2015/2016 Bianconeri: making the history

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Wed Sep 30, 2015 10:54 am

Өнөөдөр шөнө Севильяг талбай дээрээ хүлээж авах нь... лигтээ чойрч байгаа ч АЛ-д 3 оноотой баг.... 3 оноогоо авчихвал ч хэсгээс 1-р гарах боломжоо нэлээд баталгаажуулаад авчих юм.

Хедира гэмтлээс эргэж ирсэн, ямар ч байсан талбайд гарах юм шиг байна....энэ улиралд анхны албан ёсны тоглолтоо хийх нь... сэлгээнээс үү, эсвэл гараанд уу гэдгийг Аллегри шийдэх нь.... нөхрийг дөнгөж ирэхэд нь хэтэрхий яарч байж дахиад гэмтээчихгүй юмсан. Касерес уржигдар Туринд явж байгаад Ферраритайгаа автобусны буудал мөргөж, осолдсон, энэ нь 2 дахь тохиолдол тул багаас сахилгын арга хэмжээ авч түр хассан байна. Лихти Фросинонэтэй хийсэн тоглолтын үеэр амьсгалахад хүндрэлтэй гэсэн шалтгаанаар талбайг чөлөөлж, Наполигийн тоглолтыг өнжсөн, бас энэ тоглолтыг өнжих нь.... тэгэхээр дахиад Падойн баруун жигүүрт гарах эсвэл 3:5:2 гэсэн гараагаар Куадрадо баруунд гарах магадлалтай л юм байна.

Ямар ч байсан 10-р сарын шигшээ багын цугларалтаас өмнөх 2 тоглолтондоо хожил байгуулах хэрэгтэй байна.... Аллегри ч халах тухай шуум гараад эхэлж, нөхөр ч их хичээх биз :ногоон:

Маркизио энэ Нямд талбайд эргэж ирэх шиг байна... Маркизио бас л Кьевогийн эсрэг 45 минут л энэ улирал тоглоод гэмтээд гарсан.

Манай Погба 10 дугаарыг авсанаас хойш хэтэрхий хичээх, биеэ барих, хэтэрхий уран тоглох гээд алдаад байх шиг байна даа..... Жаахан намжаахгүй бол ч тэр Наполитой хийдэг тоглолтонд шууд дамжуулах хэрэгтэй байхад дриблдэж байгаа бөмбөгөө алдаж, гоёо боломжийг хийсгэсэн.... нөхөр арай л хэтэрхий 10 дугаартай одоогоор сэтгэл хөдлөөд байх шиг... ядаж байгаад довтлогч нартай ойрхон, чөлөөтэй, урд тоглуулаад байгаа....
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby LeMoN » Thu Oct 01, 2015 3:09 am

Khedira ch shal angi bna shu
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby LeMoN » Thu Oct 01, 2015 3:27 am

Morata tgd neg evlegheen hgd bhiimduu yanziin murguluu
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby turuue » Thu Oct 01, 2015 5:23 am

яаяа тоглоод хаячихсан байна шүү. Үүсгэсэн боломжийн тоо: Юве 24, Сэвияа 1. Хэн хэн нь өнгөрсөн жил Европийн тэмцээнд финалдсан гэхэд том зөрүү байна шүү. Танайх ч сайн, Сэвияа ч муу байсан бололтой.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby LeMoN » Thu Oct 01, 2015 9:21 am

Sevilla barag l haalgaruu tsohioguidee
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Thu Oct 01, 2015 10:11 am

Image

Хэ хэ нэг ийм л юм болжээ.... Сайн тоглож Севильяг хожлоо... нөгөө талаар Севилья үнэхээр муу байлаа... элдэв нөхөд нь байхгүй байгаа юм уу хаашаа юм... лав л Интерийн гологдол Андреоли төвийн хамгаалалтанд гарсан, Рейес, Гамейро, польш залуу, Коноплянка гээд л өөр мэддэг тоглогчгүй шахам байна.... Севильяг үнэндээ өөрсдийн хүссэнээр тоглуулж, ёстой л хөдөлгөсөнгүй.

http://www.juventus.com/media/images/ga ... 00x787.jpg

Хедира энэ улиралд анх удаа албан ёсны тоглолтонд орж тоглосон, нөхөр төвийн хамгаалалтанд тайван тогтвортой байдлыг авчирлаа... Хедира, Эрнанес, Погба 3 бол үнэндээ Севильяг ажилгүй болгов. Барцальи баруун жигүүрийн хамгаалалтанд карьертаа анх удаа гарч тоглоод гоолын дамжуулалт өгөв... багаараа л сайн байлаа. Заза хүртэл сүүлд сэлгээгээр орж ирээд итгэлтэй тайван бөмбөг тууж ороод л хожлыг баталгаажуулав :ногоон: :eek: :gold

Image

Мората 5 дараалж АЛ-д гоолдсон Испани тоглогч болж, манай домогт ахлагч Дель Пьерогийн амжилтыг давтаж, Мората АЛ-д ч одтой тоглогч юм аа :eek:

Одоо Болоньяг талбай дээрээ нухаад шигшээ багын цугларалтын завсарлага хүргээд гэмтсэн нөхдүүд эргэж ирээд учраа ололцоод л болох нь... Хедира, Маркизио, Мандзукич, Асамао, Касерес, Лихти, Эрнанес, Лемина, Алекс Сандро, Мората гээд бараг л бүрэн бүрэлдэхүүн энэ удаа шигшээ баг гээд явахгүй сайн бэлтгэлээ хийгээд ойлголцоод ирэх биз :eek:

Image

Image
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Mon Oct 05, 2015 10:48 am

Image

Севильятай хийсэн тоглолтын гараа гарч Болоньяг талбай дээрээ хүлээн авч нүдсээр байгаад л хожлоо. Энэ жил манайх бас л нэг азгүй гэхээр байна шүү... Удинезе, Кьево, Фросинонэ, Болонья гээд оноо алдах хэрэггүй жижиг багуудын анхны цохилт дээр л сонин бөмбөг алдаад оноо энэ тэр алдаад хэцүүдсэн.... нөхдүүд ахиж хаалга руу бараг л цохиогүй.... манайх 7 тойргоос 5 тоглолтонд нь давамгайлалаа алдаад нэхэж тоглосон байна.

Хедира дебют тоглолтондоо гоолдсон бол Мората энэ улирлын анхны лигийн гоолоо хийлээ. Дибала бол маш сайн үзлээ... аймшигтай аймшигтай пассууд ямар ч олныг өгөв... Болоньягийн нөхдүүд манай хүнийг алчихья л гэсэн байдалтай ширүүн тоглов... нөхөр сүүл рүүгээ ядраад суучихлаа. Мората өнөөдөр ёстой үрэлгэн байлаа.. 2-3 гоолын маш сайн боломжийг алдаж харагдав..... боломжуудаа бүрэн ашигладаг болчихвол ч супер болох гээд л байна.... Куадрадо бол баруун жигүүрээр түйвээж байсан ч төгсгөлөө хийхдээ маш муу, толгой муутай ч юм шиг санагдав... өмнө нь мэддэггүй байж...

Погба хүү ямар нэгэн элдэв маягт, супер ур чадвар үзүүлэх гэхгүй сайн тоглолоо.... :eek: Нөхөр хаалттай цохилт хийх гээд байдаг болсон байна... уг нь Дибалагаар л хийлгэвэл... Погба арай л биш байна лээ хаалттай цохилт дээр ккк

Тоглолтын статистикаар ярьвал манайхан өмнөх улирлаас арай л цөөн такл хийдэг болсон байна лээ... Видал явсан, Маркизио талбайд гараагүй болохоор төвд такл хийж, бөмбөг салгадаг нөхөд эрс багасаж дээ...

Image

Лихти зүрхний нэг асуудалтай болоод хагалгаа хийлгэж, 1 сарын дараа талбайд гарах юм байна.. Касерес Туринд 2 дахь Ферраригаа эвдэлсэн тул багаас хасагдаж сануулга авсан, одоо завсарлагааны дараа хүрээд ирэх биз.

За ингээд шигшээн цугларалтаар нөхдүүд эргэж ирээд, нэг сайн ойлголцоод л ирэх хэрэгтэй байгаа юм
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby LeMoN » Mon Oct 05, 2015 11:26 am

Харин хаа очиж учраа олоод эхэллээ. ЧЛ-д азаар бас оноо алдсангүй. Куадрадо үнэхээр шийдвэр гаргалт жоохон тийм юм.3 хамгаалагчийг үнэн гоё хуурж 2 довтлогчид зай гаргаснаа өөрөө цохиж энэ тэр хахахахах гэхдээ баруунд бол үнээр гоё бэээлэээ.Хедира ч зангарга заажийлээдээ.Анх үнэгүй авлаа гэнгүүт л Видал Пирло 2 явбал яваг яваг гэж бодож бсан Дэлхийн аварга Реалд бас гол тоглочдын нэг байсан гэсэндээ хамаагүй анги байна. Погба бас элдэв маяг хийхгээ л бээлээ залуу юм одоо яахав.Одоо тэгээд Дибала ингэж тоглоод байвал Манзукич яахын байгаан.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby El Payaso » Mon Oct 05, 2015 12:19 pm

Хэдира ирээд л шууд гоол дамжуулалт айн... Дибала танай албан ёсны пенальти тэйкэр болж байна уу? Энэ хүү ч бодосноос хурдан дээшээ гараад ирлээ шүү...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40726
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Mon Oct 05, 2015 6:10 pm

Дибала албан ёсны булангын цохилт, пенальт, хаалттай цохилт, чөлөөт цохилт гүйцэтгэгч болсон... нөхөр бол хүүхэд гэлтгүй сэтгэл зүй сайтай шиг байна лээ.... Хаалттай цохилтыг Дибала голчилж, Эрнанес үе үе хийж байгаа... Погба маань харин хийхээ болчихвол эсвэл бэлтгэл дээрээ гаргаадаггүй болоод хийхгүй бол ч сайхан байрлалын цохилтыг улирал эхэлснээс хойш лав л намайг харж байхад 2 удаа хийсгэчихэв...

Тевезийг өвлийн амралтын дараа бол өлхөн орлодог болчих юм шиг санагдах юм.... Жаал дасах, халах хэрэгцээ байгаад л байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Tue Oct 06, 2015 4:38 pm

Juventus players on international duty

Gianluigi Buffon, Giorgio Chiellini, Andrea Barzagli, Leonardo Bonucci, Simone Zaza (all Italy), Daniele Rugani (Italy U21), Paul Pogba (France), Patrice Evra (France), Alvaro Morata (Spain), Mario Mandzukic (Croatia), Mario Lemina (Gabon), Paulo Dybala (Argentina), Roberto Pereyra (Argentina), Juan Cuadrado (Colombia), Martin Caceres (Uruguay).

Image

Дибала хүү Аргентины шигшээд анх удаа дуудагдаж байгаа юм байна. Мандзукичийн гэтэл эдгэсэн болтой бас дуудагдаж...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby richie_d4 » Wed Oct 07, 2015 10:45 am

Дибала яасан гэсэн бэ
агентаа халаад өөрийнхөө загвар өмсдөг хүүхнээр агент тавьсан гэсэн үү?
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Wed Oct 07, 2015 11:51 am

ккк, тэр чинь галзуу Интерийн ахлагч Икарди л даа.... бас л эвгүй гар шүү ккк
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Жавхаа » Wed Oct 07, 2015 11:55 am

Forza Juve wrote:ккк, тэр чинь галзуу Интерийн ахлагч Икарди л даа.... бас л эвгүй гар шүү ккк


Макси Лопезийн сууж байсан хүүхэн юм байна лээ шдээ кк
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Tmshinoda » Wed Oct 07, 2015 4:01 pm

Жавхаа wrote:
Forza Juve wrote:ккк, тэр чинь галзуу Интерийн ахлагч Икарди л даа.... бас л эвгүй гар шүү ккк


Макси Лопезийн сууж байсан хүүхэн юм байна лээ шдээ кк


Максигаас хүүхэдтэй гэжуга
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Өсөхбаяр » Wed Oct 07, 2015 4:14 pm

хүүхэн шууханыг ямар сүрхий мэддийн.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10207
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Tmshinoda » Wed Oct 07, 2015 4:16 pm

өө яахав дээ. Цагтаа манай Миланд хагас жил тоглож явсан хүн. Эхнэр нь хүүхдээ тэвэрцэн ирээд л тоглолт үздэг байсын..
Харин Икарди, Макси 2-н асуудал бол тэгээд л нэг хэсэг шуугисан л даа.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby richie_d4 » Wed Oct 07, 2015 7:12 pm

Forza Juve wrote:ккк, тэр чинь галзуу Интерийн ахлагч Икарди л даа.... бас л эвгүй гар шүү ккк

Хаха би ёстой хол андуурчээ. Уучлаарай.

Sent from my B1-750 using Tapatalk
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby enzo » Mon Oct 12, 2015 8:28 pm

За гэмтсэн тоглогчдын тухай :

1. Мората, Погба тусдаа бэлтгэлээ хийж байгаа юм байна. Италийн дербид ирчих байх.
2. Перейра Аргентины шигшээдээ тоглож байгаад бэртсэн боловч одоо груптэйгээ бэлтгэлээ хийж байгаа гэнэ
3. Мандзукич Хорватын шигшээнхээ 2 тоглолтыг өнжсөн, бүрэн эдгэрэхэд дахиад 2 долоо хоног хэрэгтэй
4. Маркизио, Стураро 2 бэлтгэлээ хийгээд эхэлсэн гэнэ. Дербид тоглоход бараг асуудалгүй гэнэ.
5. Асуудалтай нөхдүүд нь : Лихтштайнер, Касерес, Мандзукич үлдэж байгаа юм байна.
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby UULAA » Mon Oct 12, 2015 9:12 pm

Tmshinoda wrote:өө яахав дээ. Цагтаа манай Миланд хагас жил тоглож явсан хүн. Эхнэр нь хүүхдээ тэвэрцэн ирээд л тоглолт үздэг байсын..
Харин Икарди, Макси 2-н асуудал бол тэгээд л нэг хэсэг шуугисан л даа.

Wanda derby гээд л үү кк
тэр Ванда нь ядаж байхад царай муутай хөгшин юм байлээшд. Жаахан хүүхдийн толгой эргүүлсэн байхааддаа.
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby rednasca » Thu Oct 15, 2015 2:09 pm

Жиовинко хожил баталгаажуулсан, Торонтог анх удаа плей-оффт шалгаруулсан гайхалтай гоол хийжээ...
31 тоглолтод 22 дахь гоолоо оруулсан нь энэ улирлын шилдэгт өрсөлдөхүйц гэгдэж...
https://youtu.be/2TXTXecD3_o
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21118
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Thu Oct 15, 2015 3:51 pm

Манай нөхөр ч MLS-ийг буулгаж байгаа юм билээ. Гоол дамжуулалтаараа лигийг тэргүүлж, багаа анх удаа плей оффд оруулж байгаа юм билээ. Бараг л үлдсэн 2 тоглолтонд чирвэл плей-оффийг алгасаад шууд аваргын төлөө үзүүлэх байх...

Манайх ч нөхрийг сайн ашиглаагүй, потенциалыг нь гаргаагүй санагддаг юм. Пармад сайн байсан ингээд Торонтод сайн үзэж байна.... мэдээж Америкийн лигийн чанар өөр ч бас л анги байгаад байна... нөхөр Раньери, Дель Нери, Контэ, Аллегригийн удирдлагад байсан ч нэг л болоогүй байрлал дээрээ таарахгүй ч юм уу эсвэл том багт гол хүн биш, том баг түүнд зөвхөн найдвар хүлээлгэхгүй ойлгомжтой болохоор ур чадвар нь гардаггүй ч юм уу тэгэс ингэс гэж байж байгаад яваад өгсөн.... яг жигүүр биш, яг төвийн довтлогч биш, АМ болон SS-ийн холимог байсан... Контэ дээр нэг их таарахгүй байсан бол Аллегри дээр бас л шууд сонгогдоход таарахгүй байсаар явсан даа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Thu Oct 15, 2015 4:00 pm

Шигшээ багуудын цугларалт ч манайд хөөрхөн л сайн ч нөлөөлж, саараар ч нөлөөлж.... Мандзукич, Маркизио, Асамао, Хедира нарт хурдан эдгээд ачаалал авалгүй аажмаар тоглолтонд орох боломж олгосон бол Мората, Погба, Перейра, Касерес нар гэмтжээ.... Ашгүй Мората, Погба нар амжвал Интерийн эсрэг ирэхээр хөнгөнө гэмтэл байж.... Касересийг Уругвай - Колумбын тоглолтын үеэр багын анд Куадрадо гэмтээчихэж :ногоон: Ингээд л цэвэр баруун жигүүрийн хамгаалагчгүй 7 хоногт 3 тоглолт хийх шинжтэй. Перейрагийн хувьд тодорхойгүй л байна.

Дибала хүү дуудагдсан ч учиргүй тоглоод ачаалал аваагүй 1 л удаа сэлгээгээр гарч...

Шигшээ багт бас л Ювентусын алдаа гарч.... Буффон, Бонуччи, Кьеллин 3 Италийн шигшээд 2 тоглохдоо бас л хачин бөмбөг тоглолт бүрт алдаж... энэ байдлаас хэзээ гарах бол доо...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Thu Oct 15, 2015 4:42 pm

Image

Тевезийн цалинг Бока Хуниорс баг нь өгөөгүй 3 сар болж гэнэ дээ... Аргентинад ч байдал хэцүү байх аа... доллар авах гэж засгийн зөвшөөрөл авдаг, солиход аймаар лимиттэй, бас албан болон албан бус ханш нь асар зөрөөтэй гээд л хэцүү дээ.... 1 жил байж л байхгүй
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby meesh » Fri Oct 16, 2015 12:29 pm

Үсэрч байгаа Контэ юу

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9106
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: FaceBook [Linkcheck] and 3 guests