Page 27 of 31

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Fri Jan 24, 2014 3:47 pm
by focus_mn
Энэ нөхрийн нэг хуучин дууг нь сонгосым байх гэж бодсын гэхдээ энэ рэппэрээс өөр дуучин олдоогүйм байх даа

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Fri Jan 24, 2014 3:49 pm
by Takanohana_Nowitzki
Сугалаан дээр ямар уран бүтээлүүд "эгшиглэснийг" мэдэж байгаа биз дээ манайхаан?

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Fri Jan 24, 2014 3:52 pm
by Realist
focus_mn wrote:Энэ нөхрийн нэг хуучин дууг нь сонгосым байх гэж бодсын гэхдээ энэ рэппэрээс өөр дуучин олдоогүйм байх даа

Питбулл чоглогштдээ, дажгүй дуу гарах байх гэж найдаал байгаа

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Fri Jan 24, 2014 3:54 pm
by El Payaso
Фалька өөрөө бол эдгэж амжнаа л гэж... гэхдээ эвгүйтэж дээ... Муриелд боломж гарах бололтой...


http://www.youtube.com/watch?v=m7A5smuVFs8

Вальдеремма гоёо тоглогч байж билээ... 98 оны ДА аар хараад биширч байж билээ... ягаад том багт тоглоогүй юм бол доо...

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Fri Jan 24, 2014 8:42 pm
by Жонон
Хамшик,Ибра,Бэйл,Чех
Image

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Sat Feb 22, 2014 1:06 pm
by rednasca
Image
ёстой сонин статистик байна даа...
Лэндон Донован ч яахав...
нөгөө хэдийг ийм цөөхөн гоол хийсэн гэхэд итгэмгүй...

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Sat Feb 22, 2014 3:37 pm
by Чуугий
Роналду 2
Месси 1 л гоол хийсэн биз.
Нөгөө 2 нь хийгээгүй байх.

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Sat Feb 22, 2014 3:50 pm
by Realist
Роналдо 2 гоолтойшт, 2006 онд Иранд нэгийг пеналтаар хийж байсан.

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Sat Feb 22, 2014 3:51 pm
by Realist
Аа тийм байна, Златан, Рүүний 2 гоолгүйм байншт

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Sat Feb 22, 2014 5:32 pm
by El Payaso
Златан Рүү хоёр ч жаахан онигоотой юм даа... довтлогчид байж... Месси ч яах вэ АМ тоглосон... энэ жил гэхдээ лав хэсэгт 4 гоол хусчих байх.

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Sat Feb 22, 2014 5:43 pm
by spain man
06 ond gooldood bsn sanagdaxiin...

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Sat Feb 22, 2014 7:54 pm
by Seikoni
Серб-Черногорыг бөмбөгдөхөд сүүлийн гоолыг хийж байсан. Сербиуд тэр жил зоондоо ганцхан гоол алдаж орж ирээд хэсгийн шалыг арчсан шүү.

Мэсси ч Игуайнтай гарвал тэгэхгүй байх л даа. Харин Игуайн л 4 гоол хусах магадлал их байх.

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Sat Feb 22, 2014 7:56 pm
by J@x
El Payaso wrote:Златан Рүү хоёр ч жаахан онигоотой юм даа... довтлогчид байж... Месси ч яах вэ АМ тоглосон... энэ жил гэхдээ лав хэсэгт 4 гоол хусчих байх.

Hen hellee dee aguu ih tarhi ugaagchaa gej

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Sun Feb 23, 2014 5:33 pm
by El Payaso
Seikoni wrote:Серб-Черногорыг бөмбөгдөхөд сүүлийн гоолыг хийж байсан. Сербиуд тэр жил зоондоо ганцхан гоол алдаж орж ирээд хэсгийн шалыг арчсан шүү.

Мэсси ч Игуайнтай гарвал тэгэхгүй байх л даа. Харин Игуайн л 4 гоол хусах магадлал их байх.

Би ч Иран дээр хэт трик тэгээд Босни дээр нэг хусах байх гэж бодоод байгаа... Ираныг бол 5-0 6-0 хавьцаа бавах байлгүй дээ ядым бол хэхэ...

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Sun Feb 23, 2014 5:49 pm
by Seikoni
Босни ч тэгж амархан нухуулахгүй байх. Иран дээр харин Аргентина-Ямайка пять ноль гэдэг дууны ремикс гарах магадлал их байх.

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Sun Feb 23, 2014 5:52 pm
by El Payaso
Боснитой ноднин нөхөрсөг хийхэд хоёрдугаар бага шахуу гараад арчсан ш дээ... тэгээд гайгүй гэж таагаад байгаа... яах вэ олон гоол хийж чадахгүй ч нухчих л байх... 2-0 болов уу хэхэ...

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Sun Feb 23, 2014 7:28 pm
by postiga
manai argentin hesgeesee 9onootoi garah ni todorhoi shahuu shte

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Thu Feb 27, 2014 8:24 pm
by Orgil-TT
Германы ЦДФ телевизийн хөл бөмбөг тайлбарлагч Бела Рети Бразилд өссөн болхоор португалаар төрлөх хэл шигээ ярьдаг юм. Тэрээр нэгэн орой Рео де жанейрод гудамжнаас гудамжинд бар хэсэж яваад харанхуй гудамжинд нэгэн буутай залууд дээрэмдүүлж гэнэ. Нөгөө буутай залуу португалаар нүдний шилээ, гуталаа бас бэлэн мөнгөө өг гэж. Бела Рети хариуд нь португалаар: нүдний шилээ өгч яасан ч чадахгүй, шилгүй бол сохорсноос өөрцгүй хана мөргөж унана. Гуталаа харин яадаг юм билээ, ингхэд чи миний буусан зочид буудал хаана гэдгийг мэдэх үү?
Дээрэмчин залуу: үгүй, мэдэхгүй
Бела Рети: Тээр доор байдаг далайн эргийн хажуу дахь гэрэлт цамхаг буудал. Тэр хүртэл чи намайг арай хөл нүцгэн явуулах гэсэн юм биш биз дээ.
Дээрэмчин: За яахав тэгвэл би чиний бэлэн мөнгнөөс чинь таксиний мөнгө үлдээе. Харин болгоомжтой яваарай энэ хавьд ганц нэгээрээ явах аюултай шүү гэж гэнэ.
Бразилд очиж ДА үзнэ гэж байгаа нөхдүүдэд хэрэг болж юу магад гэж бодож бичлээ. Хөгжилтэй юм шиг болов ч ийм тохиолдол байнга гардаг гэсэн.
Image

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Fri Feb 28, 2014 9:13 pm
by Realist
Янузай хүү аль улсын иргэн болох талаар их яригдаж бна. Би хувьдаа Бельгийнх болчоосой гэж хүсч байгаа. Тэд одоо наяад оны алтан үеэсээ ч илүү хүчтэй баг болоод байгаа. Домогт Энцо Шифо тэргүүтэй тэр баг 1986 оны Мексикийн дэлхийн аваргад шөвгийн 4-т үлдэж байсан. Тэр тэмцээний талаар жаахан сөхөж бичмээр санагдав.

Улс бүр хөлбөмбөгийн хаантай. Бразил Пеле, Аргентин Мара, Герман Кайзер, Португал Эусебио, Холланд Круйфф... гэх мэт. Тэгвэл Бельгийн хаан нь Шифо билээ. Сицилийн цагаачаас төрсөн тэрээр 66 онд Бельгид төрсөн хэрнээ тус улсын хуулиар 84 онд Бельгийн иргэн болсон байдаг.

86 оны дэлхийн аваргаар Бельги хэсгээсээ арайхийн 3-аар гарсан ч бусад 3-р гарсан багуудаасаа илүү үзүүлэлттэй байсан тул шөвгийн 16-д шалгарсан. Тэдний хэсгээс талбайн эзэд хэдий нэгээр гарсан ч ядруухан тоглолт гаргаж байсан гэдэг. Уг нь тэмцээний өмнө тэднийг их хол явна гэж байсан ч санаанд хүртэл тоглохгүй байсан нь фэнүүдийнхээ ундууцлыг хүргэж байсан гэнэм. Харин хэсэгтээ хомоол хамсан ч Ирак бүх өрсөлдөгчдөдөө ширүүн эсэргүүцэл үзүүлж, ердөө ганц гоолоор л хожигдсон байдаг. Хэн ч тэднийг ингэж тоглоно гэж төсөөлөөгүй тухай хуучны ном сэтгүүл сөхөхөд бичсэн байдаг.

За тэгээд энэ дэлхийн аваргад хасагдах шат эхлүүт бөөн сенсаац. Алдарт Платини нарын француудыг хэсэгтээ илүүрхэж хүснэгтийг тэргүүлсэн оросууд Бельгитэй таарав. Манай акулууд Игор Белановыг сайн мэдэх биз ээ. Киевийн Динамотой тэрээр Цомтой багуудын цомд түрүүлчихээд байсан үе. Олон ч хүн тэднийг финалд үлдэнэ гэж байсан. Хэдий Беланов хэт трик хийсэн ч Бельги цаг сунгаад 4-3-аар хожих нь тэр. Беланов гэхдээ тэр жилдээ Европын шилдэг тоглогч болсон байдаг. Тэмцээний өөр нэгэн фаворит аваргаа хамгаалагч Итали Францын эсрэг яаж ч чадсангүй. Герман Мароккогийн яаж ч чадахгүй байсаар цаг дуусах хэрд л Маттэус хаалттай цохилтоос хийж цааш шалгарсан. Испани Данийн тоглолтыг бүгд их сонирхолтой болно гэж байсан, учир нь Дани хэсгийн багуудаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн багаар тодорчихоод байлаа. Тэд Герман Уругвай нарын хүчирхэг багуудыг өвдөг сөхрүүлж, хэсэгтээ 9 гоол оруулан түмнийг гайхашруулсан. Испаний эсрэг үнэхээр тэд гоолдож 1-0-оор хошуучилж эхлэв. Гэвч домогт Бутрагуэно амьдралынхаа хамгийн шилдэг тоглолтыг харуулж багтаа 2 торгуулийн цохилт авчирснаар зогсохгүй өөрөө покердож Испани 5-1-ээр хожсон байдаг.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг шөвгийн наймын тоглолт гэвэл 86 оных нэрлэгдэх байх. 4 тоглолтын 3 нь цаг сунгаад улмаар 11м-ээс ялагч тодорсон. Бразил Францын тухай ноднин билүү би нэг бичсэн тул энд орхиё. Бүх үеийн магадгүй хамгийн шилдэг тоглолт. Герман Мексик мөн л цаг сунгаад 11 цохисон. Тэмцээний баг гэгддэг хөлбөмбөгийн улаан машинууд дошны атамануудыг жийж улс даяар уй гашуу авчирсан гэж байгаа. Аргентин Англи дээр нөгөө Бурхны гар. Тэгээд Марагийн 2 дахь гоол ФИФА-аас хожим Дэлхийн аваргын түүхэн дэх шилдэг гоол болсон. Испани Бельги бас сенсаац. Европын дэд аварга Испани цаг дуусах хэрд тэнцүүлж чадсан ч 11 дээр 1 алдчихсан.

Их шөвөгт бүгд Францыг фаворит гэж байсан. Яагаад гэвэл тэд Итали ба Бразил гэсэн 2 том фаворитыг жагсаалаас гаргачихаад байлаа. Эсрэгээрээ германчууд тун ч салгалсан тоглолт үзүүлсээр байв. 4 жилийн өмнөх Севильягийн шөнө дахин давтагдах уу/хожмоо энэ тухай бичих болно/ гэж бүгд л асууж байсан цаг. Гэхдээ эцсийн эцэст өнөөх л машинууд илүүрхсэн байдаг. Францад магадгүй Бразилтай хүнд тоглолт хийсэн нь нөлөөлсөн биз. Аргентины эсрэг Бельги эхний үед хуурай тэнцээ хийж чадлаа. Гэвч өмнөх тоглолтод Мексикийн халуунд 2 удаа цаг сунгасан нь тэдний хүчийг сорсных уу, дараагийн үед Мараг 2 удаа яаж ч чадсангүй. Ялангуяа 2 дахь гоол дээр бүгд л яаж ч хичээгээд зогсоож чадаагүй. Яг л Английнх шиг соло хийгээд л. Хожмоо ФИФА-с энэ гоол бүх үеийн шилдэг гоолын 4-т нэрлэгдсэн.

3-р байрын төлөө Бельги сүүлийн 4 тоглолтдоо 3 дахь удаагаа цаг сунгав. Франц гэхдээ нэмэлт цагт 2 гоол хийсэн. Аваргын төлөөх тоглолт бас л дэлхийн аваргын түүхэнд үргэлж дурсагдах тоглолт. Аргентиныг илэрхий фаворит гэгдэж тэр ч ёсоор тэд 2-0-оор хожиж явав. Герман бол тэмцэгч шүү дээ. Зүтгэсээр байгаад тэнцүүлж дөнгөв. Гэхдээ Руди Фөллерийн гоол багийн анхаарлыг сарниулсан бололтой, хэт баярлажээ. 3-хан минутын дараа Аргентин хариу бариад аваргалсан. Хожмоо Италид тэд ахиад финалдаж бурхан бүхнийг тэнцвэржүүлэх үүргээ гүйцэтгэсэн билээ.

Номер 10

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Wed Mar 05, 2014 12:37 am
by Realist

http://www.youtube.com/watch?v=mNiDgDUL3So

энийг үзэж байсан л биздээ

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Wed Mar 05, 2014 12:51 am
by Radiohead
хаха, италичууд рыцарь шиг хамгаалаад, фганцууд уран тоглоод, англичууд будант альбондоо бороонд үзээд хөөрхөн хүүхэлдэй
багадаа үзээд одоо үзсэн бас өөр байна шүү :D

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Wed Mar 05, 2014 10:30 am
by mazi
Realist wrote:
http://www.youtube.com/watch?v=mNiDgDUL3So

энийг үзэж байсан л биздээ

тэр францад тоглодог нь манай Арсеналыг санагдуулна ямар ч хүчний тоглолтгүй
Image
энэ бас бүүр гое

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Wed Mar 05, 2014 6:11 pm
by rednasca
http://www.101greatgoals.com/blog/a-red ... -pictures/
гоё загварууд зохиожээ...

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Thu Mar 06, 2014 11:23 am
by amka13
delxiin avagad ashiglaj bsan, ashiglax byx bumbugnyyd gnee

Image

Every World Cup ball ever – in 10 seconds

Re: ::::::Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд::::

PostPosted: Fri Mar 07, 2014 5:18 pm
by Барнаба
97 өдөр үлдлээ...

Image

Пентакампеонууд 19 ДА-д оролцож нийт 97 тоглолт хийж тэмцээний бүх цаг үеийн түүхэндэх хамгийн амжилттай буюу 5 удаа алтан дагиныг өргөсөн цор ганц баг билээ.
210 гоал хийсэн тэд Дэлхийн аваргын хамгийн олон гоал хийсэн баг билээ. Удаах нь Герман 206, Итали 126, Аргентин 123 гоалтой байна.