрѳѳ гоолдсон
Сэтгүүлч: Ѳѳ нээрээ зүүн хѳл, та уул нь баруун талтай хүн гэхдээ солгой хѳлѳѳрѳѳ олон гоёмсог гоол оруулж байсан.
Тотти: Яагаад гэдгийг мэдэх үү? Яагаад гэвэл би хэзээ ч энэ тухай боддоггүй. Бас миний баримжаа их сайн. Ѳндѳрѳѳр бѳмбѳг ирээд газар ойход би ѳѳрийн сайн хѳлѳѳ тулгуур болгон ашигладаг. Баруунаараа цохих үед би бараг юу ч боддоггүй цохилт сайн болохыг мэддэг учраас. Зүүнээрээ арай ѳѳр л дѳѳ илүү их тѳвлѳрѳх шаардлага гардаг. Гэхдээ ямар ч байсан гэсэн гоол бол ордогоороо л ордог.
Сэтгүүлч: Зүүн хѳлѳѳ хѳгжүүлэхийн тулд хэр их хичээллэсэн бэ? Бэлтгэлийн үеэр онцгойлон бэлдэх ч юм уу, бэлтгэлийн дараа зүүн хѳлийн бэлтгэл хийдэг үү?
Тотти: Үгүй ээ. Акедемид байх үед, 2 хѳлийн техникийг надад заасан тэрнээс хойш бие даан хѳгжүүлэсэн.
Сэтгүүлч: Дасгал сургуулилт хэр чухал вэ? Авяастай харьцуулхад Тотти: Би 50, 50 гэж л хариулна. Дасгалын гол утга нь эрүүл, хүчтэй биетэй байх. Чи ѳѳрѳѳ л зохицуулах ёстой. Ихэнх тохиолдол бие бялдараас илүүтэй, хүчтэй сэтгэл зүйг шаарддаг. Сэтгүүлч: Тоглолтын дундуур ер нь хэр их тоглолтын талаар боддог вэ? Эсвэл тэр чигээрэ л мэдрэмж үү?
Тотти: Би мэдрэмж, зѳн гэж хариулна. Хэт их юм бодохгүй байх нь илүү амар байдаг. Тоглолтын эхлэлээс тѳгсгѳл хүртэл нэг хэмнэлтэй байх ёстой. Багийхан маань намайг яаж тоглох, хаашаа гүйх гээд бүх зүйлийг мэддэг. Перрота яг над шиг мэдрэмжээрээ тоглодог хѳл бѳмбѳгчин байсан. Хамтдаа тоглоход бид 2т их амар байсан. Сэтгүүлч: Таны дуртай гоолын баяр?
Тотти: Хуруугаа хѳхѳх. Энэ бараг л миний тэмдэг болсон үйлдэл. Одоо ѳѳрчилж ч чадахгүй байх. 2005 онд Киевогийн эсрэг Ромд хийсэн тоглолтоос хойш, би байнга ингэж баяраа тэмдэглэх болсон. Би энэ гоолын баяраа ѳѳрийн эхнэр Иларидаа зориулан хийсэн юм, тэр юм л бол хуруугаа хѳхчих гээд байдаг. Тэрнээс хойш би эхнэр хүүхдүүддээ зориулан байнга ингэж баяра тэмдэглэх болсон. Сэтгүүлч: Таны байнга оруулчихсан бол гэж бодож явдаг цохилт? Тотти: Хэцүү асуулт байна шүү. 1997-1998 оны улиралд Ювентусын эсрэг гэртээ хийсэн тоглолт. Анжело Перуцци 2 дараалсан цохилтыг маань хаасан. Цэвэр мэдрэмж байсан. Би одоо ч тэр мѳчиийг санаж байна. Сэтгүүлч: Таны ѳѳр нэгэн дуртай техикийн тухай ярия. Ѳсгийлдѳх. Та талбайн аль ч хэсэгт байнга хийдэг.
Тотти: Бас л мэдрэмж гэж хариулмаар байна. Бас их чамин техник, харагдахаасаа хэцүү их ур чадвар шаарддаг тийм учираас би үүнийг ѳѳрийн давуу тал болгон ашигладаг. 16ын шугамны гаднаас ирж байгаа бѳмбѳгийг ѳсгийдѳх, юм уу хѳлѳн дээрээ ойлгож бѳмбѳгийг маш хурдан 16 луу оруулж болдог. Сэтгүүлч: Та хэзээ ч ѳсгийлдѳж гоолдож байгаагүй, яагаад?
Тотти: Би хэзээ ч яаж гоолдохоо боддоггүй, би кариертаа ийм байдлаар гоолдож байгаагүйн байна ингэж гоолдоно гэж бодох нь **н** хэрэг. Гол нь бѳмбѳг хаалганд орох ёстой тэрнээс биш гоё харагдана гээд ѳсгийлдѳѳд байж болохгүй. Сэтгүүлч: Таны учирж байсан хамгийн ширүүн хамгаалагч?
Тотти: Тэр энэ гээд хэлчих хүн байхгүй. Хэд хэдэн яг л нохой л нѳхдүүд байсан. Бүтэн тоглолтын турш яг ард чинь наалдчаад ѳшиглѳѳд л байдаг. Сэтгүүлч: Жишээ нь
Тотти: Ричард Ванигли, 2006 онд Эмполид хийсэн зочлон тоглолт. Тэр намайг маш хүнд гэмтээсэн. Ѳмнѳх тойрогт би шагайгаа хэд хэд цохиулаад нилээд эвгүй болчихсон байсан. Телевизээр ч миний шагайг үзүүлж байсан юм.
Сэтгүүлч: Та үүнээс болж тэр тоглолтонд тэр тань руу тэгэж хүчтэй дайрсан гэж боддог уу
Тотти: Тийм ээ, тийм ч учраас тэр сүүлд нь над руу залгаж уучлалт гуйсан. Би маш их ууртай байсан. Уурласандаа би сүүлд нь их харамссан хѳл бѳмбѳгт юм юм л болдог, бэртэл бол тэрний нэг хэсэг. Би талбайд гараад ердѳѳ 7хон минутын дараа бэртсэн. Эхний 6 минутанд л тэр намайг хэд хэд хүчтэй унагаасан. (Орч: Энэ бэртэл Тоттигийн кареарыг сүйтгэх дѳхсѳн, бэртэлээс болж дэлхийн аваргыг ѳнжих шаардлагатай болсон. Удаан хугацаанд ярилцсаны эцэст тэрбээр гэмтлээ бүрэн эдгээгээгүй 2006 оны дэлхийн аваргыг зорьсон бѳгѳѳд Итали дэлхийн аварга болсон билээ. 2006 оны дэлхийн аваргад Тотти 5 гоолын дамжуулалт хаяж, австралийн эсрэг хожлын гоолыг пеналтигаас гоолдож байсан юм. Тухайн дэлхийн аваргад Италийн шигшээ баг нийт 12 гоол оруулсаныг 11 ѳѳр тамирчин хийсэн байдаг.)
Игор Тудор, Марко Матерацци, Фабио Каннаваро гээд хамгаалагч нар ч байна. Бѳмбѳгтэй байхад эргэн тойронд чинь агаар чичрэх мэт болдог энэ н тэд нар чам руу ирж байна гэсэн үг. Тэд тийм ч айхтар бохир тоглолттой биш, гэхдээ хэрэв тэд чамайг барих юм бол тийм ч тайтай мэдрэмж тѳрѳхгүй л дээ. Сэтгүүлч: Кареартаа хийсэн хамгийн шилдэг тоглолт?
Тотти: 2003-2004 оны улирал бидний гэртээ Ювэнтусыг 4-0 оор хожсон тоглолт. Кассано бид 2 хоорондоо дамжуулсан бараг бүх дамжуулалтаа амжилттай болгосон. Бас нэг ѳѳр тоглолт байгаа тэр улиралд Эмполигийн эсрэг хийсэн тоглолт, би 2 гоол оруулсан нэгийг нь мѳргѳсѳн нѳгѳѳхийг нь яг хаалгачийн дээгүүр хэмжиж цохиж байсан.
Сэтгүүлч: Та ѳѳрийнхѳѳ хамгийн шилдэг гоолыг 2006 онд Сампдориод шууд гуяддаг, Лациогийн эсрэг 2001 онд хэмжсэн мѳн 2005 онд Интерийн эсрэг хэмжсэн гоолууд гэж байсан. Одоо ч хэвээрээ юу? Тотти: Тийм ээ, энэ 3 бол миний шилдэг 3.
Сэтгүүлч: Ѳѳр гоолуудасаа сонго гэвэл?
Тотти: Чи намайг эвгүй байдалд оруулж байна шүү, ѳѳрийнхѳѳ тухай судлах ийм байдал ѳмнѳ гарж байсангүй, бодоодхоё…... 2001 он Удинезегийн эсрэг баруун талаас Кафугийн кроосыг би шууд зүүн хѳлийн гадраар цохиж гоолдож байсан. Сэтгүүлч: Тоглолтын арга барилын хувьд та ѳѳрийнхээ тоглолтыг хэн нэгэнтэй адилтгавал?
Тотти: Үнэндээ би хүүхэд байхдаа Жиусэппэ Жианнинигаас ѳѳр тоглогчийн тоглолтыг огт хардаггүй байсан. Түүнтэй адилхан тоглохыг хичээдэг байлаа. Гэхдээ одоо би ѳѳрѳѳсѳѳ түүнтэй тѳстэй зүйл бараг олж хардаггүй, бид хоорондоо их ѳѳр, хѳл бѳмбѳгийн техник тоглолт ч их ѳѳрчлѳгдсѳн. Би үргэлж түүнд дуртай байсан, түүний хѳдѳлгѳѳн гээд л. Тэр бол домог.
Орч: Ярилцлагын эхэнд Тотти дамжуулалт ѳгѳх дуртайгаа хэлж байсан. Энэ Жианнинигийн тоглолттой холбоотой юм. Хунтайж нэрээрээ алдаршсан Жианнини, Тоттиг хүүхэд байх үед Ромын тѳлѳѳ тоглож байсан хамгийн чадварлаг тамирчин бѳгѳѳд 1996 он хүртэл Рома клубын ахлагч байсан.
Сэтгүүлч: Кареарт чинь ѳгсѳн хамгийн үнэтэй зѳвлѳгѳѳ
Тотти: Бүгдийг хүндэл
Сэтгүүлч: Хэн хэлсэн бэ
Тотти: Ээж, аав минь хэлсэн. Энэ үг надад маш их тусалсан
Сэтгүүлч: Тоглоход хамгийн хэцүү талбай?
Тотти: Режжинагийн талбай. Талбай нь хэтэрхий овон товонтой, бараг тоглох боломжгүй
Сэтгүүлч: Хѳгжѳѳн дэмжигчидийн хувиас
Тотти: Брэшиа болон Бергамогийн талбай. Сайхан газар шүү, ялангуяа Ромчуудын хувьд. Байзаарай Ливорногийн талбайг мартахаа шахаж. Яагаад ч юм тэд бүтэн тоглолт зѳвхѳн чамд зориулж орилж чарлана. Нэг удаа тэд миний тухай дуу дуулж эхэлсэн юм, тоглолт дуусахад л тэр дуу дууссан даа.
Сэтгүүлч: Та кареарынхаа туршид олон янзын арга барилаар тоглож байсан, хэрэв ѳѳр лигт тоглосон бол таньд хамгийн зохих лиг аль лиг вэ Тотти: Испани, ямар ч эргэлзээгүй
Сэтгүүлч: Реал Мадрид таныг авахаар оролдож байсан болхоор та ингэж хэлж байна уу
Тотти: Үгүй ээ, миний тоглодог арга барил Испаничуудтай их тѳстэй. Английн Премиэр Лиг, Сери Аг бодвол тэнд бие бялдараас илүү ур чадвар, техникийн тоглолт давамгайлдаг. Чамайг чадварлаг техник үзүүлвэл эсрэг багийн дэмжигчид ч алга ташиж баяр хүргэнэ. Сэтгүүлч: Эсрэг багийн дэмжигчид гэснээс Сантиаго Бернабауд танийг хүндэтгэн алга ташиж байсан. Ямар санагдаж байсан бэ Тотти: Гайхалтай мэдрэмж тѳрж байсан. Реалын хаалганд хийсэн миний гоол бол Европид миний оруулж байсан хамгийн гоё гоол Сэтгүүлч: Аль гоол нь билээ?
Тотти: 2001 онд хийсэн эхний гоол
Сэтгүүлч: Хамгийн сүүлийн асуулт. Зодог тайлахдаа таны эсрэг тоглож байсан тоглогчид таныг юу гэж дурсаасай гэж хүсдэг вэ? Тотти: Энэ бол миний шийдэх хэрэг биш ээ. Тэд ѳѳрсдѳѳ л мэдэх асуудал. Хүндлэл байхад л хангалттай. Хѳл бѳмбѳгчиний замналын хамгийн чухал зүйл бол хүндлэл юм.
Сүүлд нь хэлхэд Тотти ѳѳрийн цаг үеийн хамгийн агуу хѳл бѳмбѳгчидийн нэг юм Сери А тѳдийлен үздэггүй Монголын үзэгчид түүнийг тѳдийлѳн сайн мэдэхгүй байх. Тэр Сери Ад 591 тоглолтонд орж 244 гоол, 148 гоолын дамжуулалт ѳгсѳн бол. Кареартаа 300 гоол оруулж 187 гоолын дамжуулалт гүйцэтгэжээ.
Image
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Г.Баяраа » Thu Dec 10, 2015 5:42 am

Image

За ямар ч байсан хасагдах шатандаа үлдлээ. Сүүлд хэзээ Аваргуудын лигийн хасагдах шатанд тоглож байснаа ч мартаж.
Үнэн хөгийн, нэрвний тоглолт боллоо. Ядаж байхад нөгөө талд Байер - Барса тэнцүү яваад байдаг сүүлийн мөчид гоол хийчихвий гэж хичнээн айваа. Харин нөгөө зүхээд байдаг Шээсний маань жинхэнэ аминд орлоодоо. Хоёр ч аймар зүрх палхийлгэсэн цохилтыг хаалаа.
Талбайн нөгөө төлд Жеко ёстой бойтогносон хүүр юмаа. Бүр хараал идэж дууслаа. Ёстой топ тоглогч бол ийм л тоглолтон дээр өөрийгөө харуулах ёстой. Гэтэл нээрээ хичнээн бөмбөгөө алдаж, боломж хийсгэв. Арын хэд ч авах юм байсангүй. Руудигер гэж нэг тэнэсэн амьтан. Флоренциг одоо яаж муулахавдаа. Хагас хамгаалагч хойно. Заза нэгэнт л бүх юм дуусч, дараагийн шатандаа орсноос хойш муу багаа муулаад яахав. Одоо Сугалаагаа л харьядаа.
Forza Roma!
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby BLGN » Thu Dec 10, 2015 5:44 am

Манай Шээсний ч нэг цоорхоороо тэгээд л дүүлж өгнө шүү дээ.Харин нэг л өдөр ПАЛ хийтэл баг алдаг юм даа.Тэр нь улирлыг тэр чигт нь шийдэж байж ч мэдхээр. :ногоон:
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2902
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby mazi » Thu Dec 10, 2015 8:04 am

бас л аргуу хэсгээсээ гарчээ :ногоон:
цөхөрсөн итгэл
User avatar
mazi
 
Posts: 1689
Joined: Fri Apr 04, 2008 11:28 pm
Location: Хэнд хамаатай юм?

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Forza Juve » Thu Dec 10, 2015 11:31 am

Ямар ч байсан баяр хүргэе дээ гараад ирсэнд :D .... Шээсний харин тэнэсэнгүй, БАТЭ-гаа харин балбана гээд байсан ккк Цөмөөрөө л хамаг хүчээрээ, бүх зүйлээ л гаргаж үзлээ гэж ярьсан байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Жонон » Fri Dec 11, 2015 2:26 am

16-с хэтрэхгүй биз дээ.Бусад гарсан аль ч багийг барахгүй харагдаж бна.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Yabraa » Fri Dec 11, 2015 9:06 am

Цаашаа яадагсанжуу гарсан нь л болж
User avatar
Yabraa
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2689
Joined: Tue Sep 08, 2009 9:01 pm

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby kamizake » Fri Dec 11, 2015 9:45 am

Та хэдийгээ Ав.лигид оруулдаг болгох гээд л чадлаараа хичээж байна шд :ногоон:
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests