Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Wed Mar 12, 2014 10:21 pm

МкМанаман: Англичуудын хүлээлт доогуур байгаа

Image

Фифа.ком: Одоо та хандивын тоглолтын тоглогч болсон байна. Ядуурлын эсрэг тоглолтын талаарх санал бодлоо хуваалцаач?
МкМанаман: Зөвхөн хуучны андууд, хамтран тоглож байсан нөхөдтэйгээ уулзах боломжоос гадна ОУ-н хандивийн арга хэмжээнд хамрагдаж байгаа нь гайхалтай юм. Хэцүү, хүнд цаг үеийг туулж байгаа хүмүүст туслах гэж хөлбөмбөг тоглож, мөнгө цуглуулахтай адилтгах зүйл байхгүй. Тус тоглолтыг үзэх гэж ирж байгаа хүмүүсийн тоо, тус тоглолтонд оролцож байгаа том нэрсүүд үүнийг хэр зэрэг чухал болохыг харуулж байна.

Фифа.ком: Та хуучны андуудтайгаа хамт тоглох гайхалтай байдаг гэлээ, гэхдээ таныг гэртээ харих үед танд юу бодогддог вэ?
МкМанаман: Миний толгойд орж ирдэг тэр зүйл бол маш их зүйлсийг хийж болох талаар байдаг. Гэхдээ чи шууд бүгдийг хийж, бүгдэд туслаж чадахгүй, тэгэн дараа өдөр нь л үүнийг мартдаг. Англид бид багагүй хандивийн тоглолтонд оролцдог. Гэртээ харих үедээ үргэлжүүлэн хандивийн арга хэмжээнд оролцож, бусдад туслаж чадахаа мэдэх чухал шүү. Тусламж хэрэгтэй хүмүүс үргэлж байдаг ба тэдний төлөө байна гэдэг чухал юм.

Фифа.ком: ДА удахгүй эхлэх нь. Бразил тэмцээнийг зохион байгуулж байгаа талаар ямар сэтгэгдэлтэй байна?
МкМанаман: ДА-н хувьд энэ бол төгс тавцан. Намайг энэ тэмцээний талаар бодоход толгойд орж ирдэг хамгийн эхний зүйл бол 1966 онд Бобби Муур цомыг өргөж байгаа дүр зураг байдаг. Өөр нэг зүйл бол Бразилийн шар өмсгөл - 1970 оны ДА-д Пеле болон түүний багийнханы үзүүлсэн шоу, тэдний ерөнхий тоглолтын хэв маяг. Дараа нь ДА зохион байгуулагдах бүх л гайхалтай хотуудын талаар бодно. Би Өмнөд Африк-д байсан бөгөөд энэ гайхалтай байсан. Надад маш их тааламжтай байсан, гэхдээ би энэ ДА-г хамгийн шилдэг нь байна гэж найдаж байна.

Фифа.ком: Та Бразил руу явах гэж байна уу?
МкМанаман: Мэдээж, би явна. Би Рио дэ Жанейро-д 6 сарын эхний 7 хоногт байна, харин дараагийн 5 долоо хоногт нь Бразил орноор аялах болно.

Фифа.ком: Английн шигшээн боломжийн талаар юу гэж бодож байна?
МкМанаман: Анхны удаа Англи хэр хол явж чадах талаарх хүлээлт маань нилээн доогуур байна. Англи-д хүмүүс ихэвчлэн бид ДА-д түрүүлж чадна гэж боддог учир энэ бол сонин, дасал болоогүй зүйл юм. Гэхдээ бид үнэхээр энэ удаад ДА-д түрүүлж чадах боломжоос нилээн холуур байна. Бид Уругуай, Итали-тай маш хэцүү хэсэгт байгаа, Коста Рика хүртэл амаргүй байх болно. Гэхдээ миний бодлоор Английн баг 16-д хүрэхэд хангалттай сайн.

Фифа.ком: Тэгэхээр таны фаворитууд чинь?
МкМанаман: Испани гайхалтай багтай байна, гэхдээ Бразил фаворит баг. Конфедерешн кап-д би тэднийг харсан, тэд үнэхээр онцгой байсан. Тэд ардаа гайхалтай дэмжлэгтэй байсан, ДА-д энэ нь бүр ч илүү их байх болно гэж таамаглаж байна. Гэхдэ тэд мөн чанга хэсэгт орсон байгаа, 16-д тэд Голланд-той, эсвэл Испани, Чили-н нэгтэй таарах болно. Мөн тэмцээнд үзэх өөр нэг баг бол Аргентин, тэд зөөлөн хэсэгт орсон. Гэхдээ Бразил-д тэмцээн болох учир Луйз Фэлипе Сколари-н баг фаворитууд байх хэрэгтэй.

Фифа.ком: Таны хувьд Бразил-д бусдаас илүүгээр харах ямар нэг тоглогч байна уу?
МкМанаман: Байхгүй ээ. Би зүгээр л энэ ДА-д хэн од болон гялалзахыг л харахыг хүсч байна. Мэсси Ла лига-д хийдэг зүйлээ ДА-р хийж, дэлхийн хамгийн том тэмцээний шилдэг тоглогч нь байж чадах уу? Роналдо Португалыг оргилд аваачиж чадах уу? Неймар Конфедерешн кап-д тоглосон шигээ тоглож, илүү олон гайхалтай гоал хийх болов уу? Хэн нэгэн нь энэ ДА-р гялалзах болно. Харин энэ нь хэн байх вэ гэдгийг харах гайхалтай байх болно. Тэр Англи тоглогч байх болвуу? эсвэл Колумбчуудын нэг нь байх уу? энэ бүгд маш сонирхолтой байх болно.

Фифа.ком: Сүүлийн асуулт. Та дэлхийн шилдэг гэж үнэлэгдэхийн тулд ДА-д түрүүлэх хэрэгтэй гэсэн бодолтой байдаг уу?
МкМанаман: Үгүй, гэхдээ энэ туслана шүү! Марадона Аргентин-ий төлөө тоглож байхад түүнд гайхалтай баг байсан, гэхдээ л би түүнийг одоо болтол бүх цаг үеийн хамгийн шилдэг гэж үздэг хэвээр. Үе, үеийн тоглогчид, хөлбөмбөгчдийг харьцуулна гэдэг үнэхээр амаргүй. Пеле Марадона-с илүү юу? Өнөөдөр л гэхэд хамгийн агуу тоглогчдын 2 нь бидэнтэй хамт байлаа. Зидан, Роналдо нар өөрсдийн цаг үедээ шилдэг нь байсан. Роналдо одоо ч ДА-н мэргэн буучын рекордыг эзэмшсээр байна. Хэрвээ Мэсси ДА-д түрүүлж, гялалздаг шигээ гялалзаж чадвал тэр бүх цаг үеийн хамгийн шилдэг болох болно гэж бодож байна, энэ гэхдээ амар биш.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Thu Mar 13, 2014 10:50 am

5 цагийн дотор 203,330 тасалбар зарагдлаа.

Image

2 дах шатны тасалбар борлуулах шат эхлэснээс 5 цагийн дотор ДА-н тоглолтуудын 203330 ширхэг тасалбар дэлхий даяар зарагдаж. Үүнээс хамгийн их тасалбар зарагдсан 5 орон: Бразил (143,085), Америк (16,059), Австрали (5,357), Колумбиа (4,574), Аргентин (3,800)
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Yabraa » Thu Mar 13, 2014 2:17 pm

Явнаа. 6-р сарын 20-нд Ресифид Итали-Коста Рика, 24-нд Натальд Итали-Уругвайтай хийх тоглолтуудыг тус тус үзнэ. Итали хэсгээсээ 1-ээр гарвал буцаад Ресифидээ C2-той, 2-оор гарвал Риод C1-тэй, гарахгүй бол би буцаад Улаанбаатартаа.
User avatar
Yabraa
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2689
Joined: Tue Sep 08, 2009 9:01 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Thu Mar 13, 2014 3:29 pm

Өчигдөр Пеле-н өдөр байсан бол өнөөдөр Мара-н өдөр бөлгөө.

91 өдөр үлдлээ...

Image

Диего Марадона Аргентин-ий төлөө 91 тоглолтонд оролцжээ.

Түүний карьерийн оргил мөч бол эргэлзээгүй 1986 онд байлаа. Мексик-д болсон ДА-д тэрээр гялалзсан ба шигшээ багаа ахлан удаа дараалсан гайхамшигт тоглолтоороо манлайлж ялалтанд хөтлөсөн билээ.

Саяхан Марадона шигшээ багаа удирдан ДА-д дасгалжуулагчийн хувиар орсон. Тэрээр энэ тэмцээний бүх цаг үеийн хамгийн агуу тоглогчдын нэг хэвээр байсаар.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Өсөхбаяр » Thu Mar 13, 2014 3:31 pm

Yabraa wrote:Явнаа. 6-р сарын 20-нд Ресифид Итали-Коста Рика, 24-нд Натальд Итали-Уругвайтай хийх тоглолтуудыг тус тус үзнэ. Итали хэсгээсээ 1-ээр гарвал буцаад Ресифидээ C2-той, 2-оор гарвал Риод C1-тэй, гарахгүй бол би буцаад Улаанбаатартаа.

зардал ойролцоо хэд болох шиг байна? судалвуу
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10212
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Thu Mar 13, 2014 3:31 pm

62 оны аварга багийн нэгэн гоёмсог гоал. :eek:

91 days to GO-AL! Amarildo (Chile 1962)

http://www.youtube.com/watch?v=z4lSSve1_2E

Мара-н гайхамшигт гоал. :eek:

Maradona's Greatest Goal - 1986 FIFA World Cup v. England

http://www.youtube.com/watch?v=LWum-fpL3Jo
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Fri Mar 14, 2014 3:54 pm

90 өдөр үлдлээ...

Image

1974 оны 7 сарын 7нд Мюнхэны Олимпиа стадиум-н цаг ажиллаад ердөө 90 секунд болоход Голландын хагас хамгаалагч Ёохан Нийскинс Баруун Германы эсрэг гоалджээ.

Энэ гоал ДА-д орсон хамгийн хурдан гоал болсон байна, гэхдээ харамсалтай нь энэ гоал Улбар шаруудын гайхамшигт багийг цомд хөтлөхөд хангалттай байсангүй.

Гэрийн эздэд харин хангалттай цаг байсан ба 2-р хагаст Паул Брэйтнэр, Гёрд Мюллэр нар гоалдсоноор Баруун Герман ДА-н титмийг 2 дах удаагаа хүртлээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Realist » Fri Mar 14, 2014 10:49 pm

Image
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sun Mar 16, 2014 12:04 pm

89 өдөр үлдлээ.
Image

Марсэло Троббиани Аргентины төлөө 1986 оны ДА-д ердөө 1 тоглолт хийхдээ 89 дэх минутанд сэлгээгээр тоглолтонд оролцжээ.

Троббиани ДА-н түүхэнд хамгийн богино хугацаанд тоглосон тоглогч болсон ч энэ нь түүнийг ДА болгоход хангалттай байсан юм.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sun Mar 16, 2014 12:05 pm

90 days to GO-AL! Rildo (England 1966)

http://www.youtube.com/watch?v=lQduizi4fBA

89 days to GO-AL! Luis Fabiano (South Africa 2010)

http://www.youtube.com/watch?v=eUAeRtmE70E
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sun Mar 16, 2014 8:07 pm

88 өдөр үлдлээ...

Image

Коко Кола-той хамт аялаж буй ДА-н цом эдүгээ 88 дах орондоо зочлоод явж байна. Одоогоор 267 өдөр дэлхий даяар аялаад байна.

Өнөөдөр Уэльс-р алтан дагина аялах юм. Дараа нь Англи, Нидерланд, Бельги зэрэг орнуудаар явна.

Энэхүү цомын аялал нь 3 дах удаагаа явж байгаа бөгөөд Герман-2006 ДА-н өмнө анх эхлүүлсэн аялал юм.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sun Mar 16, 2014 8:09 pm

88 days to GO-AL! Zico (Spain 1982)

http://www.youtube.com/watch?v=KGnkYeOm ... tube_gdata
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Mon Mar 17, 2014 11:30 am

86 оны ДА-д Испани-н эсрэг оруулсан Сократес-н гоал.

87 days to GO-AL! Socrates (Mexico 1986)

http://www.youtube.com/watch?v=EkE1L-BnBYs
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Mon Mar 17, 2014 7:09 pm

87 өдөр үлдлээ...

Roberto Carlos free kick '02 - #87 Days to FWC Brazil 2014

http://www.youtube.com/watch?v=dzei-L2bfGY#t=16

2002 оны 6 сарын 8нд Роберто Карлос ДА-н хамгийн анхны бөгөөд цор ганц гоалоо Хятад-н эсрэг 87 дах минутад оруулж байв.

Энэ гоал бол түүний нэрийн хуудас болсон гоал байсан ба хэсгийн шатны нээлтийн тоглолтонд 4-0 р Хятад-г хожиход чөлөөт цохилтоос орсон гоал билээ.

Тус тоглолтонд Ривалдо, Роналдо, Роналдиньо нар тус бүрдээ гоал оруулсан ба энэ хожил 2002 оны Бразилийн ялгуусан ялалтын эхлэл байлаа.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Takanohana_Nowitzki » Mon Mar 17, 2014 7:34 pm

Барнаба :eek: :-D
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17457
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Tue Mar 18, 2014 1:48 pm

86 өдөр үлдлээ...

Image

1986 оны Мексик-д болсон дэлхийн аварга Диего Марадона-н гайхамшигтай тоглолтоос гадна өөр олон талаасаа мартагдахааргүй болсон юм.

Тэмцээний эхэн үед Аргентины ялалтууд Морокко-н амжилтын сүр хүчинд дарагдаж байлаа.

Англи, Польш-той тэнцэж, Португал-г 3-1 р хожсоны дараа Атлас-н арслангууд ДА-н хасагдах шатанд шалгарсан анхны Африкийн баг болоод зогсохгүй хэсгээ тэргүүлсэн гарсан юм.

Хасагдах шатанд гараад тус тэмцээний финалист Баруун Германы баг Морокко-г 1-0 р арай гэж хожлоо. Үүнээс хойш Африк-н багууд хасагдах шатанд шалгардаг боллоо.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Tue Mar 18, 2014 1:49 pm

70 оны финал, Италийн эсрэг оруулсан 2 дах гоал.

86 days to GO-AL! Gerson (Mexico 1970)

http://www.youtube.com/watch?v=vIxFpTAEHXs
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Wed Mar 19, 2014 2:16 pm

2010 онд Коте дИвойре-н эсрэг Элано-н гоал.

85 days to GO-AL! Elano (South Africa 2010)

http://www.youtube.com/watch?v=NbUqmyACCPE
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Wed Mar 19, 2014 2:56 pm

ДА дөхөж байна.

Кошта ч гялалзаж байна, сая энэ улирлын хувьд 30 дах гоалоо орууллаа гэнэ шүү, Чл-т тоглосон тоглолт бүртээ гоалдож байна. Испанийн довтлогчдын орон тооноос Торрес бараг хасагдах нь дээ. аз нь Торрестой цуг яваасай. :RD

Месси сүүлийн 9 тоглолтондоо 12 гоал оруулж. Хүмүүсийн амыг нь таглаж байна гэнээ. Испанийн Марка сэтгүүл нүүрэн дээрээ Мэсси-н хамгийн муу улирал гэж гарчигласны дараа өөрийн тоглолтоороо хариуг нь барьж байх шиг байна. Сити-г, Осасуна-г хожиход гялалзаж Барса-н бүх цаг үеийн мэргэн бууч болж, мундаг формондоо орж байна.

Италийн шигшээн дас. Пранделли Английн шигшээг илүү довтолгооны баг болж ирэх ДА-д оролцох байх гэж таамаглаж байгаа гэнэ. Өнгөрсөн Евро-р гоалгүй 120 мин үзэлцэсний эцэст пеналтиар ялагч тодорсон. Ливэрпүүлийн Рахийм Стерлинг, Даниел Старриж, Эвэртоны Росс Баркли гэх мэт залуус Евро-д тоглож байсан Хожсоныг хамгаалалтанд суурилсан багийг довтолгооны баг болгоно гэж бодож байгаа бололтой. Тэрээр Англичууд шинэ залуу тоглогчдыг шигшээдээ олж ирсэн, ялангуяа атлетик чанар сайтай, гүйлт их хийдэг жигүүрийн тоглогчдыг шигшээдээ багтаагаад байна гэж.

Испани хамгаалагч Арбелоа гэмтэж. 2 сар тоглохгүй нь. ДА-д орж чадах эсэх нь эргэлзээтэй.

Нидерланд-н хагас хамгаалагч 24 настай Кэвин Строотмэн Наполи-д 1-0 р хожигддог тоглолтон дээр гэмтсэн байна. Ирэх ДА-г өнжих бололтой. шөрмөс нь тасарсан юмуу даа. Нисдэгүүдийн дас Луйс ван Гаал уул нь ахлагч Робин ван Перси, Ариен Роббен, Кэвин Строотмэн нарыг ДА-д явах бүрэлдэхүүнд байгаа баттай 3 нэрс гээд нэрлэсэн байж. Одоо 2 нь үлдлээ дээ. харамсалтай юм болж.

Фифа-н зүгээс ирэх ДА-н нээлтийн ажиллагаанд ямар ч үг /no speeches/ байхгүй байх болно гэдгийг хэлж. Өнгөрсөн жил Бразилийн ерөнхийлөгч Дилма Роуссефф Конф.кап-н нээлтийн ажиллагаанд фэнүүдээр бүүлүүлсэн.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Wed Mar 19, 2014 4:33 pm

85 өдөр үлдлээ...

Image

1970 оны Мексик-т болсон ДА-р Герд Мюллер 10 гоал хийж тэмцээний мэргэн буучаар шалгарсан ч түүний хамгийн үр бүтээлтэй жил нь 2 жилийн дараа байсан юм. Баруун Герман болон Байерн-ий төлөө бүх тэмцээнд нийтдээ 85 гоал оруулсан байна.

Энэ бол календарийн 1 жилийн хугацаанд хамгийн олон гоал оруулсан дэлхийн шинэ рекорд болсон ба бараг ирэх 4н 10 жилд эвдэгдээгүй билээ.

Месси энэ рекордыг 2012 онд 91 гоал болгож шинэчилсэн ба түүнийг ирэх ДА-д Алтан шаахайн төлөө өрсөлдөнө гэж найдаж байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Thu Mar 20, 2014 6:34 pm

84 days to GO-AL! Romario (USA 1994)

http://www.youtube.com/watch?v=0fmPXhUToxw#t=22
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Thu Mar 20, 2014 6:40 pm

84 өдөр үлдлээ...

Image

84 тоглолтонд 42 гоал хийснээрээ Александер Фрэй Швэйцарь-н бүх цаг үеийн мэргэн бууч гэж явдаг.

Дунджаар 2 тоглолтонд 1 гоал хийсэн гайхалтай рекорд амжилтаа тэрээр 2004-2010 онуудын үед 4 том тэмцээнд шалгарч оролцохдоо бий болгож.

Евро2012-г өнжсөний дараа Швэйцарь-н баг Бразил2014-д эргэн ирээд байна, гэхдээ тэд өөрсдийн хамгийн шилдэг довтлогчгүйгээр тэмцээнд оролцох болно. Учир нь тэрээр 2011 онд шигшээн карьераа өндөрүүлсэн юм.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Realist » Thu Mar 20, 2014 11:12 pm

9 дүүрэг 21 аймаг 330 суманд хөл бөмбөгийн асар барьж үзүүлнэ.

ETV телевиз FIFA World Cup 2014 тэмцээнийг шууд дамжуулах эрхийг албан ёсоор авсан. Иймд ETV телевиз, МЗХ-той хамтран ажиллахаар болжээ.
Харин ETV телевизийн захирал Ц.Энхбат “Монголын хамгийн том төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байгаадаа таатай байна. Спорт бол эрч хүч. Спиртээр биш спортоор амьсгалцгаая. Бид цаашдаа хөтөлбөрийн дагуу бүх дүүрэг, аймагт хөлбөмбөгийн спортоор тодорхой ажлуудыг хийх болно. Залуучуудыг спиртээр биш спортоор амьсгалцгаая гэж уриалмаар байна” гэлээ.
Тэд нийслэлийн 9 дүүрэг 21 аймаг 330 суманд хөл бөмбөгийн асар барьж, тэмцээнийг цаг алдалгүй, шууд дамжуулан үзүүлэх юм байна. Энэ нь МЗХ-ны “Спирт үү, Спорт уу” аяны хүрээнд хийх томоохон ажлуудын нэг гэнэ.


тэгээд мэдээж пиво зарж л таараашт, уриа аянаасаа эсрэг шаахнээ
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby kamizake » Fri Mar 21, 2014 2:03 am

Цонхын асар барихуу
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby У.Тэмүүжин » Fri Mar 21, 2014 2:31 am

Энэ харин пиво архи зархыг зөвшөөрөх болуу??
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6196
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

PreviousNext

Return to Бразил 2014 - Хөлбөмбөгийн ДАШТ

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest