Page 22 of 23

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Wed Jul 09, 2014 12:16 pm
by ХАЛИУН
Маньд ямар хамаа байхав гэхдээ муу бразил ч гэцүүдэх байхаадаа 16 оны олимп ч их л асуудал дагуулахаар боллоо доо.

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Wed Jul 09, 2014 1:42 pm
by Tmshinoda
forzamilan wrote:Оскар оруулснаар 167 дахь гоол орсон байна. Ашгүй Германчуудын ачаар 171-н босгыг эвдэх магадлалтай боллоо. :ногоон:

Тоглолтын гоолын дундаж 2.73 болсон.

Одоо 3 тоглолтонд 5 гоол орох байлгүй дээ

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Wed Jul 09, 2014 2:51 pm
by Realist
Хүрлийн тоглолтонд дор хаяж 3 гоол ордог статтай гэхлээр эвдэгдэх магадлал 90 хувьтай болчихжээ

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Wed Jul 09, 2014 2:55 pm
by Norman_Whiteside
Португал Бразил Спайнчуудын буянаар л наад Рекорд чинь эвдэгдэхнэ байна ш дээ

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Wed Jul 09, 2014 3:07 pm
by Reda
Realist wrote:Хүрлийн тоглолтонд дор хаяж 3 гоол ордог статтай гэхлээр эвдэгдэх магадлал 90 хувьтай болчихжээ


Хүрэл дээр 2 тал хэт хамгаалаад байвал онигоо л доо, сайхан довтлоод л нээлттэй үзэх байх. Жосе харин хэзээ нэг цагт шигшээгийн дас хийгээд Хүрлийн төлөө үзвэл нам хамгаалж мэдэх юм, өөр дас нар бол тэгэхгүй байхоо :ногоон:

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Wed Jul 09, 2014 3:19 pm
by Realist
Манайхан л хүрэл гэдэг болохоос багийн спорт хөгжсөн орнууд тоодоггүйл юм байнлээ. Хүрэл дээр дандаа л 2-р багаа гаргаад нээлттэй үздэг жишигтэй

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Wed Jul 09, 2014 3:20 pm
by Realist
Бразил одоо сэргэлт авч амжихгүй байхаа хүрлийн төлөө тоглолт дээр. Ийм аймар хожигдол маш хүнд тусч байгаа.

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Wed Jul 09, 2014 11:10 pm
by ultralisk
Brazild boslogo ntr bolood bn gesen yasiin bol

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Thu Jul 10, 2014 1:09 am
by Ggoal
За хvрэл чухал байлгvй яахавдээ Бразил Герман нтр л тоодоггvй юм байгаа биз Швед лав 94онд хvрэл аваад улс даяараа беен баяр болсон гэдэг юм байна лээ багийн спорт сайн л хегжсен орондог

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Thu Jul 10, 2014 2:02 am
by Reda
Дахиад хэд сугарвал хүрэл дээр баярладаг болох байхоо Бразил.

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Thu Jul 10, 2014 12:27 pm
by forzamilan
10 Years of Academies: Talent pools of top-level German football

Бундеслиг нэг ийм дүгнэлт гаргажээ. Ѳрсѳлдѳгч багуудаа үл ялгаварлан хусдагийн ард юу болсон, болдогийг харуулсан байна.

Ёстой нѳгѳѳ Бразил Неймартай, Аргентин Месситэй, Португаль К. Роналдутай бол Герман баг бүрэлдхүүнтэй гэдэг бодлого доо.

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Thu Jul 10, 2014 4:38 pm
by hosko
Барнаба wrote:Афган-д нөхдүүд тоггүй байгаам байна, тэгээд батерей ашиглаж тоглолт үзэж байгаа нь гэнэ.
Image


:eek:

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Thu Jul 10, 2014 9:19 pm
by rednasca
“Please stop uploading the game highlights to Pornhub… Our public humiliation category is full. #BrazilvsGermany,” Pornhub wrote... Хаха...

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Fri Jul 11, 2014 12:41 am
by Идэрээ
Image

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Fri Jul 11, 2014 11:19 am
by Цогоо
Идэрээ wrote:Image

:-o :-o

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Sat Jul 12, 2014 3:34 am
by fanaticalantifanatic
Image :ногоон:

финалыг Риццоли шүүх нь..
дашт финалыг 3дахаа итали шүүгч шүүж буй, сонирхолтой нь энэ жилийн финалистуудаас байж, 1978 Аргентин, 2002 Герман

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Wed Jul 16, 2014 1:02 pm
by Цоомоо
The Best XI of World Cup 2014
Manuel Neuer (GK)
Phillip Lahm (RB):
Ron Vlaar (CB):
Matts Hummels (CB):
Daley Blind (LB):
Lionel Messi (AMC):
James Rodriguez (AML):
Javier Mascherano (DMC):
Arjen Robben (AMR):
Toni Kroos (MC):
Thomas Mueller (ST):

Substitutes: Tim Howard, Guillermo Ochoa, Ezequiel Garay, Toni Kroos, Alexis Sanchez, Ricardo Rodriguez, Thiago Silva, Angel di Maria, Karim Benzema, Arturo Vidal, Neymar, Andre Schurrle.

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Wed Jul 16, 2014 1:03 pm
by Цоомоо
World Cup 2014's Worst XI
Igor Akinfeev:
Dani Alves:
Pepe:
David Luiz:
Marcelo/Benoit Assou-Ekotto:
Alex Song:
Steven Gerrard:
Cristiano Ronaldo:
Eden Hazard:
Fred:
Diego Costa:

Substitutes: Iker Casillas, Antonio Valencia, Benou Assou-Ekoto, Luis Suarez, Sergio Ramos, Gerard Pique, Mario Balotelli, Kevin Prince Boateng, Wilson Palacios, Paulinho, Edinson Cavani, Andres Iniesta.

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Wed Jul 16, 2014 1:05 pm
by Logger

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Wed Jul 16, 2014 8:39 pm
by Барнаба
ДА-н тоглолтын тоймуудыг лего тоглоомны хувилбараар үзэцгээгээрэй.

ДА-н финал.
http://www.theguardian.com/football/vid ... -animation

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Wed Jul 16, 2014 11:45 pm
by Kro
Саяхан л эхэлж байсан ингээд дуусчих гэж...
Ямартай ч нэгэн ДАШТ түүх болон үлдлээ. Сүүлийн үед унтаа болоод байгаа форумыг амь оруулж байсан Барнабад талархая.
За тээд энэ ДАШТ-н бяцхан дүгнэлт.

Хамгийн их шуугиан тарьсан баг: Коста Рика
Үхлийн хэсэгт шал арчаад үлдэнэ гэж байсан баг хэний ч санаанд оромгүй амжилт үзүүлэн хэсгээ тэргүүлэн улмаар шөвгийн 8 хүртэл явсан. Бага шөвөгт болоочгүй дэд аваргуудад торгуулийн цохилтоор ялагдсан. Зохион байгуулалттай, эмх цэгцтэй тоглолт нь тэднийг энэхүү амжилтыг үзүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн гэхэд болно. Тэдэнтэй тэр болгон хөлбөмбөг сонирхогчдод танил болоогүй залуу бүрэлдэхүүнтэй, бас ч гэж шаггүй хэсэгт орсон улбар шарууд ширүүн "өрсөлдсөн" нь дамжиггүй.

Хамгийн урам хугалсан баг: Испани
Энэ номинацид өрсөлдөөн ширүүн байлаа. Үндсэн хэд хэдэн өрсөлдөгчид бий. Талбай дээрээ тэмцээн зохион байгуулж буй Дэлхийн 5 удаагийн аваргууд, 2008 оноос хойш Дэлхийн тавцанд ноёлж байсан цом хамгаалагч баг, сулхан хэсэгт орсон Оросууд, үргэлж чанга өрсөлдөгч байдаг Италичууд гээд дурдвал цөөнгүй. Эдэн дээр нэмэгдээд боломжийн хэсэгт орсон Коти д'Ивойр, хөлбөмбөгийг үндэслэгчид болох ихэмсэг Англичууд гэх мэтчилэн энэ жагсаалт үргэлжилнэ.
Эдгээрээс миний хувьд цом хамгаалагч Испаничуудыг "шалгарууллаа". Өмнөх бүрэлдэхүүнээс огт муудаагүй, зарим нэг байрлалдаа хүчээ зузаатгасан аваргууд нээлтийн тоглолтоо шуугиантай эхлүүлснээр уг номинацид эхнээсээ хүч түрэн орж ирсэн гэхэд болно. Бразилчуудын хувьд шөвгийн 4-т Германы эсрэг үзүүлсэн тоглолт нь тэднийг энэ ангилалд хүчтэй "өрсөлдөөн" үзүүлэхэд том түлхэц болсныг онцлууштай.

Олны итгэлийг алдаагүй баг: Герман
За энэ ангилалд надтай санал зөрөлдөх хүн нэг их гарахгүй боловуу. ДАШТ эхлэх болгонд л түрүүлэх багт ёс юм шиг яригддаг хуруу дарам багуудын нэг бол Германы шигшээ билээ. Үндсэндээ 2006 оноос хойш тааварт яригдсаар энэ удаад тэд аваргаллаа. Мэдээж тэмцээний явцад Германчуудад эргэлзэж байсан хүмүүс цөөнгүй. Африкийн багуудтай хийсэн тоглолтуудаас улбаалан талбайн эзэдтэй таарахад зарим нь тэднийг гэрт нь хариулж байсан нь тодорхой. Гэвч тулсан газар Герман чанар ямар байдгийг Дэлхий нийтэд Лөөвийн залуус харуулж чадсан.
За гэхдээ Германчуудтай өрсөлдөх багууд бас байсныг дурдах хэрэгтэй. Миний хувьд Чиличүүдийг энд оруулмаар байна. Хэдийгээр чанга хэсэгт багтсан ч тэднийг хэсгээсээ гарна гэж цөөнгүй хөлбөмбөг сонирхогчид тааварлаж байсан. Мөн талбайн эзэдтэй тун ширүүн өрсөлдөөнийг үзүүлэн нэг ёсны азын сугалаа болох торгуулийн цохилтоор ялагдсан тул тэднийг би энд онцолж байна. Дараагийн гол өрсөлдөгч бол Улаан чөтгөрүүд гэж үзэж байна. Бельгийн залуухан баг яг л олны таамаглаж байсанчлан тэмцээнд оролцсон. Миний хувьд яг л зохих ёсны амжилтаа үзүүлсэн гэж бодож байна.

За багуудын хувьд иймэрхүү. Нөхдүүд тээд нэмэх номинаци байвал нэмээд бичээрэй.
Одоо харин багагүй хэл ам дагуулах тоглогчдын тухай.

ДАШТ-ий нээлт болсон тоглогч: Хамес Родригез
Тэмцээний шилдэг мэргэн бууч. Үнэндээ би бол энэ нөхөртэй энэ ДАШТ-ээр л танилцлаа. ПСЖ-д 45 саяар очсон гэж дуулаачгүй явсанаа нуугаад яахав. Гоолын торгон мэдрэмж, өндөр техник гээд энэ залуу зөв замаар явбал Дэлхийн хэмжээний тоглогч болохгүй гэх газаргүй. Бразилд хожигдоод уйлж буй нь ямархуу том амбицтайг нь илтгэнэ.
За мэдээж түүнтэй өрсөлдөх хэд хэдэн тоглогчид байна. Улбар шаруудаас Дали Блинд, Аргентинаас Маркос Рохо гэх мэт. Тэдний хичээл зүтгэлийг хөлбөмбөгийн бурхан тэнгэр харж үзэх мэт бүгд энэ тэмцээний анхны гоол, анхны медалиа зүүцгээсэн. Үүн дээр нэмээд би Тони Кроосоо "арын хаалгадан" энэ жагсаалтанд оруулмаар байна. Хэдийгээр клубын түвшинд өөрийгөө хэдийнэ таниулсан болон түүний 2 дахь ДАШТ боловч Дэлхийн хэмжээний тоглогч болсноо энэ тэмцээнээр хангалттай нотолсон гэж үзэж байна.

Дахин төрөгч: Хавьер Машерано
Хөлбөмбөгчийн хувьд бараг л сүүлчийн ДАШТ-дээ тоглосон Аргентин залууг би энд онцоллоо. Тэмцээн эхлэхээс өмнө болон хэсгийн тоглолтуудад найдваргүй мэт байсан Аргентиний хамгаалалтыг хасагдах шатны тоглолтуудад, ялангуяа шигшээ тоглолтонд нуруун дээрээ авч гарсан тоглогч бол тэр. Клубтээ үндсэн байрлалдаа тоглохоо болиод удаж буй Машерано анх гарч ирж буйгаа санагдуулам тоглолтыг үзүүллээ. За түүнтэй гол өрсөлдсөн тоглогч бол цуцашгүй гүйгч, олонд хөдөлмөрч шар гэж алдаршсан Дирк Куйт гэдэгтэй маргах хүн цөөн бизээ. Анх довтолгооны тоглогч байсан хүн саяны тэмцээнд хамгаалагчаар тоглосон нь үнэхээр хөдөлмөрч, уйгагүй гэдгийг нь батласан буй заа. За нэмээд бас нэг арын хаалганы хүнээ оруулнаа. Басти... Хэдийгээр тэмцээний өмнө бэртэл аван бүрэн формгүй тэмцээнийг үзэгчийн суудлаас эхлүүлсэн ч яван чангарсаар шигшээ тоглолтонд багаа ялалтанд хөтлөсөн түүнийг энд онцлох хэрэгтэй. Зарим хүмүүсийн хувьд энэ ДАШТ түүний хувьд сүүлийнх гэж буй ч 2018 онд талбайн голд гүйж байхад би л хувьдаа гайхахгүй.

Олны итгэл алдсан тоглогч: Рон
Роны фенүүд уучлаарай. Энэ бол миний л бодол шүү. Яахав түүнд сайн хамтрагч нар байгаагүй гэх байх. Мөн гэмтэл нь бүрэн эдгээгүй, формгүй байсан байх. Гэвч энэ бол түүнийг өмгөөлөх шалтгаан болохгүй байхаа. Сүүлийн үед илт анзаарагдах болсон багийн эрх ашгаас дээгүүрт тавигддаг хувийн амбиц нь шигшээд нь хүртэл анзаарагдах болсон. Гэхдээ түүнтэй ширүүн өрсөлдөх тоглогчид бас хэд хэд байнаа. Англиас Рүүний, Уругвайгаас Суарез, Германаас Өзил, Испаниас Икер, Диего Коста, Аргентиний довтолгооны хослол Агуэро, Игуайн, Дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч болсон /би буруу санаагүй бол шүү/ Луйз гэх мэт.

Олны итгэл алдаагүй тоглогч: Мюллер
Мэдээж энэ ангилалд ялагч нь олны итгэл даасан багаас тодрох нь зүй ёсных гэж бодож байна. Аваргуудын довтолгооны шугамаас хамгийн аюултай тоглогч нь тэр байсан. Өдгөө 25 настай залуу аль хэдийнэ ДАШТ-ий аравтын босгыг давсан байна. Одоо түүнд нутгийн ахын шинэхэн рекордыг эвдэх "албан бус" даалгавар бий. Мань хүнтэй хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн тоглогч бол Месси байлаа. Аргентиний явахгүй байсан довтолгоог ганцаараа шахуу авч гарсан. Шигшээд аргагүй нягт хамгаалалт, өндөр зохион байгуулалттай Герман машины өмнө хүчин мөхөстсөн болно.
Нэмээд энд би 2 Герман тоглогчийг онцолж байна. Тэдний нэг нь Матс Хүммельс. Клубтээ үзүүлдэг тоглолтоо шигшээд хэзээ үзүүлэх бол гэсэн олны хүлээлтийг тэр хөсөрдүүлээгүй. Өнгөрсөн Еврогоор хагас шигшээд Балотелид алдсан 2 гоолоо энэ тэмцээнээр хангалттай цайруулсан гэж болно.
Дараагийн тоглогч бол мэдээж алтан толгой Клозе. Хувийн амжилт хамаагүй ээ, баг маань цом авч байвал л болох нь тэр гэж байсан ахмад тоглогчийн бүх хүсэл давхар биелэсэн. Түүний оруулсан 2 гоол тийм ч чанаргүй байгаагүйм. Эхнийх нь сэлгээгээр дөнгөж орж ирээд тэнцээ авчирсан гоол байсан бол түүний нэрийг хөлбөмбөгийн түүхэнд алтан үсгээр бичсэн гоол нь бүүр ч гайхалтай байлаа. Багийн хожлыг баталгаажуулсан, хамгийн гол нь заналт өрсөлдөгчийнхөө талбайд нь хийсэн гэдгээрээ илүү амттай, илүү ач холбогдолтой болгож байна.

Заа заа нэг иймэрхүү. Өөр гоё сонирхолтой номинациуд байж болохоор боловч цаг орой болж, дээр нь залхуу ч хүрэв хэхэ.

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Thu Jul 17, 2014 10:54 am
by Spectre
Kro :eek:

Алтан бөмбөг яаж яваад Мессид оччихвоо. Өгсөн хүмүүс нь харамстал реакцгүй царай гаргадаг байна шд. Тоож байгаа ч юм алга. Тэгээд ч Месси Аргентинчууд унжийгаад байх хэрэггүй л баймаар юм. Германчууд бүхэл бүтэн тоглолт дээрэлхлээ. Тийм байдлаас хожигдчихоод л яла ёстой улсууд шиг жигтэйхэн шаналж нтр. Хожих ялах хүсэл эрмэлзэл нь Германчуудын чигчий хуруунд хүрэхээргүй л харагдсан. Харин манай урвагч МАШЕ ёстой дайчин үзэлцлээ.

Шөвгийн 4 гарч ирэх үед л Аргентин Бразил хамгийн сул гэдэг харагдаад эхэлсэн л дээ. Аргентин харин ч финалдаж чадлаа. Алтын төлөө Европын 2 тоглосон бол гал гарах магадлал их байсан юмсан. ДАШТ-н өмнө Аргентиний довтолгоо хамгийн чанга Бразилийн хамгаалалт хамгийн чанга гэж энд тэндхийн сайтуудаар гараад байсан яг цагаа тулахад эсрэгээрээ л байлаа. Аргентиний довтолгоо Мессигээс дэндүү хамаарч Бразилийн хамгаалалт Тиаго-с хэт хамааралтай болж дуусах шив. Сүүлд Месси багийнхаа довтлогч нарыг буруутгах арай л илүү байлаа.

За тэгээд хамгийн хүчтэй багийн спортын хамгийн гол цөм ноён нуруу болсон багаар ажиллах нэгдмэл ажиллагаа нэг зорилгын төлөө хэн хэнээсээ илүү гарах гэж бус хэн хэнийгээ чадлаараа дэмжиж хамтарч тоглосон Германы баг түрүүллээ. Багийн спортод нэг хүний амбиц нэг хүний багийн ноёрхол шийдвэрлэх үед нэгдмэл нэгэн жигд олны өмнө хүч мөхөсддөгийг харууллаа даа.

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Thu Jul 17, 2014 1:15 pm
by Zz
Мессид дургүй юм уу? Месси зайлуул бүх тоглолтонд л чирсэн ш дээ. Эхний 4 тоглолтын МОМ болсон. Швейцарийн хаалганд хийсэн Ди Мариагийн гоолыг утгаар нь бэлдэж өгсөн. Бельгийн эсрэг Игуаиний гоолыг бэлдэхэд оролцсон. Маш эвгүй байдлаас бөмбөгөө тогтоож, хүн амьтан хуурч байгаад Ди Мариад дамжуулсан. Мариа бүтэлгүй дамжуулалт явуулсан нь явж явж Игуайнд хүрээд гоол болсон. Тэр гоолын давталтыг харвал Мессигийн роль тэр гоолд маш их орсон доо. Голландын эсрэг ч Месси тийм муу байгаагүй шд. Хуураад л бөмбөгөө туугаад гүйгээд байсан, боломжууд гаргасан. 100 хувийн шахуу боломжууд байсан. Игуаин, Паласио, Макси нар л бүтэлгүйтчихсэн л дээ. Гэхдээ тэр тоглолтын баатар нь Ромеро, Машерано хоёр болсон. Месси пен оруулсан гээд бас ярих хэрэгтэй. Бүх тоглолтонд маш чухал үүрэгтэй оролцсон.

Дээр нь энэ ДА-ыг үүсгэсэн боломжын тоо, хуурсан хүн буюу дрибблийн тоогоороо тасархай тэргүүлж байгаа. Энэ бол маш том статууд шүү. Мессид алтан бөмбөг очсон нь тийм ч ташуу зүйл биш ээ.

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Thu Jul 17, 2014 3:36 pm
by Orgil-TT
Нэг ийм стат байна:
Месси нийт тоглолт 7, нийт бөмбөг дамжуулалт 356, түүнээс оновчтой болсон нь 242 буюу 68% гэжээ.
Харин Мануэл Нойер нийт 7 тоглолтонд 244 оновчтой бөмбөг дамжуулалт буюу 82% амжилттай. ФИФА-н албан ёсны хуудаснаас авлаа.
Миний асуулт: хэн нь хаалгач хэн нь талбайн тоглогч юм бэ?

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

PostPosted: Thu Jul 17, 2014 4:05 pm
by Kro
Нойерын дамжуулалтын ихэнх нь хамгаалагчтайгаа дамжуулсан бөмбөгүүд байгаа байх л даа.
Би гэхдээ шилдэг тоглогчийг Нойерт өгөх үндэслэл байсан л гэж үзэж байгаа. Хөлбөмбөгт шинэ зүйл оруулж ирсэн, хаалгачдад тавигдах шинэ шалгуур бий болгосон. Түүнийгээ ч амжилттай хэрэгжүүлсэн гээд.