Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sat Mar 29, 2014 6:18 pm

98 онд Норвегийн эсрэг оруулсан Бебето-н гоал.

75 days to GO-AL! Bebeto (France 1998)

http://www.youtube.com/watch?v=lr3AGDdN4wk
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sat Mar 29, 2014 6:25 pm

75 өдөр үлдлээ...


http://www.youtube.com/watch?v=0OTTbNjv_Z4

Нилтон Сантос бол довтолгоонд түлхүү оролцдог жигүүрийн хамгаалагчийн эхэн үеийн загвар болсон тоглогчдын нэг байсан билээ. Тэрээр Бразилийн төлөө 75 тоглолт хийж.

Ботафого-н домог 3 ДА-д оролцож 15 тоглолт хийсэн ба ердөө 1 хожигджээ.

Тэр цор ганц хожигдол нь 1954 оны ДА-д байсан бөгөөд түүний анхны тоглолт байсан аж. Дараа нь 1958, 1962 онуудад шигшээ багтаа цом авахад том тус болсон юм.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sat Mar 29, 2014 6:45 pm

Бразил-д болох гэж байгаа учраас Бразил-н 100 гоалыг үзүүлэх агуулгатай юм билээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sun Mar 30, 2014 4:21 pm

Жайрзиньо Аргентины эсрэг.

74 days to GO-AL! Jairzinho (Germany 1974)

http://www.youtube.com/watch?v=UP45MEDzLzA
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Mon Mar 31, 2014 12:53 pm

74 өдөр үлдлээ...

Image

1974 оны ДА-д Номхон далайн бүсийн орнуудын анхны төлөөлөл болох Австрали-н баг оролцсон билээ.

Хамбург-т Баруун Герман-д 2-0 р хожигдож эхэлсэн ч сүүлийн тоглолтоо Чили-н эсрэг хийж гоалгүй тэнцснээр анхны оноо авч тэмцээнийг дуусгаж байв.

Одоо Австрали ДА-д байнгын орж байгаа бөгөөд сүүлийн 3 ДА-д дараалан шалгарч оролцчихоод байна. Австрали сүүлийн жилүүдэд Азийн хөлбөмбөгийн холбоонд хамаарах болсон бол сүүлийн жилүүдэд Шинэ Зэланд Номхон далайн бүсийн орнуудын төлөөлөл болсон ч ирэх ДА-д оролцохгүй нь.


73 өдөр үлдлээ...

Image

73.531 хүний багтаамжтай алдарт Маракана бол Бразил2014 ДА-н хамгийн том цэнгэлдэх билээ.

Шинээр засварлаж, шинэчлэгдсэн Маракана Конф.кап-р гайхалтай байсан. 1950, 60-аад оны үеийн алдарт Маракана заримдаа 200.000 орчим үзэгчдийг багтаадаг, тийм хэмжээний үзэгчдийг багтаах чадалтай байсан гэдэг.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Mon Mar 31, 2014 12:55 pm

98 онд Морокко-н эсрэг оруулсан Ривалдо-н гоал. Кафу-н сайхан дамжуулалт.

73 days to GO-AL! Rivaldo (France 1998)

http://www.youtube.com/watch?v=ekLuyBUoh5g
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Tue Apr 01, 2014 11:08 am

Улбар шар аялал Рио руу...

Image

Бразил-д болох 20 дах ДА-д олон Недерланд-н фэнүүд очих байх, гэхдээ тэдгээрийн хэн ч дээрх зурган дээрх шиг ингэж сонирхолтой стилээр аялал хийхгүй л болвуу.

Улбар шар өнгөөр гоёлж чимэглэсэн 22 ширхэг машины цуваа саяхан Нью Ёорк-н Таймс Скуар-с Бразил руу, Рио дэ Жанэйро руу Нисдэг Голландуудаа дэмжихээр хөдөлсөн байна. Энэ аялал нь 15,600 майлын, 80 өдрийн, 14 улс орныг дайрсан аялал байх аж.

Тус аялал Америкийн баруун хэсгийг дайран Мексик рүү чиглэж, дараа нь Төв Америк-н орнуудаар орж эцэст нь Өмнөд Америк-д очиж, Рио дэ Жанэйро-р орох юм байна.

Тэд Салвадор-т Испани-Голланд-н тоглолт, Порто Алегре-д Австрали-тай, Сао ПАуло-д Чили-тэй хийх тус бүр тоглолтуудад очиж багаа дэмжинэ. Голланд финал л шалгарсан тохиолдолд Рио-д Маракана-д тоглох ба тэдэнд ч мөн Рио-д багаа дэмжих ганц боломж гарч ирэх юм.

Гайхалтай сайхан. :eek:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Tue Apr 01, 2014 4:22 pm

72 өдөр үлдлээ...


http://www.youtube.com/watch?v=rmF7YlvXBgI

Агуу Мишел Платини шигшээдээ 72 тоглолт хийж.

Баллон д’Oр -г 3 дараалж хүртэж байсан гайхамшигтай ур чадвартай тэрээр Франц-г анхны том тэмцээнд нь түрүүлэхэд манлайлж байв - 1984 оны Европын аваргад 9 гоал хийж тэмцээнд түрүүлж байсан.

3 ДА-д оролцсон хэдий ч хөлбөмбөгийн хамгийн том оргил түүнийг хүлээж авсангүй. Платини Франц-н багтайгаа хамт 1982, 86 онуудад ДА-н хагас шигшээ хүртэл явж байв.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Tue Apr 01, 2014 4:23 pm

72 days to GO-AL! Careca (Mexico 1986)

http://www.youtube.com/watch?v=s2gb-8vjNyw

Сэтгэл гэгэлзүүлсэн гоё бичлэг байна.

http://www.youtube.com/watch?v=zHrf5EBVlDs
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Realist » Tue Apr 01, 2014 9:40 pm

Image


ПЕЛЕ: ЕВРОПТ ТОГЛОЖ ҮЗЭЭГҮЙДЭЭ ХАРАМСДАГГҮЙ



Хөлбөмбөгийн хаан Пеле ОХУ-ын “Краснадор” багийн хүүхдийн академид зочлохдоо сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг толилуулъя.

-Оросын нэрт балетчин Майя Плисецкая нэгэн ярилцлагадаа “Пеле, Марадона нар надад дурлаж байсан” хэмээн өгүүлсэн байдаг. Энэ үнэн үү. Та Плисецкаяг таньдаг байсан юм уу?

-Тийм ээ, Плисецкая надад таалагдадг байсан. Харин Марадона энэ сэдвээр ерөөсөө ам нээж байгаагүй (инээв). Бусад хүмүүсийн адилаар би авьяаслаг сайхан хүмүүсийг биширдэг. Гэхдээ бид тийм ч ойр дотно байгаагүй. Европоор аялж байхдаа түүнтэй танилцаж байсан юм. Би хөлбөмбөг тоглохоор төрсөн шиг Плисецкая балет бүжихээр заяагдсан гайхалтай эмэгтэй.

-Таныг бас Лев Яшинтай найз байсан гэж сонссон. Тэр үед оросууд гадаад хэлээр тэр бүр ярьдаггүй, улс орон ч хаалттай байсан. Та нар яаж харилцдаг байсан юм бэ?

-Мэдээж орчуулагчаар дамжиж харилцана. Яшин надаас гадна Беккенбауэр, Эйсебио нартай нөхөрлөдөг байсныг мэдэх юм байна. Хамгийн гол нь хөлбөмбөг хэмээх гайхалтай тоглоом бид нарыг нэгтгэдэг байлаа. Яшин эх орноосоо гарч яваагүй болохоор гадаад хэл сурахыг хичээдэггүй байсан байх. Харин би Нью-Йоркийн “Космос” багтай гэрээ байгуулсны дараа англи хэлийг идэвхтэй сурсан. Дараа нь Америкт очоод тусгай сургуульд үргэлжлүүлэн суралцсан. Үүний дараа Яшинтай дахин уулзахад англиар ярьсан. Түүний эхнэр анли хэл гадарладаг байсан тул ахиж орчуулагчаар дамжуулж ярилцаагүй.

-Яшинтай хөлбөмбөгийн талбайд хэр олон уулзаж байсан бэ?

-Анх 1958 оны ДАШТ-д өрсөлдөгчийн хувиар уулзсан. Тэр тоглолтод би Яшины хаалганд гоол хийж чадаагүй. Анхны томоохон тэмцээн учраас сандарсан тал бий. Харин дараа дараачийн тоглолтуудад талбайтайгаа дасаж Уэльст нэг, Францад гурав, шигшээ тоглолтод Шведэд хоёр гоол оруулсан. Дараа нь 1965 онд Москвад болсон нөхөрсөг тоглолтод түүнтэй хоёр дахиа нүүр тулгарсан. Тангараглая, тэр бол миний хамгийн шилдэг тоглолтуудын нэг байсан юм шүү. Тэгэхэд би хет-трик (үнэндээ Пеле хоёрыг оруулсан билээ) хийсэн.

-Таны хөлбөмбөг тоглох хугацаандаа хийсэн хамгийн чухал гоол гэвэл?

-Би маш цөөхөн удаа мөргөж гоолдсон. Сонирхолтой нь 1958, 1970 оны ДАШТ-ий шигшээ тоглолтод хоёуланд нь толгойгоороо оруулж байлаа.

-Удахгүй эхлэх ДАШТ-ий фаворитаар та аль багийг нэрлэх вэ?

-Герман, Испанийн аль нэгэнд бооцоогоо тавина.

-Нутаг нэгтнүүд чинь дэлхийн аварга болж чадахгүй гэж үү?

-Мэдээж Бразил түрүүлэх боломжтой багуудын нэг. Гэхдээ өнөөдөр Итали, Аргентин, Уругвайн багууд бидэнтэй адилхан түвшинд байна. Магадгүй тэд туршлагаараа Бразилаас илүү байх. Түүнчлэн Өмнөд Америкт Чилийн шигшээ гайхалтай тоглолтыг үзүүлж байна.

-Орчин үеийн хөлбөмбөг сонирхогч залуус “Барселона”-гийн од Лионель Мессиг тантай эн зэрэгцэх тоглогч гэж дүгнэцгээх болж. Энэ талаар юу хэлэх вэ?

-Мэдээж Месси бол гайхалтай хөлбөмбөгчин. Намайг дөнгөж хөлбөмбөг тоглож эхлэхэд “Реал Мадрид”-д Аргентиний Альфредо ди Стефано гайхалтай тоглолтыг үзүүлж байсан. Намайг ид сайжрах үед тэр зодог тайлчихсан. Гэсэн ч аргентинчууд ди Стефаногоо надтай үргэлж харьцуулдаг байлаа. Дараа нь Диего Марадона хэмээх авьяаслаг тоглогч тодрон гарч ирсэн. Дахиад л надтай харьцуулаад эхэлсэн. Харин одоо Мессиг надтай харьцуулж байна. Тэгэхээр манай хөршүүд Пелег хамгийн шилдэг хөлбөмбөгчин гэж хүлээн зөвшөөрч, шилдэг тоглогчдоо надтай харьцуулдаг гэсэн үг. Би аргентин найзууддаа “Та нар эхлээд Аргентиний хамгийн шилдэг хөлбөмбөгчнөө тодруулчих. Тэгээд тэр хүнээ надтай харьцуул” гэж хэлдэг юм.

-Таныг бүх цаг үеийн хамгийн шилдэг гурван тоглогчийг нэрлэ гэвэл хэн хэнийг хэлэх вэ?

-Маш хэцүү асуулт байна. Бага залуу наснаасаа өнөөг хүртэл олон гайхалтай тоглогчийг харсан болохоор ердөө гуравхан хүн нэрлэхэд арай л цөөн юм. Юуны өмнө Лев Яшиныг эргэлзээгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг хаалгачаар тодруулна. Түүнчлэн Йохан Круифф, Бобби Мур, Франц Беккенбауэр нарыг орхиж боломгүй мэт санагдана. Тэдний араас Диего Марадона, Зинедин Зидан хоёрыг нэрлэж болох юм. Ердөө минутын дотор гурвыг бус зургааг нэрлэчихлээ. Өөр бусдыг нь үлдээсэн ч байж магадгүй, уучилна биз дээ.

-Та их л жентльмен зан гаргаж, үргэлж тантай хэл амаараа сөргөөцөлдөж явдаг Марадонаг шилдэг тавд багтаалаа. Ингэхэд түүний гараараа оруулсан гоолын талаар ямар бодолтой явдаг вэ?

-(инээв.) Сайхан асуулт байна. Би хорь гаруй жил тоглохдоо 1000 гаруй гоол оруулсан. Тэр дундаас нэгийг ч гараараа оруулаагүй. Бүр санамсаргүйгээр хүртэл шүү. Миний бүх гоолууд цэвэрхэн, шударга гэдгийг батлан хэлнэ. Гэхдээ Марадонагийн гоолын буруутан нь шугамын шүүгч нар. Тэд маш том алдаа гаргасан.

-Та Европт огт тоглож үзээгүй. Үүндээ харамсдаг уу?

-“Сантос”-оос явахыг хүсдэггүй байлаа. Итали, Испани, Мексикээс санал тавьж байсан ч хайртай багаа орхихыг хүсээгүй.

-Хоёр жилийн өмнө “Сантос” клубүүдийн ДАШТ-д оролцоход танд талбай дээр хэдэн минутыг өнгөрүүлэх санал тавьж байсан...

-Тийм ээ, иймэрхүү санал нэг бус удаа ирж байсан. Гэхдээ бүх зүйл цаг цагаараа байж, бодитоор хандах ёстой. “Энэ бол боломжгүй санал” гээд татгалзсан.

5 Цагариг
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Wed Apr 02, 2014 11:36 am

71 өдөр үлдлээ...

Image

71 настай Отто Реххагел Өмнөд Африк-2010 -т Греек-г удирдан орсноор ДА-н түүхийн хамгийн хөгшин дасгалжуулагч болсон билээ.

Хөгшин Герман эрийн энэ рекордын өмнө Италийн Цезаре Малдини-н рекорд бичигдэж байж. Тэрээр Япон-Солонгос 2002-т Парагвайг 70 настайдаа удирдан орж байж.

ДА-н хамгийн залуу дасгалжуулагчийн хувьд ярьвал Аргентины Хуан Жозе Трамутола байна. Тэр 1930 оны анхны ДА-д 27 насандаа шигшээгээ удирдан явж байж, тэрээр зарим тоглогчдоосоо ч залуу байсан аж.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Wed Apr 02, 2014 11:37 am

Агуу Гарринча-н эхлүүлж агуу Пэлэ-н төгсгөсөн довтолгоо.

71 days to GO-AL! Pele (Sweden 1958)

http://www.youtube.com/watch?v=l-qx76NaXoc
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Thu Apr 03, 2014 4:33 pm

70 өдөр үлдлээ...

Image

1970 оны ДА ерөнхийдөө тус тэмцээний аварга болсон багаар дурсагддаг билээ. Тэр гайхамшигт Бразилийн багийг бүх цаг үеийн хамгийн шилдэг ч гэж үздэг.

Хэдий тийм ч Мексик-д зохиогдсон тэмцээн олон зүйлд дэвшил авчирсан юм. Жишээ нь хамгийн анх ДА-д сэлгээ хийх болсон зэрэг.

Хамгийн анхны сэлгээ нээлтийн Мексик-ЗХУ багуудын тоглолтонд болсон бөгөөд ЗХУ-н дасгалжуулагч Гаврийл Качалин эхний хагасын завсарлагаанаар Виктор Серебряаников-г Анатоли Пузач-р сэлгэсэн юм.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Thu Apr 03, 2014 4:35 pm

Жайрзиньо-н Англи-н эсрэг хийсэн хожлын гоал.

70 days to GO-AL! Jairzinho (Mexico 1970)

http://www.youtube.com/watch?v=25HB5aZA78Q
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Fri Apr 04, 2014 10:47 am

69 өдөр үлдлээ...

Image

1994 оны Америк-д болсон ДА-н тоглолт бүрт дунджаар 69,000 орчим фэнүүд тус бүр багаа дэмжиж байв.

Нийт 3,587,538 фэнүүд тэмцээнийг үзсэн нь шинэ рекорд-г тогтоожээ. Финалыг хамгийн их үзэгч үзсэн бөгөөд 94,164 үзэгч Бразил-Италийн тоглолтыг үзжээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Fri Apr 04, 2014 10:48 am

69 days to GO-AL! Serginho (Spain 1982)

http://www.youtube.com/watch?v=AqfRxubjs6w
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sat Apr 05, 2014 11:38 am

68 days to GO-AL! Marcio Santos (USA 1994)

http://www.youtube.com/watch?v=9W4rK0PsU0w
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sat Apr 05, 2014 11:43 am

68 өдөр үлдлээ...

Image

68 гоалтойгоор Гёрд Мюллер, Мирослав Клозе нар Германы бүх үеийн мэргэн буучын рекордыг эзэмшиж байна.

Клозе 131 тоглолтонд энэ амжилтыг бүтээсэн бол Мюллер ердөө 62 тоглолтонд үүнийг хийж.

Бразил2014-д Клозе Германы бүх үеийн мэргэн буучыг ганцаар өнгөлөхийг зорьж байна, мөн Роналдо-н ДА-н бүх үеийн мэргэн буучын рекордыг ч эвдэхийг зорилгоо болгож байгаа нь тодорхой.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sun Apr 06, 2014 7:04 pm

67 өдөр үлдлээ...

Image

1974 оны ДА-д Баруун Герман-Чили -н тоглолтын 67 дах минутад юу болсныг хэн нэгэн санаж байна уу?

Хэн ч санахгүй байна гэж үү? Тэгвэл Чили-н Карлос Казели санаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь тэр мөчид Казели ДА-н түүхэнд улаан хуудас авсан анхны тоглогч болсон юм.

1970 оны Мексик-д болсон ДА-д анх улаан, шар картуудыг танилцуулж хэрэгжүүлсэн ч хэн ч тэр ДА-р хөөгдөөгүй билээ. Харин 4 жилийн дараа Карлос Берти Вогц дээр хийсэн алдааныхаа төлөө талбайг чөлөөлж байв.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sun Apr 06, 2014 7:06 pm

Роналдо-н агуу рекордын эхлэл болсон гоал.

67 days to GO-AL! Ronaldo (France 1998)

https://www.youtube.com/watch?v=FrFI9ozCsjw
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Mon Apr 07, 2014 10:32 am

66 өдөр үлдлээ...

Image

Английн хувьд 66 гэсэн тоо зөвхөн нэг зүйлийн утга болдог. Мэдээж энэ бол ДА-н мөрөөдөл нь анх удаагаа биелсэн тэр он.

1966 оны ДА-н финалд Жеофф Харст хэт-трик хийсэн нь ДА-н финалын түүхэнд болсон цор ганц тохиолдол. Гэхдээ түүний 2 дах, Английн 3 дах гоал будлиантай гоал байсан гэдэг нь тодорхой билээ.

Гоал-лайн технологи-г эдүгээ нэвтрүүлснээр ирэх ДА-д иймэрхүү байдлыг дахин давтахаас зайлсхийж чадах юм.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Mon Apr 07, 2014 10:34 am

Гарринча-н чөлөөт цохилтоос оруулсан гайхамшигтай гоал. :eek:

66 days to GO-AL! Garrincha (England 1966)

http://www.youtube.com/watch?v=IbWM6nUyQHk
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Tue Apr 08, 2014 2:28 pm

65 өдөр үлдлээ...

Image

1990 оны Итали-д болсон ДА Ромарио-н анхны ДА байсан ч гэмтэл зэрэг зүйлсээс болж ердөө 65 минут л талбайд өнгөрүүлж.

Харин 4 жилийн дараа Ромарио-н түүх өөрөөр бичигдсэн билээ. Тэрээр 94 оны ДА-д Бебето-той цуг гайхалтай хослон 5 чухал гоал оруулж Алтан дагина-д багаа аваачсан юм.

Алтан бөмбөгийн шагналыг мөн тэрээр хүртэж Пеле-с хойш энэ шагналыг авсан анхны Бразил тоглогч болсон.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Tue Apr 08, 2014 2:29 pm

65 days to GO-AL! Romario (USA 1994)

http://www.youtube.com/watch?v=lCJftqKCHXU
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Thu Apr 10, 2014 5:54 pm

64 өдөр үлдлээ...

Image

Бразил 2014 ДА-д 64 тоглолт явагдах болно. Финалын тоглолт нээлтийн тоглолтоос 1 сар, 1 хоногийн дараа явагдана.

Үүнийг анхны 1930 оны ДА-тай харьцуулж үзэхэд анх ердөө 17 өдөрт тэмцээнд зохиогдож, 13 баг оролцож нийт 18 тоглолт явагдсан байна.

Тус тэмцээнд 13 баг 4 хэсэгт буюу 1 хэсэг нь 4 багтай, үлдсэн 3 хэсэг нь 3, 3 багтайгаар хуваагдаж хэсгийн ялагчид шууд хагас шигшээд хүрч байж.


63 өдөр үлдлээ...


http://www.youtube.com/watch?v=xILL1mk1BdM#t=23

Алан Шийрер Английн төлөө 8 жил тоглохдоо 63 тоглолтонд оролцож.

Ньюкасл, Блакбурн багийн хуучин тоглогч 3 арслангуудын багийг 34 тоглолтонд ахлан тоглож нийт 30 гоалыг оруулж. Тэр Английн бүх үеийн мэргэн буучдын жагсаалтанд Нат Лофтхаус, Том Финней нартай зэрэгцэн 6-д бичигддэг.

1994 оны ДА-д Англи орж чадаагүй ч 1998 оны ДА-д Шийрер тоглосон ба 4 тоглолт хийж 2 гоал оруулсан байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Бразил 2014 - Хөлбөмбөгийн ДАШТ

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest