Page 1 of 95

¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Thu Aug 13, 2015 3:27 pm
by maRS_mN
2014-15 оны улирлыг Карло Анчелоттигийн удирдлага дор Реал Мадрид эхлүүлж тун сайн эхлэлийг тавьж Европын сүпер цом болоод Клубын ДАШТ-д түрүүлж 22 дарааллан ялалт байгуулсан гэх гайхалтай амжилтын эзэд болсон ч бэртэл гэмтэл болоод бас бус зүйлээс шалтгаалж улирлын төгсгөлд боломжит бүх цомноос мултран амжилтгүй нэгэн улирлыг үдсэн билээ. Зуны амралт ч саяхан эхэлж байсан санагдавч шинэ улирал эхэлхэд юу юугүй бэлэн болжээ.

Өнгөрөгч улиралд :

Ла лига - 2-р байр
Аваргуудын лиг - Шөвгийн 4
Эзэн хааны цом - Шөвгийн 8
Клубуудын дэлхийн аварга :eek:
Европын сүпер цом :eek:

Image

Шинэ цэрэгүүд болох Тони Кроос болон ДАШТ-р гайхалтай амжилт үзүүлсэн Хамес Родригес нар эхний улиралдаа тун давгүй тоглолт үзүүлж багтаа бүрэн уусч чаджээ.

Өнгөрөгч улирлын онцлох тоглолт :

Реал 3 - 1 Барселона / Ла лига /

Image

Реал 1 - 0 Атлетико / Аваргуудын лиг /

Image

Хамгийн муу тоглолт :

Атлетико 4 - 0 Реал Мадрид

2015-16 улирлын багийн үндсэн бүрэлдэхүүн :

Image

Image

Image

Онцлох :

Реал Мадридын амьд домог, амин сүнс, агуу ахлагч Икер Касилъяас Реал Мадридаас Португалийн Порто клуб руу явсан.

Image

25 жилийн туршид Мадридын Реалын төлөө бүхий л сэтгэлээрээ хаалгаа манаж агуу амжилтанд хүрсэн ! Хэвлэлийн бага хурал дээрээ нулимсаа барьж чадаагүй арга ч үгүй биздээ. Мадридыг гэсэн сэтгэлийг нь түүнээс өөр хэн ч мэдэрж чадахгүй.

Image

Image

Шинээр ирсэн тамирчид :

Danilo / Бразил / - Португаас

Image

Португалийн Порту багийн баруун арын хамгаалалтанд найдвартай тоглон олон том клубуудын хараанд өртөөд байсан авъяаслаг Бразил залууг Реал Мадрид өвлийн солилцоогоор л өөрсдийн болгосноо зарласан.

Lucas Vazquez / Испани / - Эспаниолаас

Image

Реал Мадридын кантера нарын нэг Эспаниолд зээлээр нэг улирал тоглосны дараачаар эргэн үндсэн бүрэлдэхүүнд дуудагдлаа.

Kiko Casilla / Испани / - Эспаниолаас

Image

Ахлагч явсанаар багт шинэ хаалгач ирэх нь тодорхой болсон. Мөн Реалын акедимаас гаралтай Каталон залууг багтаа элсүүлсэн.

- Мөн Денис Черишэв болон Касемиро нар зээллэгээс буцаж ирэн одоогоор үндсэн багтай хамт улирлын өмнөх тоглолтуудад яваад байгаа. Черишэвийг Арсенал болон Ливерпүүл клубууд сонирхож байгаа мэдээлэл бий. Мөн өвлийн солилцоогоор авсан Лукас Силваг аль нэг баг руу зээлээр явуулах нь тодорхой болоод байгаа ба Английн лигийн томчууд сонирхож байгаа юм байна.

Ямар ч цомгүй үлдсэн харамсалтай улирлын дараагаар Флорэнтино Перез клубын ерөнхий менежер Карло Анчелотиг багаас явуулсан. Тамирчид болон Фенүүд Карлог үдсэнд тун харамсалтай байгаагаа удаа дараалан илэрхийлсэн.

Image

Дон Карлогийн араас Рафаел Бенитэзийг Реал Мадридын шинэ менежерээр томилсон. Ихэнх фенүүд дургүйцэж байгаа, гэвч нэгэнт ирсэн Испани эрхэмийг юу хийж чадахыг харж суухаас өөр аргагүй бизээ..

Image

Реал Мадридын хамгийн том асуудал болох хамгаалалтын шугамыг Рафа засч чадах уу үгүй юу гэдгийг ирэх улиралд харж болно. Улирлын өмнөх нөхөрсөг тоглолтуудад оролцож одоогоор ердөө 1 гоол алдсан үзүүлэлттэй явж байна. ICC China болон Australia-д түрүүлэв.

Шинэ улирлын өмсгөл

Image

Image

Улирлын эхний тоглолтоо 8-р сарын 23нд Спортинг Гихоны эсрэг хийнэ.

Манчестер Юнайтед руу явна гэх шуумаар зунжингаа бөмбөгдүүлсэн Серхио Рамос маань багийн үндсэн ахлагч болсон. Мөн гэрээгээ тун удахгүй сунгаж жилийн 8 сая еврог авахаар болж байгаа.

Image

Мөн Манчестер Юнайтедын хаалгач Давид Де Хиа ирэх үгүй нь одоо хүртэл эргэлзээтэй байна. Солилцоо наймааны цонх дуустал Испани хаалгачын тухай шуум тасрахгүй нь ойлгомжтой !

Зиа ингээд ирэх улиралдаа боломжит бүх цомдоо түрүүлнээ гэж ерөөе !! :gold

Image

Re: ¡Juntos a por la undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Thu Aug 13, 2015 3:28 pm
by Цоомоо
Танай шинэ сэдвийн гарчгийг уншсан чинь нөгөө "Яалаа яалаа гэнээ" гэдэг үг орж ирж байна :ногоон:

Re: ¡Juntos a por la undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Thu Aug 13, 2015 3:34 pm
by Цогоо
Арваннэгдэхээ ангуучлахаар явж байна гэсэн үг үү?

Re: ¡Juntos a por la undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Thu Aug 13, 2015 3:34 pm
by El Payaso
Зээлийн нөхдөө дуудсан гэдгээс өөрөөр танайх чинь энэ зун наймаа хийгээгүй байна уу? бас сонин тохиолдол шүү хэхэ... Пэрэзд уйтгартай байгаа байх даа... :RD

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Thu Aug 13, 2015 5:26 pm
by Mojul
Casilla гэсэн наймаа хийсэн биздээ

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Thu Aug 13, 2015 6:48 pm
by Reda
Рафатай болохоор танайх аль хэдийний сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаабайхаа :ногоон:

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Thu Aug 13, 2015 7:08 pm
by Seikoni
Болжээ Марс. :eek:
Касилла, Лукас Васкэзийг буцааж худалдаж авсан л даа. Касемиро, Черышев нарыг зээлээс нь буцааж татсан. Данилог 30 саяар Портогоос авсан.

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Thu Aug 13, 2015 7:37 pm
by Могжоохон
:eek: Танайханд :silver :bronze :silver ийм амжилт хүсье :ногоон:

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Thu Aug 13, 2015 7:55 pm
by maRS_mN
Image

De Gea ирэх нь ер нь л худлаа болж таарж байна даа.. Нэг улиралдаа Навас, Касилла хоёроор нүдэхэд ч буруудах юм алга дөө..

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Fri Aug 14, 2015 9:00 am
by SAVAGE
ДДГ Виллатай тоглох багийн бүрэлдэхүүнд багтаагүй байна. Нөхрийн сэтгэл санаа бол Мадридад л байгаа бололтой.

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Fri Aug 14, 2015 11:08 am
by Seikoni
ЛВГ ч шившиглэхээр шийдсэн бололтой. Гараа найдваргүй гэж хэлээд л, сэлгээнд суу гэж хэлсэн гээд л. Хариу арга хэмжээ нь ч мань хүнийг чангалж байх шиг байна даа. Энэ эрчээрээ Еврогийн гарааны эрх нь ч хэцүүдлээ л дээ. Касиляс Портод бат гараанд гарна. Мань хүнийг тэгээд ЛВГ тогтмол гараанд гаргахгүй болохоор ирэх жил Еврогоор Касиляс хүссэнээр гарч таарах нь ээ дээ.

Би ч энэ жилдээ Кэйлор дажгүй байх л гэж бодоод байна. Левантед угаасаа дажгүй байсан, ДАШТ-ээр сайн тоглосон. Яахав нэг жил банзанд жаахан зэвэрсэн байх. Хэрэв илт фэйлдвэл ар нь бас ч үгүй хоосон гар биш.

Рамос ирэх даваа гаригт гэрээнд гарын үсэг зурах юм гэнэ.

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Fri Aug 14, 2015 11:15 am
by Mojul
Дэ Хеагийн нэр ЧЛ урьдчилсан шатны бүрэлдэхүүнд багтсан.
Танайх аваад ЧЛт тоглуулж болох билүү

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Fri Aug 14, 2015 11:18 am
by turuue
Болно. Бүр гараанд гараад тоглочихсон байсан ч болно, урьдчилсан шат учраас.

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Fri Aug 14, 2015 11:20 am
by Mojul
тэгвэл ав ав ккккк

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Fri Aug 14, 2015 11:24 am
by Seikoni
Нээрээ урьдчилсан шат гээд тэгдэг байх шүү. Оуэнийг тэр жил Бэнитэз 2004 онд урьдчилсан шатанд сэлгээнд авч явж байсан санагдана. Гэхдээ тоглуулаагүй.

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Fri Aug 14, 2015 12:10 pm
by attilla
Degee 1 jil saihan amarch baigaad irne biz

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Fri Aug 14, 2015 7:37 pm
by Өсөхбаяр
attilla wrote:Degee 1 jil saihan amarch baigaad irne biz

дэгээг амбицлах хэмжээнд болоогүй.шүү гээд чангалж байгаа биз..

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Fri Aug 14, 2015 8:21 pm
by maRS_mN
Амбицлах хэмжээнд бол хүрсэншд.. 2 жил дарааллаад Ман.Ютд-ийн шилдэг болчихлуу..

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Sat Aug 15, 2015 1:50 am
by maRS_mN
Image

Source : Cadena Ser

Реал Ман.Ютд тохиролцоог бүтхийг хүлээсээр л байгаа гэнэ. LVG нь одоогоор түүнийг гараанд гарч тоглуулахгүй гэдгээ мэдэгдээд л авч. Навас Касилла нээрээ нэг жилдээ байсандаа ч гэж бодоол байгаа гэхдээ нөхөр өөрөө ирхийг үнэхээр хүсээд байвал гялс авчаасай билээ.

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Sat Aug 15, 2015 8:31 am
by Seikoni
Харин наймаа хийгдэх гээд байна уу даа. Хэрэв эцсийн мөчид хийгдэх юм бол ч Кэйлор ч бараг зөрөөд явж таарах нь дээ. Эсвэл Кэйлор дээр нэмэх нь кэш гээд наймаа хийвэл зүгээр л юм.

Benitez Спортингийн Португаль ДМ Виллиам Карвальог сонирхож байгаа л гэж. Хэрэв үнэн бол дажгүй л эд байна. 1.87 мөртлөө 89 кг гээд бас л овоо нөхөр бололтой. Ер нь үе үе хэвлэлээр нэр нь гараад байдаг байсан.

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Sat Aug 15, 2015 2:28 pm
by maRS_mN
Евро U-21 дээр балласышд наад Виллам Карвалью. Танк л юм байнлээ.. Ядаж байхад скиллтэй.

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Sun Aug 16, 2015 10:04 am
by El Payaso
Ямар тарган нөхөр вэ гүйж чаддаг юм уу? :P

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Sun Aug 16, 2015 2:48 pm
by maRS_mN
Image

Сантиаго Бернабэу цом 8.18нд.. Лигийн өмнөх бие халаалт тоглолт болох учиртай.

Өмнө нь 2011 онд СБ цомд бас Галатасарайтай тоглож 2-1р хожиж байсан.

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Sun Aug 16, 2015 5:43 pm
by maRS_mN
Наймааны цонх хаагдахаас өмнө Бенитэз нэг довтлогч, нэг хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч авах хүсэлтэй байгаам байна.

Фернандо Ллорентэ, Лазиогийн Лукас Биглиа нартай холбогдоод байна даа..

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Sun Aug 16, 2015 10:01 pm
by CAHAKA
Интерийн Ковачич-г авчихлаа гэнэ vv? WTF!?