Page 95 of 95

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Fri Aug 12, 2016 2:41 pm
by Бороо
Энэ форумыг уншаад 5 жил болсон байна. Одооноос идэвхитэй байнаа.

Image

2016-17 оны улиралд эвдэгдэх боломжтой рекордууд:
-Роналдо яг одоогоор багийнхаа төлөө 364 гоолыг оруулаад байгаа бөгөөд энэ улирал энэ тоогоо 400-д хүргэх бүрэн боломжтой.
-Манчестер Юнайтед Премьер Лигийн түүхэнд 2000 оноонд хүрсэн анхны клуб болох боломжтой. Тэд одоо 48 оноо авахад 2000 оноонд хүрэх болно.
-ПСЖ өнгөрсөн улиралд лигтээ 96 оноо авч түрүүлсэн. Тэд энэ улиралд 100 оноо авч рекорд эвдэх бүрэн боломжтой.
-Ювентус Сери А-н түүхэнд 6 дараалан түрүүлсэн баг болох боломжтой.
-Буффон яг одоогоор Сери А-д 589 тоглолтонд оролцоод байгаа билээ. Тэр энэ тоогоо энэ улиралд 600-д хүргэх боломж байна.
-Лионел Месси (22), Кристиано Роналдо (26) нар Аваргуудын лигт хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн Райн Гиггсийн (30) амжилтыг эвдэх боломжтой.
-Хэрвээ Манчестер Юнайтед Премьер Лигт түрүүлвэл, Златан Ибрахимович сүүлийн 16 жилд 14 дэх лигийн аваргын цомоо хүртэнэ. Голланд, Итали, Испани, Францын лигт түрүүлээд байгаа билээ.
-Эдинсон Кавани одоогоор ПСЖ-н төлөө 81 гоолыг оруулаад байгаа бөгөөд 100 гоол оруулсан 4 дэх тоглогч болох боломжтой.
-Анчелотти Байерн Мюнхенийг удирдаад аваргуудын лигт түрүүлвэл тус тэмцээнд 4 түрүүлсэн анхны дасгалжуулагч болно.
-10 дугаар сарын 1, Арсен Венгер Английн Премьер лигт нэг /1992 оноос хойш/ багийг 20 жил удирдсан 2 дахь дасгалжуулагч болно.
-Лионел Месси Барселонагийн төлөө одоогоор бүх тэмцээнд 456 гоолыг оруулаад байгаа бөгөөд энэ улиралд 500 гоолыг Барселонагийн төлөө оруулсан тоглогч болох боломжтой.
-Реал Мадрид Аваргуудын лигийн хагас шигшээд зургаан улирал дараалан шалгарсанаараа Барселонагийн рекордтой тэнцээд байгаа билээ. Тэд хэрвээ энэ улирал энэ шатанд энэ рекордыг 7 болгон ахиулна.
-Манчестер Юнайтедын ахлагч Уэйн Рүүний одоо ердөө 4 гоолыг оруулах юм бол багийнхаа бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтанд 1-т орж ирнэ. Манчестер Юнайтедын бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтыг Сир Бобби Чарлтон 249 гоолтойгоор тэргүүлдэг билээ.
-Франческо Тотти Сери А-д аль хэдийн 248 гоолыг оруулаад байна. Тэр энэ улиралд энэ тоогоо 250 болгох боломжтой.
-Лаам Байерн Мюнхений төлөө 481 тоглолтонд оролцсон бөгөөд энэ улиралд 500 дахь тоглолтондоо оролцох боломжтой.
-Кристиано Роналдо Аваргуудын лиг, европын цомд 93 гоолыг оруулаад байна. Тэр энэ улиралд 100 гоолыг оруулсан анхны тоглогч болох боломжтой.
-Эвертоны хагас хамгаалагч Гарет Барри энэ улиралд Премьер Лигийн бүх тоглолтонд оролцвол Премьер Лигт хамгийн их тоглолтонд оролцсон тоглогч болно.
Гарет Барри (595), Райн Гиггс (632)

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Wed Aug 17, 2016 11:26 am
by turuue
Найзууд маань наймааны цонхоор ямар даруухан байна аа. СВ авна гэдэгт нилээн итгэлтэй байсан юмсан, чимээгүй дуусах нь уу яах нь.

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Sat Aug 20, 2016 1:46 pm
by Ganaa
Шинэ сэдэв нээх хүн байхгүй юм уу

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Sat Aug 20, 2016 3:11 pm
by Realist
Алгадаа, чи нээчихээ гоё