Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023
Posted: Wed Jun 14, 2023 9:39 am
За одоо цацаж өгнө биз.
"Спортын цонх":::Спортод хайртай хүн бүрт зориулав:::
http://forum.sportnews.mn/
Mojul wrote:За 12 жил хаалга манасан Дэхэагаа үдэж байна даа. Орчин үеийн хөлбөмбөгт тохирохгүй бла бла бла. Клубын улны үед үнэхээр супэр 12 жилийг үдсээн клубын хаалгачын бүх статыг эвдсээн. 545 тоглолт 190 хуурай хаалгаа манажээ. Хүүхэд байхад нь САФ маань авчраад шууд гараанд зоож байж билээ. ПЛ ФА цом Лигийн цом Европа лигийн цом гээл ойр зуур юм авчээ.сапиралтын он жилүүдэд Европын бүх багууд шүлсээ дуслуулж байхад багтаа үлдсэн хүндээ.
Гайхамшигтай хаадаг хаалгач шүү. ЭТХ болон клубын удирдлага маш муухай байдлаар тоглогчоо явууллаа харамсалтай байна.
Баярлалаа баяртай
Цогоо wrote:ДеХеа чөлөөт агент болчихсон гэнэ шт. Энэ долоо хоногт хуримаа хийж байгаа гэнэ. Дараагаар нь л гэрээний асуудлаа ярих юм байх. Уг нь 375 мянгын цалинтай гэрээг яг тэр чигээр нь сунгая гэж тохиролцсон байснаа клуб цалингаа бууруул гэж нөхцөл тавьсныг нь нөхөр зөвшөөрөөгүй хоёр тийшээ болсон юм байна. Бас л ланзгар цалин авдаг байж шүү. Онанаг авчирч байгаад нөхрийг аажуухан зайлуулах гэж бодож байсан байх даа.