Page 1 of 4

Бразил 2014: Н хэсэг /Бельги, ОХУ, БНСУ, Алжир/

PostPosted: Sat Jun 07, 2014 7:57 pm
by Барнаба
Н хэсэг: Бельги, Оросууд цааш шалгарна гэж таамаглаж байгаа

Image

Н хэсэг цаасан дээр хамгийн тэнцвэржсэн хэсгүүдийн нэг гэж харагдаж байгаа ч Европын 2 болох Бельги, Оросын шигшээд шилжилт, өөрчлөлтийн үе дээрээ яваа Алжир, Солонгос 2-н эсрэг фаворитууд шиг тэмцээнийг эхлүүлэх болвуу.

Багууд

Энэ хэсгийн багууд нийтдээ ДА-д 28 удаа оролцсон байна. Бельги бол ДА-д хамгийн туршлагатай шигшээ, хэдий 2002 оны ДА-с хойш анх удаа тус тэмцээнд оролцох гэж байгаа ч тэд өмнө 11 удаа ДА-д оролцсон. Харин Солонгосын хувьд 9 удаа, Оросууд 5, Алжир 4 удаа тус бүр оролцож. Шигшээдийн хувьд яг өөрсдийн оргил үе дээрээ байхгүй байгаа, гэхдээ Бельги, тэд өнөөгийн үеэ тэдний алтан үе хэмээн нэрлээд байгаа, тэд өөрсдийн таамаглаж буй амжилтыг үзүүлнэ гэж горьдох нь гарцаагүй. Үүний хажуугаар Оросууд ч Бразил-г маш өндөр амбицтай зорьж байна, 2018 оны ДА-н зохион байгуулагчийн хувьд дэлхий нийтийг дараагийн ДА-д уриалан дуудахаас өмнө өөрсдийгөө сурталчилахыг хүсч байгаа.

Солонгосын хувьд ДА-н хагас шигшээд хүрсэн хэсгийн 3 багийн нэг нь. Нөгөө 2 нь Бельги, Орос. 2002 онд талбай дээрээ Гуус Хиддинк-р удирдуулан сүүлийн 4-т үлдэж байв. Алжир-н хувьд Өмнөд Африк 2010 -т хэсгийн шатны 3 тоглолтондоо 1 ч гоал хийж чадалгүй бүтэлгүйтсэн бүтэлгүйтлээ засах гэж хичээх болвуу.

Харах тоглогчид

Бельги: Эдэн Хазарад, Ромелу Лукаку, Мароуан Феллайни
Алжир: Софиан Фегоули, Сапьир, Тайдер
Солонгос: Ким Бо Кюнг, Коо Жа Чеол, Парк Чү Ёнг
Орос: Игор Акинфеев, Александр Кокорин

Шийдвэрлэх тоглолт

Бельги-Орос. 6 сарын 22нд Маракана-д болох тус тоглолтонд аль нь хэсгийг толгойлох вэ гэдэг нь шийдэгдэх магадлалтай. Өмнөх учраануудад Оросууд Бельги-тэй 8 удаа Орос болон ЗХУ-н хувиар таарч байсан бөгөөд 4-д нь ялж, 1 тэнцэж 3 ялагдаж. Гэхдээ ДА-н хуудсанд дүр зураг арай ондоо, ДА-д өмнөх 4 таарсан тохиолдолд 2 баг тус бүрдээ 2, 2 ялалт авсан. Нэмээд хэлэхэд Бельги 1982 оноос хойш Оросуудад ялагдаагүй байгаа.

Эргэн харвал

ЗХУ-Бельги, 1986 он, 6 сарын 15, Леон/Ноу Камп - Эстадио Леон
Да-н түүхэндэх хамгийн дурсамжтай тоглолт. Шөвгийн 16-н классик тулаан Бельги, ЗХУ-н хооронд болсон. 3 гоал нэмэлт цагт орсон гал гарсан энэ тоглолтонд Улаан чөтгөрүүд 4-3 р өрсөлдөгчөө буулган авсан, Энзо Шифо, Ян Сэүлэмэнс, Степан Демол, Рожер Клэйссэн нар гоалдож багаа шөвгийн 8-т оруулж байв. Шөвгийн 8-т тэд тэмцээний аваргууд Аргентинчуудад ялагдсан бөгөөд Марадона тухайн үед оргил үе дээрээ байлаа.

Та мэдсэн үү?

Тоглогчийн хувиар Оросын дасгалжуулагч Фабио Капелло 1972-1976 онуудад Италийн төлөө 32 тоглолт хийсэн. Тэрээр мөн дэлхийн хамгийн том клубуудэд ажиллаж байсан, АС Милан, Реал Мадрид Рома, Ювентус зэрэг. мөн Англи болон Оросыг ДА-д хөтлөн оруулсан. Гэхдээ тэр хэзээ ч өөрийн үндэсний шигшээ багаа удирдаж байгаагүй.

Стат

8 - Солонгосчууд ДА-д 8 дараалан шалгараад байна.

Тоглолтууд /дотоодын цагаар/
Image

Re: Бразил 2014: Н хэсэг /Бельги, Орос, Солонгос, Алжир/

PostPosted: Tue Jun 10, 2014 8:59 pm
by PrOXy
орос, бельги... цаасан дээрх багаараа бол бельги ч аймар юм билээ. гэхдээ л ийм набор шиг баг авч явах хэрэгтэй ч юм уу гэж бодогдсон. ахлагчаа алдсан ч оросууд мундаг байгаа.

Re: Бразил 2014: Н хэсэг /Бельги, ОХУ, БНСУ, Алжир/

PostPosted: Tue Jun 17, 2014 2:28 pm
by Villa_Bayaraa
Муу Бентеке маань явсан бол Бельгийг тултал дэмжих байлаа... одоо бол нэг их харахгүй байгаа хэхэ угаасаа нэг их хол явахгүй байх оо... хэсгээсээ гараад л мултрах байх...

Re: Бразил 2014: Н хэсэг /Бельги, ОХУ, БНСУ, Алжир/

PostPosted: Tue Jun 17, 2014 5:48 pm
by Аагий
Солонгосчууд мултараасай... Нэгээр Бельги, хоёроор орос гарна биз. Маргааш ажилгүй бол өнөө шөнө ёстой унтмааргүй өдөр бна даа...
00:00 Бельги Алжир
03:00 Бразил Мексик
06:00 Орос Солонгос

Re: Бразил 2014: Н хэсэг /Бельги, ОХУ, БНСУ, Алжир/

PostPosted: Tue Jun 17, 2014 6:11 pm
by Takanohana_Nowitzki
За зургаад босч Оросоо үзье дээ. 6-д үзэх ажлын өдөр их гоё юм билээ, хаалфаар цай ундаа уугаад, дуусгаад аажуу тайван хувцаслаад ажилдаа ирэхэд найс, арай эрт нтр ирж коок авах маягтай :ногоон: . Арай гоё тоглолтууд дандаа 3-аас байгаад байхымаа лүд.

Re: Бразил 2014: Н хэсэг /Бельги, ОХУ, БНСУ, Алжир/

PostPosted: Tue Jun 17, 2014 6:30 pm
by Villa_Bayaraa
Хаха би бас яг тэгж байгаа... арай эрт ирээд байсан чинь өрөөний эгч гайхаж энтэр...ккк

Re: Бразил 2014: Н хэсэг /Бельги, ОХУ, БНСУ, Алжир/

PostPosted: Tue Jun 17, 2014 7:34 pm
by mugi19
ДА зарим эгч нарыг баярлуулаад байгаамаадаа ккк.,
Бельги нэгээр гараад, орос солонгосын хожсон нь хоёроор гарах байх даа.
Бельгийн бүрэлдэхүүн янзын байгаадаа..,

Re: Бразил 2014: Н хэсэг /Бельги, ОХУ, БНСУ, Алжир/

PostPosted: Tue Jun 17, 2014 7:55 pm
by zigo
Аагий wrote:Солонгосчууд мултараасай... Нэгээр Бельги, хоёроор орос гарна биз. Маргааш ажилгүй бол өнөө шөнө ёстой унтмааргүй өдөр бна даа...
00:00 Бельги Алжир
03:00 Бразил Мексик
06:00 Орос Солонгос


харин тиймээ, ерөөсөө ойрын хоёр гурав хоног бол унтмааргүй өдрүүд байна. яаах вэээ :sad:

Re: Бразил 2014: Н хэсэг /Бельги, ОХУ, БНСУ, Алжир/

PostPosted: Wed Jun 18, 2014 12:23 am
by mugi19
Алжир яг хоёр жилийг өмнөх челси харагджийшд, урд дрогба байвал

Re: Бразил 2014: Н хэсэг /Бельги, ОХУ, БНСУ, Алжир/

PostPosted: Wed Jun 18, 2014 12:25 am
by mugi19
Алжир 1-0 бельги
Хүнд байдалд орчлоо доо бельгүүд.

Re: Бразил 2014: Н хэсэг /Бельги, ОХУ, БНСУ, Алжир/

PostPosted: Wed Jun 18, 2014 12:26 am
by forzamilan
Ямар гоё юм бэ Алжир!

Re: Бразил 2014: Н хэсэг /Бельги, ОХУ, БНСУ, Алжир/

PostPosted: Wed Jun 18, 2014 12:28 am
by Жонон
Энэ Алжирын хамгаалалт ямар шунаг юм бэ?Бас хөөрхөн зохион байгуулалттай бга бна шүү.

Re: Бразил 2014: Н хэсэг /Бельги, ОХУ, БНСУ, Алжир/

PostPosted: Wed Jun 18, 2014 12:31 am
by Nova
Энэ Бельги ч дээ.

Re: Бразил 2014: Н хэсэг /Бельги, ОХУ, БНСУ, Алжир/

PostPosted: Wed Jun 18, 2014 12:36 am
by Monteyne
Хөлбөмбөг ер нь дасгалжуулагчаасаа 100% хамааралтай юмаа. Хичнээн сүпер бүрэлдэхүүн байгаад ганц ч гоолын боломж үүсгэж чададгүй яг л английн энэ олон жилтэй адил нөхцөлтэй байгаам байна даа

Re: Бразил 2014: Н хэсэг /Бельги, ОХУ, БНСУ, Алжир/

PostPosted: Wed Jun 18, 2014 12:45 am
by TG kop
Belgium yasan muu bnuu?

Re: Бразил 2014: Н хэсэг /Бельги, ОХУ, БНСУ, Алжир/

PostPosted: Wed Jun 18, 2014 12:47 am
by mugi19
Сайн байноо. Алжир автуус сайн байна. Янузай орж нөгөө жигүүрээр бужигнуулахгүй бол Азар ганцаардаад байна. Витзел гэж мундаг залуу байнаа

Re: Бразил 2014: Н хэсэг /Бельги, ОХУ, БНСУ, Алжир/

PostPosted: Wed Jun 18, 2014 12:51 am
by mugi19
Вертонгэний алдаагаар алжир пеналт цохиж ганц гоолдсоноос бусад нь автуус л байлаа даа.
Бентеке байсан бол, лукакугаас санаачилгатай байсандаа, феллани орж ирэх байх. Белгийн нэрнүүд ч сүрдмээр байна шүү..,
Тот ийн бенталеб чинь алжир юм байна, ганц таних хүн байна ккк

Re: Бразил 2014: Н хэсэг /Бельги, ОХУ, БНСУ, Алжир/

PostPosted: Wed Jun 18, 2014 12:53 am
by BTR
Жигүүрдээд кроссдоод зүтгэвэл. Энэ голоор Алжирын хамгаалалтыг сэтлэх ч бүткүнээ.

Re: Бразил 2014: Н хэсэг /Бельги, ОХУ, БНСУ, Алжир/

PostPosted: Wed Jun 18, 2014 1:13 am
by TG kop
Hehe avtuusaa newtelj chaddagui yu?

Re: Бразил 2014: Н хэсэг /Бельги, ОХУ, БНСУ, Алжир/

PostPosted: Wed Jun 18, 2014 1:14 am
by Mojul
Бельгийн цаасан дээрх том нэрнүүд нэг л бүтэл муутай байна даа.

Re: Бразил 2014: Н хэсэг /Бельги, ОХУ, БНСУ, Алжир/

PostPosted: Wed Jun 18, 2014 1:17 am
by TG kop
Ene ynzaaraa arai ydan tentseh l yum bn doo hehe

Re: Бразил 2014: Н хэсэг /Бельги, ОХУ, БНСУ, Алжир/

PostPosted: Wed Jun 18, 2014 1:20 am
by Жонон
Бельги 4-2-3-1 бол Алжир 10 гэдэг форматаар үзэж бна

Re: Бразил 2014: Н хэсэг /Бельги, ОХУ, БНСУ, Алжир/

PostPosted: Wed Jun 18, 2014 1:23 am
by TG kop
Жонон wrote:Бельги 4-2-3-1 бол Алжир 10 гэдэг форматаар үзэж бна

:eek: :-o

Re: Бразил 2014: Н хэсэг /Бельги, ОХУ, БНСУ, Алжир/

PostPosted: Wed Jun 18, 2014 1:28 am
by mugi19
70 дахь минут, фелланиии гооооол

Re: Бразил 2014: Н хэсэг /Бельги, ОХУ, БНСУ, Алжир/

PostPosted: Wed Jun 18, 2014 1:28 am
by Жонон
Феллиани аргагүй өндрөөр рамдаж гоолдлоо доо.Алжир ч тэр Бельги ер нь сууж байна аа.Алжир бас санаатай зүүн жигүүрээрээ нарны дагуу довтлоод бгаам байна шт.хэхэ.