Page 1 of 10

УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Tue Aug 16, 2016 3:12 pm
by Оргил
Аваргуудын лигийн 2016-17 оны улирал нь Европын хөлбөмбөгийн холбоо (УЕФА)-ноос зохион байгуулдаг Европын шилдэг лигүүдийн шилдэг багуудын оролцдог тэмцээний 62 дахь улирал юм. Мөн Аваргуудын лиг (Champions league) нэртэйгээр шинэчлэгдэн зохион байгуулагдаж эхлэснээс хойшхи 25 дахь улирал..

2017 оны Аваргуудын лигийн финалын тоглолт Уэлсийн Кардифф хот дахь Миллэниум цэнгэлдэхэд 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр болно..

Image
цэнгэлдэх гадна талаасаа


2016-17 оны Аваргуудын лигийн ялагч нь 2017 оны өвөл Арабын Нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдах FIFA-ийнклубуудын ДАШТ-д УЕФА-г төлөөлж оролцоох бөгөөд УЕФА-ын сүпэр цомын төлөө Еюропа лигийн ялагчтай өрсөлдөх эрхийг авах юм...

Өнгөрсөн улиралын аваргуудын лигийн цомыг эзэмшигч Реал мадрид клуб..
Image


Аваргуудын лигийн энэ улиралд УЕФА-ийн гишүүн 55 улсаас 53 улсын 78 баг оролцох төлөвтэй байна.. Лихтенштейн дотоодын лиг зохион байгуулдаггүй, Косово нь бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа шалтгаанаар өөрийн улсын клубуудээс энэхүү тэмцээнд илгээх боломжгүй байгаа юм..


УЕФА-аас гаргаж эрэмбэлсэн коффицентийн дагуу гишүүн холбоодоос уг тэмцээнд оролцох багийн тоог тогтоодог. Үүнд:

УЕФА-аас гаргасан эрэмбийн

1-3-т эрэмблэгдсэн улсаас тус бүр 4 баг..
4-6-т эрэмблэгдсэн улсаас тус бүр 3 баг..
7-15-т эрэмблэгдсэн улсаас тус бүр 2 баг..
16-54-т эрэмблэгдсэн улсаас (Лихтенштейнээс бусад) тус бүр нэг баг..

Мөн дотоодын лигтээ үзүүлсэн амжилт нь аваргуудын лигт оролцох шалгуурыг хангаагүй боловч өмнөх улиралд аваргуудын лиг болон Европа лигт түрүүлсэн багуудад нэмэлт эрхийг өгдөг.. гэхдээ нэг улсаас дээд тал нь 5 баг оролцох боломжтой бөгөөд аваргуудын лигт дөрвөн клуб оролцуулах эрх бүхий нэг улсаас дээрх хоёр тэмцээнд хоёууланд нь өмнөх улиралд түрүүлсэн бөгөөд тэдгээр багууд нь дотоодын лигтээ эхний 4 дүгээр байрт багтаж чадаагүй бол тухайн улсын дотоодын лигтээ дөрөвдүгээр байранд орсон баг нь Европа лигт тоглох болно гэсэн дүрэмтэй..

Энэ жилийн хувьд Аваргуудын лигийн 2015-16 оны ялагч Реал мадрид болон Европа лигийн 2015-16 оны ялагч Севилла клуб нь нэг улсынх боловч Реал мадрид клуб нь дотоодын лигтээ эхний дөрөвдүгээр байранд багтаж чадсан тул энэхүү дүрэм үйлчлэхгүй..

Re: УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Tue Aug 16, 2016 3:15 pm
by Оргил
2016/17 UEFA Champions League match calendar
28–29/06/16: First qualifying round, first leg
05–06/07/16: First qualifying round, second leg
12–13/07/16: Second qualifying round, first leg
19–20/07/16: Second qualifying round, second leg
26–27/07/16: Third qualifying round, first leg
02–03/08/16: Third qualifying round, second leg
16–17/08/16: Play-off round, first leg
23–24/08/16: Play-off round, second leg
13–14/09/16: Group stage, matchday one
27–28/09/16: Group stage, matchday two
18–19/10/16: Group stage, matchday three
01–02/11/16: Group stage, matchday four
22–23/11/16: Group stage, matchday five
06–07/12/16: Group stage, matchday six
14–15/02/17 and 21–22/02/17: Round of 16, first leg
07–08/03/17 and 14–15/03/17: Round of 16, second leg
11–12/04/17: Quarter-finals, first leg
18–19/04/17: Quarter-finals, second leg
02–03/05/17: Semi-finals, first leg
09–10/05/17: Semi-finals, second leg
03/06/17: Final (National Stadium of Wales, Cardiff)

Re: УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Tue Aug 16, 2016 3:49 pm
by Цогоо
:eek: :eek: Сайхан нээлт.

Re: УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Tue Aug 16, 2016 9:27 pm
by Takanohana_Nowitzki
Өө нөгөө бот нээх бсан шд :ногоон:

Re: УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Wed Aug 17, 2016 11:30 am
by Оргил
Аваргуудын сонгон шалгаруулах сүүлчийн шатны эхний тоглолтууд явагдлаа. Эхний таван тоглолтын дүнг дороос хараарай. Өнөөдөр үлдсэн таван тоглолт болно.
Янг Бойз Швейцарь – Боруссиа М Герман 1:3
Гоол: Раффаэл 11, Сулеймани 56, Хан 67, 1:3 – 69, Роша 69-автогоол
Стяуа Румын – Манчестер Сити Англи 0:5
Гоол: Сильва 13, Агуэро 41, 75, 89, Нолито 49
Манчестер Сити: Кабальеро, Стоунз, Коларов (Клиши, 75), Сабалета (Санья, 70), Отаменди, Фернандиньо, Сильва, де Брюйне (Фернандо, 79), Стерлинг, Нолито, Агуэро.
Шар хуудас:Сабалета (4), Коларов (53), Тудорие (57), Тошка (58), Тамаш (86).
Динамо Загреб Хорват – Ред Булл Австри 1:1
Гоол: Лазаро 59, Рог 76-пен
Аякс Голланд – Ростов ОХУ 1:1
Гоол: Нобоа 13, Классен 38-пен
Копенгаген Дани – АПОЭЛ Кипр 1:0
Гоол: Павлович 43
Р.Гэгээ

Re: УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Fri Aug 19, 2016 2:24 am
by Өсөхбаяр
бот нээхээс өмнө амжиж нээсэнд талархав :ногоон:

Re: УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Fri Aug 19, 2016 4:44 pm
by PrOXy

Re: УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Tue Aug 23, 2016 10:47 am
by Forza Juve
Image

Хятадууд Европын хөлбөмбөг рүү айхтар дайралт хийчихсэн юм байна. Вест Бромвич болон Гранадаг авчихсан юм байна шдээ

Re: УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Wed Aug 24, 2016 7:30 am
by Nova
Рома хасагдах шатнаас мултарчихаж.
Ингээд Италичууд Английг гүйцэх нь ойрын 2 жилдээ худлаа болох шивдээ.

Re: УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Wed Aug 24, 2016 11:05 am
by El Payaso
Одоо дүгнэх хэцүү ш дээ... Италийн баг финальдаж түрүүлээд Английн багууд эрт мултарцгаагаад нэмээд Европад Италиуд сайн үзэхэд тэгээд л шаана ш дээ... Германууд бол Евролигийн коэффциэнтээрээ л эхний гуравт орж ирсэн ш дээ...

Re: УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Wed Aug 24, 2016 1:26 pm
by chegevara
Яагаад playoff шатанд Рома Порту хоёр таарчваа? Нөгөө талд нь хачин мяа багууд хоорондоо таарцан с** юмаа

Re: УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Wed Aug 24, 2016 6:46 pm
by Takanohana_Nowitzki
Сугалааны пот нь тэгж таардаг шд, 1-р шатнаасаа явснууд хоорондоо, сүүлд орж ирж байгаа хэд хоорондоо гээд тааруулчдаг биз дээ? Тэгэнгүүт том лигийн 3, 4-р байрууд хоорондоо таараад сапиуд хоорондоо үзээд 1 нь ордог шд, муу рейтингтэй улсаас оруулах л бодлого байх даа.

Re: УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Thu Aug 25, 2016 1:44 pm
by Forza Juve
Европа лигийн коэффициентээр л АЛ-ын нэмэлт эрхийг авдаг шдээ. АЛ-д Ювентус, Наполи, Европад Интер, Фиорентина, Рома, Сассоуло гээд л.... энэ жил Европад сайн үзэх байх аа.. ядаж байхад өнгөрсөн жилийн Сампдори шиг эрт хасагдаад коэффициент алагдах шинжгүй байна. Энэ жил Англи Италиас бүтэн 3 оноо, Герман Англиас 4 оноо илүү байгаа ч энэ жил Итали сайн үзвэл Английг гүйцээд, Германтай тэнцэх боломжтой... Германаас энэ жил Херта эрт хасагдаад, коэффициентийн алуурчин болсон, Английн багууд хавар Европаг ер нь хаячихна.... Италийн лигээс коэффициент дэмжих үүднээс Европын тэмцээнийг дэмжсэн хуваарь гаргадаг болсон, ачаалал ихгүй болсон.

Тэр Аваргуудын болон Аварга бус багуудын эрх авах хэсэг гээд хуваадаг чинь Платинигийн хийсэн зүйл л дээ... сонгогдохдоо дэмжлэг авах үүднээс томчуудын эрхийг бууруулж багачуудад өгсөн, одоо өөрчлөгдөөд хуучин шигээ болох шинжтэй дээ. Сугалааны үеэр зарлах юм шиг байна.

Re: УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Fri Aug 26, 2016 12:32 am
by Оргил
сугалаа үзэж байгаа хүн алга уу..,

Re: УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Fri Aug 26, 2016 12:50 am
by Цогоо
Үзэж байна.

Re: УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Fri Aug 26, 2016 12:55 am
by Оргил
ok

Re: УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Fri Aug 26, 2016 12:57 am
by Цогоо
Image

Re: УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Fri Aug 26, 2016 1:06 am
by Saiza
Нэг л баг дутуу өө өөө өөө

Re: УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Fri Aug 26, 2016 2:17 am
by Bayara
ПЛ-с нээрээ юун тааруухан багууд байгаам дээ, нээрээ өнгөрсөн жилийн топ 4 энэ 4 билүү. Италичуудад нэг эрхээ алдахым байноо. Хаана байнаа тэр Маню, Челси, Ливерпүүл.

Re: УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Fri Aug 26, 2016 4:00 am
by zigo
Аймаар чанга гэчихээр хэсэг огт харагдахгүй юм. Хамгийн жигд хэсэг нь е л байна уу даа. Барса сити хоёрыг зориуд нэг хэсэгт хийчихэв үү яав хэхэ

Re: УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Fri Aug 26, 2016 8:04 am
by J@x
Хамаагуй ухлийн хэсэг гаргавал 16 8д суд гарууд олон гарч ирэх байсан байх аа.
Хаа очиж манай Английн хэд сайхан сугалжээ. Сити Барсатай эртхэн нэг тулчихад гэмгуй. Энэ жил хагас шигшээд таарч мэдэх учраа.
Итали бас дажгуй сугалж.

Re: УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Fri Aug 26, 2016 8:08 am
by Nova
Английн багуудад эвтэйхэн сугалаа болчихвуудаа?
A хэсэг
1. ПСЖ
2. Арсенал
3. Базел

B хэсэг
1. Наполи
2. Бенфика
3. Бешиктас

C хэсэг
1. Сити
2. Барса
3. Гладбах

D хэсэг
1. Баерн
2. Атлетико
3. ПСВ

E Хэсэг
1. Спурс
2. Леверкузн
3. Монако

F хэсэг
1. Реал
2. Дортмунд
3. Спортинг

G Хэсэг
1. Порто
2. Лейстер
3.

H хэсэг
1. Ювэ
2. Лион
3. Севияа

гээд таачихая.

Re: УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Fri Aug 26, 2016 8:20 am
by Аагий
Английн 4 хэсгээсээ гарчихаар юм бна.

Re: УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Fri Aug 26, 2016 8:28 am
by El Payaso
Лейстэр ахиад нэг түүх бүтээх нь дээ хэхэ... хэсгээсээ нэгээр гараад 16 сугалаанд азтай байвал 8 руу гарах ч шаанс харагдаж байна шүү хэхэ...

Re: УЕФА Аваргуудын лиг 2016/2017 улирал

PostPosted: Fri Aug 26, 2016 8:57 am
by Жавхаа
энэ жил манай хэд гайгүй нойртой хоноцгоох юм биз дээ :ногоон: