Page 43 of 115

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Fri Nov 27, 2015 12:25 pm
by rednasca
зовсоны эцэст жаргана гэж юутай үнэн үг вэ...
Европадаа түрүүлээд дараа жил АЛ-т ороод ирээрэй...

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Fri Nov 27, 2015 12:55 pm
by Forza Juve
ЕЛ ч чанга шүү... Хавар 2 сараас эхлээд л 4 сар дуустал лигийн хуваарьтай үед маш их ачаалал өгнө. Шууд л 9 тоглолт нэмэгдэнэ. Амралтгүй, бас FA, лигий цомтой ПЛ-ийн багуудыг бол хэлийг нь унжуулна шдээ. Тэр жил яаж Челси түрүүлсэн юм ккк.

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Fri Nov 27, 2015 3:49 pm
by Tommy
Ямартаа ч ёндоо гэдэг юм буцаад иржээ... энэ эрчээрээ өөрсөддөө итгэл итгэлээ олж авж байгаа нь сайн хэрэг :-D

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Fri Nov 27, 2015 4:43 pm
by Shaggy
turuue wrote:

Хөөрхөн юм хийж байна шүү. Ингээд л Клоппоо алдаршуулаад, клубын айкон болгоод явах хэрэгтэй байх. Лив зөв замдаа оржээ. :eek:

Энэ ёстой гоё шаасан бнът

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Fri Nov 27, 2015 9:24 pm
by turuue
Оргил wrote:lenog dajgui gej bodoj bsan saya Cl togloltond aldsan gooliig nee.. manaih sonirhood bluu kee..

Леног ер нь том багууд бүгд л хараад байх шиг байсан. Их л магтагдаад байдаг, уг нь.

Стар яагаа вэ? Бараг Диаби шиг боллоо шүү.

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Sat Nov 28, 2015 1:10 am
by Nova
Ийм гэмтэл бэртэлд ороогдох ч тэгээд тамирчин хүний карерийг алж байгаамдаа.
Диаби хэрвээ бэртэж гэмтдэггүй байсан бол одоо Яаяа-гийн хэмжээний тоглогч байх байсандаа.
Вилшер ч гэсэн Скоулсын хэмжээнд оччихсон л байсан байх.

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Sat Nov 28, 2015 2:13 am
by Цогоо
turuue wrote:
Оргил wrote:lenog dajgui gej bodoj bsan saya Cl togloltond aldsan gooliig nee.. manaih sonirhood bluu kee..

Леног ер нь том багууд бүгд л хараад байх шиг байсан. Их л магтагдаад байдаг, уг нь.

Стар яагаа вэ? Бараг Диаби шиг боллоо шүү.
За арай ч Диабигийн хэмжээнд очтолоо миарчихаагүй байх аа хаха.

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Sat Nov 28, 2015 8:02 am
by Өсөхбаяр
диаби чинь рекорд хэвтэлттэй биз дээ хэхэ

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Sat Nov 28, 2015 8:39 am
by Shaggy
Марселд тоглож амжаагүй л байгаа гэсэншт

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Sat Nov 28, 2015 3:45 pm
by Jaal_huu
togloj amjaagui gejuu, odoo bolimoor ymdoo. barag emnelegiin alband ajillaval tohirohoor boljdee huurhii.

Sent from my Q5 using Forum Fiend v1.3.3.

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Sat Nov 28, 2015 3:49 pm
by Алтангэрэл
Арсенал ийм бараа өгөхдөө сайн сайн :ногоон:
Арай л аймар

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Sat Nov 28, 2015 11:31 pm
by turuue
Алтангэрэл wrote:Арсенал ийм бараа өгөхдөө сайн сайн :ногоон:
Арай л аймар

тэгээд ямар нь аваад байдаг байна аа гэсэн чинь манайх нэг авчихсан юм байна шд :ногоон:

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Sun Nov 29, 2015 1:05 am
by jj_666
тэгсэн манай өгсөн нь яаж байна

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Sun Nov 29, 2015 5:23 am
by Цогоо
Алтангэрэл wrote:Арсенал ийм бараа өгөхдөө сайн сайн :ногоон:
Арай л аймар
За болиорой. Вэрмалэн танай Камп ноу дээо гарсн биз дээ? хэхэ

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Mon Nov 30, 2015 12:56 am
by Captain
энэ эргүү өндгөн толгойтыг 30 гарангаар авсан гэж бодохоор гомдоод байх юм , тоглолт болгон дээр 2 3 гоол болох хангалттай боломжууд алдах юм аа с** гаргаж байгаа шийдвэр нь бас л нэг тийм тэнэгдүү тэгээд кросс хаях гэхээр 16-ын гадна цохих гээд бөмбөг хүлээгээд зогсчино яамаар ч **н** хар вэ ццццццц :help:

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Mon Nov 30, 2015 1:38 am
by Наагий
за ямартай ч дэд маань торгуулийн цохилтоос гоолдчихлооо

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Mon Nov 30, 2015 1:50 am
by Bambagar
Дахиад нэг хийчвэл ч


Sent from my iPhone using Tapatalk

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Mon Nov 30, 2015 2:17 am
by Captain
чааваас дэд маань 3 тоглолт дараалж л морь мал мэт гүйлээ ккк ,за тэгээд Коу байхгүй бол түлхүүргүй машин мэт л байна даа.
Ямар ч байсан 3 оноогоо авлаа учиртай, дараагийн тоглолтоос гараа гоё болоод ирэх байх 12 сарыг нэг бэртэл гэмтэлгүйхэн шиг даваад Лэстэр Ситигээс бусад нь одоогийн форм нилээн тааруу байгаа багууд бүгдийг нь нухаад гараад ирвэл ч :ногоон: :RD
дээрээс нь энэ тойрог их дажгүй шүү дээр байгаа багууд Ситигээс бусад нь оноо алдлаа хойноос нь мацаж л байя.

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Mon Nov 30, 2015 10:15 am
by сайнаа
135 - Liverpool have now been awarded 135 penalties in Premier League history, more than any other team (103 scored). Specialists.

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Mon Nov 30, 2015 10:37 pm
by Gz_24
Steven Gerrard train at Melwood

Image
Image
Image
Image
Image
Image
Image

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Tue Dec 01, 2015 1:44 pm
by meesh
хаа нэг улаан буландаа иймэрхүү юм бантагнадаг юм :D. буруу зөрүү байвал өршөөн болгоогоорой, орчуулга юм.

Клоппын дундын шугам

Image

Энэ нийтлэлд Клоппын системийн хамгийн чухал хэсэг болох дундын шугамын талаар өгүүлэх болно. Түүний хувилбар бол 4-2-3-1 формат мөн бөгөөд эндээс довтлох чиглэлийн 3 хагас хамгаалагчаас дасгалжуулагч маань юу хүлээдэг тухай юм. Эхлээд Дортмундын багийн 2011-12, болон 2012-13 улирлын урд шугамын тоглогчдын нэгтгэсэн стат руу анхаарал хандуулая.

Image

Мэдээж маш доор үнэлэмжээс өөрийгөө нээн харуулж чадсан Левандовски тэргүүлж байгаа, харин түүний ард тоглож байгаа тоглогчдыг анхаарна уу (Гросскройтцийг оруулаагүй тэрбээр 84 тоглолтонд 10 гоол хийсэн). Кагава Манчестер руу явахаасаа өмнөх улирал бол Ройс анхны улиралаа 2012-13 онд өнгөрөөсөн учир маш бага тоглолт хийцгээсэн. 2011-12 оны улиралд Кагава, Готзэ, Куба (Błaszczykowski) болон Гросскройтц нар 34 гоолыг бүх тэмцээнүүдэд оруулсан бол 12-13 оны улиралд Ройс, Готзэ, Куба нар 49 гоолыг оруулжээ. Хэрэв хагас хамгаалагчидын ийм тооны гоолууд ордог бол Ливэрпүүлд сүүлийн 15 сар тохиолдоод байсан довтлогчийн гоолгүй байдал нээх хамааралгүй зүйл болох юм.

Одоогоор Коутиньо 5 гоолоор багийн мэргэн буучийг тэргүүлж байгаа нь дээрхийн баталгаа юм, гэхдээ 4-ийг нь сүүлийн 3 ПЛ-н тоглолтонд оруулсан мөн Клоппыг ирснээс хойш Айб болон Фирмино (4 ассист өгчихөөд байгаа) гоол хийчихээд байгаа билээ. Клоппын шинэ системээс илүү ихийг хүлээж байгаа тэд зөвхөн довтлох ч биш хамгаалалтанд маш чухал үүрэгтэй. Саяханы хүртэл ихэнх Ливэрпүүлийн фенүүд дундын шугам хэрэг алга хэмээн гомдоллодог байсан. Бид урагш довтолж байхдаа бөмбөгөө алдах юм бол эсрэг багийнхан тэр дор сөрөг довтолгоо эхлүүлэн манай дундын шугамын доорхноо нэвтрэн хамгаалагчидад тулдаг байсныг олон тоглолтон дээр харж болно. Тэгвэл Клоппын системд эхний хамгаалалт бол урдах тоглогчидын хамгаалалт буюу түүний нэрлэснээр Gegenpressing (gegen-эсрэг) Дортмундад маш амжилттай хэрэгжиж байсан юм. Жишээ татан үзүүлбэл Боруссиа 2013 оны СЛ-д Реал Мадридын эсрэг хийсэн тоглолтын агшинуудыг харцгаая. (4-1 Боруссиа ялсан)

Image

Хажуугийн шугаман дээрээс бөмбөгийн оруулан Лева руу өгөхөд цээжин дээрээ тогтоогоод буулгахдаа эхний хүрэлт тааруу болсноор бөмбөгөө алдсан, бөмбөгийг Ройс авч чадаагүй харин Реалынхан аван сул байгаа Рамос руу дамжуулалт.

Image

Рамос сув сул бөмбөгийн хүлээн авсан боловч тэр даруй Свэн Бендерийн шахалтанд орлоо тэр даруй түүнийг аргалаад нааш дарсан боловч Готзэтай хамт арагш татаж байсан Ройс наад талыг дахин шахна. Рамос бөмбөг алдаагүйн дээр нааш Алонсо руу хаяхад өөр хавьд 3 эсрэг багийн тоглогч байгаа тэрбээр хойш дамжуулахаас аргагүй байдал хүрнэ. Марио шахалтыг гүйцээн Алонсо руу дөхснөөр бөмбөг Реалын арын шугам хүрнэ, энэ 9 секундэд буцаад Дортмундынхан байрлалаа авцгаана.

Хэрэв яг ийм шахалт бүтэхгүй эсрэг баг довтолгоонд орвол яах вэ? Хамгаалах чиглэлийн 2 хагас хамгаалагч өөрсдийн байраа аван, эсрэг багаа саатуулан өөрийн багаа хурдан байраа авахад туслах юм. Энэ тоглолтын 2-р хагасын эхэнд яг ийм нөхцөл байдал үүссэн.

Image

Рамос хагас хамгаалагчдыг давуулсан Варанын дамжуулалтыг хүлээн авах үед хамгаалагчид түүнийг авч байх үед довтолгооны 3 хагас тэр даруй араас нэхэн ирнэ. Рамосд маш бага хувилбар үлдсэн бөгөөд дотогш Өзил рүү дамжуулсан ч нөгөөх алдсан хэдий ч Алонсод бөмбөг иржээ. Энэ үед Гюндоган Алонсо рүү дөхөн, Бендер цаана байгаа Роналдо руу пасслах замыг нь хаана. Энэ нөхцөл нь Алонсог Рамос руу буцан дамжуулахаас аргагүйд хүргэх бөгөөд Гюндоганы орхисон зайг Ройс нөхсөн байх болно.

Image

Бөмбөг авсан Рамос алсын дамжуулалт өгөхөөс өөр аргагүй байдал хүрэн бөмбөгийг явуулснаар Суботич агаарт ялснаар Бендер бөмбөгийг цэвэрлэнэ. Яг энэ дундын хамгаалалтын шугам нь сайн ажиллавал арын 4 хамгаалагчидын оролцоо маш бага байдаг байна. Энэ тоглолтыг дахин үзэх юм бол зөвхөн эрч хүчээр давамгайлж тоглосон биш Клоппын олон жил хэрэгжүүлсэн тактикийг тоглогчид нь гүйцэлдүүлж байгааг харах болно. Эдгээр тоглогчид юу хийж байгаагаа, юу хийхээ үнэхээр мэддэг болсон ажээ.

Image

Одоо харин Ман Ситигийн эсрэг тоглосон Ливэрпүүлийн тухай. Багийн эрч хүч, зохион байгуулалт гайхалтай байсан нь хүн бүхэнд тодорхой харагдсан байх. Дундын шугам буюу Лаллана, Фирмино, Коу болон Лукасын прессингийн стат зургийг харцгаая.

Image

Урдаас эхлэе, Фирмино яг үнэндээ довтлогчийн байрлалд тоглосон хэдий ч хамгийн сайн прессингийг хийсэн юм. Түүний уг байрлал биш л дээ. 9 номер дээр тоглосон ч түүний арагш тусласан нь нийт прессингийн 41 хувь өөрийн зонд байгаа статаас харагдаж байгаа бол уу, үүнээс харахад түүний тоглох дуртай 10 номер дээр тоглуулах юм бол илүү их арагшаа туслах нь тодорхой зүйл байх нь.

Image

Коутиньо маргаангүй энэ тоглолтын шилдэг нь байсан, хэвлэл мэдээллийнхний үзэж байгаагаар тэр тийм ч их арагш шахалтанд туслаагүй гэж үзэж байгаа, гэвч тэр сүүлийн жилүүдийн хамгийн идэвхтэй ба тогтвортой прессинг хийгчдийн нэг билээ. Сити дээр бага зэрэг бэртлээс болон суусан боловч дажгүй прессинг хийсэн юм. Урд талд ихэнх прессингээ хийсэн бөгөөд өмнөх Дортмундын жишээн дээрх довтолгооны 3 хагас шиг шахалтыг бас хэд хэд амжилттай болгосон байна.

Image

Ливэрпүүлийн ихэнх шахалт баруун талаар буюу Санья, Навас нар дээр байсан хэдий ч Лалланагийн прессинг стат ч бас давгүй байсан. Айлын 16-н гадна тал хавьцаа түүний шахалтууд амжилттай болж байлаа. Мөн өөрийн хагаст хамгаалалтанд ч сайн байсан. Ингэж сайн туслах нь хамгаалах чиглэлийн хагасууд болон хамгаалагч нарт маш тустай болохыг өмнөх Дортмундын жишээн дээр харуулсан билээ.

Арагшаа бүүр татах, яг үнэндээ Милнэрийн роль сүүлийн хэдэн тоглолт хачирхалтай. Клоппын энгийн 4-2-3-1-н оронд хамгаалж байгаа үед 4-3-2-1 хувилбарт бол Милнэр баруун жигүүр, яг Ситигийн эсрэг ингэж тоглосон эсэх нь бас эргэлзээтэй. Гэхдээ нэг зүйлийг өөрийн бодлоор таамаглахад, Клопп өөрийн хамгаалах чиглэлийн хагасуудад сайн итгэхгүй байгаа учир ийм Милнэрийн үүргийг бодож олсон байж мэдэх юм, Боруссиад бол Илкай болон Бендер нар байсан, тиймээс Лукас, Жан нарт Милнэрийг арагш илүү туслуулж байгаа байх.

Image

Лукас, тэр ажлаа үнэхээр сайн хийж байгаа, хамгаалагчидын урд талд бат хана босгон хамгаалж байгаа. Гэвч надаа нэг эргэлзээ байна учир юу вэ гэвэл 4-2-3-1 хувилбарын үед прессинг болон довтолгоонд шуурхайлан орж урд талын довтолгооны 3 хагастай нэгдэж чадах 2 гүний хагас хамгаалагч хэрэгтэй, яг энэ тохиолдолд Лукас тохирох боловуу. Гэвч бид одоо байгаа нөхцөл байдлаа харгалзан үзэх нь зайлшгүй хэрэгтэй.

Одоогоор маш олон тоглогчидтой нэр холбогдож байгаа цуурхалууд байна Пато, Биглиа, Санэ, Боуфал болон Гюндоган гэх мэт мэдээж ур чадвар сайтай тоглогчид мөнөөс мөн. Яг одоохондоо Клоппын 4-2-3-1 системд тоглоход хамгаалах чадвар, сэтгэхүйтэй хагасууд болон арагш сайн тусалдаг довтлогч хэрэгтэй байна. Гүнд сайн хамгаалдаг мөртлөө сөрөг довтолгоонд Фир, Коу нартай цуг дайран орох баруун жигүүр нэн чухал байна, Айб тоглож байгаа хэдий ч түүхий байна, Маркович сайн тохирно гэж зарим хүмүүс үзэж байгаа хэдий ч Клопп зээлнээс буцан ирэхээс нь өмнө өөр хүн авч мэдэх юм. За тэгээд энэ миний л бодол шүү, цаг гарган уншсанд баярлалаа.

Sean Loveridge

http://anfieldindex.com/

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Tue Dec 01, 2015 8:16 pm
by Kro
Мээш :eek:
Аятайхан тоглоод байвал топ4т орчихын бишүү?
Холооп ирцэн биш эднийхийг хардаг болчих гэж хэхэ.

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Tue Dec 01, 2015 8:17 pm
by Bold9
:eek:

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Tue Dec 01, 2015 9:51 pm
by Jaal_huu
meesh goyo boljee. iimerhuu zuilsee endee bicheed bgaarai

Sent from my Q5 using Forum Fiend v1.3.3.

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

PostPosted: Tue Dec 01, 2015 9:55 pm
by turuue
Зураг мургийг нь хараад төсөөлөөд, харьцуулаад явах боломжтой гоё болжээ. :eek:

Клопп ирсэн биш Лив цаанаа л өнгөлөг, хүчтэй, сүртэй бараатай харагдаад байгаа шүү, ххэ.